Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 194

 

 

 

 

 

 

 

2020       03          05                                   2020/ШЦТ/194 

                      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Энхжин,

Улсын яллагч Л.Мөнхбат,

Хохирогч Д.Ууганжаргал, Б.Мөнхтуул, Р.Раднаабазар, Ц.Төмөрцэцэг, Э.Энхбат,

Шүүгдэгч Г. Э түүний өмгөөлөгч  Т.Баярцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г. Э дхолбогдох эрүүгийн 1705 0075 90153 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,  оны  дүгээр сарын -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн,  настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, галт тэрэгний хөдөлгөөний зохицуулагч мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замын Цагаан хяр өртөөнд бэлтгэл жижүүрийн ажилтай, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 24 дүгээр байрны 108 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, С овогт Г ийн Э /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар:/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г. Энь 2016 оны 8 дүгээр сарын 06-ны өдөр улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн эвдрэлтэй автомашины улсын дугаар, тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөр автомашинд зүүж Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Тайкун” ХХК-ны барьцаалан зээлдүүлэх газарт унаж явах нөхцөлтэйгөөр 3.000.000 төгрөгийн барьцаанд тавьж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 3.000.000 төгрөг шилжүүлэн авсан,

-2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр улсын дугаартай Тоёота приус 20 маркийн эвдрэлтэй автомашины улсын дугаар, тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөр автомашинд зүүж Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Сүлд санхүүгийн нэгдэл” ББСБ-д унаж явах нөхцөлтэйгөөр 2.800.000 төгрөгийн барьцаанд тавьж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2.800.000 төгрөг шилжүүлэн авсан,

-2016 оны 5 дүгээр сарын 19-ны өдөр улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн эвдрэлтэй автомашины улсын дугаар, тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөр автомашинд тавьж Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Оршил финанс” ХХК-ны барьцаалан зээлдүүлэх газарт авто машиныг унаж явах нөхцөлтэйгөөр 2.000.000 төгрөгөнд барьцаанд тавьж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2.000.000 төгрөг шилжүүлэн авсан,

-2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 33-71 УБГ улсын дугаартай Тоёота приус-20, 45-18 УБӨ улсын дугаартай Тоёота Сай маркын эвдрэлтэй автомашинуудын улсын дугаар, арлын дугаар тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөр автомашинд тавьж ашиглан Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Киагрупп” ББСБ-д унаж явах нөхцөлтэйгөөр нийт 8.000.000 төгрөгийн барьцаанд тавьж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 8.000.000 төгрөг шилжүүлэн авсан,

2017 оны 06 дугаар сарын 03-ны өдөр улсын дугаартай эвдрэлтэй тоёота приус 20, 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр улсын дугаартай Тоёота приус 20 маркын эвдрэлтэй автомашинуудын улсын дугаар, арлын дугаар тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөр автомашинд тавьж ашиглан Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутагт байрлах “Фүжи капитал” ББСБ-д унаж явах нөхцөлтэйгөөр нийт 8.200.000 төгрөгийн барьцаанд тавьж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 8.200.000 төгрөг шилжүүлэн авсан,

-Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гранд плаза худалдаа, үйлчилгээ, офиссын цогцолборт үйл ажиллагаа явуулдаг Засо ХХК-ны авто ломбарднаас унаж явах нөхцөлтэйгөөр 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Тоёота приус 20 маркийн улсын дугаартай авто машиныг барьцаалж 2.500.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр марын 11-ний өдөр Тоёота приус 20 маркийн улсын дугаартай авто машиныг барьцаалж 4.700.000 төгрөг нийт 7.200.000 төгрөгийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан шилжүүлэн авсан,

-Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “И ЭМ СИ ЭС” ХХК-ны барьцаалан зээлдүүлэх газарт 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр, 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр улсын дугаартай Тоёота приус 20 маркын эвдрэлтэй автомашинуудын улсын дугаар, арлын дугаар, тээврийн хэрэгслийг гэрчилгээг өөр автомашинд ашиглан хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж нийт 6.500.000 төгрөг шилжүүлэн авч залилан бусдад нийт 37.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.           

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянавал:

Хохирогч Д.У шүүхийн хэлэлцүүлэгт “... 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр улсын дугаартай авто машиныг барьцаанд тавьж 2.800.000 төгрөгийг авсан. Мөн 2 сарын 24-ний өдөр 59-20 УНЕ улсын дугаартай авто машиныг барьцаанд тавьж нийтдээ манай байгууллагаас 6.500.000 төгрөгийн зээл авч хохирол учруулсан. Эхний зээлнээс 2 удаагийн хүү 196.000 төгрөгийг тус тус өгч 392.000 төгрөг, бодит хохирлоос 100.000, 150.000 төгрөгийг төлсөн. Иймд 392.000 төгрөг болон 250.000 төгрөг тус тус төлөгдсөн гэж үзэж байна. Иймд үлдэгдэл 5.858.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэжээ.

Хохирогч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт “... Энх-Үүлэн нь 2016 оны 12 дугаар сарын 19-ны өдөр улсын дугаартай авто машиныг унаж явах зориулалтай 2.800.000 төгрөгийн зээлийг 5 сарын хугацаатай авсан. Ингээд 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 2.800.000 төгрөгийг Энх-Үүлэнгээс гэх утгатай мөнгийг өгсөн. Харин уг 2.800.000 төгрөгөөс хүү 1.689.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 515.500 төгрөг, үндсэн зээлд 595.000 төгрөгийг тус тус хассан. машиныг манай байгууллагын нэр дээр шилжүүлсэн учир 2016, 2017, 2018 оны татварын өр нийт 420.000 төгрөгийг барагдуул гэдэг. Иймд Энх-Үүлэнгээс 2.620.000 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна...” гэжээ.

Хохирогч Р.Р шүүхийн хэлэлцүүлэгт “...Би шүүгдэгчид ийм хэрэг хийж болохгүй гэж удаа дараа хэлж байсан. Энх-Үүлэн нь манай байгууллагад улсын дугаартай 2 авто машиныг барьцаанд тавьж 8.000.000 төгрөгийн зээл авсан. Уг мөнгөнөөс 300.000 төгрөгийг өгсөн. Иймд үлдэгдэл 7.700.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэжээ.

Хохирогч Ц.Т шүүхийн хэлэлцүүлэгт “... 2017 оны 4 дүгээр сарын 07-нд улсын дугаартай авто машиныг барьцаалан 2.500.000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр улсын дугаартай авто машиныг 4.700.000 төгрөгийн барьцаанд тавьж нийт 7.200.000 төгрөгийн зээл авсан. Үүнээс 2017 оны 6 дугаар сард 180.000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 7.020.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэжээ.

Хохирогч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт “...Фүжи капитал компаниас 2017 оны 6 дугаар сарын 04-ны өдөр улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалан 4.000.000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр  дугаартай авто машиныг барьцаалан 4.200.000 төгрөг нийт 8.200.000 төгрөгийн зээл авч хохирол учруулсан. Үүнээс ямар ч төлөлт хийгээгүй тул уг 8.200.000 төгрөг болон түүний хүү нийт 15.252.000 төгрөгийг нэхэмжилж байна ...” гэжээ.

Шүүгдэгч Г. Э ийн хэлэлцүүлэгт “... Би найзын хамт ногоо зарж байгаад 10 гаруй сая төгрөгийн өрөнд орсон. Тэгээд өр нэхэгдээд байсан тул би хэсэг хугацаанд мөргөлдсөн эвдрэлтэй машиныг засах засварын ажил хийсэн. Ингээд улсын бүртгэлээс хасалт хийлгэх байсан машины тээврийн хэрэгслийн гэрчилгээ, арлын дугаарыг сольж зээл авч өрөө дарсан. Эхлээд 2 машиныг барьцаанд тавьсан хэдий ч сүүлдээ сар болгон хүү төлөх чадваргүй болсон тул дахин зээл авч өмнөх хүүгээ төлж байсан. Үүнээс болоод өнөөдрийн байдалд хүрсэн. Иймд би хохирогч нарт хохирол учруулсан үйлдэлд гэмшиж уучлалт гуйж байна. Би 2019 оны 4 дүгээр сард Төмөр замд ажилд орсон. 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн цалин буухад 28.000.000 гаруй төгрөгийн цалингийн зээл авах боломжтой. Харин энэ сард цалингийн зээл авах бол 13.500.000 орчим төгрөгийн зээл авах боломжтой байна. Надад үүрэг хүлээлгэж хугацаа өгвөл хохирлыг 5 сард төлж барагдуулна ...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Баярцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт “... Шүүгдэгч нь өөрийн хийсэн үйлдлийн гэм бурууг хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа. Улсын яллагчийн санал болгосон хохирлын тооцоог хүлээн зөвшөөрч байна. Тэрээр 2019 оны 4 дүгээр сараас эхлэн Улаанбаатар төмөр замд ажилладаг тул хохирол төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлж байгаа...” гэжээ.

 

НЭГ: Гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад шүүгдэгч Г. Энь залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

-Тайкун ХХК-ыг залилсан хэргийн талаар

 Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.У ын “...2016 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Г овогтой Э нь дугаартай мөнгөлөг саарал өнгийн Тоёота приус 20 маркий автомашиныг барьцаалан 3.000.000 төгрөгний зээл авсан ба барьцаанд тавихдаа автомашинаа унаж явах нөхцөлтэйгээр авто ломбардын нэр дээр шилжүүлж зээл авсан юм. Ингээд 1 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан ба 1 сарын хугацаа дуусаад Энх-үүлэн гэж хүний гэрээн дээрх  дугаарын утасруу холбогдоход хөдөө явж байна, ногоо тарьж байгаа, удахгүй төлбөрөө төлнө, хүү алдангаа мөн төлөх болно гэж хэлсэн. Ингээд дахин залгаж мөнгөө өгөх талаар шаардах гэсэн боловч утас нь холбогдохгүй, гэрээн дээр байгаа оршин суугаа газарын хаягаар очиход өөр хүн оршин суудаг болохыг олж мэдсэн ба урьд амьдарч байгаад 2 жилийн өмнө нүүсэн болохыг олж мэдсэн. Ингээд цааш нь дахин хайсан боловч хорооноосоо өрхийн бүртгэлээ хасуулсан, хорооны ажилчид байнгын банк санхүүгийн байгууллагаас хайж ирдэг гэх мэдээллийг олж мэдсэн. Ингээд цаашид хайсан боловч өнөөдрийг хүртэл олдохгүй байгаа ба хүмүүсээс сонсоход Оюунбатын Б  гэх хүнтэй хэмт явдаг гэсэн мэдээллийг авч Б ийн дугаарын утсаар холбогдож асуухад дамжуулж хэлье гээд утсаа тасалсан ба тэрнээс хойш дахин холбогдолгүй, утас нь холбогдохгүй болсон байгаа. Ингээд сураг тавиад байж байтал Э нь Приус 20 маркийн автомашиныг задалж, угсардаг, цаашлаад уг автомашинаа бусад банк санхүүгийн байгууллга, авто ломбардуудад мөнгөлөг өнгийн приус 20 маркийн автомашинуудыг барьцаалан зээлж авч алга болоод цаашлаад уг автомашинаа унаж явж байгаад хүмүүст зарсан болохыг нь олж мэдсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 101-102/-р тал,

        -2016 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 9005 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ” /фидуци/ /1-р хх-ийн 95-96/-р тал

        -Тээврийн хэрэгслийн лавлагаа /1-р хх-ийн 111/-р тал,

        -Яллагдагч Г.Э “...Би улсын дугаартай мөргөлдсөн мөнгөлөг өнгийн Тоёота приус-20 маркийн автомашины гэрчилгээг мөн дээрхтэй адил аргаар худалдаж авсан. Уг гэрчилгээг авахдаа 2016 оны 08 дугаар сар хавьцаа хүнийг нь санахгүй байна 5-н буудалд байх хашаанаас очиж авч байсан. 500.000 төгрөгөөр гэрчилгээ болон улсын дугаар 2 ширхэг арлын дугаартай нь худалдаж авсан. Машиныг бол худалдаж аваагүй. Тайкун ХХК-наас зээл авахдаа мөнгөлөг саарал өнгөтэй таксины жолооч ахаас гуйж байгаад 50.000 төгрөг өгөөд машин дээр нь улсын дугаараа зүүгээд урд копудны тэнд байрлах арлын дугаар жолоочийн эсрэг талын хаалган дээр байх арлын дугаар пайзан дээр нөгөө худалдаж авсан машины арлын дугаарыг наасан. Наахдаа маш цэвэрхэн давхарлаад наачихдаг юм. Уг материал нь өөрөө машинаас нь салгаж авахад цавуутайгаа гараад ирдэг юм. Би одоо тэр таксинд явж байсан жолооч ахыг танихгүй машины дугаарыг нь ч мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 124-125/-р тал,

 

-Сүлд санхүүгийн нэгдэл ББСБ-ыг залилсан хэргийн талаар

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.М ын “...Г. Эгэх хүн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр өөрийн эзэмшлийн Тоёота приус 20 маркийн улсын дугаартай автомашиныг унаж явах нөхцөлтэйгөөр барьцаалж гэрээ хийж 6 сарын хугацаатай 2.800.000 төгрөгийн зээл авсан ба зээлийн эргэн төлөлт болоход сар бүрийн төлөлт болон үндсэн мөнгийг зээлийн хугацаа дуусахад төлж барагдуулаагүй. Ингээд бид нар гэрээ хийхдээ бүрдүүлж өгсөн материалын дагуу албан ёсны хаяг болох Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, ЭАБ гудамжны 26 тоот гэсэн хаягаар 5, 6 удаа очиход уг хаягт байх хүмүүс Г.Э г байхгүй энд амьдардаггүй, танихгүй гэх хариулт өгч байсан ба үүнээс хойш 2017 оны 08 сард Г.Э ийн эхнэр гэх эмэгтэйтэй уулзахаар Баянзүрх дүүргийн Ботаникт байрлах “Эм Импекс” ХХК-ийн эмийн сан дээр очиж Э сургалж асуухад, бид 2 салсан, холбоогүй, мэдэхгүй байна гэсэн, үүнээс хойш хайхаа больж цагдаагийн байгууллагад хандах болсон. Г. Энь манайхаас зээл авснаас хойш бараг бүтэн жил сураггүй болж байгаад 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр зээлийн төлбөрт 2.800.000 төгрөг манай компанид төлсөн, уг мөнгийг манай компани зээл авсанаас хойш нэмэгдүүлсэн хүү 515.510 төгрөг, хүүнд 1.689.209 төгрөг, үндсэн зээлээс 595.281 төгрөгийг төлсөн гэж тооцож авсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 170, 181/-р тал,

