| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 165/2020/0033/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/36 |
| Огноо | 2020-06-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ш.Батсүх |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 01 өдөр
Дугаар 2020/ШЦТ/36
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,
нарийн бичгийн дарга Б.Азжаргал,
улсын яллагч Ш.Батсүх,
шүүгдэгч О.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч У овогт О-ийн Эд холбогдох эрүүгийн 2017000000041 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 08 дугаар сарын 07-нд Булган аймгийн Булган суманд төрсөн, 29 настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Булган аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хянагч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, 75 дугаар байрны ....... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай У овогт О-ийн Э /РД: .........../
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч О.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Т.Бг Б.Утай хардсаны улмаас 2020 оны 05 дугаар сарын 10-ны шөнө 03 цагийн орчимд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг Хорихын 75 дугаар байрны гадаа байх автомашины зогсоол дээр байсан Б.Уын өмчлөлийн “Тайгын булаг авто” ХХК-ны нэр дээр бүртгэлтэй 78-20 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн салхины шил, гэрэл, толь, дугуй зэрэг эд зүйлийг хагалж буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж 2.328.000 төгрөгийн хохирол учруулсангэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Т.Бг Б.Утай хардсаны улмаас 2020 оны 05 дугаар сарын 10-ны шөнө 03 цагийн орчимд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг Хорихын 75 дугаар байрны гадаа байх автомашины зогсоол дээр байсан Б.Уын өмчлөлийн “Тайгын булаг авто” ХХК-ны нэр дээр бүртгэлтэй 78-20 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн салхины шил, гэрэл, толь, дугуй зэрэг эд зүйлийг хагалж буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж 2.328.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч О.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “ Уыг анх 2017 оны Говьсүмбэр аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар анх томилогдон ирж байсан үеэс танина. 2020 оны 05 дугаар сарын 10-ны шөнө би Утай ярилцах гэж очсон. Намайг ирснээс хойш 2-3 удаа шөнө орой манай эхнэрлүү залгаад байсан мөн тэр хоёрын хоорондоо бичсэн чат байсан. Тэр талаар ярилцах гэж очсон. Би очихоосоо өмнө Д гэдэг найзындаа 1 шил архи уусан байсан. Тэгээд Уынд очоод хаалгыг нь нүдсэн тайлахгүй байхаар нь түлхтэл онгойсон. Намайг оронгуут У гараад гүйсэн. Орон дээр нь машиных нь түлхүүр байхаар авч гараад хайгаад машиныг нь олсон. Гол нь би Уыг буцаад хүрээд ирэх байх гэж бодсон. Тэгээд тоосгоор урд хойд шилийг нь хагалсан, цаасны хутга машинд нь байхаар нь аваад дугуйг нь хагалсан гэх мэдүүлэг.
Хохирогч Б.У мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ 2020 оны 05 дугаар сарын 10-ны шөнө 03 цагийн үед гэртээ унтаж байтал манай гэрийн хаалгыг нэг хүн цохиод байсан, тэгээд согтуу хүн байна гэж мэдсэн. Тэгтэл Э манай гэрт ороод ирсэн. Тэгээд намайг цохих гэж дайрсан. Тэгэхээр нь би барьж аваад орон дээр дарсан, тэгсэн хамт амьдардаг О ах нөгөө өрөөнөөс ороод ирж ирээд салгасан. Тэгэхээр нь би гарч зугатаагаад Хорихын 75-р байрнаас зүүн тийш гүйгээд гудманд зогсож байтал О ах өөрийн 99212201 дугаарын утаснаас залгаад машиныг чинь эвдээд байна гэж хэлсэн. Тэгээд байрны гадаа байсан машинаа очиж үзтэл машины урд хойд салхины шил хагарсан, хаалга, толь, 4 дугуй хагарсан байдалтай басйан. Урд копуд цөмөрсөн, салхины хүрээнүүд хугарч унасан байсан. Эийн эхнэр болох Буянзаяа нь надад Эийг өөр хүнтэй болсон, салчихсан гэж ярьдаг байсан, бид 2 мессеж чат бичээд удаагүй байсан. Тэр бичсэн чатыг Э уншсан уншаад бид хоёрын хардсан...Э надад учирсан хохиролыг 2020 оны 09 дүгээр сарны 04-ний өдрийн дотор төлж барагдуулна гэсэн болохоор Эд холбогдуулж гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 тал/,
