Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 377

 

 

 

      2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2017/00377

                 Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би,

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Мөрөн сумын 4 дүгээр баг, Цагаан толгой, … тоотод оршин суух, … регистртэй, Бүрд овогт М.Э-н,

Хариуцагч: Баянгол дүүрэг 3 дугаар хороо, 19 дүгээр байрны …тоотод оршин суух, …регистртэй, Олхонууд овогт Л.С-т холбогдох,

   5,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.С-аас 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Да Хүрээ захаас хар өнгийн Toyota Harrier … … улсын дугаартай автомашиныг 5,100,000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд тус машин нь 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Хэнтий аймаг явах замд мотор нь цохисон. Иймд Л.С-тай байгуулсан тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээгээ цуцалж, 5,100,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Л.С миний бие 76-31 УНЕ улсын дугаартай Toyota Harrier маркийн автомашиныг 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээр М.Ээд 5,100,000 төгрөгөөр худалдсан нь үнэн. Автомашиныг зарах үед ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч М.Э нь 5,100,000 төгрөгийг хариуцагч Л.Саас нэхэмжилснээс 4,800,000 төгрөгөөс татгалзаж,  хариуцагч Л.С нь үлдэх 300,000 төгрөгийг нэхэмжлэгч М.Ээд төлж барагдуулсан тул харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч М.Э нь хариуцагч Л.Ст холбогдуулан 5,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

        Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэгч М.Э нь 5,100,000 төгрөгийг хариуцагч Л.Саас нэхэмжилснээс 4,800,000 төгрөгөөс татгалзаж,  хариуцагч Л.С нь үлдэх 300,000 төгрөгийг нэхэмжлэгч М.Ээд төлж барагдуулсан төлж барагдуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

  Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

  1.М.Эийн нэхэмжлэлтэй, Л.Ст холбогдох 5,100,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч М.Э нь 4,800,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Л.С нь үлдэх 300,000 төгрөгийг төлж барагдуулсан зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

   2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 96,550 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 86,900 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 9,650 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

ШҮҮГЧ                                А.САРАНТУЯА