| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2016/00368/И |
| Дугаар | 00020 |
| Огноо | 2017-01-20 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 00020
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг би,
Нэхэмжлэгч: Мобиком корпораци ХХК-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг, 46-2 тоот хаягтай, Алтчин овогт Болдын Болорцэцэг /Регистрийн дугаар МЗ78081301, утас-99786693/ холбогдох 1066364 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: …хариуцагч нь манай “Үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 20107592 тоот гэрээ байгуулан 99000376 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт IРhоnе багцын үйлчилгээг мөн Гар утас зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан IРhоnе 58 16СВ утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж "Анхааруулах хуудас” илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Хариуцагчийн төлбөрөөс барьцаа 60,000 төгрөгийг хассан болно. Иймд хариуцагчаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт нийт 1,066,364 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжинд 30,143 төгрөг төлсөн болно гэжээ.
Хариуцагч Б.Болорцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: ...миний бие Мобиком Корпораци ХХК-аас гар утас лизингээр авсан болно. Авсан хугацаандаа төлбөрөө хийж байсан боловч сүүлийн үед төлбөр хийж чадаагүй. Иймд одоо надаас 1066364 төгрөг нэхэмжилж байна. Энэ мөнгийг бүрэн гүйцэд төлж барагдуулна. Харин бөөнд нь төлөх боломжгүй тул 4 хувааж төлөхийг зөвшөөрнө үү. Сар бүр 300000 төгрөг төлөх боломжтой учир нь ажилгүй нялх хүүхэдтэй нөхөр ганцаараа ажиллаж 6 ам бүлээ тэжээжбайгаа болно. Энэ сарын төлбөрийг 31-нд төлнө. Ер нь төлбөрөө сар болгоны сүүлд төлөх боломжтой. Дахин ийм хүндрэл учруулахгүй. Нийт 1066364 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь хариуцагч Б.Болорцэцэгээс 1066364 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Болорцэцэг нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дахь хэсгийг удирдлага болгон Захирамжлах нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт зааснаар хариуцагч Б.Болорцэцэгээс 1066364 төгрөг гаргуулах тухай Мобиком корпораци ХХК-ны нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Болорцэцэг нь маргах зүйлгүйгээр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 30143 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.Болорцэцэгээс 15072 төгрөг, төрийн сангийн 130400941 тоот данснаас 15072 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-нд буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