Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 288

 

       2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2017/00288

 

                  Улаанбаатар хот

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Газар бизнес төвийн 1 давхарт байрлах, 2844907 регистртэй, “Газар капитал партнерс ББСБ” ХХК-ийн,

 

 Хариуцагч: Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, ..дугаар байрны ..тоотод оршин суух, ...регистртэй, Сартуул овогт Цэрэндоржийн  Нд холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 68,762,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Газар капитал партнерс ББСБХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Нарантуяа нь 2013.11.13-ны өдөр манай байгууллагатай зээлийн гэрээ байгуулан 30,000,000 төгрөгийг 18 сарын хугацаатай, сарын 4,5 хувийн хүүтэй, эргэн төлөх нөхцөлтэйгөөр зээлж, уг гэрээний барьцаанд өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 20 дугаар байрны 51 тоотод байрлах Ү-2205013406 улсын бүртгэлийн дугаартай, 0061843 дугаар гэрчилгээтэй, 30 м.кв тайлбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу 2014.01.08, 2014.02.12, 2014.04.21, 2014.06.02, 2014.09.03-ны өдрүүдэд зээлийн хүүд нийт 7,430,000 төгрөг төлсөн боловч үлдэгдэл төлбөрийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. Иймд Ц.Нарантуяагаас зээлийн үндсэн төлбөр 30,000,000 төгрөг, хүү 33,700,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,043,000 төгрөг, нотариатын зардалд 19,000 төгрөг нийт 68,762,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хариуцагч Ц.Нарантуяа нь нэхэмжлэлийн шаардлага болох 68,762,000 төгрөгийг 2017 оны 5 дугаар 10-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч, хэрэв дээрх хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийг Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 20 дугаар байрны 51 тоотод байрлах Ү-2205013406 улсын бүртгэлийн дугаартай, 0061843 дугаар гэрчилгээтэй, 30 м.кв тайлбай бүхий 2 өрөө орон сууцаар хангуулахаар харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.  ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Газар капитал партнерс ББСБ” ХХК нь хариуцагч Ц.Нарантуяад холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 68,762,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

           Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж хариуцагч Ц.Нарантуяа нь нэхэмжлэлийн шаардлага болох 68,762,000 төгрөгийг 2017 оны 5 дугаар 10-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч, хэрэв дээрх хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийг Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 20 дугаар байрны 51 тоотод байрлах Ү-2205013406 улсын бүртгэлийн дугаартай, 0061843 дугаар гэрчилгээтэй, 30 м.кв тайлбай бүхий 2 өрөө орон сууцаар хангуулахаар харилцан тохиролцож талууд эвлэрсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

     Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1.“Газар капитал партнерс ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.Нарантуяад холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 68,762,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Буянжаргал нь нэхэмжлэлийн шаардлага болох 68,762,000 төгрөгийг 2017 оны 5 дугаар 10-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч, хэрэв дээрх хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийг Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 20 дугаар байрны 51 тоотод байрлах Ү-2205013406 улсын бүртгэлийн дугаартай, 0061843 дугаар гэрчилгээтэй, 30 м.кв тайлбай бүхий 2 өрөө орон сууцаар хангуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

   2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 501,760 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 250,880 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 250,880 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                          А.САРАНТУЯА