Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 520

 

 

 

 

 

 

 

 

    2020           5            22                                  520               

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                   

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Энхболд,

шүүгдэгч: Э.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол  дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.Гөд холбогдох эрүүгийн 2005015470788 дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Увс аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн туслан гүйцэтгэгч “Согриглүн” ХХК-д бригадын дарга ажилтай, сард 1 500 000 төгрөгийн цалинтай, ам бүл 2, эхнэрийн хамт

2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 71 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар 2-т зааснаар гэм буруутайд тооцож, хэргийг хэрэгсэхгүй болгосон, , Э.Г.

 

Шүүгдэгч Э.Г нь 2020 оны 4 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 37 дугаар байрны 4 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч хохирогч П.Оийг зодож, биед нь тархи доргилт, зүүн завьжны дотор салстад шарх, дух, баруун, зүүн нүдний дотор булан, хамрын нуруу, баруун хацар, эрүү, цээж, зүүн эгэм, баруун зүүн хөх, зүүн сарвуу, ташаа, өгзөг, гуянд цус хуралт, баруун, зүүн нүдний дотор булан, хамрын нуруу, эрүү, өгзөг, гуянд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Э.Г мэдүүлэхдээ:

Улсын яллагчийн уншиж сонсгосон яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн биед учирсан гэмтлийг би учруулсан. Одоо бид эвлэрч, хамт амьдарч байгаа. Өөрийн үйлдсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй.  Дахин гэмт хэрэг үйлдэхгүй, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-П.О мэдүүлэхдээ:

2020 оны 4 дүгээр сарын 17-ны орой 17 цагийн үед ажлаа тараад ажлынхаа Мөнхгэрэл, Солонго нарын хамтаар Мөнхгэрэлийн гэрт очиж хоол унд хийж идэж, 1 шил 0,75 литрийн вино хувааж уусан. Тэгээд шөнө 00 цаг өнгөрөөд Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 37-4 тоот гэртээ ирэхэд хамтран амьдрагч Гантөгс, манай хөдөөнөөс ирсэн ах Батбаяр нар архи уусан байдалтай, Батбаяр ах унтаж байсан. Тэгээд Гантөгс над руу уурлаж, “хаагуур явж байгаад ирж байгаа юм, оройтлоо” гээд бид хоёрын хооронд маргаан болсон. Тэгээд Гантөгс миний зүүн шанаа руу 2-3 удаа гараараа цохиж, зүүн гуя руу 2 удаа өшиглөж, би өөдөөс нь эсэргүүцэж түлхэхэд намайг түлхээд матрас дээр унагаасан. Тэгээд бид хоёр ноцолдож байгаад газар тайвшраад хэвтэж байхад гаднаас цагдаа нар орж ирээд Гантөгсийг эрүүлжүүлэхэд хийж, намайг 103 дуудаж үзүүлээд, би гэртээ харьсан. Би ажлынхаа 2 хүнтэй нэг шил вино хувааж уусан. Тухайн үед би бага зэргийн согтолттой бараг эрүүл байсан. Гантөгс дунд зэргийн согтолттой өөрийгөө хянах чадвартай байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Гантөгс надаас уучлалт гуйж, бид эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хэргийн 22-23, 88 дугаар хуудас).

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 4806 тоот дүгнэлтэд:

1. П.Оийн биед тархи доргилт, зүүн завьжны дотор салстад шарх, дух, баруун, зүүн нүдний дотор булан, хамрын нуруу, баруун хацар, эрүү, цээж, зүүн эгэм, баруун, зүүн хөхө, зүүн сарвуу, ташаа, өгзөг, гуянд цус хуралт, баруун зүүн нүдний дотор булан, хамрын нуруу, эрүү, зүүн өгзөг, гуянд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 

3. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой гэжээ. (хэргийн 29-30 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Э.Г Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 71 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар 2-т зааснаар гэм буруутайд тооцож, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон гэжээ. (хэргийн 69 дугаар хуудас)

                                               

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Э.Г нь 2020 оны 4 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 37 дугаар байрны 4 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч хохирогч П.Оийг зодож, биед нь тархи доргилт, зүүн завьжны дотор салстад шарх, дух, баруун, зүүн нүдний дотор булан, хамрын нуруу, баруун хацар, эрүү, цээж, зүүн эгэм, баруун зүүн хөх, зүүн сарвуу, ташаа, өгзөг, гуянд цус хуралт, баруун, зүүн нүдний дотор булан, хамрын нуруу, эрүү, өгзөг, гуянд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч П.Оийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 4806 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Э.Гөд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирогч П.О нь тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан хөнгөн гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой баримтаар хохирол нэхэмжлээгүй “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон түүнийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний 800 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрч байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Э.Г нь өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Э.Гийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Э.Гийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний 800 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг Э.Гөд даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Э.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Э.Г цагдан хоригдсон хоноггүй, хохирогч П.О хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Гөд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН