Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 00041

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох  тухай

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг би,

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Сэвсүүлийн гудамж 36 тоот хаягтай, Боржигон овогт Ундармаагийн Ариунбулаг /Регистрийн дугаар МЭ85100268, утас-95615290/ холбогдох 8446828 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны  өдөр хүлээн авч

                                             

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: …Сэлэнгэ аймгийн Мандал сумын Сэвсүүлийн гудамж 36 тоотод оршин суугч Ундармаа овогтой Ариунбулаг нь 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Сум хөгжүүлэх сангаас “Талх нарийн боов хэрчсэн гурил” төсөл хэрэгжүүлэхээр 8000000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 30-ны дотор эргэн төлөх нөхцөлтэйгээр авсан. Иргэн У.Ариунбулаг нь зээл түүний хүүг 2016 оны                  06 дугаар сарын 30-ны өдрөөс хойш хугацаа хэтрүүлсэн, албан мэдэгдэл өгсөн боловч одоог хүртэл төлж барагдуулаагүй тул үндсэн зээл 8000000 төгрөг, зээлийн хүү 446828 төгрөг, нийт 8446828 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжпэл гаргав.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч У.Ариунбулаг шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний бие У.Ариунбулаг нь 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдөр сум хөгжүүлэх сангаас 8000000 төгрөгний зээл авсан. Энэхүү зээл маань зээлийн хүүтэйгээ 8446828 төгрөг болсон.Одоо миний бие эрхэлсэн ажилгүй байгаа ба авсан 8000000 төгрөгийг хүүгийн хамт нийт 8446828 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Мандал сумын Засаг даргын тамгын газар нь хариуцагч У.Ариунбулагаас 8446828 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч У.Ариунбулаг нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дахь хэсгийг удирдлага болгон Захирамжлах нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт зааснаар хариуцагч У.Ариунбулагаас 8446828 төгрөг гаргуулах тухай Мандал сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч У.Ариунбулаг нь маргах зүйлгүйгээр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг Даргын Тамгын газрын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн      74.5 дах хэсэгт зааснаар хариуцагч У.Ариунбулагаас улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 75050 төгрөгийг гаргуулж төрийн сангийн дансанд оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.АЛТАНЦЭЦЭГ