Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 453

 

 

 

 

 

 

 

 

    2020         5           05                                     453

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                      

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй,

 

нарийн бичгийн дарга:  О.Бямбасүрэн,

 

иргэдийн төлөөлөгч: Г.Золбоо

 

улсын яллагч: Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Эрдэнэ, Б.Ганбулган,

 

шүүгдэгч: А.У, түүний өмгөөлөгч А.Шинэбаяр /1975/,

шүүгдэгч: Б.А, түүний өмгөөлөгч Т.Баярбат /0717/

шүүгдэгч: Б.Ө, түүний өмгөөлөгч Ж.Батбаяр /1886/

шүүгдэгч: М.А, түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий /0291/

шүүгдэгч: З.Ц, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам /0650/

шүүгдэгч: С.Б, түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг /0253/

шүүгдэгч: Т.Х, түүний өмгөөлөгч Б.Зулбаяр /1979/

шүүгдэгч: Б.У, түүний өмгөөлөгч, Ч.Энхтөвшин /0265/

хохирогч: Б, Б.Баясгалан нарын өмгөөлөгч Отгончимэг,

хохирогч: Э.Г,

хохирогч: Г.Ж,

хохирогч: Б.Н,

хохирогч:Ж.С,

хохирогч:С.А,

хохирогч:Б.О,

хохирогч:Э.Х,

хохирогч:М,

хохирогч:И,

хохирогч:Ө,

хохирогч:Х,

хохирогч:К,

хохирогч:Ь,

хохирогч:П,

хохирогч:Къ

гэрч:Б.Буянцэцэг,

иргэний хариуцагч: Ао,

иргэний хариуцагч: Фф,

иргэний хариуцагч: Ууу,

иргэний хариуцагч: Шш,

иргэний хариуцагч: Н.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А, Б.Ө, М.А, З.Ц, Б.У,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.У, С.Б, Т.Х нарт холбогдох эрүүгийн 201201051319 дугаар, 57 хавтас хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1968 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, хүүхдүүд, зээгийн хамт, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгэлгүй, ,  

            2. Монгол Улсын иргэн, 1967 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 53 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, арьс ширний технологич мэргэжилтэй, ам бүл 7, нөхөр,  хүүхдүүд, ач нарын хамт

             2008 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 180 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар 300.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан г,

            3. Монгол Улсын иргэн, 1969 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эмэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, ам бүл 7, нөхөр, хүүхдүүд, ач хүүгийн хамт, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ял шийтгэлгүй, ,

4. Монгол Улсын иргэн, 1985 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, ам бүл 6, эцэг, эх, дүү, 5-15 насны 2 хүүхдийн хамт, “Хоос медиа” ХХК менежер ажилтай, ял шийтгэлгүй, региса,

5. Монгол Улсын иргэн, 1977 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, япон хэлний багш, орчуулагч мэргэжилтэй, ам бүл 2, охины хамт ух, эрхэлсэн тодорхой ажилгүй, 

2002 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 298 дугаар таслан  шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 3-т зааснаар эд хариуцагчийн ажил эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 3 жил хорих,  Эрүүгийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар ялаар шийтгэж, хөнгөн ялыг хүндэд нь багтааж бүгд 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2003 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 1 жил 4 сар 28 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,  он,

6. Монгол Улсын иргэн, 1971 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт,

2000 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 472 таслан шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 39 дүгээр зүйлийг журамлан 127 дугаар зүйлийн 3-т зааснаар 3 жилийн хорих, 131 дүгээр зүйлийн 1-д зааснаар 30 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж,  хөнгөн ялыг хүндэд нь багтааж 3 жилийн хорих ялаар шийтгүүлж,

уг тогтоолд Нийслэлийн шүүхийн 2000 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 466 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 3, 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оноож, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж, өөрчлөлт оруулсан,

2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1427 тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 10 хоног баривчлах ялаар шийтгүүлсэн, и

7. Монгол Улсын иргэн, 1981 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, 0-10 насны 2 хүүхдийн суух, ял шийтгэлгүй, ,

8. Монгол Улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 0-4 насны 3 хүүхдийн хамт

2007 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Багануур дүүргийн шүүхийн 89 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 150 цагийн албадан ажил хийлгэх,

2008 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 391 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих,

2010 оны 3 дугаар  сарын 03-ны өдрийн Баянгол дүүргийн шүүхийн 87 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих, мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар 50.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 5 жил 1 сарын хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, заримыг нэмж нэгтгэн, хөнгөн ялыг хүндэд нь багтааж  бүгд 5 жил 6 сар хорих ялаар тус тус шийтгүүлсэн.

1. Шүүгдэгч А.У нь удаа дараагийн үргэлжилсэн үйлдлээр буюу 2011 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар байрны 34 тоотод иргэн Б.Үүрийнтуяагаас 14 000 000 төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжийг “зараад өгье” гэж хуурч, барьцаат зээлийн газар зээлийн барьцаанд өгч залилсан,

 

2013 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Амарзаяагаар зуучлуулж, “зам, барилгын ажил авч өгнө” гэж хуурч, Р.Амарзаяагаас 90 000 000 төгрөгийг залилсан,

 

2013 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Гомбосүрэнгээс “Хөвсгөл аймгийн Мөрөн суманд шүүхийн 32 айлын орон сууцны барилгын ажил авч өгнө” гэж хуурч, 30 000 000 төгрөг залилсан,

 

2013 оны 7 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Түмэнгээс 45-95 УБЛ улсын дугаартай, “Тоёота аристо” маркийн автомашиныг 8 сая төгрөгөөр “худалдаж авна” гэж хуурч, 5 500 000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

 

2014 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, Б.Баясгалангаар зуучлуулж иргэн Ц.Туяацэцэгээс 30 000 000 төгрөг залилсан,

 

 “Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр иргэн Д.Даваажаргалаас 1 530 000 төгрөгийг,

2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд иргэн Д.Оюундэлгэрээс 1 560 000 төгрөгийг тус тус дансаар шилжүүлүүлэн авч залилсан,

 

2015 оны 3 сард Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Д.Долгороор зуучлуулж, “барилгын ажил авч өгнө” гэж хуурч, иргэн С.Баттулгаас 4 000 000 төгрөгийг залилсан,

 

2015 оны 3 дугаар сарын 14-ний өдөр “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, Н.Баярмаагаар зуучлуулж иргэн Б.Аээс 2 500 000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан,

 

2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, Б.Ганхөлөгөөр зээлийн гэрээ хийлгэж, иргэн Ж.Саас 25 000 000 төгрөгийг залилсан,

 

2015 оны 7 дугаар сарын 06-наас 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Н.Баярмаа, П нараар зуучлуулж, Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрээс  “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Э.Гаас 47 000 000 төгрөгийг дансаар шилжүүлүүлэн Н.Баярмаагаар авахуулж залилсан,

 

2015 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Д.Эрдэнэсувд, Н.Баярмаа нараар зуучлуулж, “барилга нураалтын ажил авч өгнө” гэж Г.Өлзийхутагаас 10 000 000 төгрөгийг залилсан,

 

2015 оны 8 дугаар сарын 15-ны өдөр “барилга угсралтын ажил авч өгнө” гэж хуурч, Пэр зуучлуулан Б.Энхбатаас 40 000 000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулан, авахуулж залилсан,

 

2015 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, П, Н.Баярмаа нараар зуучлуулж, иргэн А.Хүрэлбаатараас 7 000 000 төгрөгийг залилсан,

 

2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Д.Эрдэнэсувд, Н.Баярмаа нараар зуучлуулж иргэн Т.Ганчимэгээс 15 000 000 төгрөгийг залилсан,

 

шүүгдэгч З.Ц, Н.Уртнасан нартай бүлэглэн 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт О.Наранбаатараас “Хас банкнаас зээл авч, орон сууц худалдаж авах гэж байгаа, дансандаа урьдчилгаа төлбөр байршуулах хэрэгтэй байна” гэж хуурч, зээлийн гэрээгээр халхавчлан, зээлэх нэрийдлээр Н.Уртнасангийн "Хас банк"-ны дансанд 45 000 000 төгрөгийг байршуулуулан, улмаар хуурамч иргэний үнэмлэхээр данснаас гарган авч залилсан,

 

шүүгдэгч З.Цтой бүлэглэн  2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн  2 дугаар хороонд иргэн Д.Ьгийн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын 10-г-9а тоот хаягтай 265 м.кв газар, хувийн сууцны зориулалттай 650 м.кв талбай бүхий 2 давхар үл хөдлөх хөрөнгийг нь 40 000 000 төгрөгийн зээлийн барьцаалбарт шилжүүлүүлэн, 30 000 000 төгрөгийг зээлэх нэрийдлээр хуурч залилсан,

 

З.Ц, Б.Лхагвадорж нартай бүлэглэн 2013 оны 4 дүгээр сард Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Урт цагааны урд иргэн Д.Сономпэлжээд “цагдаа дээр хураагдсан үнэт эдлэлүүдийг чинь авч өгье” гэж хуурч, бэлнээр 10 000 000 төгрөгийг залилсан,

 

Б.Оюунчимэг, Ц.Баянбилэг нартай бүлэглэн 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилгын ажил авч өгнө” гэж хуурч, Л.Пагамаар зуучлуулж иргэн Д.Ган-Эрдэнээс 20 000 000 төгрөгийг залилсан,

 

Б.Оюунчимэг, Ц.Баянбилэг нартай бүлэглэн 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт  “Үндэсний төв номын сангийн барилгын ажил авч өгнө” гэж  хуурч, Л.Пагамаар зуучлуулж, иргэн С.Агаас 210 000 000 төгрөгийг залилсан,

 

Б.Оюунчимэгтэй бүлэглэн 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилгын зураг төсөл боловсруулах ажил олж өгнө” гэж хуурч, Л.Пагамаар зуучлуулж, иргэн А.Ерболоос 10 000 000 төгрөгийг залилсан,

 

Б.Оюунчимэг, Б.Ө нартай бүлэглэн 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “барилгын нураалтын хоёр тендерийн ажил авч өгнө, урьдчилгаа 10 хувийг нь урьдчилж өгнө” гэж хуурч, Т.Ффгаар зуучлуулж, Ш.Энх-Амгалан, Ц.Отгонбаатар нараас 59 350 000 төгрөгийг залилсан,

 

Б.Оюунчимэг, Б.Ө нартай бүлэглэн 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “барилгын нураалтын 2 тендерийн ажил авч өгнө” гэж хуурч, иргэн Э.Хаас 33 000 000 төгрөгийг залилсан,

 

Б.Оюунчимэгтэй бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Т.Фф, Б.Оюундалай нараар зуучлуулж иргэн Г.Ж, Н.Оргил нараас 30 000 000 төгрөгийг залилсан,

 

Б.Оюунчимэг, Б.А нартай бүлэглэн  2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Д.Болорчимэгээр зуучлуулж, иргэн М.Амарсайханаас 30 000 000 төгрөгийг залилсан,

 

Б.Оюунчимэгтэй бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, иргэн Т.Биндэръяагаас 16 000 000 төгрөгийг залилсан,

 

Б.Оюунчимэгтэй бүлэглэн “барилгын нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Т.Ффгаар зуучлуулж, 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Баттүвшинээс 60 000 000 төгрөгийг залилсан,

 

Б.Оюунчимэг, Б.А нартай бүлэглэн “барилгын нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Т.Ффгаар зуучлуулж, 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Мөнхжаргалаас 30 000 000 төгрөгийг залилсан,

 

Б.Оюунчимэг, Б.А нартай бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 хорооны нутагт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Ууугаар зуучлуулж, иргэн А.Ганболдоос 40 000 000  төгрөгийг залилсан,

 

Б.Оюунчимэг, Б.Ө нартай бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 хорооны нутагт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Ууугаар зуучлуулж, иргэн  Д.Амарсанаагаас 30 000 000  төгрөгийг залилсан,

 

Б.Оюунчимэгтэй бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Ууу, Т.Фф нараар зуучлуулан, иргэн Ц.Батдоржоос 30 000 000 төгрөгийг залилсан,

 

Б.Оюунчимэгтэй бүлэглэн 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “тендерийн ажил авч өгнө” гэж хуурч, Ч.Амартүвшин, Ууу нараар зуучлуулж, иргэн Ё.Хэрлэнцогоос 60 000 000 төгрөгийг залилсан,

 

Б.Оюунчимэгтэй бүлэглэн 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажлыг авч өгнө” гэж хуурч, Ч.Амартүвшингээр зуучлуулж, иргэн Д.Оргилбаяраас 30 000 000 төгрөгийг залилсан,

 

Б.Оюунчимэг, Б.Ө нартай бүлэглэн 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн  4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч,  Ууугаар зуучлуулж, иргэн Д.Амарбаясгалангаас 30 000 000 төгрөгийг залилсан,

 

Б.Оюунчимэгтэй бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Ууугаар зуучлуулж, иргэн Д.Көөс 29 000 000 төгрөгийг залилсан,

Б.Оюунчимэг, Б.А нартай бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт  “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Ц.Норжмаа, Ч.Амартүвшин нараар зуучлуулж, иргэн Хөөс 36 000 000 төгрөгийг залилсан,

 

Б.Оюунчимэг, Ц.Баянбилэг нартай бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэри “барилга нураалтын тендерийн ажил авч өгнө” гэж  хуурч, Д.Оргилбаяраар зуучлуулж, иргэн Б.Отгонжаргалаас 79 000 000 төгрөгийг залилсан,

 

Б.Оюунчимэг, Б.А нартай бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Л.Сэлэнгээр зуучлуулж, иргэн Өгаас 30 000 000 төгрөгийг залилсан, 

 

Б.Оюунчимэгтэй бүлэглэн 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “барилгын нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, иргэн Д.Болорчимэгээр зуучлуулж, У.Алтангэрэлээс 30 000 000 төгрөгийг залилсан,

 

Б.Оюунчимэгтэй бүлэглэн “барилгын нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Д.Болорчимэгээр зуучлуулж, иргэн Н.Төмөрөөс 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 30 000 000 төгрөгийг, 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутагт 30 000 000 төгрөгийг авч, нийт 60 000 000 төгрөгийг залилсан,

 

Б.Оюунчимэг, Б.А нартай бүлэглэн 2014 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутагт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Ууугаар зуучлуулж, С.Энхбаатараас 30 000 000 төгрөгийг залилсан,

 

Б.Оюунчимэг, Б.Ө нартай бүлэглэн 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, Б.Ганхөлөгөөр зээлийн гэрээ байгуулуулан, иргэн Б.Хүрэлбаатараас 30 000 000 төгрөгийг залилсан,

 

Б.Оюунчимэгтэй бүлэглэн 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга  нураалтын ажил авна” гэж хуурч, Т.Энхбаяраар зуучлуулж, иргэн С.Энхбаяраас 30 000 000 төгрөгийг залилсан,

 

Б.Оюунчимэгтэй бүлэглэн 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр  Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Б.Ганхөлөгөөр  зээлийн гэрээ хийлгэн, иргэн С.Иаас 20 000 000 төгрөгийг залилсан,

 

Б.Оюунчимэгтэй бүлэглэн “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, Т.Базарханд, Д.Оргилбаяр нараар зуучлуулж, 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 45 500 000 төгрөг,

2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 10 000 000 төгрөгийг иргэн Б.Наранбаатараас авч, нийт 55 500 000 төгрөгийг залилсан,

 

Б.Оюунчимэгтэй бүлэглэн 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Д.Долгор, Ж.Ганбат нараар зуучлуулж,  иргэн Д.Баас 20 000 000 төгрөгийг залилсан,

 

Ц.Баянбилэгтэй бүлэглэн 2014 оны 3 сард Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Дархан-Уул аймаг "Дулааны цахилгаан станц"-н далангийн  ажил авч өгнө” гэж хуурч, иргэн Ж.Амаржаргалаас 65 000 000 төгрөгийг Р.Базарбек, Б.Ганхөлөг нарын дансаар шилжүүлүүлэн авч залилсан,

 

Ц.Баянбилэгтэй бүлэглэн 2015 оны 8 дугаар сарын 26-наас 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд “Сонгинохайрхан дүүргийн Орбитын уулзвараас Толгойтын эцэс хүртэл 3.6 км авто замын барилгын ажил гүйцэтгэх тендер олж өгнө” гэж хуурч, иргэн М.Ьгаас 3 удаагийн үйлдлээр, нийт 60 000 000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Баянгол дүүргийн 18, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт авч залилсан,

 

Ц.Баянбилэгтэй бүлэглэн 2018 оны 02 дугаар сараас 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд “Бүгд Найрамдах Солонгос улс руу зорчих боломжтой албаны ногоон паспорт гаргаж өгнө” гэж хуурч, иргэн Н.Жамбалаас 4 500 000 төгрөгийг залилсан,

 

С.Бтэй бүлэглэн 2016 оны 7 дугаар сараас 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд Баянгол дүүргийн 7, 18 дугаар хорооны нутаг дэвсгэр болон Чингэлтэй дүүргийн 4, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрүүдэд “Бүгд Найрамдах Солонгос, Япон зэрэг улс руу хөдөлмөрийн гэрээт ажилтнаар 3 жилийн хугацаатай явуулж, виз гаргаж өгнө” гэж хуурч, А.Ундрал, Д.Ао нараар зуучлуулж, иргэн Д.Лхагва-Очироос 3 500 000 төгрөг,

К.Гантунгалагаас 2 500 000 төгрөг,

Ч.Солонгоос 5 000 000 төгрөг,

Э.Цолмонгоос 1 650 000 төгрөг,

Б.Халтархүүгээс 2 500 000 төгрөг,

Т.Хосбаяраас 2 750 000 төгрөг,

Б.Энхсолонгоос 5 150 000 төгрөг,

Г.Тунгалагсарангаас 2 650 000 төгрөг,

Б.Ариунаагаас 3 500 000 төгрөг,

Г.Тамираас 2 650 000 төгрөг,

Б.Ууганбаяраас 2 650 000 төгрөг,

Б.Алтантуяагаас 3 000 000 төгрөг,

Б.Өлзиймаагаас 3 000 000 төгрөг,

Н.Чулуунцэцэгээс 1 300 000 төгрөг,

Ч.Отгонзаяагаас 1 500 000 төгрөг,

Б.Энхжаргалаас 1 650 000 төгрөг,

Д.Төмөрчөдөрөөс 2 150 000 төгрөг,

Л.Отгонхүүгээс 2 150 000 төгрөг,

Б.Цолмонгоос 2 150 000 төгрөг,

Т.Бат-Эрдэнээс 1 300 000 төгрөг,

С.Хүрэлхуягаас 1 650 000 төгрөг,

Б.Энхцэцэгээс 3 300 000 төгрөг,

Г.Мөнхцэцэгээс 3 300 000 төгрөг,

Э.Ариунболдоос 1 650 000 төгрөг,

Б.Бадамцэцэгээс 3 500.000 төгрөг,

Б.Энхсайханаас 1 650 000 төгрөг,

Г.Батдоржоос 1 650 000 төгрөг,

Ч.Алгирмаагаас 1 650 000 төгрөг,

Д.Үржигсүрэнгээс 1 650 000 төгрөг,

Н.Мөнхцэцэгээс 1 600 000 төгрөг,

Б.Тэмүүжингээс 1 500 000 төгрөг,

Г.Пүрэвцогтоос 1 000 000 төгрөг,

С.Энхцэцэгээс 2 500 000 төгрөг,

М.Болортуяагаас 1 300 000 төгрөг тус тус залилсан

 

2. шүүгдэгч Б.А нь удаа дараагийн үргэлжилсэн үйлдлээр буюу 2016 оны 4 дүгээр сарын 11-нээс 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд “Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргаж гаргаж өгнө” гэж хуурч, иргэн Э.Баатарсүрэнгээс 1 600 000 төгрөгийг залилсан,

 

А.У, Б.Оюунчимэг нартай бүлэглэн барилгын нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Т.Ффгаар зуучлуулж, 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Мөнхжаргалаас 30 000 000 төгрөгийг залилсан,

 

А.У, Б.Оюунчимэг нартай бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутагт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Ууугаар зуучлуулж, иргэн А.Ганболдоос 40 000 000  төгрөгийг залилсан,

 

А.У, Б.Оюунчимэг нартай бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Д.Болорчимэгээр зуучлуулж, иргэн М.Амарсайханаас 30 000 000 төгрөгийг залилсан,

 

А.У, Б.Оюунчимэг нартай бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт  “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Ц.Норжмаа, Ч.Амартүвшин нараар зуучлуулж, иргэн Хөөс 36 000 000 төгрөгийг залилсан,

 

А.У, Б.Оюунчимэг нартай бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч Л.Сэлэнгээр зуучлуулж, иргэн Өгаас 30 000 000 төгрөгийг залилсан,

 

А.У, Б.Оюунчимэг нартай бүлэглэн 2014 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутагт “барилга нураалтын ажил авна” гэж хуурч, Ууугаар зуучлуулж, С.Энхбаатараас 30 000 000 төгрөгийг залилсан,

 

Б.У, З.Ц нартай бүлэглэн “Чех улсын элчин сайдын яаманд визний ярилцлагын цаг авч өгнө” гэж хуурч, 2016 оны 6 дугаар сарын 14-нөөс 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд иргэн Ч.Уранчимэгээр зуучлуулж, иргэн Б.Жаргалтуяагаас 6 398 000 төгрөгийг залилсан,

 

Б.У, З.Ц нартай бүлэглэн 2016 оны 8 дугаар сарын 12-ноос 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд “Монгол Улс дахь Чехийн элчинд виз хүсэгчдийн групп” пэйж хуудсанд “Чех улсын ажлын гэрээний урт хугацаагаар ажиллах, амьдрах визний ярилцлагын цаг авч өгнө” гэж хуурч, иргэн Д.Сарантуяагаас 20 200 000 төгрөгийг,

С.Нандинцэцэгээс 4 200 000 төгрөгийг,

Б.Отгонтамираас 1  300 000 төгрөгийг тус тус залилсан,

 

Б.Утой бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр “Чех улсын элчин сайдын яаманд визний ярилцлаганд орох цаг авч өгнө” гэж хуурч, иргэн Д.Өлзийжаргалаас 800 000 төгрөгийг залилсан,

 

Б.Утой бүлэглэн Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сар хүртэл хугацаанд “Норд бенз”, “Шаланз” маркийн том оврын автомашины гэрчилгээ гаргаж өгнө” гэж хуурч, “Рун Шин Шань” ХХК-ийн тээвэр хариуцсан ажилтан иргэн Б.Буянцэцэгээс 36 500 000 төгрөгийг залилсан,

3. шүүгдэгч Б.Ө нь удаа дараагийн үргэлжилсэн үйлдлээр буюу яллагдагч З.Ц, М.А нартай бүлэглэн 2014 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “авто замын тендерийн ажил авч өгнө” гэж хуурч, Б.Шоовдороор зуучлуулж, иргэн Б.Ганбаатараас 300 000 000 төгрөгийг залилсан,

 

А.У, Б.Оюунчимэг нартай бүлэглэн 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “барилгын нураалтын хоёр тендерийн ажил авч өгнө, урьдчилгаа 10 хувийг нь урьдчилж өгнө” гэж хуурч, Т.Ффгаар зуучлуулж, Ш.Энх-Амгалан, Ц.Отгонбаатар нараас 59 350 000 төгрөгийг залилсан,

 

А.У, Б.Оюунчимэг нартай бүлэглэн 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “барилгын нураалтын 2 тендерийн ажил авч өгнө” гэж хуурч, иргэн Э.Хаас 33 000 000 төгрөгийг залилсан,

 

А.У, Б.Оюунчимэг нартай бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 хорооны нутагт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Ууугаар зуучлуулж, иргэн Д.Амарсанаагаас 30 000 000  төгрөгийг залилсан,

 

А.У, Б.Оюунчимэг нартай бүлэглэн 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн  4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч,  Ууугаар зуучлуулж, иргэн Д.Амарбаясгалангаас 30 000 000 төгрөгийг залилсан,

 

А.У, Б.Оюунчимэг нартай бүлэглэн 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, Б.Ганхөлөгөөр зээлийн гэрээ байгуулуулан, иргэн Б.Хүрэлбаатараас 30 000 000 төгрөгийг залилсан,

 

З.Цтой бүлэглэн 2014 оны 3 дугаар сард Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “банкны муу зээлдэгч гэсэн түүхийг арилгах ажлыг хөөцөлдөж өгнө” гэж хуурч, Г.Бямбадорж, О.Мөнгөншүр нараас нийт  4 000 000 төгрөгийг залилсан,

 

З.Цтой бүлэглэн 2015 оны 4 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, Ж.Ганбат, Д.Долгор нараар зуучлуулж, Л.Алтанцэцэгээс 15 000 000 төгрөгийг залилсан,

 

4. шүүгдэгч М.А нь удаа дараагийн үргэлжилсэн үйлдлээр буюу 2017 оны 02 дугаар сарын 23-наас 24-ний өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт  “Төрийн орон сууц корпорацийн түрээсийн орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч, иргэн Г.Орхоноос Л.Дарханцэцэгээр зуучлуулж, 3 000 000 төгрөгийг, иргэн Л.Дарханцэцэгээс 1 500 000 төгрөгийг,

2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Оээс 17 500 000 төгрөгийг,

2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.Золбоогоос 3 000 000 төгрөгийг залилсан,

 

Ц.Баянбилэгтэй бүлэглэн 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн  4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Э.Амарзаяагаар зуучлуулж, иргэн Л.Эрдэнэцогтод “барилгын тендерийн ажил олж өгнө” гэж хуурч, 37 500 000 төгрөгийг залилсан,

 

З.Ц, Б.Ө нартай бүлэглэн 2014 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт “авто замын тендерийн ажил авч өгнө” гэж хуурч, Б.Шоовдороор зуучлуулж, иргэн Б.Ганбаатараас 300 000 000 төгрөгийг залилсан,

 

Б.Утой бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд иргэн А.Алтанзул болон түүний гэр бүлийн хамаарал бүхий хүмүүст нь “Бүгд найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, иргэн А.Алтанзулаас нийт 42 200 000 төгрөгийг залилсан,

5. шүүгдэгч З.Ц нь удаа дараагийн үргэлжилсэн үйлдлээр буюу А.У, Н.Уртнасан нартай бүлэглэн 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн О.Наранбаатараас “Хас банкнаас зээл авч, орон сууц худалдаж авах гэж байгаа, дансандаа урьдчилгаа төлбөр байршуулах хэрэгтэй байна” гэж хуурч, зээлийн гэрээгээр халхавчлан, зээлэх нэрийдлээр Н.Уртнасангийн "Хас банк"-ны дансанд 45 000 000 төгрөгийг байршуулуулан, улмаар хуурамч иргэний үнэмлэхээр данснаас гарган авч залилсан, 

 

 А.Утай бүлэглэн 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн  2 дугаар хороонд иргэн Д.Ьгийн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын 10-г-9а тоот хаягтай 265 м.кв газар хувийн сууцны зориулалттай 650 м.кв талбай бүхий 2 давхар үл хөдлөх хөрөнгийг нь 40 000 000 төгрөгийн зээлийн барьцаалбарт шилжүүлүүлэн, 30 000 000 төгрөгийг зээлэх нэрийдлээр хуурч залилсан,

 

А.У, Б.Лхагвадорж нартай бүлэглэн 2013 оны 4 дүгээр сард Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Урт цагааны урд иргэн Д.Сономпэлжээд “цагдаа дээр хураагдсан үнэт эдлэлүүдийг чинь авч өгье” гэж хуурч, бэлнээр 10 000 000 төгрөгийг залилсан,

 

Б.Өтай бүлэглэн 2014 оны 3 сард Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “банкны муу зээлдэгч гэсэн түүхийг арилгах ажлыг хөөцөлдөж өгнө” гэж хуурч, Г.Бямбадорж, О.Мөнгөншүр нараас нийт  4 000 000 төгрөгийг залилсан,

 

М.А, Б.Ө нартай бүлэглэн 2014 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт “авто замын тендерийн ажил авч өгнө” гэж хуурч, Б.Шоовдороор зуучлуулж, иргэн Б.Ганбаатараас 300 000 000 төгрөгийг залилсан,

 

Б.Өтай бүлэглэн 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилгын ажил авна” гэж хуурч, Д.Долгороор зуучлуулж, А.Энхбаяраас 10 000 000 төгрөгийг залилсан, 

 

Б.Өтай бүлэглэн 2015 оны 4 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, Ж.Ганбат, Д.Долгор нараар зуучлуулж  Л.Алтанцэцэгээс 15 000 000 төгрөгийг залилсан,

 

Б.У, Б.А нартай бүлэглэн “Чех улсын элчин сайдын яаманд визний ярилцлагын цаг авч өгнө” гэж хуурч, 2016 оны 6 дугаар сарын 14-нөөс 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд иргэн Ч.Уранчимэгээр зуучлуулж иргэн Б.Жаргалтуяагаас 6 398 000 төгрөгийг залилсан,

 

Б.У, Б.А нартай бүлэглэн 2016 оны 8 дугаар сарын 12-ноос 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд “Монгол Улс дахь Чехийн элчинд виз хүсэгчдийн групп” пэйж хуудсанд “Чех улсын ажлын гэрээний урт хугацаагаар ажиллах, амьдрах визний ярилцлагын цаг авч өгнө” гэж хуурч, иргэн Д.Сарантуяагаас 20 200 000 төгрөгийг,

С.Нандинцэцэгээс 4 200 000 төгрөгийг,

Б.Отгонтамираас 1 300 000 төгрөгийг тус тус залилсан,

 

2013 оны 7 дугаар сарын 15-наас 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “банкнаас зээл гаргаж өгнө” гэж хуурч иргэн Д.Пүрэвжалаас 9 500 000 төгрөгийг залилсан,

 

2013 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 18-р хороонд байрлах "Хайер электроникс" дэлгүүрээс 4 700 000 төгрөгийн үнэ бүхий нийт 6 ширхэг зөөврийн компьютерыг зээлээр худалдан авах нэрийдлээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилсан,

 

2015 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Улсын нэгдүгээр эмнэлгийн 5 өрөөг тохижуулах ажил авч өгнө” гэж хуурч, иргэн Б.Ариунболдоос 13 000 000 төгрөгийг залилсан,

6. шүүгдэгч С.Б нь удаа дараагийн үргэлжилсэн үйлдлээр

А.Утай бүлэглэн 2016 оны 7 дугаар сараас 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд Баянгол дүүргийн 7, 18 дугаар хорооны нутаг дэвсгэр болон Чингэлтэй дүүргийн 4, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрүүдэд “Бүгд Найрамдах Солонгос, Япон зэрэг улс руу хөдөлмөрийн гэрээт ажилтнаар 3 жилийн хугацаатай явуулж виз гаргаж өгнө” гэж хуурч, А.Ундрал, Д.Ао нараар зуучлуулж, иргэн Д.Лхагва-Очироос 3 500 000 төгрөг,

К.Гантунгалагаас 2 500 000 төгрөг,

Ч.Солонгоос 5 000 000 төгрөг,

Э.Цолмонгоос 1 650 00 төгрөг,

Б.Халтархүүгээс 2 500 000 төгрөг,

Т.Хосбаяраас 2 750 00 төгрөг,

Б.Энхсолонгоос 5 150 000 төгрөг,

Г.Тунгалагсарангаас 2 650 000 төгрөг,

Б.Ариунаагаас 3 500000 төгрөг,

Г.Тамираас 2 650 000 төгрөг,

Б.Ууганбаяраас 2 650 000 төгрөг,

Б.Алтантуяагаас 3 000 000 төгрөг,

Б.Өлзиймаагаас 3 000 000 төгрөг,

Н.Чулуунцэцэгээс 1 300 000 төгрөг,

Ч.Отгонзаяагаас 1 500 000 төгрөг,

Б.Энхжаргалаас 1 650 000 төгрөг,

Д.Төмөрчөдөрөөс 2 150 000 төгрөг,

Л.Отгонхүүгээс 2 150 000 төгрөг,

Б.Цолмонгоос 2 150 000 төгрөг,

Т.Бат-Эрдэнээс 1 300 000 төгрөг,

С.Хүрэлхуягаас 1 650 000 төгрөг,

Б.Энхцэцэгээс 3 300 000 төгрөг,

Г.Мөнхцэцэгээс 3 300 000 төгрөг,

Э.Ариунболдоос 1 650 000 төгрөг,

Б.Бадамцэцэгээс 3 500 000 төгрөг,

Б.Энхсайханаас 1 650 000 төгрөг,

Г.Батдоржоос 1 650 000 төгрөг,

Ч.Алгирмаагаас 1 650 000 төгрөг,

Д.Үржигсүрэнгээс 1 650 000 төгрөг,

Н.Мөнхцэцэгээс 1 600 000 төгрөг,

Б.Тэмүүжингээс 1 500 000 төгрөг,

Г.Пүрэвцогтоос 1 000 000 төгрөг,

С.Энхцэцэгээс 2 500 000 төгрөг,

М.Болортуяагаас 1 300 000 төгрөгийг залилсан,

 

Т.Хтэй бүлэглэн 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, иргэн С.Къаас 4 289 129 төгрөгийг залилсан,

 

ганцаараа 2016 оны 8 дугаар сарын 22-ноос 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 73а байрны 13 тоот өөрийн түрээсэлж буй байрыг иргэн Б.Энхтайванд өөрийн мэдлийн мэтээр ойлгуулан хуурч, 1 жилийн хугацаатай түрээслэх нэрийдлээр зээлийн гэрээ байгуулж, 3 000 000 төгрөгийг залилсан,

 

2016 оны 9 дүгээр сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Бүгд Найрамдах Солонгос улс руу явах визийг чинь гаргуулж, бүтээж өгнө” гэж хуурч, иргэн А.Дашпэлжээгээс 500 000 төгрөгийг залилсан,

 

2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр “Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн П.Цэндээс 420 000 төгрөгийг,

2017 оны 9 дүгээр сард иргэн О.Цэнгүүнээс 395 000 төгрөгийг,

2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр иргэн Я.Оюунгэрэлээс 170 000 төгрөгийг залилсан,

 

2017 оны 10 дугаар сарын 11-нээс 14-нийг хүртэл хугацаанд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Уранчимэгээс “хүүхдийг чинь цэцэрлэгт оруулж өгнө” гэж хуурч, 300 000 төгрөгийг залилсан,

 

2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр иргэн О.Даваадорж нарын хүмүүсээр жуучлуулан “хямд үнээр 22.2 тонн шатахуун худалдана” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж “Эм Жи Жи И Си” ХХК-ийн уурхайн дарга иргэн Пэс 30 885 800 төгрөгийг залилсан,

 

2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Бүгд Найрамдах Солонгос улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах виз гаргаж өгнө” гэж хуурч, иргэн Г.Азбаяраас 316 000 төгрөгийг залилсан,

7. шүүгдэгч Т.Х нь удаа дараагийн үргэлжилсэн үйлдлээр буюу “Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сар хүртэлх хугацаанд иргэн Б.Маас 3 361 750 төгрөг,

2016 оны 6 дугаар сард иргэн Б.Мөнхцэцэгээс 1 300 000 төгрөгийг,

2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр иргэн С.Болдбаатараас 6 000 000 төгрөгийг,

2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Т.Бат-Отгоноос 4 000 000 төгрөгийг,    2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр О.Одончимэгээр зуучлуулж, иргэн А.Дашпэлжээгээс 10 000 000 төгрөгийг,

2016 оны 7 дугаар сарын 01-нээс 2017 оны 7 дугаар сар хүртэл хугацаанд иргэн Э.Дэлгэрзаяагаас  2 244 564 төгрөгийг,

2017 оны 7 дугаар сард иргэн Ч.Батбаатараас 170 000 төгрөгийг,

2017 оны 7 дугаар сард иргэн Х.Батсайханаас 214 564 төгрөгийг,

 

С.Бтэй бүлэглэн 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, иргэн С.Къаас 4 289 129 төгрөгийг залилсан,

8. шүүгдэгч Б.У нь удаа дараагийн үргэлжилсэн үйлдлээр буюу иргэн Г.Болорцэцэгээс түүний нөхөр Г.Болдсайханд “Бүгд Найрамдах Солонгос улс руу эмчилгээний шугамаар явах виз гаргаж өгнө” гэж хуурч, 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 2 234 400 төгрөгийг, 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 2 255 600 төгрөгийг тус тус дансаар шилжүүлэн авч, 4 490 000 төгрөгийг залилсан,

 

З.Ц, Б.А нартай бүлэглэн “Чех улсын элчин сайдын яаманд визний ярилцлагын цаг авч өгнө” гэж хуурч, 2016 оны 6 дугаар сарын 14-нөөс 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд иргэн Ч.Уранчимэгээр зуучлуулж, иргэн Б.Жаргалтуяагаас 6 398 000 төгрөгийг залилсан,

 

З.Ц, Б.А нартай бүлэглэн 2016 оны 8 дугаар сарын 12-ноос 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд “Монгол Улс дахь Чехийн элчинд виз хүсэгчдийн групп” пэйж хуудсанд “Чех улсын ажлын гэрээний урт хугацаагаар ажиллах, амьдрах визний ярилцлагын цаг авч өгнө” гэж хуурч, иргэн Д.Сарантуяагаас 20 200 000 төгрөгийг,

С.Нандинцэцэгээс 4 200 000 төгрөгийг,

Б.Отгонтамираас 1 300 000 төгрөгийг тус тус залилсан,

 

Б.Атэй бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр “Чех улсын элчин сайдын яаманд визний ярилцлаганд орох цаг авч өгнө” гэж хуурч, иргэн Д.Өлзийжаргалаас 800 000 төгрөгийг залилсан,

 

М.Атай бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд иргэн А.Алтанзул болон түүний гэр бүлийн хамаарал бүхий хүмүүст “Бүгд найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, иргэн А.Алтанзулаас нийт 42 200 000 төгрөгийг залилсан,

 

Б.Атэй бүлэглэн Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сар хүртэл хугацаанд “Норд бенз”, “Шаланз” маркийн том оврын автомашины гэрчилгээ гаргаж өгнө” гэж хуурч, “Рун Шин Шань” ХХК-ийн тээвэр хариуцсан ажилтан иргэн Б.Буянцэцэгээс 36 500 000 төгрөгийг залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-А.У мэдүүлэхдээ:

Миний үйлдлүүд нь Баянбилэг, Оюунчимэг хоёрын үйлдэлтэй салшгүй холбоотой юм. Хамгийн анх “тендерийн ажил байна, компани олж өг” гэж Баянбилэг хэлсэн. Бидний хооронд маргаантай асуудлууд байгаа. Зарим тохиолдолд надад 30 000 000 төгрөг өгсөн мөртлөө тэд өөрсдөө хүмүүсээс 40-60 000 000 төгрөг авсан байдаг. Гэтэл би тийм их мөнгө аваагүй. Оюунчимэг цаанаа хэдэн төгрөг авдаг байсныг нь би мэдэхгүй. Жишээ нь би төлбөр төлөхдөө өөрийн авсан 60 000 000 төгрөгөө биш хүмүүсийн өгсөн гэх 80 000 000 төгрөгийг төлж, 20 000 000 төгрөгийг аваагүй мөртлөө хүүтэй нь төлж байсан. Хохирогч нараас би өөрөө нэг төгрөг ч авч байгаагүй,  Оюунчимэг л надад авчирч өгдөг байсан. Дунд нь тооцооны зөрүү гардаг ба бүх тооцооны зөрүүг намайг учруулсан гэж үзсэн тул энэ талаар би байцаагчдаа хэлдэг байсан. Тухайлбал Уртнасангийн 11 000 000 төгрөгийг төлөхдөө 15 000 000 төгрөг болгож төлсөн. Энхтуяа гэдэг хүнээс Оюундалай 40 000 000 төгрөг авч, өөрөө 10 000 000 төгрөгийг нь өөрөө аваад, үлдсэн 30 000 000 төгрөгөөс надад 20 00 000 төгрөг нь ирдэг. Төлбөр тооцоо нь над дээр гарахдаа 40 000 000 төгрөг гэж гардаг. Энэ мэтчилэн олон тооцоо зөрүүтэй гарсан. Иймд тооцоогоо нарийн гаргуулмаар байна. Би төлбөрөө төлөөд явж байгаа, нийт 1 тэрбум гаран төгрөгийн хохирлоос өөрт оногдсон 660 000 000 төгрөгийн төлбөрөөс заримыг нь төлсөн. Уг нь хэрэг хийх талаар анх Баянбилэг санаачилсан. Гэтэл сүүлдээ би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар зүйлчлэгдээд, толгойлогч нь болчихсон явж байна. Би авсан мөнгөө Баянбилэгт өгдөг байсан. Оюунчимэг хэнд, юу гэж хэлээд, хичнээн төгрөг авч байсныг би мэдэхгүй. Жишээ нь Оюунчимэг цаад компаниас 54 000 000 төгрөгийг зээлийн гэрээ хийж мөнгө аваад, надад 18 000 000 төгрөгийг өгсөн байсан.  Би түүнд “ингэж их авч болохгүй шүү дээ” гэхэд зуучлагч нар нь авсан юм, тэр хамаагүй” гэдэг байсан.  Надад хамгийн дээд тал нь 36 000 000 төгрөг л ирж байсан. Хохирогч нарыг чирэгдүүлсэн тул төлбөрөө төлж барагдуулна. Намайг Галбадрахаас 47 000 000 төгрөг  авсан гэдэг. Гэтэл миний гарт 20 000 000 төгрөг ирсэн. Би түүнд 15 000 000 төгрөгт бодож хоолны тоног  төхөөрөмж өгөөд, өрөө төлчихсөн. Энхбат гэж хүний Бат-Эрдэнээр зуучлуулсан 40 000 000 төгрөгөөс 25 000 000 төгрөг нь надад ирээд, үлдэгдлийг нь Баянбилэг авсан байхад Энхбатын 40 000 000 төгрөг, Бат-Эрдэнийн 40 000 000 төгрөг гээд 2 удаа ороод ирчихсэн байна. Баярмаагаар зуучлуулсан гэх 47 000 000 төгрөгөөс надад 25 000 000 төгрөг нь ирээд, Баянбилэг 20 000 000 төгрөгийг нь авсан зэргийг нарийн сайн шалгаагүй. Би прокурорт хэлье гэхээр байцаагч прокурор та нарыг дуудаж уулзана. Тэр үедээ хэлж засуул гэсэн. Мөн энд аваагүй мөнгөний тооцоо их байна. Хүрэлбаатар гэж хүнээс би 10 000 000 төгрөг аваагүй. Надад Баярмаа 5 000 000 төгрөг авчирч өгсөн. Ганчимэг гэж хүний 6 000 000 төгрөг ирсэн байхад над дээр 25 000 000 төгрөг авсан гэж биччихсэн байна. Хохирлын тооцоон дээр их маргаан байна. Оюунчимэг, Баянбилэг нарын хэргийг тусгаарлачихаар миний хохирлыг яаж шийдэх вэ. Энэ хоёр гол хүмүүс байсан. Би хохирогч нартай харьцдаггүй байсан. Хохирогч гэх компаниас нэгийг нь ч танихгүй. Үүнийг Фф, Оюундалай ч мэднэ. Би зөвхөн Оюунчимэгээс л мөнгө авдаг байсан. Алтанцэцэг гэж хүний 2 500 000 төгрөг, Түмэн гэж хүний 5 500 000 төгрөгийн хэрэг нь үндсэн хэргийн дугаартай явж байна. Гэтэл үүнийг албан ёсоор шалгаж, хэргийн дугаар аваагүй. Мөн Энхбаяр гэх хүн 30 000 000 төгрөг өгсөн гэдэг,  надад 15 000 000 төгрөг ирсэн.  Гэтэл Т.Энхбаяр нь өөрөө 15 000 000 төгрөгийг нь шагналд авсан гээд яллагдагчаар явж байснаа гэнэт алга болчихсон. Р.Амарзаяагаас авсан 90 000 000 төгрөгийн 50 000 000 төгрөгийг би төлсөн байхад намайг 47 200 000 төгрөгийн төлбөртэй гэдэг. Үүний үнэн зөвийг тогтоогоод өгөөч гэж байцаагчид байнга хэлдэг. Гомбосүрэн тендерээ Баянбилэгээр хөөцөлдүүлээд, тендерт ялаад, ажлаа авчихсан. Шагналын 13 000 000 төгрөгийг буцаагаад өгчихсөн байхад дахиад надаас 30 000 000 төгрөг нэхэмжилсэн байна. Хэрэгт тендерт ялсан албан тоот нь ирсэн байгаа. Туяацэцэгийн 30 000 000 төгрөгөөс иргэний шүүхээр 15 000 000 төгрөгийг нь төлөөд, 15 000 000 төгрөг нь үлдчихсэн байхад энд мөн хохирлын тооцоонд орчихсон явж байна. Би буруу зүйл хийж, өдий насандаа ингээд явж байгаадаа харамсаж байна. Би 399 000 000 төгрөгийн төлбөрөөс 270 000 000 төгрөгийг төлөөгүй байна. Би хэргийн зүйлчлэл дээр маргаж байна. Ер нь тендерийн ажлуудын талаар намайг “компани олж ир” гэж Баянбилэг хэлдэг байсан ба надад мөнгө авчирч өгөхдөө дандаа дутуу мөнгө авчирч өгдөг байсан. Би Оюунчимэгээс авсан мөнгийг Баянбилэгт өгдөг байсан. Гэхдээ Оюунчимэг цаана нь хэнээс хэдэн төгрөг авч байсныг би мэдээгүй. Оюунчимэг бид  2 нүүрэлдэж мэдүүлэг өгсөн.  Оюунчимэг “миний хөөн хэлэлцэх хугацаа дуусч байгаа тул  чи эд нарыг би авсан гээд хэлчих юм бол Ганбадрах өмгөөлөгч чамд туслаад өмгөөлөгчөөр чинь явна” гэж хэлсэн  учраас Оюунчимэг надад бүх мөнгөө өгч байсан, түүний төлбөрийг би хариуцах ёстой гэж мэдүүлсэн юм. Барилга нураах  ажил олж өгнө гэх  санаачлагыг Баянбилэг гаргаж, ийм ажил гарна гэж зураг төслийг нь авчирч үзүүлдэг байсан. Мөн Оюунчимэгтэй ч гэсэн тэгж ярьдаг байсан. Миний Баянбилэгт өгсөн мөнгийг тэр төсөвт нь зарцуулж, мөн цаашаа өгдөг гэж байсан байх. Туяацэцэг тендерийнхээ баталгааг буруу хийгээд тэднийх буцсан. 15 000 000 төгрөгийг нь Баясгалангаар дамжуулаад нөхөрт нь би өгсөн. Үлдэгдэл 15 000 000 төгрөг байсан чинь тэднийх гомдол гаргаад иргэний журмаар шийдэгдээд Сүхбаатар дүүргийн шүүхийн шийдвэр Баясгалан дээр гарсан. Тэгсэн хэрнээ давхар над дээр эрүүгийн хэргээр яваад байгаа. Баянбилэг “ажил гарна, найдвартай та компани олоод ир” гээд зураг төслийг нь гаргаж авчирч өгснийг нь компаниудад өгүүлдэг байсан. Би Баянбилэгт мөнгө дамжуулдаг байсан. Тэгээд компани олж ирсэн, урамшуулал гэж хэдэн төгрөг өгдөг байсныг авсан. Нийт 660 000 000 төгрөгийн төлбөр байснаас 270 000 000 төгрөгийг төлж, одоо 399 000 000 төгрөг төлөх үлдэгдэлтэй тул хохирлыг төлнө. Өөрийн дүүгийн нэр дээр байгаа 42 га газрыг зарж төлнө. Зарим компанийн ажил нь бүтэхгүй болохоор нэгнээс нь авч нөгөөдөхөд нь өгдөг байсан. Баянбилэг “Тусгаар тогтнолын эв нэгдлийн нам”-ын дарга, мөн өөрөө өмгөөлөгч хийдэг байсан. Тэр тендер авч өгөх чадвар, эрх хэмжээтэй байсан эсэхийг би мэдэхгүй. Би залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн дээрээ маргахгүй, харин хохирол дээр маргаж байгаа.  Тухайлбал Уртнасанд лизингээр машин авахуулна гэж мөнгө өгчихөөд тэр мөнгөө авсны төлөө намайг 45 000 000 төгрөгийн 15 000 000 төгрөгийг төл гэсэн. Би 15 000 000 төгрөгийг төлсөн. Намайг гэмт хэрэг үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэдгийг би  хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Одоо өөрөө орох орон ч байхгүй байна.  Би ганцаараа үйлдсэн хэргүүдээ хүлээн зөвшөөрч, хохирлыг нь бүгдийг төлсөн гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Б.А мэдүүлэхдээ:

   Миний хувьд тендерийн 6 хэрэгтэй, төлбөрийн маргаан байхгүй. 3 компанийн мөнгө төлсөн, 3 компанийн мөнгө төлөгдөөгүй. Баатарсүрэнгийн Солонгосын визний 1 600 000 төгрөг байгаа. Хохирогч нь манай хамаатны хүүхэд юм. Манай Солонгост байдаг дүү Солонгосоос урилга авч ирнэ гэсэн боловч урилга нь бүтээгүй. Түүнээс болоод ах, дүү нар муудаад, надад холбогдуулан өргөдөл гаргасан байна. Түүний хохирлыг сүүлд нь манай дүү, бид хоёр төлж барагдуулсан. Чехийн визний цаг авч өгнө гэсэн хэрэг дээр маргаантай байдаг. Учир нь Туяажаргалын үйлдэлд би оролцоогүй, мэдээгүй. Хан-Уул дүүгийн 2 дугаар хэлтэс дээр хэрэг үүсч байсан. Тэр үед би Галбадрах байцаагч дээр байцаагдаад бид нар бүгд оччихсон байсан. Би Урангоог даалтанд авах гэж очсон. Урангоо надаас манай дүүгийн банкны картыг авч, хэрэглэсэн байсан. Гэтэл цагдаагаас намайг дуудаж асуухад би “манай дүүгийн  карт, би өөрөө хэрэглэдэг, Урангоод өгчихсөн байсан юм” гэж хэлэхэд мөрдөн байцаагч намайг Ганц худагт 14 хоног хорьсон. Тэгээд шалгаад та биш юм байна, гэхдээ таны дүүгийн картыг хэрэглэсэн учир та буруутай юм байна гэсэн. Тэрэн дээр миний буруутай үйлдэл байгаа. Ру Шинь Шан гэх том оврын машины хэрэг дээр Наранцэцэг эгч надаас машины бичиг баримтыг янзалж өгөөч гэж гуйсан. Өөрөө Мөнхцэцэг нартай ирээд аваад явсан. Тэгээд утсаар яриад намайг дагуулж очиж Урангоотой уулзсан. Би тэднийг уулзахад зуучилж өгсөн болохоос миний оролцоо байхгүй. Тендерийн хэрэг дээр би бичиг баримт болон юмыг нь хөөцөлдсөн. Тэгэхдээ тухайн үед тендер зарлагдчихсан байсан. Тендерийн хэргүүдийг хүлээн зөвшөөрнө, маргаан байхгүй. Харин Чехийн элчингийн цаг авах асуудал дээр надад оролцсон зүйл байхгүй.  Би хохиролын талыг нь төлсөн гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Б.Ө мэдүүлэхдээ:

          Би 8 хэрэг дээр оролцоотой байгаа. Хэргийн талаар ямар нэг маргаан байхгүй, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Өөрийн хариуцах төлбөрөөс  Хүчитбаатарын 5 000 000 төгрөг, Амарсанаагийн 10 000 000 төгрөг, Амарбаясгалангийн 2 000 000 төгрөг, Бямбадорж, Мөнгөншүр нарын 4 000 000 төгрөгийг тус тус төлсөн. Л.Алтанцэцэгийн хэрэг 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр өргөдөл өгөөд иргэний хэрэг болж, 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэргийн шүүхийн шүүгчийн захирамж гарсан. Хүрэлбаатар хохирогчийн 15 000 000 төгрөгийг 44 дүгээр хавтаст хэргийн 185 дугаар хуудсанд Болормаа гэдэг хүнд өгсөн гэдгээ Манлай байцаагчид хэлсэн байгаа. 15 000 000 төгрөгөө бичиг баримттай нь цуг өгсөн. Цагдаа дээр тендерийн хэргээр байцаагдаад явж байгаа гэдгээ хэлсэн. Төлбөр тооцоо өндөр гарсан тул төлбөр тооцоогоо дарах зорилгоор тендер рүү орсон. Хүн нь олдоогүй. 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хоригдоод 6 дугаар сарын 12-ны өдөр гарч ирсэн. Энэ хооронд хүнээ олоогүй учир би өөрөө төлбөр тооцоогоо хариуцаж байгаа. Хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна гэв.

         

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-М.А мэдүүлэхдээ:

          Би 4 үйлдэл бүхий хэрэгт холбогдолтой байгаа. Эхнийх нь Эрдэнэцогт ахаас 37 500 000 төгрөг залилсан гэх хэрэг. Анх Ариумаагаар зуучлуулан Баянбилэг, Амарзаяа хоёр залилсан гэж хэрэг үүсч байсан. Эрдэнэцогт хохирогчийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Тухайн үедээ 148.3 дугаар зүйл буюу өршөөлийн хуульд хамрагдахаар хэрэг байсан боловч хэрэг нь хаагдахгүй явсаар байгаад Э.Амарзаяа гэж яллагдагч энэ хэргээс гарахад Ариумаагаар зуучлуулсан гэсэн нь Амарзаяагаар зуучлуулан болсон. Ямар үндэслэлээр Амарзаяа иргэний хариуцагч болж, миний танил Эрдэнэцогт ахаас энэ мөнгийг авахуулсан байтлаа Амарзаяагаар зуучлуулан Баянбилэг, Ариумаа хоёр залилсан гэх болсон бэ.  Амарзаяа 37 500 000 төгрөгийг авсан, би 25 000 000 төгрөг аваагүй. 12 500 000 төгрөгийг нь би авсан гэж мэдүүлж, үүнийг шалгаад өгөөч гэж зөндөө явсан.

          Шоовдороор зуучлуулан 300 000 000 төгрөг залилсан гэх хэрэг байгаа. Уг хэргийн хохирогч нь Ганбаатар гэж явдаг. Анх энэ хэрэг Хан-Уул дүүрэг дээр үүссэн. Харъяаллын дагуу Баянзүрх дүүргийн 3 дугаар хэлтэс рүү явсан, би  өмгөөлөгчөөрөө дамжуулан хохирогчийг зөв тогтоож өгөөч гэсэн хүсэлт тавьсан.  Энэ хэргийн хохирогч нь Юри Мехаливч гэж орос хүн байдаг. Тэгтэл Ганбаатар гэж хүн хохирогчоор яваад байна. Юрий Михайловчийг хохирогчоор тогтоож өгөөгүй. 4 дүгээр хавтаст хэргийн 247 дугаар хуудсанд гэрч Мөнгөншагай “Юрий Михайловчийн данснаас доллар аваад, монгол мөнгө болгож солиулаад Ариумаад өгсөн” гэж мэдүүлсэн байдаг. Ганбаатар гэж хүн Галбадрах байцаагчийн хажууд би энэ хэргийн хохирогч биш гэдгээ хэлсэн. Би Ганбаатар гэх хүнийг 300 000 000 төгрөгөөр хохироогоогүй, Юрий Михайловчийг 300 000 000 төгрөгөөр хохироосондоо гэмшдэг.

          Намайг түрээсийн орон сууцанд оруулж өгнө гэж  25 000 000 төгрөгийг хүмүүсээс авч залилсан гэдэг. Гэтэл энэ хэргийг Энхсоёл гэж хүн санаачилж, надаар мөнгө авахуулсан. Наранбаатар байцаагчид Энхсоёл гэж хүнийг шалгаад өгөөч, Энхсоёлын ах Энхсайхан гэж хүн байдаг. Эдгээр хүмүүсийг шалгаж өгөөч гэхэд ерөөсөө шалгаж өгөөгүй. Би нотлох баримтуудыг тухай бүрд нь хэлж байсан. Дансаар болон бэлнээр өгч байсан. Мөн өөрийнхөө данс руу хийгээд хүмүүс рүү шилжүүлж байсан. Ямар хүн рүү шилжиж байсан гээд бүгдийг нь байцаагчдаа хэлж байсан. 40 дүгээр хавтаст хэргийн 185 дугаар хуудсанд Энхсоёлын надаас болон манай ээжээс нийтдээ 13 000 000 төгрөг авсан гэх мэдүүлэг байдаг. Би тэр хүнд 13 000 000 төгрөг зээлүүлэх ямар ч боломж байхгүй. Түрээсийн орон сууц гэдгийг энэ хүн яаж мэдэж надаар худал хэлүүлж авхуулсан бэ гэхээр тухайн үед барилга хот байгуулалтын яамны сайд Баянсэлэнгэ түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан. Тухайн үед нь би хамт ажиллаж байсан. Хангай хотхоны түрээсийн орон сууцанд оруулах ажлын хэсэгт нь би байсан. Дотор нь ажиллаж байсан учир юу, юу бүрдүүлж яах ёстой талаар нарийн мэдээлэл нь надад байсан. Би өөрөө түрээсийн орон сууцнаасаа байраа авч байсан. Надаас энэ талаар Энхсоёл нарийн асууж,  надаас мэдээллийг авангуутаа тухайн үед Тоск-н дэд захирал Цээпэлдорж манай ахын найз юм. Оруулж өгч чадна гэж байна гээд Цээпэлдорж гэх хүн мөн Энхсайхан ахтайгаа хамт надтай уулзаж байсан. Хүмүүсийн материалыг Цээпэлдорж руу надаар ч өгүүлж байсан. Би Тоск-н камерыг шүүвэл энэ бүүхэн гарч ирнэ гэж тухайн үед байцаагчдаа хэлж байсан боловч ямар ч шалгалт хийж өгөөгүй. Хүмүүсийнхээ хохирлоос би төлж барагдуулсан. Золбоо гэдэг хүний хохирлыг Энхсоёл өөрөө төлж барагдуулсан.

          Намайг Урангоотой бүлэглэн 42 200 000 төгрөгийг залилж Алтанзулыг хохироосон гэх хэрэг байгаа. Би хохирогч Алтанзул, түүний гэр бүлийнхнийг танихгүй, тэдэнтэй би уулзаж, визийг чинь гаргаж өгнө гэж ярьж байгаагүй. Өмнө энэ хүмүүстэй ямар нэг холбоо сүлжээ байгаагүй, Урангоотой нийлж энэ хүмүүсийг залилаагүй. Алтанзулаас авсан 18 000 000 төгрөгөөс 5 250 000 төгрөгийг Урангоод өгсөн тул миний төлбөрөөс хасч тооцно уу. Миний авч хэрэглэсэн мөнгийг иргэний хэргийн журмаар шийдвэрлэж өгөөч. Тэгвэл би Алтанзулын төлбөрийг төлж барагдуулахад бэлэн байна. Баянгол дүүрэг дээр Одгэрэлийн өргөдлийн дагуу би мэдүүлэг байцаалтаа өгч байсан. 40 дүгээр хавтаст хэргийн 198 дугаар хуудсанд миний мэдүүлэг байна. Тэр миний мэдүүлэг биш , гарын үсэг нь минийх биш байсан. Энхсоёл руу шилжүүлсэн мөнгөний 2 баримтыг эх хувиар нь өгсөн ч тухайн 2 баримт байхгүй байна. Тухайн үед Баянгол дүүргийн ахмад Д.Баярбат гэж байцаагч байсан. Эрдэнэцогтыг хохироосон хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Би тухайн үед гэмт хэрэг үйлдэгдэж байгаа гэдгийг ч мэдээгүй. Би тухайн үед Баянбилэг гэж хүнийг таньдаггүй байсан. Амарзаяа гэж хүнийг л таньдаг байсан. Баянбилэгийг анх тендерийн албаны хүн гэж хэлж байсан ч уулзуулж байгаагүй. Би Улсын их хурлын тамгын газар ажилладаг гэж хэлж байгаагүй. Мөнгөншагай гэх хүнд 1 630 000 төгрөг төлсөн гэв.

         

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-З.Ц мэдүүлэхдээ:

          Би 12 хэрэгт буруутгагдаж байгаа. Миний оролцоотой 7 хэрэг байгаа. 5 хэргийнхээ өр төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Урансайхан, Уртнасан нартай бүлэглэж, 45 000 000 төгрөгийг Наранбаатараас авсан гэх хэрэг байгаа. Уртнасан одоогийн байдал шигээ ийм хүн байгаагүй. Тэр тухайн үед сонинд зар өгдөг, зээлд зуучилдаг, зээл гаргадаг хүн байсан. Тэр үед би сонин дээрээс дугаарыг нь олж, Уртнасантай холбогдож байрны лизинг хөөцөлдөх гэж анх явсан. Хавтаст хэрэгт Уртнасангийн “би Цолмонгоос мөнгө авч, хэцүү байдалд оруулсан” гэсэн мэдүүлэг нь байгаа. Наранбаатар, Билгүүн гэх хүмүүс Уртнасантай хамтарч банкинд мөнгө байршуулж, хамтарч ажил хийдэг байсан хүмүүс байгаа. Уртнасан өөрөө 7 000 000 төгрөгийн асуудалтай яваад байгаа. 45 000 000 төгрөгийг авахдаа Уртнасан 2 700 000 төгрөгийн хүү төлсөн байдаг. Энэ хэрэв эрүүгийн гэмт хэрэг юм бол 2 700 000 төгрөгийг Уртнасангийн төлбөрөөс хасч  болдоггүй юм уу? Эсхүл хүү төлөгдсөн юм бол иргэд хооронд хийсэн зээлийн гэрээ биш юм уу гэдгийг ялгаж өгөөч гэж хүсч байна. Энэ мөнгөнөөс би 11 750 000 төгрөг авсан баримт нь хавтаст хэрэгт байгаа. Мөрдөн байцаагч 45 000 000 төгрөгийг 3 хувааж 15 000 000 төгрөгөөр тус тус төлүүлсэн. Уртнасан одоо ядарсан, хэцүү байгаа учир харж үзээч гэж хүсч байна.

          Дараагийнх нь Ьгийн 30 000 000 төгрөгийг залилсан гэж  байгаа. Энэ объектыг худалдан авч, ажиллуулах гэж байсан. Эрэл банкны эдийн засагчтай уулзаж хөөцөлдөж байхад Ь өөрөө хамт явж хөөцөлдөж байсан. Тэр үед Урансайханы аав Бадамдорж 7 хоногийн дотор зээлийг нь бүтээж өгнө гээд 30 000 000 төгрөгийг авсан боловч зээл нь бүтээгүй. Тэгээд энэ ажил залилан болоод хувирчихсан. 10 000 000 төгрөгийг нь Ь өөрөө хамт явж байгаад зээлж авсан. Үнэхээр тэр объектыг худалдаж аваад юм хийчихье гэсэн зорилготой байсан тул  залилангийн гэмт хэрэг гэж үзэхгүй байна. Тиймээс энийг харж үзээч. Урансайхан, Лхагвадорж нартай бүлэглэн Сономпэлжээгийн үнэт эдлэлийг цагдаагаас авч өгнө гэсэн 10 000 000 төгрөгийн залилангийн үйлдэл гэж байгаа. Төлбөрийг бүрэн төлчихсөн. Лхагвадорж гэдэг нь надтай садан байгаа юм. Би анх  2011 онд цагдаагийн хошууч, мөрдөн байцаагч Урансайхан гэдэг хүнтэй танилцсан. Энэ хүнээс би энэ ажлыг  хийж  чадах уу гэхэд хүнээс асууя гэсэн. Би түүнд “3 000 000 төгрөг байна, боломжтой юу” гэхэд “боломжтой” гэсэн. Сономпэлжээ гэж хүн 10 000 000 төгрөг өгөх боломжтой гэсэн. Тэр үед Лхагвадорж бид хоёр яриад, 10 000 000 төгрөгийг нь аваад зуучлалын хөлсийг нь өөрөө авчихъя гэж хэлээд авцгаасан. Гэвч энэ ажил нь бүтээгүй учир залилагч болчихсон. Уг нь Лхагвадорж, Цолмон хоёроор зуучлуулаад гэж яримаар санагдаад байх юм.

          Намайг Өлзийсайхантай бүлэглээд Энхбаяраас 10 000 000 төгрөг залилсан гэж яллах дүгнэлтэд бичсэн. Би ийм гэмт хэрэг үйлдээгүй.

          Өлзийсайхантай бүлэглээд 15 000 000 төгрөгийг залилсан гэдэг. Нүрзэдийн Болормаа гэж хүүхэн кёкүшюзан Батбаяртай хамт энэ ажлыг гаргаж өгнө гээд уулзаад сууж байхыг нь Өлзийсайхан бид 2 харсан. Мөрдөн байцаагчид хэлсэн. Тэр хүнтэй холбогдох юм бол бүтэхгүй худлаа гэсэн. Ингэж явсаар байгаад энэ төлбөр иргэний шүүхээр Долгор гэж хүний нэр дээр гарсан шүүхийн шийдвэр байгаа. Тиймээс үүнийг эрүүгийн хэргээс хасч өгөөч гэж хүсч байна. Пүрэвжал гэж хүнээс 9.500.000 төгрөг банкны зээл гаргаж өгнө гэж залилсан гэх хэрэг байгаа. Банкны зээлийг би үнэхээр хөөцөлдсөн. Манлай гэж байцаагчийг та банкнаас нь лавлагаа авч өгөөч гэж хэлээд лавлагааг авхуултал Халиун гэж хүний нэр дээр зээл хөөцөлдсөн байтал Пүрэвжал гэж хүний нэр дээр зээлийн лавлагааг явуулчихаад ийм зээл байхгүй байна гээд намайг эрүүгийн гэмт хэрэгтэн болгочихсон. Энэ хэргийн төлбөр бүрэн барагдсан. Тэгэхдээ энийг хийсэн хүн надтай хамт байсан Билэгцэцэг гэж хүн байсан. Билэгцэцэг гэж хүн Уртнасангийн найз байсан. Эд  нар зээл гаргадаг хүмүүс байсан. Энэ хүн яллагдагчаар татагдаад явж байсан. Мөрдөн байцаах руу явахад прокурор Бадамцэцэг хилийн хоригийг нь тавиад явуулсан. Энэ хүний хэрэг хэрэгсэхгүй болсон юм уу, хэрэв хэрэгсэхгүй болсон бол би яасан юм? Билэгцэцэг өөрөө хаачсан юм бэ?. Цолмонд холбогдох хэрэг гээд би толгойлогч болоод явж байна.

