| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/06365/И |
| Дугаар | 156 |
| Огноо | 2017-01-09 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 156
| 2017 оны 01 сарын 09 өдөр | Дугаар 102/ШШ2017/00156 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, 11/1 дүгээр байрны ... тоотод байрлах, 5013348 регистртэй, “Бизнес инвест девелопмент ББСБ” ХХК-ийн
Хариуцагч: Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 25 дугаар байрны ...тоотод оршин суух, ...регистртэй, Хотхгойд овогт Б.А-д холбогдох
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 33,735,621 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Бизнес инвест девелопмент ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Анхтуяа нь 2014.09.16-ны өдөр манай байгууллагатай зээлийн гэрээ байгуулж, 18 сарын хугацаатай 16,000,000 төгрөгийг зээлж, зээлийн гэрээний барьцаанд Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 25 дугаар байрны 111 тоотын 18 м.кв 1 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлийн гэрээний хугацаа 2016.03.18-ны өдөр дууссан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, өнөөдрийг хүртэл төлбөрөө төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагчаас үндсэн зээл 16,000,000 төгрөг, хүү 11,504,426 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,395,834 төгрөг, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний зардалд 2,900,000 төгрөг нийт 31,800,261 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Бизнес инвест девелопмент ББСБ” ХХК 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:
Манай байгууллага нь Б.Анхтуяад холбогдуулан 31,800,261 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2016.07.29-ний өдөр тус шүүхэд гаргасан. Дээрх нэхэмжлэлтэй холбогдуулан шүүхээс холбогдох ажиллагааг хийсэн болно. Иргэний хуулийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа нийт 1,935,360 төгрөгөөр ихэсгэж байна гэжээ.
Хариуцагч Б.Анхтуяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Үндсэн зээл болох 16,000,000 төгрөгийг би тухайн үед бизнесийн зориулалтаар зээлсэн бөгөөд 2014 оны 10 сараас 2015 оны 9 сар хүртэл зээлээ тасралтгүй төлж байсан. Гэвч нэхэмжлэгч миний төлсөн 5,000,000 төгрөгийг хасч тооцоогүй байна. Зээлийн хүүгийн хувьд гэрээг 18 сарын хугацаатай байгуулсан бөгөөд зээлийн хүүг 12 сараар төлсөн боловч мөн хасч тооцоогүй байна. Өмгөөлөгчийн зардлыг би төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй, хууль зүйн туслалцаа авах эсэх нь нэхэмжлэгчийн эрх юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 33,735,621 төгрөгийг 2,900,000 төгрөгөөр багасгаж, үлдэх 30,835,621 төгрөгийг хариуцагч Б.Анхтуяа нь 2017.02.01-ний өдөр 1,583,500 төгрөг, 2017.03.01-ний өдөр 1,583,500 төгрөг, 2017.04.01-ний өдөр 1,583,500 төгрөг, 2017.05.01-ний өдөр 1,583,500 төгрөг, 2017.06.01-ний өдөр 1,583,500 төгрөг, 2017.07.01-ний өдөр 1,583,500 төгрөг, 2017.08.01-ний өдөр 1,583,500 төгрөг, 2017.09.01-ний өдөр 1,583,500 төгрөг, 2017.10.01-ний өдөр 1,583,500 төгрөг, 2017.11.01-ний өдөр 1,583,500 төгрөг, 2017.12.01-ний өдөр 1,583,500 төгрөг, 2018.01.01-ний өдөр 1,583,500 төгрөг, 2018.02.01-ний өдөр 1,583,500 төгрөг, 2018.03.01-ний өдөр 1,583,500 төгрөг, 2018.04.09-ний өдөр 1,831,500 төгрөгийг тус тус төлж барагдуулах, хэрэв дээрх хуваарьт өдрүүдэд төлбөрийг бүрэн төлж барагдуулвал нийт 24,000,000 төгрөгөөг тооцож багасгах, төлж барагдуулаагүй бол 30,835,621 төгрөг болох ба уг төлбөрийг зээлийн гэрээний барьцаа болох улсын бүртгэлийн Ү-2205003906 дугаартай, №0002956 тоот гэрчилгээтэй, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 25 дугаар байрны 111 тоотын 18 м.