Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 000115

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

М.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

                                                                                    Хэргийн индекс 142/2017/0225/Э

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч Ц.Туяа, С.Цэцэгмаа,  нарын бүрэлдэхүүнтэй,

 

            Шүүх хуралдаанд: 

 

               Прокурор                                          Т.Ганзориг

               Шүүгдэгч                                           М.А

               Шүүгдэгчийн өмгөөлөгч                Н.Сосорбарам

               Иргэний хариуцагч                                    Д.Э

               Нарийн бичгийн дарга                 Н.Мөнх-Ундраа нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 324 дүгээр цагаатгах тогтоолтой М.А-д холбогдох, 201714000298 дугаартай, эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүрцлийг үндэслэн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1980 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй,  ХХК-нд тээврийн жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,  регистрийн дугаартай, овгийн М. А.

 

Шүүгдэгч М.А нь 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг ХХК-ний “Эрдэнэт” газрын тосны бүтээгдэхүүн агуулахын хашаанд ОРХ улсын дугаартай авто машины чиргүүлээ салгах гэж байгаад Г.М-ийн биед хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 324 дүгээр цагаатгах тогтоолоор:

 

Орхон аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт М.А-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж,

 

Хэргийг Орхон аймгийн Прокурорын газарт буцааж,

 

М.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг CD-ийг хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй

 

Хохирогч иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг дурьдаж,

 

Цагаатгах тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор эсэргүүцэлдээ:

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд, гэрч Л.О-ы ...Хөдөлмөрийн тухай хуулийн 24.3 хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд уг ажилтаныг ажил гүйцэтгэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байсан гэсэн мэдүүлэг, гэрч ....Г.Ш-ын манай комиссын гишүүд судлан үзэхэд Монгол улсын ХАБЭА-н тухай хууль, хөдөлмөрийн тухай хууль зэргийг зөрчсөн байсан.

 

Мөн үйлдвэрийн осол судлан бүртгэх дүрэм зэргийг баримтлан акт тогтоосон гэх мэдүүлэг, Гэрч Д.Э-ын .....ХАБЭА-н тухай хуулийн 27.1 ажил олгогч хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөл байдлыг сайжруулах хууль тогтоомж хэрэгжүүлэхэд хяналт тавих үүргийг аж ахуй нэгж байгууллагын дарга, ажил олгогч хариуцана гэсэн заалт, мөн хуулийн 35.1 ажил олгогч үйлдвэрийн цех, тасаг ажлын байр бүрт ХАБЭА-н тухай хууль тогтоомж шаардлага стандарт хэрэгжүүлэх, ажлын байранд эрсдэлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээнд дотоод хяналт тавина гэсэн заалтыг зөрчсөн байна гэх мэдүүлэг, Техникийн комиссын 17/2017 дугаартай акт зэрэг бичгийн нотлох баримтуудаар гэмт хэргийн объектийн тухайд иргэний хөдөлмөрлөх эрх, эрүүл мэндэд давхар халдсан байдал тогтоогдсон гэх үндэслэлээр М.А-ааг цагаатгасан шүүхийн тогтоол нь дараах нотлох баримтаар үгүйсгэгдэж байна. Үүнд:

 

Хохирогч Г.М-ийн ...2017 оны 02 сарын 24-ний өдөр өглөө А ах гражнаас машинаа гаргаад надаас машины чиргүүүл холбуулсан, тэр өдөр эргэж машинтайгаа орж ирээд сигналдаж намайг дуудахаар нь би харуулын постноос гараад А ахын машины чиргүүлийн гарны хажууд зогссон. А ах машинаасаа буугаад чиргүүлийн арын дугуйнд эвүүр хийж тавьчихаад машины баруун талд гарч чиргүүлийн гарыг холбосон утаснуудыг хөдөлгөхөөр нь чиргүүлийн гарыг өргөж салгана гэж бодож байхад хөдөллөө гэж хэлэхгүйгээр машинаа огцом хөдөлгөхөөр нь би чиргүүлийн гарыг өргөхөд нэмэлтээр тоноглосон байсан троосонд гараа хавчуулсан юм. Тороосоор бэхэлчихсэн байсныг мэдээгүй... гэх мэдүүлэг/ 2 хавтаст 34 дүгээр хуудас/,

