Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 102

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа

Улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ

Шүүгдэгч С.Л, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч д овогт Сийн Лд холбогдох эрүүгийн 19001700113 дугаартай, 178/2020/0108/Э/ индекстэй хэргийг 2020 оны 0 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 01 дүгээр сарын 2-ны өдөр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт төрсөн, настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, баяжуулалтын инженер мэргэжилтэй, -д менежер ажилтай, ам бүл ,  ээж, эхнэр, дүү, хүүхдийн хамт Улаанбаатар хотын дүүргийн дугаар хорооны орон сууцны тоотод  оршин суух, регистрийн дугаартай, д овогт Сийн Л

            Холбогдсон хэргийн талаар / яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч С.С нь 2019 оны 02 дугаар сард Ховд аймгийн ******* сумын *******, ******* ******* багийн малчин иргэд болох Б.Г*******,Ц.Х*******, Б.*******, Х.О*******, О.М*******, Х.Э, Я.Э, Б.М, Б.С, Т.Г, Б.С, Б.Г, Ц.Г, Ц.Ч, Э.Х, Г.Г нараас зээлээр мал худалдан авч улмаар мөнгийг нь өгөлгүй хуурч иргэн Б.Г*******д 2340000 төгрөгийн,Ц.Х*******т 420000 төгрөгийн, Б.*******д 140000 төгрөгийн, Х.О*******д 210000 төгрөгийн,  О.М*******т 980000 төгрөгийн , Х.Эд 2600000 төгрөгийн, Я.Эод 6860000 төгрөгийн, Б.Мд 1190000 төгрөгийн, Б.Сд 1440000 төгрөгийн, Т.Гэд 140000 төгрөгийн, Б.Сд 70000 төгрөгийн, Б.Гт 90000 төгрөгийн, Ц.Гт 2100000 төгрөгийн, Ц.Чт 960000 төгрөгийн, Э.Хд 100000 төгрөгийн, Г.Год 1000 төгрөгийн хохирол тус тус учруулж залилах гэмт  хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

ТОДОРХОЙЛОХ нь:

                     Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т  зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

1.Хохирогч Эмч овогт Бгийн Г*******ы / 1976 оны 10 сарын 20-нд төрсөн, 43 настай, эрэгтэй,бүрэн дунд боловсролтой, малчин/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...С.Л надад 2340000 төгрөгний хохирол учруулсан боловч огт мөнгө шилжүүлж өгөөгүй.Тухайн үед намайг С.Лд мал өгч байхад Төмөрхүү гэдэг хүн хажууд байсан... гэх мэдүүлэг / хэргийн 1-р хуудас/

2.Хохирогч Эмч овогт Цээрэнгийн Х*******ийн / 197 оны 02 сарын 07-ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...би С.Л гэх хүнд 144 тооны бог мал өгсөн. Надад 4710000 төгрөгний хохирол учруулсан. Маргааш нь  мөнгийг дансаар шилжүүлнэ гэчихээд  огт мөнгө шилжүүлээгүй... гэх мэдүүлэг / хэргийн 18-р хуудас/

3.Хохирогч Эмч овогт Бгийн *******гийн / 1974 оны сарын 27-нд төрсөн, 4 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,малчин/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Би С.Л гэх хүнийг танихгүй, манай багийнхан малаа өгөөд байхаар нь 29 тооны бог мал өгсөн.Надад мөнгө шилжүүлээгүй, мөнгөтэй болохоороо өгнө гэж байсан... гэх мэдүүлэг / хэргийн 21-р хуудас/

4.Хохирогч Хуурч овогт Хорлоогийн О*******гийн / 1966 оны 1 сарын 28-нд төрсөн, 3 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...би С.Лд нийт 4 тооны мал 2100000 төгрөгөөр тооцож өгсөн. Дансны дугаар аваад явсан боловч мөнгөө өгөөгүй... гэх мэдүүлэг / хэргийн 24-р хуудас/

.Хохирогч Хорхон овогт Отгоны М*******ийн / 1984 оны 4 сарын 1-нд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...С.Л надад 1 дэх өдөр мөнгийг нь шилжүүлнэ гээд мал авсан боловч мөнгийг нь өгөөгүй... гэх мэдүүлэг / хэргийн 27-р хуудас/

6.Хохирогч Хуурч овогт Хорлоогийн Эы / 1978 оны 04 сарын 26-нд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...С.Л надад 2600000 төгрөгний хохирол учруулсан, мөнгөө өгөөгүй. Манай өгсөн малыг Мөнхнаран гэх залуу тууж явсан... гэх мэдүүлэг / хэргийн 30-р хуудас/

7.Хохирогч Эмч овогт Ядмаагийн Эын / 1976 оны 08 сарын 17-нд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Би С.Лд 200 толгой мал өгсөн. 8000000 төгрөгийг маргааш дансаар шилжүүлнэ гэж хэлсэн боловч өгөөгүй... гэх мэдүүлэг / хэргийн 33-р хуудас/

8.Хохирогч Эмч овогт Бгийн Мийн / 1971 оны 6 сарын 28-нд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, кранист мэргэжилтэй, Төрийн банкинд жолооч ажилтай/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2019 оны 02 сард хөдөөнөөс манай дүү залгаад  энд хүмүүс мал авч байна, малаа өг гэхээр нь би чөлөө авч ******* баг руу яваад мал авч байгаа хүмүүст малаа өгсөн. Мал авсан хүн нь бэлэн мөнгө байхгүй, аймагт очоод өгнө гээд дансны дугаар аваад үлдсэн. Тэрнээс хойш удаа дараа залгасан боловч өгөөгүй өдий хүрлээ ... гэх мэдүүлэг / хэргийн -37-р хуудас/

9. Хохирогч Эмч овогт ийн Сгийн / 194 оны сарын 13-нд төрсөн, 66 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...С.Л гэх хүнд 48 тооны бог мал зарсан.2330000 төгрөгийг дансанд чинь хийнэ гээд дансны дугаар авч яваад мөнгөө хийгээгүй... гэх мэдүүлэг / хэргийн 39-40-р хуудас/

10.Мянгад овогт Тын Гийн / 1980 оны 7 сарын 13-нд төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, хувиараа ажилладаг/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2019 оны 2 сард би авга ах Нямаад 29 тооны бог мал тууж аваачиж өгсөн. Дансаар мөнгөө явуулна гэж хэлээд 7 сарын эхээр авга ахын дансанд 1300000 төгрөг орсон байсан харин миний малны мөнгийг явуулаагүй... гэх мэдүүлэг / хэргийн 43-44-р хуудас/

11.Хохирогч Эмч овогт Бийн Сгийн / 1981 оны 03 сарын 14-нд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... манай төрсөн ах Г*******  2019 оны 02 сарын 1-нд залгаад энд Ховдоос хүмүүс ирж мал авч байна гэхээр нь би “ Манайд бог байхгүй, харин 1 бод өгье” гэсэн. Тэгээд би 1 тооны алаг зүсмийн 8 настай бух өгсөн.Мөнгийг нь маргааш дансаар хийнэ гэчихээд хийгээгүй... гэх мэдүүлэг / хэргийн 47-48-р хуудас/

12.Хохирогч Эмч овогт Бгийн Гийн /1982 оны 12 сарын 6-нд  төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...би 90000 төгрөгний бог мал зарсан. Мөнгийг нь дансаар явуулна гээд дансны дугаар авч яваад мөнгө явуулаагүй...гэх мэдүүлэг / хэргийн 1-2-р хуудас/

13.Чоно овогт Цын Гийн /1972 оны 01 сарын 6-нд төрсөн, 48 настай эрэгтэй,бүрэн дунд боловсролтой, малчин/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Манай өвөлжөө Хавчуу гэх газраас ирж 42 тооны бог мал тууж авч явсан. Өвс тэжээл авах зорилгоор малаа зарсан боловч мөнгийг нь өгөөгүй.Дэвтэр дээр малын тоо дансны дугаар бичиж аваад явсан... гэх мэдүүлэг / хэргийн 61-62-р хуудас/

14.Хохирогч Завар овогт гийн Чын /1982 оны 10 сарын 18-нд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... С.Лд 20 тооны бог малаа зарсан.Аймаг ороод мөнгийг нь өгнө гээд мөнгө шилжүүлээгүй... гэх мэдүүлэг / хэргийн 69-70-р хуудас/

Гэрч Ц.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...С.Л хотод очоод манай найз Мөнхнаран бид хоёр луу залгаад “ малаа цуглуулж бай” гэсэн.Бид хоёр хоногийн дотор 700 гаруй бог мал цуглуулсан.Бид хоёр Өлийн ам гэх газар малаа туугаад очоод байж байтал С.Л цаанаас том машинтай ирээд малаа хот руу ачуулсан.03 сарын 10-нд С.Л хот руу явснаас хойш бид нар хоорондоо ярьж байгаад сүүлдээ утас нь холбогдохоо больсон. Хөдөөнөөс хүмүүс над руу залгаад мөнгөө нэхээд байсан... гэх мэдүүлэг / хэргийн 102-103-р хуудас/