кв 1 өрөө орон сууцыг албадан борлуулахаар харилцан тохиролцож эвлэрэв гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Бизнес инвест девелопмент ББСБ” ХХК нь хариуцагч Б.Анхтуяад холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 33,735,621 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 33,735,621 төгрөгийг 2,900,000 төгрөгөөр багасгаж, үлдэх 30,835,621 төгрөгийг хариуцагч Б.Анхтуяа нь 2017.02.01-ний өдөр 1,583,500 төгрөг, 2017.03.01-ний өдөр 1,583,500 төгрөг, 2017.04.01-ний өдөр 1,583,500 төгрөг, 2017.05.01-ний өдөр 1,583,500 төгрөг, 2017.06.01-ний өдөр 1,583,500 төгрөг, 2017.07.01-ний өдөр 1,583,500 төгрөг, 2017.08.01-ний өдөр 1,583,500 төгрөг, 2017.09.01-ний өдөр 1,583,500 төгрөг, 2017.10.01-ний өдөр 1,583,500 төгрөг, 2017.11.01-ний өдөр 1,583,500 төгрөг, 2017.12.01-ний өдөр 1,583,500 төгрөг, 2018.01.01-ний өдөр 1,583,500 төгрөг, 2018.02.01-ний өдөр 1,583,500 төгрөг, 2018.03.01-ний өдөр 1,583,500 төгрөг, 2018.04.09-ний өдөр 1,831,500 төгрөгийг тус тус төлж барагдуулах, хэрэв дээрх хуваарьт өдрүүдэд төлбөрийг бүрэн төлж барагдуулвал нийт 24,000,000 төгрөгөөг тооцож багасгах, төлж барагдуулаагүй бол 30,835,621 төгрөг болох ба уг төлбөрийг зээлийн гэрээний барьцаа болох улсын бүртгэлийн Ү-2205003906 дугаартай, №0002956 тоот гэрчилгээтэй, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 25 дугаар байрны 111 тоотын 18 м.кв 1 өрөө орон сууцыг албадан борлуулахаар харилцан тохиролцожталууд эвлэрсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“Бизнес инвест девелопмент ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Анхтуяад холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 33,735,621 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 33,735,621 төгрөгийг 2,900,000 төгрөгөөр багасгаж, үлдэх 30,835,621 төгрөгийг хариуцагч Б.Анхтуяа нь 2017.02.01-ний өдөр 1,583,500 төгрөг, 2017.03.01-ний өдөр 1,583,500 төгрөг, 2017.04.01-ний өдөр 1,583,500 төгрөг, 2017.05.01-ний өдөр 1,583,500 төгрөг, 2017.06.01-ний өдөр 1,583,500 төгрөг, 2017.07.01-ний өдөр 1,583,500 төгрөг, 2017.08.01-ний өдөр 1,583,500 төгрөг, 2017.09.01-ний өдөр 1,583,500 төгрөг, 2017.10.01-ний өдөр 1,583,500 төгрөг, 2017.11.01-ний өдөр 1,583,500 төгрөг, 2017.12.01-ний өдөр 1,583,500 төгрөг, 2018.01.01-ний өдөр 1,583,500 төгрөг, 2018.02.01-ний өдөр 1,583,500 төгрөг, 2018.03.01-ний өдөр 1,583,500 төгрөг, 2018.04.09-ний өдөр 1,831,500 төгрөгийг тус тус төлж барагдуулах, хэрэв дээрх хуваарьт өдрүүдэд төлбөрийг бүрэн төлж барагдуулвал нийт 24,000,000 төгрөгөөг тооцож багасгах, төлж барагдуулаагүй бол 30,835,621 төгрөг болох ба уг төлбөрийг зээлийн гэрээний барьцаа болох улсын бүртгэлийн Ү-2205003906 дугаартай, №0002956 тоот гэрчилгээтэй, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 25 дугаар байрны 111 тоотын 18 м.кв 1 өрөө орон сууцыг албадан борлуулахаар харилцан тохиролцожэвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 362,866 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамж 206,802 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 156,064 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ШҮҮГЧ А.САРАНТУЯА