Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвийн Туяа |
Хэргийн индекс | 103/2017/00035/И |
Дугаар | 103/ШШ2017/00047 |
Огноо | 2017-02-08 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 103/ШШ2017/00047
20*******7 оны 02 сарын 08 өдөр | Дугаар *******0*******/ШШ20*******7/00047 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П. би,
Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар байрны 2******* тоотод оршин суух, овогт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 6.420.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20*******7 оны 0******* дүгээр сарын *******6-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Б. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би О. 20*******.0*******.2-ний өдөр барьцааны гэрээ байгуулан 2 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй *******.000.000 төгрөгийг ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар гудамжны тоотын гэр бүлийн хэрэгцээний газрыг барьцаалж, үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгүүлж зээлдүүлсэн. Үүнээс хойш О. нь зээлийн хүүгээ төлж байгаад гэрээний хугацаа дууссан тул 20*******.0*******.*******-ны өдөр О. дахин зээлийн гэрээ байгуулсан. Гэтэл О. 20******* оны 4 дүгээр сарын хүүгээ өгснөөс хойш утсаа салгаад алга болсон. Иймд О. нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул 6.420.000 төгрөгийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч О. нь 6.420.000 төгрөгийг 20*******7 оны 07 дугаар сарын *******-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож, заасан хугацаандаа мөнгөө төлөөгүй нөхцөлд зээлийн гэрээнд тусгагдсан ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар гудамжны тоот хаягт байршилтай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэрээ байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Б. нь хариуцагч О.аас зээлийн гэрээний үүргийн биелэлт 6.420.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид төлбөр төлөх хугацааны талаар эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн **************7.6*******0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, *******8.82******* төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч О.аас *******8.82******* төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******, 74.2-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
*******. ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй, овогт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 6.420.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч О. нь 6.420.000 төгрөгийг 20*******7 оны 07 дугаар сарын *******-ны дотор төлөх, тохирсон хугацаандаа мөнгөө төлөөгүй нөхцөлд зээлийн гэрээнд тусгагдсан ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар гудамжны тоот хаягт байршилтай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн **************7.6*******0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, *******8.82******* төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч О.аас *******8.82******* төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА