Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 100

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

          Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,

         Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр баг, 5-5 тоотод оршин суух, 1959 онд төрсөн, 58 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОЭ59031271, Борлууд овогт Норовын Воорновын нэхэмжлэлтэй,

        Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, 10-22 тоотод оршин суух,  1991 онд төрсөн, 26 настай, регистрийн дугаар ОЮ91121531, Хойд овогт Эрдэнээгийн Тэрбишид холбогдох,

        Гэм хорын хохирол 80.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч Н.Воорнов шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Н.Воорнов нь 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр зах дээрээс хүн аваад явж байтал Э.Тэрбиш гэдэг нөхөр ачааны тэргэнд ачаа зөөж явж байгаад миний машиныг мөргөж урд гуперыг минь эвдсэн. Би машинаас бууж Э.Тэрбишийг үйлдэл дээр нь барьж машины эвдрэлийг үзүүлж, өөрийг нь авч засварын газар орж үзүүлэхэд 80.000 төгрөгөөр засварлана гэж хэлсэн. Тухайн үед Э.Тэрбиш нь би төлбөрийг сарын цалин буухаар төлж өгье, та машинаа засуулаад явж бай гээд явсан. Би Э.Тэрбишээс мөнгөө өг гэж удаа дараа шаардсан боловч одоо хүртэл өгөхгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд Э.Тэрбишээс машины засварын хөлс 80.000 төгрөг, тэмдэгтийн хураамж 4.550 төгрөг, нийт 84.450 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

          Нэхэмжлэгч Н.Воорнов, хариуцагч Э.Тэрбиш нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: “Бид нар харилцан тохиролцож нэхэмжлэлийн шаардлага 80.000 төгрөгөөс 25.000 төгрөгийг хасч 55.000 төгрөгийг Э.Тэрбиш нь Н.Воорнов надад өгөхөөр тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав” гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Н.Воорнов нь хариуцагч Э.Тэрбишид холбогдуулан гэм хорын хохирол 80.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

           Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Н.Воорнов, хариуцагч Э.Тэрбиш нар нь нэхэмжлэлийн шаардлага 80.000 төгрөгөөс 25.000 төгрөгийг хасч, 55.000 төгрөгийг хариуцагч төлөхөөр тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан банйа.

         Уг гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

           Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгийн тал хувь болох 2275 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 150000941 тоот данснаас 2275 төгрөг, хариуцагч Э.Тэрбишээс 2275 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Н.Воорновт олгох нь зүйтэй.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

        1. Нэхэмжлэгч Н.Воорнов хариуцагч Э.Тэрбиш нар нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, нэхэмжлэлийн шаардлага 80.000 төгрөгөөс 25.000 төгрөгийг хасч, 55.000 төгрөгийг хариуцагч төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

       2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 150000941 тоот данснаас 2275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөг, хариуцагч Э.Тэрбишээс 2275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Н.Воорновт олгож, 2275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.  

         3. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн  75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Э.Тэрбиш сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                                 Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