| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2016/00369/И |
| Дугаар | 00019 |
| Огноо | 2017-01-12 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 00019
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
биелүүлснийг батлах тухай
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг би Мобиком Корпораци ХХК-ны нэхэмжлэлтэй, хариуцагч Сэлэнгэ аймгийн Мандал сум 1 дүгээр баг Баянхангайн 231 тоотод оршин суух Рэнцэнноровын Энхтайван /РД:МЗ63012413, утас:96330485/-д холбогдох үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гэр утасны төлбөр 735693 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгээд
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч Мобиком Корпораци ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагч нь манай ‘'Үйлчилгээний нөхцөл"-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 20036728 тоот гэрээ байгуулан 99050485 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт iPhone багцын үйлчилгээг мөн Гар утас зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан iPhone 5S 16GB утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн.Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж ‘'Анхааруулах хуудас" илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Хариуцагчийн төлбөрөөс барьцаа 120,000 төгрөгийг хассан болно.Иймд хариуцагчаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт нийт 735,693 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Мобиком Корпораци ХХК нь үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гэр утасны төлбөр 735693 төгрөгийг Р.Энхтайванаас гаргуулахаар шүүхэд нэхэмжилсэн ба шүүхэд хэрэг шалгагдах явцад хариуцагч Р.Энхтайван нь 735693 төгрөгийг барагдуулсан болох нь хариуцагчийн 2017 оны 07 дүгээр сарын 04-ний өдрийн 18139 дугаартай төлбөрийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт төлсөн баримтаар нотлогдож байна, хариуцагч Р.Энхтайван нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэнийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хуульд харшлах зүйлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон Захирамжлах нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Мобиком Корпораци ХХК -аас гаргасан үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гэр утасны төлбөр 735693 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Р.Энхтайван нь хүлээн биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Мобиком Корпораци ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 22207 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос 11104 төгрөгийг гаргаж нэхэмжлэгч Мобиком Корпораци ХХК -д буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах , хяналтын журмаар гомдол гаргах , тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