Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2020/ШЦТ/37

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н

.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга Б.Азжаргал,

улсын яллагч Э.Нэргүй,

шүүгдэгч Д.Б түүний өмгөөлөгч Э.Сайханаа

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Анхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч И овогт Д-ын Бд холбогдох эрүүгийн 2017000660037 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1992 оны 03 дугаар сарын 17-нд Дундговь аймгийн Баянжаргалан суманд төрсөн, 28 настай, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт Говьсүмбэр аймаг Сүмбэр сум, 2 дугаар баг Цагаан-Усны ...........  тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй гэх, И овогт Д-ын Б /РД:............./

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Д.Б нь үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 15-16 цагийн үед  Сүмбэр сумын 3 дугаар баг Цагаан-Усны 3-317 тоот байх гэртээ өөрийн төрсөн хүү 12 настай Э.Мийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж эмээрүүгээ зураг явуулсан гэх шалтгаанаар гар утасны цэнэглэгчээр ороолгох, толгой хэсэгт нь хөлөөрөө өшиглөх, тавчикаар цохих, алгадах, түлээний модоор цохих зэргээр зодож  эрүүл мэндэд нь хөнгөн  хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Б нь үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 15-16 цагийн үед  Сүмбэр сумын 3 дугаар баг Цагаан-Усны 3-317 тоот байх гэртээ өөрийн төрсөн хүү 12 настай Э.Мийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж эмээрүүгээ зураг явуулсан гэх шалтгаанаар гар утасны цэнэглэгчээр ороолгох, толгой хэсэгт нь хөлөөрөө өшиглөх, тавчикаар цохих, алгадах, түлээний модоор цохих зэргээр зодож  эрүүл мэндэд нь хөнгөн  хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Шүүгдэгч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “ 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр манай 2 хүүхэд болох М, Мянганцэцэг нар Сүмбэр гарденруу явж тогложбайгаад ирсэн. Гадаа дулаахан өдөр байсан юм. Тухайн үед би будаатай цай хийж байсан. Цайгаа болохоор дуудья гэсэн. Манай 2 хүүхэд 14 цагийн үед гэртээ ирцгээсэн. Манай 2 хүүхэд цайгаа ууцгаасан. Мөн манай найз болох А, н нар цай уухаар ирсэн байсан. Тэр 2 хүний машинтаөй ирсэн юм. Саарал өнгийн машин байсан, дугаарыг нь мэдэхгүй. Манай 2 найз цай уугаад явсны дараа Мийн утсыг үзье гээд авсан. М гар утаснаасаа салдаггүй юм. Мийн чатруу ороод үзэхэд хүүхдүүдрүү ээж унтаж байна павжи тоглоё кодыг нь явуулчих гэсэн мессеж байсан мөн нэг охины зургийг хэдэн хүнрүү ядуулаад миний найз охин хөөрхөн байна уу гэсэн байсан. Мөн хадам ээж болон аавынхаа дүү Наранцацрал, Эрдэнэчимэг нарлуу манай 2 найзын зураг болон унаж ирсэн машины нь зургийг аваад явуулсан байсан. Би Мэд хандаа чи яагаад хүний машины зураг явуулж байгаа юм гээд загнаад утас цэнэглэж байсан цэнэглэгчийг аваад нуруу руу ь нэг, гарун бугалгаруу нь нэг удаа шавхраад бөгс гуяруу нь цохисон. Би хэн ингэж зураг явуулж бай гэсэн гэж асуухад эмээ аав 2 ирсэн хүүүсийн зургийг явуулж бай гэсэн эгж хэлсэн. Би маргааш нь дэлгүүр ороод ирэх хооронд Мянганцэнхд эмээдээ зодуулсан гэж дуудсан байсан. Хадам ээж, хүү Амгаланбаатар, охин Эрдэнэчимэг нарын хамт ирээд Мийг хувцасаа ав гээд аваад явсан. Манай нөхрийн дүү Амгаланбаатар намайг элдэв бусаар хэлээд чамайг цагдаад өгнө, чамайг чадна гээд Мийг аваад явсан...гэх мэдүүлэг. /хх-ийн 26, 47-48/