           - 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ТЗ-2241 дугаартай “Зээлийн гэрээ”, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ” /1-р хх-ийн 171-175/-р тал,

      -    Кассын орлогын ордер /1-р хх-ийн 177/-р тал

       

“Оршил финанс” ХХК-ыг залилсан хэргийн талаар

           -2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ЗГ/017 дугаартай “Зээлийн гэрээ” мөн өдрийн ФД/016 дугаартай “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ”, бэлэн мөнгөний зарлагын баримт /1-р хх-ийн 2-7/-р тал,

           - Хохирогч, иргэний нэхэмжпэгч Ц.Гын “...2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Ганзориг овогтой Энх-үүлэн гэх залуу нь манай компанид улсын дугаартай Тоёота приус 20 маркийн, мөнгөлөг саарал өнгөтэй машиныг 2.000.000 төгрөгний барьцаанд тавьж зээл авсан. Зээл авсан өдрөөс эхлэн эргэн төлөлт нэг төгрөг ч хийхгүйгээр хаана байгаа газар нь мэдэгдэхгүй алга болсон. Би араас нь хайж, сураг тавихад Г. Эгэх залуу нь тээврийн хэрэгсэл хулгайлдаг, мөн тээвриийн хэрэгслийн арлын дугаарыг засварладаг,улсын дугаар гэрчилгээ хуурамчаар бүрдүүлж бусдыг залилдаг олон удаагийн үйлдэлтэй гэмт хэрэгтэн болох нь тогтоогдсон... Манай компаниас 2.000.000 төгрөгний зээл авсан. Хүү алданги бол нилээн их болсон. Хүү алдангийг нь нэхэмжилнэ. Миний ХААН банкны дугаарын дансруу 2017 оны 06 сарын 28-ны өдөр 140.000, 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 140.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Үндсэн 2.000.000 төгрөгний зээлнээс 2.000.000 төгрөгийг төлөөгүй байгаа. Энэ 2.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. 280.000 төгрөг нь хоёр сарын зээлийн хүү төлсөн гэж үзэж байна...” гэх мэдүүлэг /хх 2-ийн 12/-р тал,        

-Яллагдагч Г.Э ийн “...Тус улсын дугаартай приус-20 маркын автомашиныг 2017 оны 04 сард худалдаж авч байсан. Надтай хамт ажиллаж байсан Б жолоодож яваад осол гаргаж эвдэлсэн. Би ослын дараа үлдсэн эд ангийг нь задалж зарсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 22/-р тал,

 

“КИАЙГРУПП” ХХК-ныг залилсан хэргийн талаар

-2016 оны 12 дугаар сарын 15, 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрүүдийн барьцаат зээлийн гэрээнүүд /2-р хх-ийн 32-41/-р тал,

         -Хохирогч, иргэний нэхэмжлэгч Р.Р ын "... 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр манай компанийн зээлийн төвд Г. Эгэх эрэгтэй хүн 1\1Н\Л/200071004 арлын дугаартай улсын дугаартай Приус-20 маркийн автомашиныг 4.000.000 төгрөгний барьцаанд тавьж зээл авах хүсэлт гаргасан юм. Тус хүсэлтийн дагуу бид улсын дугаартай автомашиныг Киайгруппын эзэмшилд оруулж бичиг баримтыг шилжүүлж, зээлийн мөнгийг Энх-үүлэнгийн  дугаартай дансруу шилжүүлсэн. Тус өдрөөс хойш 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Г. Э зээл авах хүсэлт тавьж арлын дугаартай улсын дугаартай “Тоёота сайя” маркийн автомашиныг 4.000.000 төгрөг барьцаалан зээл авсан. Тэдгээр зээлүүд нь 6 сар буюу 180 хоногийн хугацаатай байсан ба тэдгээр зээлийн хугацаа дуусахад Г. Энь нэг ч төгрөг эргүүлэн төлөөгүй ба хаана байгаа нь тодорхойгүй болсон…” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 44/-р тал,

“...Хоёр ширхэг автомашин барьцаалсан 8.000.000 төгрөгнөөс 2019 оны 03, 04 дүгээр саруудад 300.000 төгрөгийг өгөхдөө манай байгууллагын хаан банкны  дугаартай дансанд шилжүүлсэн. Одоо анх авсан 8.000.000 төгрөгний зээлнээс 7.700.000 төгрөг төлөгдөөгүй байгаа. Э гийн хувьд уг 2 машины зээлийг авахаас өмнө 2 автомашин барьцаалж зээл аваад уг 2 автомашины мөнгийг төлж дуусаад тооцоо дууссан тул ямар нэгэн асуудалгүй байгаа.” гэх мэдүүлэг/хх1- ийн 197-198/-р тал,