          Урангоо, Алтанцэцэг нартай холбогдсон Чехийн элчингийн визний асуудал байгаа. Энэ хэрэг 2016 онд Хан-Уул дээр үүссэн. Би Урангоотой энэ ажлаас өөр 7 000 000 төгрөгийн ажил ярьсан байсан. Урангоо өрөнд орчихсон байсан. Тэгээд Урангоо над руу залгаад 150.000 төгрөгөөр Чехийн элчингийн цаг авч болдог юм байна. 300 000 төгрөгөөр зарж байна, хуваагаад авъя гэсэн. Би 150 000 төгрөгөөр 2 удаа шилжүүлсэн. Дансны хуулга хэргийн материалд байгаа. 500 000 төгрөгөөр шилжүүлсэн цаг нь хүн нь авахаа больчихлоо гээд буцаагаад надад өгсөн дансны хуулга нь байгаа. Үүнээс би өөрөө айсан. Хан-Уулын цагдаа дээр Урангоо, Цолмон хоёр ялгаагүй, Урангоо гэж хүн Цолмонгийн нэрээр 2 утас бариад залилан хийгээд яваад байна гээд намайг эрэн сурвалжлаад мөрдөн байцаах газар ирсэн. Эрэн сурвалжлах албаныхан ирэхэд би Галбадрах байцаагч дээр очиж амь аврагдахдаа “би Урангоод өртэй юм чинь энэ хэргийн төлбөрийг төлчихье” гэсэн. Төлбөрийг нь төлсөндөө би буруутаж байгаа. Энэ хэргийн төлбөрийг бүтэн төлөөд дуусахад Манлай байцаагч үүнийг прокурор хааж өгнө гэж хэлэнгүүтээ дараа нь эрүүгийн цагдаагаас кибир гэмт хэрэг гээд Алтанцэцэг, Урангоо хоёр дээр шалгагдаж байсан хэрэгт намайг татаад 2 сар хорьчихсон. Тэр хэргийг би мэдэхгүй, оролцоогүй. Хоригдоход ардаас Ариунболд гэж миний өр төлбөрийг нь төлөөд явж байсан хохирогчийг маань авчраад хохирогчоор тогтоогоод дахиад намайг гэмт хэрэг үйлдсэн гэсэн. Энэ Асемын 5 өрөө байр авч өгнө гэсэн 13 000 000 төгрөгийн хэргийн тал төлбөрийг төлсөн байгаа. Яллагдагчаар татсан тогтоол одоо хүртэл байхгүй. Хууль бусаар хохирогчоор тогтоогоод хийгээгүй хэрэгт хорьж байна. Өнөөдөр хэлмэгдэхгүй, ял авахгүй гэх баталгаа алга. Ганбаатарын 300 000 000 төгрөгийг Ариумаа эгч, Шоовдор бид 3 ажлыг хөөцөлдөнө гэж авсан болохоос “тийм ажил байна, мөнгө өг” гэх залилан мэхлэх гэмт хэрэг үйлдээгүй. Тэр ажил нь бүтээгүй. Хохирогчийг зөв тогтоож өгөөч. Хэргийн зүйлчлэлийг зөвшөөрч байгаа боловч зарим хэргийг би үйлдээгүй. Чехийн элчинд цаг авч өгнө гэдэг үйлдэлд би огт оролцоогүй. Ариунболд гэх хохирогчийг Манлай байцаагч хууль бусаар татсан. Намайг яллагдагчаар татсан тогтоол, хэргийн дугаар байхгүй. Урьдчилгаа төлөөд тэдний журмын дагуу нөүтбүүкийг захиралтай нь яриад авсан лизингийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй байна. Билэгцэцэг хилийнхээ хоригийг тавиулаад Солонгос улсад 4,5 жил амьдарч байна.  Ажлын байрны туслалцаа үзүүлнэ гэсний дагуу Баянбулгаагаар зуучлуулж, бараа авахыг Хайер компани өөрөө зөвшөөрсөн. Энэ төлбөрийг төлсөн гэв.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-С.Б мэдүүлэхдээ:

          Надад 8 хэрэгт  яллах дүгнэлт үйлдэж ирснээс 2 үйлдэлд нь Хандсүрэнтэй бүлэглэж, Дашрэгжилд 4 289 000 төгрөгийн, Дашпэлжээд 500 000 төгрөгийн хохирол учруулсан хэрэг байгаа. Энэ төлбөрт Хандсүрэнгийн дансанд 5 800 000 төгрөгийг хийсэн. Ганцаараа үйлдсэн 4 үйлдэл байгаа. Уранчимэгт хүүхэд цэцэрлэгт оруулж өгнө гэж багшийнх нь дансанд 200 000 төгрөг, өөрийн дансанд зуучлалын хөлс 100 000 төгрөг авсныгаа буцааж төлсөн. Хамт хоригдож байсан Цэнд гэх эмэгтэй хоёулаа Солонгост 3 сарын хугацаатай ажиллаад ирэх ажил байна. 2 хүн байна. Чи хөөцөлдчих гэснийх нь үндсэн дээр би хөөцөлдөж өгсөн. Тэгсэн Цэнд өөрөө тэнсэн ялтай байсан учир болоогүй. Тэгсэн бичиг баримт хөөцөлдөхөд өгсөн мөнгөө нэхэмжлээд Цэндэд 420 000 төгрөг, Цэнгүүнд 70 000 төгрөг, Оюунгэрэлд 170 000 төгрөгийг тус тус төлсөн. Урансайхан визний үйлдэл дээр намайг гүтгэж, миний эрх зүйн байдлыг дордуулж харагдуулах гэж албаар Азжаргал гэж хүнээр өргөдөл гомдол гаргуулж 316 000 төгрөг дээр намайг Чингэлтэй дүүргээс 6 сар хорьж байсан.  Намайг хорьж байх хугацаанд Урансайхан мэдүүлэг өгөхдөө “миний ард Батхишиг гэж хүн байдаг юм. Энэ хүн залилан хийгээд алга болчихлоо” гэж  мэдүүлэг өгсөн байсан. Энэ үйлдлийнхээ хохирлыг төлөөд барагдуулчихсан. Урансайхантай бүлэглэж 30 хүнд 80 000 000 төгрөгийн хохирол учруулсан гэж байна. Би энэ үед Урансайханыг таньдаггүй байсан. Би тэр үед гэр бүлээ зуурдаар алдаад, архины хараат болчихсон байсан. Би тэр үед 100 000 төгрөгийн гар утас хулгайлсан хэрэгт 3 сар 10 хоногийн баривчлах ял шийтгэгдэж, 461 дүгээр хорих ангийн эмнэлэгт хэвтэж байхдаа Урансайхантай танилцаж байсан. Тэр надад “Би гараад чиний амьдралыг өөрчилж өгнө. 100 000 төгрөгөөс болж ингэж хоригдоод байхдаа яахав дээ. Би Улсын төв мөрдөн байцах газарт мөрдөн байцаагч ажилтай хүн гэж надтай анх танилцаж байсан. Гарч ирээд хувийн оффисдоо ажиллуулах хүн авна гэж надтай холбогдсон.  Би тэр оффист 3 хоног суухад надад 13 хүн тус бүр 150 000 төгрөг хураалгасан. Би тэр мөнгийг Урансайханы заавраар авч, түүнд дамжуулж өгснөөрөө энэ хэрэгт холбогдсон. Би цалинд авсан 350 000 төгрөгөө төлсөн. Авсан 2 000 000 төгрөгөө Өлзийсайханы дүү нь нас барлаа гэхэд шилжүүлж өгсөн. Байцаагч Наранбаатар энэ хохирлыг төлчихвөл хэрэгсэхгүй болгоно гэсэн учир би ажил хийж, цувуулаад 1 470 000 төгрөг төлсөн боловч хэргийг хэрэгсэхгүй болгоогүй. Би төлсөн мөнгөө нэхэмжилж бусад төлөөгүй өрөндөө төлнө гэж бодож байна.

          Би өөрөө 1 жилийн хугацаатай байр түрээслэн амьдарч байсан. Би цайны газар ажиллуулах гээд Энхтайванаас 1 жилийн хугацаатай, 12%-ийн хүүтэй 3 000 000 төгрөг зээлж, түрээсийг төлчихсөн байсан. Тэгсэн Урансайхантай холбогдох визний хэргээр намайг хорьсон. Тухайн үед манай хэргийг хянаж байсан прокурор Бадамцэцэгт “би зээлтэй байгаа” гэхэд арга хэмжээ авч өгөлгүй 2 сар хорьсон. 2 сарын дараа гарч очоод мөнгөө авах гэсэн түрээсэнд төлсөн учир надад өгөөгүй. Тэгээд би өрөнд орсон. Тухайн үед цэвэрлэгч хийгээд мөнгийг нь цувуулж төлсөөр байгаад 750 000 төгрөг төлсөн, Одоо 1 250 000 төгрөгийг төлнө. Бат-Эрдэнэ гэдэг уурхайн даргыг хохироосон 20 080 000 төгрөгийн үйлдэл байгаа. Төв мөрдөнд хоригдож байгаад гарч ирэхэд Урансайхан “миний хэргийг даагаач, 2 өрөө байр, машин авч өгье” гэхэд үнэхээр миний амьдралыг өөрчилж өгөх юм байна гэж итгээд “тэгье” гэсэн. Тухайн үед Урансайхан надад брэнд өмд, цамц, гутал өгсөн. Би тэрийг нь өмсөөд Галбадрах гэж байцаагч дээр орж уулзсан. Тэгсэн 2 өрөө байр машинаас илүү үнэтэй өр байсан тул би айгаад байцаагчид “би Урансайхантай танилцахад миний амьдралыг өөрчилж өгнө гэсэн болохоор нь хэргийг нь үүрэх гээд ороод ирсэн юм аа. Энэ мөнгийг би аваагүй, надад хамаагүй” гэдэг тайлбараа бичсэн. Тэр нь хавтаст хэрэгт байгаа. Урансайхан яг одоо 15 000 000 төгрөг авсан гэж бичиг хийж өг гэж дарамталсаар байгаад бичиг хийлгэж аваад тэр бичгээрээ эргэж намайг дарамтлаад өрөө төл гэсэн. Би айгаад зугтаасан. Тэгсэн нэг өдөр Цолмон залгаад “найз нь хэвтэрт орчихсон босч чадахгүй байна, эм авчирч өгөөч” гэхээр нь эм аваад гэрт нь очиход Урансайхан тэнд байсан. Тэр “чи өрөө төлөөч “ гэсэн. Би ажилгүй байна, тэгж байгаад төлнө” гэсэн. Тэгсэн тэр надад “манай дүүгийн ажил юм, залилан, луйвар биш, түлшний ажил байна, бидэнд бичиг баримт байхгүй тул чи бичиг баримтаараа гэрээ хийхэд болно” гэсэн юм. Би өрөө төлөхийн тулд Лувсандагва гэдэг хүнтэй гэрээ хийж, байнга түлш нийлүүлнэ гэсэн бичиг хийж өгсөн. Тэгсэн Лувсандагва гэх хүн цаашаагаа Эм Жи Жи гэх компанийн захиралтай гэрээ хийгээд мөнгө авсныг би мэдээгүй. Лувсандагва мэдүүлэгтээ би зуучлалын хөлс авсан гэж мэдүүлсэн байсан. Би 19-ний өдөр мөнгийг аваад, 20-ны өдөр надтай гэрээ хийсэн хүн түлшээ авах гэсэн юм, утас нь холбогдохоо больчихлоо гэхээр нь Урансайхан руу залгахад утас нь холбогдохгүй байсан. Тэгэхээр нь би байцаагч дээр очоод “би Урансайханд ахиад хууртагдсан юм шиг байна. Та надад туслаач. Урансайханыг дуудаж өгөөч” гэсэн. Урансайханыг ар гэрийнх нь утсаар дуудаж авчирсан. Урансайхан тухайн үед ажил бүтэхээ больчихсон, өөр хүнд өндөр үнээр зарчихсан, тийм учраас чи цаад хүнээсээ 3 хоногийн дараа мөнгө төлье гээд дансыг нь авчих гэсэн. Би тэр хүн рүү нь яриад дансыг нь авсан. Надад өөр оролцсон оролцоо байхгүй. Би Урансайхантай холбоотой визний асуудлаар 461 дүгээр хорих ангид хоригдож байгаад гарч ирэхэд Цолмон надад Хандсүрэнтэй холбоотой визний асуудал байна. Чи утсаар ярьж өгөөч гэхээр нь тэр хүмүүстэй утсаар ярьж өгсөн. Би тэр хүмүүсийг танихгүй. Намайг хоригдож байх хугацаанд энэ хүмүүсийг залилаад мөнгийг нь авчихсан байсан. Хавтаст хэрэгт Цолмонгийн би Батхишигийг хүмүүс рүү утсаар яриулсан гэх мэдүүлэг нь байгаа.  Надад 22 350 000 төгрөг өгсөн. Утсаар ярих болгондоо 2 000 000 төгрөг авдаг байсан. Хүмүүст хугацаа нь болоогүй байна, түр хүлээгээрэй гэж хэлдэг байсан. Энэ өрийг дарахын тулд Цолмонгоос 2 газар зээлээр аваад хохирогч нарт төлсөн. Надад 3 үйлдлийн маргаан байгаа. Урансайхантай бүлэглэж визний залилан хийгээгүй. Тухайн үед би 3 сар 10 хоногийн баривчлах ял аваад хоригдож байсан. Тухайн үед Урансайхантай танилцаагүй байсан.  Урансайхан мөрдөн байцаагч ажилтай, хувийн оффистоо ажиллах хүн авна гэхээр нь би 3 хоног ажиллаж байсан. Тэгэхэд хохирогч нар над дээр ирэхээр нь визны хураамж гээд 150.000 төгрөг 13 хүнээс хурааж авсан. Эмчийн үзлэгийн мөнгө ав гэж Урансайхан хэлдэг байсан гэв.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Т.Х мэдүүлэхдээ:

          Манай нөхөр 2015 оноос хойш Солонгост гэрээт ажилтнаар ажиллаж, надад сар болгон мөнгө явуулдаг байсан тул надад залилан хийх үндэслэл байхгүй. Би өөрийн ах, дүү нараа залилах мэхлэх санаа зорилго байгаагүй. Хэрэв тийм санаа зорилго байсан бол тэдгээр хүмүүсийг гэртээ дуудаж мөнгийг нь авахгүй байсан. Хохирогч Болдбаатар, Къ нарыг Батхишигийн гэрт аваачиж, Батхишигтэй уулзуулж байсан. “Их хурлын гишүүний квотоор хөдөлмөрийн гэрээний ажилтан явуулна” гэж Батхишиг надад хэлснийг нь би хохирогч нарт хэлдэг байсан. Миний бие өөрийн болон ойр дотны танил хүмүүсээ залилан мэхлэгдсэнийг мэдээд Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгуулж байсан. Батхишиг шуудангаар 18 хүний паспорт явуулсныг би Наранбаатар байцаагчид өгөх гэтэл “Хог новш авахгүй, наадхаа аваад яв” гэж эд мөрийн баримтаар хурааж аваагүй. Батхишигийн өөрийнх нь бичиж өгч байсан эх бичмэл нь байгаа. Тэрийг бичиж байхад нь би гар утсан дээрээ бичлэг хийсэн бичлэг нь мөн байгаа. Одоо би энэ хүмүүсийн мөнгийг барагдуулна. Батхишиг цаг хугацаа авч өгөөч гэж над дээр орж ирээд бичиг бичиж өгч байсан. 5 800 000 төгрөгийг миний данс руу хийсэн гэж байна. Энэ хэрэг шүүх хурал дээр ирэхэд миний данс руу 3 500 000 төгрөг шилжүүлж өгснийг би Къын хаан банкны данс руу бүтнээр нь шилжүүлж өгсөн. Ажилгүй гэртээ хүүхдээ хараад сууж байсан намайг “виз гаргаж өгнө” гэхэд хэн ч итгэж надад ийм их хэмжээний мөнгө өгөхгүй. Батхишиг эгч өөрөө Хөдөлмөрийн яамны утаснаас над руу залгасан. Би 1900-1950 руу утасдаж асуухад тэр залгасан дугаар нь Хөдөлмөрийн яамны бичиг хэргийн дугаар гэж хэлсэн. Би түүнд нь  үнэмшсэн. Мөн наадмын дараагаас багшийн дээд дээр 30 цаг сургалтандаа суугаарай гэж надад хэлж байсан. Мөн намайг Хөдөлмөрийн яаман дээр дуудаж тамгатай шинжилгээний бичиг өгдөг байсан. Мөн эрүүл мэндээр тэнцэхгүй байгаа хүмүүсийг хэлээрэй, 70 000 төгрөгөөр бөглүүлээд өгдөг хүн байгаа шүү гэсэн. Би М, Мөнхцэцэг эгч нараас тус бүрээс нь 70 000 төгрөг аваад шинжилгээний бичигтэй нь цуг Батхишигт өгч байсан. Тэгж өгсний дараа “виз гарах болчихлоо 60 долларыг паспорттой нь явуул “гэхээр 60 доллар, гадаад паспортыг нь хурааж аваад удахгүй явна гэж хүмүүст хэлсэн. Би энэ хүмүүсийг залилаад  мөнгө идэж уусан юм байхгүй. Манай нөхөр 20 000 000 төгрөг над руу явуулсныг манай гэр орноор, хүүхдийн сургууль дээо ирж, эргэлдээд хэл ам хийсэн хүмүүсийн мөнгийг төлж барагдуулсан. Надад холбогдох хэргийн зүйлчлэлийг би хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Би өөрөө хохирсон. Би Батхишиг гэж хүнийг анхнаасаа танихгүй байсан. Над руу өөрөө утасдаад Энх-Уран гэдэг хүн байна. Би хөдөлмөрийн яаманд ажилладаг гэж хэлж байсан. 18 хүний бүх мөнгийг нь Батхишигт цувуулаад өгсөн.  Эхлээд 9 хүнээс 2 000 000 төгрөгөөр авсан. Дараа нь 3 000 000 болголоо гэхээр нь 3 000 000 төгрөгөөр авч, мөнгийг Батхишигт өгсөн. Батхишиг надад улсын их хурлын гишүүн сонгогдсон тойргоосоо ядуу иргэдийг буцалтгүй тусламжаар 3 жилийн хугацаагаар гэрээт ажилтнаар гадагшаа гаргах гэж байгаа тул виз нь бүтнэ гэж хэлснийг би хүмүүст хэлж байсан бөгөөд мөн тэр Хөдөлмөрийн яаманд ажилладаг гээд яамнаас гарч ирдэг байсан тул би түүний үгэнд нь үнэмшсэн.  Би визний зуучлалын мөнгө гэж хувьдаа мөнгө аваагүй. Харин би 18 хүний мөнгийг Батхишигт өгсөн. Гэхдээ тэр хүмүүсийн төлбөрийн ихэнхийг би хувиасаа барагдуулсан. Би өөрийн дүү болон хүргэнээ Солонгос руу явуулах сонирхолтой байсан. Батхишиг “ах дүүгийн чинь онгоцны зардал төлүүлээд явуулаад өгье. Чи надад хэдэн хүн олоод өг” гэж хэлсэн тул хүмүүст хэлж, мөнгийг нь аваад дамжуулж өгсөн.  Батхишиг надад 50 000 төгрөг өгөөд хүүхэддээ юм авч өг гэхээр нь авдаг байсан ба увуулж цувуулж авсаар байгаад нийт 600 000-700 000 төгрөг авсан гэв.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Б.У мэдүүлэхдээ:

Чехийн элчин сайдын визний улмаас би анх энэ гэмт хэрэгт холбогдсон. Чехийн элчин сайдын цагны асуудал анх үүссэн шалтгаан нь Солонгосын виз гаргаж өгнө гээд нэлээд хэдэн хүнээс 2 500 000 төгрөг аваад Алтанцэцэг эгч, бид 2, Цолмон гэж хүнтэй уулзаад тэр бичиг баримтуудыг тэр мөнгөтэй нь өгч байсан. Бичиг баримт бүрдүүлнэ гээд дундаас нь 100 000-200 000 төгрөгийг Алтанцэцэг эгч бид 2 авч байсан. Солонгосын визнийх нь асуудал хүндрээд нэг хүн Сүхбаатар дүүргийн цагдаа дээр намайг өгсөн байсан. Өрийг нь дарвал хэргийг чинь хэрэгсэхгүй болгоно гэсэн болохоор тэрний өрийг дарах гээд Чехийн элчин сайдын яамны цагны асуудал үүсээд Алтанцэцэг, Цолмон нартай ярилцаж анхны Жаргалтуяа гэж хүнээс орж ирсэн мөнгөөр Сүхбаатар дүүргийн хэргийн хохирлыг төлөөд хэрэг хэрэгсэхгүй болсон. Тэр дундаас нь би мөнгө авсан байгаа. Чехийн элчин сайдын цагны асуудал дээр бид 3 маргаантай байдаг. Чехийн элчингийн цагны мөнгө аваад эхэлсний дараа хүнээс 9 000 000 төгрөг аваад Алтанцэцэг бид хоёр тус бүр 1 000 000 төгрөг аваад, 7 000 000 төгрөгийг Цолмонд өгсөн. Тэр мөнгөө мөн Чехийн элчин сайдын яаманд цаг авч өгнө гэж бусдаас авсан мөнгөөнөөсөө дарсан.

Дараагийнх нь Алтанзул гэх хохирогчтой Солонгосын визний 42 000 000 төгрөгийн хэрэг байгаа. Анх Солонгосын туслах консул гэх хүнтэй ярилцаж Солонгосын виз гаргасан. Эхний гаргах виз дунд Алтанзулын эрэгтэй дүүгийн паспорт байж таараад 1 өдрийн дотор виз нь гарчихсан. Тэгээд тэр дүү нь 7 дугаар сард Солонгос Улс руу явсан. Тэгээд Алтанзул чи найдвартай юм байна,утсаа өгчих гэж байгаад миний утсыг авсан. Дараа нь би төрчихсөн байж байхад над дээр эргэж ирээд ахиад эмэгтэй дүүгийнхээ материалыг өгөөд тэр дүүгийнх нь виз мөн гараад Солонгос руу явсан. Дараа нь өөрөө болон, эцэг, эх, хамаатны хүмүүсээ гаргуулъя гэсэн хүсэлт тавьсан. 2 дүүгийнх нь виз бүтсэн учир би мөнгийг нь өөртөө хэрэглэчихсэн байсан. Дараагийн 6 000 000 төгрөгийг яах гэж авсан бэ гэхээр виз гаргуулж байгаа хүндээ мөнгө өгөх шаардлагатай байна гээд Төмөрчөдөр гээд залуу 6 000 000 төгрөгийг тэр чигээр нь аваад явсан. Тэр нь Баянзүрх дүүрэг дээр эрүүгийн хэрэг үүсгэгдэж байхад мэдүүлгээр гарч ирж байсан. Сүүлд улсын төв мөрдөн байцаах дээр өгье гэхэд дээр нь хүн нэмж завааруулаад яах юм чи чимээгүй орхи гээд явцын дунд мөнгө төгрөгийг нь төлөөд аятайхан шийдчих юм болов уу гэж бодоод орхиод яваад байсан. Энэ дундаас 6 000 000 төгрөгийг Төмөрчөдөр гэж залуу авсан. Тэр залуу Солонгос явсан байсан. Одоо Монголд ирсэн байгаа юм байна лээ. Сүүлийн 18 000 000 төгрөг дээр Ариумаа бид хоёр нэг ажил хөөцөлдөж байсан. Тэгээд би Солонгосын виз гаргах гэж байгаа ийм, ийм хүмүүс байна гээд хоёулаа 18 000 000 төгрөг авах боломжтой гээд хоорондоо зөвшилцөөд 18 000 000 төгрөгийг авсан. Би Ариумаагаас 5 250 000 төгрөг авсан нь үнэн. Бусдаар нь ажил төрлийг нь хөөцөлдсөн боловч бүтээгүй. Чингэлтэй дүүргээс Болормаатай цуг 4 990 000 төгрөг залилсан гэх хэрэг энэ хэрэгт нэмэгдэж ирсэн байгаа. Болормаа гэх хүнтэй шоронд танилцаад гарч ирээд холбогдоход Болормаа “4 000 000 гариу төгрөгийн ажил байна, би 500 000 төгрөгийг нь авчихсан байгаа” гээд тэр хүмүүсээ авчирч танилцуулж байсан. Би тэр хүмүүсийг огт танихгүй. Миний утаснаас нэг удаа ярьсан чинь тэр хүн итгээд мөнгө төгрөг хийсэн. Болормааг шалгуулъя гэхэд “тэгвэл намайг хорьно” гэж Батсайхан байцаагч хэлсэн. Би 2 хүүхэдтэй юм чинь хоригдмооргүй байна гээд Болормаа гэдэг хүнийг энэ хэрэгт холбогдуулаагүй. Тэр хүн ямар ч мөнгө авахгүйгээр надад хүмүүс олж ирнэ гэж байхгүй. Бид нар бие биетэйгээ учиргүй сайн эгч дүүс, найз нөхөд байж, би тэдийг нь авна, чи тэдийг нь ав гээд хуваагаад авч байсан байж таарна. Хамгийн сүүлийн Ру Шин Шан гээд компани байгаа. Анх Алтанцэцэг эгч яриад ийм ийм ажил байна. Хүн амьтантай уулзаадхъя Галакси товерын хажууд хүрээд ир гэхээр нь би очсон. Анх зуучилж байсан Наранцэцэг гэж эгчийн приус 11 дотор нь суухад Мөнхтуяа, Наранцэцэг, Буянцэцэг нар, Алтанцэцэг эгчтэй ирсэн байсан. Тэгээд машины бичиг баримт авах гэсэн юм шаардагдах бичиг баримтыг нь бүрдүүлээд өгөөч гэхээр нь би тэгье гэсэн. Тэгээд 1 машины бичиг баримтыг 2 500 000 төгрөгөөр, 5 машиных 12 500 000 төгрөгөөр тохиролцоод хэлсэн хугацаанд нь би Буянцэцэгт бичиг баримтыг нь өгсөн. Тэгээд холбоогоо тасалж, ямар ч холбоогүй байсан. Тэгсэн Алтанцэцэг эгч над руу яриад нөгөө асуудал нь бүтэхгүй байна гэнээ. Бүтээгээд өгөөч гэж ярьсан. Ярингуутаа уулзъя гээд манай гэрийн гадаа ирсэн байсан. Би хүүхэдтэйгээ байсан учир уулзаж чадаагүй. Тэгсэн Наранцэцэг гэж хүн цүнхэн дотор 10.000.000 төгрөг бичиг баримттайгаа хийгээд манай гэр рүү Алтанцэцэг эгчээр өгөөд оруулсан байсан. Тэгээд чамайг ямар ч байсан бүтээгээд өг гэнээ гэхээр нь би тухайн мөнгийг хараад буцаагаад өгч чадахгүй авчихсан. Хөөцөлдөж үзье. Дундаас нь мөнгө төгрөг унах байх гэж бодсон. Тухайн үед ажил төрлийг нь хөөцөлдөөд хүмүүст ярьж хэлсэн боловч ажил төрөл нь бүтээгүй. Тэгэхээс би анхнаасаа энэ хүнийг залилъя гэсэн санаа зорилго байгаагүй. Чех элчин сайдын яаманд визний цаг авч өгнө гэх зарыг би байршуулсан. Хүмүүсээс мөнгийг нь би авсан. Хүмүүсээс мөнгө авахдаа Алтанцэцэг эгчийн дүүгийн картыг ашигладаг байсан. Алтанцэцэг эгч бид 2 цуг очоод мөнгө авдаг байсан тохиолдол байгаа. Надад итгээд хүний карт өгнө гэж байхгүй. Тухайн үед ярилцаж тохиролцож байсан. Цолмонгийн хувьд 2 000 000 төгрөгийг Солонгосын визний өрийг дарахын тулд Жаргалтуяа гэж хүнээр мөнгө дамжуулж аваад тэр мөнгөнөөс нь Солонгосын визний мөнгийг дарсан. Сүүлд нь би 1 400 000 төгрөг өгсөн.  Цолмон бид 2 ярилцаж байгаад мөнгө авч байсан. Одоо мэдэхгүй гэж байна.  “Рун Шин Шань” ХХК-иас 36 500 000 төгрөг аваагүй, мөнгө нь олон тасарч орж ирсэн. Эхлээд 12 500 000 төгрөг нь бичиг баримт хийгээд өгөөч гэж өгсөн. Алтанцэцэгт 1 000 000 төгрөг өгсөн гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Э.Г  мэдүүлэхдээ:

Би Баярмаа гэдэг хүнд 2015 оны 7 дугаар сард 47 000 000 төгрөг өгсөн. Урансайхан гэж хүн гар дээрээ 37 000 000 төгрөг авсан гэж байна. Үлдэгдэл мөнгийг нь Баярмаа гэдэг хүн нь авсан юм шиг байна. Төлбөртөө гал тогооны тоног төхөөрөмжийг 15 000 000 төгрөгөөр тооцож Урансайханаас авсан. Цаана нь 32 000 000 төгрөг үлдэж байна. Мөнгөө алдаад, ажил төрөл гэж явж байгаад эд нартай хөөцөлдөж чадалгүй 2, 3 жил явсан. 2019 оны намар 8 дугаар сараас хөөцөлдөөд явж байна. Баярмаа үнэн худал юм ярьж урдуур хойгуур гүйсээр байгаад авсан. Одоо төгрөгийг буруутай хүнээс нь гаргуулна гэв. 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Жавхлан  мэдүүлэхдээ:

2014 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Оюунчимэг, Нарандалай гэх хүмүүстэй уулзаад барилгын нураалтын ажил авч өгнө гэхээр нь Оюунчимэг гэх хүнд 30 000 000 төгрөг бэлэн өгсөн. Зуун айлд байрлах нотариатад зээлийн гэрээ хийсэн. Одоо нэг ч төгрөг аваагүй, мөн ажлаа олж аваагүй. Оюунчимэг гэх хүн нь тусгаарлагдаад гарчихлаа. Оюундалай, Оюунчимэг хоёрт мөнгөө бэлнээр нь өгсөн. Оюундалай, Оюунчимэг хоёр цаашаа Урансайханд дамжуулж өгсөн гэж ярьдаг. Үнэн худлыг нь мэдэхгүй байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч- Ж.С мэдүүлэхдээ:

2015 онд би барилга угсралтын компанийн дэд захирал байсан. Гантөмөр, Сэлэнгэ гэх эхнэр нөхөр 2 намайг ятгаж байгаад Ганхөлөг гэх хүнийг дагуулж ирж уулзсан. Ганхөлөг гэгч нь манай дарга намайг явууллаа. Мөнгө аваад ир гэж байна гэсэн. Би барилгын ажлын бүх материалаа цаасаар бэлдсэн байсан. Тэрийгээ өгөөд ажил чинь бүтэхгүй бол би мөнгөө эргүүлж авах баталгаа хэрэгтэй гээд зээлийн гэрээ байгуулж өг гэхэд Ганхөлөг зөвшөөрөөд нотариат орж зээлийн гэрээ байгуулаад 25 000 000 төгрөг авсан. Хэд хоног алга болохоор нь тэр залуугийн утсаар ярихад манай дарга алга байна. Хуралтай байна гээд утсыг нь өгсөн. Тэр утас нь Баянбилэг гэгчийн утас байсан. Баянбилэгтэй 2 удаа холбогдсон. Сүүлдээ утсаа авахаа байсан. Ганхөлөгийг эрээд олоогүй. Тэгсэн нэг өдөр Урансайхан над руу залгаад би таны мөнгийг авсан хүн байна. Таны ажлыг хийж өгөх гэж байгаа хүн байна гэсэн. Тэгээд уулзах гэсэн олдохгүй байсан. Эргээд Гантөмөр, Сэлэнгэ хоёрыг шахаж байгаад Сэлэнгэ нь намайг дагуулж 3 дугаар хорооллын 16 дугаар байранд авч очсон. Тэнд Урансайхан амьдардаг байсан. Уулзахад би таны ажлыг хариуцаж байгаа хүн. Таны ажлыг яаралтай бүтээж өгнө, санаа зоволтгүй гэсэн. Дараа нь эхнэртэйгээ цуг очиж, уулзахад Хөвсгөл явж, амрах гэж байгаа. Ирээд таны ажлыг бүтээнэ гээд алга болсон.  Тэрнээс хойш Баянбилэг, Урансайхан нар утсаа аваагүй, утсаа сольчихдог. Тэгээд олдохгүй болохоор нь цагдаад хандаад 5 жил цагдаагаар явж байна. Сүхбаатар дүүрэг, Чингэлтэй дүүрэг, Улсын мөрдөн байцаах алба бүгдээр нь явсан. Миний 25 000 000 төгрөгийг авсан хүн нь Урансайхан гэж ойлгосон. Аргаа барахдаа прокуророор ажиллаж байсан дүүдээ хэлсэн чинь манай дүү дээр залилангийн гэмт хэргээр шалгагдаж байсан хүн байсан. Утсыг нь олоод 2, 3 удаа холбогдоход ахын чинь мөнгийг өгнө гэж хэлээд алга болсон. 25 000 000 төгрөгөөс нэг ч төгрөг олж авч чадаагүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-С.А мэдүүлэхдээ:

Миний багийн найз Пагам гэж эмэгтэй байсан. Би барилгын зураг зурдаг, барилгын инженер хүн. Пагам төсөв хийж өгч байсан. Би Пагамтай уулзахад сарын хугацаанд ийм ажил байна, чи ажил авахгүй юм уу гээд маш их шалсан. Би “хэрэггүй ээ, тийм ажил авмааргүй байна, таньдаг компани ч байхгүй” гэж хэлсэн. Тэгсэн нэг өдөр намайг Оюунчимэгтэй уулзуулахад тэр ”2 том барилгын ажил байна, найдвартай, 100 хувийн баталгаатай. Бид ийм ажил хийж байгаа гэж хэлж намайг байж суухын аргагүй болтол залхаасан. Би компанийн захирал болох 2 найз хүүхэндээ хэлсэн чинь “үнэхээр найдвартай юм бол авъя” гэж хэлсэн. Авъя гэж байна гэхэд надад зураг төслийг төсөвтэй нь өгсөн. Би барилгын инженер хүн учир тендер зарлах процессыг сайн мэддэг байсан. Бичиг баримтыг нь үзээд 2 найздаа өгөөд, тендерийн материалаа тэдэн сарын тэдний өдөр өгөөрэй гээд өгүүлсэн. Тендерээ баталгаатай болгохын тулд 10.000.000, 10.000.000 төгрөг өг гэсэн. Би тэр хоёр компаниас 10.000.000, 10.000.000 төгрөгийг нь аваад өгчихсөн. Дараа нь баталгаатай болчихсон гялс материалаа өгөөрэй гэж хэлээд надаас нэгнээс нь 90.000.000 төгрөг, нөгөөгөөс нь 120.000.000 төгрөг нийт 210.000.000 төгрөг Оюунчимэг, Пагам хоёрт өгсөн. Оюунчимэг, Пагам хоёр надаас авсан мөнгөө Урансайханд аваачиж өглөө гэсэн. Тэгээд буцаад Пагам надад 210.000.000 төгрөг хүлээж авлаа гэсэн бичгийг Урансайханаар хийлгүүлээд надад авчирч өгсөн. Тэр материал нь хавтаст хэрэгт байгаа. Тэгээд хүлээгээд байсан. 5, 6 сар болсон. 7 дугаар сард юу болж байна гэхэд ажлууд бүтсэн, наадмын дараа гэрээ хийнэ гэсэн. Тэгсэн гэрээ хийхгүй таг чиг алга болсон. Тэгээд наадам өнгөрөөд байж байсан чинь барилга авах гэж байсан залуу маань над руу залгаад Төв аймгийн тэр барилга чинь эхэлчихсэн явж байна гэсэн. Тухайн үед Төв аймгийн барилгын ажлыг авах гэж байсан юм. Тэгээд Пагам бид хоёр газар дээр нь яваад очсон тэр ажил нь эхэлчихсэн байсан. Тэгээд утасдаад хэлсэн чинь тийм юм байхгүй. Та нар юу яриад байгаа юм гээд загнасан. Тэгээд төд удалгүй байж байсан Төв номын сангийн барилгын ажлыг нэг компанийг авчихлаа гээд интернетээр цацсан байсан. Би Пагамтай ярьдаг. Пагам Оюунчимэгтэй ярьдаг. Оюунчимэг нь Урансайхантай ярьдаг байсан юм шиг байна лээ. 8 дугаар сар өнгөрөөд ирэхээр нь мөнгөө буцааж авъя, хүмүүс нь мөнгөө нэхээд байна, мөнгийг нь буцаагаад өгчих гэхэд намайг Урансайхантай уулзуулсан. Тэгсэн Урансайхан тийм юм байхгүй. Өөр ажил олж өгье гэхээр нь би ажил авахгүй. Хүмүүсийн мөнгийг буцаагаад өгчих би хүмүүсийн мөнгийг өгмөөр байна гэхэд маргааш нь Баянбилэгтэй уулзуулсан. Пагам, Оюунчимэг, Урансайхан, Баянбилэг бид 5 уулзсан. Тэгсэн Баянбилэг үнэхээр уучлаарай бид хэд чадсангүй. Алтанхуяг сайдын компани авсан байна лээ гэж яриад таны мөнгийг буцааж өгнө гэсэн. Тэгэхээр нь би та хэдийг цагдаад өгөхөөр өргөдлөө бэлдчихсэн байгаа шүү. Хурдан өгөөрэй гэхэд 9 дүгээр сарын 03-ны өдөр гэхэд таны мөнгийг өгнө гэсэн.  Би тэр бичгийг нь цагдаад өгсөн байгаа. Баянбилэг эхэлж өөрийгөө надад Бат-Эрдэнэ гэж танилцуулж байсан. Урансайхан манай хүмүүс мөнгийг чинь буцаагаад өгчихнө. Юун сүртэй юм, юм үзээгүй гуйлгачингууд вэ гээд биднийг загнасан. 9 дүгээр сарын 03 болсон мөнгөө өгөөгүй. 9 дүгээр сарын 07-ны өдөр би цагдаад өгсөн. Тэгсэн 9 дүгээр сарын 08-ны үед Баянбилэгээс 60 000 000 төгрөг, дараа нь 10 хоногийн зайтай 10 000 000, 10 000 000 төгрөг орж ирсэн. Би удалгүй танд мөнгө өгнө. Ээжийнхээ байрыг банкинд тавих гэж байгаа гэж хэлсэн. Тэгээд хүлээгээд 2,3 сар болсон. Би цагдаагаар явж эрүү үүсгүүлээд явсан. Тэгсэн сүүлдээ Чингэлтэй дүүрэг, Баянгол дүүрэг, Баянзүрх гээд яваад байхаар нь юу болоод байна гэсэн чинь эд нар чинь баахан залилан хийчихсэн байна. Ийм юм болчихсон байна гэж хэлсэн. Сүүлдээ Баянбилэг утсаа авахаа байсан. Пагам маань ч олдохоо байсан. Утсаа солиод алга болсон. Гэрээр нь очоод ч олохоо байсан. Ажил дээрээ ч очихоо больсон. Хүмүүс надаас 130 000 000 төгрөг нэхэмжилж байгаа. Би өөрөө их хохирол амсаад явж байгаа. Тэр хүмүүсийн өрийг барагдуулахын тулд өөрөө зээл авсан. Тэр зээлийг нь төлөөд 4, 5 жил явж байна. Хүмүүсийн хохирлыг барагдуулах нь зөв гэж үзээд өөр дээр энэ ачааг үүрч өнөөдөр талхны мөнгөгүй дээрээ тулсан байна. Хүмүүсийн хохирлыг барагдуулмаар байна. Шүүх маань шударга байгаад энэ  хүмүүст оноох ёстой шийтгэлийг нь оноогоод хохирсон хүмүүсийн хохирлыг барагдуулж өгөөч гэж хүсч байна. Хүү төлсөн гэж 50.000.000-60.000.000 төгрөгний материал цагдаад өгсөн байгаа. Тэрнээс хойш тоолоогүй. Хичнээн төгрөг болж байгааг мэдэхгүй байна. 130 000 000 төгрөг гаргуулна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч- Одгэрэл мэдүүлэхдээ:

Ариумаад 17 500 000 төгрөг өгч алдсан. Өөрийн нөхөр болон улсын сургуульд багш эмч хийдэг 5 дүүгээ Тоск-н байранд оруулчихъя гээд өөрөөсөө 17 500 000 төгрөг гаргаж өгсөн. Нялх хүүхэдтэй болохоор нь өрөвдөөд зөндөө удаан хүлээсэн.  Манай нэг дүү миний өмнөөс хэрүүл хийж явсаар байгаад нэг нь 3 500 000 төгрөг авсан. Манай зуучилсан найзаар дамжуулаад 2 000 000 төгрөг өгсөн. Мөн дараа нь 1 000 000 төгрөг өгөөд дээр нь нэг булган дээл өгүүлсэн байсан. Би залуу хүн нялх хүүхэдтэй юм байна гээд өгснийг нь аваад чи өрөө л барагдуул гэж итгээд хүлээлгээд байсан. Тэгээд үлдсэн мөнгийг маань өгөөгүй байгаа. Одоо миний 10 500 000 төгрөгийг өгчихвөл заавал энийг шоронд суулгах шардлагагүй гэсэн зарчим дээр эхнээсээ байсан. Одоо ч гэсэн байж л байгаа. Тэр үедээ хүүнд чинь өгч байгаа гээд өгсөн. Би гэр оронд нь очоод адилхан амьдрах гэж яваа эмэгтэй хүн юм байна гэж их өрөвдсөн. Тэгээд хүүнд тооцоод яахав гэж бодоод үндсэн мөнгөнөөсөө хассан байгаа гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч- Хүчитбаатар мэдүүлэхдээ:

Анх Оюунчимэг гэдэг хүнтэй 2013 оны 7 дугаар сард танилцаад тендерийн ажил байна гээд 20 гаруй хоногийн дараа ажил чинь бэлэн болж байна мөнгөө өгчих гээд нотариат дээр очоод зээлийн гэрээ хийж 33 000 000 төгрөг өгсөн. Оюунчимэг Урансайханд өгсөн гэсэн. Тэгээд ажил бүтэхгүй байсан тул 2014 оны хавар цагдаад өргөдөл өгсөн ба хэрэг нь Ганзориг гэж байцаагч байсан. Гэтэл дундаас нь миний хэрэг алга болсон байсан. 2018 онд ахиж цагдаа дээр очиж, өмгөөлөгчөөр бичиг хийлгүүлээд цагдаагийн ерөнхий газар өгүүлээд 2019 онд миний хохирлын асуудал нөхөж орж ирсэн. Өлзийсайхан гэж хүн миний мөнгөнөөс 5 000 000 төгрөг авсан байсан тул түүнээс 5 000 000 төгрөгт бодож, газар авсан. Одоо 28 000 000 төгрөгөө Урансайханаас авмаар байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч- М мэдүүлэхдээ:

Хандсүрэн надаас 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр нотариатаар батлуулаад 3 000 000 төгрөг авсан. Виз бүтэхээ байгаад мөнгөө авъя гэхэд зарах газар байгаа, Хятадуудад зарах гэж байна, зараад таны мөнгийг өгнө” гэсэн. Тэгээд зөндөө хүлээгээд өгөхгүй байхаар нь цагдаад өглөө гэж айлгахад “та намайг битгий цагдаад хэл, би нөхрөөсөө айж байна” гэсэн. Тэгээд алга болсон. Би бараа зардаг байсан. Гадаад паспортоо авах гэж явсаар байгаад төрсөн эгч нь гэж хүн миний гадаад паспортыг авчирч өгсөн. Миний төрсөн дүү Мөнхцэцэг гэж хүн 1 300 000 төгрөг Хандсүрэнгээс авах ёстой. Энэ бүх хохирлоо барагдуулмаар байна. Хохирол барагдуулж өгөөч гэж хүсч байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч-М.Игиймаа мэдүүлэхдээ:

Би “Рун Шин Шань” компанийн нягтлан байна. Энэ шүүх хуралд оролцож байгаа хүмүүсийг мэдэхгүй. 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр манай компанийн тээвэр зуучид ажиллаж байсан Буянцэцэг гэдэг хүн нь 66 880 000 төгрөгөөр 2 удаа Оюунбаатар, Цэрэннадмид гэх хүмүүс рүү мөнгө шилжүүлсэн байгаа. Мөнгө шилжүүлсэн баримт нь хавтаст хэрэгт байгаа. Машин шилжүүлж авна гээд нийт 133 760 000 төгрөг өгсөн байснаас Буянцэцэг 36 000 000 төгрөгийг буцааж авах ёстой гээд өгөхгүй болохоор нь цагдаад хандсан юм шиг байгаа юм. Тэгээд Буянцэцэгийн мөнгө мөн үү биш үү гээд шалгатал манай компани гарч ирсэн юм. Тэгээд энэ хэрэгт намайг хохирогчоор дуудаж оролцуулсан. Бид нар Чингэлтэй дүүргийн цагдаа дээр Буянцэцэгтэй холбоотой хүсэлтээ өгсөн. Одоо энэ хэрэг дээр 36 500 000 төгрөгийн хохиролтой байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-К мэдүүлэхдээ:

Би гадаадад явж байгаад ирсэн чинь барилга дээр цуг ажилладаг Ууганаа гэж залуу над руу яриад барилгын нураалтын ажил байна гэж Оюундалайтай уулзуулж байсан. Оюундалай намайг эмнэлэгт байхад хүрч ирээд 7 хоногийн дараа гэрээ хийх гэж байна. Яаманд ажил хийдэг хүн байгаа. Яамны хүнтэй чамайг уулзуулаадхъя. Байраа хурдан тавь гэсэн. Яамны урд очоод уулзахад Оюунчимэг гэж эмэгтэй байсан. Байраа 29 000 000 төгрөгт тавиад, “би гадаадад махаа зулгааж байж авсан байр шүү” гэхэд “асуудалгүй, 7 хоногийн дотор хүүтэй нь өгнө” гээд миний байрыг тавиулсан. Одоо байргүй болсон. Мөнгө авч байгаа зургийг хавтаст хэрэгт хавсаргаад өгсөн байгаа. Оюунчимэг сүүлд уулзахад хэл амаар доромжлоод “чамаас би нэг ч төгрөг аваагүй, чиний мөнгийг Урансайхан мэднэ” гэсэн. Оюундалай 2 000 000 төгрөг авсан гэсэн. Надад 3 700 000 төгрөг өгсөн. 25 300 000 төгрөгний үлдэгдэлтэй байна. 2014 оноос хойш хүлээсэн. Хажууд нь сэтгэл зүйгээр хүртэл тоглож байна. Энэ зун Дундговь руу бензиний мөнгө муутай явж байхад “явж бай, араас чинь данс руу мөнгө хийнэ” гэсэн. Дундговьт очоод утасдахад утас нь хаалттай. Өмнөговь орж хүнээс мөнгө зээлж байж ирсэн. Хажууд нь хэл амаар доромжилдог. Шүүх хэргийг удаашруулж байна. Урансайханаас мөнгөө авья гэхэд “мөнгө өгч чадахгүй, би аль хэдийн ялаа аваад гараад ирэх байсан” гэж утсаар ярьж доромжилдог. Хохирлоо хурдан барагдуулмаар байна. Цагдаа, прокуророор хамгийн их эргэлдэж байгаа хүн нь би.  Цагдаа дээр яваад очихоор хойд талынх нь ресторанд Урансайхан, эд нар сууж байдаг. Би автобусны мөнгөгүй болчихоод алхаад явж байхад тэд нар идэж уугаад, тансаглаад сууж байдаг. Та нар ингэж сууж байхаар хүний мөнгө барагдуулаач гэхээр урдаас хэл амаар доромжилдог, гомдолтой байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-П мэдүүлэхдээ:

2017 оны 10 сард бизнес хамтарч хийдэг хүн түлш аваадхаач гэж 7 хоног гуйсан. Тэгээд авахаар болсон. Тэгсэн Сүхээ, Батхишиг гэх хүмүүс рүү түлшнийхээ мөнгийг шилжүүлчих гэсэн. Тэгээд түлшний мөнгө шилжүүлсэн чинь алга болсон. Даваадорж, Лувсандавга гэх хоёр хүн ярьсаар байгаад мөнгө шилжүүлж авсан. Одоо иргэний хариуцагчаар татагдсан хэрнээ шүүх хуралд ирэхгүй байгаа. Даваадорж нь би авсан гээд 2019 оны 7 дугаар сард 830 000 төгрөг өгсөн. Өөр төлбөр барагдуулсан. 30 850 000 төгрөгийг Батхишигийн данс руу хийсэн. Одоо 30 020 000 төгрөг нэхэмжилж байгаа гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Дашрэгжил мэдүүлэхдээ:

2017 онд багын найз Хандсүрэнд мөнгөө өгсөн. Би хүргэн ах, дүүгээ  бүртгүүлсэн байсан. 2 дүүгийнхээ паспортыг 4 000 000 төгрөгийг гэрийнхээ гадаа Хандсүрэн бид 2 байж байгаад Батхишиг гэж хүнд өгсөн байхад одоо болохоор Батхишиг мөнгө аваагүй гээд байна. Би Хандсүрэнтэй хамт гэрт нь очиж байсан. Гэрт нь очиход тэр согтуу байсан ба “та нарын мөнгийг удахгүй өгнө” гээд байсан. 10 гаран хүний паспортыг шуудангаар явуулсныг нь Хандсүрэн бид 2 очиж авч байсан. Ах, дүү нараа хулхидуулчихсан. Хандсүрэн увуулж цувуулж байгаад 4 000 000 төгрөг өгсөн тул одоо надад гомдол санал байхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч-Ао мэдүүлэхдээ:

2016 оны 8 дугаар 28-ны өдөр Ариунболд, Цолмон, 2016 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Бат-Эрдэнэ, Амарсанаа, 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Халтархүү, Хосбаяр гээд нийт 14 хүний мөнгийг авч Урансайханд 20.000.000 гаруй сая төгрөг өгсөн. Солонгос, Япон руу гэрээт ажилтан гарна гэхээр нь өгсөн. Одоо би бусдад төлөх төлбөр байхгүй. Зуулчлалын хөлс гэж авсан байсан 1 200 000 төгрөгөө Солонго Тэмүүжин нарт төлсөн гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч-Ууу мэдүүлэхдээ:

Би өөрийн ойр дотны хүмүүсийг барилгын ажилд зуучилж өгсөн. Зуучилж өгсний дараа байнга зээлийн гэрээ хийж, авсан мөнгөө Оюунчимэгт өгч байсан. Нийт 14 000 000 төгрөг орчим төлбөр байгаагаас Батдоржийн 300 000 төгрөгийг төлсөн. Би хүмүүсийн төлбөрийг төлсөн гэж бодож байна. Учир нь би Эмээлтэд маш олон газартай байсан. Гэр газраа Урансайханы төлбөрт хохирогч хүмүүст нь  шилжүүлж өгсөн. Надад холбогдох төлбөрийг би төлөхгүй. Урансайхан төлнө гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч-Фф  мэдүүлэхдээ:

Би Оюундалайг таньдаг байсан. Тэр барилга нураалтын ажил байна гэсэн. 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр өөрийнхөө хүргэнийг зуучилж Оюунчимэг, Оюундалай нартай уулзуулсан. Би тэдэнд “та нар уулзаад ажил нь боломжийн байвал тэр биз, болохгүй бол тэр биз гэж хэлсэн. Тэд уулзаад болохоор юм байна гээд гэрээ хийж, хамгийн анх 53 950  000 төгрөгийг Оюунчимэгт өгүүлж байсан. Оюунчимэг нар анх надад хэлэхдээ “таньдаг хүмүүсээ олж ирж байгаа юм чинь ажил гарсны дараа шагналаа аваарай” гэсэн. Би хүмүүсийн ажил нь болж байвал миний шагнал яах вэ гэсэн. Дараа нь манай хуурай дүү Жавхлан, түүний найз Оргил нартай утсаар ярьж “иймэрхүү ажил байдаг юм байна” гэхэд тэд Оюундалайтай уулзаад, Оюунчимэг эгчид мөнгөө өгөөд явсан байсан. Тэрний дараа Баттөвшин гэж хүн надтай холбогдож, уулзахад нь ийм ажил байна гэсэн. Тэр 2 ажил авъя гэсэн. Тэр үед төмөр замын 52 дугаар сургууль. Сүхбаатар дүүргийн тэд дүгээр нэртэй ажлын тухай хүснэгт явж байсан. Тэгээд Баттөвшин гуай надад 60 000 000 төгрөг өгснийг тэр өдөрт нь Мөнхжаргалтай уулзаад, түүний 30 000 000 төгрөгтэй хамт 90 000 000 төгрөгийг Оюундалайтай хамт Оюунчимэг эгчид аваачиж өгч байсан. Баттөвшин гуайн мөнгөнөөс зуучлалын хөлс гэж надад 6 000 000 төгрөг өгсөн. Мөн Батдорж гэж хүний 800.000 төгрөг байгаа. Баттөвшин гуайд би танд 6 000 000 төгрөгтөө газар өгье гэхэд ах нь ийм газар авахгүй. Чи надад мөнгө болгоод өг гэхээр нь тухайн үед зарах гэсэн зарагдаагүй. Тэгсэн Урансайхан эгчийн нөхөр Хурим канстракшны захирал Амарсайханд чиний газрыг Урансайханы өрөнд тооцож, 9 000 000 төгрөгөөр газрыг чинь авъя гэж авсан тул би бусдад төлбөр байхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч-Н.Баярмаа мэдүүлэхдээ:

Анх тендерийн нураалтын ажлыг Долгор санал болгож, 1 нураалтыг 15.000.000 төгрөгөөр авдаг гэсэн. Би өөрийнхөө ах дүү нартай нийлээд 30.000.000 төгрөгөө өгчихөөд хүлээгээд байж байхад Бат-Эрдэнэ гэж манай хуурай ах Галбадрах хүнийг  танилцуулаад чи 30.000.000 төгрөгт ажил авсан юм бол өөр ажил байвал олоод өг гэсэн. Урансайхан намын хандиваар ажлууд гарч байгаа шүү гэдэг саналыг бид нарт тавьчихсан байсан. Хамгийн анх 7 дугаар сарын 06-ны өдөр Бат-Эрдэнэ ах, Галбадрах нар 20.000.000 төгрөг өгөөд гэрээ хийсэн. Би Урансайхан руу ярихад Макс молл дээр аваад ир гэхээр тэнд нь аваачиж өгч байсан. 7 дугаар сарын 09-ний өдөр Бат-Эрдэнэ ах ахиж яриад Галбадрах ахиад ажил авъя гээд байна. Намын мөнгөөр өгч байгаа бол боломжийн ажил байна гэсэн. Хамгийн анхны ажил нь Шүүхийн шийдвэрийн баруун талын 2 давхар шар байруудыг зааж өгч байсан. 7 дугаар сарын 9-ний өдөр миний дансанд 5.000.000 төгрөг хийгээд дараа нь 7.000.000 төгрөгийг нотариатаар ороод өгсөн. Тэр мөнгөнүүдээ хороололд Урансайханд аваачиж өгч байсан. 47 000 000 төгрөгөөс зуучлалын мөнгө аваагүй. Бат-Эрдэнэ ах 4.000.000 төгрөгийг нь өөрөө авсан. Үлдсэнийг нь Урансайханд бага багаар цувуулаад өгөөд байсан. 47 000 000 төгрөг дээр сүүлдээ Галбадрах бид хоёрын дунд маргаан үүсч эхэлсэн. Галбадрах найзуудтайгаа жийптэй ирж намайг удаа дараа дарамталж зодсон. Сүүлдээ би гэртээ орж чадахгүй болсон. Тэгээд Урансайхан руу утсаар яриад би гэр орондоо орж чадахаа байчихлаа гэж хэлсэн.  Тэр манайд орж ирээд суучихна. Багануур дүүрэг дээр миний өндөр настай эцэг, эх хоёр дээр очоод чиний охин луйвар хийсэн. Мөнгийг нь төл гээд миний эцэг, эхийг дарамталсан. Би Урансайхан руу ахиж утасдаад эцэг, эхийг минь хүртэл дарамтлаад байна гэхэд чи наад мөнгөө бага багаар төлж бай гэсэн. Тэгээд 8 дугаар сарын 21-ний өдөр Галбадрахын данс руу нь 2.000.000 төгрөг хийсэн. Тэр үед би ажил хийгээд боломжийн амьдардаг байсан учир дундаас нь мөнгө авах сонирхол байгаагүй.  Дараа нь 9 дүгээр сарын 09-ний өдөр Галбадрахын данс руу 2.000.000 төгрөг хийсэн. Энэ хугацаанд Галбадрахад бас л зодуулаад явж байсан. Миний охин төрөх гээд байж байхад төрөхийн үүдэнд очоод 2-3 цагдаа найзтайгаа ирсэн. Батцэрэнгийн Энхбат гэж хүний дансанд 5011204202 гэсэн данс руу яг одоо мөнгө хийгээдэх, манай найзын данс байгаа юм гэхээр нь 4.000.000 төгрөг хийсэн. Энэ 4.000.000 төгрөгийг миний эцэг, эх тэтгэвэрийн зээл хийж надад явуулсан. Дараа нь манай хүргэн ээжээсээ 5.000.000 төгрөг аваад Галбадрахад бэлнээр өгсөн. Баримт нь хэрэгт байгаа. Дараа нь бас би найзтайгаа буудалд байна,буудлын мөнгө байхгүй байна гэхээр нь өөрийнхөө данснаас 80.000 төгрөг өгсөн. Ахиад дараа нь мөнгө хэрэгтэй гэхээр нь Галбадрахтай явж байгаад компьютерээ тавиад мөнгө өгсөн. Би нийт 13.000.000 төгрөг Галбадрахад өгсөн. Урансайханы гэрт манай гэрийнхэн очиход тэр өөрийгөө Дарханы прокурорт ажилаж байсан, би хэзээ ч худал ярихгүй гэсэн. Намайг Баянгол дүүрэг дээр цагдаад өгөх гээд байна. Яах юм бэ гэхэд чи аргалаад дааж бай. Найз нь прокурорт ажилладаг учир болохгүй байна гэсэн. Урансайхан өөрөө  15.000.000 төгрөгт Галбадрахад гал тогооны тавилга өгсөн.  4.000.000 төгрөгийг нь Бат-Эрдэнэ ах өгчихсөн. Гарын үсэг нь хэрэгт байгаа. Миний хувьд одоо Галбадрахад өгөх өглөгө, авлага байхгүй. Одоо ч намайг дарамталдаг. Ганчимэгийн 25.000.000 төгрөгөөс надад 6.000.000 төгрөг өгсөн. Эзэн нь Өлзийхутга, Туяа гэх хүмүүс байдаг. Ганчимэг, Оюун, Эрдэнэнсувд нар нь зуучилсан хүмүүс байдаг. Тэр өгсөн 6.000.000 төгрөгийг Урансайхан Сааралаатай ирээд бичиг баримттай нь авсан. Энэ хүмүүс хоорондоо уулзаад чам дээр 6.000.000 төгрөг нь очсон юм чинь 6.000.000 төгрөгийг нь төлчих гэхээр нь Өлзийхутагт 4.000.000 төгрөг төлсөн. Одоо 2.000.000 төгрөгний үлдэгдэл байгаа. 25.000.000 төгрөг биш гэдгийг байцаагч болгонд хэлж байсан ч энэ хэвээрээ яваад байгаа. 25.000.000 төгрөг биш 6.000.000 төгрөг ирж байсан. Хүрэлбаатарын 7.000.000 төгрөг гэдгээс надад 5.000.000 төгрөг нь ирээд Бат-Эрдэнэ ах 2.000.000 төгрөгийг нь авсан гэж хавтаст хэрэгт байгаа. Урансайхан 5.000.000 төгрөгийг Үүрийнтуяа гэдэг хүний данс руу хийчих гээд хийлгүүлсэн. Одоо би ах дүү нарын мөнгөө хаана хэлж, хэнд хандахаа мэдэхгүй байна. Алтанцэцэг гэж хүний 2.500.000 төгрөг орж ирэхэд тэр мөнгийг нь Оюунчимэг, Долгор хоёр өгсөн. Энэ хоёр Урансайханд өгсөн гэж хэлдэг. Өгсөн үгүйг нь өөрөө хараагүй учир мэдэхгүй байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч- Мөнхтуяа мэдүүлэхдээ:

Урангоо, Алтанцэцэг нартай холбоотой “Рун Шин Шань” компанийн хэрэгт иргэнийн  хариуцагчаар орсон. Ямар шалтгаанаар иргэний хариуцагчаар орж байгааг мэдэхгүй байна. Урангоогоос миний данс руу 1.150.000 төгрөг орж ирсэн. Тэр мөнгө нь болохоор Урангоотой ажил ярьсан  Наранцэцэгт очих мөнгө байсан ба “Наранцэцэг дансгүй байна, чиний дансанд хийчихье” гэж хэлээд хийж байсан. Би тэр мөнгийг нь Наранцэцэг рүү шилжүүлсэн. Би дундаас нь шагнал аваагүй.  Би Наранцэцэг эгчээс хувиараа 2.000.000 төгрөгийг зээлснээ түүнд буцаагаад төлсөн. Энэ мөнгийг Нараа эгчтэй ярьж авснаас энэ хүмүүсээс аваагүй. Миний зээлсэн мөнгийг Алтанцэцэг эгч “Рун Шин Шань” компанийн мөнгөнөөс өгсөн байсан байна лээ. Тэгээд би Ру Шин Шан компани руу юаниар нь шилжүүлсэн гэв.

