| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2016/00339/И |
| Дугаар | 00018 |
| Огноо | 2017-01-12 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 00018
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
биелүүлснийг батлах тухай
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг би Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй, хариуцагч Сэлэнгэ аймгийн Баянгол сум 3 дугаар баг 2-р хэсэг 7-4 тоотод оршин суух Боржигон овогт Тогоогийн Эрдэнэбаяр /РД:МБ66102511, утас:95495608/-д холбогдох 80000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгээд
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын тамгын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Сэлэнгэ аймаг Баянгол сумын Гонир 3 дугаар багийн 2 дугаар хэсгийн 7-4 тоот хаягт оршин суугч Боржигон овогт Тогоогийн Эрдэнэбаяр нь 2011 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Сум хөгжүүлэх сангаас өөрийн эзэмшлийн газарт төмс хүнсний ногоо тариалах зорилгоор 110,000 төгрөгийн төмсний үрийг 2011 оны 11 дүгээр сарын 30-ны дотор эргэн төлөх нөхцөлтэйгээр авсан. Хугацаа дууссанаас хойш удаа дараа шаардлага тавьж албан мэдэгдэл өгсөн боловч одоог хүртэл төлж барагдуулаагүй тул зээлийн үлдэгдэл 80,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргав.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.4-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Баянголын Засаг даргын тамгын газар нь 80000 төгрөгийг хариуцагч Т.Эрдэнэбаяраас гаргуулахаар шүүхэд нэхэмжилсэн ба шүүхэд хэрэг шалгагдах явцад хариуцагч Т.Эрдэнэбаяр нь 80000 төгрөгийг барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1/634 тоот албан тоотоор нотлогдож байна, хариуцагч Т.Эрдэнэбаяр нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэнийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хуульд харшлах зүйлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон Захирамжлах нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын тамгын газраас гаргасан 80000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т.Эрдэнэбаяр нь хүлээн биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг Даргын Тамгын газрын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах , хяналтын журмаар гомдол гаргах , тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