 

“ФҮЖИ КАПИТАЛ” ХХК-ныг залилсан хэргийн талаар

- 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн №БЗГ/17/06/30 дугаартай зээлийн гэрээ, мөн өдрийн №БЗГ/17/06/30-1 дугаартай “Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ” мөнгө шилжүүлсэн баримт/3-р хх-ийн 81-93, 96-104/-р тал,

-Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Э ын “...Ганзориг овогтой Энх-үүлэн нь 2017 оны 06 сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 4.200.000 төгрөгийг зээлж авсан юм. Тус зээлүүдийг авахдаа манайд улсын дугаартай тоёота приус-20, улсын дугаартай Тоёота приус-20 маркийн автомашинуудыг унаж явах нөхцөлтэйгөөр барьцаалсан юм. Тэгээд зээл аваад эргэн төлөлт хийхгүй алга болсон бөгөөд бид тус машинуудыг хураан авахаар эрэн сурвалжилж хайж олоод Г.Энх-Үүлэнтэй уулзахад тэрээр тус машинууд нь огт явдаггүй уначихсан буюу онхолдсон машин байсан ба тэр машинуудын улсын дугаарыг нь худалдан авч, өөрийн танилуудын машинуудын арлын дугаар дээр наагаад манайхаас зээл авсан гэж өөрөө хэлсэн. Иймд бид залилуулсан байна гэж гомдол гаргаж байгаа юм. Анхнаасаа биднийг хуурсан байгаа юм. Энх-үүлэн нь манай байгууллагаас нийт 8.200.000 төгрөгний зээл авсан. Одоо гэрээнд заасан хугацааны дагуу 2 зээлийн гэрээний хүүгийн төлбөр 2.952.000 төгрөг, хоёр зээлийн гэрээний алданги нь 4.100.000 төгрөг болж байна. Тэгэхээр би нийт 15.252.000 төгрөг иргэн Энх-үүлэнгээс нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг/3-р хх-ийн 78-79/-р тал,

-Яллагдагч Г.Э ийн “Би дээрх гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг/3-р хх-ийн 116/-р тал

 

ЗАСО ХХК-ныг залилсан хэргийн талаар

-2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн №2017/17 дугаартай “Зээлийн гэрээ”, мөн өдрийн №Ф2017/17 дугаартай “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ” /3-р хх-ийн 165-169/-р тал,

-2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн №2017/02 дугаартай “Зээлийн гэрээ” мөн өдрийн №Ф2017/02 дугаартай “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ”

-Хохирогч Ц.Т ийн “... 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Г. Энь Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гранд плазагийн 6 давхарт байрлах манай байгууллагаас 2.500.000 төгрөгийг зээлж барьцаанд нь 2005 онд үйлдвэрлэгдсэн Тоёота приус-20 маркийн шаргал өнгөтэй, улсын дугаартай суудлын авто машин тавьсан. Мөн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 02 тоот зээлийн гэрээгээр 4.700.000 төгрөгийг авч барьцаанд нь 2005 онд үйлдвэрлэгдсэн Тоёота приус 20 маркийн мөнгөлөг саарал өнгөтэй улсын дугаартай суудлын автомашиныг тавьсан. 2017 оны 06 дугаар сард 180.000 төгрөгийн эргэн төлөлт хийгээд дахин утсаар холбогдоогүй алга болсон. Бид нар тухайн тээврийн хэрэгслийг эрж хайхад замын хөдөлгөөнд оролцохгүй, гэрт нь очихоор тийм хүн байхгүй гэсэн. Машинаа унаж явах нөхцөлтэйгөөр зээлийг олгосон” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 172-173, 244/-р тал,

-Гэрч Б.Баярмаагийн "... Манай компанид зээлийн эргэн төлөлт хийхгүй, утсаа авахгүй байсан болохоор Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст өргөдөл өгч эрэн сурвалжлуулж байсан. Г. Энь өргөдлөө буцаагаад авчихаа би төлнө гэсэн учраас өргөдлөө буцааж авч байсан. Манай компаний 2 дугаар салбар Сансарт нээгдсэн тэндээс Батцоожийн Пүрэвбат нэрээр зээл авахуулсан байсан. Таньж мэддэг хүмүүс нь машины арлын дугаар сольж залилан хийдэг гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

- Яллагдагч Г.Э ийн “...Тухайн компаниас барьцаанд тавьж зээл авсан 2 ширхэг автомашиныг задлаад сэлбэг болгон зарсан. Учир нь тухайн барьцаанд тавьсан 2 автомашин нь Засо ХХК-ны барьцаанд хураагдах гээд байсан учраас задлаад сэлбэг болгон зарсан…” гэх мэдүүлэг,