1. Шүүгдэгч А.У З.Ц, Н.Уртнасан нар нь бүлэглэн 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч О.Наранбаатараас “Хас банкнаас зээл авч, орон сууц худалдаж авах гэж байгаа, дансандаа урьдчилгаа төлбөр байршуулах хэрэгтэй байна” гэж хуурч, зээлийн гэрээгээр халхавчлан, зээлэх нэрийдлээр Н.Уртнасангийн "Хас банк"-ны дансанд 45 000 000 төгрөгийг байршуулуулан, улмаар хуурамч иргэний үнэмлэхээр данснаас гарган авч хуурч залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-О.Наранбаатар мэдүүлэхдээ:

“ ...би хувиараа иргэдэд банкны баталгаа гаргаж дансанд нь урьдчилгаа төлбөр байршуулан ажилладаг. Т.Билгүүнтэй ярьсан эмэгтэй Уртнасан ирэхэд нь уулзаад, би “худалдах худалдан авах гэрээ чинь хаана байна” гэхэд тэр “Урт цагааны Хас банкнаас зээл авах гэж байгаа юм аа, 150 000 000 төгрөгөөр орон сууц худалдаж авах гэж байгаа, дансанд урьдчилгаа төлбөр 45 сая төгрөг байршуулах хэрэгтэй байна” гэхээр нь би “та хаана юу хийдэг хүн бэ” гэхэд “төмөр замд байдаг Панарама диско хоол, 10 дугаар хороололд Х диско баарыг түрээслэж ажиллуулдаг” гэсэн. Би Уртнасантай 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр зээлийн гэрээг 5 хоногийн хугацаатай байгуулж, данснаас зарлагын гүйлгээ хийх итгэмжлэлийг ажлынхаа хажуу талын нотариатчаар хийлгэж аваад ажил ихтэй байсан учраас 45 сая төгрөгийг Т.Билгүүнд өгч явуулсан бөгөөд холбогдох бүх бичиг баримтыг Т.Билгүүн авч, тухайн хүний дансанд нь хамтран эзэмшигчээр бүртгүүлдэг. 45 сая төгрөгийг дансандаа байршуулахдаа Уртнасан “Хамтран эзэмшигчээр орвол зээл бүтэхээ больчихно” гэдэг шалтгаанаар дансаа хамтран эзэмшигчээр бүртгүүлээгүй байсан. Уг мөнгө нь миний өөрийн эзэмшлийн мөнгө юм. 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Н.Уртнасан данснаасаа 45 сая төгрөгийг зарлагадаж авахдаа хуурамч иргэний үнэмлэхээ ашигласан байсан. Миний тооцоогоор 8-10 сая төгрөг барагдуулж авах ёстой гэж бодож байна. Албан ёсны баримт байхгүй болохоор яг хэлж мэдэхгүй байна. Миний энэ үйлдэлд Урансайхан, Цолмон гэх хүмүүс ямар оролцоотой оролцсон талаар мэдэх зүйл байхгүй. Уртнасан гэдэг хүн л хуурамч бичиг баримтаар мөнгө авсан байсан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 47-48, 50 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Т.Билгүүн мэдүүлэхдээ:

 “...Н.Уртнасан, О.Наранбаатар ах хоорондоо зээлийн гэрээг гэрчлүүлж, Хас банкны Ард салбар дээр Уртнасангийн хадгаламжийн 500737765 тоот дансанд бэлнээр 45 сая төгрөгийн орлогын гүйлгээг би өөрийн биеэр хийсэн. Уртнасан данснаасаа 45 сая төгрөг авчихна гэж үнэндээ бодоогүй, хардаагүй. Яагаад гэхээр түүний бүх бичиг баримт болох хуурамч байж болохоор иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, Хас банкны хадгаламжийн дэвтэр, зээлийн гэрээ, данснаас зарлага хийлгэх итгэмжлэл, орлого хийсэн баримт зэрэг нь надад байсан юм. Би “Зар мэдээ” сонинд банкны баталгаа найдвартай гаргаж өгнө гэсэн утгатай зар тавьсан байсан учир Уртнасан над руу залгаж танилцсан. Тэгээд ирж уулзахдаа Сайхнаа, Цолмон, Уртнасан гурав ирж уулзаад бүгд объект худалдаж авах тухай баталгаа үзүүлээд банкнаас зээл гаргах шаардлагатай байна гэсэн хүсэлтийн дагуу Хас банкинд 45 сая төгрөг байршуулаад урьдчилгаа хүү болох 2 250 000 төгрөг бэлнээр өгөхдөө 2 залуутай ирж өгсөн гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 52-54 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-А.Энхманлай мэдүүлэхдээ:

 “...Бүх шаардлагатай материалуудыг З.Ц бүрдүүлж өгсөн, А.Сайханаа байнга хамт явсан, хамгийн сүүлд Н.Уртнасан байсан, урьдчилгаа яаж өгнө гэдгээ хэлээгүй. З.Ц дансандаа байршуулсан байсан Н.Уртнасангийн хувьд судалгаанд явахад машинд нь сууж байсан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 62 дугаар хуудас)

 

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2984 тоот дүгнэлтэд:

 “...Шинжилгээнд ирүүлсэн ЦР74122460 регистрийн дугаартай Нэргүй овогтой Уртнасангийн нэр дээрх УБ0201388 дугаартай Монгол Улсын иргэний үнэмлэх гэх зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн дээрх иргэний үнэмлэх гэх зүйл нь хуурамч байна. Уг иргэний үнэмлэх гэх зүйлийн будагч бодисонд хуулбарлан олшруулах төхөөрөмж ашиглан хэвлэсэн шинж тэмдэг илэрч байхаас гадна Монгол Улсын иргэний үнэмлэхэнд байдаг нууцлалын элементүүд илрэхгүй байна” гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас73 дугаар хуудас)

 

Н.Уртнасангийн Хас банкны 5000737765 дугаартай дансны хуулга (хэргийн 1 дүгээр хавтас, 51 дүгээр хуудас)

 

2.Шүүгдэгч З.Ц 2013 оны 7 дугаар сарын 15-наас 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “банкнаас зээл гаргаж өгнө” гэж хуурч, хохирогч Д.Пүрэвжалаас 9 500 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Д.Пүрэвжал мэдүүлэхдээ:

“...Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны даргаар Байгалмаа ажилладаг байж байгаад ажлаасаа гарчихсан байсан бөгөөд би өөрөө 7 дугаар хороонд оршин сууж дэлгүүр ажиллуулдаг байсан чинь Байгалмаа намайг та түрээс төлж сууж байхаар өөрийн гэсэн дэлгүүртэй болооч би зээл гаргаж өгдөг хүмүүстэй танилцуулж өгье гэж хэлсэн. Ингээд 14 дүгээр сургуулийн багш Билэгцэцэг гэх хүнтэй уулзуулахад тэр хүн би урьд нь өөрөө зээл гаргуулан авч байсан. Зээл гаргаж өгдөг нь найдвартай юм билээ гээд Цолмон гэх хүүхнийг танилцуулсан. Цолмон Хаан банкинд таньдаг хүн байгаа, тэр хүнийг Амараа гэдэг юм гэж хэлээд Кристал гэх цайны газарт Хаан банкинд ажилладаг гэх хэдэн хүмүүстэй уулзуулсан. Тэгээд гарч ирээд Цолмон, Билэгцэцэг нар нь за та одоо харав уу, итгэв үү, Амараа бол захирал нь байгаа юм. Одоо наад хүмүүс чинь найдвартай гэж хэлээд банкны хүмүүс зээлийн урьдчилгаа мөнгийг нь эхлээд гаргаад өгчихдөг юм гэж хэлээд 7.5 сая төгрөгийг 2 удаа тасалж авсан. Ингээд би Хаан банкны зээлээ хөөцөлдсөн боловч ямар ч зээл бүтээгүй бөгөөд Амараа гэх хүнтэйгээ дотно харьцаатай биш, Амараа гэх хүнээ ч таньж мэддэггүй, зөвхөн миний мөнгийг аваад л хувьдаа хэрэглэчихсэн байсан нь сүүлд мэдэгдсэн,

“...Байгальмаа надаас зуучлалын хөлс гэж өөрөө мэдээд 1 000 000 төгрөг өгчихөөрэй гэсэн. Харин надад бэлэн мөнгө байхгүй шалтгаанаар түүнд бэлэн болон бараа оролцуулаад 720 000 төгрөгийг хэсэгчлэн төлсөн, би 14 дүгээр сургуульд бага ангийн багшийн ажил эрхэлдэг гэх Н.Билэгцэцэг болон түүний найз Цолмон нарт 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 2 200 000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн нутаг Улсын их дэлгүүрийн замын урд талын 2 дугаар 40 мянгатын Хаан банкны баруун талд байдаг нэрийг нь сайн мэдэхгүй нэг цайны газарт Цолмон, Билэгцэцэг нарт хүлээлгэн өгсөн. Дахин 2013 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 800 000 төгрөг, нийт 3 000 000 бэлнээр нь мөн цайны газартаа Цолмон, Билэгцэцэг нарт өгсөн. Үүнээс удалгүй Н.Билэгцэцэг, Цолмон нар хамт ирээд Хаан банкнаас Цэрэнбат гэж хүн томилогдсон, таны худалдаж авахыг хүссэн объектыг үзнэ. Мөн зээлийн урьдчилгаанд байршуулах мөнгөний хүү болох 6 500 000 төгрөг хэрэгтэй байна..., гэж хэлэхэд нь 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Н.Билэгцэцэгийн 5050020168 тоот дансанд нь Сансарын Тунелын Хаан банкны салбараар шилжүүлсэн. Би Билэгцэцэг, Цолмон нар залилсан болохыг мэдэж, байнга мөнгөө нэхсэн. Гэтэл Н.Билэгцэцэг 3.000.000 төгрөгийг миний 5031268456 тоот Хаан банкны дансаар цувуулж төлж байсан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 168, 227-228  дугаар хуудас)

 

3. Шүүгдэгч А.У 2011 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар байрны 34 тоотод хохирогч Б.Үүрийнтуяагаас 14 000 000 төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжийг “зараад өгье” гэж хуурч барьцаат зээлийн газар зээлийн барьцаанд өгч залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Б.Үүрийнтуяа мэдүүлэхдээ:

 “...Сайханаа 2011 оны 8 дугаар сарын 04-ний өдөр нэг эрэгтэй хүний хамт ирээд цусны аппаратыг авч явсан. Тухайн үед уг аппаратыг 18 сая төгрөгөөр чамд зарж өгье, 14 сая төгрөгийг нь чамд өгөөд 4 сая төгрөгийг нь би өөрөө авъя гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. Одоо ямар ч гомдол санал байхгүй болохоор дахин дахин дуудагдмааргүй байна. А.Сайхнаа нь бусдад зарж өгнө гэж авч яваад ломбардад тавьсан байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандаж байж ломбардаас хураалган эд зүйлээ бүрэн бүтэн авсан тэр хүнийг ломбардад хэдэн төгрөгөөр тавьсан талаар мэдэх зүйл байхгүй болно. Би анх танилцахдаа А.Сайхнаа л гэж танилцсан болохоор одоо тэр хүнийг Урансайхан гэж хэлж мэдэхгүй байна гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 50-51, 53-60 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч-Ц.Фф мэдүүлэхдээ:

 “...Уянга гэдэг миний танил дүү Сайхнаа гэдэг хүнийг дагуулж манай ломбардад ирсэн юм. Энэ эгч шүүхэд ажилладаг юм аа, гаалиар машин орж ирж байгаа яаралтай мөнгө хэрэгтэй байгаа юм аа, 2 000 000 төгрөг зээлүүлээч барьцаанд нь цусны шинжилгээний аппарат тавья гэж хэлсэн. Би Уянгыг таньдаг болохоор тэр Сайханаа гэдэг эмэгтэй 2011.9.27-ны өдөр 2 000 000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлүүлсэн гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 67 дугаар хуудас)

 

4. А.У, З.Ц, Б.Лхагвадорж нар бүлэглэн 2013 оны 4 дүгээр сард Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Урт цагааны урд хохирогч Д.Сономпэлжээд “цагдаа дээр хураагдсан үнэт эдлэлүүдийг чинь авч өгье” гэж хуурч, бэлнээр 10 000 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Сономпэлжээ мэдүүлэхдээ:

 “...2013 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр намайг гэртээ байхад манай нөхөр Мөнхбат над руу залгаад чиний хэргийг шийдвэрлэхэд тус болох найдвартай хүн олчихлоо мөнгөө аваад хүрээд ир гэхээр нь УИД-ийн хойд талд байрлах үсчин гоо сайхны салон дээр очиход манай нөхөр 3 хүний хамт байж байсан. Тэгээд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр урт цагааны урд байрлах нотариатын газар очиж зээлийн гэрээ хийж 10 сая төгрөгөө өгсөн. Лхагвадоржтой хамт ирсэн эмэгтэй Цолмон надтай уулзаж мөнгө авахдаа “чи хүнд хэцүү хэрэгт орсон байна, чи ингээд яваад байвал шоронд орж ял авна, би чиний хэргийг сайн судалчихаад ирлээ, манай танил найз эгч Сайханаа гэж эмэгтэй уг асуудлыг чинь зохицуулж өгнө, Сайханаа эгч бид хоёр урд нь ийм асуудлыг зохицуулж байсан” гэхээр нь та хоёр тэгээд миний асуудлыг яаж зохицуулах юм бэ гэж асуухад Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн дэд дарга Энхбаяр гэж хүн манай 10 жилийн ангийн хүүхэд юмаа, чиний хэргийг 3 хоногийн дотор нам зохицуулна гэж хэлэхээр нь итгээд 10 сая төгрөг өгсөн.

“..Лхагвадорж гэдэг хүнээр дамжуулан З.Ц гэдэг хүнтэй уулзаж өөрт тохиолдсон асуудлаа тайлбарлахад тусалж чадах хүн байгаа 10 сая төгрөг зээл хэлбэрээр нотариатаар батлуулан өгчих гэснээр өгсөн. Тэр үед ХУД-н ЦХ-н дэд дарга Энхбаяр гэдэг хүнд өгнө гэсэн болохоос биш хамт хоол унданд орж би мөнгө өгсөн эсэхийг мэдэх боломжгүй салцгаасан. Одоо бодож байхад цаашаа хүнд дамжуулан өгөөгүй юм шиг байгаан би өөрөө өмгөөлөгч авч байж хэргээ шийдвэрлүүлсэн. З.Ц нь татвар болон торгууль зэргийг оролцуулаад шийдвэрлэнэ гэж хэлж байсан. Би нийт 10 сая төгрөгнөөс 7 сая төгрөг авсан үлдсэн мөнгөө авч чадаагүй. З.Ц надад хэлэхдээ би Урансайхан гэдэг хүнд мөнгөө өгсөн. Тэр хүн цаашаа Энхбаяр гэдэг хүнд мөнгөө өгсөн түүнийг авч чадахгүй байна гэж ярьж байсан гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 156-158 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-О.Мөнхбат мэдүүлэхдээ:

 “...Манай эхнэр Сономпэлжээ нь 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Солонгос улсаас монетан эдлэл МУ-ын хилээр оруулж ирэхдээ гаалийн татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр бараагаа хураалгасан. 2013.04.13-14-ний өдөр би хүргэн ах Лхагвадоржтой уулзаад болсон асуудлын талаар хэлэхэд надад наад асуудлыг чинь зохицуулаад өгчих хүн байгаа би тэр хүнтэйгээ уулзаад эргээд хэлье гэсэн. Тэгээд 2-3 хоногийн дараа утасдаад Мандухай зочид буудлын урд талын гоо сайхын салонд Лхагвадорж ахтай уулзахад Цолмон гэж хүнийг танилцуулаад энэ хүн чиний асуудлыг зохицуулна гэж хэлсэн. Цолмонг олж өгч хохиролгүй болгож өгнө үү. Цолмонтой танилцуулж өгсөн Лхагвадорж ах 2013.06 сарын сүүлээр хөдөө явж байгаад авто осолд ороод нас барсан” гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 160 дугаар хуудас)

 

5. З.Ц 2013 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Хайер электроникс" дэлгүүрээс 4 700 000 төгрөгийн үнэ бүхий нийт 6 ширхэг зөөврийн компьютерыг зээлээр худалдан авах нэрийдлээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Д.Цогтбаяр мэдүүлэхдээ:

 “..Миний ажилладаг Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хайер электроникс цахилгаан барааны дэлгүүрт 2013 оны 6 дугаар сарын 07-ны өдөр З.Ц ирж 4 700 000 төгрөгний цахилгаан бараа лизингээр худалдан авсан. Манайх лизенгээр бараа өгөхдөө үйл ажиллагаа явуулж байгаа ААН, ХХК-ийн үйл ажиллагаанд тулгуурлаж өгдөг тул тухайн үед З.Цгийн түрээсээр ажиллуулдаг гэх Далай 8 нэрийн хүнсний дэлгүүрийн бичиг баримтыг шалгаж БЗД-ийн 5-р хороо, Моносын 2-17а тоотод очиж Далай гэх хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаатай танилцаж 6 ширхэг нөүтбүүкийг лизенгээр өгч урьдчилгаа төлбөр гэж 700 000 төгрөгийг тухайн өдрөө авсан. Түүнээс хойш өдөр өдөрт мөнгө төлөх байсан ч төлөхгүй байсан тул Далай хүнсний дэлгүүрт очиж биечлэн асуухад З.Ц нь Далай хүнсний дэлгүүртэй ямар ч хамааралгүй болохыг мэдсэн,

“...2013.06.07-ны өдөр З.Ц гэх эмэгтэй манай дэлгүүрээс тус бүр 650.000 төгрөгийн үнэтэй 5 ширхэг notebook, 950.000 төгрөгний 1 ширхэг notebook, нийт 6 ширхэг барааг 4.700.000 төгрөгийн бараа урьдчилгаа 700.000 төгрөг төлж лизингээр худалдан авах гэрээ хийж авсан. Цолмон нь манайхаас бараа авахдаа “Далай” нэртэй хүнсний дэлгүүр түрээслэн ажиллуулдаг гэсэн дэлгүүрийн түрээсийн гэрээ болон улсын бүртгэлийн гэрчилгээ, газар эзэмших гэрчилгээ зэргийг үзүүлсэн. “Далай” дэлгүүр нь БЗД-ийн 5-р хороо Моносын 2-р гудамжны 17а тоот үйл ажиллагаа явуулдаг 8 нэрийн барааны дэлгүүр байсан. Энэ дэлгүүрийг манайхаас би болон борлуулагч Урнаа бид хоёр очиж үзсэн” гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 189-190, 3 дугаар хавтас, 9 дүгээр хуудас)

 

6. А.У, З.Ц нар бүлэглэн 2013 оны 01 дүгээр сарын 30 өдөр Баянгол дүүргийн  2 дугаар хороонд хохирогч Д.Ьгийн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын 10-г-9а тоот хаягтай 265 м.кв газар хувийн сууцны зориулалттай 650 м.кв талбай бүхий 2 давхар үл хөдлөх хөрөнгийг 40 000 000 төгрөгийн зээлийн барьцаалбарт шилжүүлүүлэн, 30 000 000 төгрөгийг зээлэх нэрийдлээр хуурч залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Д.Ь мэдүүлэхдээ:

 “...Манайх Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын 10-г-9а тоот хаягтай 265 м.кв газар дээрээ 2002 онд хувийн сууцны зориулалтаар 650 м.кв талбай бүхий 2 давхар обьект барьсан юм. 2012 оны 9 дүгээр сараас эхлэн уг газраа объекттойгоо зарахаар зар мэдээ сонинд зар өгсөн. Зарын дагуу Цолмон, Сайхнаа гэх хоёр эмэгтэй ирээд манай газар, обьектыг үзээд Цолмон гэгч эмэгтэй нь худалдаж авъя, зараа явуулахаа боль гэсэн. Цолмон, Сайханаа хоёр хамт ирээд за зээл гарах тун дөхөж байна, зээл бүтээхэд банкны эдийн засагчид нь 30 сая төгрөгийн хахууль өгөх хэрэгтэй байна тэгж байж 500 сая төгрөгийн зээл гаргах гээд байна, объектыг чинь барьцаанд тавьж 30 сая төгрөг авмаар байна гэсэн. Сайханаа надад за өнөөдөр объектыг манай найз ирж үзнэ, энэ хүн барьцаа авч мөнгө зээлүүлдэг хүн байгаа юм, энэ хүнийг ирэхээр объектоо үзүүлээд чи өөрийгөө миний хамаатны дүү гэж хэлээрэй, мөн бусад асуудлыг эгч мэднэ гэж хэлээрэй, тэгвэл зээл амархан бүтнэ гэж хэлсэн. Тэгээд би обьект дээрээ байж байхад Энхбаяр гэж хүн ирсэн. Тэгээд би объектоо үзүүлсэн..., Миний газар, объект өмнө нь “М Даблью Кредит” ББСБ-д 10 сая төгрөгийн зээлийн барьцаанд байсан тул эхлээд 10 саяыг Энхбаяр төлж зээлийг чөлөөлж өгөөд энэ мөнгөн дээр нэмж 30 сая төгрөгийг өгч ерөнхийдөө би Энхбаярт объектоо барьцаалаад 40 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулчихаж байгаа юм. 30 сая төгрөгийг бол Цолмон, Сайханаа нар миний гар дээр ч тавиулаагүй нотариатын газар дээр Энхбаяраас авчихаж байгаа юм.., Тэгээд 2013 оны 02 сард цагаан сарын дараа надад мөнгө зээлсэн Энхбаяр над руу утсаар яриад энэ Цолмон чинь луйвар хийж байгаа хүн юм бишүү, намайг луйвардсан байна, чиний мөнгө төгрөг юу болж байна, чи Цолмонгоос мөнгөө олж авч чадсан уу гэхээр нь би Цолмонтой холбогдож чадахгүй байгаагаа хэлээд Энхбаяртай маргааш нь уулзалдахаар болсон. Дараа нь би Энхбаяртай уулзаад Цомлон Сайханаа бол манай эгч биш, таны найз гэсэн ш дээ гэсэн чинь Энхбаяр үгүй ээ чамайг чинь тэр 2 манай дүү гэж танилцуулсан ш дээ надтай найз биш, зарын дагуу ирж уулзсан хүмүүс ш дээ гэсэн..., Энхбаяраас зээлсэн 40 сая төгрөг сарын 2.4 хувийн хүүтэй байсан тул би Цолмон миний мөнгийг өгөхгүй нь тодорхой болонгуут өөрөө хөөцөлдөж байгаад Эрэл банкнаас 50 сая төгрөгийн зээл аваад Энхбаярт 40 сая төгрөгийг нэг сарын хүү, мөн алдангийн мөнгөтэй нь өгсөн гэжээ. (хэргийн 3 дугаар хавтас, 107-109 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Н.Энхбаяр мэдүүлэхдээ:

 “...Би энэ оны 01 дүгээр сард Эд хөрөнгө барьцаалж хүүтэй мөнгө зээлдүүлнэ гэж 1950-д зар өгсөн. Тэгсэн зарын дагуу.., өөрийгөө Сайхнаа гэж танилцуулсан авгай 330 сая төгрөгийн үнэтэй 3 давхар объект байна, хичнээн төгрөгийн зээл өгөх боломжтой вэ гэхээр нь 30 сая төгрөг 5 хувийн хүүтэй өгнө гэсэн чинь мөнгөө 40 сая болгочих 6 хувийн хүүтэй авъя гэхээр нь би за уулзаад ярилцая гэсэн. Тэгээд тэр өдрөө 3 дугаар хорооллын гэр нэртэй ресторанд Сайхнаа гэгч эмэгтэйтэй уулзсан. Бид хоёр уулзаад 5 минут болоогүй байхад Цолмон гэгч эмэгтэй бидэн дээр ирж суусан. Сайхнаа надад манай энэ дүү Цолмон чамаас авах мөнгөөр энэ обьектдоо юм хийх юм, доод талын 1 давхрыг нь саун массаж болгож шинэчлэнэ гэж ярьсан. Харин барьцаалах обьектоо болохоор Сайханаа энэ обьект бол манай Ьн эзэмшилд байдаг юм, Цолмон, Ь бид 3 эгч дүүсийн хүүхдүүд гэж Сайханаа ярьсан. Энэ яриа болж байхад Цолмон хажууд сууж байсан..., банк бус санхүүгийн байгууллага дээр Цолмон, Сайханаа, Ь нарын хамт очоод Ьд 10 сая төгрөг өгч зээлийг нь хаалгаад объектын бичиг баримтыг нь аваад тээврийн товчооны баруун талд Баянгол дүүргийн 2-р хорооны нутагт байрлах нотариатын газарт очиж Ьд 40 сая төгрөг зээлүүлсэн гэрээ хийж батлуулаад үлдэгдэл 30 сая төгрөгийг Сайхнаа, Цолмон нарт тоолуулж өгсөн. ...Ь л харин Цолмон, Сайхнаа нараас болж хохироод байна гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 110-111 дүгээр хуудас)

 

2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Д.Ь, З.Ц нарын хооронд байгуулсан 42 400 000 төгрөгийн зээлийн гэрээ. (хэргийн 3 дугаар хавтас, 159 дүгээр хуудас)

 

7.А.У 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч С.Гомбосүрэнг “Хөвсгөл аймгийн Мөрөн суманд шүүхийн 32 айлын орон сууцны барилгын ажил авч өгнө” гэж хуурч, 30 000 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-С.Гомбосүрэн мэдүүлэхдээ:

 “...2013 онд миний танил Батсүх гэж хүнээр дамжуулан Урансайхан, Амарзаяа нартай танилцаж байсан юм. Тэгээд энэ хоёр хүн барилгын ажлын зөвшөөрлийг найдвартай авч өгдөг хүн байгаа юм гэж хэлж байсан. Тухайн үед Урансайхан, Амарзаяа нар нь хоёулаа хамтдаа Хөвсгөл аймгийн Мөрөн суманд баригдах шүүхийн байгууллагын ажилчдын 32 айлын орон сууцны барилгын тендерийг авч өгье гэж хэлээд надад интернетээр зургийг нь харуулж байсан юм. Тэгээд манай байгууллагад энэ санал таалагдаад Урансайхан, Амарзаяа нартай уулзаж харилцан тохиролцсон юм. Тухайн үед Урансайхан Амарзаяа хоёр нь манай Сант Өндөр ХХК-ийн гэрчилгээний хуулбар авсан, өөр ямар нэгэн бичиг баримт шаардлагагүй, мөнгийг чинь цааш нь дамжуулаад танай компанийн нэр дээр барилгын ажил явуулах тендерийг авч өгнө гэж хэлсэн. Эхлээд Урансайхан, Амарзаяа нар нь 24 сая төгрөгийг бэлнээр авсан, үлдсэн 6 сая төгрөгийг бэлнээр сүүлд нь авсан. Эхлээд авсан 24 сая төгрөг дээрээ Урансайхан, Амарзаяа нар нь өөрсдөө гараар баримт үйлдэж өгсөн гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 153 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-С.Алтан-Очир мэдүүлэхдээ:

 “...спорт заалны ажлыг авахад тусална гэхээр нь 2013 оны 7 дугаар сарын эхээр А.Уд бэлнээр 13 сая төгрөгийг өгч зээлийн гэрээ байгуулсан.  А.У, Э.Амарзаяа нарын яриагаар бол Хөвсгөл аймгийн шүүхийн 32 айлын орон сууцны барилгын ажил нь гурван тэрбумын өртөгтэй гэсэн бөгөөд тендерийг нь авахад нийт өртөгийн нэг хувь буюу 30 сая төгрөгийг өгчихвөл хөөцөлдөөд найдвартай тендерийг аваад өгөх бүрэн боломжтой гэж итгүүлсэн. Эхлээд 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, АШУ хоолны газарт Урансайхан, Амарзаяа нарт 24 сая төгрөгийг манай компаны менежер С.Гомбосүрэн бэлнээр өгсөн. Дараагаар нь 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн нутаг Баянгол их дэлгүүрийн.., автомашины зогсоол дээр машин дотроо 6 сая төгрөгийг Урансайхан, Э.Амарзаяа нар авахад нь би хамт байлцсан.  Өмнө нь өгсөн байсан 13 сая төгрөгийг тендерийн баталгаа гаргуулна гээд арай гэж буцааж авсан гэжээ. (хэргийн 3 дугаар хавтас, 222 дугаар хуудас)

 

8. М.А,  Ц.Баянбилэг нар бүлэглэн 2013 оны 8 дугаар сарын 09-нд Чингэлтэй дүүргийн  4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 5 дугаар сургуулийн орчим Э.Амарзаяагаар зуучлуулж, хохирогч Л.Эрдэнэцогтод “барилгын барих тендэрийн ажил олж өгнө” гэж хуурч, 37 500 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн  талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Л.Эрдэнэцогт мэдүүлэхдээ:

 “...2013 оны 8 дугаар сарын эхээр Ариумаа гэдэг эмэгтэй над руу залгаад Баярхүү ах надад өөрийн чинь гар утсыг өгсөн. Та барилгын ажил сонирхож байгаа юм уу та Хан-Уул дүүргийн өвлийн цогцолбор барих ажлын тендерийн ажил сонирхож байгаа юм уу гэж асуухаар нь сонирхож байгаагаа хэлсэн. Тэгээд 8 дугаар сарын 09-ний өдөр над руу Ариумаа гэдэг эмэгтэй залгаад 16 цагаас өмнө 25 сая төгрөг бэлэн аваад 5 дугаар сургуулийн тэнд хүрээд ир гэхээр нь юу болох гэж байгаа талаар нь асуухад оочер дугаарт оруулж тендер шалгаруулж өгдөг тул 16 цагаас өмнө мөнгөө өгөөд оочерт орж чадахгүй бол тендерт шалгарч чадахгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь нээрээ л тийм л юм байх гэж бодоод эхнэр Лхагважавд хэлж ярилцаад эхнэрийн ах Цэцэнхүүгээс бэлнээр 25 сая төгрөг зээлж аваад тэр өдрөө Ариумаатай уулзаж мөнгөө өгсөн. Ариумаа өөрийгөө УИХ-ын Тамгын газарт ажилладаг гэж хэлж байхаар нь тэр бүгдэд итгэсэн. Тэгээд мөнгөө өгөхдөө мөнгө авсан өгснөө баталгаажуулах гэж зээлийн гэрээ байгуулсан. Тэгээд хэсэг чимээгүй байж байгаад 2013 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Ариумаа над руу залгаад Баянгол дүүргийн нэг цэгийн үйлчилгээний барилгын тендер байнаа та авах юм уу гэж асуухаар нь би зөвшөөрсөн. Намайг дахиад 25 сая төгрөг авчир гэж хэлэхээр нь надад тийм их хэмжээний мөнгө олдохгүй, арай багасгах арга байхгүй юм уу гэж асуухад би цаашаа хүмүүсээсээ асуугаад эргээд хэлье гэж хэлсэн. Тэгээд удаагүй эргэж залгаад та ядаж 12 500 000 төгрөг олж өг гэхээр нь тэр өдрөө Ариумаатай уулзаж бэлнээр 12 500 000 төгрөг өгч нөгөө нотариатын газраараа орж зээлийн гэрээ байгуулсан. Тэгээд Ариумаагийн зааж өгсөн 2 тендерийн Хан-Уул дүүргийн тендерт зээлийн барьцаа хөрөнгө нь 2 тэрбум төгрөг байсан учраас барьцаа хөрөнгө хүрэхгүй шалтгаанаар ороцож чадаагүй ба тэрний оронд Сүхбаатар дүүргийн нэг цэгийн үйлчилгээний тендерт орсон. Тэгээд оролцсон тендерүүддээ шалгарч чадаагүй. Баярхүү нь манай ажлын газрын Мэндээгийн танил нь гээд тухайн үед ажил олох зорилгоор танилцаж байсан ба Баярхүү нь надад Ариумааг танилцуулж байсан. Амарзаяа надад 2 сая төгрөг өгсөн. Ариумаагаас 37 500 000 төгрөгөө бүгдийг нь авсан гэжээ. (хэргийн 4 дүгээр хавтас, 34-38 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Т.Лхагважав мэдүүлэхдээ:

 “...2013.08.09-ний өдөр манай нөхөр гэрт ирээд “Батхүүгийн танил УИХ-ын Тамгын газарт ажилладаг Ариумаа гэдэг эмэгтэй надтай ярьсан. Орой 16 цагаас өмнө яаралтай 25 сая төгрөг аваад ир гэж манай барилгын компанид худалдан авах ажиллагааны газраас шалгаруулж байгаа тендерийн очерт оруулж ажил авч өгье гэж хэлсэн байдаг. Тэгэхээр нь нөхөр бид хоёрт бэлэн мөнгө байхгүй байсан тул өөрийн хамаатны ах Цэцэнхүүгээр утсаар залгаад учраа хэлэхэд 25.000 ам.доллар байна гэхээр нь тэр мөнгийг нь тэр чигээр нь аваад төгрөгт шилжүүлэхэд 35.000.000 төгрөг болохоор нь 10.000.000-ыг хадгалчихаад бэлэн 25.000.000 төгрөгийг нь Ариумаа гэдэг эмэгтэйд аваачиж өгсөн. Хан-Уул дүүргийн спорт цогцолборын барилгын ажилд оролцох гэхэд тухайн тендерийн ажил нь 96 сая төгрөгийн  баталгаатай гэхээр нь нөхөр бид хоёр мөнгө хайгаад олдохгүй байсан болохоор Ариумаагаас мөнгөө буцааж авах гэсэн чинь Ариумаа нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт баригдах нэг цэгийн үйлчилгээний барилгад оролцуулахаар болоод бүх материалаа бэлдэж өгсөн ба мөн энэ тендерийн  сонгон шалгаруулалтын хариу гарахаас өмнө Ариумаа манай нөхөр рүү залгаад Сүхбаатар дүүргийн нэг цэгийн үйлчилгээний барилгын сонгон шалгаруулалтанд оролцох уу гэхээр нь зөвшөөрсөн ба 12.500.000 төгрөг нэмээд өгчих гэж хэлэхээр нь тэр мөнгийг нь өгөхөд удаагүй Сүхбаатар дүүргийн Худалдан авах ажиллагааны газраас над руу залгаад ирж тендерийн сонгон шалгаруулалтын хариугаа ав гэхээр нь очиж уулзахад “танай байгууллагын үнийн санал их байна” гэж хэлээд сонгон шалгаруулалтанд тэнцсэнгүй гэж хэлсэн.., Баянгол дүүргийн худалдан авах ажиллагааны газарт уулзахад манай тендерт шалгараагүй бичгийг Балжинням гэдэг хүн авчихсан байсан гэжээ. (хэргийн 4 дүгээр хавтас, 40-42 дугаар хуудас)

 

9. А.У 2013 оны 5 дугаар сарын 06-нд Э.Амарзаяагаар зуучлуулж, “зам, барилгын ажил авч өгнө” гэж хуурч мэхлэн, хохирогч Р.Амарзаяагаас 90 000 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Р.Амарзаяа мэдүүлэхдээ:

 “..Би “ПИ СИ ЭФ”-ХХК-ны ерөнхий захирал байгаа юм. Э.Амарзаяа гэдэг хүнд замын ажлын шууд гэрээ хийхэд зарцуулагдах урьдчилгаа мөнгө болох 1 тэрбум 800 сая төгрөгийн 33-ийн уулзварын өргөтгөсөн ажлыг авч өгөхөөр тохиролцож 0.2 хувь гэж тооцон 90 сая төгрөг бэлнээр өгснөөр ажлаа авах нь гэж бодсон чинь нөгөө ажил нь бүтэхээргүй болж Э.Амарзаяа гэдэг хүнээс буцааж мөнгөө авч чадалгүй хохирсон болохоор өргөдөл гаргасан юм. Тухайн үед бид ажлаа авчихсан бол одоо гомдол саналгүй байх байлаа. Тухайн үед аль нэг компаниас урьдчилан ажил авч хийж гүйцэтгэх ажлын байртай байх зорилгоор урьдчилгаа нэхэмжилсэн мөнгийг нь Э.Амарзаяад өгч байсан юм. Энэ хүн цаанаа хэнд өгч миний хүссэн ажлыг бүтээж өгөхийг мэдэхгүй байсан болохоор одоо Э.Амарзаяагаас мөнгө нэхэмжилж байгаа юмаа. Миний тооцоогоор одоо үлдэгдэл 42 сая төгрөгийн үлдэгдэлтэй байгаа гэжээ.  (хэргийн 4 дүгээр хавтас, 99-103 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Э.Амарзаяа мэдүүлэхдээ:

“...Би анх А.Утай 2012 онд том охины дунд сургуулийн төгсөлтийн арга хэмжээ дээр танилцсан. Тэр үед Урансайханы хүү нь манай охинтой нэг ангийн хүүхэд байсан. Тэр үеэс Урансайханыг мэддэг болсон бөгөөд өөрийгөө өмгөөлөгч хийдэг гэж байсан. Ингээд Урансайхантай хааяа утсаар ярьдаг миний ажилладаг эмнэлэгт Урансайхан ирж эмчлүүлж байсан. Тэгээд 2013 оны эхээр Урансайхан надтай уулзахдаа “автозамын уулзвар барих ажил зарлагдаж байгаа, тендерийг нь авах компани байна уу, манай дүү тендерийг нь гаргаад өгнө найдвартай” гэсэн. Тэгээд би Урансайханы ярьсан зүйлүүдийг танидаг хүмүүстээ хэлсэн. Тэгсэн чинь миний танилаар дамжаад Р.Амарзаяа гэх замын компани ажиллуулдаг хүн ирэхээр нь би Урансайханы ярьсан зүйлийг хэлээд би өөрөө гаргаж өгөхгүй миний таньдаг хүн автозамын уулзвар барих ажил гаргаж өгнө гэж хэлээд Урансайхан руу ярьсан. Тэгсэн чинь компаний бичиг баримтыг нь аваад ирээ гэхээр нь би Р.Амарзаяагаас компанийх нь бичиг баримтыг аваад Урансайханд үзүүлээд болох юм байна гэж хэлсэн. Ингээд Р.Амарзаяатай уулзаад танай компани болох юм байна гэж хэлсэн. Урансайхан энэ ажлыг авахын тулд эхний ээлжинд 90 сая төгрөг өгчих зуучлалын хөлсөнд 0.5 хувь буюу 45 сая төгрөгөө чи аваарай гэж хэлсэн. Тэгээд би Р.Амарзаяаг зуучилж байгаа болохоор зээлийн гэрээгээ би өөрөө хийе гэж бодоод Р.Амарзаяагаас эхлээд 20 сая, 70 саяар хоёр хувааж аваад дараа нь нэгтгээд 90 сая төгрөг авсан гэсэн баримтан дээр гарын үсэг зурсан. Р.Амарзаяагаас эхлээд авсан 20 сая төгрөгийг бэлнээр А.Уд өгсөн. Дараагийн 70 сая төгрөгийг А.Уд бэлнээр өгөхөд надад зуучлалын 45 сая төгрөгийг бэлнээр өгсөн. Ингээд энэ асуудал цагдаад шалгагдаад эхлэх үед Р.Амарзаяад хариуцах хохирол болох 45 сая төгрөгийг 47 300 000 төгрөг болгож төлсөн. Бусад мөнгийг нь Урансайхан төлнө гэжээ. (хэргийн 36 дугаар хавтас, 148-149 дүгээр хуудас)

 

10. З.Ц, М.А, Б.Ө нар бүлэглэн 2014 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт “авто замын тендерийн ажил авч өгнө” гэж хуурч, Б.Шоовдороор зуучлуулж, хохирогч Б.Ганбаатараас 300 000 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Ганбаатар мэдүүлэхдээ:

 “..Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын засварын ажил байна. Танай “Эска выборг” ХК-г туслан гүйцэтгэгч компаниар оруулах боломжтой байна, бэлэн 300 сая төгрөг өгчихвөл өдөрт нь гэрээнд нь оруулна гэж Ариумаа, Шоовдор нар хэлсэн. 2014 оны 5 дугаар сарын эхээр 300 сая төгрөгийг Маршалын гүүрэн дээр Шоовдор, Ариумаа, Өлзийсайхан нар Шоовдорын цагаан өнгийн Киа Лотзе маркийн машинтай ирж авсан. Би Мөнгөншагайн хамтаар очиж мөнгөө өгсөн. Уг мөнгөнөөс бид хоёр ямар ч зардлын мөнгөгүй болчихоод байна гэж хэлж байгаад Шоовдороос 3 000 000 төгрөгийг 2014 оны 10 дугаар сарын орчимд авсан. Өөр мөнгө төгрөг буцааж авсан асуудал огт байхгүй. Тухайн үед уг ажлыг хийх тухай яриа гарчихсан байсан учраас Мөнгөншагай бид хоёр нэг их айхтар судлалгүйгээр орохоор шийдсэн бөгөөд гол итгэсэн асуудал нь Ариумаа нь Засгийн газрын ордонд Улсын их хурлын тамгын газарт ажилладаг гэж хэлсэн. Тэгээд би Ариумаад маш их итгэсэн. Ариумаа нь хэлэхдээ уг ажлыг өөрийнх нь ахынх нь компани авчихсан байгаа учраас хэлээд л туслан гүйцэтгэгч компаниар оруулчихна гэж итгүүлсэн гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 158 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Г.Мөнгөншагай мэдүүлэхдээ:

 “...Ариумаа нь би Засгийн газрын тамгын газарт ажилладаг юм, танилуудаараа би наад ажлыг чинь зохицуулж өгнө, та нар шиг явах юм бол ажил олж чадахгүй, өнөө маргаашгүй гэрээнд замын ажил олгох гэж байна, далд дарсан ажил байгаа гэж хэлээд бид нарын материалыг авч үзээд энэ шиг том чадалтай материал алга байна, болж байна гэж авчихаад маргааш 300 сая төгрөг бэлдчихээрэй гэж Шоовдор хэлээд явсан. Тэгээд бид нар захирал Винник.Ю.М хувь данснаас доллар аваад солиулаад 300 сая төгрөг болгоод 3 ширхэг том уутанд 100, 100 саяар нь хийгээд Их Монгол рестораны гадаа уулзахад Ариумаа, Шоовдор 2 мөнгө чинь бэлэн үү гэхээр нь бэлэн гэж хэлчихээд Маршалын гүүрний тэнд очоод уулзъя гэхээр нь гайхаад яагаад тэгж байгаа юм бэ гэхэд Ариумаа би чинь төрийн ажилчин хүн энд ингэж их мөнгө авч болохгүй, энэ мөнгө чинь миний зөвлөгөө өгч байгаа шагнал шүү, би цаашаа ахдаа бас мөнгө өгнө гэж хэлээд Маршалын гүүрний тэнд очоод мөнгийг нь өгсөн. Би Ганбаатар ахтай хамт Зам тээврийн яам дээр очоод өгсөн урилгыг шалгахад тийм юм байхгүй манай урилга дугаарт хүрээгүй гэж хэлсэн. Тэр урилга бол хулхи урилга байсан гэжээ. (хэргийн 4 дүгээр хавтас, 247 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Г.Оюунзавьяа мэдүүлэхдээ:

 “...Юрий Никлович Ариумаагаас урилга хэзээ гарах вэ, Зам тээврийн яамтай ажил эхлүүлэх гэрээнд хэзээ гарын үсэг зурах вэ, гэдэг шаардлага тавиад байсан. Ариумаагийн талаас дахиад мөнгөний асуудал яригдаад байсан. Харин Юрий Нилович та нарт 300.0 сая төгрөг өгсөн учраас урилгаа харж байж гэрээнд гарын үсэг зурна гээд байсан. Ариумаад би урилгыг нь Юрий Никловичд үзүүлээч гэхэд худлаа болоод эхэлсэн, ямар ч урилга байхгүй болоод эхэлсэн. Ариумаа өөр мөнгөтэй компани олоод тэр компаниасаа мөнгө авч Юрий Никловичд өгөх тийм төлөвлөгөө боловсруулж эхлээд хэд хэдэн компаньтай уулзсан байх гэж би бодож байна. Яг ямар компанитай уулзсныг нь мэдэхгүй гэжээ. (хэргийн 5 дугаар хавтас, 2 дугаар хуудас)

 

11. А.У, Б.Оюунчимэг нар бүлэглэн 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэрт “барилгын нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Д.Болорчимэгээр зуучлуулж, хохирогч У.Алтангэрэлээс 30 000 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-У.Алтангэрэл мэдүүлэхдээ:

 “..2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр иргэн Болорчимэг гэдэг хүн хуучин барилга нураах ажил байна гэж 30 сая төгрөгийг надаас авсан. Уг мөнгийг урьдчилгаа мөнгө гэж хэлж авсан бөгөөд их л өндөр үнэтэй ажил хийлгэх санал тавьсан бөгөөд ажлаа авсан тохиолдолд тухайн ажлын 10 хувь гэж тохирсон, 30 сая төгрөг нь бол зүгээр л ажил олж өгөх урьдчилгаа мөнгө байсан юм. Болорчимэг нь манай эхнэр Алтанцэцэгтэй 2014 оны 11 дүгээр сарын эхээр эмнэлэгт хамт хэвтэж байгаад танилцсан хүн байгаа юм. Би “ЭЧМ” ХХК-ийн нэр дээр баримт бүрдүүлэн өгсөн боловч ажлыг авч өгөөгүй бөгөөд одоогийн байдлаар нэг ч төгрөг төлөгдөөгүй байна. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл өгсөн чинь Болорчимэг нь надаас авсан 30 сая төгрөгөө Оюунчимэг, Урансайхан нарт өгсөн гэж хэлсэн байсан. Болорчимэг нь өөрөө 3 сая төгрөгийг нь авсан гэж хэлсэн байсан. Урансайхантай уулзахад төлбөрийг чинь төлж барагдуулна гэж хэлээд миний хүүгийн нэг газар байгаа юмаа. Тухайн газрыг Төмөрийн нэр дээр шилжүүлчихсэн байгаа. Энэ газрыг зарж борлуулаад  Төмөр та хоёрын хохирол төлбөрийг барагдуулах болно. Тухайн газрыг хужаа нарт 250  сая төгрөгөөр зарах гэж байгаа, борлуулчихвал надад тодорхой хэмжээний мөнгө өгөөрэй гэж хэлсэн. Одоо тухайн газар нь хохирогч Төмөрийн нэр дээр байгаа гэдгийг хэлмээр байна гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 161 дүгээр хуудас)

 

 12. А.У, Б.Оюунчимэг нар “барилгын нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Д.Болорчимэгээр зуучлуулж, хохирогч Н.Төмөрөөс 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 30 000 000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутагт 30 000 000 төгрөг авч, нийт 60 000 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Н.Төмөр мэдүүлэхдээ:

 “Дархан-Уул аймагт байдаг манай найз Мөнхбатын бэр эгч Болорчимэг гэдэг хүн Улаанбаатар хотод ашиглалтын шаардлага хангахгүй хуучин барилгыг буулгах ажил байна, эхний урьдчилгаа 30 сая төгрөг өгвөл тендер зарлахгүйгээр шууд гэрээгээр хийх боломжтой тийм ажил байна, энэ ажлыг сонирхож байвал компанийхаа бичиг баримтаа эхлээд авч ирж үзүүл, болж байвал цаад хүндээ үзүүлнэ гэсэн. Тэгээд бичиг баримт бүрдүүлж явуулсан чинь маргааш өдөр нь Болорчимэг өөрөө над руу залгаад танай компани тэнцэж байна.Энэ ажлыг сонирхож байвал яаралтай 30 сая төгрөг 2 өдрийн дотор бүрдүүлээд Улаанбаатар хотод хүрээд ир гэсэн. Тэгээд би өөрийн найз Энхбатаас 30 сая төгрөгийг 10 хоногийн хугацаатай 40 сая төгрөг болгож өгнө гэж хэлж зээлээд 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өөр Их дэлгүүрийн тэнд кафед сууж байгаад эхний 30 сая төгрөгөө өгсөн. Тэгээд би өөрөө Болорчимэгээс нэг компани 2 ажил авч болох уу гэтэл болноо чи өөрөө мөнгөө өгч чадвал гэхээр нь дахиад 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт Хаан банкнаас өөрийнхөө данснаас 30 сая төгрөг аваад мөн Болорчимэгт өгсөн. Оюунчимэг гэдэг хүн 99130153 дугаараас залгаад ажил оноос өмнө 12 дугаар сарын 20 гэхэд гарна, жаахан хүлээж бай, хурлын шийдвэр гарах ёстой, тэр нь хойшлогдоод байна, танай компани бол найдвартай яг орчихсон, манай дүү энэ ажлыг зохицуулж дотор нь ажиллаж байгаа гэсэн. Одоог хүртэл янз бүрийн шалтаг тоочоод байгаа. Тэгээд Оюунчимэгийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр шалгагдаж байгаагаа хэлэхээр нь очоод байцаагчаас асуухаар өргөдлөө өгөхийг зөвлөсөн гэжээ. (хэргийн 6 дугаар хавтас, 145-146 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад иргэний хариуцагч-Д.Болорчимэг мэдүүлэхдээ:

 “..Н.Төмөр нийт 60 сая төгрөгийг хоёр хувааж надад гэрээ хийгээд өгсөн. Би 6 сая төгрөгийг зуучлалын хөлсөнд Оюунчимэгээс авсан гэжээ. (хэргийн 36 дугаар хавтас, 165 дугаар хуудас)

 

13. А.У, Б.Оюунчимэг нар бүлэглэн барилгын нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Т.Ффгаар зуучлуулж, “2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ц.Баттүвшинээс 60 000 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Ц.Баттүвшин мэдүүлэхдээ:

“2014 оны 8 дугаар сарын дундуур дүүргийн үйлдвэр үйлчилгээний мэргэжилтэн Мөнхжаргал над руу утсаар яриад хуучин сургууль цэцэрлэгийн барилга нураалтын ажил байна та энэ тендерийн ажилд оролцохгүй юу, хэрвээ оролцохоор бол энэ хүний утсаар яриарай гээд Фф гэдэг хүний 96671434 дугаар гэхээр нь би залгасан чинь би 2-р төрөхийн хашаанд байна гэхээр нь би дүү Жаргалсайханы хамт очоод уулзсан юм. Тэгэхэд Фф ийм сургууль цэцэрлэгийн барилга нураалтын ажил байна, ямар ч тендер сонгон шалгаруулалт байхгүйгээр дараагийн нэгдэх өдөр гэхэд ажил эхлэхээр байна. Нэг ажлын өртөг нь 30 сая төгрөг юм байна, 2 ажлыг авбал 60 сая төгрөг болно, өнөөдөр 17 цагийн дотор мөнгийг нь өгөх юм бол нэг дэх өдөр гэхэд хариу өгнө гэж хэлсэн. Тэгээд би.., 50 дугаар дэлгүүрийн хажуу талын нотариатын газарт 60 сая төгрөгийг хуурай дүү болох Жаргалсайханы хамт Ффд тоолж өгөөд, авсан гэх зээлийн гэрээ хийлгээд гарсан. Тэгээд утсаар яриад хүлээгээд байдаг утсаар ярихаар Фф хэлэхдээ Оюунчимэг, Алтанцэцэг гэж 2 эмэгтэйтэй ярь, таны мөнгийг тийш нь өгсөн байгаа, өнөөдөр маргаашгүй ажил эхлэх гээд байна, хөрөнгө мөнгөний асуудал шийдэгдэх гээд байна амралт эхлээд төрийн ажил удаашраад байгаа учир биднээс шалтгаалаагүй гээд 45 хоног хүлээсэн юм, тэгээд сүүлдээ арга барагдаад залилан мэхлээд байгаа юм байна гэж мэдсэн юм гэжээ.  (хэргийн 6 дугаар хавтас, 211-212 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Р.Жаргалсайхан мэдүүлэхдээ:

 “... Баттүвшин гуайтай хамтран ажиллах саналыг хүлээн зөвшөөрсөн юм. Тэгээд тэр ажлаа Фф гэдэг эмэгтэйтэй уулзаад 50 дугаар дэлгүүрийн хажуугийн нотариатын газарт очоод 60 сая төгрөгийг Баттүвшин гуай өөрөө гаргаад бэлнээр Ффд өгөөд зээлийн гэрээг Ффтай би хийсэн гэжээ. (хэргийн 6 дугаар хавтас, 216 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад иргэний хариуцагч-Т.Фф мэдүүлэхдээ:

 “...Хохирогч Ц.Баттүвшин нь мөн адил найзаасаа сонсоод ирлээ гээд надтай уулзаад Оюунчимэг эгч рүү утсаар ярьж асуугаад 2 барилга нураалтын ажлын тендер авахаар болоод надад 60 сая төгрөгийг бэлнээр өгсөн. Тэгээд би Оюунчимэг эгчид аваачиж өгөхдөө Оюундалайтай хамт байсан. Ингээд Оюунчимэг эгч зуучиллын хөлс гээд 6 сая төгрөгийг надад бэлнээр өгсөн. Би зуучиллын хөлсөнд авсан 6 сая төгрөгөө хувийн хэрэгцээнд хэрэглэсэн. Би зуучиллын хөлсөнд авсан 6 сая төгрөгөө Баттүвшинд эргүүлж өгөөгүй байгаа гэжээ. (хэргийн 36 дугаар хавтас, 175-176 дугаар хуудас)

 

14. А.У, Б.Оюунчимэг, Б.А нар бүлэглэн барилгын нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Т.Ффгаар зуучлуулж, 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Мөнхжаргалаас 30 000 000 төгрөг залилан мэхэлж авсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Б.Мөнхжаргал мэдүүлэхдээ:

 “2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр эхнэр Амарчимэгийн найз болох Фф /96671434/ гэх эмэгтэй гар утсаар яриад барилгын нураалтын ажил хийх компани байна уу, барилгын нураалтын ажил хийлгэх ажлууд гарч байна, хэрэв компани байвал материалаа бүрдүүлээд урьдчилгаа мөнгөтэйгөө аваад ирвэл болох гээд байна гэсэн. Фф, Оюундалай, миний бие Мөнхжаргал нар нь хамтдаа Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны 68 дугаар байрны нотариат дээр очиж зээлийн гэрээ байгуулж 30 сая төгрөг болон материалуудаа өгч авалцсан. Машин дотроо 30 сая төгрөг Ффд тоолж өгөөд, Фф нь цааш явж Баттүвшин захиралтай уулзаж барилгын нураалтын ажлын талаар гэрээ байгуулж материал болон мөнгийг нь авлаа гээд яваад өгсөн. Надаас авсан мөнгө болон материалуудыг маань Фф тус өдрийн орой Оюунчимэг /88060325/ гэх хүнд өгсөн гэж байсан. Тэгээд би Оюунчимэг гэх хүнтэй холбогдож асуухад ажил чинь гарч байгаа түр хүлээж бай гэсэн хариу хэлж удаадаг гэжээ. (хэргийн 6 дугаар хавтас, 214-215 дугаар хуудас)

 

15. А.У, Б.Оюунчимэг, Б.А нар бүлэглэн 2014 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутагт “барилга нураалтын ажил авна” гэж хуурч, Ууугаар зуучлуулж, хохирогч  С.Энхбаатараас 30 000 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-С.Энхбаатар мэдүүлэхдээ:

 “Дулмаагийн Батболд гэгчтэй манай найз Эрдэнэтоль уулзсан юм. Уулзах болсон шалтгаан нь Батболдтой хамтарч Даваасүрэн нь барилгын ажил хийдэг байсан бөгөөд Даваасүрэндээ Батболд нь би Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийг барих ажлыг авсан гэсэн. Даваасүрэн нь болохоор манай найз Эрдэнэтолийн найз нь байгаа юм. Тэгээд Даваасүрэн нь бид хоёрыг ажил хамтарч хийе гэсэн санал тавьсаны дагуу бид хоёр хамтарч ажил хийхээр Батболдын зуучилж ажилд авч өгсөн гэх Оюундалайтай уулзалдахад Оюундалай нь барилга нураалтын ажил байна, маш яаралтай энэ ажил нь гарах гээд байгаа учраас өнөөдөр 17 цагаас өмнө мөнгө өгвөл ажлыг нь бүтээж өгнө гэж хэлсэн. Тэгээд эхнийхээ ажлыг зарим нэг хүмүүс нь авчихсан байсан учраас итгээд шууд тухайн өдөртөө 30 сая төгрөгийг Оюундалайд аваачиж өгсөн. Батболдтой уулзаад та Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийг барих ажлыг авсан гэсэн яасан бэ гэхэд би өөрөө бас залилуулчихсан хүн байгаа юм гэсэн. Даваасүрэн, Эрдэнэтоль бид гурав 21 сая 500 мянган төгрөгийг буцааж авсан үлдэгдэл 8 сая 500 мянган төгрөгийг аваагүй. 1 сая 500 мянган төгрөгийг Алтанцэцэг нь над руу дансаар авсан, 10 сая төгрөгийг бэлнээр Алтанцэцэг гэдэг эмэгтэйгээс авсан, 5 сая төгрөгийг бэлнээр Оюунчимэг гэх эмэгтэйгээс авсан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 164-165  дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Ж.Эрдэнэтоль мэдүүлэхдээ:

 “...Энхбаатар.., бид хоёрын танил Нямдаваа гэх залуутай очиж уулзаад барилга нураалтын ажил авах гэж байна гэж хэлээд 30 сая төгрөгийг 1 сарын 10 хувийн хүүтэй зээлж аваад Их дэлгүүрийн урд талын Хаан буузан дээр 2014 оны 8 сарын 22-ны өдөр Оюундалай Батболд хоёртой уулзсан. Оюундалайгаас ажил хэзээ гарах бэ гэсэн чинь 7 хоногийн дараа гарна, 300 саяаас 800 саяын хооронд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас ажил гаргаж байгаа гэсэн. Оюундалай өөрөө тэр худалдан авах ажиллагааны газар таньдаг хүн байгаа, мөнгө тэр хүнд өгөөд ажил гарна гэсэн. Энхбаатар Оюундалайд 30 сая төгрөгөө өгөөд 1 сарын хугацаатай зээлийн гэрээ хийгээд “Ану” холдинг нэртэй барилгын компанийн материалыг хамт өгсөн. Тэгээд ажил нь удаашраад Оюундалайгаас асуухаар нэг даргын гарын үсэг дутуу байна, удахгүй гэж хэлээд байсан. Сүүлдээ Оюундалай энэ хүн гаргаж өгнө гэсэн гэж хэлээд Оюунчимэг гэдэг хүний утас өгөөд асуухаар удахгүй найдвартай л гээд байсан. Энхбаатар бид хоёр Оюундалайгаас мөнгөө нэхээд цагдаад өгснөөс хойш Оюунчимэг, Алтанцэцэг нараас нийт 21 .500.000 төгрөгийг 4 хувааж авсан гэжээ. (хэргийн 7 дугаар хавтас, 52-53 дугаар хуудас)

 

16. А.У, Б.Оюунчимэг, Б.А нар бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 хорооны нутагт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Ууугаар зуучлуулж, хохирогч  А.Ганболдоос 40 000 000  төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-А.Ганболд мэдүүлэхдээ:

 “..2014 оны 8 дугаар сарын 18-ны өдөр байсан санагдаж байна манай найз Амарсанаа барилга нураалтын ажил байна гээд тэр хүмүүстэй нь уулзая гээд Оюундалай гэдэг эмэгтэй нь утсаар ярихад 40 сая төгрөг аваад хүрээд ир барилга нураалтын ажил байна гэсэн. Тэгээд 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 11-р хороололд уулзахаар болоод 40 сая төгрөгийг аваачиж өгсөн. Тэр үед Оюундалайтай Оюунчимэг гэдэг эмэгтэй нь ирчихээд явж байсан. Тэгээд цахилгаан түгээх төвийн ойролцоо нэг нотариатаар орж 40 сая төгрөгөө өгөөд зээлийн гэрээ хийгээд мөнгөө бэлнээр нь өгсөн юм.  Түүнээс хойш худлаа ярьж явсаар байгаад өдийг хүрч байна.

“...2015 оны цагаан сарын өмнөхөн хүү гэж 5 сая төгрөгийг надад өгсөн  гэжээ. (хэргийн 7 дугаар хавтас, 62, 1 дүгээр хавтас 151 дүгээр хуудас)

 

17. А.У, Б.Оюунчимэг, Б.Ө нар бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 хорооны нутагт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Ууугаар зуучлуулж, хохирогч  Д.Амарсанаагаас 30 000 000  төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Д.Амарсанаа мэдүүлэхдээ:

 “..Манай төрсөн ах Кийн эхнэр Энхтуяа 2014 оны 7 сарын сүүлээр над руу утсаар яриад уулзахад “сургууль цэцэрлэгийн угсралтын тендерийн ажил гаргаж өгдөг найдвартай хүнтэй би танилцсан, энэ хүнээс ажил авна гэвэл урьдчилгаа өгөөд авч болох юм байна” гэж хэлсэн. Би өөрийнхөө танил ах Мөнхсайханы тусгай зөвшөөрөлтэй барилгын компани дээр материал бүрдүүлсэн. Ингээд Энхтуяатай утсаар яриад цаад хүмүүстэй чинь уулзая гэсэн чинь Энхтуяа, Оюундалай гэх хүнтэй уулзуулсан. Тэгээд Оюундалай өөрийнхөө ажлын талаар хэлээгүй би ч асуугаагүй, Энхтуяад итгээд Чингэлтэй дүүргийн 14-р хорооны сургууль цэцэрлэгийн барилга барих угсралтын ажлын тендер авах зорилгоор 30 сая төгрөгийг 2014 оны 8 сарын 03 билүү 04-ний өдөр Оюундалайгийн өгсөн данс руу шилжүүлээд нотариат ороод 30 сая төгрөгний 3 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан. Тэгээд 45 хоногийн дараа ажил гарна гэж Оюундалай хэлсэн. Оюундалай миний цаад талын хүн найдвартай гээд байсан бөгөөд том хүн болохоор гадуур хүмүүстэй уулзаж болохгүй гэж хэлээд байсан. Тэгээд би 45 хоног болоод ажил гарахгүй болохоор нь мөнгөө Оюундалайгаас нэхэхээр цаашаа хүмүүст өгсөн гэж хэлээд байсан. Тэгээд мөнгөө Оюундалайгаас нэхээд явж байхад Оюунчимэг гэх авгай гарч ирээд уулзахад миний захиалсан ажил гарахаа больсон, нураалтын ажил гарна түүнийг ав гэх зэргээр хугацаа хожиж байсан. Би Оюунчимэгээс мөнгөө нэхсээр байгаад 9 500 000 төгрөгийг дансаар авсан. Дараа нь Оюундалайгаас 1 сая төгрөг дансаар авсан. Өлзийсайхан гэх авгай бас мөнгө авсан гээд нэхсээр байгаад нийт 2 сая төгрөг авсан. Ингээд нийт 12 500 000 төгрөг авчихаад байгаа одоо үлдэгдэл 17 500 000 төгрөгийг авах дутуу байгаа гэжээ. (хэргийн 7 дугаар хавтас, 64-65 дугаар хуудас)

 

18. А.У, Б.Оюунчимэг, Б.Ө нар бүлэглэн 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн  4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Ууугаар зуучлуулж, хохирогч Д.Амарбаясгалангаас 30 000 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Д.Амарбаясгалан мэдүүлэхдээ:

 “...2014 оны 9 дүгээр сарын 10-ны үед ажил хэргийн шугамаар танилцсан Чулуунбаатар нь надад манай нэг хамаатны дүү байдаг юм. Тэр барилгын нураалт гаргаж өгдөг юм, одоо тодорхой хэмжээний мөнгө хэрэгтэй байгаа юм байна. Харин мөнгөний хүүнд нь нураалтын ажил авч өгнө чи Оюундалайтай уулз гэсэн. Тэгээд би Оюундалайтай уулзаад 30 сая төгрөгөөр яах гэж байгааг нь асуухад урьдчилгаа болгож тодорхой хэмжээний мөнгө суулгасан байх ёстой танайд 700 сая төгрөгний нураалтын ажил авч өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би яг цаад эзэнтэй нь уулзуул гэж хэлэхэд мөнгө өгөхөөс нэг өдрийн өмнө худалдан авах ажиллагааны газарт ажилладаг Оюунчимэг гэх эмэгтэйтэй уулзуулсан. Тэгээд 9 сарын 30-ны өдөр төв Хаан банк дээр очоод Оюундалайгийн данс руу 30 сая төгрөг хийгээд нотариат орж зээлийн гэрээ хийх гэтэл миний бичиг баримт байхгүй байсан учир манай менежер Эрдэнэнямын бичиг баримтаар зээлийн гэрээ хийчихсэн юм. Тэгээд тэрнээс хойш Оюундалай нь удахгүй бүтнэ, удахгүй бүтнэ гэсээр байгаад сүүлдээ 2-3 сарын дараа Оюундалай нь Өлзийсайхан гэдэг эмэгтэйтэй уулзуулсан. Тэгэхэд Өлзийсайхан нь таны 30 сая төгрөгийг би Оюунчимэгт өгсөн гэсэн. Оюунчимэгтэй нь уулзахад би Өлзийсайханаар дамжуулаад 27 сая төгрөгийг Шаргын зам компанид өгүүлсэн, надад хамаагүй гэж хэлсэн. Сүүлд Өлзийсайхан надад 2 сая төгрөг буцааж өгсөн гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 16 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад иргэний хариуцагч-Ууу мэдүүлэхдээ:

 “..Хохирогч Амарбаясгалан нь өөрөө цаанаасаа “Цомбон тоосго” компаний материалыг зуучлаад надад материал болон 30 сая төгрөгийг өгөөд зээлийн гэрээ надтай хийсэн. Амарбаясгалан эгч надад өгсөн 30 сая төгрөгнөөс мөнгө аваагүй. Тэгээд би Оюунчимэг эгчид компаний материал, 30 сая төгрөгийг өгсөн. Дараа нь Оюунчимэг эгчээс 3 сая төгрөгийг авсан. Энэ авсан мөнгөө төлөөгүй байгаа. Би авсан 3 сая төгрөгөө ахуйн хэрэглээнд хэрэглэсэн гэжээ.

