Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 00026

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох  тухай

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг би,

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын хараа 1 дүгээр баг, 7 дугаар хэсгийн 5-01 тоот хаягтай, Анчин овогт Дамдинсүрэнгийн Лхагвагарам /Регистрийн дугаар МЭ75061707, утас-99241429/ холбогдох 9829627 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 19-ны  өдөр хүлээн авч

                                             

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын тамгын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: … Нэхэмжлэлийн үндэслэл: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 -р багийн 7-р хэсгийн 5-01 тоотод оршин суух Д.Лхагвагарам нь 2013 оны 05 сарын 28-ны өдөр Сум хөгжүүлэх сангаас төрөл бурийн шувуу үржүүлэх төсөл хэрэгжүүлэхээр 17.500.000 төгрөгийг 2016.06.01-ний дотор эргэн төлөх нөхцөлтэйгээр зээл олгосон боловч зээлээ одоог хүртэл бүрэн төлж барагдуулаагүй байна. Иймд зээлийн үлдэгдэл 9722678 төгрөг, зээлийн хүү 48613 төгрөг, алданги 58336 төгрөг нийт 9,829,627 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргав. Зээлийн гэрээний 2.5, 3.3-д заасны дагуу зээлдэгчээс өр авлага барагдуулахдаа холбоотой баримтаар гарсан зардлыг зээлдэгч талаас гаргуулах шийдвэр гаргаж өгнө үү. Энэ зардлыг урьдчилан тооцох боломжгүй болно. /Жич: шүүхийн шатанд болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд зардлын болон урамшууллын гэрээ байгуулах гэх мэт/ Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Лхагвагарам шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний бие Баянгол сумын Засаг даргын тамгын газраас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би 2013 онд 17500000 төгрөгний зээл авч эргэн төлөлтөө хийж байгаад хэсэг хугацаанд завсарлан зээлээ төлж чадалгүй 9829627 төгрөгний зээл үлдсэн нь үнэн. Би нэхэмжлэгч талтай харилцан тохиролцож зээлийн хугацааг 5 хувааж 2017 оны 01 дүгээр сарын 25-нд 800000 төрөг, 2 дугаар сарын 25-нд 800000 төгрөг, 3 дугаар сарын 25-нд 800000 төгрөг, 4 дүгээр сарын 25-нд 3714814 төгрөг, 5 дугаар сарын 25-нд 3714813 төгрөгийг төлж дуусгахаар боллоо. Нэхэмжлэгч талаас нэхэмжилсэн 9829627 төгрөгийг маргах зүйлгүй төлж барагдуулна гэжээ.

 

 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Баянгол сумын Засаг даргын тамгын газар нь хариуцагч Д.Лхагвагарамаас 9829627 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Лхагвагарам нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дахь хэсгийг удирдлага болгон Захирамжлах нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт зааснаар хариуцагч Д.Лхагвагарамаас 9829627 төгрөг гаргуулах тухай Баянгол сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Лхагвагарам нь маргах зүйлгүйгээр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг Даргын Тамгын газрын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн      74.5 дах хэсэгт зааснаар хариуцагч  Д.Лхамгараваас улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 86112 төгрөгийг гаргуулж төрийн сангийн дансанд оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.АЛТАНЦЭЦЭГ