| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2016/00398/И |
| Дугаар | 148/2016/00398/и |
| Огноо | 2016-09-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 148/2016/00398/и
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжпэгч: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр баг, Бүргэдэй Партизаны 7 дугаар гудамжны 7 тоотод оршин суух, Дайртан овогт Чүлтэмийн Батсүх /МЮ МА 56123018/-ийн нэхэмжлэлтэй,
“Улсад ажилласан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Батсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Бүүвэйцэцэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Батсүх шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... Би 1977 оны 07 дугаар сарын 17-нд Сэлэнгэ аймгийн Аптанбулаг сумын хөдөө аж ахуйн техниккумд гачегараар 1979 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ажиллаж байгаад тушаал ахиж 1983 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс ээлжийн ахлах слесарь болсон. Ингээд өөрийн хүсэлтээр 1983 оны 12 дугаар сарын 01-нд ажлаасаа гарсан. Тухайн үеийн ажилд орсон тушаал, холбогдох баримтууд архивын газраас олдоогүйгээс тэтгэврээ тогтоолгож чадахгүйд хүрээд байна. Иймд намайг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь хөдөө аж ахуйн техниккумын уурын зууранд “1977 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл гачегар, ээлжийн ахлах слесарь”-аар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү! гэжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Батсүх нь Сэлэнгэ аймгийн Аптанбулаг дахь хөдөө аж ахуйн техниккумын уурын зууранд “1977 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл гачегар, ээлжийн ахлах слесарь”-аар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжпэлийн шаардпагыг бүрэн хэмжээгээр ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь: Ч.Батсүх нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь хөдөө аж ахуйн техниккумын уурын зууранд 1977 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 1979 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл гачегар, 1979 оны 5 дугаар сарын 15-наас 1983 оны 11 дүгээр сарын 01-ний хүртэл ээлжин ахлах слесарь, 1983 оны 11 дүгээр сарын 01-нээс 1983 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл уурын зуухны гачегараар тус тус ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан 1977 оны 7 дугаар сарын 20-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Н.Лхамын шүүхэд өгсөн ...миний бие 1977 оноос 1973 он хүртэл Чүлтн овогтой Батсүхийг уурын зууханд галч, слесараар ажиллаж байсныг мэднэ. Энэ хугацаанд би тус техниззумын нягтлан бодогчоор ажиллаж байсан... гэх мэдүүлэг, гэрч Д.Туяагийн шүүхэд өгсөн ...Миний бие 1977 оноос 1983 он хүртэл Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн Хөдөө аж ахуйн техниккумд хамт ажиллаж байсан нь үнэн. Батсүх уурын зуухны галч, слесараар, би лаборонтаар ажилладаг байсан юм... гэх мэдүүлэг, гэрч Ш.Дүрэвсүрэнгийн ... Миний бие 1977 оноос 1983 он хүртэл Ч.Батсүхтэй хамт ажилласан. Тэр уурын зуухны галч, слесарь, би ЭИЛ-130 машин барьж нүүрс зөөдөг байсан. Хамт ажиллаж байсан нь үнэн гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тус тус нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. Нэхэмжлэгч Ч.Батсүхийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн
70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Дайртан овогт Чүлтэмийн Батсүхийг Сэлэнгэ аймгийн Аптанбулаг дахь хөдөө аж ахуйн техниккумын уурын зууранд 1977 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 1979 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл гачегар, 1979 оны 5 дугаар сарын 15-наас 1983 оны 11 дүгээр сарын 01-ний хүртэл ээлжин ахлах слесарь, 1983 оны 11 дүгээр сарын 01-нээс 1983 оны 12 дугаар сарын 01- ний өдөр хүртэл уурын зуухны гачегараар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.3 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, энэ хуулийн 119.4 дэх хэсэгт зааснаар дээрхи хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч өөрөө шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар 119.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг зохигч гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, түүний өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ МӨНХЗУЛ