Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 00039

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох  тухай

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг би,

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр баг, 5 дугаар хэсгийн 179 дүгээр зөрлөг хэмээх газарт оршин суух хаягтай, Хурниад овогт Содномын Лхагважав /Регистрийн дугаар МБ56071511, утас-99259861, 89636348/-д холбогдох зээл  2662119 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 22-ны  өдөр хүлээн авч

                                             

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын тамгын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: …Сэлэнгэ аймаг Баянгол сумын Хараа 1-р багийн 5 дугаар хэсгийн 179 дүгээр зөрлөг хэмээх газарт оршин суугч Хурниад овогт Содномын Лхагважав нь 2013 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Сум хөгжүүлэх сангаас өрхийн үйлдвэрлэл эрхлэх зорилгоор 3000000 төгрөгийг  2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор эргэн төлөх нөхцөлтэйгээр авсан, Хугацаа дууссанаас хойш удаа дараа шаардлага тавьж албан мэдэгдэл өгсөн боловч одоог хүртэл төлж барагдуулаагүй тул зээлийн үлдэгдэл 2511433 төгрөг, хүү алданга 150686 төгрөг, нийт 2662119 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргав. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.4-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Лхагважав шүүхэд гаргасан тайлбартаа: ... Миний бие 2013 онд Сум хөгжүүлэх сангаас 3000000 төгрөг зээлж авсан. Зээлийн эргэн төлөлтөөс 500000 төгрөг төлсөн. Тус зээлийн үлдэгдэл болох 2662119 төгрөгийн 1331000 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 01-ний дотор төлж, 2017 оны 06 дугаар сарын 01-ний дотор зээлийн үлдэгдэл 1331000 төгрөгийг төлж барагдуулах болно гэжээ.

 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Баянгол сумын Засаг даргын тамгын газар нь хариуцагч С.Лхагважаваас 2662119 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Лхагважав нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дахь хэсгийг удирдлага болгон Захирамжлах нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт зааснаар хариуцагч С.Лхагважаваас  зээл  2662119 төгрөг гаргуулах тухай Баянгол сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Лхагважав нь маргах зүйлгүйгээр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг Даргын Тамгын газрын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн      74.5 дах хэсэгт зааснаар хариуцагч  С.Лхагважаваас улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 28772 төгрөгийг гаргуулж төрийн сангийн дансанд оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.АЛТАНЦЭЦЭГ