Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 00040

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох  тухай

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг би,

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян 2 дугаар баг, 1 дүгээр хэсгийн 8-02 тоот хаягтай, Догь овогт Лхагвасүрэнгийн Ариунболд /Регистрийн дугаар ВМ:79110215, утас-99911976/ холбогдох 4786202 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 19-ний  өдөр хүлээн авч

                                             

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын тамгын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: … Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян 2 дугаар багийн 1 дүгээр хэсгийн 8-02 тоотод оршин суух Л.Ариунболд нь 2013 оны 05 сарын 28-ны өдөр Сум хөгжүүлэх сангаас мужаан цех байгуулах төсөл хэрэгжүүлэхээр 8000000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 01-ний дотор эргэн төлөх нөхцөлтэйгээр зээл олгосон боловч зээлээ одоог хүртэл бүрэн төлж барагдуулаагүй байна.Иймд зээлийн үлдэгдэл 4760022 төгрөг, зээлийн хүү 11900 төгрөг, алданги 14280 төгрөг нийт 4786202 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргав.Зээлийн гэрээний 2.5, 3.3-т заасны дагуу зээлдэгчээс өр авлага барагдуулахдаа холбоотой баримтаар гарсан зардлыг зээлдэгч талаас гаргуулах шийдвэр гаргаж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.4-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.Ариунболд шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний бие  Баянгол сумын сум хөгжүүлэх сангаас мужаан цех барихаар 8000000 төгрөгийн зээл авсан үүнийг тухайн цагт төлж байгаад 2015 оноос төлж чадаагүй одоо үлдсэн 4786202 байгаа үүнийг 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл сар бүр хуваан төлж барагдуулах хүсэлтэй байгаа ба 2017 оны   01 дүгээр сарын 20-ны өдөр 500000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 500000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 1893000 төгрөг, 2017 оны  04 дүгээр сарын 20-ны өдөр 1893202 төгрөгийг тус тус хүүгийн хамт төлөх болно гэжээ.

 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Баянгол сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй  хариуцагч Л.Ариунболдоос 4786202 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л.Ариунболд нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дахь хэсгийг удирдлага болгон Захирамжлах нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт зааснаар хариуцагч Л.Ариунболд 4786202 төгрөг гаргуулах тухай Баянгол сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л.Ариунболд нь маргах зүйлгүйгээр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг Даргын Тамгын газрын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн      74.5 дах хэсэгт зааснаар хариуцагч  Л.Ариунболдоос улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 45765 төгрөгийг гаргуулж төрийн сангийн дансанд оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.АЛТАНЦЭЦЭГ