           -2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 16/02/2017 дугаартай Фидуцын гэрээ, 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 24/02/2017 дугаартай Фидуцын гэрээнүүд /3-р хх-ийн 207-210/-р тал,

         -Хохирогч Д.У ын “...Би өөрөө хувиараа Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “И ЭМ СИ ЭС” нэртэй барьцаат зээлийн үйлчилгээ явуулдаг юм. 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Г. Эманай авто ломбарднаас унаж явах нөхцөлтэйгөөр улсын дугаатай тоёота приус-20 маркын авто машиныг 2.800.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Дараа нь 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр  улсын дугаартай тоёота приус-20 маркын автомашиныг 3.700.000 төгрөгөө барьцаалж байсан. Гэвч Г. Энь өөрөө жаргалантад ногооны зоорьтой болохоор ногоо татахад яаралтай мөнгө хэрэгтэй байна гэж мөнгө зээлж байсан. Эргэн төлөлт хийлгүй маш удсан тул фидуцийн гэрээнийхээ дагуу барьцаа болгосон хоёр тээврийн хэрэгсэлийг хураан авах гэтэл машинууд олдохгүй байсан. Тэгээд хайж хайж олоод уулзтал машинуудыг задлаад зарсан гэж хэлсэн. Гэхдээ би чамд мөнгийн эргүүлэн өгөх болно оо гэж хэлсээр өдийг хүрсэн. Энх-Үүлэн нь өөрөө авто засвартай ба машины арлын дугаарыг өөрчилж гэрчилгээ аван машины ломбарданд барьцаалдаг гэж мэдсэн. Надад нийт 6.500.000 төгрөгний хохирол учруулаад байна.. Машиныг нь сайн шалгасан ба мөн хувь хүний безнес талыг судлаад зээл олгож байсан” гэсэн мэдүүлэг/3-р хх-ийн 200/-р тал,

 

-Гэрч Ч.Н ын “...2016 оны 08 дугаар сарын үеэр Энх-Үүлэн надад улсын дугаартай машиныг нэр дээрээ шилжүүлээд авчих эвдрэлтэй машин байгаа гэхээр нь би шилжүүлж аваад 2 хоногийн дараа Энх-Үүлэнгийн нэр дээр шилжүүлсэн” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 245-247/-р тал,

 

-Яллагдагч Г. Э“...Би өөрийн эзэмшлийн улсын угаартай Тоёота приус-30 маркийн автомашиныг Нарны титэмийн тэнд нэг хувь хүнээс аваад уг машиныг 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Вагнер ази ХХК-ны хажууд байдаг “Илч кредит” ББСБ-д 4.600.000 төгрөгний барьцаанд сарын 5 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай тавьсан. улсын дугаартай автомашины гэрчилгээг би мөргөлдсөн машинаас очиж 800.000 төгрөгөөр авсан. Уг машины гэрчилгээг 2 арлын дугаартай нь хамт авсан. Мөргөлдсөн машиныг бол аваагүй. Э ийн өөрийнх нь зарах гэж байсан машин бол улсын дугаартай мөнгөлөг 30 маркийн приус-30 байсан. Уг машины арлын дугаар дээр автомашины арлын дугаарыг наагаад автомашины улсын дугаарыг зүүсэн байсан. Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсээс автомашинд үзлэг хийсэн тэмдэглэлийн зурган дээр уг машины дугаар шамбийж гэмтсэн нь харагдаж байгаа. Уг машин -г одоо хэнээс авснаа сайн санахгүй байна. Ботаникийн тэр хавьд байх гудамжинд байрлах айлын хашаанд байхад нь очиж үзэж байсан. Урдаасаа мөргөлдөөд урд гупер, копуд, карлон эвдрэлтэй. Доторх эйрбэйг нь буудсан, салхины шил хагарсан, урд гэрэлнүүд нь эвдэрсэн. Мотор кроп, батерей хаалганууд зүгээр байсан. Энэ машиныг 5.300.000 төгрөгөөр худалдаж авсан. Одоо уг надад зарсан хүнийг санахгүй байна. Машинаа авчихаад гэрчилгээг нь арлын дугааруудтай жолоочийн эсрэг талын хаалганы наалддаг хулдаасан пайз болон жолоочийн сандал доор байрлах пайзтай нь хамт ашигласан. Машиныг ерөнхийд нь сэлбэг болгоод зарчихсан байгаа. Фейсбүүк дэх заруудад зарчихдаг байсан. Тиймээс уг машин одоо байхгүй ээ. Гэрчилгээний хувьд “Ил.ч кредит” ББСБ-д шилжүүлж өгсөн. Гэрчилгээ юмнууд хаана байгаа талаар мэдэхгүй байна. Би Тайкун ББСБ-д улсын дугаартай мөргөлдсөн мөнгөлөг өнгийн Тоёота приус-20 маркийн автомашины гэрчилгээг мөн дээрхтэй адил аргаар худалдаж авсан. Уг гэрчилгээг авахдаа 2016 оны 08 дугаар сар хавьцаа хүнийг нь санахгүй байна 5-н буудалд байх хашаанаас очиж авч байсан. 500.000 төгрөгөөр гэрчилгээ болон улсын дугаар 2 ширхэг арлын дугаартай нь худалдаж авсан. Машиныг бол худалдаж аваагүй. Тайкунаас зээл авахдаа таксинд явж байсан мөнгөлөг өнгөтэй приус-20 машины жолоочоос гуйж байгаад арлын дугаар улсын дугаарыг нь зүүсэн шиг санаад байна. Гэхдээ өөрийнхөө зарах гэж байсан машин дээр ч тавьлуу сайн санахгүй байна, хүнд зарахдаа нэрийг нь ч шилжүүлэхгүй шууд бэлэн өгчихсөн  улсын дугаартай машин дээр “Ди Эй Эм Өү Эи” ББСБ-д 5.500.000 төгрөгийг төлсөн. Хүүтэйгээ нийлээд 8.800.000 төгрөгийг төлчихсөн баигаа. улсын дугаартай тоёота приус-20 автомашиныг хаанаас авснаа санахгүи байна. 3 жилийн өмнөх юмыг сайн санахгүй байна. автомашиныг ерөнхийдөө сэлбэг болгочихсон бичиг баримт нь үлдчихсэн байсан машин шиг санаж баина. машиныг “Сүлд” санхүүгийн нэгдэлд 2.800.000 төгрөгний зээлэнд тавиад уг 2.800.000 төгрөгийг төлөөд дууссан. автомашиныг Мөнхтөрд өгчихөөд 2.800.000 төгрөгийг нь Мөнхтуулд өгөхөд зээл дууссан гэж хэлж байсан. Гэтэл Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр өгсөн мэдүүлэгтээ 2.100.000 төгрөгийг нь хүүнд төлсөн 700.000 төгрөгийг үндсэн зээлнээс хассан гэж хэлсэн байсан. Тэгээд үлдэгдэл 2.100.000 үндсэн төлбөр гэж гаргаж ирээд одоо дээр нь нэмээд 4.000.000 төгрөгийг нэхэмжлээд байгаа юм. автомашиныг “Оршил финанс” ББСБ-д 2.000.000 төгрөгний зээлэнд тавиад эргэн төлөлтийн төлбөр гэж 580.000 төгрөгийг төлсөн. Анх нэхэхдээ хүү алданги гэж 8.000.000 төгрөг нэхээд би очиж уулзаж тохиролцоод 300.000 төгрөгийг өгчихсөн байгаа. улсын дугаартай тоёота приус 20 маркийн авто машин Японоос ирэхдээ мөргөлдсөн машин байсан. Урдуураа мөргөлдсөн машин гэхдээ явж байсан. Уг машиныг “Киа группт” тавихдаа гаалийн бичгийг авч очоод 3.000.000 төгрөгний зээл авсан. Уг машиныг “Киа группээс” үзээгүй зээл олгосон. Уг машиныг мөн сэлбэг болгоод зарчихсан. Би нэг тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр нэг удаа л зээл авдаг. Эзэмшигч нь ББСБ руу шилжсэн тохиолдолд дахиж зээл авч болдоггүй байсан. улсын дугаартай тоёота приус-20 маркийн автомашиныг “Киа группт” 3.000.000 төгрөгний барьцаанд тавиад би өөрөө төлбөр төлөгдсөн гэж бодоод байгаа. Би уг газар 4 машин барьцаанд тавьсан байж байгаад хүү үндсэн төлөлт гэж 11.000.000 төгрөг өгсөн. Гэтэл уг 11.000.000 төгрөгийг эхний барьцаанд тавьсан машин гэж үзээд баигаа юм. Дансаар болон байгууллага дээр нь очиж бэлнээр өгдөг байсан. Тус улсын дугаартай приус-20 маркийн машиныг би 2017 оны 04 дүгээр сард худалдан авч байсан. Надтай хамт ажиллаж байсан Батзориг гэх хүн улсын дугаартай машиныг жолоодон явж байгаад осол гаргаж эвдэлсэн. Би ослын дараа үлдсэн эд ангийг нь задалж зарсан…” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 22/-р тал зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

 

Хэргийн үйл баримтын талаар тогтоосон дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байна.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, шүүгдэгч Г.Э ийн гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцэхэд хангалттай, шүүгдэгч нь өөрийн гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдал, түүнчлэн гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

 

Иймд шүүгдэгч Г.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнээс нийт 30.198.000 /Гучин сая нэг зуун ерэн найман мянга/-н төгрөгийг гаргуулж нэр бүхий хохирогч нарт олгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

Түүнчлэн хохирогч “Сүлд” санхүүгийн нэгдэл” ББСБ-ын зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт 2.620.000 төгрөг, “Фүжи капитал” ХХК-ийн зүгээс нийт 15.252.000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн байх бөгөөд шүүгдэгч Г. Энь 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр тус байгууллагаас 2.800.000 төгрөгийн, 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 4.200.000 төгрөгийн зээлийг тус тус авсан байна. Үүнээс хойш шүүгдэгч Г. Энь “Сүлд” санхүүгийн нэгдэл ББСБ-д 515.510 төгрөгийг, 1.689.209 төгрөгийг, 595.281 төгрөгийг нийт 2.800.000 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож байх бөгөөд хохирогчийн зүгээс шүүгдэгчийн төлсөн 2.800.000 төгрөгийг хүү, торгууль, алдангийн төлбөрт тооцож авсан талаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, шүүхээс хүү, торгууль, алдангийн төлбөрийг гаргуулах эрх зүйн боломжгүй бөгөөд дээрх зохицуулалт хохирогч “Фүжи капитал” ХХК-д нэгэн адил хамаарах юм. Иймд, шүүхээс шүүгдэгч Г.Э г “Сүлд санхүүгийн нэгдэл” ББСБ-аас авсан 2.800.000 төгрөгийн хохирлыг бүрэн барагдуулсанд тооцож, хохирогч “Сүлд” санхүүгийн нэгдэл ББСБ, хохирогч “Фүжи капитал” ХХК-нь хүү, торгууль, алдангийн төлбөрөө нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг дурдаж байна.  

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаарх санал, дүгнэлтэдээ “... Г. Э дЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүний цагдан хоригдсон нийт 30 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, шүүгдэгчээс нийт 30.100.000 төгрөгийг гаргуулж нэр бүхий хохирогч нарт олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн тээврийн хэрэгслийн гэрчилгээ 5 ширхэг, тээврийн хэрэгслийн улсын дугаар 9 ширхэг, тээврийн хэрэгслийн арлын дугаар 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах...” саналыг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “... Шүүгдэгч Г. Э дЭрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч өгнө үү...” гэх саналыг,

 

Хохирогч нарын зүгээс “... Хохирол төлөх боломжоор хангаж, өмгөөлөгчийн гаргасан саналын хүрээнд шийдвэрлэж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргажээ.

 

Шүүх өмгөөлөгчийн гаргасан саналыг хүлээн авах боломжгүй байна гэж үзлээ.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн ял шийтгэл оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч Г. Энь залилах гэмт хэргийг 2016-2017 онуудад үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн байх бөгөөд өнөөдрийн байдлаар хохирогч нарт учирсан хохирол төлбөр бүрэн төлөгдөөгүй, хохирол төлөх тал дээр шүүгдэгчийн зүгээс бодитой арга хэмжээ авсан байдал тогтоогдохгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г. Э д1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

          

Гурав. Бусад асуудлын талаар

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “... улсын дугаар 2 ширхэг, улсын дугаар 2 ширхэг, улсын дугаар 1 ширхэг, улсын дугаар 2 ширхэг, улсын дугаар 2 ширхэг, 01415045, 01292671, 01465050, 01367412, 01463509 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, ZVW30-1063156 дугаартай тээврийн хэрэгслийн арлын дугаар зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Э гээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овгийн Г ын Э хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г. Э д1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г. Э доногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Г.Э гийн энэ хэргийн учир урьдчилан цагдан хоригдсон 30 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э ээс нийт 30.198.000 /гучин сая нэг зуун ерэн найман мянга/-н төгрөгийг гаргуулж,

-Хохирогч “Киагрупп” ББСБ-д 7.700.000 /Долоон сая долоон зуун мянга/-н төгрөгийг,

-Хохирогч “Фүжи кипитал” ХХК-д 8.200.000 /Найман сая хоёр зуун мянга/-н төгрөгийг,

-Хохирогч “Засо” ХХК-д 7.20.000 /Долоон сая хорин мянга/-н төгрөгийг,

-Хохирогч “И ЭМ СИ ЭС” ХХК-д 5.858.000 /Таван сая найман зуун тавин найман мянга/-н төгрөгийг,

-Хохирогч “Оршил финанс” ХХК-д 1.420.000 /Нэг сая дөрвөн зуун хорин мянга/-н төгрөгийг тус тус олгосугай.

         

6. Хохирогч “Сүлд” санхүүгийн нэгдэл ББСБ, хохирогч “Фүжи капитал” ХХК нар нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Г.Э ээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “...улсын дугаар 2 ширхэг, улсын дугаар 2 ширхэг, улсын дугаар 1 ширхэг, улсын дугаар 2 ширхэг, улсын дугаар 2 ширхэг, 01415045, 01292671, 01465050, 01367412, 01463509 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, ZVW30-1063156 дугаартай тээврийн хэрэгслийн арлын дугаар зэргийг зохих байгууллага буюу Автотээврийн үндэсний төвд шилжүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Э ээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г. Э давсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г. Э давсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Х.ИДЭР