Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 1010

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,

Улсын яллагч Д.Аянагүл,

Шүүгдэгч Н.М

Шүүгдэгч Л.Ц нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Н.М , Л.Ц нарт холбогдох эрүүгийн 2006 01361 1164 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1967 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хуваариа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт Төв аймгийн   оршин суух бүртгэлтэй боловч одоо Баянгол дүүргийн   тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар  , Н.М .

 

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сэлэнгэ аймгийн   оршин суух бүртгэлтэй боловч одоо Баянзүрх дүүргийн   тоотод ганцаараа түр оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар  , Л.Ц .

 

          Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Н.М  нь 2020 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Норика" зочид буудлын 302 тоот өрөөнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Содбаярт "чамд хүмүүсийн амьдрал хамаагүй" хэмээн түүний нүүрэн тус газарт баруун гараараа 1 удаа цохиж биед нь зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхинд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Л.Ц нь 2020 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Норика" зочид буудлын 302 тоот өрөөнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн тохиолдолд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Б.Содбаярыг үсдэж хөлөөрөө, түүний баруун хөл, гар руу нь өшиглөсний улмаас зүүн чамархайнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, баруун гуя, баруун шилбэнд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.М  мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй...Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Ц мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй...Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

 Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас гэмт хохирогч Б.Содбаярын өгсөн мэдүүлэг /хх-8, 14-16/, гэрч Г.Нарантуяагийн өгсөн мэдүүлэг /хх-17-19/, гэрч Б.Сайнбаярын өгсөн мэдүүлэг /хх-23-25/, гэрч Л.Атарцэцэгийн өгсөн мэдүүлэг /хх-63-65/, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 3050 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-30-31/, Л.Ц яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-84-86/, Н.М гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-89-91/, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт /хх-68-74/, Цагдаагийн байгууллага гэмт хэргийн шинжтэй дуудлага хүлээн авсан тухай мэдүүлэг /хх-5/, Шуурхай удирдлагын тасгын дуудлагын лавлагааны хуудас /хх-6/, шүүгдэгч Н.М , Л.Ц нарын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-35, 59/, хохирогч Б.Содбаяр, яллагдагч Н.М , Л.Ц нараас гаргасан "гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай" хүсэлт /хх-60-61/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Н.М  нь 2020 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Норика" зочид буудлын 302 тоот өрөөнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Содбаярт "чамд хүмүүсийн амьдрал хамаагүй" хэмээн түүний нүүрэн тус газарт баруун гараараа 1 удаа цохиж биед нь зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхинд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Шүүгдэгч Л.Ц нь 2020 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх

дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Норика" зочид буудлын 302 тоот өрөөнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн тохиолдолд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Б.Содбаярыг үсдэж хөлөөрөө, түүний баруун хөл, гар руу нь өшиглөсний улмаас зүүн чамархайнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, баруун гуя, баруун шилбэнд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Содбаярын өгсөн: "Л.Ц бид хоёр Г.Нарантуяатай уулзахаар зочид буудалд очсон. Ингээд нэг өрөөнд ороход Г.Нарантуяа гэх эмэгтэй үл таних казак залуутай хамт байж байсан. Л.Ц орилж хашхирч над руу дайрч эхэлсэн. Үл таних казак залуу уурлаад” чамд хүмүүсийн амьдрал ямар хамаатай юм бэ” гээд босч ирээд баруун гараараа нэг удаа миний нүүр хэсэгт цохисон. Зүүн нүдний ухархай хамарнаас маш их хэмжээний цус гарч байсан. Миний зүүн нүдний ухархай хэсэгт сорив тогтсон. Зүүн нүд хавдсан мөн хамар хавдсан. Тус гэмтлийг үл таних казак залуу гараараа цохиж учруулсан."  /хх-8, 14-16/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Нарантуяагийн өгсөн: "Ц , Содбаяр хоёр хоорондоо муудалцаж эхэлсэн. Б.Содбаяр гараараа Л.Ц г гараараа цохих шиг болсон. Л.Ц Б.Содбаярын мөрөн тус газарт гараараа нэг удаа цохисон. Тэгтэл Б.Содбаяр уулаад босоод ирсэн Л.Ц бас босч ирээд хоорондоо үсдэлцээд хоёулаа шалан дээр сөхрөөд суусан бөгөөд тэр хооронд хоёулаа үсдсэн хэвээрээ байсан. Тэр үед М хажуу талаас нь салгасан. Л.Ц Б.Содбаярыг үсдээд орон дээр дарсан." /хх-17-19/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Сайнбаярын өгсөн: "Миний харснаар анх маргалдсан эмэгтэй нь хохирогч эгчийн гар хөл рүү нь нийт 8-9 удаа өшиглөж байсан. Харин тэр эгчийг би гаргах үед хохирогч эгчийн зүүн нүдний ухархайгаас цус гарч, фудболк нь урагдаж гэмтээгүй байсан ба хохирогчийг дахин орилох үед 303 тоотод очиход хохирогч эгчийн зүүн нүдний ухархайгаас нь цус гарсан байдалтай, фодболк нь урагдаад үс нь сэгсийчихсэн байсан. Ингээд яагаад цус гарсан талаар асуухад хамт байсан эрэгтэй, эмэгтэй хоёр хүн ширээний булан мөргөсан гэж хэлсэн ба тэгэж хэлж байх үед хохирогч "Та нар намайг зодоо биздээ" гэж хэлж байсан" /хх-23-25/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Атарцэцэгийн өгсөн: “Хэд хоногийн өмнө Цэвэлсүрэн ажил байж байхад их хэмжээний согтолттой хувцас хунар нь хуучирч хиртэй болсон орж ирснээ надад хандан “Намайг Содбаяр цагдаад өгсөн байна. Би асуудлаа шийдүүлмээр байна” гэж гуйхаар нь би “гэртээ байж бай” гээд явуулсан. Ингээд орой гэртээ харьтал Ц  гэртээ байж байсан бөгөөд надтай ярилцан “дахиж архи уухгүй мөн ажил төрөл хийгээд цагдаагийн асуудлаа шийдүүлээд сайхан амьдармаар байна” гэж гуйхаар нь би биеийг нь тордохоор эмнэлэгт хэвтүүлсэн. Цэвэлсүрэнгийн хувь хүн нь ажилд сайн хөдөлмөрч зан ааштай бөгөөд өмнө нь архи дарс уугаад асуудал тариад байдаггүй байсан учир би энэ удаа цагдаад холбогпслн байгаад их гайхаж байна.” /хх-63-65/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 3050 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Б.Содбаярын биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхинд зулгаралт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, баруун гуя, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-30-31/ гэх дүгнэлт,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Л.Ц яллагдагчаар өгсөн: “2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Содбаяр бид хоёр буудал дотор хэрэлдэж зодолдсон. Хоорондоо олон удаа үсдэлцсэн. Мөн гараараа бие биенийхээ бие хэсэг рүү олон удаа цохилцсон. Би нүүр хэсэгт нь нэг удаа цохиогүй. Харин миний нүүр хэсэгт Содбаяр гараараа 1 удаа цохиж байсан. Миний биед тэр үед гэмтэл учирсан боловч Содбаярыг найзаа гэж бодон хүн чанар гаргаад шүүх эмнэлэгт үзүүлээгүй. Цагдаагийн байгууллага дуудсан цагт нь очоогүй. Мөн Содбаярын биеийн хэсэгт учирсан гэмтлийг би учруулсан ба мөн үсдэлцэж байхад хуйх толгой нь гэмтсэн байж магадгүй. Харин нүүрэн тус газар учирсан гэмтлийг миний бие учруулаагүй.”/хх-84-86/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Н.М гийн яллагдагчаар өгсөн: Тухайн өдөр би найз Нарантуяагийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах буудалд байж байхад найз Ц , Содбаяр гэх эмэгтэйг дагуулж ирсэн. Ингээд бид 4 архи ууж эхэлсэн бөгөөд хүний нэг хундага уугаад байж байтал Ц , Содбаяр хоёр хэрэлдэж маргалдаж эхэлсэн. Тэгээд хоорондоо үсдэлцэж зодолдож эхэлсэн тул би хажуу талаас нь салгасан. Энэ үед Ц  хэрүүл маргаанаа зогсоохгүй байсан тул тухайн чимээг хамгаалагч залуу сонсоод манай өрөөнд хүрээд ирсэн. Тэгэхээр нь би хамгаалагч залууд Цэвэлсүрэн тус өрөөнөөс гаргах хүсэлт тавьсан. Ингээд Ц  нэг удаа гарчихаад дахин эргэж орж ирээд Содбаяртай дахин хэрэлдэж маргалдсан. Мөн хоорондоо үсдэлцэн бие хэсэг рүүгээ өшиглөж цохилцож байсан. Мөн толгой хэсэгт нь цохиж байсан. Ингээд дахин /хх-89-91/ гэх мэдүүлэг,

 

Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт /хх-68-74/,

Цагдаагийн байгууллага гэмт хэргийн шинжтэй дуудлага хүлээн авсан тухай мэдүүлэг /хх-5/,

Шуурхай удирдлагын тасгын дуудлагын лавлагааны хуудас /хх-6/,

Шүүгдэгч Н.М , Л.Ц нарын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-35, 59/,

Хохирогч Б.Содбаяр, яллагдагч Н.М , Л.Ц нараас гаргасан "гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай" хүсэлт /хх-109-111/ зэрэг болно.

 

Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нар нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Н.М  нь 2020 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Норика" зочид буудлын 302 тоот өрөөнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Содбаярт "чамд хүмүүсийн амьдрал хамаагүй" хэмээн түүний нүүрэн тус газарт баруун гараараа 1 удаа цохиж биед нь зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхинд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Шүүгдэгч Л.Ц нь 2020 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Норика" зочид буудлын 302 тоот өрөөнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн тохиолдолд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Б.Содбаярыг үсдэж хөлөөрөө, түүний баруун хөл, гар руу нь өшиглөсний улмаас зүүн чамархайнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, баруун гуя, баруун шилбэнд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

 Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Л.Ц , Н.М   нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

Дээрхи байдлаар шүүгдэгч Л.Ц , Н.М   нарт гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Мөн хохирогч Б.Содбаяр нь гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн бөгөөд үүнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүх хялбаршуулсан журмаар Л.Ц , Н.М   нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу торгох ял шийтгэл оногдуулж 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Л.Ц , Н.М  нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно        

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Н.М , Л.Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Л.Ц , Н.М  нарт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Л.Ц , Н.М  нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Л.Ц , Н.М  нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус дурьдсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй Л.Ц , Н.М  нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.            

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Л.Ц , Н.М  нар урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр тус тус үргэлжлүүлсүгэй.

 

     8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч нар, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Л.Ц , Н.М  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр тус тус үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС