Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 115

 

    2017 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2017/00115

                 Улаанбаатар хот

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

             Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Скайтел плаза, өөрийн байранд байрлах, 2576376 регистртэй,  Скайтел ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 6-р хороо, 10-р хороолол, 43 дугаар байр, 40 тоотод  оршин суух, ЧР81051916 регистртэй, Боржигон овогт Доржийн Уранбаярт холбогдох,

 

168,130 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

        ТОДОРХОЙЛОХ нь :

 

Нэхэмжлэгч Скайтел ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Уранбаяр нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 96604098 дугаарын эзэмшигч болсон. Гэтэл үйлчлүүлэгч нь гэрээний үүргээ биелүүлэхгүй 2015 оны 7 сарын байдлаар 213,130 төгрөгийг төлөөгүй байна. Иймд гэрээний 5.1.8-д зааснаар барьцаа 50,000 төгрөгийг суутгаж үлдэгдэл 163,130 төгрөг, нотариатын зардалд 5,000 төгрөг нийт 168,130 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Уранбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Скайтел ХХК-ийн нэхэмжилсэн 168,130 төгрөгийг төлж, 96604098 дугаарыг цаашид үргэлжлүүлэн барих хүсэлтэй байна. Дээрх төлбөрийг 2017 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн дотор бүрэн төлнө гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Номин-Эрдэнэ шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 168,130 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч Скайтел ХХК нь хариуцагч Д.Уранбаярт холбогдуулан 168,130 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. 

 

           Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 168,130 төгрөгийг 2017 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлж барагдуулахаар зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

          Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

          ЗАХИРАМЖЛАХ нь:

  1.Скайтел ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.Уранбаярт холбогдох 168,130 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 168,130 төгрөгийг 2017 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлж барагдуулахаар зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5,694 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 2,847 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                          А.САРАНТУЯА