| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2016/00336/И |
| Дугаар | 00017 |
| Огноо | 2017-01-12 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 00017
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг би,
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян 3 дугаар баг, 1 дүгээр хэсгийн 2-02 тоот хаягтай, Борижгон овогт Дашчоймболын Сайханаа /Регистрийн дугаар НТ74031504, утас- 94427806/ холбогдох 620000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын тамгын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: … Сэлэнгэ аймаг Баянгол сумын Гонир 3 дугаар багийн 1 дугээр хэсгийн 2-02 тоот хаягт оршин суугч Боржигон овогтой Дашчоймболын Сайханаа нь 2011 оны 5 дугаар сарын 25-ны едер Сум хөгжүүлэх сангаас өрхийн уйлдвэрлэл эрхлэх зорилгоор 700000 тегрегийн 2011 оны 11 дүгээр сарын 20-ны дотор эргэн төлөх нехцелтэйгээр авсан. Хугацаа дууссанаас хойш удаа дараа шаардлага тавьж албан мэдэгдэл егсен боловч одоог хуртэл телж барагдуулаагуй тул зээлийн үлдэгдэл 620000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргав.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр 41.1.4-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Сайханаа шүүхэд гаргасан тайлбартаа: ... Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газраас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Тус нэхэмжлэл дурьдсан 620000 төгрөгийг төлөхөд иргэн миний зүгээс татгалзах зүйлгүй уг мөнгийг ойрын хугацаанд төлж барагдуулна гэжээ.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Баянгол сумын Засаг даргын тамгын газар нь хариуцагч Д.Сайханаагаас 620000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Сайханаа нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дахь хэсгийг удирдлага болгон Захирамжлах нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт зааснаар хариуцагч Д.Сайханаагаас 620000 төгрөг гаргуулах тухай Баянгол сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Сайханаа нь маргах зүйлгүйгээр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг Даргын Тамгын газрын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар хариуцагч Б.Д.Сайханаагаас улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 9625 төгрөгийг гаргуулж төрийн сангийн дансанд оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