Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 00038

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг би

Нэхэмжлэгч: Хаан банкны Зүүнхараа салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг, Энхтайваны 65 тоотод оршин суух Боржигон овогт Дорждэрэмийн Хүрэл-Эрдэнэ /РД:МЗ90101418, Утас: 94347728/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг, Энхтайваны 65 тоотод оршин суух, Төмхий овогт Очирын Ганчимэг /РД:МЗ78090600, Утас:96065547/ нарт холбогдох зээлийн төлбөр 6964717 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч

 

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч Хаан банкны Зүүнхараа салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Иргэн Д.Хүрэлэрдэнэ, О.Ганчимэг нар нь Сэлэнгэ аймаг Мандал суманд байрлах ХААН Банкны Төмөр зам тооцооны төвөөс 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ/14/809 тоот цалингийн зээлийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, 10,000,000 /Арван сая/ төгрөг авсан. Зээлийн барьцаанд гэрийн эд хогшил барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 4.2.2-д заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 3,507,006.08 /Гурван сая таван зуун долоон мянга зургаан төгрөг найман мөнгө/, зээлийн хүүгийн төлбөрт 2,084,394.91 / Хоёр сая наян дөрвөн мянга гурван зуун ерэн дөрвөн төгрөг ерэн нэг мөнгө / төгрөг торгуулийн хүүгийн төлбөрт 7496.9 / Долоон мянга дөрвөн зуун ерэн зургаан мянга есөн мөнгө/ , нийт 5,598,897.89 / Таван сая таван зуун ерэн найман мянга найман зуун ерэн долоон төгрөг наян есөн мөнгө/ төгрөгний төлбөр хийсэн байна. Зээлдэгч зээлийн гэрээний 4.2.2-д заасан үүргээ зөрчин төлөх ёстой зээл, хүүгийн төлбөрөө графикийн дагуу төлөхгүйгээр 138 хоногоор хугацаа хэтрүүлээд байна. Банк зээлдэгчийг сайн дураараа зээлээ төлөхийг шаардсан боловч зээлдэгч зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймээс 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар дараах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:  2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн ЗГ/4401/45 тоот гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах,2016 оны 11 дугаар сарын 24-ны байдлаар дараах зээлийн төлбөрийг гаргуулах,Үндсэн зээлийн үлдэгдэл           6,492,993.92 төгрөг Зээлийн хүүгийн төлбөрт 463873.00 төгрөг, Торгуулийн хүү 1350.00 төгрөг, Нотариатын зардал         6500 төгрөг Нийт           6,964,716.92 төгрөг, Шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан зардал Улсын тэмдэгтийн хураамж 126386 төгрөг, Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү. Жич: Шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг шүүхийн шийдвэр гарах өдөр хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжилнэ гэжээ.

Хариуцагч Д.Хүрэл-Эрдэнэ, О.Ганчимэг нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...2014 оны 12 дугаар сарын 30-нд Хаан банкнаас 10000000 төгрөгний цалингийн зээл аваад төлж байгаад 2016 оны 06 дугаар сарын 08-аас зээлийн төлбөрөө төлж чадахгүй хугацаа хэтэрсэн. 2016 оны 04 дүгээр сарын 20-оос Вагон депогоос халагдаад цаг хугацаанд нь зээлээ төлж чадаагүй. Одоо би Ховд аймагт нүүрсний уурхайд харуул хамгаалалтын ажил хийж байгаа бөгөөд сарын цалин 550000 төгрөг бөгөөд суутгалаа төлөөд гар дээрээ 400000 төгрөг авдаг. Үүнээсээ эхнэр Ганчимэгийн лизингийн зээл 168000 төгрөг төлдөг. Ийм учраас сард 130000 төгрөг төлж байгаад 2018 оны 12 дугаар сарын 30-ны дотор 6964717 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

Нэхэмжлэгч Хаан банкны Зүүнхараа салбар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: хариуцагч Д.Хүрэл-Эрдэнэ, О.Ганчимэг нарын хариу тайлбартай танилцаад хариуцагч нараас гаргасан тайлбарыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Үндэслэх нь:

Нэхэмжлэгч Д.Хүрэл-Эрдэнэ, О.Ганчимэг нараас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Хүрэл-Эрдэнэ, О.Ганчимэг нар нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь тэдний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогод үлдээж, хуулийн дагуу хариуцагч болон төрийн сангийн данснаас зохих хувийг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дахь хэсгийг удирдлага болгон Захирамжлах нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт зааснаар хариуцагч Д.Хүрэл-Эрдэнэ, О.Ганчимэг  нараас 6964717 төгрөгийг гаргуулах тухай Хаан банкны Зүүнхараа салбарын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Хүрэл-Эрдэнэ, О.Ганчимэг  нар нь төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн      74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 126385 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч  Д.Хүрэл-Эрдэнэ, О.Ганчимэг нараас 63193 төгрөг, төрийн сангийн 130400941 тоот данснаас 63193 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Зүүнхараа салбарт буцаан  олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар  гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.АЛТАНЦЭЦЭГ