(хэргийн 35 дугаар хавтас, 234 дугаар хуудас)

 

19. А.У, Б.Оюунчимэг нар бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Ууу, Т.Фф нараар зуучлуулан хохирогч Ц.Батдоржоос 30 000 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Ц.Батдорж мэдүүлэхдээ:

 “..Би 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 15 цагийн орчим манай дүү Баярхүү утсаар яриад манай ажлын нэг ах барилгын нураалтын тендерийн ажил ярьж байна, энэ ажлыг авах уу, энэ ажлыг гаргаж өгч байгаа хүмүүсийн нөхөр хүүхдүүд нь Нийслэлийн өмчийн харилцааны газрын тендерийн хороонд ажилладаг хүмүүс байна та маргааш уулзаадхаач гэж хэлэхээр нь би Фф, Оюундалай хоёртой маргааш нь уулзсан юм. Тэгтэл Оюундалай чиний ажил бэлэн байгаа би хүнтэй яриадхая гэж хэлээд Оюунчимэг гэдэг хүнтэй ярьсан юм. Утсаар ярьсан чинь Оюунчимэг нөгөө ажлыг чинь хүн авчихсан одоо 300 сая төгрөгний ажил байна чи энэ ажлын баталгаанд 30 сая төгрөг авчих, тэгээд надад 30 сая төгрөг өгчих гэж хэлэхээр нь би мөнгөө бүрдүүлээд үдээс хойш өгье гэж хэлээд 16 цагт Оюундалай, Фф хоёртой дахиж уулзаад зээлийн гэрээ байгуулсан юм. Ингээд Оюунчимэг гэх хүнийг иртэл хүлээтэл 2 цаг гарангийн дараа Оюунчимэг гэх 50 гаран настай эгч ирэхээр нь уулзтал ажлыг чинь энэ 7 хоногт бүтээгээд гаргаад өгнө гэж хэлээд мөнгө аваад үлдсэн. Ингээд мөнгө өгснөөс хойш Оюундалай руу байнга утсаар ярьж уулзаж байсан боловч ажил бүтэхгүй байсан. Би Оюундалайгаас 1.200.000 төгрөгийг авсан. Тэрнээс өөр мөнгө аваагүй гэжээ. (хэргийн 7 дугаар хавтас, 87-88, 1 дүгээр хавтас, 170 дугаар хуудас)

 

20. А.У, Б.Оюунчимэг нар бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Ууугаар зуучлуулж, хохирогч Д.Көөс 29 000 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Д.К мэдүүлэхдээ:

 “...Ууганбаяр гэх залуутай танилцахад манай эгчийн найз Оюундалай гэдэг хүүхэн барилга нураалтын ажил байна, найдвартай гээд байна гэсэн. Тэгээд Ууганбаяр бид хоёр Оюундалай гэх эмэгтэйтэй уулзсан чинь манай эгч барилгын яаманд ажилладаг юм, барилга нураалтын ажил хийх хэрэгтэй байна, манай эгч найдвартай, 2-3 компани хэрэгтэй байна гэсэн. Тэгээд би хэсэг тоогоогүй хачихаад байж байтал Ууганбаяр над руу залгаад Оюундалай эгч ярьж байна, нураалтын ажил эхнээсээ гарч эхэлж байна, найдвартай компани олоодох гэсэн та орох юм уу гэж асуусан. Ууганбаяр бид хоёр Оюундалайтай уулзсан чинь өө найдвартай би ч гэсэн нэг ажил авчихсан, мөнгөө өгчихсөн байгаа та нар яаралтай 30 сая төгрөг өгөөд нэг ажил гялс аваадах, дахиад дараа нь зөндөө ажил гарна гэж хэлсэн. Тухайн үед хүүхдийн тоглоомын талбайн барилга зэрэг тендерийн материал үзүүлээд байсан. Тэгэхээр нь би та ерөөсөө тэр яаманд байгаа хүнтэйгээ уулзуулаадах гэсэн чинь за тэгье гээд Урт цагааны хажууд Оюунчимэг гэх эмэгтэйтэй уулзуулсан. Тэгээд урт цагааны урд нэг нотариат дээр очоод Оюунчимэг Ууганбаяр, бид гурав сууж байгаад би 29 сая төгрөг тоолоод Оюунчимэгт хүлээлгэж өгсөн. Оюунчимэг өөрөө тоолж аваад зээлийн гэрээн дээр гарын үсэг зурж өгсөн. Тэгээд Оюунчимэг нь мөнгийг чинь би нөгөө хүндээ өгчихлөө нураалтын ажил чинь Баянгол дүүрэгт юм уу, нэхмэлийн шар хоёрын аль нэгэн дээр гарахаар болсон шүү гэж хэлж байсан. Оюунчимэг нь цаад хүн, цаад хүн гэж яриад байгаа хүн нь Урансайхан гэдэг эмэгтэй байсан. Оюунчимэг нь Урансайханд 27 сая төгрөг өгсөн гэж хэлсэн. Оюундалай, Оюунчимэг бид нарын асуудалд Д.Энхтөр гэдэг хүн байхгүй. Миний нэрийг андуураад бичсэн байх гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 166 дугаар хуудас)

 

Д.Көөс 2014.10.23-ны өдөр 29 000 000 төгрөгийг Б.Оюунчимэгт сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн зээлийн гэрээ. (хэргийн 39 дүгээр хавтас, 21-22 дугаар хуудас)

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Ууганбаяр мэдүүлэхдээ:

 “Оюундалай яриад “санхүүжилт нь орсон, хамгийн бага нь 380 сая төгрөгний тендер байна, ажил авна гэвэл урьдчилгаа 10 хувиа суулгах шаардлагатай” гэж хэлэхээр нь К ах бид хоёрын мөнгө хүрэхгүй байна 30 сая төгрөг л байна гэж хэлсэн чинь Оюундалай “болноо наадахаа өгчих, үлдэгдлийг нь тендерээ авахаар болгоё, найдвартай” гээд байхаар нь К ах бид хоёр ярилцаж байгаад миний компани тусгай зөвшөөрлөөр ажлаа хийхээр төлөвлөөд К ах 30 сая төгрөг бэлдээд 1 сая төгрөгийг нь ойр зуурын материал бүрдүүлэхэд зарцуулаад 29 сая төгрөгөө 2014 оны 10 сарын 23-ны өдөр Урт цагааны урд талын нотариат дээр Оюундалай Оюунчимэг гэх авгайтай ирээд К өөрөө мөнгөө тоолоод Оюунчимэгт өгөөд би хажууд нь байсан. Оюунчимэг Урансайхан нартай хэд хэдэн удаа уулзаж байсан. Оюунчимэг нь өөрийгөө барилга хот тохижилтын яаманд ажиллаж байсан, Урансайхан эгч чинь энд нилээн том албан тушаал хашиж байгаад гарсан гэж ярьсан. Урансайхан нь өөрийгөө эгч нь яаманд ажиллаж байсан хаа ч гэсэн танил тал байна, наад ажлыг чинь танай дээр аваад өгье 10 хувийг нь урьдчилж авна, тэгж байж танай компаний нэр зоогдоно гэх зэргээр ярьж байсан гэжээ. (хэргийн 7 дугаар хавтас, 98 дугаар хуудас)

 

21. А.У, Б.Оюунчимэг нар бүлэглэн 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга  нураалтын ажил авна” гэж хуурч, Т.Энхбаяраар зуучлуулж, хохирогч С.Энхбаяраас 30 000 000 төгрөг хохирогч залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-С.Энхбаяр мэдүүлэхдээ:

 “... “Хемп” констракшны захирал Хосбаяр, гүйцэтгэх захирал Энхбаяр миний бие Энхбаяр, Оюунчимэг, Батболд, Энхжаргал гэх 4 хүнд 30 сая төгрөгийг өгсөн. Тухайн үед барилгын нураалтын ажил авч өгнө,  урьдчилгаа 30 сая төгрөг хэрэгтэй бөгөөд манай компаний тендерийн материалыг аваад Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар ажилладаг хүнд өгөөд тэр хүн нь барилгын нураалтын ажил авч өгнө гэж хэлсэн. Тэр ерөнхий төлөвлөгөөний газар ажилладаг байсан хүн нь Урансайхан болж таарсан. Тэр үедээ нэр болон утасныхаа дугаарыг нууцалдаг байсан. Бид нар Оюунчимэгээс юу болж байна гэж удаа дараа шаардахад тэр хүн нь Урансайхан болж таарсан. Тухайн үед Оюунчимэг нь надаас авсан 30 сая төгрөгийг цаад хүндээ өгсөн. Гэтэл Энхбаяр нь цаад хүнд нь 25 сая төгрөгийг өгсөн. Оюунчимэг, Батболд, Энхжаргал бид дөрөв 5 сая төгрөгийг хувааж авсан гэх боловч Батболд, Энхжаргал 2 нь бид нар чиний мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй гэж хэлж байсан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 162 дугаар хуудас)

 

“ХЭМП констракшн” ХХК-ны захирал Б.Хосбаяр, иргэн Б.Оюунчимэг нарын хооронд 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ. (хэргийн 7 дугаар хавтас, 102 дугаар хуудас)

 

22.  А.У, Ц.Баянбилэг, Б.Оюунчимэг нар бүлэглэн 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт  “Үндсэний төв номын сангийн барилгын ажил авч өгнө” гэж  хуурч, Л.Пагамаар зуучлуулж, хохирогч С.Агаас 210 000 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-С.А  мэдүүлэхдээ:

 “..Пагам надад барилга угсралтын ажил байгаа чи авч хийхгүй юм уу гэж надад удаа дараа санал тавьж байхад нь ач холбогдол өгөхгүй яг баталгаатай юм уу, бүтэх үү гэж асуухад 100 хувь баталгаатай, ажлыг нь авч өгч чадна гэхэд нь би тухайн үед нээх их тоогоогүй юм. 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр би 120 сая төгрөг бэлнээр аваад Баянгол дүүргийн нутагт байрлах ТБД андуудын замын хойд талд байрлах автобусны буудлын зүүн талын Мир мебель нэртэй дэлгүүрийн үүдэнд гадаа гудамжинд зогсож байгаад Оюунчимэгт банкны хар өнгийн гялгар ууттай нь өгөөд Пагам, Оюунчимэг болон миний өөрийнхөө цахим үнэмлэхийг замын урд талд байрлах каноны газар луу авч яваад нэг бичгийн цаасан дээр 2 хувь хуулбарлан авчирахаар нь би нөгөө хуулбар дээр барилгын гүйцэтгэлд урьдчилгаа 120 сая төгрөг өглөө гэж бичээд хүлээлгэн өгсөн. 2014 оны 5 сарын 30-ны өдөр Пагам руу утасдаад барилгын ажил юу болсон талаар асуухад Пагам надад нөгөө хүмүүс надад хариу хэлнэ гэсэн гэж хэлчихээд үргэлжлүүлээд яриандаа чи мөнгөө нэмээд дахиад 90 сая төгрөг өгчих нөгөө яриад байсан Төв аймгийн Хөгжимт драммын театрын ажлыг давхар аваад өгөх боломж байна, тиймээс урьдчилгаа 90 сая төгрөг өгөөрэй, номын сангийн ажил одоо бараг болж байгаа шүү гэж шавдуулаад байхаар нь 2014.06.13-ны өдөр үдээс хойш 15-16 цагийн үед байх, анхны мөнгө өгсөн газар болох БГД-ийн ТБД андуудын зүүн талд Пагам, Оюунчимэг 2 ирэхэд нь мөнгөө өгсөн. 210 000 000 төгрөг өгөөд 80 000 000 төгрөг буцааж аваад одоо үлдэгдэл 130 000 000 төгрөг авах ёстой гэжээ. (хэргийн 7 дугаар хавтас, 138-142 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад сэжигтэн-Л.Пагам мэдүүлэхдээ:

 “...оюутны ангийн найз Б.Оюунчимэг нь 2014 оны 3 дугаар сарын эхээр Төв номын сангийн 2 дугаар байрыг угсрах 12 тэрбумын ажил байна, барилгын угсралтын ажил олж өгөх юм бол шагналтай юм байна, би нэг хүнтэй танилцлаа надад энэ ажлын талаар хэллээ гэсэн..., Алтантуяа Оюунчимэгийн ярьсан ажлын тендерийг авъя гэж шийдээд нэг өдөр бид гурав очоод уг ажлыг авахад урьдчилгаа 1 хувийг өгөх шаардлагатай гэж хэлээд Алтантуяа 120 сая төгрөгийг данснаасаа бэлэн гаргаж аваад бид гурав гараад мөнгөө тоолж Оюунчимэг бид хоёрт өгөөд хүлээлгэн өгсөн авсан гэсэн бичиг үйлдээд Алтантуяа үлдээд Оюунчимэг бид хоёр 11-р хорооллын миний дэлгүүрийн үүдэнд Урансайхантай уулзаад  120 сая төгрөгийг бэлнээр хүлээлгэж өгөөд баримт үйлдээд гарын үсэг зуруулж авсан. Тэгээд бид хоёр ажлаа хүлээгээд Урансайханаас асуухад удахгүй бүтнэ гэж хэлээд бид нар тендерийн материалаа бэлдээд цахимаар худалдан авах ажиллагааны газар луу явуулсан. Тэгээд бид нар Урансайханыг ажлаа яасан бэ гээд шахаад эхлэсэн чинь удахгүй гэж хэлээд Урансайхан “Төв аймгийн хөгжимт драмын театрын 9 тэрбумын ажил байна” гэсэн чинь Алтантуяа энэ ажлыг бас авья гэж хэлээд 1 хувь буюу 90 сая төгрөгийг 10-р хороололд байхад Алтантуяа Хаан банкнаас очоод 90 сая төгрөг бэлнээр аваад Оюунчимэг бид хоёрт өгөөд энэ мөнгийг нь Урансайхан ирээд бэлнээр хүлээж аваад баримт үйлдээд гарын үсэг зураад явсан. Ингээд сүүлдээ ажил бүтэхээ байгаад 2014 оны 08 сард Урансайханыг авсан мөнгөө эргүүлж өг гэж хэлсэн чинь мөнгийг чинь буцааж өгнөө, оронд нь өөр ажил авах уу гэсэн. Тэгээд Алтантуяа цагдаад хандаад өргөдөл өгөх үед Урансайхан миний ярьсан ажлыг гаргаж өгөх гэж байгаа хүн энэ гэж хэлээд Баянбилэгийг зааж өгсөн гэжээ. (хэргийн 35 дугаар хавтас, 216 дугаар хуудас)

 

23. А.У, Б.Оюунчимэг нар бүлэглэн 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “тендерийн ажил авч өгнө” гэж хуурч, Ч.Амартүвшин, Ууу нараар зуучлуулж, хохирогч Ё.Хэрлэнцогоос 60 000 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Ё.Хэрлэнцог мэдүүлэхдээ:

 “Ворлд глобал” ХХК-ийн захирлаар Амартүвшин ажилладаг гэдгийг нь мэднэ..., Амартүвшин хэлэхдээ Нийслэлээс гарч байгаа барилгын ажлыг авч өгнө ажил бүтээж өгнө, өнөө маргаашгүй ажил гарах гээд байна, ажлын урьдчилгаа болгож 60 сая төгрөг хэрэгтэй байна, тэгвэл хурдан ажил чинь бүтэх болно гэж хэлсэн..., Ингээд 2014 оын 9 дүгээр сарын 02-ны өдөр надаас бэлнээр мөнгөө гаргуулан аваад явсан.., Цагдаа дээр ирснээс хойш нэг удаа 10 сая төгрөг өгсөн. 50 сая төгрөгөө гаргуулан авах хүсэлтэй байна гэжээ. (хэргийн 7 дугаар хавтас, 219 дүгээр хуудас)

 

24. А.У, Б.Оюунчимэг, Б.Ө нар бүлэглэн 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “барилгын нураалтын хоёр тендерийн ажил авч өгнө, урьдчилгаа 10 хувийг урьдчилж өгнө” гэж хуурч, Т.Ффгаар зуучлуулж, хохирогч Ш.Энх-Амгалан, Ц.Отгонбаатар нараас 59 350 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Ш.Энх-Амгалан мэдүүлэхдээ:

 “2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Оюунчимэг, Оюундалай, Фф гэх хүмүүстэй уулзсан юм. Тэгсэн Оюунчимэг нь танай компани тусгай зөвшөөрөл техник бүгд байгаа юу гэхээр нь бүгд байгаа гэсэн чинь танай компани бололцоотой байгаа юм байна, эхний ээлжинд мөнгөө яаралтай өгвөл барилга хот байгуулалтын яаманд оруулж өгөөд ажлыг чинь аваад өгье, эхнээсээ ажлууд гарсан байгаа гэхээр нь би та хаана ажилладаг бэ гэсэн чинь Барилга хот байгуулалтын яаманд ажиллаж байгаа, чөлөө авсан байгаа гэсэн. Тэгээд 2 нураалтын ажил нийлээд 600 орчим сая төгрөг болсон ба тэрний 10 хувь нь 59 350 000 төгрөгийг өгсөн. Энэ мөнгөний 29 500 000 төгрөгийг би, үлдсэн 29 500 000 төгрөгийг Отгонбаатар гаргасан юм. Ингээд барилгачдын талбайн өнцөг дээр байдаг нотариат ороод зээлийн гэрээ хийж батлуулаад мөнгөө шууд тэр дороо бэлнээр Оюунчимэгт өгсөн. Хажууд нь Фф, Оюундалай хоёр байсан. Энэ мөнгөнөөс 5 сая төгрөг л Отгонбаатар бид хоёрт өгсөн. 29 500 000 төгрөгөө нэхэмжилж байна гэжээ. (хэргийн 8 дугаар хавтас, 1-3 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Ц.Отгонбаатар мэдүүлэхдээ:

 “...би мөнгө өгөхөөсөө өмнө Ффг дуудаж хол очоод чи энэ хүмүүсийг сайн танина биз дээ гэсэн чинь сайн танина гээд байхаар нь би эргэж очоод энэ мөнгийг шууд одоо ингээд өгчих юм уу гэсэн чинь Оюунчимэг нь тэгвэл шууд зээлийн гэрээ хийе баталгаатай учраас зээлийн гэрээнд Фф, Оюундалай бид гурав зээлдэгч тал болоод оръё гэж хэлэхээр нь өө тэгвэл бүр сайн гээд нотариат ороод зээлийн гэрээ хийгээд мөнгөө Оюунчимэгт өгсөн. 29 375 000 төгрөг нэхэмжилж байна гэжээ. (хэргийн 8 дугаар хавтас, 6 дугаар хуудас)

 

Ш.Энх-Амгалан, Ц.Отгонбаатар, Б.Оюунчимэг, Т.Фф, Ууу нарын хооронд 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан 59 350 000 төгрөгийн зээлийн гэрээ. (хэргийн 7 дугаар хавтас, 235 дугаар хуудас)

 

25. Б.Оюунчимэг, А.У, Ц.Баянбилэг нар бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын тендерийн ажил авч өгнө” гэж  хуурч, Д.Оргилбаяраар зуучлуулж, хохирогч Б.Отгонжаргалаас 79 000 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Б.Отгонжаргал мэдүүлэхдээ:

 “...2014 оны 6 дугаар сард Нийслэлийн захирагчийн ажлын албаны бизнес хөгжлийн төвийн мэргэжилтэн гэх ажилтай Д.Оргилбаяр гэдэг залуутай танилцсан. Оргилбаяр нь манай компанид барилгын тендер олж өгнө гэж надтай ярьсан. Амласан учраас 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Зүүн 4 замын Хаан банкны салбараас 15 сая төгрөгийг Оргилбаярын данс руу орлого гэдэг утгаар шилжүүлсэн. 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Цайз захын Хаан банкны салбараас 64 сая төгрөгийг Оргилбаярын данс руу шилжүүлсэн.., Өөрийнхөө Стандарт Инженеринг ХХК-ийнхаа гэрчилгээ, тугай зөвшөөрөл, НД-ын гэрчилгээ, инженер техникийн ажилчдын жагсаалт, тодорхойлолтуудыг бүрэн гүйцэд гаргаж өгсөн. Хохирлоо бүрэн түргэн шуурхай барагдуулж авмаар байна гэжээ. (хэргийн 8 дугаар хавтас, 20 дугаар хуудас)

 

 Мөрдөн байцаалтад хохирогч-Б.Оргилбаяр мэдүүлэхдээ:

 “...Оюунчимэгтэй уулзаад миний захиалсан ажил юу болсон бэ гэсэн надад төмөр замын хуучин нураах барилгуудын тамга гарын үсэггүй жагсаалт үзүүлээд энэ жагсаалт дотор багцалсан байгаа. Нэг багцандаа 3-н компани орж байгаа дундаас нь нэг ажлыг авах боломжгүй заавал багцаараа гарна. Танайх хөрөнгө техник сайтай 2-3 компани олоод ирээ, хамтраад нураалтын ажил ав гэж хэлсэн. Би хүмүүс асууя гээд өмнө ажил хэргийн шугамаар танилцсан Отгонжаргал гэх залуутай утсаар яриад энэ ажлын талаар хэлсэн чинь хугацаа нь богино юм бол оръё гэсэн. Отгонжаргал тухайн үедээ 16.0 сая төгрөгний өртэй байсан бөгөөд над руу 79.0 төгрөг олоод шилжүүлье хоёр ажил олоод өг, үлдсэн мөнгийг нь би зээлье гэсэн. Тэр үедээ Отгонжаргалаас өрөө авъя гэж яриагүй. Оюунчимэг рүү яриад барилгын ажил хэд болох вэ гэхэд 52.0 сая болно гэхээр нь 52.0 сая төгрөгийг Оюунчимэгийн данс руу шилжүүлээд “Стандарт инженеринг” компанийн материалыг Оюунчимэгт аваачиж өгөх гэсэн чинь хөдөө явж байна гэж хэлээд 11-р хорооллын Цоглог нэртэй дэлгүүр дээр аваачаад тавьчих гэхээр нь би тэр дэлгүүр нь аваачиж өгсөн гэжээ. (хэргийн 8 дугаар хавтас, 24 дүгээр хуудас)

 

26. Б.Урансайхан, Б.А, Б.Оюунчимэг нар бүлэглэн  2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Д.Болорчимэгээр зуучлуулж, хохирогч М.Амарсайханаас 30 000 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-М.Амарсайхан мэдүүлэхдээ:

“2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Оюунчимэг гэх хүн намайг 30 сая төгрөг зээлүүлчихвэл барилгын ажил гарч байгаа, тэр ажлаас би чамд нэг ажил олж өгье гэж хэлсэн. Тэр мөнгийг сарын хугацаатай зээлнэ, зээлэхдээ сарын 7 хувийн хүүтэй зээлнэ гэж хэлсэн. Барилга нураалтын ажил нь шийдэгдчихсэн улсаас мөнгө санхүү нь батлагдчихсан хамгийн цаад талын хугацаа нь сарын дараа барилга нураалтын ажил нь эхэлнэ гэж хэлж байсан. Тэгэхээр нь би тэр эмэгтэйд итээд 30 сая төгрөгийг бэлнээр өгсөн. Оюунчимэгтэй Болороо гэх хүүхэн намайг уулзуулсан юм.., Болорчимэг нь болохоор Оюунчимэг гээд барилгын ажил олж өгдөг, дээгүүр танил тал ихтэй эгч байдаг юм. Тэр эгч маань л ажил олж өгнө гэж намайг танилцуулсан. Уулзахад нас тогтчихсон эмэгтэй байсан бөгөөд Оюунчимэг нь жижиг хар өнгийн машин уначихсан эмэгтэй байсан. 30 сая төгрөгнөөс Алтанцэцэг нь 9.000.000 төгрөгийг авсан гэж хэлдэг. Болорчимэг тодорхой хувь авсан гэснээс өөр ямар нэгэн юм хэлээгүй.

Надад учирсан 30.000.000 төгрөгийн хохирлоос А.У 9.000.000 төгрөгт бодож Сонгинохайрхан дүүргийн нутаг, Эмээлтийн наад талд 0.7 га газар өгсөн. Одоо А.Утай хохирлын талаар дахин ярих зүйл байхгүй. Д.Болорчимэг, Б.А, Б.Оюунчимэг нараас 21.000.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байгаа гэжээ. (хэргийн 8 дугаар хавтас, 34-35, 50 дугаар хавтас, 132 хуудас)

 

 М.Амарсайхан, Б.Оюунчимэг нарын хооронд 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан 30 000 000 төгрөгийг 7 хувийн хүүтэй зээлүүлсэн зээлийн гэрээ (хэргийн 8 дугаар хавтас, 32 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад иргэний хариуцагч-Д.Болорчимэг мэдүүлэхдээ:

 “...Оюунчимэг өөрийгөө яаманд ажиллаж байгаад гарсан одоо тэтгэвэрт байдаг гэсэн. Манай танил найдвартай хүн байгаа гэсэн. Оюундалай ч гэсэн Оюунчимэгийн цаад хүнийг мэдэхгүй гэж байсан. Ингээд би барилга нураалтын ажил, барилга угсралтын ажил авах  хүнийг олж өгөөд зуучлалын хөлс авъя гэж бодоод эхний компани болох “Хуримт констракшн” компаний захирал М.Амарсайхантай утсаар яриад “барилга нураалтын ажил байна сонирхвол ирж уулзаарай гаргаж өгөх хүнтэй нь уулзуулж өгье” гэсэн. Ингээд М.Амарсайхантай Оюунчимэгтэй хамт гурвуулаа хэд хэдэн удаа уулзаад М.Амарсайхан Оюунчимэгтэй гэрээ хийгээд барилга нураалтын ажил авах урьдчилгаа мөнгө гээд 30 сая төгрөгийг авсан.., надад зуучиллын хөлс гэж 3 сая төгрөг бэлнээр өгсөн. Би авсан 3 сая төгрөгийг хувийн хэрэгцээнд хэрэглэсэн..,  М.Амарсайханы хувьд би 3 сая төгрөгийг хариуцаж төлөхөөр байгаа. Энэ мөнгөө удахгүй өгч барагдуулна гэжээ. (хэргийн 36 дугаар хавтас, 165-167 дугаар хуудас)

 

27. А.У, Б.Оюунчимэг, Б.А нар бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт  “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Ц.Норжмаа, Ч.Амартүвшин нараар зуучлуулж, иргэн Хөөс 36 000 000 төгрөг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Х мэдүүлэхдээ:

 “2014 оны 8 сард Норжмаа болон түүний нөхөр Жижгээ нар нь надад Сүхбаатар дүүргийн сургууль цэцэрлэгийн буулгалтын ажил авч өгнө гэж хэлээд 36 000 000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бөмбөгөр худалдааны төвийн урд байдаг ажлын өрөөнд байхдаа бэлнээр авсан юм..., Надаас мөнгө авчихаад өнөө маргаашгүй ажил олж өгнө удахгүй бүтнэ гээд явсаар байгаад 2015 он гаргасан. Тэгээд би ажил олдохгүй бол мөнгөө буцааж авна гэж хэлэхэд Амартүвшин гэх хүнд мөнгө өгсө, тэр хүн удахгүй олж өгнө гэж хэлсэн. Тэгсэн боловч надад ажил олж өгөөгүй мөнгө олж өгөөгүй өдийг хүрсэн юм..., надад 36.000.000 төгрөгийн хохирол учирсан. Би нийт 36 сая төгрөгийг Ц.Норжмаад өгөөд үүнээсээ зээлсэн мөнгөний хүү нэхэгдээд байсан учраас над руу ойролцоогоор 2 сая гаран төгрөг өгсөн байдаг. Өөр миний хохирлыг барагдуулсан зүйл байхгүй гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 156 хуудас, 36 дугаар хавтас, 40 хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Ч.Амартүвшин мэдүүлэхдээ:

 “...Хохирогч Хийг миний танилаар дамжиж орж ирээд Ц.Норжмаа гэх авгай зуучлаад 35 сая төгрөг бэлнээр авчраад өөрт нь барилгын тусгай зөвшөөрөл байхгүй байсан учраас Норжмаа эгч өөрөө “Лендо трейд” нэртэй компанийг 10 саяаар худалдаж аваад захирал нь болоод 25 сая төгрөгийг Норжмаагаас зээлийн гэрээ хийж аваад Оюунчимэгт бүгдийг нь өгсөн. Гэтэл Оюунчимэг нь надаас 20 сая төгрөг авсан гээд гүрийгээд байхаар нь би 5 сая төгрөгийг Норжмаа эгчид өгсөн. Оюунчимэгт 25 сая төгрөгийг хүлээлгэж өгсөн баримт хэрэгт байдаг гэжээ. (хэргийн 36 дугаар хавтас, 142-143 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Ц.Норжмаа мэдүүлэхдээ:

 “...Ч.Амартүвшингийн ажил дээр очоод уулзахад өөрийгөө “би компаний захирал ажилтай, барилга нураалтын ажил гаргаж өгдөг хүн байна, урьдчилгаа мөнгөө өгвөл нураалтын ажил гаргадаг. Та хэрвээ ажил сонирхвол хэлээрэй, 7 хоногийн хугацаанд ажил гаргадаг, зуучиллын хөлс өгнө” гэсэн. Ингээд би ойр хавийнхаа хүнд хэлээд дүүгийн найз Х гэх хүн автомашин засдаг ажил хийж байсан. Тэгээд би Хт “барилга нураалтын тендерийн ажил гаргаж өгдөг Амартүвшин гэх хүнтэй уулзлаа, нэг барилга нураалтын ажил авахад урьдчилгаа 36 сая төгрөг өгөх юм байна” гэсэн. Тэгээд Х ажил авахаар болоод 36 сая төгрөгийг надтай хамтран ажиллах гэрээ байгуулаад бэлнээр 36 сая төгрөг өгсөн. Тэгээд би авсан 36 сая төгрөгний 35 сая төгрөгийг Амартүвшинд бэлнээр хүлээлгэж өгөөд зээлийн гэрээ байгуулсан. Би 1 сая төгрөгийг нь өөртөө зуучлалын хөлсөнд авсан, мөнгөө эргүүлээд өгчихсөн гэжээ. (хэргийн 36 дугаар хавтас, 161 хуудас)

 

28. А.У, Б.Оюунчимэг, Б.А нар бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч Л.Сэлэнгээр зуучлуулж, хохирогч Өгаас 30 000 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Ө мэдүүлэхдээ:

 “..2015 оны 7, 8, 9 дүгээр саруудад би Урансайханаас 2 480 000 төгрөгийг гаргуулан авсан юм. Мөн 2015 оны 11 дүгээр сард Алтанцэцэгээс 200 000 төгрөгийг гаргуулан авч, 27 220 000 төгрөгийн хохирол төлбөр төлөгдөөгүй байна. Манай нутгийн танил эгч Гааля гэдэг хүн надад Оюунчимэг гэдэг барилгын нураалтын ажил авч өгдөг хүн байна гээд утасны дугаарыг нь өгсөн юм. Тэгээд би тэр утсаар ярьж байгаад Оюунчимэгтэй холбогдсон юм. Тэгэхэд 2014 оны 11 дүгээр сарын 15-ны дотор ажлаа авчихсан байна гэж надад итгэл төрүүлж ярьсан бөгөөд ажил авахын өмнөх зарцуулах зардалд 30 сая төгрөг шаардлагатай байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Сэлэнгээ гээд нас тогтсон хуурай эгчийг дагуулан очоод Оюунчимэгтэй уулзалдахад Сэлэнгээ эгч Оюунчимэгийг нас тогтсон хүн байна, мөнгийг нь өгөөд ажлаа бүтээлгэ гэж хэлсэн. Тэгээд би зөвхөн Оюунчимэгт 30 сая төгрөг өгсөн. Би “Дашренчин” ХХК-ийн нэрээр уг мөнгийг өгсөн юм. Заавал компанитай байх ёстой гэж шаардсан учраас танил Бямбаренчинтэй холбогдсон юм. Оюунчимэг нь надаас авсан 30 000 000 төгрөгөөс 18 000 000 төгрөгийг нь Урансайханд өгсөн гэж хэлсэн. Урансайхан ч гэсэн авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Алтанцэцэг нь Урансайхантай уулзахаар би чамаас 4 500 000 төгрөгийг авсан биз дээ гэж хэлдэг. Урансайхан нь юу ч дуугарч чадахгүй байсан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 1167 дугаар хуудас)

 

29. Б.Ө, З.Ц нар бүлэглэн 2014 оны 3 сард Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “банкны муу зээлдэгч гэсэн түүхийг арилгах ажлыг хөөцөлдөж өгнө” гэж хуурч, хохирогч Г.Бямбадорж, О.Мөнгөншүр нараас нийт  4 000 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Г.Бямбадорж мэдүүлэхдээ:

“..Өлзийсайхан надад “нийгмийн даатгал бөглүүлээд банкин дахь хар дансыг арилгана, хар данс арилгахад 2 000 000 төгрөг, нийгмийн даатгал арилгахад 1 500 000 төгрөг хэрэгтэй” гэж хэлээд надаас 3 500 000 төгрөгийг авсан. Дараа нь 4 000 000 төгрөгийг надад зээл гаргуулж өгнө, тэгэхийн тулд хүмүүст мөнгө өгөх хэрэгтэй байна гэж хэлээд авсан юм. 2012 оны 3-н сараас 2012 оны 9 сарын хооронд бага бус зүйлд хэрэглэнэ гэж хэлээд доод тал нь 500 000 төгрөг, дээд тал нь 1.000.000 төгрөг хүртэл мөнгийг 3-4 удаа авч байсан юм. Өлзийсайхан бид хоёрын хооронд ямар нэгэн гэрээ байхгүй гэжээ. (хэргийн 9 дугаар хавтас, 155-156 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-О.Мөнхшүр мэдүүлэхдээ:

 “..Өлзийсайханаас гадна түүнтэй байнга хамт явдаг Цолмон гэх хүнд 2 000 000 төгрөгийг өгч байсан. Тэгэхдээ Өлзийсайхан нь хамт явж байсан.., Зээл хөөцөлдөж өгнө, банкны хар данс арилгаж өгнө гэж Цолмон Бямбадоржоос мөнгө авсан. Нийт 2.500.000 төгрөгний хохирол учирсан байгаа. (хэргийн 1 дүгээр хавтас, 173 дугаар хуудас)

 

30. А.У, Ц.Баянбилэг нар бүлэглэн 2014 оны 3 сард Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Дархан-Уул аймаг "Дулааны цахилгаан станц"-н далангын ажил авч өгнө” гэж хуурч, хохирогч Ж.Амаржаргалаас 65 000 000 төгрөгийг Р.Базарбек, Б.Ганхөлөг нарын дансаар шилжүүлүүлэн авч залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Ж.Амаржаргал мэдүүлэхдээ:

 “2014 оны 3 сард Эрдэнэт хотод оршин суудаг миний танил Манарбек гэдэг залуу надтай уулзаад Дарханы дулааны цахилгаан станцын үнсний сангийн тендер байна түүнд та орох уу гэхээр нь би тэгье, би материалаа бүрдүүлж өгье гэж хэлсэн. Тэгтэл Манарбек нь өөрийн төрсөн дүү Базарбек гэх залуутай Улаанбаатар хотод очиж уулз гээд утасных нь дугаарыг өгсөн. Энэ дагуу би Базарбектэй хотод ирээд утсаар ярьж уулзахад Сайханаа гэх эмэгтэйг дагуулж ирж надтай танилцуулсан. Тэр үед Сайханаа нь ганц Дарханы станцын үнсний сангийн ажил гэлтгүй тендерийн ажил их байна, та өөрөө алийг нь авах юм гэж ярьж байсан. Ингээд би зөвшөөрч  2014 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Базарбекийн дансаар 15 сая төгрөгийг шилжүүлсэн. Тэгтэл Базарбек нь авах тендерийн ажлын 1 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө эхлээд өгөх ёстой гэж утсаар ярихаар нь 2014 оны 3 сардаа 10 сая төгрөгөөр нэг удаа Базарбекийн данс руу, дараа нь 20 сая төгрөгийг Базарбекийн данс руу шилжүүлж, 20 сая төгрөгийг Сайханаагийн хэлснээр Ганхөлөг гэх хүний данс руу шилжүүлсэн. 2015 оны 9 сард Базарбек нь надад 5 сая төгрөг дансаар шилжүүлж өгсөн., би 60 сая төгрөгөө Сайхнаа, Баянбилэг гэх хүмүүсээс буцаан авах хүсэлтэй байна гэжээ. (хэргийн 9 дүгээр хавтас, 194 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Р.Базарбек мэдүүлэхдээ:

“...А.Уд 3 удаа нийт 40 сая төгрөг өгсөн бөгөөд Ж.Амаржаргалын шилжүүлсэн мөнгөнөөс 5 сая төгрөг миний дансанд үлдсэн байсныг би буцаан Ж.Амаржаргалд өгсөн. Баянбилэгийн утасны дугаар болох 88084141 дугаар луу залгаж уулзъя гэж Андууд орчимд Баянбилэг бид хоёр уулзсан. Тэр үед Баянбилэг нь би мэдэж байгаа би Ж.Амаржаргал ахтай ярьж байгаа гэж хэлэхээр нь итгээд салаад явсан гэжээ.  (хэргийн 9 дүгээр хавтас, 195 дугаар хуудас)

 

31. Б.Ө, З.Ц нар бүлэглэн 2015 оны 4 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, Ж.Ганбат, Д.Долгор нараар зуучлуулж,  хохирогч Л.Алтанцэцэгээс 15 000 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Л.Алтанцэцэг мэдүүлэхдээ:

 “2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр манай ахын хүүхэд Баттулга  цэцэрлэгийн нураалтын ажил олж өгөхөд 10 сая төгрөг байдаг юм байна, та хоёр мөнгөтэй юм бол тэр хүнтэй нь очиж уулзаад тэр ажлыг нь аваач гэж санал болгосон. Тэгэхээр нь нөхөр бид хоёр тэр өдрийн оройны 16 цагийн үед Долгор, Ганбат гэх 2 хүнтэй 5-р сургуулийн эмнэлгийн ар талд манай машинд уулзаад тэр хоёрт нөхөр бид хоёр 7 сая төгрөгөө тоолж өгөхөд тэр хоёр энэ их найдвартай ажил мөнгөө л өгөх юм бол хурдан гарна. Гэхдээ энэ ажил 10 сая төгрөг байдаг шүү дээ, та хоёр 3 сая төгрөгөө хэзээ өгөх юм бэ гэхээр нь бид хоёр маргааш өглөө 10 цагт өгье гэхэд тэр хоёр өнөөдөр өгчих юм бол аягүй хэрэгтэй, хүн амьтантай уулзчихмаар байна гээд байсан. Тэгээд бид хоёр харих гэж байтал Баттулга залгаад эгчээ та энэ хүнтэй яриадхаач гэхэд Долгор нь яриад та хоёр буцаад хүрээд ирээ, 15 сая төгрөг болгоод өгчих юм бол орон сууцны нураалтын өндөр өртөгтэй ажил 2 хоногийн дотор гаргаад өгье гэсэн. Тэгэхээр нь нөхөр бид хоёр энэ ер нь дэмий юм шиг байнаа, ер нь хоёулаа уулзаад мөнгө төгрөгөө авъя очиж уулзаад шийдье гээд очсон. Долгор одоо та хоёр мөнгөө 15 сая төгрөг болгоод өгчих юм бол 2 хоногийн дараа гэрээнд орчихно.., гээд тэр хоёр бид хоёрыг ятгаад байсан. Болдбаатар гэх найз маань тэр өдрийнхөө оройны 22 цагийн үед Сэлбэ плазагийн тэнд гадна машины зогсоол дээр 8 сая төгрөг аваад ирсэн. Тэгээд ирэхээр нь би ийм орой мөнгө төгрөг өгмөөргүй байна гээд Долгор нараас 7 сая төгрөгөө буцаагаад авсан. Мөнгөө авчихаад болихоор шийдээд мөнгөө цүнхэндээ хийгээд байж байтал Оюунаа гэх нэртэй нэг бүдүүн авгай ирснээ нэг цаас үзүүлснээ тэр цаасан дээр нь 700 сая, 500 сая, 400 сая гэсэн бичиг үзүүлээд та нар хэрвээ 15 сая төгрөг өгвөл 400 гаруй сая төгрөгний ажлыг авна, харин дээшлэх тусам үнэ нь нэмэгдэнэ гэж хэлсэн. Манай нөхөр өдий насны хүн яалаа гэж худлаа ярихав дээ гэхээр нь би 7 сая төгрөгөө өгчихөөд ямар нэгэн баримт байхгүй бол яаж өгөх юм гэтэл нөгөө хүмүүс маргааш өглөө ирээд нотариатаар ороод батлуулчих гэсэн. Маргааш нь 8 сая төгрөгөө өгөөд Долгор гэдэг хүнтэй манай нөхөр, найз хоёр маань орсон л гэж байсан. Би нийтдээ Долгор, Ганбат хоёроос 15 сая төгрөг нэхэмжилж байна гэжээ. (хэргийн 10 дугаар хавтас, 44 хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Ж.Ганбат мэдүүлэхдээ:

 “...Хамт ажилладаг байсан Баттулга надтай явж байгаад надад нэг ажил яриад өгөөч гээд гүйгээд байсан. Баттулгын аавынх дүү С.Алтанцэцэг гэх эмэгтэйг Баттулга дагуулж ирээд Долгортой уулзуулж байсан. Баттулгыг тухайн үедээ Долгорт ажил авах зорилгоор 4.0 сая төгрөг өгснийг мэдээгүй, 2015 оны 7 сард мэдсэн. Харин Алтанцэцэг барилга нураалтын ажил авна гээд Долгортой гэрээ хийгээд 15 000 000 төгрөг өгснийг мэдэж байна. Амарсайхан нь Баттулгын найз, Баттулга бид хоёрт Амарсайхантай уулзаад тэгээд Долгортой гэрээ хийгээд 10 сая төгрөг өгч байсан. Миний хувьд энэ хүмүүсийг танилцуулж өгсөн. Харин мөнгө төгрөгөө Амарсайхан, Баттулга, Алтанцэцэг нар өөрсдөө өгсөн. Би эдгээр хүмүүсийг зуулчилж өгсөн гэж ашиг хонжоо авсан зүйл байхгүй гэжээ. (хэргийн 10 дугаар хавтас, 56 дугаар хуудас)

 

32. А.У нь 2015 оны 3 сард Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Д.Долгороор зуучлуулж “барилгын ажил авч өгнө” гэж хуурч, хохирогч С.Баттулгаас 4 000 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-С.Баттулга мэдүүлэхдээ:

 “2015 оны 3 дугаар сарын эхээр надтай хамт ажиллаж байсан Ганбат гэх хүн над руу утсаар яриад барилгын нураалтын ажил байна, мөнгөтэй бол энэ ажлыг хийгээч гэхээр нь би надад мөнгө байхгүй гэж хэлсэн. Манай ахын эхнэрийнх нь дүү Долгор гэж хүн байгаа, бид нар мөнгө төгрөгөө өгчихсөн байгаа гэж ярьж байсан. Тэгтэл дараа нь 2015 оны 3 сарын 10-ны үеэр ахин над руу яриад өрхийн эмнэлгийн нураалтын ажил байна чамд мөнгө байна уу гэхээр нь би хүнээс асууя гэж хэлчихээд Эрдэнэтэд байдаг Жанчивдорж гэх ахаасаа мөнгө асуухад хүнээс асуугаад өгье гэсэн. Мөнгө бүтэхээ больсон гэхээр нь би больё гэтэл Долгор гэх хүн манай эмэгтэй дүү 5 сая төгрөгний нураалтын ажил авах гээд хамтран орох хүн хайгаад олдохгүй байгаа юмаа гэхээр нь би итгээд Дарханд байдаг ахаасаа 3 сая төгрөг зээлээд, хадам аав ээж хоёроосоо 1 сая төгрөг аваад Долгорт өгсөн. Тэрнээс хойш худлаа ярьж явсаар өдийг хүрсэн. Би Долгороос 4 сая төгрөг нэхэмжилж байна гэжээ. (хэргийн 10 дугаар хавтас, 53 хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Ж.Ганбат мэдүүлэхдээ:

 “...Баттулгыг тухайн үедээ Долгорт ажил авах зорилгоор 4.0 сая төгрөг өгсөнийг мэдээгүй. 2015 оны 7 сард мэдсэн.., Миний хувьд энэ хүмүүсийг танилцуулж өгсөн. Харин мөнгө төгрөгөө Амарсайхан, Баттулга, Алтанцэцэг нар өөрсдөө өгсөн. Би эдгээр хүмүүсийг зуучилж өгсөн гэж ашиг хонжоо авсан зүйл байхгүй гэжээ. (хэргийн 10 дугаар хавтас, 56 хуудас)

 

33. А.У нь 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, Б.Ганхөлөгөөр зээлийн гэрээ хийлгэж, хохирогч Ж.Саас 25 000 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Ж.С мэдүүлэхдээ:

 “2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр миний танил Гантөмөр барилгын ажлын бэлтгэл хангаж хамтран ажиллая гэсэн найдвартай хүмүүс бэлэн байна гэхээр нь тэдний төлөөлөгч гэх иргэн Ганхөлөгт 25 сая төгрөгийг бэлнээр өгсөн юм. Гантөмөрт би огт танихгүй хүмүүст мөнгөө өглөө, энэ мөнгөний зарцуулалтыг ажлаа авахдаа тайлангаар авна шүү гэдгээ хэлсэн гэжээ. (хэргийн 10 дугаар хавтас, 100-101 хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Ганхөлөг мэдүүлэхдээ:

 “...2015.03.30-ны өдөр Урансайхан утсаар яриад “миний дүү иргэний үнэмлэхтэйгээ явж байна уу, эгч нь иргэний үнэмлэхгүй байна, нэг ажил бүтээж байгаа юм, нэг ахаас мөнгө авах хэрэгтэй байна. Миний дүү хамт  очоод иргэний үнэмлэхээр чинь гэрээ хийчихье ямар ч асуудалгүй таньдаг хүн байгаа юм” гэсэн. Би Урансайхан эгчийн дуудсан Сүхбаатар дүүргийн хажуугийн пабад очиход Урансайхан, Сандуйжав гээд настай хүн, бас нэг танихгүй хүн байсан. Ороход хамт нотариат ороод 25.0 сая төгрөгний зээлийн гэрээ Сандуйжав гэж хүнтэй хийгээд би гарын үсэг зураад гарч ирсэн. Нөгөө хүн Урансайхан ярьсан шүү гээд хэлээд байсан гэжээ. (хэргийн 10 дугаар хавтас, 102 хуудас)

 

34. А.У 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдөр “барилга угсалтын ажил авч өгнө” гэж хуурч, Пэр зуучлуулан, хохирогч Б.Энхбатаас 40 000 000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулан авахуулж, залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Б.Энхбат мэдүүлэхдээ:

 “...2015 оны 8 дугаар сарын 10-ны үеэр санагдаж байна. Манай найзын ээж надад арилга барих ажил байна гэж хэлсэн. Тэгээд надтай Бат-Эрдэнэ, Гэрэлт-Од гэх 2 хүнийг уулзуулсан. Тэгтэл уг хүмүүс нь Эрдэнэтэд эмнэлгийн барилгын засвар өргөтгөлийн ажил байна, 40 сая төгрөг өгөх хэрэгтэй байна гэж хэлсэн. Ажил зуучилсаны хөлс байдлаар урьдчилгаа өгөх хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд зээлийн гэрээ байгуулж мөнгөө өгсөн. Баярмаа нь уулзахаараа өнөө маргааш бүтнэ гэж худлаа хэлж өдийг хүрсэн. Сүүлд сонсохнээ Бат-Эрдэнэ, Гэрэлт-Од нар нь цаанаа бас л ажлаа бүтээлгэхээр Баярмаа гэгчид мөнгөө өгөөд залилуулсан хүмүүс юм байна лээ гэжээ. (хэргийн 12 дугаар хавтас, 157 хуудас)

 

Мөрдөн байцаалтад иргэний хариуцагч-П мэдүүлэхдээ:

 “..Хохирогч Б.Энхбатын хувьд гэвэл тухайн үед миний нэг танилаар дамжиж танилцаад Энхбатад Эрдэнэт хотод эмнэлгийн барилга барих ажил аваад өгье найдвартай хүн байгаа гээд Баярмаагийн ярьсан зүйлийг хэлээд тохироод 40 сая төгрөгийг зээлийн гэрээ хийж аваад 10 сая төгрөгийг Япон руу хүүхдийнхээ эмчилгээнд өгнө гэж Энхбатад хэлсэн байсан. Тэгээд 30 сая төгрөгөө Баярмаад бэлнээр өгсөн гэсэн утгатай баримт үйлдээд, Баярмаа надад зуучиллын хөлс гээд 30 сая төгрөгнөөс 2 500 000 төгрөгийг өгсөн. Би зуучиллын хөлсөнд авсан 12 500 000 төгрөгөө одоогоор төлөөгүй байгаа гэжээ. (хэргийн 36 дугаар хавтас, 154 хуудас)

 

35. А.У, Ц.Баянбилэг, Б.Оюунчимэг нар бүлэглэн 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилгын ажил авч өгнө” гэж хуурч, Л.Пагамаар зуучлуулж, хохирогч Д.Ган-Эрдэнээс 20 000 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

  

Мөрдөн байцаалтад хохирогч-Д.Ган-Эрдэнэ мэдүүлэхдээ:

 “...2014 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Л.Пагма эгч над руу яриад барилга угсралтын ажил байна, гэрээ байгуулаад ажиллахад урьдчилгаа төлбөрт 10 сая төгрөг хэрэгтэй байна, чи хийх үү гэхээр нь сонирхъя, уулзъя гэж хэлээд 100 айлд байдаг нэг пабад уулзсан бөгөөд Пагма эгч Оюунаа гэх найзынхаа хамтаар байж байсан. Тэгээд би ямар ажил байгаа юм гэхэд Л.Пагма эгч цэцэрлэгийн барилга угсралтын ажлууд байна, манай найз Оюунаа худалдан авах ажиллагааны газар ажилладаг гэж надад танилцуулж байсан. Оюунаа эгч надад сангийн яамнаас гаргадаг тухайн онд хийж гүйцэтгэх барилгын ажлын жагсаалтуудыг үзүүлэхээр за би маргааш хариугаа хэлье гэж хэлээд салсан. Маргааш нь Ачлал дэлгүүрийн урд очиход Урансайхан гэх эгч байсан бөгөөд миний машинд орж ирээд надад өөрийгөө худалдан авах ажиллагааны газар ажилладаг гэж танилцуулж байсан ба Урансайхан энэ нөгөө цэцэрлэгийн ажил сонирхож байгаа залуу чинь мөн үү гэхэд Пагма эгч тийм ээ миний хуурай дүү байгаа юм гэж намайг танилцуулсан. Тэгээд би тэр гуравт 20 сая төгрөг өгсөн бөгөөд 10 саяыг Урансайхан эгч авсан. Пагма, Оюунаа нар мөн 10 сая төгрөг 1 сарын хугацаатай зээлж авлаа гээд хоёулаа гарын үсгээ зурж надад өгсөн. Гэрээ байгуулаагүй. Пагма надаас авсан 5 сая төгрөгөө өгсөн, үлдэгдэл 15.000.000 төгрөгөө нэхэмжилж байна гэжээ. (хэргийн 11 дүгээр  дугаар хавтас, 79-81 хуудас)

 

Мөрдөн байцаалтад сэжигтэн-Л.Пагма мэдүүлэхдээ:

 “...Би Д.Ган-Эрдэнэд барилга угсралтын ажил олж өгье гэж хэлээд мөнгө авсан. 2014 оны 3 сарын хавьцаа надад анх найз Оюунчимэг барилга угсралтын тендерийн ажил гаргах хүн байна, чамд барилгын ажил хийчих хүн байна уу гэхээр би Ган-Эрдэнэ рүү залгаад “Дархан-Уул аймагт цэцэрлэгийн барилгын ажил байна чи ажил хийх үү” гээд утсаар ярихад Ган-Эрдэнэ “тэгье” гээд эөвшөөрөхөөр нь би утсаа тасалаад найз Оюунчимэг рүү залгаад “найз нь барилгын ажил хийх хүн олчихлоо” гэж хэлсэн. Ган-Эрдэнэ, Оюунчимэг бид гурав 100 айлд уулзахад Оюунчимэг Ган-Эрдэнэд барилгын ажлын жагсаалтыг үзүүлээд энэ ажлуудаас нэгийг нь сонго гэж Оюунчимэг Ган-Эрдэнэд хэлэхэд Ган-Эрдэнэ Дархан-Уул аймгийн цэцэрлэгийн ажлыг нь сонгоё гэж хэлсэн. Бид гурав салсан бөгөөд 1-3 хоногийн дараагаар нь Ган-Эрдэнэ манай ажил дээр машинтайгаа ирэхээр нь Оюунчимэг бид хоёр  гараад машинд суугаад БГД-ийн 18-р хороо Ачлал их дэлгүүрийн ертөнцийн зүгээр замын урд талд буюу ертөнцийн зүгээр зүүн зүг рүү явах зам дагуу зогсоход Урансайхан машинд орж ирээд ажил одоо ингээд сайхан бүтнээ хэрвээ ажил бүтэхгүй болвол мөнгийг чинь 100% буцаагаад өгөх учир та нар айх хэрэггүй гэж хэлсэн. Оюунчимэг 5 000 000 төгрөг, би 5 000 000 төгрөгийг, Урансайхан 10 000 000 төгрөг авсан.

Ойролцоогоор 14 хоногийн дараагаас Ган-Эрдэнэ ажил юу болж байна гээд шаардаад байсан учир би цаашаагаа Оюунчимэг, Урансайхан нар руу нөгөө залуугийн ажил юу болж байнаа гэхэд Урансайхан материалыг нь оруулчихсан тендерийн шалгаруулалтын хугацаа 45 хоног байдаг тул хүлээж бай гэж хэлсэн. Тэгээд би энэ тухай Ган-Эрдэнэд дамжуулж хэлж байсан бөгөөд ажил нь сүүлдээ бүтэхээ больсон чинь Ган-Эрдэнэ надад хандаж та бид хоёр ажил төрлийн гэмгүй сайхан танилууд шүү та өөрийнхөө авсан мөнгийг өгчих гэж хэлэхээр би 5 000 000 төгрөгөө буцаагаад төлсөн гэжээ. (хэргийн 11 дүгээр хавтас, 94 хуудас)

 

36. А.У нь 2015 оны 7 дугаар сарын 06-наас 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Н.Баярмаа, П нараар зуучлуулж, Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрээс  “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Э.Гаас 47 000 000 төгрөгийг дансаар шилжүүлүүлэн Н.Баярмаагаар авахуулж залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Э.Г мэдүүлэхдээ:

 “2015.07.06-ны өдөр Бат-Эрдэнэ өөрийнхөө танил Баярмаа гэх эмэгтэйг надтай танилцуулсан юм. Тэгтэл Баярмаа би хуучин барилгын ажил нураах ажил гаргаж өгч байгаа чи ажил авах уу гээд надад ажлын актыг харуулж “хэрэв ажил авна гэвэл тендерийн барьцаа гэж  47 сая төгрөг байршуул, тэгвэл энэ 2 барилгын ажлыг би авч өгнө гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд өөрийн Гүрт цамхаг компанийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн хуулбар, шүүхийн шийдвэр, татвараас өргүй гэсэн бичиг, компанийн танилцуулга зэргийг гаргаад 2015.07.06-ны өдөр бүрдүүлсэн материалаа өгөөд уг өдрөө Баянгол дүүргийн 2 дугаар хорооны Хаан банкнаас бэлнээр 20 сая төгрөгийг Баярмаагийн 5017109107 дугаарын данс руу шилжүүлээд дараа нь 2015.07.09-ний өдөр 10 дугаар хорооллын Хүлэгийн хаан банкны салбараас Баярмаагийн данс руу бэлнээр 5 сая төгрөгийг шилжүүлээд 2015.07.10-ны өдөр Сансарын Баянцээлийн хажуугийн хаан банкнаас 7 сая төгрөгийг Баярмаагийн данс руу.., 2015.07.20-ны өдөр Таван шарын Номин агуулахын хажуугийн хаан банкны дэргэд Баярмаатай уулзаад 15 сая төгрөгийг бэлнээр өгсөн. Ингээд нийтдээ 47 сая төгрөгийг Баярмаа гэгчид өгсөн. Баярмаа надад төмөр замын 73 дугаар сургууль, төмөр замын 20 дугаар байрыг нураах ажлын акт үзүүлж байсан. Энэ ажлыг авч өгнө гээд надаас мөнгө авч байсан. Баярмаа болохоор Гэрлээг /Урансайхан/ тендерийн ажлыг гаргаж өгдөг хүн гэж яриулдаг байсан. Би энэ Урансайхантай ярихаар удахгүй гарна энэ тэр гэдэг байсан. Би энэ хүнтэй уулзаж байгаагүй. Би Баярмааг та нар худлаа яриад байна гэхээр Урансайхантай яриулдаг байсан. Баярмаа болохоор Гэрлээ /Урансайхан/-г дарга гэдэг байсан. Сүүлд ажил бүтэхгүй байхаар нь Баярмааг Гэрлээтэйгээ уулзуул гэж хэлээд Урансайхан, Баярмаа нартай уулзсан. Харин сүүлд нь Баярмааг цагдаад өгсөн чинь Гэрлээ гэдэг хүн сүүлд нь Урансайхан болсон.

“...Би өөрт учирсан 47 сая төгрөгнөөс 13 500 000 төгрөгт бодож А.Уаас гал тогооны хэрэгсэл, Н.Баярмаагаас 13 000 000 төгрөг, Пэс 4 сая төгрөг, нийт 30 500 000 төгрөгийг авсан. Үлдэгдэл 16.500.000 төгрөгийг А.У төлж барагдуулах ёстой. А.У нь Н.Баярмаагаас мөнгө авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа гэжээ. (хэргийн 11 дүгээр хавтас, 197-198 хуудас, 52 дугаар хавтас, 102 хуудас)

 

37. А.У нь 2015 оны 9 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Д.Эрдэнэсувд, Н.Баярмаа нараар зуучлуулж, хохирогч Т.Ганчимэгээс 15 000 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Т.Ганчимэг мэдүүлэхдээ:

 “...2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр манай төрлийн эгч Алдармаа над руу залгаад хамт ажилладаг Оюунаагийн таньдаг хүмүүс барилгын нураалтын ажил болон барилга барих ажлын тендер олж өгдөг гэнэ гэж надад хэлсэн. Тэгэхээр нь гадуур тэгж худлаа хэлдэг хүмүүс зөндөө байдаг ш дээ гэхэд Алдармаа эгч манай Оюунаа эгч худлаа хэлдэг хүн биш, дүүдээ тийм ажил авч өгч байсан гэнэ, найдвартай хүмүүс гэж хэлсэн. Тэгэхээр нь би хуучин Ялалт кинотеатрын урд нөгөө хүнтэй нь 17 цагийн үед уулзахад Оюунаа гэх эмэгтэй Алдармаа, Эрдэнэсувд нартай байсан. Тэгтэл Эрдэнэсувд гэх эмэгтэй бүх төрлийн ажил байна. Миний таньдаг хүмүүс худалдан авах ажиллагааны газар ажилладаг. 2 нураалтын ажил, нэг барилгын ажил байна. Энэ ажлууд миний халаасны ажил би өөр хүнд өгөхгүй байлгаад байгаа гэж хэлсэн. Бид нар яах ёстой юм гэхэд 36 сая төгрөг өгчих би Дарханд цэцэрлэгийн барилга нураах, 2 давхар цэцэрлэг барих ажлын тендер авч өгье гэсэн. Тэгтэл Оюунаа гэх эмэгтэй материалаа өгөхгүй бол би өөрийнхөө компанийн материалыг өглөө гэхээр нь би өрсчих санаатай Эрдэнэсувдыг машиндаа суулгаад Андуудын хажуугийн Хаан банкин дээр ирээд Хаан банкнаас 15 сая төгрөг аваад ямар материал бүрдүүлэх юм гэж асуутал Эрдэнэсувд нэг хүнтэй утсаар яриад манай төрлийн дүү материал бүрдүүлэх гэж байна, ямар ямар материал бүрдүүлэх үү гэж асуугаад надад техникүүдийнхээ гэрчилгээ, зурагнууд, барилгын инженер, хөдөлмөр хамгааллын инженер, ерөнхий инженерүүдийн дипломны хуулбар, ажлын тодорхойлолт, компанийн санхүүгийн тайлан, өмнө нь барилга барьж байсан барилгын тайлан зурагнууд хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би яг л шаардлагатай зүйл нэхэж байна гэж итгээд бэлнээр 15 сая төгрөг Эрдэнэсувдад өгөөд нотариатын газар орох уу гэсэн чинь одоо орой болчихсон байна, 1 дэх өдөр.., гэрээ нотариатаар ороод гэрээ хийе гээд салсан.., Тэгээд 1 дэх өдөр гэрээ хийгээд материалуудаа өгсөн. Мөнгөө олж авмаар байна гэжээ. (хэргийн 11 дүгээр хавтас, 222 хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Д.Эрдэнэсувд мэдүүлэхдээ:

 “2015 оны 8 дугаар сарын 10-ны үеэр байхаа Ард кино театр орчим явж байхад үл таних 2 эмэгтэй над дээр ирээд барилгын тендерийн барилга нураах ажил байна.Тухайн ажлын үнийн дүнгээс 10-15 хувийг нь зуулчлагчид өгнө гэх мэтээр яриад надад өөрсдийнхөө утасны дугааруудыг өгсөн. Тэгэхээр нь би энэ талаар Отгонцэцэг, Оюун нарт хэлсэн. Тэгтэл наадах чинь зүгээр юм байна, би таньдаг мэддэг хүмүүсдээ хэлье гэсэн. Тэгтэл дараахан Оюунаа Өлзийхутаг гэх залууг олж ирсэн. Харин Отгонцэцэг, Алтангэрэл, түүний эхнэр Ганчимэг гэж 2 хүнийг олж ирсэн. Уг хүмүүс өөрсдөө дандаа хувийн барилгын компанитай хүмүүс байсан. Тэгээд би ажил санал болгосон Баярмаа гэх хүнтэй холбож өгсөн гэжээ. (хэргийн 11 дүгээр хавтас, 226 хуудас)

 

38. А.У нь 2015 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Д.Эрдэнэсувд, Н.Баярмаа нараар зуучлуулж “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хохирогч Г.Өлзийхутагаас 10 000 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Г.Өлзийхутаг мэдүүлэхдээ:

 “...2015 оны 7 сарын сүүлээр 8 сарын эхээр.., Эрдэнэсувд гэх эмэгтэй барилгын тендер авах компаний бичиг баримтаа аваад ир гэхээр нь би өөрийн компаниас шаардлагатай гэсэн баримт бичгийг аваад Эрдэнэсувдтай Ард кино театрын хажууд уулзаад бичиг баримтаа өгтөл мөнгөө хийгээрэй гээд дансны дугаар өгсөн. Тэгэхээр нь би тэр данс руу тэр өдрөө 5 сая төгрөг шилжүүлээд 1 хоногийн дараа 10 сая төгрөг шилжүүлсэн. Ард кино театрын хажуугийн нотариат ороод гэрээ хийсэн. 10 сая төгрөг нэхэмжилж байна гэжээ. (хэргийн 11 дүгээр хавтас, 224 хуудас)

 

39. А.У, Б.Оюунчимэг нар бүлэглэн 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилгын зураг төсөл боловсруулах ажил олж өгнө” гэж хуурч, Л.Пагамаар зуучлуулж, хохирогч А.Ерболоос 10 000 000 төгрөг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-А.Ербол мэдүүлэхдээ:

 “Би хувиараа барилгын угсралт, зураг төслийн чимэглэлийн компанитай юм. Тэгтэл манай компаний урд байрладаг компанид ажилладаг Пагма гэдэг эмэгтэй 2014 оны 6 дугаар сарын эхээр манай оффис болох Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Одкон холдинг 308 тоот өрөөнд өөрийн найз Оюунчимэг гэх эмэгтэйг дагуулж ирээд манай найз танил тал ихтэй, барилгын ажил зуучилж олж өгнө, урьдчилгаа 10 сая төгрөг өг гээд 10 гаруй хоног ирж очин уулзаж ярилцаж явсан. Тэгээд 2014.06.17-ны өдөр тэр хоёр манай ажил дээр ирээд би мөнгөө бэлдчихсэн байсан учир ажлынхаа 308 тоот өрөөнд 10 сая төгрөгийг бэлнээр өгсөн, одоог хүртэл ажил бүтээж өгсөн зүйлгүй гэжээ. (хэргийн 12 дугаар хавтас, 17 хуудас)

 

40. А.У, Ц.Баянбилэг нар бүлэглэн 2015 оны 8 дугаар сарын 26-наас 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд “Сонгинохайрхан дүүргийн Орбитын уулзвараас толгойтын эцэс хүртэл 3.6 км авто замын барилгын ажил гүйцэтгэх тендер олж өгнө” гэж хуурч, хохирогч М.Ьгаас 3 удаагийн үйлдлээр 60 000 000 төгрөг Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Баянгол дүүргийн 18, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт тус тус авч, залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-М.Ь мэдүүлэхдээ:

 “..Толгойтын уулзвараас Орбитын эцэс хүртэлх 3.5 км замын гүйцэтгэх ажлыг олж өгнө, хамтарч ажиллана гэж Урансайхан гэдэг хүн надтай тохиролцсон. Ажлын урьдчилгаа 60 000 000 төгрөгийг 3 удаа тасалж, Урансайханд өгсөн.  2015.08.26-нд 5 сая төгрөгийг Ард кино театрын урд талд, 2015.09.01-ний өдөр 35 сая төгрөгийг хорооллын эцэст солонгос зоогийн газарт бэлнээр, 2015.09.07-нд 20 сая төгрөгийг модны 2 замын хажуу талын зогсоол дээр автомашин дотроо бэлнээр тус тус 3 удаа тасалж Урансайханд өгсөн. Урансайхан надад хэлэхдээ би тендер шалгаруулах хүмүүсийг таньдаг, авто замын алийг нь ч олж өгч чадна гэж хэлсэн. Нэг намын дарга хүн байгаа л гэж хэлсэн. Өгсөн мөнгөө нэхэмжилж байна гэжээ. (хэргийн 12 дугаар хавтас, 59-60 хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-О.Баянтуул мэдүүлэхдээ:

 “..Гэрээнд би гүйцэтгэгч талыг төлөөлж гарын үсэг зурж явуулсан. Урансайхан гэдэг хүнд би 35 сая төгрөгийг бэлнээр хорооллын эцсийн замын урд байдаг солонгос хоолны газарт хүлээлгэн өгч гарын үсэг зуруулсан. Гэрээг Төв аймагт байдаг Төв Азза ТӨХК-ийн байранд бичиж компаниас ерөнхий инженер Болдбаатар, эдийн засагч Хүрэлцэцэг, ерөнхий санхүү Баянтуул бид гурав зурж захирал Ь авч явсан.  (хэргийн 12 дугаар хавтас, хуудас 62)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Г.Ганцэцэг мэдүүлэхдээ:

 “...Энэ үед Рэнцэндоржийн найз Эрдэнэжаргал Баянбилэг гэх хүмүүс гарч ирээд танилцсан. Баянбилэг өөрийгөө прокурор хийж байгаад өмгөөлөгч болсон гэсэн, Эрдэнэжаргал болохоор залуучуудын холбоонд хэлтсийн дарга хийдэг гэж байсан. Энэ үеэс Баянбилэгийг таньдаг болсон. Тухайн үедээ мөн одоо ч гэсэн Баянбилэгтэй тодорхой найз нөхдийн харьцаа байхгүй. 2015 оны 3 сард Баянбилэг над руу 88014141 гэсэн дугаараар яриад тендерт орох материал байнаа, энэ бичиг баримтыг цэгцлээд өгөөч, чи мэддэг биздээ, хөлсийг нь өгье гээд надтай ирж уулзаад нэг компаний материалаа барьж ирээд би бэлдэж өгөөд цэгцлээд хавтаслаад ажлын хөлс гээд надад 300 000 төгрөг өгсөн. Тендерийн материал цэгцэлж янзлахад амархан байдаг интернэт сайтан дээр материалыг хэрхэн цуглуулах, бүрдүүлэх нь байж байдаг. Харин Баянбилэг өөрөө яаж бүрдүүлэх талаар юу ч мэдэхгүй байсан. Тэгээд би Баянбилэг надаас автозамын хяналтын төсвийн материал олоод өгвөл сайн байна гэхээр нь би тэрийг нь 2015 оны 3 сард олоод өгсөн. Миний ойлгосноор Баянбилэг надаас авсан материалыг өөр олон компанид үзүүлж өөрөө тендерийг нь гаргаж чадна гэж худлаа яриад мөнгө авсан юм шиг байгаа юм. Тэгээд Баянбилэг өөрөө шалгагдаад эхлэхээрээ намайг ажил гаргаж өгдөг мэтээр хүмүүст ярьж намайг дарамталсан. Баянбилэг өөрөө надаас материал авсны хөлс гэж Баянбилэг надад 20 сая төгрөг бэлнээр өгсөн, гэхдээ надад мөнгө авсан өгсөн гэсэн баримт байхгүй. Миний хувьд Баянбилэгийн өгсөн мөнгийг аваагүй гэж нуух шаардлага байхгүй, өөрөө л надад материал олж өгсөн гээд өгсөн. Тухайн материал бол Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын сайтаас 250 000 төгрөг тушаагаад татаад аваад хэвлэхэд ойролцоогоор 1 сая гаран төгрөг болдог, үүнийг Баянбилэг өөрөө мэдэхгүй байсан. Одоо надад Баянбилэгт өгөх мөнгө байхгүй гэжээ. (хэргийн 36 дугаар хавтас, хуудас 125-127)

 

41. А.У, Б.Оюунчимэг нар нь бүлэглэн 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Б.Ганхөлөгөөр  зээлийн гэрээ хийлгэн иргэн С.Иаас 20 000 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-С.И мэдүүлэхдээ:

 “..БГД-ийн 6 дугаар төвийн барилгын нураалтын ажлын тендер явагдаж байгаа, тэр тендерт манай компани оролцох гээд дэнчингийн мөнгө 20 сая төгрөгийг өгөх болсон юм. Тэгтэл манай Батжих хан ХХК-ийн захирал Батсайхан тэр 20 сая төгрөгийг намайг Ганхөлөг гэдэг хүнд өгчихөөд ир гэсэн. Би тэр хүнтэй нь холбогдоод 2015.03.25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн ойролцоо өгөөд нотаритараар баталгаажуулж авсан. Тэгтэл Б.Ганхөлөг нь би тэр мөнгийг чинь огт аваагүй, ажлыг чинь бүтээх гээд цаашаа Оюунчимэг, Урансайхан, Оюундалай гэх хүмүүст өгсөн гэж тайлбарладаг. 20 сая төгрөгөө гаргуулж авмаар байна гэжээ. (хэргийн 12 дугаар хавтас, хуудас 124)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Ганхөлөг мэдүүлэхдээ:

 “..Урансайхан гэх эгчтэй 2013 онд анх танилцаж байсан, одоо ч гэсэн энэ хүнтэй хуурай эгч дүүсийн холбоотой. Тухайн үед 2015 оны 3 сарын 25-ны өдөр Урансайхан эгч утсаар яриад гэрт хүрээд ир гэхээр нь яваад очиход Урансайхан эгч хүүхдүүдтэйгээ байсан. Тэгээд Урансайхан эгчийнд хоол идчихээд миний машинаар 100 айл ороод ирье гэхээр нь би хамт яваад 100 айлын Хаан банкны тэнд очоод нэг хүүхэн, нэг залуу гарч ирээд миний машинд суугаад хажуугийн нотариат үүдэнд очсон. Тэгээд Урансайхан эгч надаас иргэний үнэмлэх чинь байгаа биздээ энэ хүний ажлыг бүтээж өгч байгаа юмаа, эгчийнх нь үнэмлэх байхгүй, чи ороод гэрээ хийгээд мөнгө аваад эгч дээрээ аваад ир гэж хэлсэн. Би тэгээд болохгүй юун мөнгө төгрөг бэ, дараа гай болох юм биш үү гэсэн чинь Урансайхан асуудалгүй юун сүртэй юм гээд байсан. Тэгээд нотариат ороод И гэх хүнтэй 20 сая төгрөгийн зээлийн гэрээ хийгээд тэр хүн өөрөө гарч ирээд мөнгөө миний машинд Урансайханд өгсөн. Урансайхан эгч тэр хүмүүст ямар ажил бүтээж өгч байгааг мэдээгүй, сүүлд нь энэ хүн цагдаад хандаад би Чингэлтэйн цагдаа дээр уулзсан. Тэгээд би Урансайхан эгчид уурлаад юу болоод байгаан гэсэн чинь Урансайхан Ганхөлөгт хамаагүй гээд цаад хүмүүстээ хэлээд байсан. Тэр үед яриаг нь сонсоход барилгын тендерийн ажил яриад байсан. Үүнээс гадна 2015 ондоо Урансайхан эгч над руу утсаар яриад хүн над руу дансаар мөнгө өгөх гээд байна, надад данс байхгүй байна, чиний дансаар хийлгээд авья гэхээр нь би зөвшөөрөөд 2 билүү 3 удаа дансаараа Урансайхан эгчид мөнгө гаргаж аваачиж өгсөн. Яг хэдэн төгрөг аваачиж өгснөө санахгүй байна. Би Урансайхан эгчээс ямар нэгэн мөнгө төгрөг юу ч аваагүй. Урансайхан эгч өөрөө мэдэж байгаа, би зүгээр л гуйсан болохоор тус болсон гэжээ. (хэргийн 10 дугаар хавтас, хуудас 102)

 

42. А.У, Б.Оюунчимэг нар нь бүлэглэн “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, Т.Базарханд, Д.Оргилбаяр нараар зуучлуулж 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 45 500 000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 10 000 000 төгрөг хохирогч Б.Наранбаатараас авч, 55 500 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Б.Наранбаатар мэдүүлэхдээ:

 “Би тэр үед хувьдаа барилгын материал үйлдвэрлэдэг компанитай байсан. Тэгээд найз Эрдэнэбаяр над руу утсаар яриад “барилгын нураах ажил байнаа, чи сонирхох уу” гэхээр нь би ямар ажил байна,хүнтэй нь уулзъя гэж хэлээд Хашболд гэх залуутай холбож өгөөд, Базарханд гэж хүнтэй танилцаад уулзахад “хуучин барилга нураах ажил байна, тендерийг гаргаж өгдөг хүн байгаа” гэж байсан. Тэгээд би Энхжин худалдааны төвийн урд талд байдаг барилгаас 2 барилга нураах ажлын нэгийг нь аваад хийж байя гэж хэлээд тохирсон. Ингээд Базарханд чиний нураах барилгын ажил 900 сая төгрөгний өртөгтэй тэгэхээр би өөрөө дундаас нь ашгаа авна гэж хэлээд 45.500.000 төгрөгийг надад өгчих 7-10 хоногийн дараа ажил чинь гарна гэж хэлсэн. Тэгээд би тухайн үед надад бэлэн мөнгө байгаагүй учраас өөрийн танил Баясгалан ах руу утсаар яриад 45.500.000 төгрөг зээлээч нэг ажил аваад хийх гээд байна удаахгүй мөнгийг чинь гаргаад өгье гэж хэлсэн. Тэгсэн чинь Баясгалан ямар ажил юм бэ гээд асуухаар нь би барилга нураах ажил хийх гэж байгаа гэсэн. Тэр үедээ Базарханд бид хоёрын яриа бол би өөрийн тоног төхөөрөмжөөрөө барилгыг нураах туслан гүйцэтгэх хэлбэрээр орох байсан, харин Базарханд өөрөө барилга нураах тендерийн ажлаа аваад надаар хийлгэх байсан. Ингээд Баясгалан ах надад мөнгө зээлье гэхээр нь би ажлаа хөнгөвчлөөд Базархандыг дагуулж очоод шууд Баясгалан ахтай гэрээ хийгээд 45.500.000 төгрөгийг бэлнээр Базархандад өгсөн. Ингээд Базархандын хэлсэн хугацаа өнгөрөөд утсаар холбогдоод хойшилсон гэхээр нь би Базархандаас мөнгөө нэхсэн чинь Оргилбаяр гэх залууг дагуулж ирээд “энэ залуу миний ажлыг бүтээж өгч байгаа хүн байгаан, энэ хүнтэй уулзчих” гэсэн. Тэгээд Оргилбаяртай уулзахад өөрийгөө удахгүй ажлыг чинь гаргаж өгнө гээд байсан. Ингээд 2014 оны 12 сард Базархандтай ахиад уулзаад мөнгөө авье гэсэн чинь нөгөө ажил чинь он гараад 2015 оны 01 сарын 15-нд гарахаар болсон гэж хэлсэн. Хэрвээ бүтэхгүй бол хүү алдангийг нь бодоод 65.500.000 төгрөг болгож өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь би Базархандыг ахиад Баясгалан ахтай зээлийн гэрээ байгуулаад өмнөх 45.500.000 төгрөгийг 65.500.000 төгрөг болгохоор хийсэн. Ингээд хэлсэн хугацааг хүлээгээд ажил бүтээгүй таг алга болоод 2015 оны 02 сарын эхээр Базархандтай уулзахад ахиад хойшлохоор боллоо, нөгөө ажлын чинь оронд 100-н айлын “Өндөр заяа” компаний гүйцэтгэж байгаа барилга нураах ажил байна, үүнд туслан гүйцэтгэгчээр орох уу гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд “Өндөр заяа” компаний захирал Должинсүрэн гэх хүнтэй уулзахад “танайх тусгай зөвшөөрөл заавал авсан байх ёстой тэгж байж манай ажилд орж гэрээ хийх боломжтой” гэсэн. Тэгэхээр нь би ахын найз Эрдэнэцогтын компани болох “Жин мандал” компанийг олж ирээд бичиг баримтыг нь бүрдүүлээд Базархандад өгсөн. Ингээд Должинсүрэнтэй “Жин мандал” компаниар хамтран ажиллах гэрээ  хийсэн. Тэгсэн чинь Базарханд “энэ ажил найдвартай 600 сая төгрөгний өртөгтэй, эхлээд баталгаа болгож 60 сая төгрөг байршуулах шаардлагатай гэхээр нь би надад 60 сая төгрөг байхгүй гэж хэлсэн. Тэгээд би хамаатны дүү Төмөрт энэ ажлыг хэлээд мөнгө зээлээч гэсэн чинь 10 сая төгрөг байна, манай найзын Жи класс маркийн бенз машин байна тэрийг түр барьцаанд тавьж болно гэсэн. Ингээд би тэр машиныг нь аваад Базарханд Оргилбаяраар үзүүлээд болно гэж хэлээд Бөхийн өргөөний урд талд нэг гаражид тавьсан. Би 10 сая төгрөгөө бэлнээр нь Базархандад өгсөн. Тэгсэн чинь Базарханд за чиний 60 сая төгрөг болчихлоо одоо үлдэгдэл зуучлалын хөлс болох 30 сая төгрөгөө өгөх баталгаа гаргаж өг гэхээр нь би “өчнөөн юм өгчихөөд байхад юун баталгаа бэ” гэсэн. Тэгсэн чинь Базарханд энэ ажил чинь явахгүй бүтэхгүй гэсээр байгаад нотариат ороод, надтай 30 сая төгрөгний зээлийн гэрээ хийсэн. Ингээд Базархандад хэлснээр 2015 оны 3 сарын 01-н болоход нөгөө ажил гарахгүй болоод Базархандаас асуухаар “Должинсүрэнтэй очоод уулзаад ажлаа сурагла” гэсэн. Тэгээд би Должинсүрэнтэй уулзахад ажил хойшилж байгаа гэсэн утгатай албан бичиг гаргаж өгсөн. Ингээд хэлсэн хугацаа өнгөрөөгөөд ажил бүтэхээ байгаад мөнгөө Базархандаас нэхэхээр би зохицуулнаа хүлээж бай гээд байсан. Тэгээд би машинаа эргүүлээд өөртөө авсан. Ингээд цагдаад хандахдаа 45.500.000 төгрөгөө залилуулсан гээд хандсан ер нь бол нийт 55.500.000 төгрөгөө нэхэмжилж байгаа. Энэ мөнгөө Базарханд гэж хүнд өгсөн. Базарханд өөрөө ярихдаа “миний ард олон хүн байгаа, би ганцаараа мөнгийг чинь аваагүй, энэ мөнгө чинь тэр хүмүүст очиж байгаа ш дээ” гэдэг цаад хүмүүсийнхээ талаар огт хэлдэггүй. Оргилбаяр гэх залуутай 3 удаа уулзсан энэ залуу миний Базархандад өгсөн мөнгөнөөс авсан юм шиг байна лээ, яг хэдэн төгрөг авсныгаа надад хэлдэггүй. Одоо миний 55.500.000 төгрөгний хохирлоос огт мөнгө барагдуулаагүй байгаа. Би өөрөө Баясгалан ахаас зээлсэн 45.500.000 төгрөгийг төлөөд дууссан.  Дүү Төмөрөөс авсан 10 сая төгрөгийг ч гэсэн би өөрөө төлсөн. Ингээд л би 55.500.000 төгрөгөө нэхэмжилж байгаа. Би 2014 оны 12 сарын сүүлээр Базархандтай уулзаад мөнгөө нэхээд сууж байхад 11-р хорооллоос Оюунчимэг гэх хөгшин авгайг дуудаад энэ хүн чиний ажлыг чинь гаргаж өгнө гэж хэлээд Оюунчимэг ирээд “Баянгол дүүргийн худалдан авах ажиллагааны газарт миний танидаг хүн байгаа тэр хүнээр ажлыг чинь гаргуулна, удахгүй ажлаа авна” гэж хэлсэн. Тэр Оюунчимэг гэдэг авгай өөрийнхөө ажлын талаар хэлээгүй, би мөнгөө нэхсэн чинь Оюунчимэг авгай мөнгө өгөхгүй ажлыг чинь гаргаж өгнө гэсэн. Базарханд надаас авсан мөнгөнөөс хэдийг Оюунчимэгт өгсөн талаараа хэлээгүй Оюунчимэг ч хэдэн төгрөг авсан талаараа хэлээгүй. Анхнаасаа л Т.Базарханд ажил зуучиллын хөлс авна гэж ярьж байсан, энэ утгаараа би мөнгөө өгсөн, миний өгсөн мөнгөнөөс яг хэдийг нь зуучиллын хөлс болгож аваад хэдийг нь цаашаа хэн гэж хүнд өгснийг мэдэхгүй байна. Базарханд хэлэхдээ миний ажлыг Оргилбаяр, Оюунчимэг гэх хүмүүс гаргаж өгнө гэдэг, энэ хүмүүс хоорондоо ямар холбоотойг мэдэхгүй байна.  55.500.000 төгрөгөө Т.Базархандаас нэхэмжилж байна гэжээ. (хэргийн 13 дугаар хавтас, хуудас 150)

 

Мөрдөн байцаалтад иргэний хариуцагч-Т.Базарханд мэдүүлэхдээ:

“...2014 оны эхээр хамгаалалтын албандаа хамгаалуулах обьект хайгаад явж байгаад 100-н айлын баруун талд байдаг Дөлгөөн нуур нэртэй үйлчилгээний төвд байсан үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаний хүмүүстэй уулзаж байгаад нэрийг нь одоо санахгүй байна. Нэг хүүхэнтэй танилцаад, ажил асууж байсан. Тэр танилцсан хүний охин нь гэх жаахан хүүхэн хажууд нь сууж байсан. Тэгээд тэр охин нь нэг өдөр над руу утсаар яриад “барилга нураалтын тендерийн ажил байна, авах компани байвал та зуучиллаад өгөөч, манай танидаг хүнд энэ ажил байгаа юмаа” гэхээр нь би тэр танидаг хүнийх нь дугаарыг аваад Оргилбаяр гэх залуутай холбогдоод утсаар асуухад Оргилбаяр өөрийнхөө ажлын талаар хэлээгүй барилга нураалтын ажил гаргаж өгөх боломж байнаа, найдвартай компани байвал олоод ир гэсэн. Тэгээд танил дүү Хашболд гэх залууд энэ ажлын талаар хэлсэн. Тэгсэн чинь Хашболд хэд хоногийн дараа Б.Наранбаатар гэх барилга угсралтын компанитай залуу дагуулж ирээд надтай уулзахаар нь би “миний нэг танидаг хүнд барилга нураалтын ажил гаргаж өгөх боломж байна найдвартай би өөрөө зуучилж байгаан” гэж хэлсэн. Тэгээд Оргилбаяр надад хэлэхдээ “100-н айлын ард талын дан шар барилгын 2-г нураах, 40-н мянгатын тэнд 1 барилга нураана, цайз 16-н урд талын цэргийн 72-р хотхоны барилгыг нураана гэж хэлээд Наранбаатар 72-р хотхоны барилга нураах ажил авъя гэсэн. Уг барилга нураах ажлын төсөв нь нилээн өндөр байсан. Тэгээд Оргилбаяр 1 барилга нураалтын ажил авахад урьдчилгаа 45 сая төгрөг хэрэгтэй, наана цаана нь хүмүүст мөнгө өгөх хэрэгтэй гэж хэлэхээр нь би Б.Наранбаатарт хэлсэн чинь зөвшөөрөөд 45.500.000 төгрөгийг өгөхөөр болоод би Б.Наранбаатарын танил ах Баясгалантай зээлийн гэрээ хийгээд авсан. Тэр үедээ би Б.Наранбаатарт зуучлалын хөлсөө авна шүү гэсэн. Гэхдээ яг хэдэн төгрөг авах талаараа би хэлээгүй, Наранбаатар болохоор та нар хэдийгээ зуучлалд авахаа өөрсдөө шийд гэж хэлсэн. Ингээд би Оргилбаяртай Хан-Уул дүүргийн үйлчилгээний төвийн тэнд уулзаад ах нь зуучиллын хөлсөнд 15.500.000 төгрөгийг авлаа, 30 сая төгрөгийг нь чи ав гэж хэлээд мөнгө хүлээлгэж өгсөн баримт үйлдээд өгсөн. Оргилбаяр өөрөө зөвшөөрөөд зуучиллын хөлсөнд надад 15.500.000 төгрөгийг өгсөн. Ингээд Оргилбаяр цаашаагаа хэн гэж хүнд мөнгөө өгөөд ажил гаргах гэж байгааг мэдээгүй. Тэгсэн ажил нь бүтэхгүй удаад Оргилбаяр Наранбаатарт барилга нураалтын ажлынхаа оронд 100-н айлын тэнд “Өндөр заяа” компаний барилга нураах ажил байна тэрийг авах уу гээд асуучих гэсэн. Тэгээд би Наранбаатараас асуусан чинь зөвшөөрсөн. Тэгтэл Оргилбаяр ахиад 10 сая төгрөг Наранбаатараас авчих хүмүүст өгөх хэрэгтэй байна, мөн өөр барилга нураалтын ажил авч байгаа болохоор барьцаа 50 сая төгрөг хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд Наранбаатар надад 10 сая төгрөгийг бэлнээр өгөөд 50 сая төгрөгний барьцаанд бенз Си класс маркийн машинаа өгсөн. Тэгээд тэр машинаа Наранбаатар өөрөө Оргилбаярын гаражид хийсэн би хамт байсан. Тэгээд би Оргилбаярт 10 сая төгрөгийг өгөхдөө зуучиллын хөлсөнд 7 сая төгрөгийг өөртөө авсан. 3 сая төгрөгийг нь Оргилбаярт өгсөн. Ингээд Наранбаатарын сүүлийн авах гэж байсан “Өндөр заяа” барилга нураалтын ажил бүтэхээ байгаад Наранбаатар машинаа эргүүлээд авсан. Харин 10 сая төгрөгөө аваагүй. Ингээд би өөрөө Б.Наранбаатарын өгсөн мөнгөнөөс нийт 22.500.000 төгрөгийг зуучиллын хөлсөнд авсан. Үүнийгээ хариуцаж төлнө, одоогоор төлөөгүй байгаа гэжээ. (хэргийн 36 дугаар хавтас, хуудас 202-203)

 

Мөрдөн байцаалтад иргэний хариуцагч-Д.Оргилбаяр мэдүүлэхдээ:

“...Би хувиараа компаний барилгын ажил хийгээд явж байхад манай нэг танилаар дамжаад Амартүвшин гэх хүнтэй 2014 оны 8 сард танилцахад өөрийгөө Ворлд компанид ажилладаг гэсэн. Тэгээд Амартүвшин манай эгч сангийн яаманд ажилладаг нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас барилга нураалтын тендерийн ажил найдвартай гаргадаг, яаралтай нэг ажил гарах гэж байна, чи авах уу, авна гэвэл урьдчилгаа 30 сая төгрөг өгчих” гэж хэлсэн. Ингээд л танилцаад 30 сая төгрөгөө өгөөд би өөрөө энэ хэрэг дээрээ хохирогч болоод явж байгаа бөгөөд Амартүвшингээр дамжуулаад яаманд ажилладаг эгч гэх Оюунчимэг гэдэг авгайтай танилцсан. Тэгээд миний захиалсан ажил гарахгүй 2 сар болоод сүүлдээ Оюунчимэгээс мөнгөө нэхээд уулзахад надад баахан барилга нураалтын ажлын жагсаалт үзүүлээд эд нараас танай компанид нэг ажил гаргах гэсэн чинь 2-3 компаниар багцалж ажил гаргана гээд байна чи ахиад хамтарч ажил хийх хоёр компанийг олоод ир гэж хэлсэн. Ингээд миний танил нэг хүүхний танидаг хүн гэх Базарханд гэж хүн надтай холбогдоод тэгээд барилга нураалтын ажил дүүтэйгээ нийлээд авъя гэсэн. Тэр дүү нь бол одоо ойлгож байгаагаар энэ Б.Наранбаатарыг хэлсэн байна лээ. Тэгээд би урьдчилгаа 30 сая төгрөг хэрэгтэй гэж хэлсэн. Тэгээд Базарханд удалгүй 2014 оны 10 сарын 03-ны өдөр 30 сая төгрөгөө өгье гээд надтай 30 сая төгрөгний зээлийн гэрээ хийгээд би бэлнээр 30 сая төгрөгийг бэлнээр хүлээж авсан. Тухайн үед Базарханд ах Наранбаатараас 45.500.000 төгрөг аваад зуучиллын хөлсөнд 15.500.000 төгрөгөө авснаа хэлээгүй, дараа нь мэдсэн. Ингээд би 30 сая төгрөгний 20 сая төгрөгийг нь Оюунчимэгийн данс руу шилжүүлж өгсөн, 10 сая төгрөгийг би зуучиллын хөлсөнд авсан. Оюунчимэг тухайн үедээ Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар найдвартай ажилладаг манай нэг дүү байгаа гэдэг байсан, тэр хүнийхээ нэр хаягийг хэлдэггүй байсан, сүүлд цагдаа цэрэг болоод асуудал шалгагдаад ирэх үед Оюунчимэг нь өөрийнхөө ард талд байсан тэр нийслэлийн худалдан авах ажиллагааны газар ажилладаг гэх дүү нь Урансайхан болж таарсан. Би Урансайхантай уулзаад асуухаар Баянбилэгээс ч авна гээд учир нь ойлгогдохгүй зүйл ярьдаг. Б.Наранбаатарын ажил тухайн үедээ бүтэхээ байгаад “Өнөр заяа” компаний нураах гэж байгаа ажлаас Базарханд бид хоёр ярьж байгаад нэг барилга нураалтын ажил гаргаж өгөхөөр болоод тэр захирал Должинсүрэнтэй гэрээ хийгээд Наранбаатарыг уулзуулсан. Гэтэл санхүүжилт байхгүй гээд бас ажил нь гараагүй. Энэ ажлыг авахад Наранбаатарыг 60 сая төгрөг байршуул гэж хэлээд Наранбаатар мөнгө байхгүй гээд 50 сая төгрөгөнд нь Жи класс маркийн жижиг суудлын бенз машиныг манай гаражид байлгаж, Базарханд ах надад 3 сая төгрөг өгөөд энэ мөнгөөр нь хүмүүстэй уулзъя гэсэн. Гэтэл дараа нь сонсоход Базарханд ах Наранбаатараас 10 сая төгрөг аваад 3 сая төгрөгийг нь надад өгсөн байсан. Базарханд ах 7 сая төгрөгөө өөрөө хариуцаж байгаа. Ингээд Б.Наранбаатар машинаа эргүүлж аваад нийт бэлнээр өгсөн 55.500.000 төгрөгний 22.500.000 төгрөгийг нь Базарханд ах зуучиллын хөлсөнд аваад би 13 сая төгрөгийг нь зуучиллын хөлсөнд авсан, үлдсэн 20 сая төгрөгийг Оюунчимэг авсан. Би өөрийн авсан зуучиллын хөлс болох 13 сая төгрөгөө хариуцаж төлнө гэжээ. (хэргийн 36 дугаар хавтас, хуудас 198-199)

 

43. А.У, Б.Оюунчимэг, Б.Ө нар бүлэглэн 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, Б.Ганхөлөгөөр зээлийн гэрээ байгуулуулан, хохирогч Б.Хүрэлбаатараас 30 000 000 төгрөг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Б.Хүрэлбаатар мэдүүлэхдээ:

 “...2014 оны 11 сард Дэлгэрсайхан эгчтэй танилцаад “Хаан тэс” барилгын компанид инженерээр ажилд ороод уг компаний авсан ажил дээр туслан гүйцэтгэгчийн ажил хийе гэж бодсон. Миний нийгмийн даатгал “Хаан тэс”-ээс төлөгдөөд, тогтмол цалин авдаггүй байсан. Тэгээд надтай хамт Хятад улсад сургууль хамт төгссөн Мөнх-Очир гэх залуутай 2015 оны 02 сарын үед уулзаад ойр зуурын ажил яриад байж байхад Мөнх-Очир “манай компаний нягтлан хүүхэн барилга нураалтын тендерийн ажил гаргадаг хүнийг танидаг гэнэ, ажил аваад хийх боломж чамд байна уу” гэхээр нь би “надад компани байхгүй, Хаан тэс компанийг асуугаад үзье, эргээд хэлье” гэж хэлсэн. Тэгээд Дэлгэрсайхан эгчтэй уулзаад “таны компанийн нэрээр барилга нураалтын тендерийн ажилд оролцох боломж байна уу, манай нэг найз надад хэллээ, удахгүй нураалтын тендерийн ажил зарлагдах гэж байгаа гэнэ” гэсэн. Тэгсэн чинь Дэлгэрсайхан “манай компаниар тендерт орж болно чи өөрөө бүх зүйлээ хариуцаад хий” гэсэн. Ингээд Мөнх-Очиртой холбогдоод тендерт орох компани олчихлоо бичиг баримтаа бүрдүүлье нөгөө хүнтэй чинь уулзая гэсэн. Тэгээд би Мөнх-Очирын компаний нягтлан хүүхэнтэй уулзахад цаад хүнтэйгээ утсаар яриад байсан. Тэр хүүхний яриаг сонсоход нэг эмэгтэй хүнтэй утсаар яриад “ямар ямар бичиг баримт бүрдүүлэх үү” гээд асуугаад надад хэлж өгөөд байсан. Тэр нягтлан хүүхэнтэй би 2-3 удаа уулзаад цаад хүнтэй нь яриулаад зөвлөгөө авсан. Би 2015 оны 4 сарын 13-ны өдөр нөгөө нягтлан хүүхэн утсаар яриад “маргааш тендер зарлагдана гэнээ бичиг баримтаа бэлдээд дууссан уу” гэхээр нь би “ер нь бэлдээд дууссан” гэсэн чинь “маргааш өглөө тендер зарлагдахаар бичиг баримтаа барьцааны 30 сая төгрөгөө бэлдээрэй, өглөө 11 цагт Их дэлгүүрийн хойд талд чамтай уулзана гэж байна” гэсэн. тэгээд би тэр өдрөө 30 сая төгрөг бичиг баримтаа бэлдээд маргааш өглөө 11 цагт их дэлгүүр дээр очоод байж байхад Мөнх-Очир нягтлан хүүхнээ дагуулаад ирээд бид гурав байж байхад нягтлан хүүхэн ахиад нөгөө эмэгтэй хүнтэйгээ утсаар яриад “бид нар ирчихлээ” гэсэн чинь нөгөө эмэгтэй хүн нь “одоо наана чинь хүн очноо бичиг баримт, мөнгөө өгөөд явуулчих манай итгэлтэй хүн байгаа” гэсэн. Тэгээд Ганхөлөг гэх залуу ирээд өөрийнхөө ажлын талаар хэлээгүй намайг явуулсан компаний баримт, барьцааны 30 сая төгрөг аваад ир гэсэн гэж хэлэхээр нь би нягтлан хүүхнээс “би одоо энэ танихгүй хүнд зүгээр бэлэн мөнгө өгөөд явуулчих юмуу” гэсэн чинь Ганхөлөг хажуугаас тэгвэл ойролцоо нотариатын газар ороод гэрээ хийгээд баталгаажуулчих гэсэн. Ингээд би Ганхөлөгтэй хамт яваад хажуугийн нотариат ороод зээлийн гэрээ байгуулаад 30 сая төгрөгөө бэлнээр, баримтын хамт өгсөн. Ингээд тэр оройдоо эргээд тендер юу болсон бэ гээд нягтлан хүүхнээс асуухад “хойшлогдсон гэнээ” гэж хэлээд 7 хоног болоод сүүлдээ хойшилсон гээд наадам өнгөрсөн. Сүүлдээ би өөрөө хөдөө гадаа ажиллаад байсан болохоор Мөнх-Очироор асуулгаад хүлээгээд байсан. Ганхөлөг рүү нь ярих гэсэн утас нь холбогдохгүй байсан. Найз Мөнх-Очирын байрыг барьцаалаад 30 сая төгрөг олоод тэр мөнгийг нь би зээлж аваад барилга нураалтын ажил авна гээд өгсөн. Мөнх-Очир өөрөө 30 сая төгрөгийг олж өгсөн болохоор итгэсэн, ажлын хувьд би хийгээд ашгаа хуваая гэсэн тооцоотой байсан. Ингээд Мөнх-Очироос зээлсэн 30 сая төгрөгөө би төлөөд дууссан байгаа. Хаан тэс компанид энэ мөнгө ямар ч хамаа байхгүй.  Хохирлоо л барагдуулаад авмаар байна. 30 сая төгрөгөө нэхэмжилж байна гэжээ. (хэргийн 13 дугаар хавтас, хуудас 206)

 

Мөрдөн байцаалтад гэрч-П.Дэлгэрсайхан мэдүүлэхдээ:

 “Би “Хаан тэс” компанийг 2012 онд барилга угсралтын чиглэлээр анх байгуулаад ажиллаж байна. Манай компани барилга барих тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Б.Хүрэлбаатарыг манай компанид 2013 оны үед барилгын инженерээр ажилд ороод ажиллаж байсан.., 2015 оны 02 сарын үед Хүрэлбаатар хувиараа миний компаний нэрээр барилга нураалтын ажил авах гэж байгаа талаар ярьсан. Миний хувьд Б.Хүрэлбаатарт барилга нураалтын ажил авахад нь мөнгө төгрөг огт өгөөгүй. Б.Хүрэлбаатар өөрөө хувиасаа мөнгөө гаргаж тэр барилга нураалтын ажлаа авах гэж хүнд мөнгөө өгөөд залилуулсан гэдгийг мэдээд “чи яах гэж дэмий найдваргүй хүнд мөнгөө өгдөг юм бэ” гэж хэлж байсан гэжээ. (хэргийн 13 дугаар хавтас, хуудас 211)

 

44. Б.Оюунчимэг, А.У нар бүлэглэн 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Д.Долгор, Ж.Ганбат нараар зуучлуулж, хохирогч Д.Баас 20 000 000 төгрөг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Д.Б мэдүүлэхдээ:

 “..Занданбат гэдэг манай хамаатны залуу манай төрсөн дүү Цэцэгбадамд манай ангийн Ганбат гэдэг залуу барилгын ажлын тендер авч өгдөг болчихжээ, худаг бариулах, барилга нураах гэсэн тендерийн ажлууд байгаа гэнэ гэж ярьсан байсныг манай дүү надад хэлж би энэ ажлыг хийх санаатай Ганбаттай танилцсан. Тэгээд Ганбаттай уулзахад худгийн ажил дэмий байх барилга нураалтын ажил урьдчилгаа 20 000 000 төгрөг өгнө, цаана нь авч өгдөг хүн байгаа, тэрэнд бол ямар ч асуудал байхгүй, гадуур байдаг хүмүүс шиг хулхидах тийм асуудал байхгүй гэж хэлэхээр нь би итгээд барилга нураалтын ажлыг нь хийхээр болсон. Тэгээд материал бүрдүүлээд гэрээ хийхээр болоход 2015 оны 5 сарын 01-ний өдөр Ганбат ажил бэлэн болчихлоо, урьдчилгаа мөнгөө аваад ир гэхээр нь би мөнгөө аваад Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороололд хоолны газрын үүдэнд машин дотор уулзахад Ганбат 40 гаруй насны 2 эмэгтэйг дагуулж ирсэн ба түүний нэг эмэгтэй Долгор гэдэг хүнийг танилцуулсан. Энэ хүнтэй гэрээ хийгээд мөнгөө өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь хажуу талын нотариат руу ороод би тэр эмэгтэйтэй нь гэрээ байгуулаад мөнгийг өгсөн. Өнөө маргаашгүй ажлын чинь урилга бүтэж байна гэж аргацаасаар байсан. Би Ганбатад хүнээс мөнгө зээлээд өгсөн байсан учир Ганбатаас мөнгөө нэхэхэд надад 10 000 000 төгрөгийг минь буцааж өгсөн. Сүүлдээ миний мөнгийг Урансайхан гэдэг хүнд өгсөн болоод л яваад байсан гэжээ. (хэргийн 14 дүгээр хавтас, хуудас 18)

 

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч-Ж.Ганбат мэдүүлэхдээ:

 “...Долгор гээд манай бэр эгчийн дүү байгаа юм. Цагаан сараар золголтоор явахад барилга нураалтын ажил байгаа гэж ярьж байсан. Түүний дагуу Долгор эгчээр дамжуулан манай ах дүү нар нийлж байгаад А.Уд 23 сая төгрөгийн барилга нураалтын ажил авах гээд өгсөн. Энэ тухай би найз Занданбатад хэлж ярьж байсан, түүний дагуу Б гэдэг Занданбатын ах нь над дээр ирж уулзсан ба дахиад ийм ажил байна уу гэж асуусан. Тэгээд би ийм барилга нураалтын ажил дахиад Долгороос асуусан. Тэгтэл Долгор Баянзүрх дүүрэгт барилга нураалтын урьдчилгаа 20 сая төгрөг өгөөд авах ажил байна гэсэн. Түүнийх нь дагуу Бд энэ талаар хэлсэн ба Б өөрөө энэ ажлыг авахаар болж 2015 оны 5 дугаар сарын 01-ний дотор Долгор эгч Оюунчимэг гэдэг хүнтэй хамт нөгөө ажил авах хүнээ мөнгөтэйгээ хүрээд ир гээд хэл гэсэн. Тэгээд би Быг дуудаж Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр 11-р хороололд бид хэд уулзаад нотариатаар орж Долгор эгч Бтай гэрээ байгуулан мөнгийг нь авсан. Тэгээд тэр хоёр яваад өгсөн. Энэ ажлыг 1 сарын дотор авч өгнө бүр болчихсон шууд авч өгнө гэж Долгор, Оюунчимэг хоёр ярьж байсан. Тэгсэн чинь 1 сар нь өнгөрөөд би тэр хоёроос ажил яасан бэ гэж асууж эхлэхэд А.У гэдэг хүнд мөнгийг чинь өгсөн гээд гар утсыг өгөөд энэ хүнээс асуу гэсэн. Тэгээд би А.Утай ярихад захирамж нь гарчихсан ерөнхийдөө гэрээ хийхэд бэлэн болчихсон, дуудахад бэлэн байгаарай гэсээр байгаад одоог хүрсэн. Одоо болтол мөнгийг нь буцааж өгөөгүй, ажлыг нь бүтээгээгүй, мөнгийг нь өгөхгүй ажил чинь удахгүй гарлаа л гээд байсан. Тэгэхээр нь би өөрөөсөө 10 сая төгрөгийг Бд шилжүүлээд ажлаа гарвал ажлаа хийж ашгаа хувааж хамтран ажиллахаар тохиролцсон гэжээ. (хэргийн 14 дүгээр хавтас, хуудас 24-25)

 

45. Б.Оюунчимэг, А.У нар бүлэглэн 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажлыг авна” гэж хуурч, Ч.Амартүвшингээр зуучлуулж, хохирогч Д.Оргилбаяраас 30 000 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч- Д.Оргилбаяр мэдүүлэхдээ:

 “...Би 2014 оны 8 сарын үед танил Оюунцэцэг гэх эгч надтай уулзаад “барилга нураалтын тендерийн ажил авч өгнө” гэж хүн ярьж байна гэхээр нь би “хаана, ямар хүн байна уулзья” гэсэн чинь утасны дугаар хаягийг нь зааж өгөөд очоод уулзахад Бөмбөгөрийн урд талын байранд Ворлд гээд сүлжээний компаний захирал гэсэн хаягтай өрөөнд Ч.Амартүвшин гэж хүн байсан. Тэгээд уулзахад өөрийгөө барилга ажил авах хүмүүсийг аваад “нийслэлийн засаг дарга, яаманд ажилладаг хүмүүс нь манай ах дүү нар байдаг тэгээд би энэ ажлыг гаргаж байгаа” гэж хэлээд гүйцэтгэлийн баталгаа 30 сая төгрөг байршуулах чадвартай, тоног төхөөрөмжтэй тусгай зөвшөөрөлтэй тийм компани байвал 14 хоногийн дотор ажлаа хийгээд мөнгөө авах боломж байна гэсэн. Тэгээд би 30 сая төгрөгийг өөртөө байсан мөнгөн дээрээ өөр хүмүүсээс мөнгө зээлж босгоод 2014.09.01-нд Амартүвшингийн ажил дээр манай найз С.Бүрэнгэрэлийн компани “Хаш контакт” нэртэй компаний материалыг хамт аваачиж өгөөд гараар өгсөн авсан бичиг хийлгэж авсан. Тэгээд 14 хоногийн хугацаа өнгөрөөд Амартүвшингөөс асуухаар ажил гарах болоогүй байна, манай ажил гаргадаг яаманд ажилладаг эгчтэй очоод уулзчих гээд утасны дугаарыг нь өгөхөөр нь би утсаар яриад 11-р хорооллын Цоглог дэлгүүрийн гадаа зогсоол дээр Оюунчимэг гэх авгайтай уулзахад өөрийгөө “яаманд ажиллаж байгаад гарсан, миний захиалсан ажил юу болж байгаа бэ” гэхэд нийслэлээс ийм ажлууд багцалж гаргасан гээд жагсаалт үзүүлээд 2-3 компанитай нийлж багц болгож гаргаж байгаа, хамт орох компанийг чинь хүлээж байна гэсэн. Тэр үедээ “Хашконтакт” компаний материал ирсэн гэж байсан. Тэгээд ажил бүтэхээ байгаад мөнгөө нэхээд эхлэх үед Оюунчимэг Амартүвшингээс мөнгө аваад цаашаа хүмүүст өгсөн гэдэг. Тэр хүмүүсээс мөнгөө авахаар өгнө гэж хэлдэг. Одоо 30 сая төгрөгөө нэхэмжилж байна, гомдолтой байна гэжээ. (хэргийн 31 дүгээр хавтас, хуудас 55-56)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Ч.Амартүвшин мэдүүлэхдээ:

 “...Оргилбаяр өөрийгөө барилгын компанитай, надад барилгын нураалтын ажил авах боломжтой гэж хэлэхээр нь би Кд барилгын ажил олж өгөх Оюундалай гэх хүүхэнтэй уулзсан байсан. Тэгээд Оюундалайгийн ярьсан зүйлийг Оргилбаярт хэлсэн чинь нэг ажил авъя урьдчилгаа 30 сая төгрөг өгье гэсэн. Тэгэхээр нь би Оюундалай руу залгаад нэг хүн ажил авахаар боллоо гэхэд Оюундалай цаад эгчээсээ асууя гээд ажил гарна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Оюундалайд эгчтэй чинь хамт уулзая  гээд 2015 оны 9 сарын 02-ны өдөр Оргилбаярыг дагуулаад нотариат дээр Оюундалай Оюунчимэг хоёртой уулзаад нэг байшин нураах ажлыг 30 сая төгрөгөөр авахаар болоод зээлийн гэрээг би өөрийнхөө нэр дээр хийгээд 30 сая төгрөгөө, компанийн материалтай хамт Оюундалай, Оюунчимэг нарт өгөхдөө би Оюунчимэгт 30 сая төгрөгний зээлийн гэрээ хийгээд өгсөн. Тэгсэн чинь Оюунчимэг “энэ ажил гараад ирэхээр Оюундалай та хоёрт 3 сая төгрөг өгнө” гэж хэлсэн. Тэгээд Оргилбаярын 30 сая төгрөгнөөс би ямар ч зуучиллын хөлс аваагүй гэжээ. (хэргийн 31 дүгээр хавтас, хуудас 57)

 

46. А.У 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 15 хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, Б.Баясгалангаар зуучлуулж, хохирогч Ц.Туяацэцэгээс 30 000 000 төгрөг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Ц.Туяацэцэг мэдүүлэхдээ:

 “...2014 оны 5 сарын сүүлээр манай нөхөр Батмөнхийн найз Ганбатын хуурай дүү Баясгалан гэх залуу нөхөр бид хоёртой ирж танилцаад ойр зуурын зүйл ярьсан. Хэд хоногийн дараа Баясгалан над руу утсаар яриад 1 сарын хугацаатай боломжийн хүүтэй 30 сая төгрөг зээлээч гэхээр нь би нөхрийн найз Ганбат руу Батмөнх яриад мөнгө зээлэхээр болоод 2014.05.21-ний өдөр Баясгалантай зээлийн гэрээг би өөрөө хийгээд 30 сая төгрөгийг Баясгалангийн дансанд шилжүүлсэн. Тэгээд зээлийн гэрээн дээр алданги нилээн өндөр тавьж өгсөн байсан ба Баясгалангийн үнэмлэхний хуулбар, гэрийн хаягийг мэдэж авсан. Баясгалан өөрийгөө компанитай юм шиг зүйл яриад байсан, яаралтай мөнгөний хэрэг гараад байна гээд би Ганбатыг мэддэг болохоор итгээд зээлсэн. Чухам Баясгалан 30 сая төгрөгийг юунд зарцуулах гэж зээлсэн талаар мэдэхгүй байна. Тэгээд 1 сарын дараагаас эхлээд Баясгалангаас мөнгөө нэхээд гэрээр нь очоод эхэлсэн. Тэгээд би мөнгөө нэхсээр байгаад 2015 оны 01 сарын сүүлээр Баясгалан 15 сая төгрөгөө ирж ав гэхээр нь би өвдсөн байсан болохоор нөхөр Батмөнхийг явуулаад 15 сая төгрөгийг авахуулсан. Тэгээд манай нөхөрт мөнгөө өгөхдөө Баясгалан 15 сая төгрөгийг би өгнө, үлдсэн 15 сая төгрөгийг манай эгч Сайханаа өгнө гээд Сайханаа гэх эмэгтэй манай нөхөртэй утсаар ярьсан байсан. Манайхаас авсан компанийн материалуудыг саяхан иргэний хэргийн шүүхэд Баясгалан гаргаж өгөөд Бастрой компаний материалыг Урансайханд өгсөн материалууд энэ байна гэж тайлбарлаад үлдсэн төлбөрийг өгөхгүй гэсэн дээ л цаг хугацаа хожиж шүүхэд ийм материал гаргаж өгсөн гэж ойлгож байгаа. Цаашид миний үлдэгдэл төлбөрийг иргэний шүүхээр шийдвэрлэж байгаа.., Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр манай талд гарсан гэжээ. (хэргийн 31 дүгээр хавтас, хуудас 58-59)

 

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч-Б.Баясгалан мэдүүлэхдээ:

“..Би 2014 оны 4 сард манай нэг найз эгч Амараа гэх хүүхэнтэй уулзаад авто замын ажлын талаар ярилцаж байсан. Дараа нь Амараатай холбоотой байсан бөгөөд хэд хэдэн удаа авто замын ажлын талаар уулзаж байсан. Тэгсэн чинь Амараа нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас барилга угсралт, барилга нураалтын ажлын жагсаалт үзүүлсэн. Тэр үед энэ Урансайхан бол надтай танилцаагүй машиндаа сууж байсан. Амараа тэр жагсаалтыг надад үзүүлээд надтай явж байгаа энэ хүн ийм ажлуудыг найдвартай гаргаж өгч байгаа юмаа, Урансайхан гэдэг энэ Хангарьд ордонд хөрөнгө оруулалтын газарт дарга хийдэг гэж байсан. Түүний дараахан Урансайхантай Амараагаар дамжаад манай ээж бид хоёр машин дотор уулзаад танилцахдаа бие биенийхээ утасны дугаарыг солилцоод ажил ярилцаад өнгөрсөн. Үүнээс хойш ерөнхийдөө Урансайхантай байнга холбоотой байж байхдаа 2014 оны 5 сарын үед би хамт бэлтгэл хийдэг ах Ганбатад барилгын ажлын талаар хэлсэн. Тэгээд 2014.5.19-ний өдөр “Батстрой” гэх барилга угсралтын компаний захирал Туяацэцэг, нөхөр Батмөнх нарыг Ганбат ах дагуулж ирээд манай гэрийн гадаа уулзахад Ганбат ах “чиний яриад байсан барилгын ажлыг сонирхож ирж байна, нөгөө ажлынхаа талаар хэлээд өгчих” гэхээр нь би “миний танил нэг эгчид барилгын ажил байна” гэсэн чинь надаас Туяацэцэг барилгын ажлын талаар асуугаад байхаар нь би мэдэхгүй болохоор Урансайхан руу би өөрөө залгаад Туяацэцэгтэй яриулсан. Тэгээд Урансайхан Туяацэцэг нар нилээн удаан ярилцаад, дуусаад Туяацэцэг ерөнхийдөө ажил авч болох юм байна гэж тохироод салсан. Тэгээд Туяацэцэг 1.5 тэрбумын барилгын ажил сонирхоод Урансайхан надад энэ ажлыг авах юм бол 6 хувийг нь шагналд аваад түүний 1 хувийг надад өгнө гэж хэлсэн. Тэгээд Урансайхан надад болон Туяацэцэгт урьдчилгаа 2 хувь буюу 30 сая төгрөгийг авна гэж хэлсэн. Тэгээд 2 хоногийн дараа 2014.5.21-нд Туяацэцэг Ганбат хоёр 11-р хорооллын тэнд надтай уулзаад Туяацэцэг Урансайхантай зээлийн гэрээ буюу мөнгө өгсөн талаараа гэрээ хийх гэсэн чинь Урансайхан эгч хөдөө явж байна гээд намайг гэрээ хийчих гэхээр нь би Туяацэцэгтэй 30 сая төгрөгний зээлийн гэрээ хийгээд компаний материалаа өгсөн. Тэгээд 2014.5.22-нд Хас банкаар мөнгө над руу шилжиж орсон. Тэгээд өөрийнхөө данснаас 30 сая төгрөг бэлнээр аваад Урансайханд Билэг их дэлгүүрийн гоо сайхны салонд хумсаа янзуулж байхад нь компаний материал болон 30 сая төгрөгийг бэлнээр өгсөн. Урансайхан мөнгөө аваад 1 сарын дараа барилгын ажил гарчих нь гэж хэлсэн. Тэгээд 1 сарын дараа ажил гарахгүй Урансайхан болохоор удахгүй болно гэж хэлээд байж байхад Туяацэцэг “нийслэлийн худалдан авах ажиллагааны” газраас захиалсан ажлаа шүүж үзэхэд өөр компани авчихсан байсан. 2015 оны 01 сарын 20-нд Урансайханаас 15 сая төгрөгийг нь аваад Батмөнхөд өгөөд Батмөнхөөр зээлийн гэрээн дээр нь бичүүлж авсан. Түүнээс хойш намайг энэ хэрэгт хамаагүй гэж үзээд холбоогүй байж байсан. Тэгсэн чинь 2016 оны 11 сард намайг иргэний шүүхээс дуудаад Туяацэцэг намайг үлдэгдэл 15 сая төгрөгний хүү алдангиар тооцоод 32 сая төгрөгний нэхэмжлэл надад ирээд одоо хэрэг нь иргэний шүүх дээр явж байгаа. Урансайхан иргэний шүүхэд гэрчээр оролцоод би мөнгийг нь авсан төлнө гэж хэлсэн. Иргэний шүүх болохоор зээлийн гэрээ бариад над дээр 22.500.000 төгрөгийг олгуулах шийдвэр гараад явж байгаа гэжээ. (хэргийн 31 дүгээр хавтас, хуудас 60-61)

 

47. А.У нь 2013 оны 7 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.Түмэнгээс 45-95 УБЛ улсын дугаартай, “Тоёота аристо” маркийн автомашиныг 8 сая төгрөгөөр “худалдаж авна” гэж хуурч, 5 500 000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч-Н.Энхтуяа мэдүүлэхдээ:

 “...Манай төрсөн дүү Н.Эрдэнэбат “Тоёота аристо” маркийн автомашинаа 2013 оны 7 сард зарах гээд манай хүү Э.Түмэнд өгөөд, зараад өгөөрэй гээд явуулсан гэсэн. Тэгээд манай хүү тэр машиныг зарах гэж явж байгаад Урансайхан гэх эмэгтэйтэй уулзаад машиныг нь 6 саяар авахаар болоод 14 хоногийн дараа мөнгийг нь өгнө гэж хэлээд тэр машиныг авч яваад одоог хүртэл машин нь олдохгүй мөнгөө ч өгөөгүй байгаа. Энэ хугацаанд би хүүгийнхээ өмнөөс төрсөн дүү Эрдэнэбатад автомашины төлбөр гэж 5 сая төгрөгийг өгсөн. Хүү Түмэн 2015 онд Хятад улс руу сургуульд яваад ирээгүй байгаа бөгөөд надад итгэмжлэл хийж өгөөд үүний дагуу би цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа Урансайхан гэх хүнд холбогдуулан өргөдөл гаргаж байна. Энэ хугацаанд би Урансайхантай байнга утсаар ярьж мөнгөө нэхэхээр удахгүй өгнө гэж хэлээд, уулзъя гэхээр уулзахгүй зугтаад утсаа авахгүй алга болоод байсан. Урансайхан нь олон жил цагдаагийн байгууллагад залилангийн хэрэгт шалгагдаж байгааг энэ жил саяхан мэдээд бид нарыг ч гэсэн залилаад байгаа юм байна гэж бодоод өргөдөл гаргаж байна. Урансайханаас 6 сая төгрөгөө нэхэмжилж байна. Тэр автомашин одоог хүртэл Эрдэнэбатын нэр дээр байгаа бөгөөд нэг ч удаа Урансайхан болон өөр хэн нэгэн машины нэр шилжүүлэх талаар ярьж ирж байгаагүй. Урансайхан машины төлбөрөө өгөөд тэгээд нэрээ шилжүүлээд авья гэж яриад өнөөдрийг хүрсэн. (хэргийн 31 дүгээр хавтас, хуудас 71-72)

 

Мөрдөн байцаалтад гэрч Н.Эрдэнэбат мэдүүлэхдээ:

 “...Би Тоёота Аристо машиныг 2007 оны үед хүнээс худалдаж аваад өөрийнхөө нэр дээр шилжүүлсэн. Улсын дугаар нь 45-95 УБЛ улсын дугаартай саарал өнгөтэй суудлын автомашин байгаа. Энэ машинаа би өөрөө унаж байгаад 2012 онд зарахаар болоод өөрийн төрсөн эгч Н.Энхтуяагийн хүү Э.Түмэнд “машинаа зарах гэж байгаа, 5-6 сая төгрөгөөр заръя, авах хүн мэдэж байгаарай” гэсэн. Э.Түмэн манайд ирээд “ахаа би таны машиныг зараад өгье” гэж хэлээд уг автомашиныг аваад явсан. Би Э.Түмэнд уг автомашиныг зарах итгэмжлэл хийж өгөөгүй. Ингээд нээх удалгүй манай эгч Н.Энхтуяа машиныг чинь зарчихлаа гэж хэлээд 5 сая төгрөгийг бэлнээр өгсөн..., Тэгээд саяхан эгч Н.Энхтуяа утсаар яриад “цагдаагийн газар мэдүүлэг өгөх хэрэгтэй байна, чамаас худалдан авсан машинаа Урансайхан гэж хүнд залилуулаад мөнгөө авч чадахгүй байна, уг машин хаана байгааг мэдэхгүй байна, цагдаа дээр очоод гэрчийн мэдүүлэг өгчих” гэж хэлсэн. Тэгээд л би энэ машиныг Урансайхан гэх хүн авна гэж хэлээд авч яваад мөнгийг нь өгөхгүй залилсан талаар мэдсэн.., Энхтуяа эгч нуугаад өөрөөсөө 5 сая төгрөгийг өгчихсөн гэж байна лээ. (хэргийн 31 дүгээр хавтас, хуудас 73)

 

Н.Эрдэнэбатын эзэмшлийн 48-95 УБЛ улсын дугаартай Тоёота Аристо маркийн автомашины шилжилт хөдөлгөөнд хориг тавьсан буюу Эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах тогтоол /31хх 74 хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч-Э.Түмэн мэдүүлэхдээ:

 “...Би 2013 оны 7 дугаар сарын үед ээжийн төрсөн дүү Н.Эрдэнэбатаас Тоёота Аристо маркийн, саарал өнгийн, УБЛ 48-95 улсын дугаартай, суудлын автомашиныг зарж өгөхөөр авсан. Н.Эрдэнэбат ах намайг машин зараад өг гэхээр нь зарж өгөх гэж явж байгаад Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Ялалт кинотеатрын хажууд А.Утай таарсан юм. Би А.Уыг урьд өмнө нь таньдаг байсан юм. А.У намайг машин зарах гэж байгаа талаар сонсоод чи хэдээр зарах гэж байгаа юм гэхээр нь 6 сая төгрөгөөр зардаг юм уу гэж хэлсэн чинь би Хадгаламж зээлийн хоршооноос мөнгө авах гэж байгаа би наад машиныг чинь 8 сая төгрөгөөр авъя, чамд 2 сая төгрөгийн ашиг гарна гэхээр нь Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд машинаа өөрөө жолоодон аваачиж өгсөн. А.У машин аваад 2, 3 сар холбоо бариад мөнгө төгрөг өгнө гэж байсан боловч тэгээд сураггүй алга болсон. Н.Эрдэнэбат ах мөнгөө нэхээд байхаар нь өөрөөсөө 3 500 000 төгрөгийг өгсөн. Машинаа А.Уд алдсан талаараа Н.Эрдэнэбатад хэлээгүй юм гэжээ. (хэргийн 52 дугаар хавтас, хуудас 129-130)

 

49. З.Ц нь 2015 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Улсын нэгдүгээр эмнэлгийн 5 өрөөг тохижуулах ажил авч өгнө” гэж хуурч, хохирогч Б.Ариунболдоос 13 000 000 төгрөг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Б.Ариунболд мэдүүлэхдээ:

 “...Би 2016 оны 4 сард Амартүвшин гэх хүнтэй хуучин хамт ажиллаж байсан найз Амарсанаагаар дамжуулан танилцсан. Амартүвшин “нэг ийм ажил байна, Асемын чуулга уулзалтын бэлтгэл ажилд зориулаад улсын 1-р эмнэлгийн 5 өрөөг засаж тохижуулах ажил байна, нийт 130 сая төгрөгний ажил бөгөөд сайдын ажлын багцаас гарч байгаа, гэрээ хийгээд бэлэн мөнгө нь шууд гарч ирнэ, тэгээд ажлаа эхлүүлж болно, эхлээд урьдчилгаанд 13 сая төгрөг хэрэгтэй” гэж хэлсэн. Тэгээд би энэ ажлыг нь авахаар болоод 13 сая төгрөгийг бэлнээр бэлдээд 2016.05.16-ны өдөр Амартүвшинтэй Улаанбаатар банкны хажууд уулзахад “эндээс нэг хүн ирнэ тэр хүнтэй гэрээ хийгээд нотариат ороод батлуулчих, тэр эмэгтэй хүн болохоор энэ ажлын гэрээг чинь цааш нь хийлгэж өгөх хүн юмаа” гэж хэлсэн. Тэгээд байж байтал одоо З.Ц гэх эмэгтэй ганцаараа ирээд “өөрийгөө Б гээд эрүүл мэндийн санхүүгийн хэлтсийн даргаас би авлагатай юмаа, авлаганыхаа оронд таны авах гэж байгаа эмнэлгийн 5-н өрөөний тохижилтын ажлыг надад гаргаж өгнө гэсэн юмаа, итгэхгүй байгаа бол энэ Б гэж хүнийг асуугаарай, 3 дахь өдөр энэ хүн Солонгосоос ирнэ тэгээд 4 дэхэд гэрээг чинь хийж өгнө” гэж хэлсэн. Тэгээд тэр дороо Цолмонд 13 сая төгрөг бэлнээр өгөөд нотариат зээлийн гэрээ хийж өгсөн. Амартүвшин хамт явж байсан. Энэ ажлыг ерөнхийдөө Амартүвшин надад зуучилж өгсөн, Цолмонгоос мөнгө авсан эсэхийг мэдэхгүй байна. Тэгээд би 1 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулаад нөгөө Б гэх хүн нь Солонгосоос ирэхгүй байна гэж Цолмон хэлээд байсан. Иймэрхүү байдлаар 3 долоо хоног болоод Цолмонгоос одоо больё наад ажлыг чинь хийж амжихгүй боллоо мөнгөө авъя гэсэн чинь тун удахгүй түр хүлээгээрэй гэж байнга хэлсээр өнөөдрийг хүрсэн дээ. Одоо ч гэсэн тун удахгүй гэж хэлээд л байж байгаа. Би хүнээр дамжуулж асуулгахад тийм ажил байсан, гэхдээ Цолмонд тэр ажлыг надад авч өгч чадах боломж байсан эсэхийг мэдэхгүй байна. Цолмон өөрийнхөө талаар тухайн үедээ “эрүүл мэндийн яамнаас тусгай зөвшөөрөл гаргуулж авах гээд сайд байхгүй болсон учраас тусгай зөвшөөрөл авахаа болиод өгсөн мөнгөнийхөө оронд Асемын ажлаас нэгийг авч өөрийнхөө мөнгийг гаргаж авах гэж байгаа” гэж ярьж байсан. Би 11 сая төгрөгөө нэхэмжилж байна, Цолмон гэх хүнд залилуулсандаа гомдолтой байна. Би зээлийн гэрээ хийхдээ ямар хүү алданги тооцно гэж хийгээгүй. Цолмон надад 2 сая төгрөгийг 3 удаа хувааж 2016 оны 7, 9 сард тус тус өгсөн түүнээс хойш огт өгөөгүй байгаа гэжээ. (хэргийн 31 дүгээр хавтас, хуудас 79-80)

 

Б.Ариунболдоос З.Цд 13 сая төгрөгийг 2016.05.16-ны өдөр зээлдүүлсэн зээлийн гэрээ. (хэргийн 31 дүгээр хавтас, хуудас 81)

 

50. А.У нь 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, П, Н.Баярмаа нараар зуучлуулж, хохирогч А.Хүрэлбаатараас 7 000 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-А.Хүрэлбаатар мэдүүлэхдээ:

 “...Би 2015 оны 8 сарын 13-ны өдөр байхаа, Эрдэнэсувд гэх миний танил оёдолчин хүүхэн “барилга нураалтын ажил гаргадаг хүн байна, урьдчилгаа мөнгө өгөөд ажлаа авдаг юм байна” гэж хэлэхээр нь тэр хүнтэй чинь уулзая гэж хэлээд Бат-Эрдэнэ гэх хүнтэй уулзахад “миний таньдаг Гэрэлмаа гэх хүүхэн худалдан авах ажиллагааны газарт ажилладаг, миний сайн танидаг дүү хүүхэн, таны ажлыг найдвартай гаргаж өгөх хүн байгаа юм” гэж хэлсэн. Тэгээд би 2015 оны 8 сарын 15-ны өдөр Бат-Эрдэнэд бэлнээр 7 сая төгрөгийг Ард кинотеатрын хажууд өгөөд итгээд ямар нэгэн баримт хийж аваагүй, хуучин барилга нураалтын ажил авна гэж хэлээд өгсөн. Тэгээд 7 хоногийн дараа барилга нураалтын ажил гарна гэж хэлсэн. Би ажлаа аваад дүү нартай хамт нураалтын ажил хийхээр төлөвлөж байсан. Тэгээд сүүлдээ ажил гарахаа байгаад Бат-Эрдэнээс мөнгө нэхэхээр би хүнд бүгдийг нь өгсөн гэж хэлээд тэр хүнтэй нь уулзъя гээд Н.Баярмаа гэх хүүхэнтэй уулзахад тэр “таны мөнгийг би Бат-Эрдэнээс авсан, би цаашаа Гэрэлмаа гэх худалдан авах ажиллагааны газарт ажилладаг, тендер мэддэг хүнд өгсөн” гэж хэлсэн. Тэгээд би Баярмаагаас мөнгөө нэхэхээр сүүлдээ барилга нураалтын ажил худлаа болоод эхлэх үед цагдаад шалгагдаж байгааг мэдээд цагдаа дээр ирэхэд нөгөө Гэрэлмаа гэх хүүхэн нь Урансайхан нэртэй гэх одоо энэ шалгагдаж байгаа хүүхэн байсан. Бат-Эрдэнэ ч гэсэн би бас залилуулчихлаа гээд байсан. Тэгээд Урансайхан, Баярмаа хоёр цагдан хоригдсон. Үүнээс хойш миний мөнгийг одоо болтол өгөөгүй байна.