Гэрч Т.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: “ Өчигдөр орой нөхөр Эийн хамт Сүмбэр сум 1 дүгээр баг хорихын 75-р байранд Далайгийн гэрт очсон, тэнд гэр бүлийн найзуудаараа юм ярьж суугаад ууцгаасан. Тэгсэн манай нөхөр Э хэрүүл хийх гээд байхаар нь би уурлаад хүүгээ хувцаслаад гэрлүүгээ явсан. Тэгсэн 1-2 цагийн дараа Э гэртээ ирсэн тухайн үед У-гийн машиныг эвдчихлээ гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 19-21-р тал/
Гэрч Ц.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: О.Э нь хагас сайн өдрийн орой 23 цагийн орчим Сүмбэр сумын 1-р баг Хорихын 75-р байранд манай гэрт эхнэр Б-ийн хамт ирсэн. Тэгээд Э бид хоёр ойр зуурын юм яриад 0,75 литрийн Эдэн нэртэй архи хувааж уусан. Тэгээд Э Б- нар харилаа гээд гарсан... гэх мэдүүлэг /хх-ийн 21-р тал/
Гэрч Ш.О мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: 2020 оны 05 дугаар сарын 10-ны шөнө цагийг нь мэдэхгүй байна хүн хаалга тогшсон. Тэгээд босоод онгойлгох гэтэл Ууганаа битгий онгойлго гэсэн. Тэгэхээр нь би хэвттэл хаалга онгойлгоод ороод ирсэн. Тэгсэн нэг залуу орж ирээд У хаана байна гэхээр нь би нөгөө өрөөнд байгаа гэж хэлтэл Уыг өрөөнд нь ороод бариад авсан. Тэгэхээр нь би юу болоод байгаа юм гээд өрөөнийх нь гэрлийг асаагаад салгасан. Тэгтэл У гараад гүйсэн, араас тэр залуу гараад гүйсэн. Тэгэхээр нь хаалгаа хаагаад У-руу залгатал зүгээр зүгээр гэж хэлсэн. Тэгээд би унтсан 20-оод минутын дараа гадаа түс тас гээд чимээ гарсан тэгэхээр нь цонхоор хартал нэг хүн Уын машиныг эвдэж байсан. Тэгээд Улуу залгаж машиныг чинь эвдээд байна гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 24-р тал/
Ашид билгүүн ХХК-ны автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 27-29/
Шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 009/004 дугаартай дүгнэлт /хх-ийн 34-р тал/
Шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 134 дугаартай дүгнэлт /хх-ийн 40-р тал/
Шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 140 дугаартай дүгнэлт /хх-ийн 45-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч О.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд зүйлийг устгасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч О.Э нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71-р тал/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн 2017000000041 дугаартай хэрэгт битүүмжилсэн эд зүйлгүй,, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн цэнхэр иштэй цаасны хутга 1 ширхэг, тоосго 1 ширхэг, 60 см урттай мод 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч О.Э нь хохирогч Б.Ут 160 000 төгрөгний үнэ бүхий дугуй нөхөн төлсөн ба шүүгдэгчээс 2 168 000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ут олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршиг, хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулах үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.5 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Улаан ямаат овогт Оюунмаагийн Эийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч О.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 / дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Эд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 / дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч О.Эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч О.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирол төлбөргүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2, 1.4- дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц цэнхэр иштэй цаасны хутга 1 ширхэг, тоосго 1 ширхэг, 60 см урттай мод 1 ширхэгийг устгасугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлйин 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Эөөс 2 168 000 төгрөг гаргуулж хохирогч Б.Ут олгосугай.
8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