Гэрч Г.Мөнхнарангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Ц.М бид хоёр 700-аад бог мал, 1 тооны бух цуглуулж бэлдээд С.Л өөрөө ирээд хот руу ачуулсан. С.Л өөрөө үлдээд байж байгаад 03 сарын 10-нд хот явсан. Бид хоёр С.Л рүү ярихад “ мөнгө орж ирж байгаа” гэж хэлж байснаа сүүлдээ утсаа авахаа больсон. Бид хоёр 10 гаруй айлаас бог мал цуглуулсан.Нийт 29 сая гаруй төгрөгний мал авсан... гэх мэдүүлэг / хэргийн 104-10-р хуудас/

1.Хохирогч Чоно овогт Эрдэнэцогтын Хгийн / 198 оны 12 сарын 2-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Манайх 2020 оны 02 сарын 16-ны үед Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр Хүрэн асга гэх газар хаваржиж байхад манай сумын Г.Мөнхнаран гэх залуу хажуудаа нэг танихгүй залуутай ирээд 30 тооны бог мал авч явсан. 2-3 хоногийн дотор мөнгийг нь өгнө гээд дансны дугаар аваад явсан. Тэгээд мөнгөө өгөөгүй, 100000 төгрөгний хохирол учруулсан... гэх мэдүүлэг / хэргийн 26-27-р хуудас/

Мал үнэлсэн тухай шинжээчийн ... 1.Хохирогч Ц.Х*******ийн мал: эр сэрх-1х0000=70000 төгрөг, эм хонь-63х0000= 310000 төгрөг, эм ямаа-10х40000= 400000 төгрөг, төлгөн хурга 6х20000=1120000 төгрөг, нийт .420.000 төгрөг,2.Хохирогч Х.Эы мал:эм хонь-2х0000=2.600.000 төгрөг 3.Хохирогч Т.Гийн мал:эр сэрх-1х0000=70.000 төгрөг, эм хонь-14х0000=700.000, нийт 1.40.000 төгрөг,4.Хохирогч Б.Сгийн мал:төлөг-48х30000=1.440.000 төгрөг, .Хохирогч Я.Эын мал:эр сэрх-0х0000=2.00.000 төгрөг,  эм хонь-40х0000=2.000.000 төгрөг, эм ямаа-9х40000=0000 төгрөг,хурга-100х20000=2.000.000 төгрөг,нийт 6.860.000 төгрөг,6.Хохирогч Б.Г*******ы мал: эм хонь-30х0000=100000 төгрөг,эм ямаа-12х40000= 480000 төгрөг,төлөг-18х20000 төгрөг=0000 төгрөг, нийт 2.340.000 төгрөг,7.Хохирогч Б.*******гийн мал:эр сэрх-1х0000=70000 төгрөг,эм хонь-14х0000=700000 төгрөг,нийт 1.40.000 төгрөг,8.Хохирогч Х.О*******гийн мал:эр сэрх-9х0000=40000 төгрөг,эм хонь-26х0000=1300000 төгрөг,эм ямаа-10х40000= 400000 төгрөг,нийт 2.10.000 төгрөг,9.Хохирогч О.М*******ийн мал: эм хонь-14х000=700000 төгрөг,эм ямаа-2х40000=80000 төгрөг,эр сэрх-4х0000=200000 төгрөг,нийт 980.000 төгрөг, 10.Хохирогч М.Мийн мал:эм хонь-11х0000=0000 төгрөг,эм ямаа-10х40000=400000 төгрөг,төлөг-12х20000=240000 төгрөг,нийт 1.190.000 төгрөг, 11.Хохирогч Б.Сгийн мал:8 настай бух-1х70000=төгрөг, 12.Хохирогч Б.Гийн мал: эм хонь-9х0000= 40000 төгрөг,эм ямаа-7х40000=280000 төгрөг, төлөг-11х20000= 220000 төгрөг, нийт 90000 төгрөг, 13.Хохирогч Ц.Гийн мал:эр сэрх-х0000=20000 төгрөг,эм хонь-37х0000=180000 төгрөг, нийт 2.100.000 төгрөг, 14.Хохирогч Ц.Чын мал: эм хонь-8х0000=400000 төгрөг,эм ямаа-4х40000=160000 төгрөг,эр сэрх-8х0000=400000 төгрөг,нийт 960000 төгрөг, БҮГД-30.640.000 төгрөг ... гэх дүгнэлт/ хэргийн 96-97-р хуудас/