 

Г.М-гийн ажлын байрны тодорхойлолт /2 дугаар хавтас 185-187 дугаар хуудас/

 

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл ...Баянцагаан багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Шунхлай шатахуун түгээх станцын авто замыг хэсгийг харуулсан байх 2 чиргүүл бүхий автоцистер зам дагуу зогсоод ухарч харуулын байрны харалдаа ухарч зогсоно, энэ үед харуулын байрнаас Г.М гарч ирээд доош уруудаж байх үед автоцистерн дахин бага зэрэг урагшилж зогсоно. Г.М хоёр чиргүүлийн голд очиж ямар нэгэн зүйл хийж байгаа байдал бичлэгт харагдана./ Бичлэг холоос бичсэн тул яг юу хийж байгаа байдал нь харагдахгүй/. Энэ үед жолооч гэх А нь чиргүүлийн араас тойрч 2 чиргүүлийн гол хэсэгт Г.М-ийн нөгөө талаас очно. Ингээд хэсэг хугацаанд Г.М 2 чиргүүлийн голд ямар нэгэн юм хийж зогсох бөгөөд автоцистерн гэнэт бага зэрэг урагшилж, Г.М баруун гараа барьж доош тонгойж, автоцистернээс холдож зогсоход түүн рүү эргэн тойронд байгаа 2 хүн очиж түүнийг аваад явж буй бичлэг харагдана... гэх тэмдэглэл /1 хавтас хэрэг 33 дугаар хуудас/, зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн нотлох баримтуудаар М.А-ийн үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон байна.

 

Шүүхийн цагаатгах тогтоолд дурьдсан Д.М , Д.Э нарын ХАБЭА-н тухай хууль тогтоомж зөрчсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.6-д заасан “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл” юм.

 

Хохирогч Г.М нь харуулын ажлын байрны тодорхойололттой танилцсан бөгөөд үүрэгт ажлаа биш шүүгдэгч М.А-ийн гуйлтаар нэг удагийн шинжтэй, хөлс мөнгө авахгүйгээр чиргүүл салгах ажил хийсэн нь хөдөлмөрийн харилцаа гэж үзэх үндэслэлгүй юм.

Хөдөлмөрийн харилцаа нь ажилтан ажил олгогч хоёрын хооронд үүсэх харилцаа, мөн хөдөлмөрийн харилцаанаас уламжлан үүсэх хөдөлмөрийн маргаан зэрэг бусад харилцаанаас тогтдог. Гэтэл Г.М нь ажлын байрны тодорхойлолтонд зааснаас өөр ажил үүрэг гүйцэтгэж байгаа нь хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдах харилцаа биш юм.

 

Техникийн комиссын 17/2017 дугаартай актанд ажлын байрны тодорхойлолтын дагуу аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгсөн. Хохирогч Г.М.д учирсан гэмтэл нь Д.М, Д.Э нарын үйлдэл, эс үйлдхүүтэй ямар нэгэн шалтгаант холбоогүй, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг зөрчсөн үйлдэхүй, эс үйлдэхүй, тогтоогдохгүй бөгөөд 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй юм. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад  ХХК-ний Эрдэнэт газрын тосны бүтээгдэхүүн агуулах ажиллагаа явуулдаг байгууллагыг иргэний хариуцагчаар татсан.

 

М.А нь холбогдох инженерийн зөвшөөрөлгүй дур мэдэн хийсэн нэмэлт троссыг залгасан, троссоор давхар холбосон байсныг Г.М нь мэдээгүй болох нь удаа дараагийн өгсөн мэдүүлгээр тогтоогдсон. М.А-ийн жолоочийн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, үйлдвэрийн орчинд тээврийн хэрэгсэлийг хөдөлгөхдөө бусад этгээдийн бие махбодид гэмтэл учруулахаас урьдчлан сэргийлж шалгалгүйгээр 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр ОРХ улсын дугаартай авто машиныг хөдөлгөж хайхрамжгүй хандсан үйлдлийг хөдөлмөрлөх эрх эрүүл мэндэд давхар халдсан гэж М.А-ааг цагаатгасан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэхэд нөлөөлсөн байна.

