Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 498

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

           Нэхэмжлэгч: Нийслэлийн Хан-Уул дүүрэг, 2-р хороо, 19-р хороолол, 18-76 тоотод оршин суух, “Майнд Теч” ХХК-д дотоод хяналт хариуцсан ажилтай, Сартуул овогт, Хаянгийн Жаргалсайхан, РД:/ЧА61012415/ “Майнд Тэч” ХХК-ний/ нэхэмжлэлтэй:

           Хариуцагч: Дархан-уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг, 1-39 тоотод оршин суух, одоо “Бадрал Трейд” ХХК-ны захирал - ажилтай Монгол овогт Банзарын Аптанзолбоо /ЦД 87091079/ /Бадрал Трейд” ХХК/ -нд холбогдох

           “Рапсын үрийн төлбөр 201.853.320 төгрөг гаргуулах тухай“ иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Х.Жаргалсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.

           Нэхэмжлэгч Майнд Тэч” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

       ... “Майнд Теч” ХХК нь “Бадрал Трейд” ХХК 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Зээлийн ба барьцааны гэрээ байгуулан нэг бүр нь 316.000 төгрөгний үнэ бүхий 120 уут озорно сортын рапсын үр, нэг бүр нь 316.000 төгрөгний үнэ бүхий 120 уут солар КА сортын рапсын үр нийт 75.840.000 төгрөгний үнэтэй ОХУ-д үйлдвэрлэсэн рапсийн үрийг зээлээр нийлүүлсэн. Үүнээс 13.271.120 төгрөг төлсөн ба үлдэгдэл төлбөр нь 62.568.880 төгрөг болж байна.

          Зээлийн болон барьцааны гэрээний гол зохицуулалт нь “Майнд Теч” ХХК нь “Бадрал Трейд” ХХК-нд рапсийн үр зээлээр нийлүүлэх, “Бадрал Трейд” ХХК нь зээлээр авсан рапсийн үрийг тарьж ургуулах, ургацын хэмжээг талууд харилцан зөвшилцөж тооцоолох, ургацыг “Майнд Теч” ХХК-д буцаан худалдах, “Бадрал Трейд” ХХК нь гэрээгээр тохиролцсон хэмжээнээс бага хэмжээгээр ургац нийлүүлсэн, гэрээнд заасан хэмжээний ургац болон илүү ургасан ургацыг “Майнд Теч” ХХК-д нийлүүлээгүй, гуравдагч этгээдэд худалдсан тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль төлөх зохицуулалттай гэрээ юм.

           Гэрээний дагуу “Бадрал Трейд” ХХК нь 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд зээлээр авсан үрийн төлбөр, мөн 1200 тн ургацыг “Майнд Теч” ХХК-нд тушаах ёстой байсан.

         “Бадрал Трейд” ХХК нь гэрээний 2.2-т заасан 2015 оны 11 дүгээр сарын 01- ний өдөр гэхэд төлөх байсан төлбөрөөс 13.271.120 төгрөг төлсөн ба үлдэгдэл төлбөрийг өнөөдрийг болтол төлөөгүй ба гэрээний 5.2-д заасан алданги 31.284.440 төгрөг талууд гэрээгээр тохиролцсон 1200 тн ургацаа манай компанид тушаагаагүй ба гэрээний 5.3-д заасан торгууль 108.000.000 төгрөг болж байна.

          Иймд 2014 оны зээлийн үлдэгдэл 62.568.880 төгрөг, алданги 31.284.440 төгрөг, гэрээний 5.3-д заасан торгууль 108.000.000 төгрөг нийт 201.853.320 төгрөгийг “Бадрал Трейд” ХХК-аас гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Жаргалсайхан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

         “Майнд теч” ХХК-аас “Бадрал трейд” ХХК-тай 2014 оны 03 дугаар сарын 14-ны өдөр зээлийн барьцааны гэрээ байгуулан нэг бүр нь 316.000 төгрөгний үнэ бүхий 120 рапсны үр, нэг бүр нь 316.000 төгрөгийн үнэтэй 120 уут ка сортын рапсны үр нийт 75.840.000 төгрөгийн үнэ бүхий Оросын холбооны улсын рапс нийлүүлсэн юм. Гэрээний дагуу “Бадрал Трейд” ХХК нь 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд зээлээр авсан үрийн төлбөр, мөн 1200 тн ургацыг “Майнд Теч” ХХК-нд тушаах ёстой байсан боловч өнөөг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүйгээс “Бадрал Трейд” ХХК-аас 2014 оны зээлийн үлдэгдэл 62.568.880 төгрөг, алданги 31.284.440 төгрөг, гэрээний 5.3-д заасан торгууль 108.000.000 төгрөг нийт 201.853.320 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан юм.

Манай байгууллагын удирлагууд ярилцаад нэхэмжпэлийн нийт үнийн дүн болох 201.853.320 төгрөгнөөс торгууль 108.000.000 төгрөгийг нь нэхэмжлэлийн шаардлагаасаа багасгаад зээлийн үлдэгдэл 62.568.880 төгрөг, алданги 31.284.440 төгрөг нийт 93.853.320 төгрөгийг гаргуулахаар ярилцаж тохиролцож болох юм байна гэсэн шийдэлд хүрсэн бөгөөд энэ тал дээр хариуцагч талтай ярилцаж эвлэрэх бодолтой ирсэн боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч утсаа авахгүй, шүүх хуралдаа ч ирээгүй байна. Өмнөх шүүх хурал хариуцагчийн хүсэлтээр 2 удаа хойшилсон. Иймд “Бадрал Трейд” ХХК-наас зээлийн үлдэгдэл 62.568.880 төгрөг болон алданги 31.284.440 төгрөг нийт 93.853.320 төгрөг гаргуулж өгнө үү... гэх.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гэнэдулам шүүхэд гаргасан тайлбартаа:

“Майнд Теч” ХХК-ний нэхэмжлэлтэй “Бадрал трейд” ХХК-нд холбогдох 201.853.320   төгрөг нэхэмжилсэн нэхэмжпэлтэй танилцаж тайлбар гаргаж байна. Манай компани нь 75.840.000 төгрөгний үнэтэй ОХУ-д үйлдвэрлэсэн рапсын үрийг авсан бөгөөд 13.271.120 төгрөгийг төлсөн. Тухайн компаниас оруулж ирсэн гэх хар рапсыг манай компани тариалсан бөгөөд тухайн жилд ямар ч ургац авах боломжгүй ургац алдсан юм.  Ийм учраас уг нэхэмжилж буй нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Тухайн үед ургац алдаж бидэнд зээлдүүлсэн рапсын үрнээс ургац аваагүй нь чанарын шаардлага хангасан үр нийлүүлээгүйтэй холбоотой гэж үзэж байгаа учраас хүлээн зөвшөөрөхгүй гэх.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжпэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжпэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Жаргалсайхан/ “Майнд Тэч” ХХК/ хариуцагч “Бадрал трөйд” ХХК /захирал Б.Алтанзолбоо / холбогдуулан гаргасан нэхэмжлэлдээ:

“... Бадрал трейд” ХХК-наас рапсын үр худалдах, худалдан авах гэрээнд заасан төлбөрийн үлдэгдэл 62.568.880 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 31.284.440              төгрөг нийт 93.853.320 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх нь үндэслэлтэй байна. -           _

Учир нь: Зохигчдын хооронд 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдөр нэг бүрийн үнэ 316.000 төгрөгний үнэ бүхий 120 уут озорно сортын рапсын үр, нэг бүр нь 316.000 төгрөгний үнэ бүхий 120 уут солар КА сортын рапсын үр нийт 75.840.0 төгрөгний үнэтэй ОХУ-д үйлдвэрлсэн рапсын үр нийлэх, “Майнд Теч” ХХК нь “Бадрал Трейд” ХХК-нд рапсийн үр зээлээр нийлүүлэх, “Бадрал Трейд” ХХК нь зээлээр авсан рапсийн үрийг тарьж ургуулах, ургацын хэмжээг талууд харилцан зөвшилцөж тооцоолох, ургацыг “Майнд Теч” ХХК-д буцаан худалдах, “Бадрал Трейд” ХХК нь гэрээгээр тохиролцсон хэмжээнээс бага хэмжээгээр ургац нийлүүлсэн, гэрээнд заасан хэмжээний ургац илүү ургасан ургацыг “Майнд Теч” ХХК-д нийлүүлээгүй болон гуравдагч этгээдэд худалдсан тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль төлөхөөр 002 тоот “Гэрээ” хийн Иргэний хуулийн 262 дүгээр зүйлийн 262.1-д заасан харилцаа үүссэн байна.

Хариуцагч “Бадрал трейд” ХХК нь /захирал Б.Алтанзолбоо/ 75.840.000 төгрөг төлөхөөс 2015 оны 11 сарын 11 дүгээр сарын 01-ний өдөр 13.271.120 төгрөг төлж үлдэгдэл 62.568.880 төгрөгийг төлөөгүй болох нь зохигчдын шүүх хуралд гаргасан тайлбар мэдүүлгүүдээр нотлогдож байна.

“Бадрал трейд" ХХК ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гэнэндулам нь зээлийн үлдэгдлээ төлж чадаагүй талаар шүүх хуралд гаргасан тайлбартаа:

“...Тухайн компаниас оруулж ирсэн гэх хар рапсыг манай компани тариалсан бөгөөд тухайн жилд ямар ч ургац авах боломжгүй ургац алдсан юм. Тухайн үед ургац алдаж бидэнд зээлдүүлсэн рапсын үрнээс ургац аваагүй нь чанарын шаардлага хангасан үр нийлүүлээгүйтэй холбоотой гэж үзэж байгаа учраас хүлээн зөвшөөрөхгүй....” гэсэн тайлбар гаргаж байгаа хэдий ч энэ тайлбартай холбоотой нотлох баримтыг хариуцагч шүүхэд гаргаж өгөөгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан “хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах, үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг гаргаж өгөх үүрэгтэй” бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй байна.

Иймд Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд үйл ажиллагаа явуулдаг “Бадрал Трейд” ХХК-наас рапсын үрийн төлбөрийн үлдэгдэл 62.568.880 төгрөг түүний  алданги 31.284.440 төгрөг нийт 93.853.320 төгрөг гаргуулан “Майнд Тэч” ХХК-нд олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Жаргалсайхан нь 201.853.320 төгрөгийн нэхэмжпэлийн шаардлагаас 108.000.000 төгрөгнөөс нь сайн дураар татгалзсан болохыг дурьдах нь зүйтэй. Нэхэмжпэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1.167.216 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 1.167.216 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Ц.Гэнэндуламд шүүх хуралдааны товыг 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр мэдэгдэгдсэн боловч шүүх хуралд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар түүнийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

115.2.1,                116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Иргэний хуулийн 262 дүгээр зүйлийн 262.1-д зааснаар “Бадрал Трейд" ХХК-наас 93.853.320 төгрөг гаргуулан “Майнд Тэч” ХХК-нд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1.167.216 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1.167.216 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.

5. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шүүхэд давж заалдах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                           МӨНХЗУЛ