Мал үнэлсэн тухай шинжээчийн... хохирогч Э.Хгийн мал: эр хонь 8х0000=400000 төгрөг, эм хонь-22х0000=1100000 төгрөг, нийт 1.00.000 төгрөг... гэх дүгнэлт / хэргийн 99-р хуудас/

Мал үнэлсэн тухай шинжээчийн... хохирогч Г.Гын мал: эр ямаа х40000=200000 төгрөг, эм ямаа-9х3000=31000 төгрөг, нийт 1.000 төгрөг... гэх дүгнэлт / хэргийн 101-р хуудас/

16. Хохирогч Дөрвөд овогт Гомбосүрэнгийн Гын / 1981 оны 8 сарын 23-нд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2019 оны 2 сарын дундуур мөнгөний хэрэг гараад хүмүүс мал авч байна гэхээр нь өөрийн 14 тооны бог малыг Мягмарнаран гэх залууд зээлээр өгсөн.7 хоногийн дараа Мягмарнаран надад С.Л гэдэг хүний дугаар өгөхөөр нь тэр дугаар луу ярихад “ борлуулалт хийгдээгүй байна, 14 хоногийн дараа өгнө “ гэсэн боловч мөнгөө өгөөгүй, сүүлдээ утас нь холбогдохгүй болсон.Би нийт 1000 төгрөгний мал зарсан... гэх мэдүүлэг/ хэргийн 110-111-р хуудас/

Шүүгдэгч С.Лгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2019 онд би өөрийн ажилладаг Холдинг -ний мах, мал бэлтгэх зорилгоор Ховд аймагт ирээд Мянгад, Буянт сумаас нийт 40 орчим малыг цуглуулж бэлэн мөнгөөр аваад хот руу ачуулсан. Дараа нь 2 сард ирээд Мөнхнаран гэдэг танил руугаа залгаад ******* сумаас мал авахаар болсон.Миний урьд ачууулсан малын мөнгө орж ирээгүй байсан болохоор М,Мөнхнаран нартай тохироод нийт 710 –аад мал цуглуулаад 00-г нь ачуулаад, үлдсэн малыг нь нядлаад ачуулсан.Би Ховдод үлдээд мөнгөө ирэхийг хүлээгээд ирэхгүй болохор нь 3 сарын сүүлээр хот руу явсан.Гэрээ хийсэн компани нь тухайн ачуулсан мал нь жиндээ хүрээгүй гээд мөнгөө өгөхгүй би зээлээр авсан малынхаа мөнгийг өгч чадахгүйд хүрсэн. Мал өгсөн хүмүүс муу малаа өгснөөс болоод Улаанбаатар хүрэх замдаа 180-аад мал үхэж очсон.Тэгээд үлдсэн мал нь жиндээ хүрэхгүй зэрэг байдлаас шалтгаалаад өрөнд орж мөнгөө өгч чадахгүй байсан. Би урьд нь Ховд аймгийн ******* сумаас ченж нараар дамжуулаад хагас мөнгийг нь өгөөд борлуулсныхаа дараа үлдсэн мөнгийг нь өгчихдөг байсан болохоор малчид итгээд зээлээр малаа өгсөн. Лутбаяр гэдэг хүнтэй хамтарч ажиллаж байсан ба хот руу ачуулсан малыг Лутбаяр тосож аваад борлуулсан. Лутбаяраас цувуулаад 18 сая төгрөг ирснийг зарим малчиддаа өгсөн.Би нийт 29600000 төгрөгний мал авсан бөгөөд 1 сая төгрөгний хохирлыг барагдуулсан.Үлдсэн хохирлоо 2020 оны 8 сар гэхэд төлж дуусахаа илэрхийлж байна... гэх мэдүүлэг / хэргийн 116-117-р хуудас/ зэрэг баримтууд болно.                                     

Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болон дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Л  нь Ховд аймгийн ******* сумын *******, ************** багийн иргэдээс мал авч мөнгийг нь дансаар явуулна гэж хуурч нийт 16 хохирогчид 32.6.000 төгрөгний хохирол учруулан залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч нар, гэрч нарын мэдүүлэг, мал үнэлсэн шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг  зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Лгийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирлын заримтыг төлсөн, үлдсэнийг нь төлөхөө илэрхийлсэн, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийвэрлүүлэх хүсэлт гаргасан   нь   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар  хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлд хамаарч  байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч С.Л нь үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хуурч өөрийн эзэмшилд шилжүүлсэн үйлдэл нь гэм буруугийн санаатайгаар, шунахайн сэдэлтээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч С.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан бусдыг хуурч залилах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

                        Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Ц.Чт-960000 төгрөг,Т.Гэд-1200000 төгрөг, Б.Г*******д-2340000 төгрөг, Б.Сд-1440000 төгрөг,О.М*******т-980000 төгрөг,  Б.*******д-140000 төгрөг,нийт 8.370.000 төгрөгний хохирлыг төлж барагдуулсан, үлдсэн хохирогч нарын нийт 24.28.000 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн болох нь  хохиргч нарын хүсэлт, хэргийн 142-р хуудас дахь хохирлын тооцоо, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байгаа тул шүүгдэгч С.Лг 6 хохирогчид 8370000 төгрөгний хохирлыг барагдуулсан, 10 хохирогчийн 24.28.000 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн  гэж үзнэ.

            Хоёр.Шүүгдэгчид  эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

            Шүүгдэгч С.Л нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хэргийн 161-р/ тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Лгийн хувийн байдлын талаар гэрч З.Цэнд-Аюушийн С.Л нь манай дахь хүүхэд,бага насаа Сэлэнгэ аймгийн Зүүн хараа, Баруун хараад өнгөрүүлсэн.Уул уурхайн баяжуулахын инженер мэргэжилтэй, 2018 онд эхнэртэй болсон 1 хүүхэдтэй.Зан байдлын хувьд хүнд тусархуу, түргэн ууртай, байгаа зүйлээ хүнд өгчихдөг зантай, энэ байдлаасаа болоод өөрөө хохирч явдаг ... гэх мэдүүлэг / хэргийн 123-124-р хуудас/

Гэрч С.Эрдэнэчимэгийн өгсөн...С.Л уурхай дээр талбайн элс хайрга хийдэг газар ажилладаг.Манай дүү гэнэн цайлган зантай, хүнд тусархуу, архи согтууруулах ундаа бага зэрэг хэрэглэдэг боловч агсам согтуу зан байхгүй... гэх мэдүүлэг / хэргийн 12-126-р хуудас/ зэрэг баримт хэрэгт авагдсан байна.

            Шүүгдэгч С.Лд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлийн 1.2-т заасан зарим хохирлоо нөхөн төлсөн, төлөхөө илэрхийлсэн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас: Шүүгдэгч С.Лг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 -д заасан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар  таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 00.000 төгрөгөөр торгох, шүүгдэгч нь 6 хохирогчийн 8370000 төгрөгний хохирлыг барагдуулсан, 10 хохирогчийн 24.28.000 төгрөгний хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж байна гэх санал, тайлбар гаргав.

Шүүгдэгч С.Лгийн өмгөөлөгчөөс: Шүүгдэгч С.Л нь хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч зүйлчлэл дээр маргахгүй байгаа.Зарим хохирогчийн хохирлыг төлж барагдуулсан, үлдсэн хохирлоо төлөхөө илэрхийлж байгаа,улсын яллагчийн санал болгосон таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 00000 төгрөгний торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү  гэх саналыг тус тус гаргасан.

Шүс шүүгдэгч С.Л нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад зарим хохирол төлбөрөө төлсөн, үлдсэн хохирлоо төлөхөө илэрхийлсэн болон хувийн байдлуудыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 00000 төгрөгөөр торгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн 4,-д зааснаар торгох ялын 00000 төгрөгийг 3 сарын  хугацаанд хэсэгчлэн төлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн -д зааснаар ялтан торгох ялыг шүс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын  арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.Лд тайлбарлаж  шийдвэрлэв.

            Шүүгдэгч С.Л нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нь 8370000 төгрөгний хохирлыг төлж барагдуулсан, үлдсэн 24.28.000 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлснийг тус тус дурдаж, хохирогч нар нь хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 34.2, .2, .6-.8, .13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч д овогт Сийн Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан өмчлөгчийн эд хөрөнгийг хуурч авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч д овогт Сийн Лг  таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 00000 /таван зуун мянган /  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч С.Лд оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний  00000 /таван зуун мянган/   төгрөгийн торгохыг ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн -д зааснаар ялтан торгох ялыг шүс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын  арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.Лд тайлбарласугай.

.Шүүгдэгч С.Л нь хохирлын 8370000 төгрөгийг төлж барагдуулсан, үлдсэн 24.28.000 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн ба хохирогч нар нь хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6.Шүүгдэгч С.Л  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7.Шүүгдэгч С.Лд оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг  Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  даалгасугай.

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч С.Лд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ГАНТӨГС