 

Насанд хүрээгүй хохирогч Э.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ Би хичээлийнхээ амралтаар Даланжаргалан суманд өвөө, эмээ дээрээ хөдөө байж байгаад 2020 оны 03 дугаар сарын 22-ны өглөө ээж Б дээр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаарб аг, Цагаан-Усны 3-317 тоотод ирсэн.  Тухайн үед манай ээж Б дүү М нар байсан. Тэр өдөр ээж гэрээсээ гараад гэртээ ирж хонолгүй маргааш нь ирсэн. Ээж намайг загнаж босгоод гэр орноо цэвэрлэ гээд өөрөө галаа түлсэн. Ээж хүн ирж байгаа гээд хоол хийсэн. Би хамт хоол хилйцсэн. Манайд байнга ирдэг нэг ах ирээд хооло идсэн. Ээж дүү бид хоёрыг Гарден явж тогтол гээд явуулсан. Тухайн үед 12 цга өнгөрч байсан. Ээж бид хоёрыг 16 цгат гэртээ ирээрэй гэж хэлсэн. Тухайн үед эмээ надруу залгахаар нь гадаа тоглож байгаа талаараа хэлэхэд хорих цээртэй байхад гэртээ харь гэсэн. Тэгэхээр ньб и ээж загнана 16 цагт ир гэж хэлсэн гэхэд хашааруугаа хар машин байна уу гэхээр нь хашааруугаа харахад манайд ирээд байдаг ахын саарал машин байсан. Тэгээд би тэр машины зургийг аваад эмээрүү явуулсан. Бид хоёр 15 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн чинь ээж миний гар утсыг авч үзээд эмээгийн фэсбүүк хаягаар ороод миний явуулсан зургийг үзээд намайг загнасан. Ээж эмээгийн фэсдеек хаягруу шууд нэвтрээд орж байсан. Тэгээд намайг ээж загнаж байгаад гар утасны цэнэглэгч барьж ирээд миний зүүн гарын бугалга, зүүн дал мөрөн дээр ороолгосон. Төн толгойруу хөлөөрөө өшиглөөд гараараа алгадаад хамраас цус гаргасан. Мөн таавчикаар 10 гаран удаатолгойруу цохисон. Тэгээд түлшний хайрцаганд байсан түлээний модноос аваад миний бгөс, зүүн талын гуйруу нилээн хэд цохисон. Ээж би чамайг алсан байхад гуйгаад ирэх хүн байхгүй, би чамайг төрүүлсэн гээд зодоод байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 14-16-р тал/

 

Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: Өнөөдөр 11 цагийн үед би хонин дээрээ явж байхад манай охин Э надруу утсаар залгахаар нь аваад ярихад Мийг ээж нь зодсон байна гар өвдөөд байна гэнэ, ихурдан ирж ав гээд байна гэж хэлсэн. Тэгээд хүү А-луу залгаад Мийг ээж нь зодсон байна хурдан ирж ав гээд байна гэж хэлсэн. Тэгээд гэртээ ирээд байж байтал хүү А ирэхээр нь шууд Чойрлуу гараад 12 цагийн үед Бгийнд ирсэн. Тэгээд Бд чи хүүхэд зодсон байна хүүхдээ аваад явна гэхэд Б наадах чинь павжи тоглоод байхаар нь гар утасны цэнэглэгчээр ороолгосон гэж хэлсэн... /хх-ийн 17-р тал/

 

