Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 493

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг Бэлхийн 49 дүгээр гудамж 337 тоотод оршин суух, Боржигон овогт Цэрэндоржийн Борхүү /Регистрийн дугаар: ТБ81092112/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймаг Шаамар сум сум 1 дүгээр баг, Дэлгэрхааны царам гадамж, 2-02 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Тогоогийн Мөнхцоож /Регситрийн дугаар: М082102105 /-д холбогдох,

“Гэрлэлт цуцлуулах тухай, хүүхдийн асрамж тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Ц.Баасанжав, хариуцагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Л.Цагаанцоож, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжпэгч Ц.Борхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... Ц.Борхүү миний бие нь Т.Мөнхцоожтой 2002 онд танилцаж 2007 оны 03-р сарын 27-нд гэрлэлтийн 12 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2003 оны 06-р сарын 30-нд хүү Б.Төгөлдөр төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид амьдрах боломжгүй болсон. 2010 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа. Тэр үеэс хүү Б.Төгөлдөр эцэг Ц.Борхүүгийн асрамжинд амьдарч өсч торниж байна. Миний бие 2005 оны 11-р сарын 28-наас одоог хүртэл Солонгос Улсад ажиллаж байгаа. Одоо бид тус тусын амьдралтай болсон учраас цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүү Б.Төгөлдөрийг миний асрамжинд үлдээж, эх Т.Мөнхцоожоос хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Ц.Баасанжав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Манай дүү Борхүү 2005 онд Солонгос улс руу ажил хийхээр явсан. Эд хоорондоо зан харьцааны хувьд таардаггүй. Одоо тус тусдаа амьдралтай болсон. Эд хөрөнгийн болон хүүхдийн асрамж, тэтгэлэгийн маргаан байхгүй ... гэх

Хариуцагч Т.Мөнхцоож шүүхэд гаргасан тайлбартаа:

... Миний хүү төрсөн цагаасаа хойш миний аав, ээж болон надтай цуг амьдарч байсан. Аав нь Солонгосоос 5 жилийн өмнө ирээд хүүгээ хотод төлбөртэй сургуульд  сургана гээд авсан боловч 1 жил сургаад буцаагаад Дарханд байдаг өөрийн эгч Баасанжавд үлдээгээд Солонгос улс руу буцаад явсан. Миний хүү Дарханд байх дургүй.

Учир нь: Тэнд айлын 2-3 хүүхэд харна, зах дээр лангуун дээр зогсоно, хүүхдүүдийнх нь хичээлийг хийлгэж, сургуульд нь хүргэж өгч авна. Хүүг минь ядартал нь ажил хийлгэдэг. Хүү маань шүүхэд ээжтэйгээ хамт амьдарна гэсэн хүсэлт гаргасан байна. Иймд гэрлэлтийн баталгааг салгахад татгалзах зүйлгүй, харин хүүгээ өөрийн асрамжинд авна. Хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэх.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цагаанцоож шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Борхүүг 2005 онд Солонгос явсан цагаас холбоо тасарсан. Т.Мөнхцоож 3 жилийн өмнө өөр хүнтэй суугаад хүүхэд гаргасан учраас цаашид хамт амьдрах боломжгүй. Эд хөрөнгийн маргаан байхгүй. Хүүхдийн тэтгэлэг авахгүй ... гэх.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжпэгч Ц.Борхүү нь хариуцагч Т.Мөнхцоожид холбогдуулан гаргасан

“Гэрлэлт цуцлуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна. Учир нь: Зохигчид нь 2002 онд танилцан, 2007 оны 03 дугаар сарын 27-ны өдөр гэрлэлтээ батлуулж, 2003 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүү Б.Төгөлдөр төрсөн болох нь 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Гэрлэлтийн бүртгэлийн” лавлагаа, 2007 оны 03 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү Б.Төгөлдөрийн №421 дугаартай /гэрчилгээний хуулбар/ зэргээр нотлогдож байгаа болно. Зохигчид нь бусадтай гэр бүлийн харьцаа үүсгэн хамтран амьдарч байгаагаас цаашид хэвийн амьдралаа үргэлжлүүлэх боломжгүй болсон болох нь нэхэмжпэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан “... Манай дүү Ц.Борхүү 2005 онд Солонгос улс руу ажил хийхээр явсан. Эд зан харьцааны хувьд хоорондоо таарахгүй болсон учраас цаашид хамт амьдрах боломжгүй. Эд хөрөнгийн болон хүүхдийн асрамж, тэтгэлэгийн маргаан байхгүй ...”гэх

Хариуцагч Т.Мөнхцоож шүүхэд гаргасан “... Гэрлэлтийн баталгааг салгахад татгалзах зүйлгүй, харин хүүгээ өөрийн асрамжинд авна. Хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй...” гэх зохигчдын тайлбар, мэдүүлэг зэргээр нотлогдож байна. Зохигчид нь цаашид хамтран амьдрах боломжгүй хариуцагч тусдаа гэр бүлтэй болсон нь гэрлэлт цуцлах үндэслэл болно. Иймд Ц.Борхүү, Т.Мөнхцоож нарын гэрлэлтийг цуцалж, 2007 оны 06 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү Б.Төгөлдөрийг эх Т.Мөнхцоожийн асрамжинд үлдээх нь зүйтэй гэж дүгнэв. Нэхэмжпэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. Зохигчид нь Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчаар орж эвлэрүүлэх ажиллагаа хийгдсэн боловч эвлэрээгүй тул Эвлэрүулэн зуучлалын ажиллагааг дуусгавар болгосон болохыг дурьдах нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118дугаар зүйлд заасныг удирдлага болгох ТОГТООХ нь:

1.  Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.3-т зааснаар Боржигон овогт Ц.Б, Боржигон овогт Т.М нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.   Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2007 оны 06 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү Б.Т эх Т.М асрамжинд үлдээсүгэй.

3.   Зохигчдын хооронд эд хөрөнгийн болон хүүхдийн тэтгэлэгийн маргаангүй болохыг дурьдсугай.

4.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжпэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 5.   Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар зохигчдын гэрлэлт цуцалсан шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Мөнхжаргалд даалгасугай.

 6.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

 7.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.

 8.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид нь шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

ШҮҮГЧ                                  МӨНХЗУЛ