Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 116

 

    2017 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2017/00116

                Улаанбаатар хот

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

             Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Скайтел плаза, өөрийн байранд байрлах, 2576376 регистртэй,  Скайтел ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 9-р хороо, СОТ 2-2 байр, 30 тоотод  оршин суух, ТЖ80021612 регистртэй, Бичээч овогт Баярсайханы Бямба-Оргилд холбогдох,

 

339,391 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

        ТОДОРХОЙЛОХ нь :

 

Нэхэмжлэгч Скайтел ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Бямба-Оргил нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, 2014.05.02-ны өдөр хэрэглэгч болох хүсэлтээ гарган 90080288, 90080388 дугааруудын эзэмшигч болсон. Гэтэл үйлчлүүлэгч нь гэрээний үүргээ биелүүлэхгүй 2015 оны 6 сарын байдлаар 90080288 дугаарт 213,051 төгрөг, 2015 оны 8 сарын байдлаар 90080388 дугаарт 120,840 төгрөгийг тус тус төлөөгүй байна. Иймд хариуцагчаас 333,891 төгрөг, нотариатын зардалд 5,500 төгрөг нийт 339,391 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Уранбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд одоогоор тодорхой эрхэлсэн ажилгүй байгаа учраас Скайтел ХХК-ийн шаардсан 339,391 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Дээрх төлбөрийг 2017.01.15-нд 113,130 төгрөг, 2017.02.15-нд 113,131 төгрөг, 2017.03.05-нд 113,130 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Номин-Эрдэнэ шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 339,391 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч Скайтел ХХК нь хариуцагч Б.Бямба-Оргилд холбогдуулан 339,391 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. 

 

           Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 339,391 төгрөгийг 2017.01.15-нд 113,130 төгрөг, 2017.02.15-нд 113,131 төгрөг, 2017.03.05-нд 113,130 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

          Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

          ЗАХИРАМЖЛАХ нь:

  1.Скайтел ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Бямба-Оргилд холбогдох 339,391 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 168,130 төгрөгийг 2017.01.15-нд 113,130 төгрөг, 2017.02.15-нд 113,131 төгрөг, 2017.03.05-нд 113,130 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10,832 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 5,416 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                          А.САРАНТУЯА