 Гэрч Н.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: 2020 оны 03 дугаар сарын 24-ний өглөө 09 цаг өнгөрч байхад манай ах Эын хүү М надруу утсаар яриад би ээжид зодуулсан, миний гар аймаар болсон, намайг хурдан ирж ав битгий залгаарай гэж хэлээд утсаа салгасан. Дүү унаа олж ирээд ээж бид хэд 12 цаг өнгөрч байхад Чойрын төв орсон. Тэгээд Бгийн гэрт очиход Б 2 хүүхдийн хамт байсан. Бид хэдийг гэрийнх нь үүдэнд ирэхэд М дэлгүүр явж байхаар нь буцаагаад дагуулаад орсон. Би Бд хандаа хүүхэд яагаад зодож байгаа юм бэ гэхэд өөдөөс хэл амаар доромжлоод байхаар нь гэрээс нь гараад явсан. Тэгээд би гараад Мээс юу болсон талаар асуухад өчигдөр ээж намайг зодсон, эмээгийн фэсбүүкрүү явуулсан зургийг харчихаад намайг зодсон гэж хэлсэн... /хх-ийн 18-р тал/

 

Гэрч С.На мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: Тухайн өдөр найз А-ийн хамт Бгийн гэрт үдээс хойш очсон, цаг хэд болж байсныг санахгүй байна. Б цай чанасан байна ирж уу гэхээр нь очсон. Бид хоёрыг Бгийн гэрт очиход Б ганцаараа  байсан. 2 хүүхэд нь Сүмбэр гарден явж тоглохоор явсан гэж байсан. Бид хэдийг цай уугаад сууж байхад 2 хүүхэд нь ирсэн. Тухайн үед ямар нэг асуудал болоогүй бид 2 цайгаа уучихаад явсан. Бид хоёрыг Бгийнд очиход хашааных нь гадаа ямар нэг машин байгаагүй, А бид 2 танил А гэх залуугийн машинтай очсон... /хх-ийн 22-р тал/

 

Гэрч Н.А мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: Тухайн өдөр Нарантуяа бид 2 авто угаалга дээр ажиллаж байтал Б утсаар яриад ирж цай уу гэсэн. Цаг хэд болж байсан талаар сайн мэдэхгүй байна. Бгийнд очихдоо машинаа угаалгахаар үлдээсэн А гэдэг хүний машинаар очсон. Бид хоёрыг цай уучихаад гарах гэж байхап Бгийн 2 хүүхэд гаднаас орж ирсэн. Б хүүхдээ зодож байгаагүй, хааяа нэг гэрт нь ороход хүүхдүүддээ халамжтай харагддаг, зодсон цохисон зүйл мэдэгдэж байгаагүй... /хх-ийн 25-р тал/

 

Шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 86 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэнд:

  • Э.Мийн биед зүүн дал, бугалга, зүүн өгзөг, зүүн гуя, зүүн шилбэ, зүүн шагайнд цус хуралт, зүүн бугалганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  • Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчиллээр үүсгэгдэнэ.
  • Учирсан гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй, харин гэмтлүүд нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  • Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Говьсүмбэр аймгийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /хх-ийн 29-30-р тал/

 

Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 72-77/

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56/

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Э, Б.Б нарын мэдүүлэг болон яллагдагчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан талаарх шүүх эмнэлгийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн №86 дугаартай дүгнэлт, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хохирогч, яллагдагч нарын хүсэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Д.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Учир нь : Гэр бүлийн хамаарал бүхий, бага насны хүүхэд, биеэ хамгаалах чадваргүй гэдгийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ... гэр бүлийн гишүүн, тэдгээрийн асран хамгаалалтанд байгаа этгээд, мөн гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт ... тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд... гэж хуульчилсан байна.

            Иймд шүүгдэгч Д.Бг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “... Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл эс үйлдэхүйгээр хангасан” байна гэж үзэж гэр бүлийн хамаарал бүхий, бага насны /12 настай/ хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон болно. Хэргийн зүйлчлэл зөв байна.

 

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн 2017000660037 дугаартай хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршиг, хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дүгээр хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Их догшин овогт Д-ын Бг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бага насны, биеэ хамгаалах чадваргүй хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Д.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуу мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

   7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.АРИУНЖАРГАЛ