 

Иймд М.А-аад холбогдох Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 324 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч эсэргүүцэл бичив гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Сосорбарам прокурорын эсэргүүцэлд гаргасан тайлбартаа:

 

Шүүхийн цагаатгах тогтоолыг прокурор эсэргүүцэхдээ: Хөдөлмөрийн харилцаа нь ажилтан, ажил олгогч хоёрын хооронд үүсэх харилцаа, хөдөлмөрийн харилцаанаас уламжлан үүсэх хөдөлмөрийн маргаан зэрэг бусад харилцаанаас тогтдог. М нь ажлын байрны тодорхойлолтод зааснаас өөр ажил үүрэг гүйцэтгэж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдах харилцаа биш юм гэж үндэсгүй бичжээ.

 

Үйлдвэрлэлийн осол нь хөдөлмөрийн аюулгүй хууль дүрмээр зохицуулагдахгүй өөр юугаар зохицуулагдах юм.

Үйлдвэрлэлийн осол мөн болохыг албан ёсоор тогтоож Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны хууль дүрэм зөрчсөн асуудалд байгууллага гэм буруутай нь ослын акт, техникийн комиссын дүгнэлт, шинжээчийн дүгнэлт, шинжээч гэрчийг байцаасан байцаалт зэргээр нотлогдож, байгууллага буруутай гэдгээ зөвшөөрч зохих хохирол төлбөрийг төлсөн байхад үйлдвэрлэлийн осол биш гэж Прокурор үндэслэлгүй бичиж байна. Тиймээс энэ нь Хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн журам зөрчсөн учир Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлээр зүйлчлэгдэх гэмт хэрэг болох нь хавтаст хэрэгт байгаа бичгийн нотлох баримтуудаар хөдлөшгүй батлагдаж байгаа юм.

 

Г.М нь “Эрдэнэт” ГБТА-д 2016 оны 06 дугаар сарын 08-наас сэлгээний харуулаар 2016 оны 10 сарын 24-ний өдрөөс “Эрдэнэт” ШТС-ын түгээгчээр ажиллаж байгаад 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А17/3445 дугаарын тушаалаар Эрдэнэт ГТБА-ын харуулын ажилд томилогдсон. Г.М нь ГБТА-ын харуулын ажлын байрны тодорхойлттой танилцаж, гарын үсэг зурсан ч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байсан.

 

Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд: Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хуульд заасан журмаар бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж, шүүгдэгч М.А,г 2002 оны Эрүүгийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар бусдын биед хүнд гэмтэл болгоомжгүй учруулах гэмт хэрэгт холбогдуулсан яллах дүгнэлтийн үндэслэл болсон хохирогчийн мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч Д.Э-ийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шинжээч Ганболдын мэдүүлэг, Г.М-ийн ажлын байрны тодорхойлолт зэрэг нотлох баримтууд нь шүүгдэгч гэм буруутай болохыг нотлоогүй байна гэж шүүх дүгнэсэн нь хавтаст хэрэгт байгаа бичгийн нотлох баримтыг зөв үнэлсэн.

 

Эдгээр нотлох баримтууд болон шүүх хуралдаанд шинжлэн судалсан камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Л.О, Г.Ш, Д.Э нарын мэдүүлэг, Техникийн комиссын акт, үйлдвэрлэлийн ослыг тогтоосон акт зэрэг нотлох баримтуудаар, 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Орхон амйаг, Баян-Өндөр сум, Баянцагаан багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг ХХК-ийн “Эрдэнэт” газрын тосны бүтээгдэхүүн агуулахын хашаанд ОРХ улсын дугаартай автоцистерний чиргүүл салгах үйл явцад оролцож байсан харуул Г.М-ийн биед хүнд гэмтэл учирсан нь тус байгууллагын Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журмыг сахин хангуулах үүрэг бүхий этгээд уг үүргээ биелүүлээгүйгээс шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдож тогтоогдсон гэж дүгнэх үндэслэлтэй байна.

 

Ийм учраас шүүгдэгч гэм буруугүй. Үүнийг анхаарч шүүх эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 290 дүгээр зүйлийн 290.1-д зааснаар Амарсанааг цагаатгах тогтоол гаргасан нь хуулийн зөв хэрэглээ, шударга ёсонд нийцнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.14-т зааснаар Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэсэн заалтыг анхан шатны шүүх зөв хэрэглэсэн тул Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний 324 дүгээр цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Ганзориг дүгнэлтдээ:

Цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

  

Орхон аймгийн прокурорын газраас шүүгдэгч М.А-г Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг  ХХК-ний Эрдэнэт газрын тосны бүтээгдэхүүн агуулахын хашаанд 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр ОРХ улсын дугаартай, автоцистерн машины чиргүүлээ салгах гэж байгаад харуул Г.М-ийн биед хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.д заасан гэмт хэроэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хэргийг ирүүлжээ.

 

Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд хохирогч Г.Мэргэншагайг харуулаар ажиллаж байхдаа ажлын байрны тодорхойлолтонд заагаагүй ажил гүйцэтгэж байгаад осолдож биед нь хүнд гэмтэл учирсанд шүүгдэгч М.А-ийн болгоомжгүй үйлдэл эс үйлдэл шууд шалтгаант холбоо үгүйсгэгдэж байна гэж дүгнэлт хийж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр  ХХК-ний Эрдэнэт салбарын улсын дугаартай автоцистерн машины жолооч М.А нь машиныхаа чиргүүл салгахдаа тухайн өдөр харуулаар ажиллаж байсан Г.М-г оролцуулан чиргүүлээ салгахаар машин хөдлөх үед автоцистерний чиргүүлийн гарт нэмэлтээр хийсэн троссонд Г.М гараа хавчуулж баруун сарвууны дунд хурууны ойрын шивүүр, дунд ядам, чигчии хурууны дунд шивнүүрийн ил хугарал, алганы урагдсан гүн шарх, дунд ядам хурууны нугалагч шөрмөсний тасрал, долоовор, дунд, ядам чигчий хурууны хөдөлгөөн их хэмжээгээр алдагдсан, ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтмол 40 хувь алдагдуулах хүнд зэргийн гэмтэл түүний биед учирсан байна.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 15/2017 дугаарын техникийн комиссын акт, үйлдвэрлэлийн ослыг тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрч Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч Д.Э-ын мэдүүлэг зэргээр хохирогч Г.М-г ажил үүргээ гүйцэтгэж байхдаа осолд өртсөн гэж үзэж үйлдвэрлэлийн осол гэж судлан бүртгээд мэргэжлийн хяналтын байгууллагаар баталгаажуулжээ.

 

Гэтэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ ХХК-ний жолооч М.А-ийн хууль бус үйлдэл байсан эсэх мөн түүний буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.М-ийн бие мах бодид хүнд хохирол учирсан эсэх, хэргийн зүйлчлэл зөв эсэхэд болон гэмт хэрэг гарсан шалтгаан, нөхцөл, ямар үйл баримт болсон эсэхэд хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр зөвхөн осол нь үйлдвэрлэлийн осол байсан гэсэн дүгнэлт хийгээд дээрх үйлдэлд хэн буруутай болох, субеъкт нь хэн болох талаар дүгнэлт хийгээгүй, мөн шүүгдэгч М.А буруугүй бол түүний үндэслэлийг тодорхойлоогүй, энэ талаарх үгүйсгэсэн нотлох баримтаа заагаагүй, түүнчлэн шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

 

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд хийсэн дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд зөрүүтэй, хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 324 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч М.А-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч болон тэдний өмгөөлөгч, хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     З.ХОСБАЯР

 

               ШҮҮГЧИД                                                                             Ц.ТУЯА

 

                                                                                                               С.ЦЭЦЭГМАА