“...Урансайхан болохоор 5 сая төгрөг авснаа хүлээн зөвшөөрч, төлнө л гэж хэлдэг. Бат-Эрдэнэ нь 2 сая төгрөгийг би ажлынхаа хөлсөнд гэж авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Гэвч энэ хүн нь 2018 онд нас барчихсан байна лээ гэжээ. (хэргийн 31 дүгээр хавтас, хуудас 121-122, 50 дугаар хавтас, хуудас 143)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Н.Баярмаа мэдүүлэхдээ:

 “...Хохирогч А.Хүрэлбаатар барилгын өргөтгөлийн ажил авна гээд П зуучлаад Бат-Эрдэнэ өөрөө зээлийн гэрээ хийгээд надад 5 сая төгрөгийг бэлнээр авчирч өгсөн. Бат-Эрдэнэ зуучлалын хөлсөндөө 2 сая төгрөг авсан байсан. Тэгээд би Урансайханы шилжүүл гэсэн Үүрийнтуяа гэх хүний данс руу 5 сая төгрөгийг шилжүүлсэн гэжээ. (хэргийн 36 дугаар хавтас, хуудас 157)

 

51. А.У, Б.Оюунчимэг нар бүлэглэн 2014 оны 8 сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, хохирогч Т.Биндэръяагаас 16 000 000 төгрөг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Т.Биндэръяа мэдүүлэхдээ:

 “...Манай арван жилийн ангийн найз Загдбазар гэх залуу байдаг, одоо Швед улсад эхнэр хүүхдийн хамт 14 жил гаран ажиллаж амьдарч байгаа, Түүний ээж Оюунчимэг гэх авгай байдаг энэ хүнийг 1995 оноос хойш мэддэг. Ингээд манай ангийн найз Загдбазарын ээж Оюунчимэгтэй 2015 оны 5 сард тааралдахад “эгч нь одоо ажилгүй байгаа, тэтгэвэртээ гарсан, манай шавь нар нийслэлийн худалдан авах ажиллагааны газар ажиллаж байгаа барилгын тендерийн ажил авахаар бол хэлээрэй, асуудалгүй ажил гаргаж өгнө” гэж ярьсан. Би 2008 онд Төгс хээ нэртэй барилгын компани байгуулаад засал чимэглэлийн ажил хийгээд явж байгаад 2014 онд барилга угсралтын тусгай зөвшөөрөл худалдаж авсан байсан. Ингээд багын найзын ээж тохитой томоотой хүн болохоор ярьсан зүйлд нь итгээд барилгын ажил хийдэг учраас ажил авъя гэж бодоод эргээд утсаар Оюунчимэгтэй холбогдоод би ганцаараа Оюунчимэгтэй уулзсан. Тэгээд сургуулийн барих тендерийн ажил авахаар болоод намайг урьдчилгаа 16 000 000 төгрөг өгчих би гаргаад өгнө гэхээр нь би 16 сая төгрөгөө өгөөд зээлийн гэрээ хийж авсан. Тэгээд 1 сарын дараа гэхэд ажлаа авчих нь гэж хэлээд хугацаа болоод асуусан чинь Оюунчимэг “ажил хойшлогдсон өөр зарлагдах гэж байгаа барилга нураалтын ажил авах уу” гэх зэргээр олон шалтгаан хэлж байсан. Ингээд Оюунчимэг эгчийн амыг сонссоор байгаад өнөөдрийг хүрсэн. Оюунчимэг анх өөрөө л ажил олж өгнө, шавь нартайгаа уулзана гэсэн тэр шавь гэх хүмүүстэй нь огт уулзаагүй, надад нэрийг нь ч хэлж байгаагүй, Оюунчимэг өөрөө ярихдаа хэлж болохгүй гээд байдаг байсан. Одоо бодоход надад Оюунчимэг эгч худлаа ярьж хугацаа аваад намайг залилаад миний мөнгийг хэрэглээд өнөөдрийг хүрсэн байна. Миний багын найзын ээж болохоор хэлсэн ярьсан зүйлд нь итгээд мөнгөө өгсөн. Одоо үлдэгдэл 16 500 000 төгрөгөө нэхэмжилж байна, Б.Оюунчимэгт залилуулсандаа гомдолтой байна гэжээ. (хэргийн 31 дүгээр хавтас, хуудас 126)

 

 Т.Биндэръяагаас Б.Оюунчимэгт 2014 оны 8 сарын 21-ний өдөр 16 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, хүүгүй зээлсэн зээлийн гэрээ. (хэргийн 52 дугаар хавтас, хуудас 250)

 

52. Б.У, З.Ц, Б.А нар нь бүлэглэн “Чех улсын элчин сайдын яаманд визний ярилцлагын цаг авч өгнө” гэж хуурч, 2016 оны 6 дугаар сарын 14-нөөс 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд иргэн Ч.Уранчимэгээр зуучлуулж, хохирогч Б.Жаргалтуяагаас 6 398 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Б.Жаргалтуяа мэдүүлэхдээ:

 “...Манай хамаатны ах У.Амартүвшин нь Чех улсын иргэн болсон бөгөөд хамаатны хүмүүс болох П.Түвшинтөр, С.Заяа нарт урилга өгөөд ирж ажиллах санал тавьсан юм. Түүний саналын дагуу Чех Улс руу явахын тулд Чех улсын элчин сайдын яаманд ярилцлагад орох ёстой гэсэн юм. Тухайн ярилцлагад орохын тулд интернетээр цаг авах гэсэн боловч авч чадалгүй 3 сар болсон юм. Тухайн үед интернетээр цаг гарч ирсэн ч хурдан шилжээд цаггүй болчихоод байсан юм. Хан-Уул дүүрэгт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэргүүлэгч Ч.Уранчимэг гэх хүнтэй холбогдож болсон асуудлыг хэлэхэд би хүнээс асуугаад өгье гээд 10-аад хоногийн дараа найдвартай хүн олчихлоо, нэг хүний 1.150.000 төгрөгөөр уулзалтын цаг авч болдог юм байна гээд над руу залгасан. Би эхлээд цагийг нь авчихаад мөнгийг шилжүүлэх болно гэтэл манай 2 дүүгийн иргэний үнэмлэхийг нь аваад надад орох код, орох цагаан хуудас өгсөн юм. Тэгээд би Уранчимэг гэх хүний Хаан банкны 5022337749 дугаарын данс руу 2 дүүгийн мөнгө болох 2.300.000 төгрөг шилжүүлсэн. Түүний дараа 2016 оны 7 дугаар сарын 11-ний өдөр ярилцлагад орох хуудас өгсөн бөгөөд би тухайн хуудсыг аваад цаг авах боломжтой юм байна гээд хамаатны хүмүүс болох Баасансүрэн, Эрдэнэчимэг, Баатарчулуун нарт хэлж тэд нарын нийт 4.148.000 төгрөгийг нэмж данс руу нь шилжүүлсэн юм. Энэ дунд Баасансүрэн нь урилга байхгүй байсан учир урилганы мөнгө гэж 248.000 төгрөг нэмэлтээр өгсөн юм. Би хамаатны хүмүүс болох Баасансүрэн, Эрдэнэчимэг, Баатарчулуун нарт хүнээс мөнгө зээлээд 4.148.000 төгрөгийг хүлээлгэж өгсөн юм. Тэгээд сарын дараа ярилцлаганд орох гэтэл хүчингүй болчихсон байсан юм. Өөр хүний орсон цагийг аваад өгчихсөн байсан юм байна лээ. Түүний дараагаас Ч.Уранчимэг гэх хүнтэй холбогдож хүчингүй болчихсон цаг өгчихсөн байна гэтэл АСЕМ болоод амжихгүй байна. 7 дугаар сарын 15-ны өдөр оруулж өгнө гэсэн боловч одоог хүртэл байхгүй. Дээр нь олон шалтаг хэлдэг дарга өөрчлөгдсөн гээд удаад байхаар нь би тухайн Чехийн элчинд ажилладаг гэх Урангоо гэх эмэгтэйтэй 99047594 дугаарын утсаар холбоо бариад ямар учиртай ажлаад байгааг асуухад “Ч.Уранчимэг гэх хүн нь надаар дамжуулан цаг авсан нь үнэн, эгч нь Чехийн элчинд ажилладаг учир ганц нэг хүний цаг авч өгч байсан, яг одоогийн байдлаар Сонгууль, АСЕМ гээд дарга нар нь ажил дээр байхгүй байна, жаахан хугацаа хэрэгтэй байна” гэж хэлж байсан юм. Би танил хуурай эгч Уранчимэгийн данс руу нийт 6.398.000 төгрөг шилжүүлээд харин Уранчимэг эгч 99080985 гэсэн дугаараар З.Ц гэх хүн рүү утсаар ярихад “Чехийн элчинд ажилладаг” гэдэг байсан. Тэгээд Уранчимэг эгч Пүрэвсүрэн гэх хүн данс руу нийт 5.500.000 төгрөг шилжүүлсэн байсан. Миний хохирлын 1.400.000 төгрөгийг Урангоо гэх хүн дансаар шилжүүлж өгсөн, дараа нь З.Ц гэх эгч 4.000.000 төгрөгийг 2017.02.07-ны өдөр миний хаан банкны 5071024943 гэсэн дансаар шилжүүлж өгөөд 100.000 төгрөгөөр бэлнээр өгсөн. За ингээд ерөнхийдөө Уранчимэг эгчийн зуучиллын хөлс гэж авч үлдсэн төлбөр болох 898.000 төгрөгнөөс 200.000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн. Үлдэгдэл 698.000 төгрөгийг удахгүй өгнө гэж хэлсэн.  Надад одоо гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Уранчимэг эгчээс мөнгө төгрөг нэхэмжлэхгүй ээ, надад өөрөө боломжоороо бага багаар өгөөд дуусгана гэсэн гэжээ. (хэргийн 32 дугаар хавтас, хуудас 27-30, 240)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Ч.Уранчимэг мэдүүлэхдээ:

 “...Урангоогийн хэлснээр Чехийн элчин сайдын яаманд ажилладаг хүн гэж хэлсэн. Би тухайн хүнтэй огт уулзаагүй.., Би Жаргалтуяагаас өгсөн мөнгийг нь 99047594 гэсэн дугаартай хүний өгсөн 5030295504 гэсэн данс руу шилжүүлдэг байсан. Надад хэлэхдээ манай нөхрийн данс байгаа юм гэж хэлж байсан гэжээ. (хэргийн 32 дугаар хавтас, хуудас 33-34)

 

Ч.Уранчимэгийн 5022337749 дугаартай Хаан банкны дансанд 2016.06.14-нөөс 2016.06.28-ны өдрийг хүртэлх хугацаанд хохирогч Б.Жаргалтуяагаас 6.398.000 төгрөгийг Чехийн элчин сайдын яаманд ярилцлагын цаг авах зорилгоор шилжсэн, харин Ч.Уранчимэг дээрх мөнгөнөөс 5.500.000 төгрөгийг 5030295504 дугаартай данс руу шилжүүлсэн болохыг нотолж буй дансны хуулга. (хэргийн 32 дугаар хавтас, хуудас 38-39)

 

 

53. Б.У, З.Ц, Б.А нар нь бүлэглэн 2016 оны 8 дугаар сарын 12-ноос 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд “Монгол Улс дахь Чехийн элчинд виз хүсэгчдийн групп” пэйж хуудсанд “Чех улсын ажлын гэрээний урт хугацаагаар ажиллах, амьдрах визний ярилцлагын цаг авч өгнө” гэж хуурч, хохирогч Д.Сарантуяагаас 20 200 000 төгрөг,

С.Нандинцэцэгээс 4 200 000 төгрөг,

Б.Отгонтамираас 1 300 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Д.Сарантуяа мэдүүлэхдээ:

 “...зарын сайтад “Чехийн ажлын гэрээний цаг авна” гэсэн зарыг миний 91651286 дугаарын утаснаас 2016 оны 8 сарын дундуур тавьсан юм. Тэгтэл 2016 оны 8 сарын сүүлээр өөрийгөө Оюун гэж танилцуулсан эмэгтэй утсаар холбогдоод “Чехийн элчинд цаг авна гэсэн зар тавьсан уу” гэж асуухаар нь “тийм байна, найдвартай юм уу” гэхэд “найдвартай, манай дүү элчин сайдын яаманд ажилладаг” гэхээр нь “хэдэн төгрөгөөр гаргаж өгөх вэ” гэхэд 650 000 төгрөгөөр гаргаж өгнө” гэхээр нь зөвшөөрсөн. Оюун гэх эмэгтэйгийн 99737097 дугаарын утсаар нь Оюунбаярын мэдээллийг өгсөн. Маргааш нь билүү нөгөөдөр нь билүү Оюун яриад “цагийг чинь авчихлаа мөнгөө 5059421617 дугаарын Хаан банкны данс өгөөд Ганхүү гэж хүний нэр дээр байгаа, наад дансруугаа мөнгөө шилжүүл” гэхээр нь би анх ярилцсанаараа 650.000 төгрөгийг шилжүүлсэн..., Цаг авсан талаар имэйл нь Naraa Naraa гэсэн имэйл хаягнаас миний өөрийн.., хаягт ирсэн урчаас би итгээд мөнгийг шилжүүлж өгсөн юм.., Би noreply [email protected] гэх хаягнаас ирэх ёстой имэйлийг [email protected] ирснийг анзааралгүй итгэсэн юм. Тэгээд Оюунбаяр цаашаа эгчдээ хэлээд эгч нь Урандэлгэрэх гэх хүн надаас “та манай дүүгийн ярилцлагын цагийг авч өгсөн байна, надад хэдэн хүн байгаа юм, би ажлын гэрээг нь гаргаж өгсөн юм” гэхээр нь “би цаад хүнээсээ асууж сураглаж өгье” гэж хэлээд Оюунтай утсаар яриад хэлэхэд “болно найдвартай” гэхээр нь би нийтдээ 28 мэдээллийг Оюунд гаргаж өгсөн. Оюун ч удалгүй 1,2 хоногийн зайтай гаргаж өгөөд байсан. Би Оюунд мөнгийг нь өгөхдөө 5059421617, 5086024639 дугаарын дансууд руу шилжүүлдэг байсан. Оюун намайг  та шилжүүлгийнхээ утга дээр цагны мөнгө гэж бичээд хэрэггүй, манай дүү элчинд ажилладаг болохоор түрээсийн мөнгө гээд хийчихгүй юу гэхээр нь би шилжүүлж байгаа мөнгөө түрээсийн мөнгө гэж өөрийн 5035001779 дугаарын дансаар шилжүүлдэг байсан. Зуучилсаар байгаад 28 том хүн, 8 хүүхэд нийт 36 хүнийг зуучилж 31.2 сая төгрөгийг аваад цааш нь 20.2 сая төгрөгийг Ганхүүгийн 5059422617, Энхмаагийн 5086024639 гэх 2 дансруу шилжүүлсэн..., Би бүх хохирлыг барагдуулсан. Урнаа гэгч эмэгтэйгээр тэдгээр хүмүүс дамжсан болохоор Урнаад бэлнээр 2 сая үлдсэнд нь Сүхбаатар дүүргийн 13-р хороо, Рашаан 6-333 тоот өөрийн нөхрийн нэр дээрх хашаа байшинг 20 сая төгрөгөөр тооцож Урнаагийн нөхрийн нэр дээр шилжүүлсэн гэжээ. (хэргийн 33 дугаар хавтас, хуудас 68-70, 33-34)

 

Д.Нарандэлгэрийн 5114202481 тоот данснаас 5059421617, 5086024639 тоот данснууд руу 2016 оны 8 сарын 12-ноос 2016 оны 8 сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд 7 150 000 төгрөг шилжиж орсон дансны хуулга,

 

Д.Сарантуяагийн 5035001779 тоот данснаас 5059421617 тоот данс руу 2016 оны 6 сарын 26-ны өдрөөс 2016 оны 9 сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд 9.800.000 төгрөг шилжиж орсон дансны хуулга,  

 

 Т.Энхмаагийн 5086024639 тоот дансанд 2016 оны 8 сарын 13-нд 1.950.000 төгрөг, 2016 оны 8 сарын 14-нд 1.300.000 төгрөг тус тус шилжиж орсон дансны хуулгууд. (хэргийн 33 дугаар хавтас, хуудас 55, 59-60, 145)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-С.Нандинцэцэг мэдүүлэхдээ:

 “..Амаргэрэл над руу яриад “Гүүд Гүүд” нэртэй фейсбүүк хаягнаас цаг авах гэж байгаа юм уу гээд ороод ирлээ яах вэ, би чиний фейсбүүк хаягийг өгчихлөө гэсэн. Тэгээд би уг хаяг руу цаг авч өгнө гэсэн үү гэж бичихэд гэрээ чинь бэлэн юм уу гэхээр нь гэрээ бол бэлэн харин нэг хүний маань гадаад паспорт арай гараагүй байна гэхэд тэгвэл бэлэн болохоор нь бичээрэй гэсэн. Тэгээд 2016.11.02-ны өдөр нөгөө хүний маань паспорт бэлэн болоод, “паспортынх нь зургийг явуулчих” гэсний дагуу зургийг нь явуулсан. Тэгээд над руу эргэж бичээд 2016.11.28, 29-ний цаг байна гэхээр нь би ямар хурдан юм бэ гэж бодоод утасныхаа дугаарыг имейл хаягтайгаа өгсөн, цаг авсан талаар имейл ирсэн байсан. Энэ мэдээллийг хараад би найз Амаргэрэл рүү явуулахад Амаргэрэл ч мөн байна гэсэн. Тэгээд би уг хаягнаас явуулсан дансны дугаар болох 5755115235 дугаарын Хаан банкны дансанд 2016.11.02-нд 1.400.000 төгрөг, 2016.11.09-нд 700.000 төгрөг шилжүүлсэн, гурван хүний цаг авсан талаар миний имейл хаяганд имейл ирэхээр нөгөө гурван хүн рүү явуулахад үзчихээд болж байна их баярлалаа гээд мөнгөө шилжүүлсэн. Би шилжүүлсэн 3.000.000 төгрөгнөөс 900.000 төгрөгийг нь Амаргэрэлд шилжүүлээд 2.100.000 төгрөгийг нь.., Буянхишиг гэх хүний данс руу шилжүүлсэн..., Ингээд 2016.11.28-ны өдөр манай дүү С.Отгонбаяр ярилцлагандаа орох болоход элчингийн ажилтан чиний авсан цаг богино хугацааны цаг байна, чи ажлын гэрээгээр явах гэж байж яагаад богино цаг авсан юм бэ, чи тэр хүмүүсээ зааж өгч чадах уу, гадуур ийм залилангийн хэрэг гарч байгаа гэж хэлсэн. Ингээд би энэ хүмүүст залилуулснаа мэдсэн. Ингээд би Гүүд Гүүд-д бичихэд хэдэн төгрөг өгөх билээ гэхээр нь 4.200.000 төгрөг өгөх ёстой гэхэд 2016.12.01-ний өдөр миний хаан банкны 5017112451 дугаарын данс руу 700.000 төгрөг шилжүүлсэн байсан. Би 3.500.000 төгрөгийн  хохиролтой, бусдаас авсан 3 000.000 төгрөгийг төлж хохирлыг барагдуулна гэжээ. (хэргийн 33 дугаар хавтас, хуудас 101-102)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Д.Буянхишиг мэдүүлэхдээ:

 “...30 гаруй насны эмэгтэй ирээд эгчдээ дансны дугаараа өгчих гэхээр нь би өөрийн Хаан банкны 5755115235 дугаарын дансыг хэлэхэд өөрийнхөө утсаар фэйсбүүкээр бичиж байгаа бололтой миний дансны дугаарыг бичиж байсан. Тэгээд 20 орчим минут хүлээсний дараа 1.200.000 төгрөг гурав хувааж өөр өөр данснаас орж ирсэн. Мөнгөө авчихаад эгч нь чиний дансанд 10.000 төгрөг үлдээчихлээ, баярласан шүү гэж хэлээд явсан. Тэгээд 2016.11.06-ны өдөр хөдөө гэртээ байж байтал миний утсанд 800.000 төгрөг орж ирсэн мессеж ирсэн. Тэгтэл удалгүй 99737097 дугаарын утаснаас залгаад андуураад чиний дансанд хийчихлээ, наад мөнгө надад аваад өгөөч гэж ярьсан. Мөнгийг нь авч өгөх гэсэн чинь орой эгчид нь дахиад мөнгө орж ирнэ, миний дүү картаа эгчдээ өгөөд явуулчих, би чиний хөдөөнөөс орж ирсэн замын зардлыг чинь өгнө гэхээр нь би зөвшөөрөөд карт авч явсан. Түүнээс хойш нөгөө дугаар нь холбогдохгүй байсан ба байсхийгээд л миний утсанд дансанд мөнгө орж, гарч байгаа мессеж ирж байсан. Хамгийн сүүлд 2016.11.26-нд 800.000 төгрөг орж ирээд гарсан байсан гэжээ. (хэргийн 33 дугаар хавтас, хуудас 139-140)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Б.Отгонтамир мэдүүлэхдээ:

 “..2016.09.05-ны өдөр 99737097 дугаарын утаснаас нэрээ хэлээгүй эмэгтэй хүн холбогдоод би урт хугацааны ажлын гэрээний ярилцлагын цаг авч өгнө, интернет орох боломжтой байна уу гэхээр нь би боломжтой байна гэж хэлээд нөхрийнхөө болон өөрийнхөө регистрийн дугаар, овог, нэрээ явуулсан. Тэгтэл нэг их удалгүй над руу эргэж залгаад чиний имейл хаяг руу чинь цагны товыг явуулчихлаа шүү гэхээр нь би гайхаад тийм хурдан уу гэхэд нэг хүний 650.000 төгрөг болно гээд 5059421617 дугаарын данс өгсөн. Тэгээд би уг өдрөө экспресс банкны үйлчилгээгээр 1.300.000 төгрөг шилжүүлсэн. 2016.10.04-ний өдөр Чех улсын элчин сайдын яаманд ярилцлаганд орохоор очиход танд цаг авч өгсөн хүн чинь хуурамч зүйл хийсэн байна, та цагдаад ханд гэсэн. Тэгээд 99737097 дугаар руу залгаж болсон явдлыг хэлэхэд эгч нь мэдсэн, яаралтай мөнгийг чинь өгье гэж хэлсэн. Түүнээс хойш мөнгө авах гэж хөөцөлдөөд бүтээгүй, надаас зугтаагаад байх болсон гэжээ. (хэргийн 33 дугаар хавтас, хуудас 105)

 

Б.Отгонтамираас 2016.09.04-ний өдөр Ц.Ганхүүгийн 5059421617 тоот данс руу 1.300.000 төгрөгийг шилжүүлсэн дансны хуулга. (хэргийн 34 дүгээр хавтас, хуудас 6)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Ц.Ганхүү мэдүүлэхдээ:

 “...2016 оны 8 сарын дундуур Балжиннямын Алтанцэцэг гэж манай аавын дүү над руу утасдаад чи Хаан банкинд данстай юу гэж асуухаар нь данстай гэсэн чинь түр хэрэглүүлээч, хүнээс мөнгө аваад өгье гэсэн, тэгэхээр нь би тэг тэг гээд Хаан банкны 5059421617 дугаарын дансаа өгсөн. Төд удалгүй утасдаад данс руу чинь мөнгө орсон, аваад өгөөч гэсэн. 650.000 төгрөг орсныг авч өгсөн. Дараа нь 2.100.000, 1.300.000, 800.000-аар гэх мэтээр хэд хэдэн удаа дансанд орсон мөнгийг нь авч өгсөн. Тэгээд байн байн мөнгө авч өгөх хүндрэлтэй байсан учир би 2016.08.20 өдөр виза карт захиалж авч өгсөн. 10 дугаар сарын дундуур нэг хүн яриад Чех рүү цаг авах мөнгө чиний дансаар авсан, тэрийгээ төл, тэгэхгүй бол цагдаад өгнө гэж ярьсан гэжээ. (хэргийн 33 дугаар хавтас, хуудас 2)

 

54. Б.У, Б.А нар бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр “Чех улсын элчин сайдын яаманд визний ярилцлаганд орох цаг авч өгнө” гэж хуурч, хохирогч Д.Өлзийжаргалаас 800 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Д.Өлзийжаргал мэдүүлэхдээ:

 “..Би Чехийн элчинд цаг авна гэж “орлоо инфо” сайтад зар тавьсан. Зарын дагуу 99737097 дугаарын утсаар нэг эмэгтэй над руу Чехийн элчинд цаг зарна авах уу гэж ярьсан 2016.10.20-ны өдөр Хаан банкны 5059421617 Цагааны Ганхүү гэсэн данс руу 800.000 төгрөгөө шилжүүлсэн. 2016.11.15-ны өдөр мягмар гариг 09.30 цагт ярилцлагад орохоор цаг авч өгсөн. Тэр нь урт хугацааны ажил хийх цаг биш богино хугацаанд аялах цаг байсан. Энэ тухай өөрт нь энэ цаг чинь буруу цаг байна гэж хэлсэн чинь тэгэх ёсгүй дээ би шалгаад буцаагаад хариу хэлье гэхээр нь хүлээгээд байсан хариу өгөхгүй. Утас, фэйсбүүк хаягаа бүгдийг хаасан. Алтанцэцэг гэдэг эгч надад сүүлийн 10-аад хоног 800 000 төгрөгийг олж өгье, хүлээж бай, гэрээ хийе, маргааш нөгөөдөр гээд өгөхгүй байна. Алтанцэцэг гэдэг хүнээс мөнгийг гаргуулж өгнө үү, Алтанцэцэг бол Ц.Ганхүүгийн эгч юм билээ гэжээ. (хэргийн 33 дугаар хавтас, хуудас 250)

 

Д.Өлзийжаргалаас Ц.Ганхүүгийн 5059421617 тоот дансанд 2016 оны 10 сарын 20-ны өдөр 800 000 төгрөгийг шилжүүлсэн дансны хуулга. (хэргийн 34 дүгээр хавтас, хуудас 6)

 

55. Б.А 2016 оны 4 дүгээр сарын 11-нээс 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд “Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргаж гаргаж өгнө” гэж хуурч, хохирогч Э.Баатарсүрэнгээс 1 600 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Э.Баатарсүрэн мэдүүлэхдээ:

“...Манай эхнэрийн аавынх нь дүү Балжиннямын Алтанцэцэг гэх эмэгтэй, манай хадам аав Цагаан гэх хүн 5 жилийн өмнө нас барсан бөгөөд ажил явдлаар нь Алтанцэцэг гэх дүү нь ирсэн тэр үеэс танидаг болсон. 2016 оны 4 сарын эхээр Алтанцэцэгтэй эхнэр утсаар ярихад Солонгос улс руу виз гаргаж хүн явуулж байгаа гэж хэлсэн. Тэгээд би эхнэртэйгээ ярьж байгаад 2016 оны 4 сарын 11 билүү 12-ны өдөр Алтанцэцэг эгчтэй хорооллын эцэст Алтанцэцэг эгчтэй уулзаад 500.000 төгрөг, гадаад паспорт, цахим үнэмлэхийн хамт өгсөн. Тэгээд миний визийг удахгүй гарах гэж байгаа гээд л байсан. Тэгээд 2016 оны 7 сард Алтанцэцэг эгч утсаар яриад ахиад 500.000 төгрөг шилжүүл гэж хэлэхээр нь би хүү Пүрэвсүрэнгийн нэр дээр байдаг 5030295504 гэсэн данс руу өөрийнхөө 5047277393 гэсэн данснаас 2016 оны 7 сарын 11-ний өдөр 500.000 төгрөг, 2016 оны 7 сарын 19-ний өдөр 600.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Алтанцэцэг эгч хүү Пүрэвсүрэнгийнхээ дансыг хэрэглэж байгаа гэж байсан. Түүнээс хойш Алтанцэцэг эгч виз гарах гэж байна гээд худлаа яриад л яваад байсан. Надаас Алтанцэцэг авгай нийт 1.600.000 төгрөг аваад 25.000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн өөр өгсөн мөнгө байхгүй. Эхнэрийн хамаатан болохоор ярьсан зүйлд нь итгээд мөнгөө өгсөн. Надад Б.Ат өгсөн баримт байхгүй, дансаар 1.100.000 төгрөгийг шилжүүлсэн байгаа.., 1.575.000 төгрөгөө нэхэмжилж байна гэжээ. (хэргийн 34 дүгээр хавтас, хуудас 40-41)

 

Э.Баатарсүрэнгээс Д.Пүрэвсүрэнгийн 5030295504 тоот данс руу 2016.07.11-ний өдөр 500.000 төгрөг, 2016.07.19-ний өдөр 600.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн дансны хуулга. (хэргийн хавтас 32, хуудас 163-164)

 

56. А.У, С.Б нар нь бүлэглэн 2016 оны 7 дугаар сараас 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд Баянгол дүүргийн 7, 18 дугаар хорооны нутаг дэвсгэр болон Чингэлтэй дүүргийн 4, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрүүдэд “Бүгд Найрамдах Солонгос, Япон зэрэг улс руу хөдөлмөрийн гэрээт ажилтнаар 3 жилийн хугацаатай явуулж виз гаргаж өгнө” гэж хуурч, А.Ундрал, Д.Ао нараар зуучлуулж, хохирогч

Д.Лхагва-Очироос 3 500 000 төгрөг,

К.Гантунгалагаас 2 500 000 төгрөг,

Ч.Солонгоос 5 000 000 төгрөг,

Э.Цолмонгоос 1 650 00 төгрөг,

Б.Халтархүүгээс 2 500 000 төгрөг,

Т.Хосбаяраас 2 750 00 төгрөг,

Б.Энхсолонгоос 5 150 000 төгрөг,

Г.Тунгалагсарангаас 2 650 000 төгрөг,

Б.Ариунаагаас 3 500 000 төгрөг,

Г.Тамираас 2 650 000 төгрөг,

Б.Ууганбаяраас 2 650 000 төгрөг,

Б.Алтантуяагаас 3 000 000 төгрөг,

Б.Өлзиймаагаас 3 000 000 төгрөг,

Н.Чулуунцэцэгээс 1 300 000 төгрөг,

Ч.Отгонзаяагаас 1 500 000 төгрөг,

Б.Энхжаргалаас 1 650 000 төгрөг,

Д.Төмөрчөдөрөөс 2 150 000 төгрөг,

Л.Отгонхүүгээс 2 150 000 төгрөг,

Б.Цолмонгоос 2 150 000 төгрөг,

Т.Бат-Эрдэнээс 1 300 000 төгрөг,

С.Хүрэлхуягаас 1 650 000 төгрөг,

Б.Энхцэцэгээс 3 300 000 төгрөг,

Г.Мөнхцэцэгээс 3 300 000 төгрөг,

Э.Ариунболдоос 1 650 000 төгрөг,

Б.Бадамцэцэгээс 3 500 000 төгрөг,

Б.Энхсайханаас 1 650 000 төгрөг,

Г.Батдоржоос 1 650 000 төгрөг,

Ч.Алгирмаагаас 1 650 000 төгрөг,

Д.Үржигсүрэнгээс 1 650 000 төгрөг,

Н.Мөнхцэцэгээс 1 600 000 төгрөг,

Б.Тэмүүжингээс 1 500 000 төгрөг,

Г.Пүрэвцогтоос 1 000 000 төгрөг,

С.Энхцэцэгээс 2 500 000 төгрөг,

М.Болортуяагаас 1 300 000 төгрөг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Д.Лхагва-Очир мэдүүлэхдээ:

 “...2016.10.11-нд Ундралтай уулзахаар болоод 5 дугаар сургууль дээр очиход Ао эгч хамт байсан. Ундрал, Ао нар 3 жилээр Япон явах бол 5.500.000 төгрөг8 урьдчилгаа 3.500.000 төгрөгөө өгчих гэсэн. Тэр өдрөө би өөрт бэлэн байсан 2.600.000 төгрөгийг Ундралд өгсөн. Голомт банкны АТМ-ээр өөрийн 3205101491 данснаасаа 1.300.000 төгрөг, Хаан банкны мобайлаар 1.000.000 төгрөг шилжүүлээд бэлнээр 300.000 төгрөг өгсөн. Ундралтай түр гэрээ гээд 2.600.000 төгрөг өглөө гэсэн гэрээ маягийн юм жижиг цаасан дээр бичээд гарын үсэг зуралцсан. Тэгээд үлдэгдэл мөнгө болох 900.000 төгрөгийг 2016.10.18-нд бэлнээр Аот 24 дүгээр сургуулийн тэнд байдаг нотариат орж батлуулаад мөнгөө өгсөн. Ао нь би цаашаа хүмүүст зуучилж байгаа юм, би өөрөө бол виз гаргахгүй, цаад хүмүүс хөдөлмөрийн бирж дээр ажилладаг, дээгүүрээ нилээн том танилуудтай хүн байдаг юм, цаашдаа АНУ-ын виз гаргаж өгнө, та нарыг явуулчихаад дараагийн хүмүүсээ 2017 оны 3 сараас бүртгэж авна, би 2016.12.20-ны орчим Япон явж та нарын ажлын байрыг очиж үзнэ гэж тэр үедээ ярьж байсан. Урансайхан гэж хүнтэй уулзахад би чамаас Аоаар дамжуулж 3.500.000 төгрөг авсан. Би та нарын мөнгийг цааш нь Батхишигт өгсөн гэж ярьж байсан. Мөнгөө нэхэмжилж байна гэжээ. (хэргийн 34 дүгээр хавтас, хуудас 70-71)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-К.Гантунгалаг мэдүүлэхдээ:

 “...2016.11.03-ны өдөр Аотай Баатарбаясгалан, Солонгоо бид 3 уулзсан. Нэг хүний 2.500.000 төгрөг нийтдээ 7.500.000 төгрөг өгөөд, иргэний үнэмлэхүүдээ хуулбарлаад Ао нь гарын үсэг зурсан. Гэрээ гэх зүйлийг нь Ундрал бичсэн. 2017.01.23 орчим яриач гэхэд Солонго би Аотай ярьсан чинь “би мөнгийг чинь Урансайхан гэж хүнд өгсөн байгаа, энэ хүнтэй одоо ярь” гэж хэлсэн байсан. Тэгээд надад өгсөн 99149955 утас руу зөндөө залгахад утсаа авахгүй, эсвэл холбогдох боломжгүй байдаг. Харин манай найз Солонгоотой нэг удаа яриад би чамтай уулзана, Батхишиг гэж хүн та нарын мөнгийг авсан гэж хэлсэн байсан. Ао ч утсаа авахгүй байсан. 2.500.000 төгрөг Японд байгаа найз Жавхаагаас зээлж өгсөн гэжээ. (хэргийн 34 дүгээр хавтас, хуудас 74-75)

Мөрдөн байцаалтад хохирогч-Ч.Солонго мэдүүлэхдээ:

 “...Гантунгалаг надад 2016 оны 10 сарын сүүлээр Япон явуулах хүн байна гэж хэлэхээр нь Гантунгалагтай, нөхөртэйгээ хамт Ундрал гэж эмэгтэйтэй уулзсан..., Тэгээд 2016.11.03-нд Ао эгчтэй уулзуулахад Ао эгч та нарыг найдвартай Япон явуулна, нийт 4.500.000 төгрөгөөр гаргаж өгдөг. Эхний удаа 2.500.000 төгрөгөөр аваад гэрээ хийнэ гээд би, манай нөхөр, Гантунгалаг бид гурвын урьдчилгаа болох нийт 7.500.000 төгрөгийг аваад гэрээ хийсэн. Уг гэрээндээ 2017.01.20 гэхэд явуулна гэж бичсэн. Аотэй уулзахад Урансайхан гэдэг хүн та нарын бичиг баримт, мөнгийг авсан, би тэр хүнтэй нь уулзуулна гээд чимээгүй болсон. Урансайхантай 7 дугаар төвийн тэнд уулзахад хэдүүлээ 14 хоногийн хугацаатай гэрээ хийе, та нар ээж шигээ хүнийг ингээд яахав гэж хэлсэн. Урансайхан хэлэхдээ Ао энэ хэрэгт хамаагүй, Батхишигт мөнгийг дамжуулсан гэж өөрөө бидэнд хэлсэн. нөхөр бид хоёр 5.000.000 төгрөг өгөхдөө нөхрийнхөө данснаас мөнгө гаргаж өгсөн гэжээ. (хэргийн 34 дүгээр хавтас, хуудас 76-78)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Э.Цолмон мэдүүлэхдээ:

 “..2016.08.28-ны өдөр Дүнжингарав худалдааны төвд ажиллаж байсан Алтаннавч эгч БНСУ руу явуулдаг хүн байна, 1.500.000 төгрөгийн урьдчилгаа авдаг, виз гарсны дараа 1.500.000 төгрөг авна гэнэ гээд Аоийн утасны дугаарыг өгсөн. Тэгээд би хөдөө байдаг ээж рүүгээ утасдаад 1.500.000 төгрөг өөрийнхөө дансаар ээжээсээ аваад иргэний үнэмлэхийн хуулбар, гадаад паспорт, цээж зураг аваад очсон. Бичиг баримтаа өгчихөөд цаашаа Хаан банкны АТМ ороод 1.500.000 төгрөгөө бэлнээр өгсөн.., Батхишиг нь ганцаараа нэг ширээ сандлаас өөр юмгүй өрөөнд байсан, үүдэндээ Солонгос руу зуучлах төв гэсэн хаяг бичсэн байсан. Худлаа болоод Батхишиг, Ао, Урансайхан, Ундрал нартай хөөцөлдөж олоод төлбөр барагдуулах гэрээ хийсэн. Сүүлд нь Ундралд визний 150.000 төгрөг өгсөн..., Нийтдээ 1.650.000 төгрөг нэхэмжилж байна гэжээ. (хэргийн 34 дүгээр хавтас, хуудас 89-90)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Б.Халтархүү мэдүүлэхдээ:

 “..ах Ариунболдоос 1 сая төгрөг зээлээд, эцэг Балдандоржийн цалинг урьдчилж авахуулж ааваасаа 500.000 төгрөг аваад, эхнэрийн ажлын захирал Сайханбилэг гэж хүнээс 1 сая төгрөг зээлж авч 2.500.000 төгрөг болгоод Ундралд өгсөн. 2016.09.26-нд Ундралтай хамт Ао гэж хүний гэрт очиж 2.500.000 төгрөгөө өгсөн. Ундралтай уулзаад Урансайхан гэдэг хүний талаар сонсоод Урансайханыг хайж эхэлсэн, өмнө нь Урансайхантай холбоотой гэж хальт сонсогдож л байсан. Тэгээд Урансайханыг олоод мөнгөө авъя гэхэд Урансайхан нь өгнө өгнө, 7 хоногийн дараа шийдээд өгье гэсэн. 7 хоногийн дараа уулзаад зээл авсан энэ тэр гээд зовлонгоо яриахад тэгвэл та нарын 2.500.000 төгрөгийг 4.000.000 төгрөг болгож өгнө гэсэн. Ингээд хэрүүл маргаан болоод эхлэхээр нь 2017.01.30-нд Аоаар 2.500.000 төгрөг авсан гэсэн тодорхойлолт хийлгэж авсан..., Урансайхан энэ үед олон хүн ирээд хэл ам хийсэн чинь би мөнгийг чинь Батхишигт өгсөн гэж хэлэхэд Батхишиг дуугарч чадахгүй суугаад байсан гэжээ. (хэргийн 34 дүгээр хавтас, хуудас 96)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Т.Хосбаяр мэдүүлэхдээ:

 “...дүүгийн хадам надад хэлж Ундрал бид хоёрыг уулзуулсан. Ундрал 3 жилийн хугацаатай БНСУ руу гэрээгээр явуулна, урьдчилгаа 2.500.000 төгрөг авна, виз гарсны дараа 1.500.000 төгрөг авна, нийт 4 сая төгрөг болно гэж хэлсэн. 2016.09.17, 18 орчим Ундрал над руу яриад нөгөө явуулах хүнтэйгээ уулзахаар боллоо, чи явах хэвээрээ юу гэхээр нь би хэвээрээ гэхэд хамт явж уулзахаар болсон. Халтархүү гээд залуу хүлээгээд байж байсан, гурвуулаа нийлээд Алтантунгагийн гэрт орсон. Ао “эгч нь 6 хүн бүртгэх боломжтой байгаа, 6 хүн явахаа болиод тэд нарын оронд явуулах болсон гэсэн, Аоийн гэрээс гараад 100 айлын Хаан банкнаас 2.500.000 төгрөг аваад Аот өгсөн. Визэнд орсны дараа сургалт явагдана, 50 доллар шүү, визний хураамж 60 доллар шүү, түүнийгээ визэнд орох өдрөө авна гэсэн. Он гарахын өмнөхөн 2016.12.28-нд 2017.01.05-нд визэнд орохоор болсон, мөнгөө бэлнээр авахаар болсон шүү гэхээр нь дахиад нөгөө Түшээ дээд сургууль дээр очсон чинь өмнөх шигээ сууж байхаар нь 150.000 төгрөг төлөөд, Батхишиг бэлэн мөнгөний баримт бичээд надад өгсөн гэжээ. (хэргийн 34 дүгээр хавтас, хуудас 110-111)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Б.Энхсолонго мэдүүлэхдээ:

 “...Би манай төрсөн эгчийн охин Ундралтай уулзахад “би БНСУ руу явах гэж байгаа, гэрээгээр БНСУ явуулдаг хүн байна, би бүртгүүлчихсэн, урьдчилгаа 2.500.000 төгрөг гэнэ, сарын дараа явах юм гэсэн, 4 хүн явуулах боломж байна гэнэ” гэсэн. Тэгээд би хүү Төгөлдөрийг явуулах гээд 2016 оны 9 сарын сүүлээр БНСУ-аас Ундралын Хаан банкны данс руу мөнгө гуйвуулсан. Ундралыг данснаасаа тэр мөнгийг авангуут нь өөрөө аваад өөрийн биеэр Аот бэлнээр аваачиж өгсөн. Аотай зээлийн гэрээ байгуулаад мөнгөө өгсөн. Мөнгөө 2016.09.30-нд өгөөд 2-3 хоногийн дараа нотариат орж гэрээ байгуулсан. Хүү Төгөлдөрийг 3 жил БНСУ явуулахаар 2.500.000 төгрөг өгсөн..., Үүний дараа манай том эгчийн хүүхэд Хөвсгөлд амьдардаг бөгөөд ба Ундралаар дамжуулж 2.500.000 төгрөг өгсөн. Тэгж байтал 2016 оны 12 сарын сүүлээр 2017.01.04-нд визэнд орно, яаралтай 60 ам.доллар тушаа гэж байна гэсэн. Энэ нь 150.000 төгрөг болоод Ундралд өгсөн. Урансайхан, Батхишиг, Ундрал, Ао нартай төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. Бидний хувьд огт танихгүй, гэр орныг нь ч мэдэхгүй хүнд мөнгөө алдсан байна гэдгээ ойлгож сандраад л ямар нэг барих юмтай үлдэе гэж бодоод төлбөр барагдуулах гэрээ байгуулсан гэжээ. (хэргийн 34 дүгээр хавтас, хуудас 117)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Г.Тунгалагсаран мэдүүлэхдээ:

 “...Ундрал манайтай худ ургийн хамаатай. Тэгээд 2016.10.17-нд БНСУ-руу гэрээгээр 4 хүн явуулах боломжтой байна гэсэн. Манай ээж группт байдаг, 2016.11.08-нд группээ сунгуулаад тэтгэмжээ 10 сараар зээлж аваад надад 2.500.000 төгрөг өгсөн. Түүнийг би бэлнээр аваад Ундралд их дэлгүүрийн тэнд аваачиж өгсөн. 2016.11.15-нд өгөөд нотариатаар зээлийн гэрээ байгуулж баталгаажуулсан. 2017.01.11-нд Ао өөрөө яриад 2 групп болж явж байгаа юм, эхний ээлжинд нь чамайг оруулахаар боллоо, миний дүү цагийн дотор 150.000 төгрөг шилжүүл, баяр хүргэе, визэнд орохоор боллоо гэхээр нь 150.000 төгрөг найзаасаа зээлж аваад Ундралын данс руу хийсэн.., 2017.01.18-нд Хосбаяр, Тамир, Халтархүү нартай нийлээд Урансайхантай гэрийнх нь гадаа уулзахад “би мөнгийг нь дамжуулсан, би гараараа дамжуулсан юм, Батхишигт өгсөн юм, та нар цагдаад битгий өгөөч, би бол яах ч үгүй, Ао, Ундрал нар хоригдох гээд байна, би эд нарын өмнөөс мөнгийг нь өгнө, залуу хүмүүсийг шоронд хиймээргүй байна, Батхишиг олдвол болно, би яг 5-6 хоногт өгнө, эцсийн хугацаа, хүүтэй нь 4.000.000 төгрөг болгож өгнө” гээд салсан. Тэгээд дахиад л алга болсон гэжээ. (хэргийн 34 дүгээр хавтас, хуудас 130)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Б.Ариунаа мэдүүлэхдээ:

 “...2016.09.29-нд надтай өмнө хамт ажиллаж байсан Ундрал миний тухайн үед барьж байсан 99013688 дугаарын утсаар холбогдоод “Солонгос руу 3 жилийн гэрээгээр явах юм байна, та хоёр явах уу гэхээр нь би манай нөхөр гадаад паспортгүй, тэгээд ч 2 хоногт мөнгө олж чадахгүй” гэсэн. Тэгээд дахиад 2016.10.06-нд дахиад ярьсан, Япон руу явах нь тодорхой юм байна, 5.500.000 төгрөг гэнэ, урьдчилгаа 3.500.000 төгрөг юм байна, харин виз гарсны дараа 2.000.000 төгрөгөө авах юм байна гэсэн. Тэгээд би Ундрал, Ао нартай 2016.10.07-нд СУИС-ийн тэнд хоолны газар уулзаад 500.000 төгрөг, нөхрийнхөө гадаад паспорт, визний болон анкетны цээж зургийг өгсөн. Үлдэгдэл 3 сая төгрөгөө бэлэн болгоод өгөхдөө гэрээ хийе гэж яриад салсан. Тэгээд 2016.10.12-ны өдөр Чимэдцэрэн гэх хүнээс 3 сая төгрөг 10 хувийн хүүтэй зээлж өөрийн дансаар аваад, данснаасаа АТМ-ээр аваад тэр өдрөө мөн СУИС-ийн тэнд Ундрал, Ао нартай уулзаад Улаанбаатар банкны 2 давхарт нотариат орж Аотай манай нөхөр зээлийн гэрээ байгуулсан гэжээ. (хэргийн 34 дүгээр хавтас, хуудас 138)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Г.Тамир мэдүүлэхдээ:

 “...Манай ах Халтархүү надад би БНСУ гарах гэж байгаа, гаргадаг хүн байна, чи очоод уулз гэхээр нь би 2016.11.17-нд Ундралтай хуучин Ард кинотеатрын тэнд байдаг нотариат дотор уулзсан. Эхлээд Аотай утсаар ярьсан, тэгсэн тэр хүн нь Ундралд мөнгөө өгчих гэсэн. Тэгээд нотариат дээр Ундралтай зээлийн гэрээ байгуулаад мөнгөө бэлнээр өгсөн. Би БНСУ руу 3 жилээр явна гэж 2.500.000 төгрөг бэлнээр өгсөн.  2016 оны 12 сард Ао визний мөнгө хурдан авч ирж өг, нэг хүний 150.000 төгрөг гээд би Багшийн дээдийн “Хаан” банкны салбарт мөнгөө Ао, Ундрал хоёрт аваачиж өгсөн гэжээ. (хэргийн 34 дүгээр хавтас, хуудас 142)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Б.Ууганбаяр мэдүүлэхдээ:

 “... Тэгсэн нэг өдөр Ундрал эгч өөрийгөө нөхөр, хамаатан садантайгаа БНСУ руу явах гэж байгаа, найдвартай зуучилдаг хүн байгаа гэсэн. Тэгээд би маргааш нь явъя гэж хэлсэн. Тэгээд 2016.10.05-ны өдөр ааваасаа 2 сая төгрөг аваад, найз Нансалмаагаасаа 500.000 төгрөг зээлээд, Ундрал эгчтэй хамт 6 буудлын тэнд байдаг Аоийн гэрт аваачиж өгсөн. 2016.12.28-нд утсаар Ундрал эгч визний мөнгө авъя гэнээ гэсэн. Тэгсэн Батхишиг нь ирж байна уу гээд байн байн залгаад байсан. Би яарч такси барьж явж байгаад өөр машинтай мөргөлдөөд бөөн юм болж байж 150.000 төгрөг аваачиж өгсөн. 2017.01.30-нд нөгөө виз гаргаж өгнө гэсэн хүмүүстэйгээ уулзаж байна гэхээр нь би очиж төлбөр барагдуулах хэлцэл хийсэн. Урансайхан гэж хүн төлнө гээд байсан гэжээ. (хэргийн 34 дүгээр хавтас, хуудас 148)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Б.Алтантуяа мэдүүлэхдээ:

 “...Яармагт амьдарч байсан Отгоо гэх хүүхэнтэй хөдөө явж байгаад тааралдахад БНСУ руу Улсын их хурлын гишүүнээр гаргуулдаг найдвартай эгч байна гэсэн. Урансайхан уулзангуут манайх найдвартай, гэрээ бүх юм нь найдвартай, УИХ-ын гишүүнээр гаргуулдаг гээд нэр хэлээд байсан. Би хөдөлмөрийн биржэд ажилладаг, хүний оронд явуулна, гэрээгээр бүртгүүлсэн хүний нэрийг солиод явуулдаг, их цөөхөн хүн 20-30 хүн явуулна гээд байсан. Тэгээд би 2016 оны 10 сард иргэний үнэмлэхний хуулбар, гадаад паспортын хуулбар нотариатаар баталгаажуулаад визний 3 хувь зурагтай, 3.000.000 төгрөг бэлнээр Урансайханд 3 дугаар хороололд Өргөө кино театрын хажууд өгсөн. Урансайхан тэгээд сар өнгөрөнгүүт нь юу болов гэхэд өө удахгүй, нэр чинь ирсэн байна, код чинь солигдсон байна, бичиг баримт чинь солигдоод ирсэн байна, чи ганцаараа явах гэж байгаа биш, олон хүн байгаа гээд л шалтаг тоочоод аргалаад байсан. Сүүлдээ Батхишиг гэж хүний нэрийг хэлэх болсон, би Батхишиг гэж хүнд хулхидуулчихлаа, би чиний мөнгийг гаргаж өг гэж хэлсэн байгаа, энд тэнд хятадуудад газар зарах гээд явж байна гээд л худлаа ярьж эхэлсэн. 94222502 дугаараас нэг эмэгтэйг яриулаад байсан. Тэгсэн тэр хүн нь чи Алтантуяа юу, би Солонгос явуулдаг хүн байна, Сайхнаагийн дүү юу, чиний виз 2017.02.14-нд гарна, үлдэгдэл мөнгөө бэлдээд байж бай гэсэн. Энэ утас нь дахиад хэзээ ч холбогдоогүй гэжээ. (хэргийн 34 дүгээр хавтас, хуудас 151)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Б.Өлзиймаа мэдүүлэхдээ:

 “...Урансайхантай 2016.08.08-нд уулзахад “эгч нь БНСУ руу гаргадаг, Япон руу ч явуулна, нөхөр рүүгээ явах гэж байгаа юм уу, эгч нь явуулаад өгье, би найдвартай” гэсэн. Би өөрийн хамаатан Мөнхбатаар зуучлуулсан болохоор итгээд л уулзсан өдрөө өөрийн дүү Батбаатарын Дөлгөөний хамт БНСУ руу явна гээд урьдчилгаа гэж 3 сая төгрөг бэлнээр өгсөн. 2016.08.09-нд надтай 3.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Батхишиг нь та хоёрыг 2016.12.15-нд визэнд оруулахаар бичсэн байна гээд нэг дэвтэр үзүүлээд байсан. Дараа нь дахиад уулзах гээд ажил дээр нь очиход ерөөсөө байгаагүй. Тэгээд Батхишигийнх нь утсаар ярьсан чинь визний 60 ам.доллар буюу 150.000 төгрөгөө өгөөрэй, бэлнээр өгөөрэй, дансанд хийхгүй шүү гэсэн. Би биеэр уулзаж байж мөнгөө өгье гэсэн, тэгээд дахиж уулзаагүй гэжээ. (хэргийн 34 дүгээр хавтас, хуудас 156)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Н.Чулуунцэцэг мэдүүлэхдээ:

 “..2016.07.20-ны орчим.., Урансайхан гэх эмэгтэй “манай дүү нар хөдөлмөрийн биржэд ажилладаг, урьд нь олон хүн гэрээгээр явуулж байсан, би урьд нь анзаардаггүй байсан, тэгсэн дүү нар та зүгээр байхаар таньдаг мэддэг хүн байвал явуулаач гэсэн. Би бас өөрийнхөө ах дүү нар, хүүхдээ явуулах гээд бичиг баримтыг нь өгсөн байгаа, надад ашиг байхгүй, Болороо, Саарал нар гуйсан болохоор энэ хоёрын ганц нэг таньдаг хүнийг явуулах гэж байгаа юм” гэж ярьсан. Би найздаа манай хүү 8 сарын 20 гэхэд явах юм байна, очоод нэг сар ажил хийгээд цалингаа авахаар нь мөнгийг чинь өгье гэж хэлээд 1.300.000 төгрөг авсан. Тэгээд Урансайханд үүнээс өөр мөнгө олдохгүй юм байна гэхэд Урансайхан за яахав би өөрөөсөө нэмээд 1.500.000 болгоод өгчихье, чи виз гарсны дараа гүйцээж өгөөрэй гэсэн. Тэгээд утасдах тоолонд визэнд орох хүмүүсийн материал бүрдээгүй байна, элчин цаг авах гээд байна гэсээр байгаад 10 сар болсон.., Батхишиг гэж хүнд мөнгийг чинь өгсөн, гэхдээ би мөнгийг чинь өөрөөсөө гаргаад өгчихнө, Батхишигтэй дараа нь учраа олно, би Батхишигтэй уулзаж надаас мөнгө авсан гэдгээ хэлж баталж өгөөрэй гэсэн. Батхишиг гэж хүнтэй бол би нэг ч удаа уулзаагүй, хараагүй. Би Баянголын цагдаа дээр ирсэн чинь намайг хараад тосч аваад би 7 хоноод мөнгийг чинь өгье, битгий өргөдөл өг гээд байсан гэжээ. (хэргийн 34 дүгээр хавтас, хуудас 163)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Ч.Отгонзаяат мэдүүлэхдээ:

 “...эхнэр бид Цагаанхүүхэн эгчийг Аотай уулзуулаад өг уулзъя гэсэн. Ингээд 2016 оны 12 сарын 14-ний өдөр Аотай утсаар ярьж байгаад Зайсангийн Оргил худалдааны төвийн хажууд би Цагаанхүүхэнтэй хамт очиж уулзахад Ао ганцаараа байсан. Ингээд цайны газар ороод Ао өөрийгөө Солонгос улс руу 3 жилийн хугацаатай виз авахад зуучилж өгдөг, Урансайхан Батхишиг гэх хүмүүс визийг чинь гаргаж өгнө гэж хэлсэн. Ингээд би Цагаанхүүхэн эгчээр дамжиж танилцсан болохоор нээх их зүйл Аоаас асуугаагүй итгээд тэр өдрөө 1.500.000 төгрөг бэлнээр баримтгүй өгөөд бичиг баримтаа эхээр нь өгсөн. Би мөнгөө авья больё гээд байж байхад 2017 оны 01 сарын 30-ны өдөр Ао утсаар яриад “Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн хажуугийн нотариат дээр хүрээд ир, Урансайхан байна” гэсэн. Тэгээд би ганцаараа яваад очиход Ао, Урансайхан Батхишиг гэх хүмүүстэй байсан. Хажууд нь баахан над шиг мөнгөө өгөөд визээ аваагүй хүмүүс байж байсан гэжээ. (хэргийн 34 дүгээр хавтас, хуудас 167-168)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Б.Энхжаргал мэдүүлэхдээ:

 “...Би Болороотой хамт 2016 оны 8 сарын 22-ны өдөр хорооллын гурван билэг их дэлгүүрийн хажууд Урансайхантай  уулзахад “1.500.000 төгрөгөө өгчих, гадаад паспортын хуулбар, цээж зургаа өгчих, найдвартай 3 жилийн хугацаатай виз гаргана, хариу иртэл хүлээж бай” гэсэн. Урансайхан өөрийгөө болохоор хувиараа иймэрхүү ажил хийгээд ядарсан хүмүүст тус болоод явж байдаг гээд ярихаар нь настай хүн болохоор итгэсэн. Ингээд тэр өдрөө 1.500.000 төгрөгөө бэлнээр өгөөд итгээд гэрээ хийгээгүй. Түүнээс хойш хоног хугацаа сунаад л яваад байсан. 2016 оны 12 сард Урансайхан “Түшээ дээд сургуулийн 5-н давхарт 504 тоот өрөөнд Батхишиг гэж хүнтэй очоод уулзчих, тэр хүн визийг чинь гаргаад өгнө” гэж хэлээд би очоод Батхишиг гэх хүнтэй уулзахад гадна талдаа “солонгос руу гэрээгээр ажилд зуучилна” гэсэн хаягтай байсан. Батхишиг гэх хүн өөрийгөө “эгч нь солонгосын компанитай хувиараа гэрээтэй, хүмүүс гаргадаг, Урансайхан явуулсан уу, би чамд тусална, одоо визний  60 ам.доллараа өгчих” гэж хэлээд 2016 оны 12 сарын 28-ны өдөр Батхишигт 60 ам.долларыг бэлнээр өгөөд бэлэн мөнгөний орлогын баримт бичүүлж авсан гэжээ. (хэргийн 34 дүгээр хавтас, хуудас 171-172)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Д.Төмөрчөдөр мэдүүлэхдээ:

 “...2016 оны 11 сард Ганжаргал өөрийгөө би солонгос явахаар болж байгаа, чи хамт явах уу, урьдчилгаа мөнгө 2 сая төгрөг өгчих, би чамд хүний утасны дугаар өгье тийшээ яриад уулзаад мөнгө өгчих гэсэн. Тэгээд би зөвшөөрөөд тэр өгсөн утас руу нь залгаад Ао гэх хүүхэнтэй Ард кино театрын тэр хавьд уулзахад Ундрал гэх охинтой цуг байсан. Тэгээд би Ганжаргалын таньдаг хүн үү гээд асуухад Ао өөрийгөө эгч нь гэж хэлээд “надад найдвартай хүн байгаа, тэр хүн чамтай уулзах боломжгүй, Солонгосоос ирсэн хүний оронд явуулдаг, нөхөөсөнд нь хийдэг, 2017 оны 01 сарын сүүлээр явна” гэж хэлэхээр нь би итгээд мөнгөө өгөхдөө нотариатаар ороод өгчих гэж хэлсэн. Тэгээд би 2016 оны 11 сарын 16-ны өдөр нотариатаар ороод 2 сая төгрөг бэлнээр өгсөн. 2017 оны 01 сарын 10-нд Ао утсаар яриад визэнд орох гэж байна энэ утас руу яриад мөнгөө өгчих гэж хэлээд би тэр утсаар яриад очиход Ундрал гэх нөгөө хүүхэн байсан бөгөөд Улаанбаатар их дэлгүүр дээр уулзаад 150.000 төгрөг баримтгүй өгсөн. Ао утсаар яриад “миний нөгөө виз гаргах хүн маань цагдаад шалгагдаад хоригдсон байна, өргөдлөө өгчих” гэж хэлсэн. 2.150.000 төгрөгөө нэхэмжилж байна гэжээ. (хэргийн 34 дүгээр хавтас, хуудас 175-176)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Л.Отгонхүү мэдүүлэхдээ:

 “...Ганжаргалтай утсаар ярьж байгаад гэрийнх нь ойролцоо очиж уулзахад “найдвартай манай эгч солонгос улс руу виз гаргаж өгнө, урьдчилгаа 2 сая төгөрг бэлэн авна, виз гарсны дараа 1.500.000  төгрөгийг авна” гэж хэлэхээр нь би итгээд үдээс хойш Аотай утсаар яриад Андууд дээр уулзаад нотариат ороод 2 сая төгрөгөө бэлнээр өгсөн. Тэр үед Ао “солонгос руу явах гэж байгаад ар гэрийн гачигдлаас болоод явахаа больсон хүмүүсийн оронд явуулья найдвартай асуудалгүй” гэж хэлсэн.1 сар гарангийн дараа Ао утсаар яриад визний 60 доллар буюу 150.000 төгрөг аваад ир гэж хэлээд би спортын төв ордны Хаан банкин дээр уулзахад Ао Ундрал гэх охинтой хамт байсан. Би тэгээд 150.000 төгрөгөө баримтгүй өгчихөөд хэр удах бэ гэсэн чинь одоо удахгүй 1 сар л болох байх гэж хэлсэн. Түүнээс хойш хугацаа болоод байж байхад Урансайхан гэх хүн утсаар яриад 5 хоногийн дараа уулзаад гэрээгээ хийе, ажлыг чинь би танилцуулна, Аоийн хүн үү гэж ярьсан. Тэгээд 2-3 хоногийн дараа ахиж нөгөө утсаар яриад “солонгосын визэнд өөрчлөлт орсноос болоод хэсэгхэн хугацаанд хойшиллоо түр хүлээж байгаарай би өөрөө ярина гээд таг болсон. 2.150.000 төгрөгөө нэхэмжилж байна гэжээ. (хэргийн 34 дүгээр хавтас, хуудас 179-180)

Мөрдөн байцаалтад хохирогч-Б.Цолмон мэдүүлэхдээ:

 “...Аотай нь утсаар яриад “Солонгос руу гаргаж байгаа юм уу, ямар журмаар яаж гаргаж байгаа юм бэ” гэсэн чинь Ао “би мөнгөтэй хүнтэй уулзана, мөнгөгүй хүнтэй уулзах зав байхгүй, хэрвээ явъя гэвэл 2 сая төгрөгөө авч ирээд надтай гэрээ хийгээд явж болно” гэж хэлсэн. Тэгээд Ганжаргал нь над руу утсаар яриад “чамд мөнгө байгаа юмуу” гэхээр нь би байна гэсэн чинь уулзая гээд 2017 оны 01 сарын 04-ний өдөр спортын төв ордны нотариат дээр Ганжаргалтай уулзахад “манай эгч гаргадаг найдвартай ямар ч асуудалгүй одоо хүмүүс эхнээсээ явж байгаа, би эгчдээ дамжуулаад өгчие” гэж хэлсэн. Тэр үед Ао утсаар яриад Ганжаргалтай гэрээ хийчих ялгаагүй гэсэн. Тэгээд би зээлийн гэрээ хийгээд 2 сая төгрөг бэлнээр гадаад паспорт, 4 хувь цээж зураг, үнэмлэхний хуулбар зэргийг өгөөд 1 сарын 12-ны өдөр виз чинь гарна гэж хэлсэн. Тэгээд хугацаа болоод Аотай утсаар ярьсан чинь 2 сард явахаар боллоо гэж хэлээд ахиад сунгаад байсан. 2017 оны 01 сарын 11-ний өдөр Ао утсаар яриад багшийн дээдийн Хаан банкны АТМ дээр дуудаад визний 150.000 төгрөг хэрэгтэй гэж хэлээд би 150.000 төгрөг бэлнээр өгөөд авсан гэсэн бичиг хийлгэж авсан. Тэгээд сүүлдээ утсаа авахаа болиод зугтаагаад эхэлсэн. Уржигдар би гэрт нь очсон чинь нөгөө виз гаргаж өгөх хүмүүс маань цагдаад шалгагдаад байна 2 хоногийн дараа хариу хэлье гэсэн.., Анх Ао утсаар яриад уулзахаар “виз гаргадаг хүн байгаа найдвартай, хөдөлмөрийн яаманд ажилладаг хүн, болно бүтнэ” гээд байсан. 2.150.000 төгрөгөө нэхэмжилж байна гэжээ. (хэргийн 34 дүгээр хавтас, хуудас 185)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Т.Бат-Эрдэнэ мэдүүлэхдээ:

 “...Ганбаяр над руу 2017 оны 01 сарын 11-ний утсаар яриад “манай ах Ганжаргалын авгай Ао солонгос руу хүн явуулах гээд визэнд оруулсан 3 хүн нь ар гэрийн гачигдлаар явахаа больсон байна, оронд нь явчих хүн байна уу бэлэн байна гэнээ” гэхээр нь би хэр найдвартай юм бэ гэсэн чинь Ганбаяр “найдвартай гэж яриад байна аа, Батхишиг гэж Солонгос руу зуучилдаг хүн байнаа, тэр хүнтэй уулзаад үзээдэх” гэж хэлэхээр нь би Ао руу утсаар яриад спортын ордон дээр орой 19 цагийн үед уулзахад нэг хүүхэнтэй хамт явж байсан. Тэгээд би Аоаас хэр найдвартай юм бэ мөнгийг нь өгчихдөг явж чадах юмуу гэсэн чинь Ао “чи надад итгэхгүй байгаа бол Батхишигтэй уулзаа одоо хүрээд ирнэ” гэж хэлсэн чинь Батхишиг ганцаараа ирээд би уулзаад найдвартай юу, та юу хийдэг бэ гэсэн чинь “манайх солонгос руу хүн зуучилдаг компани байгаа юм, хоёр хүн явуулахад бэлэн байна, мөнгийг нь өгчих юм бол маргааш визэнд оруулна, би компанийхаа визийг мэдүүлдэг хүн” гэсэн тэгэхээр нь би тэр дороо хоёр хүний мөнгийг өгөх гэсэн чинь Батхишиг маргааш өглөө 4-н зүүн дөрвөн зам дээр ирээд өгөөрэй гэсэн. Тэгээд би 2017 оны 01 сарын 12-ны өдөр 09 цагийн үед  зүүн 4-н замын ойролцоо Батхишигтэй уулзаад 1.300.000 төгрөгийг Ганбаярын бичиг баримт, миний төрсөн дүү Бат-Идэрийн бичиг баримттай хамт ямар нэгэн баримт үйлдэлгүй өгөөд намайг 12 цагт Солонгосын элчин дээр хүрээд ирээ гэж хэлсэн. Тэгээд би 12 цагт Аотай очоод хүлээгээд Батхишиг ирээгүй түүнээс хойш утсаа авахаа байгаад алга болсон. Ао болохоор Батхишигийг олохгүй байнаа гээд л байсан.1.300.000 төгрөгөө нэхэмжилж байна гэжээ. (хэргийн 34 дүгээр хавтас, хуудас 187-188)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-С.Хүрэлхуяг мэдүүлэхдээ:

 “..Манай төрсөн дүү Отгонцэцэг 2016 оны 10 сарын 15-ны үеэр утсаар яриад “Урансайхан гэдэг солонгос улс руу 3 жилийн хугацаатай виз гаргадаг хүн байна, та явах уу” гэхээр нь би явья гэж хэлээд Урансайханы утсыг аваад 99149955 гэсэн дугаар луу утсаар яриад “та Солонгос руу виз гаргадаг хүн үү, найдвартай юу” гэсэн чинь Урансайхан “болноо, найдвартай, урьдчилгаа 1.500.000 төгрөг өгнө, өөрсдөө зардал, визний хураамжаа тусдаа өгнө шүү” гэж хэлсэн. Тэгээд би 2016 оны 8 сарын 18, 22-ны өдрүүдэд дүү Отгонцэцэгээрээ дамжуулж хоёр хувааж Урансайханд бэлнээр өгөөд авсан бичиг хийлгэж авсан. Тэгээд яг хэдэн сард виз гарна гэдгээ Урансайхан хэлээгүй ярьна шүү гэж хэлсэн ингээд хүлээж байхад 2016 оны 11 сарын дундуур Урансайхан над руу утсаар яриад Батхишиг гэдэг хүнд визний мөнгө болох 150.000 төгрөгөө өгөөрэй гээд Түшээ дээд сургуулийн 4-н давхарт очиход Батхишиг гэх авгай “Солонгос явах хүмүүсийн материалыг хурааж авч байгаа, ажилд орох хүсэлтийг бөглүүлж авна” гэж хэлээд би анкет бөглөж өгөөд 150.000 төгрөгөө Батхишигийн Халиун гэсэн 5064532457 гэсэн дансанд тушаасан. 1.650.000 төгрөгөө нэхэмжилж байна, Урансайхан, Батхишиг нарт залилуулсандаа гомдолтой байна гэжээ. (хэргийн 34 дүгээр хавтас, хуудас 192-193)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Б.Энхцэцэг мэдүүлэхдээ:

 “...Манай дүү Энхтайваны эхнэр Нарангэрэлийн эгчийнх нь хүүхэд Бат-Эрдэнэ 2016 оны 10 сарын 24-ний өдөр Энхтайванд “солонгос гарах гэж байсан хоёр хүний эрүүл мэндийн байдлаар хасагдсан тул яаралтай хоёр хүн хэрэгтэй байна, маргаашийн дотор 3 сая төгрөгөө өгвөл виз гарна” гэж хэллээ гээд надад хэлсэн. Тэгээд би солонгост байдаг охинтойгоо яриад мөнгөө өгөхөөр болоод 2016 оны 10 сарын 24-ний өдөр Бат-Эрдэнэтэй утсаар яриад ажил дээр нь очоод хүү Болд-Эрдэнийн бичиг баримт, дүү Энхтайваны хүү Гэрэлтөрийн бичиг баримттай өгсөн. Мөнгө нь миний мөнгө байсан. Бат-Эрдэнэ болохоор надаас авсан мөнгөө Ао гэж хүнд өгнө гээд явсан. 2017 оны 01 сарын дундуур Бат-Эрдэнэ утсаар яриад визэнд орно гэж байна 2 хүний 300.000 төгрөгийг Батхишиг гэж хүнд аваачиж өг гэхээр нь би хүү Болд-Эрдэнээр 300.000 төгрөгийг Батхишиг гэж хүнд өгүүлээд ямар нэгэн бичиг аваагүй. түүнээс хойш Урансайхан, Ао хоёр байнга утсаар яриад мөнгийг чинь өгнө гээд л байлгаад байсан. 3.300.000 төгрөгөө нэхэмжилж байна гэжээ. (хэргийн 34 дүгээр хавтас, хуудас 197)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Г.Мөнхцэцэг мэдүүлэхдээ:

 “...Би 2016 оны 10 сарын 24-ний өдөр Бат-Эрдэнэ түүний эхнэр Номингийн хамт Аоийн гэрт нь очоод 3 сая төгрөгийг бэлнээр бичиг баримттайгаа өгөөд ямар нэгэн бичиг баримт хийлгэж аваагүй. Тэгээд оноос өмнө явуулж өгье гэж хэлээд хүлээгээд сүүлдээ Ао утсаа авахаа байсан. Ао тухайн үедээ манай хоёр найз солонгос улсын виз гаргадаг, хөдөлмөрийн яаманд ажилладаг гэж байсан. Тэгээд 2016 оны 12 сарын сүүлээр Ао утсаар яриад визэнд оруулах гэсэн юмаа, яаралтай хоёр хүний 300.000 төгрөгийг Батхишиг гэх хүнд аваачиж өг гэж хэлээд Түшээ дээд сургуульд очиход Батхишиг гэх хүн сууж байсан. Тэр хүнтэй ажлын гэрээ байгуулаад 300.000 төгрөг бэлнээр өгөөд баримт аваагүй. Батхишиг өөрийгөө хөдөлмөрийн яаманд ажилладаг найдвартай виз гаргадаг 2017 оны 01 сарын 20 гэхэд Солонгост очсон байх ёстой гэж хэлсэн. Тэгээд сүүлдээ хугацаа хэтрээд 2017 оны 01 сарын 30-ны өдөр Батхишиг Урансайхан Ао нарыг хүмүүс бариад нотариатад зээлийн баримт хийлгэж аваад виз гаргах асуудал худлаа болж байгааг мэдсэн. 3.300.000 төгрөгөө нэхэмжилж байна гэжээ. (хэргийн 34 дүгээр хавтас, хуудас 206-207)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Э.Батцэцэг мэдүүлэхдээ:

 “...нөхөр маань надад хэлээд бид хоёр хоорондоо ярилцаад Ао гэх хүний дугаарыг олж аваад утсаар асуухад “найдвартай өмнө нь гаргаж байсан, манай найз Солонгос улс руу найдвартай гаргадаг, намайг нэг хэдэн хүн олоодох гэсэн тэгээд зуучилж явуулж өгнө” гэсэн. Тэгээд 2016 оны 8 сарын 28-ны өдөр нөхөр Ариунболдтой хамт очоод 1.500.000 төгрөгийг бэлнээр гэрийнх нь гадаа өгөөд баримт бичүүлж өгөөд салсан. Ингээд утсаар асуугаад л байж байсан. Иймэрхүү маягаар янз бүрийн шалтаг шалтгаан хэлсээр яваад өнөөдрийг хүрсэн. 2017 оны 01 сарын 04-ний өдөр Ундрал нь утсаар яриад визний 150.000 төгрөгөө Түшээ дээд сургууль дээр аваад ир гэж хэлээд би нөхрөөрөө дамжуулж өгсөн. Сүүлдээ худлаа болоод 2017.01.30-ны өдөр мөнгөө эргүүлж авах гэрээ байгуулаад цагдаа цэрэг болоод эхлэсэн. 1.650.000 төгрөгөө нэхэмжилж байна гэжээ. (хэргийн 34 дүгээр хавтас, хуудас 211-21)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Б.Бадамцэцэг мэдүүлэхдээ:

 “...Энхсайхан Алтанцэцэгтэй хамт 2017 оны 02 сарын 20-ны өдөр Урансайхан гэж хүнтэй утсаар яриад Герман элчингийн ойролцоо миний машинд 4-үүлээ уулзахад Урансайхан “би виз гаргадаг хүн байна, 2017.04.05 гэхэд виз гарчих нь урьдчилгаа 1.750.000 төгрөг өгнө” гэж яриад одоо хятадуудтай уулзана гээд явсан. Тэгээд бид гурав ярилцаад банкнаас бэлэн 3.500.000 төгрөгөө аваад Урансайхан утсаар яриад орой хорооллын гурван билэг их дэлгүүрт нотариат ороод найзынхаа өмнөөс 3.500.000 төгрөг бэлнээр өгөөд зээлийн гэрээг би Урансайхантай байгуулсан. Урансайхан өөрөө виз гаргадаг гэж байсан. Тэгээд би саяхан Урансайхан гэж хүн залилангийн хэргээр шалгагдаж байгааг мэдээд өргөдлөө гаргаж өгч байна. 3.500.000 төгрөгөө нэхэмжилж байна гэжээ. (хэргийн 34 дүгээр хавтас, хуудас 215-216)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Б.Энхсайхан мэдүүлэхдээ:

 “...Аотай уулзах үеэрээ “манай нөхөр солонгос улсад байдаг, том хүү Америк улсад байдаг, би өөрөө Солонгос улс руу хүмүүст виз гаргаж өгдөг” гэж ярихаар нь манай хүн нөхрөө Солонгос явуулах юм сан гэж хэлсэн чинь Ао чадна гэж хэлсэн. 2016 оны 12 сарын 20-ны үед эхлээд 500.000 төгрөг өгөөд дараа нь 1.150.000 төгрөгийг өгье гээд Аотай утсаар ярьсан чинь Ундрал гэх хүүхний утсыг хэлээд тэр хүүхэнд өгчих, мөнгийг чинь Солонгос элчинд аваачиж өгнө гэж хэлсэн. Тэгээд би Ундралтай утсаар яриад Их дэлгүүрийн урд талд уулзаад 1.150.000 төгрөгийг бэлнээр өгөөд чи юу хийдэг хүн бэ гэсэн чинь Ундрал гэх хүүхэн “би таньтай цуг солонгос гарах хүн байгаа юм, Урансайхан гэх эгчид аваачиж өгнө, энэ хүн бид нарын визийг гаргаж өгч байгаа хүн ш дээ” гэхээр нь би “тэр хүнтэй чинь би уулзая” гэсэн чинь хүмүүсийн мөнгийг надад өгчих гэсэн, би дамжуулаад өгье гэж хэлсэн. Саяхан Урансайхан цагдаад шалгагдаад хоригдсныг мэдээд өргөдлөө өгсөн. 1.650.000 төгрөгөө нэхэмжилж байна гэжээ. (хэргийн 34 дүгээр хавтас, хуудас 219-220)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Г.Батдорж мэдүүлэхдээ:

 “...би Тунгаатай утсаар яриад Урансайханы утсыг аваад ярьж байгаад модны-2-н Амур зочид буудлын гадаа дуудаад очиход Урансайхан ганцаараа гарч ирээд уулзсан. Урансайхан өөрийгөө өмгөөлөгчөөр ажилладаг, манай нэг найз виз гаргаж өгдөг, би тэгээд ажлынхаа хажуугаар хүн олж өгдөг гэсэн. Тэгээд би найдвартай виз гарах уу гэж асуухад Урансайхан виз найдвартай гаргаж байгаа л гээд байсан. Тэгээд Урансайхан урьдчилгаа 1 сая төгрөг өгчих гээд 2016 оны 8 сарын 29-ний өдөр 1 сая төгрөгийг Урансайханд бэлнээр өгсөн. Дараа нь 2 хоногийн дараа 500.000 төгрөг бэлнээр өгсөн. Мөнгө өгсөн авсан баримт байхгүй. Тэгээд виз 2016 оны 10 сарын 27-нд гарна гэж хэлээд сар сар сунгаж худлаа хэлсээр байгаад өнөөдрийг  хүрсэн. Тэгээд 2017 оны 01 сарын 10-ны үед  Ао утсаар яриад визэнд орох гэж байнаа, Батхишиг гэж хүнд очоод 150.000 төгрөг өгчих гэж хэлээд би Батхишигтэй утсаар яриад Аоийн хамт очоод 150.000 төгрөг бэлнээр өгсөн. Батхишиг гэх хүн өөрийгөө менежер хийдэг гэж байсан. 1.650.000 төгрөгөө нэхэмжилж байна гэжээ. (хэргийн 34 дүгээр хавтас, хуудас 223-224)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Ч.Алгирмаа мэдүүлэхдээ:

 “...2016 оны 9 сарын 03-ны өдөр Аотай уулзаад нотариатаар ороод хажуу айлын Үржингийн мөнгөтэй нийт 3 сая төгрөгийг бэлнээр өгсөн. Ао тэр мөнгийг цаашаа явуулдаг хүндээ өгнө гэж хэлж байсан. Тэгээд хүлээгээд байсан бөгөөд асуухаар удахгүй гээд л олон шалтгааныг Тунгаа хэлээд байсан. Би цаад хүнтэй чинь уулзая гэхээр “чухал ажил хийдэг найдвартай хүн, уулзахгүй гэсэн надаар дамжуулаад утсаар мэдэгдэнэ гэсэн” гээд 2016 оны 12 сарын сүүлээр Тунгаа утсаар яриад визний мөнгөө Батхишиг гэх хүнд Түшээ дээд сургууль дээр очоод өгчих гэж хэлэхээр нь би Үржинсүрэн бид  хоёр хамт яваад нийт 300.000 төгрөгийг Батхишиг гэх хүнд бэлнээр өгсөн. Батхишиг нь өөрийгөө виз гаргаж өгдөг хүн байгаа юм, 10 хоногийн дараа найдвартай виз гарна гээд хүлээсэн. Тэгээд 2017 оны 01 сарын 11-ний өдөр Тунгаа утсаар яриад “виз чинь гарсан баяр хүргэе” гээд хэлсэн. Үүнээс хойш 4 хоногийн дараа Батхишигийн байсан газар нь очиход байхгүй байсан, түрээсэлж байгаад алга болсон талаар мэдсэн. Тэгээд Тунгаа руу утсаар яриад  асуухад цаашаа тэгж хэлсэн гэж хэлээд хамтдаа Батхишиг, Урансайхан гэх хүмүүсийг хайж эхлээд Урансайханы гэрийг олж аваад үүдэнд сахиад гэр лүү нь ороод мөнгөө  нэхээд Үржинсүрэн бид хоёр тус тус 900.000 төгрөг авсан. Урансайхан өөрөө ярихдаа виз гаргадаг хүн нь Батхишиг би бол дамжуулдаг л хүн гээд байсан. Тэгээд үлсдэн мөнгөө өгнө гээд хугацаа заагаад байсан. Тэр үед нь Батхишиг, Урансайханы гэрт нь шал согтуу ирээд мөнгөө нэхэх боломжгүй байсан. Нийт надаас 1.650.000 төгрөг аваад 900.000 төгрөгөө хасаад 750.000 төгрөгөө нэхэмжилж байна гэжээ. (хэргийн 34 дүгээр хавтас, хуудас 229-23)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Д.Үрчигсүрэн мэдүүлэхдээ:

 “...Тэр үед Аотай уулзаад “энэ найдвартай виз гаргах уу” гэсэн чинь Ао “Урансайхан гэдэг хүнд энэ мөнгийг өгнө, Урансайхан цаашаа хөдөлмөрийн биржид ажилладаг нэг хүнд өгнө, тэр хүн нь нууц хүн байгаа хамаагүй хэлж болохгүй, ажил албатай нь холбоотой гэж байгаа юмаа” гэж хэлэхээр нь би итгээд мөнгөө өгсөн. 2016 оны 12 сарын 20-ны үед Ао утсаар яриад “ирэх 7 хоногийн визний 150.000 төгрөгөө бэлдэж бай, бүх материал чинь бэлэн болчихсон, солонгос монгол хэл дээр хүн болгон дээр байна, бүх зурагнуудыг чинь наачихсан байна, Батхишиг гэдэг хүн Түшээ дээд сургуулийн байранд байгаа очоод өгөөрэй” гэж хэлээд утасны дугаар өгсөн. Тэгээд Алгирмаагийн охин Номин, нөхөр Бат-Эрдэнийн хамт би хүү Амарсанаатай хамт яваад очиход Батхишиг гэх авгай сууж байсан. 2017 оны 01 сарын 05-нд визэнд орно, визний 150.000 төгрөгөө өгчих гэж хэлсэн. Тэгээд л Ао Урансайхан нар надад хамаагүй, энэ хүмүүс чинь худлаа ярьсан байна, одоо надад 150.000 төгрөг өгөөд виз гарсны дараа 1.500.000 төгрөгөө авчирч өгөөрэй гэж хэлсэн. Ингээд би 150.000 төгрөгөө Батхишигт өгсөн. Ингээд цагдаад асуудал шалгагдаад эхлэх үед Алгирмаа бид хоёр Урансайханы гэрийг олоод үүдэнд нь сахисаар байгаад 900.000 төгрөг авсан. Одоо үлдэгдэл 750.000 төгрөгөө нэхэмжилж байна гэжээ. (хэргийн 34 дүгээр хавтас, хуудас 232-233)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Н.Мөнхцэцэг мэдүүлэхдээ:

 “...би Урансайханы утсыг аваад 2016 оны 7 сарын 29-ний өдөр Урансайхантай утсаар яриад хорооллын тэнд нэг солонгос рестораны дотор нөхөртэйгээ хамт уулзаад би мөнгөө олчихлоо та найдвартай виз гаргах уу нөхөртэйгээ хамт явах боломж байна уу гэсэн чинь Урансайхан “эгч нь улсын мөрдөн байцаах газар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан, одоо хувиараа хүн зуучлах ажил хийж байна, Солонгосын виз найдвартай гарна, нөхөртэй чинь хамт явуулах боломж байгаа, миний энэ ажлыг Улсын их хурлын гишүүн Ганбаатарын удирдлаган доор Солонгос руу хүн гаргаж байгаа юмаа, Солонгосын үйлдвэртэй гэрээтэй” гэж хэлээд би хэлсэн зүйлд нь итгээд тэр өдрөө 1.600.000 төгрөгийг бэлнээр өгөөд, өгсөн гэсэн баримт бичиж авахуулсан. Тэгээд 9 сарын 20 гэхэд солонгос руу явна үү найдвартай гэж хэлээд би хэлсэн хугацаагаар нь хүлээгээд тэр үед нь утсаар яриад асуухад бичиг баримтаа батлуулаад хүрээд ир гэж хэлээд хэлснээр нь бичиг баримтаа аваад Саппоро дээр уулзсан. 2016 оны 12 сарын 09-ний үед Батхишиг гэх хүн утсаар яриад “визний материал бүрдүүлдэг хүн байна” гээд олон янзын зүйл яриад байсан. Тэгээд Батхишигтэй уулзая гээд хоёр удаа хүлээгээд ирээгүй. Ингээд Урансайхан руу яриад асуухаар виз оноос өмнө гарна гээд л шалтгаан хэлээд байсан сүүлдээ утсаа авахаа болиод салгаад мөнгийг чинь эргүүлээд өгнө гэж хэлсэн. Тэгээд Урансайханыг цагдаад шалгагдаж байгааг мэдээд өргөдөл гаргаж өгсөн. 1.600.000 төгрөгөө нэхэмжилж байна гэжээ. (хэргийн 34 дүгээр хавтас, хуудас 236-237)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Б.Тэмүүжин мэдүүлэхдээ:

 “...Тэгээд би бэр эгч Солонготой хамт 2016 оны 12 сарын  18-ны өдөр Аоийн гэрт нь очоод 1.400.000 төгрөг бэлнээр өгөөд, баримт хийж аваагүй, дараа нь үлдэгдэл 100.000 төгрөгөө дансаар Энхсайхан ахын мөнгөтэй цуг өгсөн. Тэгээд 2017 оны 02 сарын 20-ны үеэр виз гарна, тэгэхдээ үлдэгдэл төлбөрөө авна гэж Ао хэлсэн.., Тэгээд саяхан Аоийн ярьсан зүйл худлаа болсон, цагдаад шалгагдаж байгааг мэдээд өргөдлөө өгч байна. Ао анх ярихдаа “манай нөхөр солонгос руу гарч байсан юмаа, найдвартай санаа зоволтгүй” гэж хэлсэн. Ингээд л би бэр эгчээрээ дамжуулаад мэдээлэл авч байсан. Аоаас өөр хүнтэй уулзаагүй. 1.500.000 төгрөгөө нэхэмжилж байна гэжээ. (хэргийн 34 дүгээр хавтас, хуудас 239-240)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Г.Пүрэвцогт мэдүүлэхдээ:

 “...Отгонжаргалтай яваад хорооллын Билэг их дэлгүүрийн тэнд нэг пабад Урансайхан гэх 50 орчим настай авгайтай уулзсан. Урансайхан ганцаараа ирээд “Улсын их хурлын гишүүн хэдэн хүн гэрээгээр Солонгос руу гаргах зөвшөөрөлтэй байдаг юмаа, тэрэнд хүн чихэх хэрэгтэй байна. 2016 оны 9 сарын 20 гэхэд мөнгөө өгсөн хүмүүс явчих нь шалгалт энэ тэрийг нь аргалаад явуулна, урьдчилгаа 1.000.000 төгрөг өгчих” гэсэн. Энэ үед Отгонжаргал өөрийнхөө 1 сая төгрөгөө өгчихсөн байсан. Ингээд би 2016 оны 8 сарын 03-ны өдөр Улаанбаатар шилэн банкны 1 давхарт 1 сая төгрөгөө бэлнээр өгчих гэж хэлээд би ганцаараа уулзаад 1 сая төгрөгөө бэлнээр өгөөд маргааш нь хорооллын нотариат ороод зээлийн гэрээ байгуулж баримт хийлгэж авсан. Түүнээс хойш Урансайхантай хэд хэдэн удаа уулзаж асуухад “бүтнэ айх юмгүй, нөгөө хүн нь урагшаа Солонгос руу явчихсан хэд хоногийн дараа та нарын материалыг авч ирнэ тэгэхээр цуглуулаад тэр  хүнтэй уулзуулна” гэж хэлдэг байсан. Ингээд хугацаа сунаад удаашраад байсан бөгөөд сүүлдээ надад Урансайхан янз бүрийн хүний дугаар өгөөд очоод уулз гэж хэлээд тэр дугаараар нь яриад тэнд хүрээд ир энд хүрээд ир гээд огт уулзаагүй. 1.000.000 төгрөгөө нэхэмжилж байна гэжээ. (хэргийн 34 дүгээр хавтас, хуудас 2436)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-С.Энхцэцэг мэдүүлэхдээ:

 “...2016 оны 12 сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод ирээд Их дэлгүүрийн хажууд Ундралтай уулзахад ганцаараа ирсэн. Тэгээд надад Ундрал “надад  таньдаг яаманд ажилладаг эгч байна, таных 3 жил болохоор тэр эгчид материал мөнгийг чинь өгнө, би 3 сар явах хүний мөнгө материалыг авна” гэсэн. Ингээд маргааш нь Ундралтай Ард кино театрын хажууд уулзахад Ао гэх хүнтэй ирээд энэ хүн таны материал мөнгийг авна гэсэн. Урьдчилгаа 2.500.000 төгрөг, виз гарсны дараа 1.500.000 төгрөгийг авна гэж хэлсэн. Тэр дороо нотариат ороод зээлийн гэрээг Аотай хийгээд 2.500.000 төгрөгийг бэлнээр тоолж өгсөн. Ао сүүлд надад хэлэхдээ миний мөнгө материалыг Урансайхан гэх хүнд өгсөн гэж байсан би тэр хүнтэй нь уулзаагүй. 2.500.000 төгрөгөө нэхэмжилж байна гэжээ. (хэргийн 34 дүгээр хавтас, хуудас 248)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-М.Болортуяа мэдүүлэхдээ:

 “...Манай төрсөн ах Болор-Эрдэнэ 2016 оны 12 сарын 18-ны өдөр над руу утсаар яриад “Ао гэдэг хүн солонгос улс руу явах виз гаргадаг гэнээ, яаманд ажилладаг гэнэ, ахын дүү явах уу” гэхээр нь би найдвартай бол тэгье гэж хэлсэн. Ингээд 2016 оны 12 сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод ирээд 18 цагийн үед Энхцэцэгтэй уулзаад хамтдаа Ундрал руу утсаар яриад Улсын их дэлгүүрийн үүдэнд уулзаад “чи нөгөө Ао эгчийн дүү нь виз найдвартай юу, би 3 сарын Солонгос явах виз авмаар байна” гэсэн чинь Ундрал “найдвартай, манай эгч өөрөө ирэх боломжгүй тэгээд намайг явуулсан, хэлний бэлтгэлд суулгана урьдчилгаа мөнгөө одоо өгөх хэрэгтэй” гээд Энхцэцэг 3 жилээр явна гэсэн чинь урьдчилгаа 2.500.000 төгрөг, би 3 сар болохоор урьдчилгаа 1.300.000 төгрөг өг гэсэн. Ингээд тэр дороо би 1.200.000 төгрөг бэлнээр өгөөд 100.000 төгрөгийг нь маргааш нотариатаар ороод өгье гэсэн. Би 2016.12.20-ны орой 18 цагийн үед Ундралтай 100 айлын тэнд уулзаад 100.000 төгрөгөө нэмж өгөөд 1.300.000 төгрөг болгоод нотариат ороод зээлийн гэрээ байгуулсан. 1.300.000 төгрөгөө нэхэмжилж байна гэжээ. (хэргийн 35 дугаар хавтас, хуудас 1-2)

 

Мөрдөн байцаалтад иргэний хариуцагч-Д.Ао мэдүүлэхдээ:

 “...Урансайхантай хамгийн анх найзаасаа утсыг нь аваад ярьсан, утасны цаанаас хөдөлмөрийн биржээр дамжуулж явуулна, 2016.09.25 гэхэд явуулна гэж байсан. Анх БНСУ руу 3 жилээр явахад 2.500.000 төгрөг, урьдчилгаа 1.500.000 төгрөг авна, 1.000.000 төгрөгийг виз гарсны дараа авна, визний 60 ам.доллар тэр хүмүүс тушаах ёстой гэж хэлж байсан. Сүүлд Батхишиг нь 7 хоног хөдөлмөр аюулгүй байдлын хичээлд сууна шүү, 24 ам.доллар, та нар суухгүй байсан ч болно гэхдээ суувал та нарт хэрэгтэй гэж хэлсэн байсан. Ундрал бид хоёрын зуучилсан гэх хүмүүстэй Батхишиг уулзаад хүмүүс удаад байна гэсэн чинь мөнгө чинь 2016.10.31-нд орж ирсэн, яагаад удсан талаар Ундрал, Ао, Урансайхан нараас асуу гэж хэлсэн байсан. Тэгсэн хүмүүс над руу утасдаад Ао эгчээ та бид нарын мөнгийг эргэлдүүлж идэж байгаад өгсөн юм уу, бид нар аль хэдийн явах байсан юм байна, мөнгө тушаагдаагүй удсан байна гэх болсон. Би тэгэнгүүт нь энэ талаар Урансайханд хэлсэн чинь “тийм юм байхгүй, би чамаас аваад хугацаанд нь өгч байсан” гэсэн. Ер нь Урансайхан Ундрал бид хоёроос мөнгө аваад л одоо аваачиж өглөө гээд таксинд суугаад явчихдаг байсан. Би нийтдээ 18.000.000 төгрөг Урансайханд, 4.150.000 төгрөг Батхишигт өгсөн байна. Урансайхан Ундрал бид хоёроос авсан мөнгөө нийлүүлээд 63 сая төгрөг авлаа гэж бичээд нотариатаар баталгаажуулж өгсөн. “...би өөрөө зуучлалын хөлсөнд авсан мөнгө гэвэл Л.Отгонхүүгээс 2 сая төгрөгийг зээлийн гэрээ хийж 2016 оны 11 сарын 17-ны өдөр аваад 500.000 төгрөг, 1.500.000 төгрөгийг А.Уд өгсөн. Би өөрийн авсан 500.000 төгрөгийг Л.Отгонхүүгийн 5042055159 тоот дансанд 450.000 төгрөгийг 2017 оны 05 сарын 16-нд эргүүлж хийж төлсөн байгаа. Одоо үлдэгдэл 50.000 төгрөгийг нь өгнө.  Д.Төмөрчөдөрөөс 2016 оны 11 сарын 16-ны өдөр 2 сая төгрөгийг зээлийн гэрээ хийж аваад 500.000 төгрөгийг нь зуучлалын хөлсөнд өөртөө аваад, 1.500.000 төгрөгийг А.Уд өгсөн. Зуучиллын хөлсөнд авсан 500.000 төгрөгөө Д.Төмөрчөдөрийн дансанд хийж төлсөн. Б.Цолмонгоос 2017 оны 01 сарын 04-ний өдөр 2 сая төгрөгийг зээлийн гэрээ хийж аваад 200.000 төгрөгийг зуучиллын хөлсөнд аваад 1.800.000 төгрөгийг С.Бт аваачиж өгсөн. 200.000 төгрөгөө Б.Цолмонгийн дансанд шилжүүлж төлсөн. Надад өөр зуучиллын хөлсөнд авсан мөнгө, төгрөг байхгүй. Бусад хүмүүстэй зээлийн гэрээ хийж авсан 1.500.000 төгрөгөөс 2.500.000 төгрөгийг А.Уд аваачиж өгч байсан.

“....Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг “Гурванбилэг их дэлгүүр”, 3, 4 дүгээр хорооллын эцэс, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо “Тэнгис” коно театрын хажууд мөнгийг авч байсан. Виз гаргаж өгнө гэж хүмүүсээс авсан мөнгөө А.Уд Баянгол дүүргийн нутаг “Гурванбилэг их дэлгүүр”, 3, 4 дүгээр хорооллын эцэс, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо “Тэнгис” коно театрын хажууд мөнгийг өгдөг байсан гэжээ. (хэргийн 35 дугаар хавтас, хуудас 7-9, 36 дугаар хавтас, хуудас 191, (52 дугаар хавтас, хуудас 167-168)

 

Мөрдөн байцаалтад иргэний хариуцагч-А.Ундрал мэдүүлэхдээ:

 “...Би найз Энхболдоос сонсоод Ао эгчтэй уулзахад БНСУ руу явуулж өгдөг, хөдөлмөрийн яаманд ажилладаг найдвартай хүн байгаа, 7 хүн явсан гэж надад хэлсэн учраас итгэж, өөрийн танилууд, хамаатан садангууддаа хэлсэн. Энхболдын эгч учраас Ао эгчид итгээд итгэлтэй найдвартай юм байна гэж бодоод өөрийн танил, ах дүү нартаа хэлсэн. Би нийтдээ 15 хүн зуучилж өгсөн бөгөөд надад ах дүү, найз танилуудаа залилах зорилго байгаагүй. Харин мөнгө унагааж өөрийн болон найз Энхболдын зардлыг гаргая гэж бодож байсан. Ао эгч надад ямар нэг бичиг баримт үзүүлээгүй, тэгээд анх бол цаад хүнийхээ ажил төрөл нэрийг хэлж болохгүй, нууцалдаг гээд байсан. Урансайхан би дансаар мөнгө авч болохгүй, миний ажил албан тушаалд сөргөөр нөлөөлнө, хаанаас хэнээс мөнгө орж ирсэн гээд шалгадаг болохоор дансаар мөнгө авч болохгүй гээд байсан. Сүүлд нь Батхишигт мөнгийг чинь өгсөн гэж бид нарт хэлсэн, бид нар итгээд Батхишигийг баахан хайж явсан, тэгсэн Батхишиг нь би аваагүй, тэр байтугай 150.000 төгрөгийг хүртэл Урансайхан өөрөө авсан, гадаа машинд хүлээж байгаад авдаг байсан гэж надад хэлсэн..” гэх мэдүүлэг /35хх 25-26 хуудас/,

Д.Лхагва-Очироос Япон улсын виз гаргахад зуучилж өгнө гэж хэлээд 3.500.000 төгрөгийг зээлийн гэрээ хийж аваад зуучиллын хөлсөнд 1 сая төгрөгийг нь өөртөө аваад 2.500.000 төгрөгийг Д.Аоаар дамжуулаад А.Уд өгсөн. Би өөрийнхөө зуучлалын хөлсөнд авсан 1 сая төгрөгөө Д.Лхагва-Очирт хариуцан төлнө. Хохирогч Б.Халтархүүгээс Солонгос улсын виз гаргахад зуучилж өгнө гэж хэлээд 2.500.000 төгрөгийг зээлийн гэрээ хийж аваад зуучиллын хөлсөнд 1 сая төгрөгийг авсан. 1.500.000 төгрөгийг нь Д.Аоаар дамжуулаад А.Уд өгсөн. Т.Хосбаяраас Солонгос улсын виз гаргахад зуучилж өгнө гэж хэлээд 2.500.000 төгрөгийг зээлийн гэрээ хийж аваад зуучлалын хөлсөнд 1 сая төгрөгийг би өөрөө аваад үлдсэн 1.500.000 төгрөгийг Д.Аоаар дамжуулж, А.Уд өгсөн. Б.Энхсолонгоос Солонгос улсын виз гаргахад зуучилж өгнө гэж хэлээд 2.500.000 төгрөгийг зээлийн гэрээ хийж аваад зуучлалын хөлсөнд 1 сая төгрөгийг өөртөө аваад 1.500.000 төгрөгийг нь Д.Аоаар дамжуулаад А.Уд өгсөн. Г.Тунгалагсарангаас Солонгос улсын виз гаргахад зуучилж өгнө гэж хэлээд 2.500.000  төгрөгийг зээлийн гэрээ хийж бэлнээр аваад зуучиллын хөлсөнд 1 сая төгрөгийг өөртөө аваад 1.500.000 төгрөгийг Д.Аоаар дамжуулж А.Уд өгсөн. Б.Ариунаагаас Япон улсын виз гаргахад зуучилж өгнө гэж хэлээд 3.500.000 төгрөгийг зээлийн гэрээ хийж бэлнээр аваад зуучиллын хөлсөнд 1 сая төгрөгийг нь өөртөө аваад 2.500.000 төгрөгийг Д.Аллтантунгалагаар дамжуулж А.Уд өгсөн. Г.Тамираас Солонгос улсын виз гаргахад зуучилж өгнө гэж хэлээд 2.500.000 төгрөгийг зээлийн гэрээ хийж аваад зуучлалын хөлсөнд 1 сая төгрөгийг нь өөртөө аваад 1.500.000 төгрөгийг Д.Аоаар дамжуулаад А.Уд өгсөн. Б.Ууганбаяраас Солонгос улсын виз гаргахад зуучилж өгнө гэж хэлээд 2.500.000 төгрөгийг зээлийн  гэрээ хийж аваад  хөлсөнд 1 сая төгрөгийг өөртөө аваад 1.500.000 төгрөгийг Д.Аоаар дамжуулаад А.Уд өгсөн. С.Энхцэцэгээс Солонгос улсын виз гаргахад зуучилж өгнө гэж хэлээд 2.500.000 төгрөгийг зээлийн гэрээ хийж аваад 1 сая төгрөгийг өөртөө аваад 1.500.000 төгрөгийг Д.Аоаар дамжуулаад А.Уд өгсөн. Ингээд би нийт 9 хүний виз гаргуулж авахаар өгсөн мөнгөнөөс зуучлалын хөлсөнд 9 сая төгрөгийг өөртөө авсан. Энэ мөнгөө хариуцаж төлнө гэжээ. (хэргийн 35 дугаар хавтас, хуудас 25-26, 36 дугаар хавтас, хуудас 191, 52 дугаар хавтас, хуудас 167-168)

 

А.У нь Д.Ао, А.Ундрал нараас нийт 63.000.000 төгрөгийг хүлээж авсан гэсэн 2017.01.23-ны өдөр үйлдсэн тодорхойлолтын хуулбар. (хэргийн 35 дугаар хавтас, хуудас 12)

 

57. С.Б нь 2016 оны 8 дугаар сарын 22-ноос 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 73а байрны 13 тоот өөрийн түрээсэлж буй байрыг хохирогч Б.Энхтайванд өөрийн мэдлийн мэтээр ойлгуулан хуурч, 1 жилийн хугацаатай түрээслэх нэрийдлээр зээлийн гэрээ байгуулж, 3 000 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Б.Энхтайван мэдүүлэхдээ:

 “...Би фейсбүүк зар сонинд байр удаан хугацаагаар түрээслэж суух, мөнгө зээлж хүүнд нь удаан хугацаагаар байр түрээслэж сууна гэсэн зар тавьсан. Тэр зарын дагуу өөрийгөө Батхишиг гэгч 2016.08.22-ны өдөр над руу холбоо барьж, бид хоёр “Гялс” төвийн хажуу талын Гоймондоо гэх газарт уулзсан. Тэгэхэд Батхишиг гэгч нь “Гоймондоо” гэсэн газраа өргөжүүлэхийн тулд мөнгө яаралтай хэрэгтэй байга учраас манай хүүхдийн нэг өрөө  байранд жилийн хугацаатай суу гээд уг байрны хаягийг Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 73/а байрны 13 тоотыг түрээслэхээр болж тохироод Батхишигийн мобайл данс руу би өөрийн мобайл банкаар 2016.08.22-ны өдөр 1.500.000 төгрөг, 2016.08.23-ны өдөр дахин 1.500.000 төгрөг шилжүүлэг хийгээд 2016.08.23-ны өдрөөс эхлэн манай дүү Баярцогтын Энхмөнх нь тэр байранд орж суусан. Түүнээс хой 2016.09.20-ны үеэр уг байрны жинхэнэ эзэн болох Жанцалдулам уг байранд ирж манай дүүтэй уулзаад, “Батхишигийг өөрийнх нь байрыг түрээслэж байгаа хүн гэж хэлээд, байраа суллан өгөхийг шаардсан. Батхишигийн гар утасны дугаар руу нь залгахад удахгүй мөнгийг чинь өгье дансаа явуул гэхээр нь дансаа явуулсан боловч нэг сарын хугацаанд нэг ч төгрөг орж ирээгүй. Тэгэхээр нь Батхишигийн ажиллуулж байсан гоймонгийн газар очтол түүнийг нь өөр хүмүүс ажиллуулж байсан бөгөөд Батхишигийг асуухад түрээслэхээ больсон гэж хэлсэн гэжээ. (хэргийн 35 дугаар хавтас, хуудас 116)

 

Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт. (хэргийн 35 дугаар хавтас, хуудас 116)

 

58. А.У 2015 оны 3 дугаар сарын 14-ний өдөр “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, Н.Баярмаагаар зуучлуулж, хохирогч Б.Аээс 2 500 000 төгрөгийг дансаар шилжүүлүүлэн авч, залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Б.А мэдүүлэхдээ:

“...2015 оны 03 сарын 12-ны өдөр байхаа Н.Баярмаа утсаар яриад “найз нь барилга нураалтын ажлын зууч хийж байгаа, ганц нэг ажил гарчихсан авах хүнгүй эзэнгүй байна, энэ дээр мөнгө нийлүүлээд орчихооч, чамд мөнгө байна уу, нураалтын ажил хийгээд мөнгө илүү гардаг юмаа, 370 сая төгрөгийн ажил байгаа. Үүнээс 10 саяыг өгөөд тэгээд ажлаа хийж дууссаны дараа 370 сая төгрөгийн  13 хувийг аваад ажил зуучилсан хүмүүстэй өгнө, тэгээд 55 саяар нураана, компанитай нь ярьчихсан байгаа, тэгээд үлдсэн мөнгө бүгдээрээ хувааж авна. Энэ ажил 3 сарын 15-наас эхлэнэ, бид нар жаахан сүүлдэж орж байгаа болохоор сүүлээр ажлаа авна” гэж хэлэхээр нь би “за би мөнгө олж өгье” гэж хэлээд хүнээс 2.500.000 төгрөгийг Н.Баярмаагийн өгсөн 5020582385 гэсэн дансны дугаар луу 2.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд Н.Баярмаа анх надаас мөнгө авахдаа цаанаа хүн байгаа гэж хэлээгүй, дамжуулж өгдөг дарга нар байгаа гэсэн битүү зүйл хэлж байсан. Ингээд мөнгө өгсний дараа хэлсэн ярьсан хугацаа нь сунаад л сүүлдээ өнөөдрийг хүрсэн. Ингээд би Н.Баярмаад уурлаад мөнгөө нэхэж байхад 2015 оны 4 сарын сүүлээр Урансайхан гэх хүнд өгсөн, Урансайхан нь цаашаа Баянбилэг гэх  хүнд өгсөн гэдгийг 2015 оны 10 сард хэлсэн. Тэгээд Урансайхан гэх хүнтэй 2015 оны 10 сард Баярмаатай хамт хорооллын Мазаалай гэх цайны газарт уулзахад Урансайхан гэх авгай ганцаараа сууж байсан. Тэгээд би Урансайханаас  мөнгөө нэхсэн чинь 5, 5 компаниар нь багцлаад ажилд нь гаргаж байна, таны ажил удахгүй орчих нь гэж хэлсэн. Урансайхан өөрийнхөө хаана ямар ажил хийдэг талаараа яриагүй. Баянбилэг гэх хүнтэй нь уулзаагүй, Урансайхантай ахиж уулзаагүй, утсаар ярихаар утсаа авдаггүй. Ингээд Баярмаагаас мөнгөө нэхээд өнөөдрийг хүрч байна. Би анх мөнгөө Баярмаад өгөхдөө 2.500.000 төгрөгөө ахиулаад сар гарангийн дараа гэхэд авна гэж бодож байсан. Баярмаа өөрөө 14 хоногийн дотор барилга нураалтын ажил гараад ажлаа хийгээд мөнгөө авна гэж байсан. Миний хуурай эгч Эрдэнэчимэгийн хүү Бямбацэрэнд тухайн үед Баярмаагийн хэлсэн ажлыг ярьсан чинь Баярмаатай уулзаад яриад 1.500.000 төгрөгөө өгсөн байсан. Бямбацэрэн Баярмааг танихгүй надаас утасны дугаар авч танилцсан. Баярмаа ярихдаа Урансайханыг “барилга нураалтын ажил олгогч, жинхэнэ хүн нь” гэж хэлдэг. Урансайхан нь Баярмаагийн талаар юм яриагүй. Миний ойлгосноор Баярмааг Урансайханы нэг ажилчин зуучлагч нь юм байна гэж ойлгосон, Урансайхан ажил олгодог яамны хүн гэж бодсон. Би Баярмаагийн ярьсан зүйлд итгээд ашиг олох нь гээд мөнгөө өгсөн гэжээ. (хэргийн 36 дугаар хавтас, хуудас 36-37)

 

59. Б.У, М.А нар бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд А.Алтанзул болон түүний гэр бүлийн хамаарал бүхий хүмүүст нь “Бүгд найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, хохирогч А.Алтанзулаас 42 200 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-А.Алтанзул мэдүүлэхдээ:

 “...Манай хамаатны Цэндээ гэдэг эгч маань Солонгос улсад ажиллаж амьдардаг юм. Тэгээд 2017 оны 7 сарын үед над руу яриад Нарантунгалаг гэдэг хүн Солонгос Улс руу хүн найдвартай гаргадаг гэж байна, чи очоод уулзаач гэсэн. Тэрний дагуу би.., Нарантунгалаг гэдэг хүнтэй уулзаад гадаад паспорт, 2 хувь цээж зураг, гэрлэлтийн лавлагаа, дансны хуулга өгөөд явсан. Тэгсэн орой нь Нарантунгалаг гэх эмэгтэй Урангоо, Эрдэнэбаатар нартай хамт байж байсан бөгөөд миний өглөө өгсөн Наранзулын виз гарчихсан надад өгсөн. Наранзул 2017.07.08-ны өдөр Солонгос улс руу яваад одоо тэндээ ажиллаж байгаа. Тэгэхээр нь би дахин хүн гаргуулъя гэж хэлсэн чинь би одоогоор дахин хүн гаргах боломжгүй болсон болохоор та Урангоо гэдэг хүнтэй яриад наад асуудлаа зохицуулж болно гэсэн. Тэгэхээр нь би холбогдоход Урангоо бичиг баримтаа бүрдүүлээд аваад ир, бид нар мөнгөө бичиг баримтаа авахдаа бэлнээр нь шууд авна гэж хэлсэн. 2017.10.06-ны өдөр Урангоо над руу яриад 7 хүний виз гарчихсан гээд миний фэйсбүүк мессенжер лүү гадаад паспортын визтэй хэсгийн зургийг дараад явуулсан. Тэгээд үлдсэн мөнгөө хий гэсэн тэрний дагуу би үлдсэн 3 хүний мөнгийг 2017.10.09-ний өдөр Урангоотой утсаар яриад үлдэгдэл 3 хүний мөнгийг өгье гэхэд надад Мижиддоржийн Төртулга гэдэг хүний данс руу хийчих гээд 5053366031 гэсэн данс өгсөн. Тэгээд би тэрийг нь тухайн өдрөө шилжүүлсэн. Тэгээд паспортоо авъя гэсэн чинь та нарын визийг том яамны хүмүүстэй хамт оруулчихсан чинь дундаас нь сугалж авч чадахгүй байна тийм болохоор хүлээж бай гээд хэлсэн бөгөөд бид нар 17-ны өдөр Солонгос руу нисэхээр захиалга өгчихөөд хүлээж байсан чинь паспорт өгөөгүй ба арга буюу Урангоогийн гэрт Их монгол хороололд очиж уулзахад та нарын виз гараагүй юм байна лээ. Би Ариумаад өгчихсөн чинь гараагүй мөртлөө хуурамч зураг явуулсан байна гэсэн. Тэгэхээр нь Ариумаатай ярихад очиж уулзъя гэж надад хэлсэн бөгөөд Шар хаданд бид нартай 2017.10.17-ны өдөр ирж уулзаад та нарын виз гарчихсан, харин би сугалаад авч чадахгүй байна гэсэн. Тэгээд бид нар хүлээгээд дийлээгүй ба 2017.11 сарын сүүлээр Урангоогоос паспортоо авсан чинь ямар ч виз дарагдаагүй хоосон байсан. 2.100.000 төгрөгийг авсан, өөр мөнгө аваагүй гэжээ. (хэргийн 40 дүгээр хавтас, хуудас 45-47)

 

Б.Угийн 42.200.000 төгрөгийг Солонгосын виз гаргаж өгөхөөр авсан талаараа А.Алтанзулд бичиж өгсөн баримтын хуулбар. (хэргийн 40 дүгээр хавтас, хуудас 104)

 

 М.А өөрийн төрсөн дүү М.Төртулгын дансаар 2017.10.09-ний өдөр 18.000.000 төгрөгийг авсан дансны хуулга. (хэргийн 40 дүгээр хавтас, хуудас 107)

 

60. М.А нь 2017 оны 02 дугаар сарын 23-наас 24-ний өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт  “Төрийн орон сууц корпорацийн түрээсийн орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч, Л.Дарханцэцэгээр зуучлуулан, хохирогч Г.Орхоноос  3 000 000 төгрөг,

хохирогч Л.Дарханцэцэгээс 1 500 000 төгрөг,

2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Оээс 17 500 000 төгрөг,

2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Т.Золбоогоос 3 000 000 төгрөг тус тус залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Т.Золбоо мэдүүлэхдээ:

 “...2017 оны 5 дугаар сарын үеэр манай хадам эгч Өлзийдэлгэр нь “миний таньдаг хүн Төрийн орон сууцны корпорацийн мэдэлд байдаг Хангай хотхонд байранд хүн оруулж өгнө гэж байна, хамтдаа орох уу” гэж хэлсэн. Би тухайн үед уг саналыг зөвшөөрсөн. Нэг өдөр Өлзийдэлгэр эгч “нөгөө хүн чинь байр хөөцөлдөхөд 3 сая төгрөг надад хэрэгтэй байна гээд байна” гэж надад хэлсэн. Үүний дагуу 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр эгч Өлзийдэлгэр бид хоёр бэлэн 3 сая төгрөг бэлдээд Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Сүү ХХК-ийн үүдэнд Ариумаа эгчид Өлзийдэлгэрийн машин дотор уулзаад мөнгөө бэлнээр нь өгсөн. Тухайн үед Ариумаад мөнгө өгөх үедээ тэмдэглэлийн дэвтэр дээр хүлээж авсан гэж өөрөөр нь гарын үсэг зуруулж өгсөн. Тэр үед Ариумаа нь “одоо сонгууль болж байна, сонгуулийн дараа гэхэд л байранд оруулах болно” гэж хэлсэн. Түүнээс хойш сардаа 1-2 удаа утсаар холбогдоод “удахгүй байр бүтэх гэж байна” гэж хэлсээр байгаад 2017 оны 11 дүгээр сар хүрсэн юм. 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хадам ээж Мөнхжаргалын дансаар 3 сая төгрөгийг М.Агийн найз Батцэрэнгийн Энхсоёл гэдэг хүнээс дансаар хүлээж авсан гэжээ. (хэргийн 40 дүгээр хавтас, хуудас 167-168)

 

Төрийн орон сууц корпораци ТӨҮГ-аас ирүүлсэн албан бичигт:

М.А нь “Төрийн орон сууц корпораци” ТӨҮГ-т ажилладаггүй бөгөөд Хангай хотхоны төрийн түрээсийн орон сууцны 514 дүгээр байрны 97 тоотод амьдарч байгаад “Иргэдийг түрээсийн орон сууцад хамруулах журам”-ыг удаа дараа зөрчсөн тул түрээсийн гэрээг цуцалж, орон сууцыг буцаан авсан.., Тунгалаг овогтой Золбоо нь манай байгууллагад түрээсийн орон сууцад хамрагдахаар материал бүрдүүлж өгөөгүй бөгөөд хамрагдах хүсэлтэй иргэдийн жагсаалтад тус иргэний нэр байхгүй байна гэжээ. (хэргийн 40 дүгээр хавтас, хуудас 241)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Б.О мэдүүлэхдээ:

 “...2017.03.10-ны орчимд манай найз Алтантуяатай уулзахад ТОСК-ийн Яармагийн түрээсийн байранд нэг айлыг 3.500.000 төгрөгөөр оруулах боломж байна шүү гэж надад хэлсэн. Алтантуяа тэр хүнтэй нь уулзуулаад өгч болно шүү гэж хэлсэн. Ингээд маргааш нь бил үү, нөгөөдөр нь Улаанбаатар их дэлгүүрийн доор Ариумаа, Алтантуяа бид гурав уулзсан. Уулзахад Ариумаа нь анкет өгөөд энийг бүрдүүл, мөн орох хүмүүстэй өөрийн нэр дээр орон сууцгүй гэдгээ баталсан бичгээ яаралтай гаргуул, мөн 3.500.000 төгрөгийг бэлнээр нь өг гэж хэлсэн. Тэгээд би 5 хүний бичиг баримтыг 17.500.000 төгрөгийн хамт бүрдүүлээд 2017.03.13-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Миний дэлгүүрийн хажууд бейкерид Ариумаа, Алтантуяа бид гурав уулзалдаж мөнгө, төгрөгөө өгсөн. Тэгээд энэ асуудал маань шийдэгдэхгүй байсан ба ярихаар гарын үсэг зурдаг хүмүүс нь байхгүй гадагшаа явсан байна гэж янз бүрийн шалтаг шалтгаан тоочоод өдий хүрсэн. Ариумаа гэх эмэгтэй нь тухайн үед надад хэлэхдээ бараг ТОСК-д ажилладаг юм гэж надад өөрийгөө танилцуулсан. Сүүлд ажлаасаа гарсан гэж хэлсэн. ...Ингээд орон сууцанд оруулах асуудал нь худлаа болоод ирсэн чинь Ерөөлт Ариумаагаас 3.500.000 төгрөг аваад надад өгсөн. Миний байранд оруулж өгөх гэж байсан Алтантуяа 600.000 төгрөг надад өгсөн. Ариумаагийн найз эмэгтэйгээс 3.000.000 төгрөг надад өгсөн. Би Ариумаагаас 10.400.000 төгрөгийг нэхэмжилнэ гэжээ. (хэргийн 40 дүгээр хавтас, хуудас 171-174)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Г.Орхон мэдүүлэхдээ:

 “...Багын найз Дарханцэцэг 2017 оны 02 сарын 20-ны өдөр Түрээсийн орон сууцны байранд орох боломжтой юм байна, материалаа бүрдүүлээд бэлэн 5 сая төгрөгтэй бол Баянсэлэнгийн туслах Ариумаа гэдэг хүүхэнтэй холбогдоод тэр хүнээр гаргаж өгөх юм, 03 сарын 06-ны өдөр байр ашиглалтанд орно, тэр байранд орох юм байна гэж хэлсэн..., 2017 оны 02 сарын 23-ны өдөр Улсын их дэлгүүрийн ертөнцийн зүгээр баруун талд нь байдаг нэрийг нь мэдэхгүй цайны газарт Дарханцэцэгтэй уулзаад өөрийн Хаан банкны мобайл банкнаасаа Дарханцэцэгийн Хаан банкны 5062039767 дугаартай данс руу 5 сая төгрөгийг шилжүүлсэн..., миний өгсөн 5 сая төгрөгийн 2 сая төгрөгийг нь Дарханцэцэг авч, 3 сая төгрөгийг Ариумаад өгч, гарын үсэг зуруулсан байдаг. Үүнээс Дарханцэцэг 2 сая төгрөгөө надад цувуулж өгөөд дуусгасан. Одоо Ариумаагаас 3 сая төгрөгөө авмаар байна. “...Би өөрийн шилжүүлсэн 5 сая төгрөгөөс 2 сая төгрөгийг буцаагаад Дарханцэцэгээс авсан. Үлдсэн 3 сая төгрөгийг Дарханцэцэг төлж барагдуулж байгаа. Миний хувьд Ариумаагаас мөнгө төгрөг нэхэмжлэхгүй гэжээ. (хэргийн 41 дүгээр хавтас, хуудас 16,18)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Л.Дарханцэцэг мэдүүлэхдээ:

 “...Би 2016 оны 7 дугаар сараас хойш түрээсийн орон сууцанд орох гэж явж байгаад Ариумаа гэх хүнтэй утсаар холбоо барьж танилцсан. 2017 оны 02 дугаар сарын 20-дын орчим Ариумаатай уулзсан. Уулзсан учир нь Ариумаа надад хэлэхдээ түрээсийн орон сууцанд хүн оруулах боломж байгаа гэж хэлсэн. Ариумаатай уулзсаны дараа түрээсийн орон сууцны талаар Орхонд хэлсэн. Орхон над руу түрээсийн орон сууцанд орно гэж миний Хаан банкны 5062039767 дугаарын данс руу 2017.02.23-ны өдөр 5 сая төгрөг шилжүүлсэн. Энэ мөнгийг аваад Ариумаад 3 сая төгрөгийг өгсөн, үлдсэн 2 сая төгрөгийг буцаагаад Орхонд өгсөн. Ариумаа түрээсийн орон сууцанд Орхоныг оруулж чадаагүй юм. Би тэгэхээр нь найз Орхоныг хохируулчихлаа гээд Ариумаагийн өмнөөс мөнгийг нь Орхонд төлсөн..., Мөн би өөрийн төрсөн охин Э.Урангоог түрээсийн орон сууцанд оруулна гэж Ариумаад 1.500.000 төгрөг өгсөн. Ингээд нийт 4.500.000 төгрөгийг Ариумаагаас нэхэмжлэх болсон. Ариумаа надад 2018.09.10-ны өдөр миний Хаан банкны 5062039767 дансаар 100.000 төгрөг шилжүүлж өгсөн. Ингээд 4.400.000 төгрөгийг Ариумаагаас нэхэмжлэхээр болж байгаа гэжээ. (хэргийн 41 дүгээр хавтас, хуудас 22-23)

 

Л.Дарханцэцэгийн Хаан банкны 5062039767 тоот данснаас М.Агийн ээж О.Янжинлхамын 5027460155 тоот дансанд 2017.02.23-ны өдрийн 05:50 цагт 1.000.000 төгрөг, 2017.02.24-ний өдрийн 11:40 цагт 1.500.000 төгрөг,

Л.Дарханцэцэгийн Хаан банкны 5062039767 тоот дансанд хохирогч Г.Орхоноос 2017.02.23-ны өдрийн 18:22 цагт 5.000.000 төгрөг шилжүүлсэн талаарх дансны хуулгууд. (хэргийн 41 дүгээр хавтас, хуудас 54,56-58)

 

61.А.У, Б.Оюунчимэг нар бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Т.Фф, Б.Оюундалай нараар зуучлуулж, хохирогч Г.Ж, Н.Оргил нараас 30 000 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Г.Ж мэдүүлэхдээ:

 “...2017 оны 7 дугаар сарын 30-ны үед би найз Оргилтой хамт явж байхад өмнө нь хамт ажилладаг байсан Фф холбоо бариад “нураалт барилгын ажил байна сонирхох уу” гэж яриад бид нар 11-р хороололд нэг ресторанд уулзахаар болсон. Тэгээд уулзахдаа Фф, Оюундалай нартай уулзаад Оюундалайтай нь тухайн үед танилцсан. Тэр үед Оюундалай нь өөрийн найз Оюунчимэг гэх барилгын салбарт ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан, барилгын ажил олж өгдөг хүн байдаг гэж яриад өнгөрсөн. Тэгээд 2014 оны 8 дугаар сарын 05-ны өдөр нөгөө ресторандаа Оюундалай, Оюунчимэг нартай дахиж уулзахад Оюунчимэг нь нураах барилгын жагсаалт болон үнэлгээг надад үзүүлээд “эдгээр ажлууд байна, энэ барилгуудаас сонгочих” гэхээр нь би Баянзүрх дүүрэгт байх 300.000.000 төгрөгний өртөгтэй сургууль, цэцэрлэгийн барилгын нураах ажлыг сонгоод тарсан. Тэгээд тэр оройноо Оюундалай нь над руу утсаар “нөгөө ажил чинь маргааш гэхэд гарахаар боллоо, бид нар ажил олж өгсний урьдчилгаа 10 хувийг өг” гэхээр маргааш нь Оюундалай, Оюунчимэг нартай Улсын бүртгэлийн хойд талын нотариатад би Оргилтой хамт очоод зээлийн гэрээ хийж бэлнээр 30 000 000 төгрөгийг өгсөн. Би ажил авахын тулд өөрөөсөө 10 сая төгрөг, манай найз Оргил 20 сая төгрөгийг тус тус гаргаж, нийт 30 сая төгрөг бүрдүүлэн бэлнээр өгсөн. Харин жил гарны дараа Урансайхан гэдэг хүнд Оюунчимэг, Оюундалай нар мөнгөө өгсөн гэдэг юм. Урансайхан гэх хүнтэй 2 удаа уулзсан, уулзахад мөнгийг би авсан, ойрын үед мөнгийг чинь гаргаж өгнө гэдэг. Ингэж хэлсээр 2 жил гаран болсон гэжээ. (хэргийн 41 дүгээр хавтас, хуудас 85-88)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Н.Оргил мэдүүлэхдээ:

 “...Оюундалай, Оюунчимэг нарт мөнгө өгөхдөө 2014.08.06-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Гэрээ байгуулж байхдаа 2-оос 3 хоногийн дотор нэг ажил гарна, аль түрүүлж мөнгө өгсөн хүнд нь ажил гаргаж өгнө гэж байсан. Бид нар мөнгөө өгсөн боловч тэдгээр хүмүүсийн хэлсэн цаг хугацаанд ажил нь гараагүй. Ажил юу болж байгаа талаар нь асуухаар  одоо гарна гээд 2 жил гаран болсон. Мөнгөө нэхэхээр Оюундалай, Оюунчимэг нар нь цаашаагаа Урансайхан гэдэг хүнд өгсөн гэдэг. Урансайхан нь газар өгье, дараа нь төмөр өгье гэж хэлж байсан боловч өгөөгүй байгаа гэжээ. (хэргийн 41 дүгээр хавтас, хуудас 94)

 

62.С.Б 2017 оны 10 дугаар сарын 11-нээс 14-нийг хүртэл хугацаанд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Уранчимэгээс “хүүхдийг чинь цэцэрлэгт оруулж өгнө” гэж хуурч, 300 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Б.Уранчимэг мэдүүлэхдээ:

 “...Хоролсүрэн эгчид “бага хүүхдээ цэцэрлэгт оруулах гэсэн юм” гэж хэлсэн. Хоролсүрэн эгч “манай найз Батхишиг БЗД-ийн 22 дугаар цэцэрлэгт ажилладаг байсан, одоо гарчихсан. Танай хүүхдийг цэцэрлэгт оруулж өгөх байх гэж хэлсэн. Тэгээд хэд хоногийн дараа намайг арга зүйчийн данс руу 200.000 төгрөг шилжүүлчих, хүүхдээ цэцэрлэгт оруулахдаа ангийн багшид нь ариун цэврийн хэрэглэлүүдийн мөнгө гэж 100.000 төгрөг өгчихөөрэй гэж хэлсэн. Тэгээд би 2017.10.11-ны өдөр 5016212399 гэсэн данс руу 200.000 төгрөг шилжүүлсэн..., Батхишиг над руу залгаад ангийн багшид нь өгөх 100.000 төгрөгийг миний данс руу шилжүүлчих гэсэн. Тэгээд 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 5079002284 гэсэн данс руу 100.000 төгрөг шилжүүлсэн. Ингэж шилжүүлсний дараа Батхишиг над руу залгаад хүүхдээ хэд хоногоос дагуулаад ир, одоогоор цэцэрлэг дээр хяналт шалгалттай байна гэсэн гэжээ. (хэргийн 41 дүгээр хавтас, хуудас 222-223)

 

63.С.Б 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Бүгд Найрамдах Солонгос улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах виз гаргаж өгнө гэж хуурч, хохирогч Г.Азбаяраас 316 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Г.Азбаяр мэдүүлэхдээ:

 “..2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр танил болох Баттүвшин гэх залуугаас Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд ажилладаг Батхишиг гэдэг эмэгтэй Солонгос улсад гэрээгээр ажиллах виз гаргадаг гэнээ гэж сонсоод утсаар нь холбогдож ажлын гадаа хүрээд ир гэхээр нь Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны гадаа очиход Батхишиг гэгч эмэгтэй дотроос нь гараад ирсэн бөгөөд машин дотор уулзсан ба интернетээс татаад хэвлэсэн юм шиг харагдаж байсан анкет өгөөд энийг бөглөөд өг гэсэн. Тэгээд бичиг баримт бүрдүүлэхэд шаардлагатай урьдчилгаа гээд 316 000 төгрөг өг гэхээр нь тэр дор нь данс руу нь шилжүүлсэн. Сураггүй болчихоор нь Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яаманд очиж зургийг нь үзүүлээд ийм хүн ажилладаг уу гэсэн чинь тийм хүн байхгүй гэж байсан. Батхишиг гэгч хэлэхдээ мөнгөтэй хүн байвал олж өгөөч хэдэн хүн нэмээд виз гаргуулчихмаар байна гэдэг байсан гэжээ. (хэргийн 42 дугаар хавтас, хуудас 28-29)

 

64. С.Б 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр иргэн О.Даваадорж нарын хүмүүсээр зуучлуулан, “хямд үнээр 22.2 тонн шатахуун худалдана” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, “Эм Жи Жи И Си” ХХК-ийн уурхайн дарга хохирогч Пэс 30 885 800 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-П мэдүүлэхдээ:

 “...Даваадорж 2017 оны 10-р сарын эхээр над руу залгаад “танай компани манайхаас хэдэн тонн түлш авчихаач” гээд гуйгаад байсан. Тэгэхээр нь би за за гээд Даваадоржоос түлш авахаар болсон ба Даваадорж 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр над руу залгаад нөхдүүд мөнгөө шилжүүлэхгүй бол түлш гаргахгүй байна гэж хэлсэн. Тэгээд би Даваадоржид итгээд, 22.2 тонн түлш авахаар тохиролцоод Даваадоржийн өгсөн данс руу шилжүүлэх гэтэл хувь хүний данс байсан. Тэгэхээр нь би Даваадорж руу буцаж залгаад саяны өгсөн данс чнь хувь хүний данс байна  гэж хэлтэл зүгээрээ би одоо харж байгаад ачуулна гэж хэлсэн. Тэгэхээр нь би итгээд 2017 оны 10-р сарын 19-ний өдөр өөрийн “Эм Жи Жи И Си” ХХК-ийн нягтлан Чинзоригоор мөнгөө шилжүүлүүлсэн. Уг мөнгө нь бүгд компанийн мөнгө байгаа юм гэжээ. (хэргийн 42 дугаар хавтас, хуудас 116-117)

 

Мөрдөн байцаалтад гэрч-О.Даваадорж мэдүүлэхдээ:

 “...Б.Лувсандагва, Петровисийн нярав С.Б гэх хүнээс 1 литрийг нь 1.300 төгрөгөөр тооцож, 22 тонн түлш авахаар гэрээ байгуулчихлаа миний дүү түлш авах байгууллага байвал олж өгөөч гэж хэлсэн. Бат-Эрдэнэ хүлээн зөвшөөрч авахаар болсон. Тэгээд би 2017.10.18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Петровис трейдинг ХХК-ийн үүдэн дээр машинаа оруулах гээд зогсож байсан чинь Лувсандагва, өөрийн нягтлан гэх Алтанцэцэг нар нь Батхишиг гэх хүнтэй утсаар яриад түлш авах машины дугаар зэргийг өгөөд удахгүй ачаанд оруулна гэж байна гэж хэлэхээр нь би итгэж байсан. Тэгээд 2 цаг гарны дараа Лувсандагва 22 тонн түлшний төлбөр болох 30.885.800 төгрөгийг данс руу хийчих л юм бол шууд түлш ачина гэж хэлсэн. Тэгээд Бат-Эрдэнэ уг дансанд түлшний төлбөр болох 30.885.800 төгрөгийг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсэнээс 2 цаг өнгөрсөн, Батхишиг нь одоохон орууллаа гээд байсан. Тэгээд 3-4 цагийн дараа Батхишигийн утас нь холбогдохоо больсон гэжээ. (хэргийн 42 дугаар хавтас, хуудас 120-121)

 

65. Т.Х, С.Б нар бүлэглэн 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, хохирогч С.Къаас 4 289 129 төгрөг залилсан,

 

Т.Х ганцаараа “Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хохирогч С.Болдбаатараас 6 000 000 төгрөг,

2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хохирогч Т.Бат-Отгоноос 4 000 000 төгрөг,

2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр О.Одончимэгээр зуучлуулж, хохирогч  А.Дашпэлжээгээс 10 000 000 төгрөг,

 2016 оны 7 дугаар сарын 01-нээс 2017 оны 7 дугаар сар хүртэл хугацаанд хохирогч Э.Дэлгэрзаяагаас  2 244 564 төгрөг,

 2017 оны 7 дугаар сард хохирогч Ч.Батбаатараас 170 000 төгрөгийг,

2017 оны 7 дугаар сард хохирогч Х.Батсайханаас 214 564 төгрөгийг тус тус залилсан,

С.Б 2016 оны 9 дүгээр сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Бүгд Найрамдах Солонгос улс руу явах визийг чинь гаргуулж бүтээж өгнө” гэж хуурч, хохирогч А.Дашпэлжээгээс 500 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-С.Къ мэдүүлэхдээ:

 “...2017 оны 7 дугаар сарын 23, 24-ний өдөр Хандсүрэн, Батхишиг нар манай гэрийн гадаа ирсэн. Ингэж ирэхэд нь Батхишигт 4 сая төгрөгийг гялгар уутанд хийгээд бэлнээр өгсөн. Батхишиг мөнгийг аваад эхний ээлжинд чамайг явуулна гэж хэлсэн. Хэд хоногийн дараа Батхишиг эмнэлгийн бичгийн мөнгө гэж 120 ам.доллар надаас авсан. Би өөрийн төрсөн хоёр дүүгээ явуулах гэж Батхишигт 120 ам.доллар, 4.000.000 төгрөг өгсөн. Батхишиг надаас авсан мөнгө төгрөгнөөс нэг ч төгрөг төлөөгүй. Хандсүрэн энэ Батхишиг гэх хүнийг дагуулж ирж надтай уулзуулсан. Хандсүрэн нь надтай гэр бүлийн найз нөхөд юм гэжээ. (хэргийн 43 дугаар хавтас, хуудас 46)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-С.Болдбаатар мэдүүлэхдээ:

 “...Хандсүрэнгийн ээж нь манай ээжид Хандсүрэн Солонгос улс руу хүн явуулж байгаа гэж ярьсан гэхээр нь Хандсүрэнгийн утасны дугаарыг нь аваад ярихад 2017 оны 8 дугаар сарын эхээр эхний ээлжний хүмүүсүүд явж байгаа, найдвартай, асуудалгүй, нэг хүний 5.000.000 төгрөг, урьдчилгаанд 3.000.000 төгрөг гэсэн. Эхнэрийн дүү Мягмарсүрэнтэй хамт явна гэж яриад нийт 6.000.000 төгрөгийг Хандсүрэнгийн Хаан банкны 5064387645 дугаартай дансанд 2017.08.04-ний өдөр шилжүүлсэн байгаа. Мөнгөө буцааж авъя гэхэд үгүй одоо удахгүй гарна гэсэн, ингээд утсаар яриад явсан сүүлд нь би хүнд залилуулсан гэж хэлсэн. Ингээд Хандсүрэнгийн эгчтэй уулзаад нотариатаар гэрээ байгуулаад авсан. Ингээд 2017.11.28-ны өдөр 1.000.000 төгрөгөө буцааж авсан юм.., Батхишиг гэж хүн над руу яриад би Хандсүрэнг залилсан гэх хүн байна, би та нарын мөнгө төгрөгийг маш хурдан гаргаж өгнө гэж ярьсан. Сүүлд нь 13 дугаар хорооллын тэнд гэрт нь очиход Батхишиг гэх эмэгтэй нь би чамд мөнгө өгнө гэж яриагүй, өгөхгүй хоног хугацаа аваад өгөөч гэж хэлсэн. Наад Хандсүрэн чинь өөрөө залилан хийж байгаа юм гэхэд Хандсүрэн уурлаж, Батхишиг, Хандсүрэн хоёр маргалдаж муудалцсан.

“...Хандсүрэн Улсын их хурлын сонгуулиар их хуралд сонгогдсон тойргийн гишүүн ядуурлыг бууруулах зорилгоор хорооны ядуу иргэдээс буцалтгүй тусламжаар 3 жилийн гэрээгээр ажилтан явуулж байгаа гэж хэлсэн.., Хандсүрэн надад хэлэхдээ Солонгос улсын элчин сайдын яаманд миний таньдаг хүн байгаа юм, тэгээд дундуур нь чиний нэрийг хавчуулж байгаа гэж хэлсэн. Хандсүрэн надаас мөнгө төгрөг авч байхдаа өөрөөсөө гадна виз хөөцөлдөж байгаа ямар нэг хүний талаар ярьсан зүйл байхгүй, өөрөө визний асуудлыг хөөцөлдөж байгаа гэж хэлсэн. Хандсүрэнгийн аав, ээжтэй уулзаж байж.., нийт 2.500.000 төгрөг авсан. Одоо үлдэгдэл 3.500.000 төгрөгийг Хандсүрэн өгөөгүй байгаа гэжээ. (хэргийн 43 дугаар хавтас, хуудас 50-53)

 

Т.Хгийн Хаан банкны 5064387645 тоот дансанд С.Болдбаатараас 2017.08.04-ний өдөр 6.000.000 төгрөгийг шилжүүлсэн дансны хуулга. (хэргийн 44 дүгээр хавтас, хуудас 4)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Т.Бат-Отгон мэдүүлэхдээ:

 “...Би найз Одончимэгээс танил Хандсүрэн гэрээгээр Солонгос руу хүмүүс явуулж байгаа гэж сонсоод Хандсүрэнтэй утсаар ярьсан чинь визэнд орох материал 4.000.000 төгрөг өгчих гэхээр нь 2017.08.14-ний өдөр утсаар ярьж байгаад Төмөр замын 42 дугаар байрны 14 тоотод гэрт нь Хандсүрэнд аваачиж өгсөн. “...Сүхээгийн Батхишиг гэдэг хүнийг танихгүй. Хандсүрэн гэдэг хүүхэн Солонгос улс руу явуулах виз гаргаж өгнө гэж надаас урьдчилгаа гэж 4 сая төгрөгийг бэлнээр авсан. Хандсүрэнгээс мөнгөө нэхэхээр Батхишиг гэдэг хүнд өгсөн, энэ хүнээс аваад өгнө гэдэг юм. 1.900.000 төгрөгийг буцааж авсан, үлдэгдэл 2.100.000 төгрөг байгаа гэжээ. (хэргийн 43 дугаар хавтас, хуудас 58-60)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-А.Дашпэлжээ мэдүүлэхдээ:

 “..2017 оны 7 дугаар сард байх манай Одончимэгийн найз Хандсүрэн гэдэг хүн Солонгост хөдөлмөрийн гэрээгээр хүмүүс гаргаж байна гэхээр нь эхнэр бид хоёр явахаар болоод визний материал нэг хүний 5 сая төгрөгийн хамт Хандсүрэнд холбогдож байгаад бэлнээр өгсөн.Тэгээд энэ ер нь бүтэхээ байлаа гээд мөнгөө нэхсээр 2017 оны 9 дүгээр сарын эхээр эхлээд 6 сая төгрөг аваад сүүлд нь 4 сая төгрөгөө авсан. Энэ үед Хандсүрэн нь Батхишиг гэж хүнд өгсөн болж таарсан. Ингээд Батхишиг гэж хүнтэй уулзсан чинь Хандсүрэн та нарын юмыг удаагаад байгаа юм Оюунгэрэл гэж энэ хүнд юм аа өгчихвөл хурдан гарна гэхээр нь уулзаад үзэхэд хөдөлмөрийн яаманд бичиг хэрэг дээр ажилладаг гэж байсан Батхишиг нь энэ хүн урдуур оруулж өгнө энэ хүнд л 500.000 төгрөг өгчих гэхээр нь 500.000 төгрөг өгсөн гэжээ. (хэргийн 43 дугаар хавтас, хуудас 64)

 

 О.Одончимэгийн 5039399366 тоот данснаас Т.Хгийн 5064387645 тоот дансанд “Солонгос виз Дашпэлжээ, Даваажаргал” гэсэн утгаар 2017.07.28-ны өдөр 6.000.000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга.  (хэргийн 44 дүгээр хавтас, хуудас 4)

Мөрдөн байцаалтад хохирогч-Э.Дэлгэрзаяа мэдүүлэхдээ:

 “...ээжийн найзынх нь охин гэх Хандсүрэн гэх эмэгтэйтэй уулзахад Улсын Их Хурлын гишүүний квотоор гаргана. Тэгээд визэнд оруулж өгнө, материал бүрдүүлчих гэхээр нь визэнд оруулах материалаа бэлдээд өгөхөөр болоод 2016.07.01-ний өдөр Хандсүрэнгийн 5064387645 дугаар Хаан банкны дансанд эхлээд 1.400.000 төгрөг, 2016.07.07-ны өдөр мөн дансанд 500.000 төгрөг, 2016.07.09-ний өдөр 200.000 төгрөгийг бэлнээр, нийт 2.100.000 төгрөгийг өгөөд одоог хүртэл аваагүй байна. 2017.07 дугаар сард визний хураамж 60 долларыг гадаад паспортын хамт аваад ир гэхээр нь аваачиж өгсөн.., 2017 оны 08 дугаар сарын сүүлээр утсаа авахаа болиод эгчээрээ нэг удаа яриулаад хүнд залилуулчихсан гэж байсан.., Ураа гэж эгч гээд ярьж байснаа сүүлд нь Батхишиг гэдэг болсон гээд яриад байсан. Хандсүрэн 2016 оны надаас мөнгө авч байхдаа Ураа, Батхишиг гэдэг хүний нэр хэлж байгаагүй. Виз гарахгүй удаад ирсэн чинь Хандсүрэн Ураа, Батхишиг гэдэг хүмүүсийн нэрсийг сүүлд гаргаж ирсэн. Хандсүрэн анх Ураа буюу Уранаа гэдэг нэр хэлээд явж байснаа 2017 оноос Батхишиг гэдэг хүний нэрийг гаргаж ирсэн. Миний хувьд Хандсүрэн нь Батхишиг гэдэг хүнд мөнгө төгрөг өгсөн талаар харсан үзсэн зүйл байхгүй..., Хандсүрэнд өгсөн 60 ам.доллар нь 2017 оны 07 дугаар сард монгол төгрөгөөр 2.409 төгрөгийн ханштай байсан, монгол төгрөгт шилжүүлэхээр 144.564 төгрөг болж байгаа юм. Хандсүрэнд нийт 2.244.564 төгрөг өгсөн, нэг ч төгрөг төлөгдөөгүй байгаа гэжээ. (хэргийн 43 дугаар хавтас, хуудас 70-72)

 

Т.Хгийн Хаан банкны 5064387645 тоот данс руу хохирогч Э.Дэлгэрзаяагаас 2016.07.01-нд 1.400.000 төгрөг, 2016.07.07-нд 500.000 төгрөг тус тус шилжүүлсэн талаарх дасны хуулга. (хэргийн 43 дугаар хавтас, хуудас 146-147)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Ч.Батбаатар мэдүүлэхдээ:

 “...Т.Хд 2017.07 дугаар сарын эхээр 100.000 төгрөг өгсөн байсан. Миний элэгний шинжилгээ муу гарсан, би явж чадахгүй юм байна, өмнө өгсөн 100.000 төгрөгөө авъя гэж хэлсэн чинь тэр хамаагүй, Монголд бүх зүйл мөнгөөр бүтдэг юм гээд надаас 70.000 төгрөг авсан. Ингэж уулзсанаас хойш 20 гаран хоногийн дараа Хандсүрэн над руу утсаар ярьж 2 хоногийн дараа виз чинь гарах гэж байна 5 сая төгрөг өг гэж хэлсэн. Энэ үед нь манай эхнэрийн бие өвдөөд эмнэлэгт байсан болохоор данснаасаа мөнгө авч чадаагүй юм. Би Солонгос явахаа больж Хандсүрэнд өгсөн 170.000 төгрөгөө авах гээд 2017.08 дугаар сарын эхээр очиж уулзсан чинь Хандсүрэн нь би Батхишиг гэдэг хүнд залилуулаад байна гээд надтай хэрэлдээд салсан. Би сүүлд Хандсүрэнд чиний гадаад харилцааны яаманд ажилладаг чинь худлаа юм байна, чи намайг залилсан байна гэдгийг хэлсэн гэжээ. (хэргийн 43 дугаар хавтас, хуудас 77)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Х.Батсайхан мэдүүлэхдээ:

 “...Баянгол дүүргийн нутагт 2017 оны 7 дугаар сарын эхээр Хандсүрэн гэх хүнтэй танилцаад Солонгос улсын виз гаргуулахаар монгол төгрөгөөр 70.000 төгрөг, 60 ам.доллар өгсөн. Миний өгсөн 60 ам.доллар нь тухайн үед монгол төгрөгөөр 230.000 төгрөг болж байсан. Ингээд нийт 300.000 төгрөг, гадаад паспортын хамт Хандсүрэн гэх хүнд өгсөн. Хандсүрэн нь 2017 оны 10 дугаар сарын орчим Солонгос улсын виз гарах нь худлаа боллоо гээд гадаад паспортыг буцаагаад өгсөн. Хандсүрэн надаас авсан мөнгөө өгөөгүй.., Би Батхишигт залилуулсан байна гээд байдаг юм. Би Батхишиг гэх хүнийг хараагүй, 300.000 төгрөгөө Хандсүрэнгээс нэхэмжилнэ гэжээ. (хэргийн 43 дугаар хавтас, хуудас 82)

 

66. Т.Х “Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сар хүртэлх хугацаанд хохирогч Б.Маас 3 361 750 төгрөг, 2016 оны 6 дугаар сард Б.Мөнхцэцэгээс 1 300 000 төгрөгийг тус тус залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Б.М  мэдүүлэхдээ:

 “...Миний төрсөн дүү Мөнхцэцэг, Баярцэцэг гэдэг үзмэрч дээр үзүүлэх гэж очоод Солонгос улсын виз гаргадаг Т.Х гэдэг хүний талаар мэдээд 2016 оны 06 дугаар сард надтай ярьж Солонгос улсын виз гаргадаг хүн байна гэж хэлсэн. Би Мөнхцэцэгээс гар утсыг нь аваад Хандсүрэнтэй холбоо барьж ямар учиртай хүн бэ, найдвартай юм уу гэхэд виз гаргадаг Улсын их хурлын гишүүн байгаа гэж хэлсэн. Би тэгэхээр нь мөнгө төгрөгөө өгөх юм бол нотариатаар орж байж болно гэдгийг хэлсэн. Ингээд 2016 оны 6 дугаар сард Монгол улс руу 3 сая төгрөг шилжүүлсэн. Миний төрсөн дүү Мөнхцэцэг, бэр Тэлмэн нар Хандсүрэнтэй уулзаад мөнгийг өгч, гэрээ хийсэн байсан. Солонгос улсын виз над дээр гараагүй, Хандсүрэн хүлээж бай, Бээжин эмчилгээнд явсан гэх мэтээр янз бүрийн шалтаг хэлээд удаагаад байсан. 2017 он гараад Урнаа гэдэг хүнд мөнгөө өгсөн гэж хэлдэг болсон. Хандсүрэн, Урнаа эгчид мөнгөө өгсөн, асуугаад өгье гээд өнөөдрийг хүртэл миний виз гараагүй байгаа. Хандсүрэн эмнэлгийн бичиг барьж ирээд нэмж мөнгө авч байсан. Миний өөрийн өгсөн мөнгө гэвэл 3.400.000 төгрөг болж байгаа. Виз гарахгүй удаад асуудал хүндэрсний дараа Цолмон, Урнаа гэдэг нэр гарч ирсэн. Би Хандсүрэнгийн дансаар мөнгөө өгсөн гэжээ. (хэргийн 43 дугаар хавтас, хуудас 195)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Б.Мөнхцэцэг мэдүүлэхдээ:

 “...үзмэрч Баярцэцэг, Хандсүрэн гэх эмэгтэй Солонгос улс руу хүн гаргадаг гэж хэлээд утасны дугаарыг нь өгсөн. Холбоо барьсан чинь манай эгч Цолмон виз гаргадаг гээд надад 99080985 гэсэн гар утасны дугаар өгсөн. Би Хандсүрэнд иргэний үнэмлэхний хуулбар, гэрэлтийн баталгааны хуулбар, гадаад паспорт, бэлэн мөнгө 1.300.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Т.Хд 2016 оны 06 дугаар сард Солонгос улсын виз гаргуулна гэж өөрөөсөө 1.300.000 төгрөгийг өгөхөд Цолмон гэдэг хүн яригдаж байсан. Цолмонтой нь уулзаж байгаагүй, ямар хүн байдаг талаар мэдэхгүй. Хандсүрэн манай бэр эгч Цолмон гэж хэлээд гар утасны дугаарыг надад өгөөд холбож өгсөн. Б.Тэлмэн нь манай бэр юм. Тэлмэн бид 2 2016.06.27-ны өдөр хамт явж байгаад эгч Мын Солонгос улсаас шилжүүлсэн 3 сая төгрөгийг аваад Т.Хгийн Хаан банкны 5064387645 дугаарын дансруу шилжүүлэн өгсөн гэжэ. (хэргийн 43 дугаар хавтас, хуудас 200-201)

 

67. Б.У хохирогч Г.Болорцэцэгээс түүний нөхөр Г.Болдсайханд “Бүгд Найрамдах Солонгос улс руу эмчилгээний шугамаар явах виз гаргаж өгнө” гэж хуурч 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 2 234 400 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 2 255 600 төгрөг дансаар шилжүүлэн авч, 4 490 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Г.Болорцэцэг мэдүүлэхдээ:

 “...Гангантуяа нь манай ээж Уранцэцэгийн эгч Мөнгөнцэцэгийн охин байгаа юм. Гангантуяа бас Солонгос явах санаатай байсан бөгөөд надад фэйсбүүкээр Солонгос улс руу найдвартай явуулж өгнө гэсэн дугаар олж авлаа гээд ирсэн бөгөөд бид хоёр хамт очиж Ичинхорлоотой уулзсан. Тэгэхээр нь Ичинхорлоод итгээд Гангантуяа бид хоёр 500.000, 500.000 төгрөгийн урьдчилгаа өгөхөөр болсон. Тэгээд тэр мөнгө өгөх өдөр би завгүй байсан болохоор Гангантуяагаар мөнгөө өгөөд явуулсан. Гангантуяа аваачаад өгсөн юм шиг байна лээ. Ичинхорлоо мөнгөө авсаныхаа дараа нь та хоёроос авсан мөнгийн чинь жинхэнэ виз гаргадаг хүмүүст нь өгчихсөн байгаа шүү гэж хэлээд Болормаа, Урангоо гэж хоёр хүнийг над руу явуулна гэж хэлсэн. Тэгээд 2018 оны 02 дугаар сарын эхээр Болормаа, Урангоо гэж хоёр хүнтэй уулзсан ба тэр хоёр ирэхдээ Урангоо БНСУ-ын элчин сайдын яаманд ажилладаг гэж хэлсэн бөгөөд Болдсайханыг Солонгос улс руу эмчилгээний шугамаар явуулахаар болсон код нь ирчихсэн одоо Солонгост байдаг эмнэлэгт урьдчилгаа өгнө гээд урьдчилгаа 2.300.000 төгрөг өгчих гэсэн юм. Тэгэхээр нь банкаар шилжүүлье, гар дээр бэлэн өгөхгүй гээд тэндээс салсан бөгөөд 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Занабазарын музейн урд талын Төрийн банкнаас 2.234.400 төгрөгийг Б.Угийн 104100419178 дугаартай төрийн банкных нь данс руу шилжүүлсэн. Тэгээд хоногоо захиалчихлсан явж байсан ба 1 сарын дараа 2018.03.22-ны өдөр Урангоо өөрөө над руу яриад үлдэгдэл мөнгөө хий, ахын чинь виз гарчихсан гэхээр нь Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Бөмбөгөрийн зам дагуух төрийн банкнаас 2.255.600 төгрөгийг шилжүүлсэн. Би Урангоогийн дансаар 4.490.000 төгрөг гэжээ. (хэргийн 45 дугаар хавтас, хуудас 167-168)

 

Г.Болорцэцэгийн нөхөр Г.Болдсайханаас Б.Угийн 104100419178 тоот дансанд 2018.03.09-ний өдөр 2.234.400 төгрөг, 2018.03.22-ны өдөр 2.255.600 төгрөгийг тус тус шилжүүлсэн Төрийн банкны орлогын мэдүүлэг. (хэргийн 45 дугаар хавтас, хуудас 228)

 

68. А.У “Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хохирогч  Д.Даваажаргалаас 1 530 000 төгрөгийг,

2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд хохирогч Д.Оюундэлгэрээс 1 560 000 төгрөгийг дансаар шилжүүлүүлэн авч, залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Д.Даваажаргал мэдүүлэхдээ:

 “...2018 оны 02 дугаар сарын 10-ны үеэр надтай хамт нэг салонд ажилладаг байсан Дүгэрсүрэн гэх манай найз Улаанбаатар хотоос ирсэн. Тэгээд над руу залгаад Солонгос улс руу 3.000.000 төгрөгөөр найдвартай гаргаж өгнө гэсэн хүн байна. Чи Солонгос руу явах уу гэхээр нь би судалж  байгаад зөвшөөрөөд, 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Жалцавын Амарсайхан гэх хүний данс руу 1.530.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд тэрнээс хойш Солонгос улс руу виз гаргаж өгнө гэж намайг залилсан болохыг мэдсэн. Дүгэрсүрэнгийн таньдаг Сайхнаа, Батхишиг гэх хүмүүс намайг залилсан юм байна лээ. Хаан банкаар орлогоор Амарсайхан гэж хүний данс руу шилжүүлсэн. Сайхнаа гэж хүн над руу залгаад Батхишиг гэж манай найзын нөхрийнх нь данс гэж надад өгсөн гэжээ. (хэргийн 48 дугаар хавтас, хуудас 124-125)

 

Д.Даваажаргалаас Ж.Амарсайханы 5058075337 дугаартай дансанд “Даваажаргалаас” гэсэн утгаар 2018.02.23-ны өдөр 1.530.000 төгрөг шилжүүлсэн Хаан банкны орлогын мэдүүлэг. (хэргийн 48 дугаар хавтас, хуудас 119)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Д.Оюундэлгэр мэдүүлэхдээ:

 “...2018 оны 02 дугаар сард Дүгэрсүрэн гэх манай найз Улаанбаатар хотоос ирсэн. Тэгээд надтай уулзаад Солонгос улс руу 3.000.000 төгрөгөөр найдвартай гаргаж өгнө гэсэн хүн байна. Чи Солонгос руу явах уу гэхээр нь би дүү болох Д.Отгонзаяаг Солонгос руу гаргах санаатай зөвшөөрөөд.., Жалцавын Амарсайхан гэх хүний данс руу 1.560.000 төгрөгийг Хаан банкаар шилжүүлсэн. Сайхнаа гэх хүн утсаар ярьж өгсөн гэжээ. (хэргийн 48 дугаар хавтас, хуудас 130)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Д.Отгонзаяа мэдүүлэхдээ:

 “...манай төрсөн эгч Д.Оюундэлгэр намайг чи Солонгос руу явж ажил хийх үү гэж хэлсэн. Тэгэхээр нь би явъя гэтэл манай эгч Сайхнаа гэдэг хүн 3.560.000 төгрөгөөр Солонгос гаргаж өгдөг гэж байна гэж хэлээд намайг Солонгос улс руу визэнд оруулах гэж манай эгч хөөцөлдөж эхэлсэн. Тэгээд нөгөө хүн нь 1.560.000 төгрөгийг шилжүүл гэж байна гэж байсан. 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 5058075337 дугаартай Жалцавын Амарсайхан гэсэн данс руу би өөрөө Хаан банкны салбар дээрээс 560.000 төгрөгийг шилжүүлсэн. Дараагаар нь мөн 1.000.000 төгрөг шилжүүлсэн гэжээ. (хэргийн 48 дугаар хавтас, хуудас 139)

 

Д.Отгонзаяагаас Ж.Амарсайханы 5058075337 дугаартай дансанд “Отгонзаяагийн Солонгос гарах зардал, зардлын мөнгө” гэсэн утгаар 2018.02.26-ны өдөр 560.000 төгрөг, 2018.03.01-ний өдөр 1.000.000 төгрөг тус тус шилжүүлсэн Хаан банкны орлогын мэдүүлгүүд. (хэргийн 48 дугаар хавтас, хуудас 117-118)

 

69. А.У, Ц.Баянбилэг нар бүлэглэн 2018 оны 02 дугаар сараас 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд “Бүгд Найрамдах Солонгос улс руу зорчих боломжтой албаны ногоон паспорт гаргаж өгнө” гэж хуурч, хохирогч Н.Жамбалаас 4 500 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Н.Жамбал мэдүүлэхдээ:

 “...Би 2018 оны 01 дүгээр сарын дундуур Солонгос Улс руу ажил хийхээр төлөвлөж, БНСУ-ын Элчин сайдын яаманд материалаа өгсөн боловч татгалзсан хариу ирсэн юм. Гэтэл 2018 оны 02 дугаар сарын дундуур хамаатны эгч болох Тунгалаг надад “Солонгос улс руу чөлөөтэй зорчдог ногоон паспорт гаргадаг хүн байна, чи ногоон паспорт гаргуулах уу” гэхээр Тунгалаг эгчид өөрийн данснаас 2.000.000 төгрөгийг авч бэлнээр нь өгсөн, манай эгч цааш нь тухайн хүнд бэлнээр өгсөн гэсэн. Тэгээд эхлээд чиний материалыг чинь бүрдүүлнэ дараа нь үлдсэн мөнгийг нь чи өөрөө холбогдож байгаад өгөөрэй гэж хэлсэн юм. Тэгээд 3 дугаар сарын 22-нд Хан-Уул дүүрэг, 120 мянгатын Хаан банкин дотор Урансайхан гэх хүнтэй анх удаа өөрөө биечлэн танилцан уулзсан. Надад өөрийгөө гадагшаа хүний виз гаргаж өгдөг гэж танилцуулсан. Би өөрийнхөө асуудлыг асуухад чиний материал энэ байна, намайг нарийн бичгийн даргаар томилсон тушаал, намайг гадаад албан томилолтоор явуулан ажиллахаар хуралдсан хурлын тогтоол, бага хурлын тогтоол, гадаад харилцааны яамны Консулын газарт дипломат албан паспорт гаргуулах хүсэлт зэргийг бүрдүүлсэн гэж үзүүлсэн. Тэгээд мөнгөө гүйцээгээд өгчих гэхээр нь би тэр өдөр уулзсан газрынхаа Хаан банкнаас 456096611 гэсэн Худалдаа хөгжлийн банкны данс руу өөрийн данснаас 1.250.000 төгрөг шилжүүлсэн. Энэ данс нь Баянбилэг гэдэг хүний данс байсан. Өмнө нь Урансайхан 99197287 гэсэн дугаараас надруу залгаж 1.000.000 төгрөгийг 3 дугаар сарын 15, дараа нь 3 дугаар сарын 20-ны өдөр 250.000 төгрөгийг өөр өөр хүний данс хэлэн авсан. Би Урансайхан, Баянбилэг нарт нийт 4.500.000 төгрөгийг бэлнээр болон дансаар өгсөн. Урансайхан надад Сүхээгийн Батхишиг гэдэг хүний 104900041942 дансны дугаарыг 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр өгсний дагуу 250.000 төгрөгийг би шилжүүлсэн.., паспорт гаргуулах мөнгөө хамаатны эгч Тунгалагаар дамжуулан өгөхдөө эхний ээлжинд 2 сая төгрөг бэлнээр өгч байсан. Урансайхан надад 1.500.000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн. Одоо үлдэгдэл 3.000.000 төгрөгийг нэхэмжилнэ гэжээ. (хэргийн 48 дугаар хавтас, хуудас 228-231)

 

70. Б.А, Б.У нар бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сар хүртэл хугацаанд Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Норд бенз”, “Шаланз” маркийн том оврын автомашины гэрчилгээ гаргаж өгнө” гэж хуурч, хохирогч “Рун Шин Шань” ХХК-иас 36 500 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч-М.Игиймаа мэдүүлэхдээ:

 “...Б.Буянцэцэг нь машины бичиг баримт бүрдүүлнэ гэж 36.500.000 төгрөгийг бусдад өгсөн асуудал дээрээ цагдаагийн байгууллагад хандаж эрүүгийн хэрэг үүсгүүлсэн байна. Манай захирал эрүүгийн хэрэг үүсгэсэн 36.500.000 төгрөг дээрээ нэхэмжлэл гаргана.., Б.Буянцэцэг нь машины бичиг баримт гаргуулна гэж цаашаа хэн гэдэг хүнтэй хэрхэн холбогдсон талаар мэдэх зүйл байхгүй гэжээ. (хэргийн 49 дүгээр хавтас, хуудас 121)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Буянцэцэг мэдүүлэхдээ:

 “...шинэ ажилдаа сайн дадаагүй байсан болохоор хамаатны эгч Мөнхтуяа руу утсаар яриад би шинэ ажилд орсон, манай компаний Хятадаас машин оруулж ирэх машинд гаалын бүрдүүлэлт хийх, номер авах шаардлагатай байна, та туслаач гэхэд Мөнхтуяа эгч хүнтэй яриад эргээд холбогдъё гэсэн. Тэгээд маргааш нь Мөнхтуяа эгч над руу залгаад олон жилийн найз Наранцэцэг гэх хуурай эгчтэйгээ ярилаа, Хятадаас оруулж ирж байгаа том оврын машины гаалийн бүрдүүлэлтийг мөнгөөр гаргаж өгдөг хүн байна, хоёр хоногийн дараа гаалийн бүрдүүлэлт хийгээд өгье гэж байна гэхээр нь би итгээд компанийхаа.., захирлын Хятадаас Монгол төгрөгт хөрвүүлж шилжүүлсэн 5.960.000 төгрөгийг өөрийнхөө Хаан банкны 5598034599 тоот дансаар дамжуулан авч тэр өдөртөө уг мөнгийг Мөнхтуяа эгчийн Хаан банкны данс руу шилжүүлсэн..., Наранцэцэг нь энэ ажлыг нөгөө цаана нь хөөцөлдөж байгаа хүн болилоо гэнэ, мөнгийг чинь буцааж өгье гэсэн гээд миний данс руу Даваа гэдэг хүний данснаас 5.100.000 орчим төгрөгийг цувуулж шилжүүлсэн байхаар нь би Наранцэцэгт уурлахад Наранцэцэг албан ёсны юм хийдэг хүн нь Алтанцэцэг гэж хүн байгаа гээд намайг Алтанцэцэгтай уулзуулахад Алтанцэцэг нь бид нар багаар ажилладаг, гаалийн бүрдүүлэлтийг албан ёсоор хийж өгдөг Урангоо гэж хүн бий гээд БГД-ийн 17-р хороо Модны хоёрын автобусны буудал дээр би Наранцэцэг, Алтанцэцэг, Мөнхтуяа нартай хамт Урангоотой уулзсан. Урангоо надад машины гаалийн бүрдүүлэлт хийхийн тулд Хятадаас хятад гаалийн техникийн гэрчилгээ авчруулаад тэрийгээ лазераар шивээд Монголын гаалийн бүрдүүлэлт хийдэг юм, урьдчилгаа 3 сая төгрөг өг гэхээр нь би Мөнхтуяа эгчийн данснаас Алтанцэцэгийн хүүгийн данс руу уг мөнгийг шилжүүлж өгсөн. Түүнээс хойш 5 хоногийн дараа Алтанцэцэг, Урангоо нар надад том оврын 5 ширхэг Норд бенз машины гаалийн бүрдүүлэлт бүхий баримтуудыг авчирч өгсөн. Тэр гаалийн бүрдүүлэлтийг нь Мөнхтуяа эгч аваад гэрчилгээ авна гэж 22-ын товчоо руу очсон боловч энэ баримт чинь хуурамч байна, хаана хийлгэсэн гээд асуусан байсан тул би Алтанцэцэг рүү залгаад та нар юу хийгээд өгчихсөн юм, мөнгөө буцааж авъя гэхэд Алтанцэцэг биднийг урагшгүй юмнууд гэж загнаад би өөрөө гаргаж өгье гэхээр нь тухайн үед би тэдэнд итгээд нийт 22 сая төгрөгөө өгчихсөн байсан болохоор яаж ч чадаагүй. Наранцэцэг нь Алтанцэцэг, Урангоо нараар л гаалийн бүрдүүлэлтийн баримтаа хийлгэе, өөр арга байхгүй гээд байхаар нь би 22-ын товчоон дээр Наранцэцэгийн машинд 17 сая төгрөгийг Алтанцэцэг, Наранцэцэг нарт өгсөн.., Би.., нийт 36.500.000 төгрөгийг дансаар, бэлнээр тус тус шилжүүлж өгсөнөөс 2.000.000 төгрөгийг нь Наранцэцэг нь Алтанцэцэгээр дамжуулж авсан, үлдэгдэл мөнгийг нь Урангоо бүгдийг нь авсан гэж хэлдэг. Б.У нь авсан мөнгөнөөсөө 1 сая төгрөгийг надад буцааж өгсөн. Тэр мөнгийг нь “Рун Шин Шин” ХХК-ийн Хаан банкны 5076260158 дансанд 2018.12.14-ний өдөр тушаасан..., Миний тээврийн хэрэгслийн гэрчилгээ гаргуулахаар өгсөн мөнгөнөөс Мөнхтуяа, Наранцэцэг нар 2 сая төгрөг авсан байсан гэжээ. (хэргийн 49 дүгээр хавтас, хуудас 122-125)

 

Б.Буянцэцэгээс 2018.03.24-ний өдөр Шшгийн 5030295504 тоот дансанд 3.000.000 төгрөгийг шилжүүлсэн, Б.Мөнтуяагийн 5030295504 тоот данснаас 2018.03.25-ны өдөр 3.000.000 төгрөгийн зарлага гарсан дансны хуулга,  (хэргийн 49 дүгээр хавтас, хуудас 202,228)

 

71. С.Б  “Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж хуурч,  2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч П.Цэндээс 420 000 төгрөгийг,

2017 оны 9 дүгээр сард хохирогч О.Цэнгүүнээс 395 000 төгрөгийг,

2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хохирогч Я.Оюунгэрэлээс 170 000 төгрөгийг тус тус залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-П.Цэнд мэдүүлэхдээ:

 “...Батхишиг нь манай охины хадмууд нь Солонгос Монголын хамтарсан компаний Монгол дахь захирал юм, найз нь 3 сар явчихаад ирлээ гэсэн. Тэгээд намайг явуулна баталгаатай гэхээр нь материалаа өгсөн. 2017 оны 9 дүгээр сарын 14-нөөс 16-ны үеэр танил Батхишиг гэгчид эхлээд 50.000 төгрөг өгөөд ойролцоогоор 2 хоногийн дараа 30.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 22-р хороо, Цайз зах дотор бэлнээр өгсөн. Тэгээд 3 хоногийн дараа Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Сандэй худалдааны төвийн үүдэнд орой 20 цаг 40 минутын үед бэлнээр 90.000 төгрөг өгсөн. Тэгээд тухайн үед Цэнгүүн, Оюунгэрэл хоёрын шинжилгээний мөнгийг яаралтай өгөх хэрэгтэй байна гэхээр нь тэр хоёрын өмнөөс 40.000 төгрөг бэлнээр өгсөн. Тэгээд 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр зуун айлд 3-р сургуулийн Хаан банкинд Батхишиг бид хоёр ороод би бэлнээр 250.000 төгрөг аваад тэндээ Батхишигт бэлнээр зээлсэн. Надад бодитоор 420.000 төгрөгний хохирол учирсан байна. 40.000 төгрөг би нөгөө хоёрын өмнөөс төлсөн байгаа бөгөөд уг хохирлыг нөгөө хоёр Цэнгүүн Оюунгэрэл нар өөрсдөө нэхэмжилнэ гэжээ. (хэргийн 50 дугаар хавтас, хуудас 54-55)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-О.Цэнгүүн мэдүүлэхдээ:

 “...Би 2017 оны 9 дүгээр сарын 10-ны орчим Батхишиг гэх хүнд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Цайз худалдааны төвд бэлнээр 150.000 төгрөг өгсөн. Хэд хоногийн дараа эрүүл мэндийн шинжилгээний мөнгө гээд 45.000 төгрөг надаас Батхишиг нэхсэн. Тэгээд би 25.000 төгрөгийг нь бэлнээр Цэнд эгчид өгөөд Батхишиг гэх хүнд өгчихөөрэй гэсэн. Тэгээд 20.000 төгрөгийг нь Батхишигийн Хаан банкны 5039172913 тоот данс руу нь 2017.09.19-ний өдөр гэрээсээ мобайлаар шилжүүлсэн. Удалгүй 2017 оны 10-р сарын эхээр 50.000 төгрөг хэрэгтэй, ярилцлаганд орох цаг авна гээд Батхишиг надаас 2017 оны 09-р сарын сүүлээр Баянзүрх дүүргийн Сансарт “Алтан жолоо” худалдааны төвийн гадаа бэлнээр авсан. Мөн тийзний мөнгө 150.000 төгрөг өг гэсэн бөгөөд 2017 оны 10-р сарын эхээр Батхишигт 5039172913 тоот данс руу нь ээжийн данснаас шилжүүлсэн юм. Тэгэхээр би Батхишиг гэх хүнд 370.000 төгрөг өгсөн. Би Цэнд эгчид 25.000 төгрөг өгөөд Батхишиг гэх хүнд өгөөрэй гэхэд өгчихсөн гэж ярьж байсан. Дээрх мөнгийг 2017.09.10-ны орчмоос 2017.10.10-ны орчим хүртэл цувуулж өгсөн.., Батхишиг гэгчийн худынх нь компани Солонгос улс руу ажилчид явуулдаг гэсэн юм гэжээ. (хэргийн 50 дугаар хавтас, хуудас 66)

 

С.Бийн 5079002284 тоот дансанд 2017.10.10-ны өдөр 150.000 төгрөгийг “Цэнгүүн тийз” гэсэн утгаар шилжүүлсэн дансны хуулга. (хэргийн 50 дугаар хавтас, хуудас 107)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Я.Оюунгэрэл мэдүүлэхдээ:

 “...Би Цайз худалдааны төвд худалдаа эрхэлдэг. Тэнд надтай хамт худалдаа эрхэлдэг Цэнд гэх хүний найз Батхишиг гэгч нь Солонгос руу ажилчин гаргана гэсэн. Тэгээд тухайн хүнд би болон Цэнд, түүний дүү Цэнгүүн нар  бичиг баримт, мөнгөө Солонгос улс руу явах зорилгоор өгсөн. Би 2017 оны 9-р сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 22-р хороо, Цайз худалдааны төвд ажил дээрээ байж байхад Батхишиг гэх хүн визний  мөнгө хэрэгтэй гээд 60 доллар болон эрүүл мэндийн хуудасны мөнгө гэж бэлнээр 20.000 төгрөг авсан. Тэгээд намайг Солонгос явуулаагүй залилсан. 60 долларыг Монгол мөнгөөр бодоход 150.000 орчим төгрөг болно. Намайг Батхишиг гэгч нь Солонгос улс руу явуулж өгнө гэж хэлээд нийт 170.000 төгрөг залилсан гэжээ. (хэргийн 50 дугаар хавтас, хуудас 69-70)

 

72. А.У, Б.Оюунчимэг, Б.Ө нар бүлэглэн 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, хохирогч Э.Хаас 33.000.000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Э.Х мэдүүлэхдээ:

 “...2014 оны 7 дугаар сард Оюун-Эрдэнэ гэдэг хүүхэнтэй танилцахад барилгын ажил олж өгдөг таньдаг эгч байгаа гээд намайг хэд хоногийн дараа Б.Оюунчимэг гэх хүнтэй танилцуулсан. Б.Оюунчимэгтэй уулзсан чинь барилга нураалтын ажлууд байна, эндээс нэг ажил авч өгье гэж хэлсэн. Ингэж уулзаад салсны дараа, хэд хоногийн дараа Б.Оюунчимэг “хүнтэй ажил ярьсан, мөнгө төгрөг өгөх ёстой, чи 50-60 сая төгрөг ө”г гэж хэлсэн. Тэгээд надад тендерийн ажлын жагсаалт үзүүлж байсан. Би өөрт байсан 28 сая төгрөгийг бэлнээр 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Б.Оюунчимэгтэй зээлийн гэрээ байгуулан өгсөн, дараа нь Б.Оюунчимэгт 5 сая төгрөг бэлнээр өгсөн. Б.Оюунчимэгт нийт 33 сая төгрөгийг бэлнээр өгсөн. Би мөнгө өгснөөс хойш хэд хоногийн дараа Б.Оюунчимэгтэй холбоо барьж барилга нураалтын ажил юу болж байгаа талаар асуухаар маргааш гарна, дараа 7 хоногт хариу нь гарна гэсээр байгаад 1 жил болсон. Б.Оюунчимэг надад барилга нураалтын ажил олж өгөөгүй, надаас авсан мөнгө төгрөгөө өгөөгүй. Оюунчимэгээс мөнгөө авъя гэхээр Урансайхан, Өлзийсайхан нарт өгсөн гэдэг. Өлзийсайхан чиний мөнгөнөөс би 5 сая төгрөг авсан, тэрэндээ газар өгье гээд Сонгинохайрхан дүүргийн нутаг Эмээлт гэх газарт 0.7 га газар өгсөн. Би газрыг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Надад учирсан хохирлоос 5 сая төгрөг  төлөгдөөд байна гэжээ. (хэргийн 52 дугаар хавтас, хуудас 106-107)

 

1. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

А.У ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 47 дугаар хавтас, 89 дугаар хуудас)

 

2. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Б.А 2008 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 180 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар 300.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан гэжээ. (хэргийн15 дугаар хавтас, хуудас 55,  49 дүгээр хавтас, хуудас 163)

3. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Б.Ө ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 18 дугаар хавтас, 159 дүгээр хуудас)

 

4. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

            М.А ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 41 дүгээр хавтас, хуудас 42)

5. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

            З.Ц 2002 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 298 дугаар таслан  шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 3-т зааснаар эд хариуцагчийн ажил эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 3 жил хорих,  Эрүүгийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар ялаар шийтгэж, хөнгөн ялыг хүндэд нь багтааж бүгд 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2003 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 1 жил 4 сар 28 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан гэжээ. (хэргийн 32 дугаар хавтас, хуудас 48)

6. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

С.Б 2000 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 472 таслан шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 39 зүйлийг журамлан 127 дугаар зүйлийн 3-т зааснаар 3 жилийн хорих, 131 дүгээр зүйлийн 1-д зааснаар 30 000 төгрөгөөр торгх ялаар шийтгүүлж,  хөнгөнийг хүндэд багтааж 3 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

уг тогтоолд Нийслэлийн шүүхийн 2000 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 466 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 3, 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оноож, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзаж, өөрчлөлт оруулсан,

            2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэрэгийн анхан шатны шүүхийн 1427 тогтоолоор ЭХТА-Ийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 10 хоног баривчлах ялаар шийтгүүлсэн гэжээ. (хэргийн 34 дүгээр хавтас, хуудас 41, 35 дугаар хавтас, хуудас 144, 41 дүгээр хавтас, хуудас 240)

7. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

            Т.Х ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 43 дугаар хавтас, хуудас 115)

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

8. Б.У 2007 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Багануур дүүргийн шүүхийн 89 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 150 цагийн албадан ажил хийлгэх,

2008 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 391 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих,

            2010 оны 3 дугаар  сарын 03-ны өдрийн Баянгол дүүргийн шүүхийн 87 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих, мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар 50.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 5 жил 1 сарын хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, заримыг нэмж нэгтгэн, хөнгөн ялыг хүндэд нь багтааж  бүгд 5 жил 6 сар хорих ялаар тус тус шийтгүүлсэн гэжээ. (хэргийн 32 дугаар хавтас, хуудас 225-235, 39 дүгээр хавтас, хуудас 88, 45 дугаар хавтас, хуудас 192)

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР: 

 

Нэг. Шүүгдэгч А.У удаа дараагийн үргэлжилсэн үйлдлээр

1. 2011 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар байрны 34 тоотод Б.Үүрийнтуяагаас эмнэлгийн тоног төхөөрөмжийг “зараад өгье” гэж хуурч, залилан авч, 14 000 000 төгрөгийн хохирол учруулсан нь:

хохирогч Б.Үүрийнтуяагийн ... Сайханаа 2011 оны 8 дугаар сарын 04-ний өдөр нэг эрэгтэй хүний хамт ирээд цусны аппаратыг авч явсан. Тухайн үед уг аппаратыг 18 сая төгрөгөөр чамд зарж өгье, 14 сая төгрөгийг нь чамд өгөөд 4 сая төгрөгийг нь би өөрөө авъя гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн,

иргэний нэхэмжлэгч Ц.Ффгийн ... би цагдаагийн байгууллагад хандаж байж ломбардаас хураалгасан эд зүйлээ бүрэн бүтэн авсан,  тэр ломбардад хэдэн төгрөгөөр тавьсан талаар мэдэх зүйл байхгүй,

 

2. 2013 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Амарзаяагаар зуучлуулж, “зам, барилгын ажил авч өгнө” гэж хуурч, Р.Амарзаяагаас 90 000 000 төгрөгийг залилсан нь:

хохирогч Р.Амарзаяагийн ...Э.Амарзаяа гэдэг хүнд замын ажлын шууд гэрээ хийхэд зарцуулагдах урьдчилгаа мөнгө болох 1 тэрбум 800 сая төгрөгийн 33-ийн уулзварын өргөтгөсөн ажлыг авч өгөхөөр тохиролцож 0.2 хувь гэж тооцон 90 сая төгрөг бэлнээр өгснөөр ажлаа авах нь гэж бодсон чинь нөгөө ажил нь бүтэхээргүй болж Э.Амарзаяа гэдэг хүнээс буцааж мөнгөө авч чадалгүй хохирсон,

гэрч Э.Амарзаяагийн ...би Р.Амарзаяагаас компанийх нь бичиг баримтыг аваад Урансайханд үзүүлээд болох юм байна гэж хэлсэн. Ингээд Р.Амарзаяатай уулзаад танай компани болох юм байна гэж хэлсэн. Урансайхан энэ ажлыг авахын тулд эхний ээлжинд 90 сая төгрөг өгчих зуучлалын хөлсөнд 0.5 хувь буюу 45 сая төгрөгөө чи аваарай гэж хэлсэн. Тэгээд би Р.Амарзаяаг зуучилж байгаа болохоор зээлийн гэрээгээ би өөрөө хийе гэж бодоод Р.Амарзаяагаас эхлээд 20 сая, 70 саяар хоёр хувааж аваад дараа нь нэгтгээд 90 сая төгрөг авсан гэсэн баримтан дээр гарын үсэг зурсан. Р.Амарзаяагаас эхлээд авсан 20 сая төгрөгийг бэлнээр А.Уд өгсөн. Дараагийн 70 сая төгрөгийг А.Уд бэлнээр өгөхөд надад зуучлалын 45 сая төгрөгийг бэлнээр өгсөн,

 

3. 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт С.Гомбосүрэнгээс “Хөвсгөл аймгийн Мөрөн суманд шүүхийн 32 айлын орон сууцны барилгын ажил авч өгнө” гэж хуурч, 30 000 000 төгрөгийг залилсан нь:

 хохирогч С.Гомбосүрэнгийн ... эхлээд Урансайхан, Амарзаяа нар нь 24 сая төгрөгийг бэлнээр авсан, үлдсэн 6 сая төгрөгийг бэлнээр сүүлд нь авсан. Эхлээд авсан 24 сая төгрөг дээрээ Урансайхан, Амарзаяа нар нь өөрсдөө гараар баримт үйлдэж өгсөн,

гэрч С.Алтан-Очирын ...спорт заалны ажлыг авахад тусална гэхээр нь 2013 оны 7 дугаар сарын эхээр А.Уд бэлнээр 13 сая төгрөгийг өгч зээлийн гэрээ байгуулсан.  А.У, Э.Амарзаяа нарын яриагаар бол Хөвсгөл аймгийн шүүхийн 32 айлын орон сууцны барилгын ажил нь гурван тэрбумын өртөгтэй гэсэн бөгөөд тендерийг нь авахад нийт өртөгийн нэг хувь буюу 30 сая төгрөгийг өгчихвөл хөөцөлдөөд найдвартай тендерийг аваад өгөх бүрэн боломжтой гэж итгүүлсэн,

 

4. 2013 оны 7 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Э.Түмэнгээс 45-95 УБЛ улсын дугаартай, “Тоёота аристо” маркийн автомашиныг 8 сая төгрөгөөр “худалдаж авна” гэж хуурч, 5 500 000 төгрөгийн хохирол учруулан залилсан нь:

 хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Энхтуяагийн ... манай төрсөн дүү Н.Эрдэнэбат “Тоёота аристо” маркийн автомашинаа 2013 оны 7 сард зарах гээд манай хүү Э.Түмэнд өгөөд, зараад өгөөрэй гээд явуулсан гэсэн. Тэгээд манай хүү тэр машиныг зарах гэж явж байгаад Урансайхан гэх эмэгтэйтэй уулзаад машиныг нь 6 саяар авахаар болоод 14 хоногийн дараа мөнгийг нь өгнө гэж хэлээд тэр машиныг авч яваад одоог хүртэл машин нь олдохгүй, мөнгөө ч өгөөгүй байгаа,

гэрч Э.Түмэнгийн ...А.У намайг машин зарах гэж байгаа талаар сонсоод чи хэдээр зарах гэж байгаа юм гэхээр нь 6 сая төгрөгөөр зардаг юм уу гэж хэлсэн чинь би Хадгаламж зээлийн хоршооноос мөнгө авах гэж байгаа би наад машиныг чинь 8 сая төгрөгөөр авъя, чамд 2 сая төгрөгийн ашиг гарна гэхээр нь Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд машинаа өөрөө жолоодон аваачиж өгсөн,

 

5. 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 15 хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, Б.Баясгалангаар зуучлуулж Ц.Туяацэцэгээс 30 000 000 төгрөгийг залилсан нь:

 хохирогч Ц.Туяацэцэгийн ...Баясгалан над руу утсаар яриад 1 сарын хугацаатай боломжийн хүүтэй 30 сая төгрөг зээлээч гэхээр нь би нөхрийн найз Ганбат руу яриад мөнгө зээлэхээр болоод 2014.05.21-ний өдөр Баясгалантай зээлийн гэрээг би өөрөө хийгээд 30 сая төгрөгийг Баясгалангийн дансанд шилжүүлсэн. Тэгээд би мөнгөө нэхсээр байгаад 2015 оны 01 сарын сүүлээр Баясгалан 15 сая төгрөгөө ирж ав гэхээр нь би өвдсөн байсан болохоор нөхөр Батмөнхийг явуулаад 15 сая төгрөгийг авахуулсан. Тэгээд манай нөхөрт мөнгөө өгөхдөө Баясгалан 15 сая төгрөгийг би өгнө, үлдсэн 15 сая төгрөгийг манай эгч Сайханаа өгнө гээд Сайханаа гэх эмэгтэй манай нөхөртэй утсаар ярьсан байсан,

иргэний нэхэмжлэгч Б.Баясгалангийн ...Урансайхан гэдэг энэ хүн Хангарьд ордонд хөрөнгө оруулалтын газарт дарга хийдэг гэж байсан. Туяацэцэг Урансайхантай зээлийн гэрээ буюу мөнгө өгсөн талаараа гэрээ хийх гэсэн чинь Урансайхан эгч хөдөө явж байна гээд намайг гэрээ хийчих гэхээр нь би Туяацэцэгтэй 30 сая төгрөгний зээлийн гэрээ хийгээд компаний материалаа өгсөн. Тэгээд 2014.5.22-нд Хас банкаар мөнгө над руу шилжиж орсон. Тэгээд өөрийнхөө данснаас 30 сая төгрөг бэлнээр аваад Урансайханд Билэг их дэлгүүрийн гоо сайхны салонд хумсаа янзуулж байхад нь компанийн материал болон 30 сая төгрөгийг бэлнээр өгсөн,

 

6. “Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Д.Даваажаргалаас 1 530 000 төгрөгийг,

2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Д.Оюундэлгэрээс 1 560 000 төгрөгийг дансаар шилжүүлүүлэн авч залилсан нь:

 хохирогч Д.Даваажаргалын ... 2018 оны 02 дугаар сарын 10-ны үеэр надтай хамт нэг салонд ажилладаг байсан Дүгэрсүрэн гэх манай найз Улаанбаатар хотоос ирсэн. Тэгээд над руу залгаад Солонгос улс руу 3.000.000 төгрөгөөр найдвартай гаргаж өгнө гэсэн хүн байна. Чи Солонгос руу явах уу гэхээр нь би судалж  байгаад зөвшөөрөөд, 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Жалцавын Амарсайхан гэх хүний данс руу 1.530.000 төгрөгийг шилжүүлсэн. Дүгэрсүрэнгийн таньдаг Сайхнаа, Батхишиг гэх хүмүүс намайг залилсан юм байна лээ,

хохирогч Д.Оюундэлгэрийн ...Жалцавын Амарсайхан гэх хүний данс руу 1.560.000 төгрөгийг Хаан банкаар шилжүүлсэн. Сайхнаа гэх хүн утсаар ярьж өгсөн,

 

7. 2015 оны 3 сард Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Д.Долгороор зуучлуулж, “барилгын ажил авч өгнө” гэж хуурч, С.Баттулгаас 4 000 000 төгрөгийг залилсан нь:

 хохирогч С.Баттулгын ...2015 оны 3 сарын 10-ны үеэр ахин над руу яриад өрхийн эмнэлгийн нураалтын ажил байна чамд мөнгө байна уу гэхээр нь би итгээд Дарханд байдаг ахаасаа 3 сая төгрөг зээлээд, хадам аав ээж хоёроосоо 1 сая төгрөг аваад Долгорт өгсөн,

гэрч Ж.Ганбатын ...мөнгө төгрөгөө Амарсайхан, Баттулга, Алтанцэцэг нар өөрсдөө өгсөн. Би эдгээр хүмүүсийг зуучилж өгсөн гэж ашиг хонжоо авсан зүйл байхгүй,

 

8. 2015 оны 3 дугаар сарын 14-ний өдөр “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, Н.Баярмаагаар зуучлуулж Б.Аээс 2 500 000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан нь:

 хохирогч Б.Аийн ...Баярмаа ярихдаа Урансайханыг “барилга нураалтын ажил олгогч, жинхэнэ хүн нь” гэж хэлдэг. Урансайхан нь Баярмаагийн талаар юм яриагүй. Миний ойлгосноор Баярмааг Урансайханы нэг ажилчин зуучлагч нь юм байна гэж ойлгосон. Урансайханыг ажил олгодог яамны хүн гэж бодсон. Би Баярмаагийн ярьсан зүйлд итгээд ашиг олох нь гээд мөнгөө өгсөн,

 

9. 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, Б.Ганхөлөгөөр зээлийн гэрээ хийлгэж, Ж.Саас 25 000 000 төгрөгийг залилсан нь:

 хохирогч Ж.Сын ...2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр миний танил Гантөмөр барилгын ажлын бэлтгэл хангаж хамтран ажиллая гэсэн найдвартай хүмүүс бэлэн байна гэхээр нь тэдний төлөөлөгч гэх иргэн Ганхөлөгт 25 сая төгрөгийг бэлнээр өгсөн,

гэрч Б.Ганхөлөгийн ...би Урансайхан эгчийн дуудсан Сүхбаатар дүүргийн хажуугийн пабад очиход Урансайхан, Сандуйжав гээд настай хүн, бас нэг танихгүй хүн байсан. Ороход хамт нотариат ороод 25.0 сая төгрөгний зээлийн гэрээ Сандуйжав гэж хүнтэй хийгээд би гарын үсэг зураад гарч ирсэн. Нөгөө хүн Урансайхан ярьсан шүү гээд хэлээд байсан,

 

10. 2015 оны 7 дугаар сарын 06-наас 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Н.Баярмаа, П нараар зуучлуулж, Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрээс  “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Э.Гаас 47 000 000 төгрөгийг Н.Баярмаагаар авахуулж залилсан нь:

 хохирогч Э.Гын ...Баярмаа би хуучин барилгын ажил нураах ажил гаргаж өгч байгаа чи ажил авах уу гээд надад ажлын актыг харуулж “хэрэв ажил авна гэвэл тендерийн барьцаа гэж  47 сая төгрөг байршуул, тэгвэл энэ 2 барилгын ажлыг би авч өгнө гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд өөрийн Гүрт цамхаг компанийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн хуулбар, шүүхийн шийдвэр, татвараас өргүй гэсэн бичиг, компанийн танилцуулга зэргийг гаргаад 2015.07.06-ны өдөр бүрдүүлсэн материалаа өгөөд уг өдрөө Баянгол дүүргийн 2 дугаар хорооны Хаан банкнаас бэлнээр 20 сая төгрөгийг Баярмаагийн 5017109107 дугаарын данс руу шилжүүлээд дараа нь 2015.07.09-ний өдөр 10 дугаар хорооллын Хүлэгийн хаан банкны салбараас Баярмаагийн данс руу бэлнээр 5 сая төгрөгийг шилжүүлээд 2015.07.10-ны өдөр Сансарын Баянцээлийн хажуугийн Хаан банкнаас 7 сая төгрөгийг Баярмаагийн данс руу, 2015.07.20-ны өдөр Таван шарын Номин агуулахын хажуугийн Хаан банкны дэргэд Баярмаатай уулзаад 15 сая төгрөгийг бэлнээр өгсөн. Ингээд нийтдээ 47 сая төгрөгийг Баярмаа гэгчид өгсөн. Баярмаа надад төмөр замын 73 дугаар сургууль, төмөр замын 20 дугаар байрыг нураах ажлын акт үзүүлж байсан. Баярмаа болохоор Гэрлээг /Урансайхан/ тендерийн ажлыг гаргаж өгдөг хүн гэж яриулдаг байсан,

 

11. 2015 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Д.Эрдэнэсувд, Н.Баярмаа нараар зуучлуулж, “барилга нураалтын ажил авч өгнө” гэж Г.Өлзийхутагаас 10 000 000 төгрөгийг залилсан нь:

 хохирогч Г.Өлзийхутагийн ...2015 оны 7 сарын сүүлээр 8 сарын эхээр.., Эрдэнэсувд гэх эмэгтэй барилгын тендер авах компаний бичиг баримтаа аваад ир гэхээр нь би өөрийн компаниас шаардлагатай гэсэн баримт бичгийг аваад Эрдэнэсувдтай Ард кино театрын хажууд уулзаад бичиг баримтаа өгтөл мөнгөө хийгээрэй гээд дансны дугаар өгсөн. Тэгэхээр нь би тэр данс руу тэр өдрөө 5 сая төгрөг шилжүүлээд 1 хоногийн дараа 10 сая төгрөг шилжүүлсэн,

 

12. 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдөр “барилга угсралтын ажил авч өгнө” гэж хуурч, Пэр зуучлуулан Б.Энхбатаас 40 000 000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулан, авахуулж залилсан нь:

 хохирогч Б.Энхбатын ... 2015 оны 8 дугаар сарын 10-ны үеэр санагдаж байна. Манай найзын ээж надад барилга барих ажил байна гэж хэлсэн. Тэгээд надтай Бат-Эрдэнэ, Гэрэлт-Од гэх 2 хүнийг уулзуулсан. Тэгтэл уг хүмүүс нь Эрдэнэтэд эмнэлгийн барилгын засвар, өргөтгөлийн ажил байна. 40 сая төгрөг өгөх хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд зээлийн гэрээ байгуулж мөнгөө өгсөн,

иргэний хариуцагч Г.Бат-Эрдэнийн ...хохирогч Б.Энхбатын хувьд гэвэл тухайн үед миний нэг танилаар дамжиж танилцаад Энхбатад Эрдэнэт хотод эмнэлгийн барилга барих ажил аваад өгье найдвартай хүн байгаа гээд Баярмаагийн ярьсан зүйлийг хэлээд, тохироод 40 сая төгрөгийг зээлийн гэрээ хийж аваад, 10 сая төгрөгийг Япон руу хүүхдийнхээ эмчилгээнд өгнө гэж Энхбатад хэлсэн байсан. Би зуучлалын хөлсөнд авсан 12 500 000 төгрөгөө одоогоор төлөөгүй байгаа,

 

13. 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, П, Н.Баярмаа нараар зуучлуулж, иргэн А.Хүрэлбаатараас 7 000 000 төгрөгийг залилсан нь:

 хохирогч А.Хүрэлбаатарын ...барилга нураалтын ажил гаргадаг хүн байна, урьдчилгаа мөнгө өгөөд ажлаа авдаг юм байна” гэж хэлэхээр нь тэр хүнтэй чинь уулзая гэж хэлээд Бат-Эрдэнэ гэх хүнтэй уулзахад “миний таньдаг Гэрэлмаа гэх хүүхэн худалдан авах ажиллагааны газарт ажилладаг, миний сайн таньдаг дүү хүүхэн, таны ажлыг найдвартай гаргаж өгөх хүн байгаа юм” гэж хэлсэн. Тэгээд би 2015 оны 8 сарын 15-ны өдөр Бат-Эрдэнэд бэлнээр 7 сая төгрөгийг Ард кинотеатрын хажууд өгөөд, итгээд ямар нэгэн баримт хийж аваагүй, хуучин барилга нураалтын ажил авна гэж хэлээд өгсөн. Нөгөө Гэрэлмаа гэх хүүхэн нь Урансайхан нэртэй гэх одоо энэ шалгагдаж байгаа хүүхэн байсан,

гэрч Н.Баярмаагийн ...А.Хүрэлбаатар барилгын өргөтгөлийн ажил авна гээд П зуучлаад Бат-Эрдэнэ өөрөө зээлийн гэрээ хийгээд надад 5 сая төгрөгийг бэлнээр авчирч өгсөн. Бат-Эрдэнэ зуучлалын хөлсөндөө 2 сая төгрөг авсан байсан. Тэгээд би Урансайханы шилжүүл гэсэн Үүрийнтуяа гэх хүний данс руу 5 сая төгрөгийг шилжүүлсэн,

 

14. 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Д.Эрдэнэсувд, Н.Баярмаа нараар зуучлуулж Т.Ганчимэгээс 15 000 000 төгрөгийг залилсан нь:

хохирогч Т.Ганчимэгийн ...Оюунаа гэх эмэгтэй материалаа өгөхгүй бол би өөрийнхөө компанийн материалыг өглөө гэхээр нь би өрсчих санаатай Эрдэнэсувдыг машиндаа суулгаад Андуудын хажуугийн Хаан банкин дээр ирээд Хаан банкнаас 15 сая төгрөг аваад ямар материал бүрдүүлэх юм гэж асуутал Эрдэнэсувд нэг хүнтэй утсаар яриад манай төрлийн дүү материал бүрдүүлэх гэж байна, ямар ямар материал бүрдүүлэх үү гэж асуугаад надад техникүүдийнхээ гэрчилгээ, зурагнууд, барилгын инженер, хөдөлмөр хамгааллын инженер, ерөнхий инженерүүдийн дипломны хуулбар, ажлын тодорхойлолт, компанийн санхүүгийн тайлан, өмнө нь барилга барьж байсан барилгын тайлан зурагнууд хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би яг л шаардлагатай зүйл нэхэж байна гэж итгээд бэлнээр 15 сая төгрөг Эрдэнэсувдад өгсөн,

 

15. З.Ц, Н.Уртнасан нартай бүлэглэн 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн О.Наранбаатараас “Хас банкнаас зээл авч, орон сууц худалдаж авах гэж байгаа, дансандаа урьдчилгаа төлбөр байршуулах хэрэгтэй байна” гэж хуурч, зээлийн гэрээгээр халхавчлан, зээлэх нэрийдлээр Н.Уртнасангийн "Хас банк"-ны дансанд 45 000 000 төгрөгийг байршуулуулан, улмаар хуурамч иргэний үнэмлэхээр данснаас гарган авч залилсан нь:

 хохирогч О.Наранбаатарын ...45 сая төгрөгийг дансандаа байршуулахдаа Уртнасан “Хамтран эзэмшигчээр орвол зээл бүтэхээ больчихно” гэдэг шалтгаанаар дансаа хамтран эзэмшигчээр бүртгүүлээгүй байсан. Уг мөнгө нь миний өөрийн эзэмшлийн мөнгө юм. 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Н.Уртнасан данснаасаа 45 сая төгрөгийг зарлагадаж авахдаа хуурамч иргэний үнэмлэхээ ашигласан байсан, энэ үйлдэлд Урансайхан, Цолмон гэх хүмүүс ямар оролцоотой оролцсон талаар мэдэх зүйл байхгүй. Уртнасан гэдэг хүн л хуурамч бичиг баримтаар мөнгө авсан байсан,

гэрч Т.Билгүүний ...Н.Уртнасан, О.Наранбаатар ах хоорондоо зээлийн гэрээг гэрчлүүлж, Хас банкны Ард салбар дээр Уртнасангийн хадгаламжийн 500737765 тоот дансанд бэлнээр 45 сая төгрөгийн орлогын гүйлгээг би өөрийн биеэр хийсэн. Уртнасан данснаасаа 45 сая төгрөг авчихна гэж үнэндээ бодоогүй, хардаагүй.  Сайхнаа, Цолмон, Уртнасан гурав ирж уулзаад бүгд объект худалдаж авах тухай баталгаа үзүүлээд банкнаас зээл гаргах шаардлагатай байна гэсэн хүсэлтийн дагуу Хас банкинд 45 сая төгрөг байршуулаад урьдчилгаа хүү болох 2 250 000 төгрөг бэлнээр өгөхдөө 2 залуутай ирж өгсөн,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2984 тоот дүгнэлтэд:

 ...Шинжилгээнд ирүүлсэн ЦР74122460 регистрийн дугаартай Нэргүй овогтой Уртнасангийн нэр дээрх УБ0201388 дугаартай Монгол Улсын иргэний үнэмлэх гэх зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн дээрх иргэний үнэмлэх гэх зүйл нь хуурамч байна. Уг иргэний үнэмлэх гэх зүйлийн будагч бодисонд хуулбарлан олшруулах төхөөрөмж ашиглан хэвлэсэн шинж тэмдэг илэрч байхаас гадна Монгол Улсын иргэний үнэмлэхэнд байдаг нууцлалын элементүүд илрэхгүй байна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2984 тоот дүгнэлт,

 

16. З.Цтой бүлэглэн 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн  2 дугаар хороонд Д.Ьгийн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын 10-г-9а тоот хаягтай 265 м.кв газар, хувийн сууцны зориулалттай 650 м.кв талбай бүхий 2 давхар үл хөдлөх хөрөнгийг 40 000 000 төгрөгийн зээлийн барьцаалбарт шилжүүлүүлэн, 30 000 000 төгрөгийг зээлэх нэрийдлээр хуурч залилсан нь:

 хохирогч Д.Ьн ...Зарын дагуу Цолмон, Сайхнаа гэх хоёр эмэгтэй ирээд манай газар, обьектыг үзээд Цолмон гэгч эмэгтэй нь худалдаж авъя, зараа явуулахаа боль гэсэн. Цолмон, Сайханаа хоёр хамт ирээд за зээл гарах тун дөхөж байна, зээл бүтээхэд банкны эдийн засагчид нь 30 сая төгрөгийн хахууль өгөх хэрэгтэй байна. Тэгж байж 500 сая төгрөгийн зээл гаргах гээд байна, объектыг чинь барьцаанд тавьж 30 сая төгрөг авмаар байна гэсэн. Сайханаа надад за өнөөдөр объектыг манай найз ирж үзнэ, энэ хүн барьцаа авч мөнгө зээлүүлдэг хүн байгаа юм, энэ хүнийг ирэхээр объектоо үзүүлээд чи өөрийгөө миний хамаатны дүү гэж хэлээрэй, мөн бусад асуудлыг эгч мэднэ гэж хэлээрэй, тэгвэл зээл амархан бүтнэ гэж хэлсэн. Тэгээд би обьект дээрээ байж байхад Энхбаяр гэж хүн ирсэн. 30 сая төгрөгийг бол Цолмон, Сайханаа нар миний гар дээр ч тавиулаагүй нотариатын газар дээр Энхбаяраас авчихаж байгаа юм. Тэгээд 2013 оны 02 сард цагаан сарын дараа надад мөнгө зээлсэн Энхбаяр над руу утсаар яриад энэ Цолмон чинь луйвар хийж байгаа хүн юм бишүү, намайг луйвардсан байна, чиний мөнгө төгрөг юу болж байна, чи Цолмонгоос мөнгөө олж авч чадсан уу гэхээр нь би Цолмонтой холбогдож чадахгүй байгаагаа хэлээд Энхбаяртай маргааш нь уулзалдахаар болсон. Дараа нь би Энхбаяртай уулзаад Цомлон Сайханаа бол манай эгч биш, таны найз гэсэн ш дээ гэсэн чинь Энхбаяр “чамайг чинь тэр 2 манай дүү гэж танилцуулсан шүү дээ надтай найз биш, зарын дагуу ирж уулзсан хүмүүс гэсэн. Энхбаяраас зээлсэн 40 сая төгрөг сарын 2.4 хувийн хүүтэй байсан тул би Цолмон миний мөнгийг өгөхгүй нь тодорхой болонгуут өөрөө хөөцөлдөж байгаад Эрэл банкнаас 50 сая төгрөгийн зээл аваад Энхбаярт 40 сая төгрөгийг нэг сарын хүү, мөн алдангийн мөнгөтэй нь өгсөн,

гэрч Н.Энхбаярын ...банк бус санхүүгийн байгууллага дээр Цолмон, Сайханаа, Ь нарын хамт очоод Ьд 10 сая төгрөг өгч зээлийг нь хаалгаад объектын бичиг баримтыг нь аваад тээврийн товчооны баруун талд Баянгол дүүргийн 2-р хорооны нутагт байрлах нотариатын газарт очиж Ьд 40 сая төгрөг зээлүүлсэн гэрээ хийж батлуулаад үлдэгдэл 30 сая төгрөгийг Сайхнаа, Цолмон нарт тоолуулж өгсөн. Ь л харин Цолмон, Сайхнаа нараас болж хохироод байна,

 

17. З.Ц, Б.Лхагвадорж нартай бүлэглэн 2013 оны 4 дүгээр сард Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Урт цагааны урд Д.Сономпэлжээд “цагдаа дээр хураагдсан үнэт эдлэлүүдийг чинь авч өгье” гэж хуурч, бэлнээр 10 000 000 төгрөгийг залилсан нь:

 хохирогч Д.Сономпэлжээгийн ...Лхагвадоржтой хамт ирсэн эмэгтэй Цолмон надтай уулзаж мөнгө авахдаа “чи хүнд хэцүү хэрэгт орсон байна, чи ингээд яваад байвал шоронд орж ял авна, би чиний хэргийг сайн судалчихаад ирлээ, манай танил найз эгч Сайханаа гэж эмэгтэй уг асуудлыг чинь зохицуулж өгнө, Сайханаа эгч бид хоёр урд нь ийм асуудлыг зохицуулж байсан” гэхээр нь та хоёр тэгээд миний асуудлыг яаж зохицуулах юм бэ гэж асуухад Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн дэд дарга Энхбаяр гэж хүн манай 10 жилийн ангийн хүүхэд юмаа, чиний хэргийг 3 хоногийн дотор нам зохицуулна гэж хэлэхээр нь итгээд 10 сая төгрөг өгсөн,

 

18. Б.Оюунчимэг, Ц.Баянбилэг нартай бүлэглэн 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилгын ажил авч өгнө” гэж хуурч, Л.Пагамаар зуучлуулж, Д.Ган-Эрдэнээс 20 000 000 төгрөгийг залилсан нь:

 хохирогч Д.Ган-Эрдэнийн ...Ачлал дэлгүүрийн урд очиход Урансайхан гэх эгч байсан бөгөөд миний машинд орж ирээд надад өөрийгөө худалдан авах ажиллагааны газар ажилладаг гэж танилцуулж байсан ба Урансайхан энэ нөгөө цэцэрлэгийн ажил сонирхож байгаа залуу чинь мөн үү гэхэд Пагма эгч тийм ээ миний хуурай дүү байгаа юм гэж намайг танилцуулсан. Тэгээд би тэр гуравт 20 сая төгрөг өгсөн бөгөөд 10 саяыг Урансайхан эгч авсан. Пагма, Оюунаа нар мөн 10 сая төгрөг 1 сарын хугацаатай зээлж авлаа гээд хоёулаа гарын үсгээ зурж надад өгсөн,

 

19. Б.Оюунчимэг, Ц.Баянбилэг нартай бүлэглэн 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт  “Үндэсний төв номын сангийн барилгын ажил авч өгнө” гэж  хуурч, Л.Пагамаар зуучлуулж, С.Агаас 210 000 000 төгрөгийг залилсан нь:

 хохирогч С.Агийн...2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр би 120 сая төгрөг бэлнээр аваад Баянгол дүүргийн нутагт байрлах ТБД андуудын замын хойд талд байрлах автобусны буудлын зүүн талын Мир мебель нэртэй дэлгүүрийн үүдэнд, гадаа гудамжинд зогсож байгаад Оюунчимэгт банкны хар өнгийн гялгар ууттай нь өгөөд,

 Төв аймгийн Хөгжимт драммын театрын ажлыг давхар аваад өгөх боломж байна, тиймээс урьдчилгаа 90 сая төгрөг өгөөрэй, номын сангийн ажил одоо бараг болж байгаа шүү гэж шавдуулаад байхаар нь 2014.06.13-ны өдөр үдээс хойш 15-16 цагийн үед байх, анхны мөнгө өгсөн газар болох БГД-ийн ТБД андуудын зүүн талд Пагам, Оюунчимэг 2 ирэхэд нь мөнгөө өгсөн. 210 000 000 төгрөг өгөөд 80 000 000 төгрөг буцааж аваад одоо үлдэгдэл 130 000 000 төгрөг авах ёстой,

 

20. Б.Оюунчимэгтэй бүлэглэн 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилгын зураг төсөл боловсруулах ажил олж өгнө” гэж хуурч, Л.Пагамаар зуучлуулж, А.Ерболоос 10 000 000 төгрөгийг залилсан нь:

 хохирогч А.Ерболын ... Пагма гэдэг эмэгтэй 2014 оны 6 дугаар сарын эхээр манай оффис болох Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Одкон холдинг 308 тоот өрөөнд өөрийн найз Оюунчимэг гэх эмэгтэйг дагуулж ирээд манай найз танил тал ихтэй, барилгын ажил зуучилж олж өгнө, урьдчилгаа 10 сая төгрөг өг гээд 10 гаруй хоног ирж очин уулзаж ярилцаж явсан. Тэгээд 2014.06.17-ны өдөр тэр хоёр манай ажил дээр ирээд би мөнгөө бэлдчихсэн байсан учир ажлынхаа 308 тоот өрөөнд 10 сая төгрөгийг бэлнээр өгсөн, одоог хүртэл ажил бүтээж өгсөн зүйлгүй,

 

21. Б.Оюунчимэг, Б.Ө нартай бүлэглэн 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “барилгын нураалтын хоёр тендерийн ажил авч өгнө, урьдчилгаа 10 хувийг нь урьдчилж өгнө” гэж хуурч, Т.Ффгаар зуучлуулж, Ш.Энх-Амгалан, Ц.Отгонбаатар нараас 59 350 000 төгрөгийг залилсан нь:

 хохирогч Ш.Энх-Амгалангийн ...2 нураалтын ажил нийлээд 600 орчим сая төгрөг болсон ба тэрний 10 хувь нь 59 350 000 төгрөгийг өгсөн. Энэ мөнгөний 29 500 000 төгрөгийг би, үлдсэн 29 500 000 төгрөгийг Отгонбаатар гаргасан юм. Ингээд барилгачдын талбайн өнцөг дээр байдаг нотариат ороод зээлийн гэрээ хийж батлуулаад мөнгөө шууд тэр дороо бэлнээр Оюунчимэгт өгсөн,

хохирогч Ц.Отгонбаатарын ...Оюунчимэг нь тэгвэл шууд зээлийн гэрээ хийе баталгаатай учраас зээлийн гэрээнд Фф, Оюундалай бид гурав зээлдэгч тал болоод оръё гэж хэлэхээр нь өө тэгвэл бүр сайн гээд нотариат ороод зээлийн гэрээ хийгээд мөнгөө Оюунчимэгт өгсөн. 29 375 000 төгрөг нэхэмжилж байна,

 

22. Б.Оюунчимэг, Б.Ө нартай бүлэглэн 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “барилгын нураалтын 2 тендерийн ажил авч өгнө” гэж хуурч, Э.Хаас 33 000 000 төгрөгийг залилсан нь:

 хохирогч Э.Хын ...Б.Оюунчимэг “хүнтэй ажил ярьсан, мөнгө төгрөг өгөх ёстой, чи 50-60 сая төгрөг өг” гэж хэлсэн. Тэгээд надад тендерийн ажлын жагсаалт үзүүлж байсан. Би өөрт байсан 28 сая төгрөгийг бэлнээр 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Б.Оюунчимэгтэй зээлийн гэрээ байгуулан өгсөн. Дараа нь Б.Оюунчимэгт 5 сая төгрөг бэлнээр өгсөн.  Б.Оюунчимэг надад барилга нураалтын ажил олж өгөөгүй, надаас авсан мөнгө төгрөгөө өгөөгүй. Оюунчимэгээс мөнгөө авъя гэхээр Урансайхан, Өлзийсайхан нарт өгсөн гэдэг,

 

23. Б.Оюунчимэгтэй бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Т.Фф, Б.Оюундалай нараар зуучлуулж Г.Ж, Н.Оргил нараас 30 000 000 төгрөгийг залилсан нь:

 хохирогч Г.Жгийн ...Оюунчимэг нь нураах барилгын жагсаалт болон үнэлгээг надад үзүүлээд “эдгээр ажлууд байна, энэ барилгуудаас сонгочих” гэхээр нь би Баянзүрх дүүрэгт байх 300.000.000 төгрөгний өртөгтэй сургууль, цэцэрлэгийн барилгын нураах ажлыг сонгоод тарсан. Тэгээд тэр оройноо Оюундалай нь над руу утсаар “нөгөө ажил чинь маргааш гэхэд гарахаар боллоо, бид нар ажил олж өгсний урьдчилгаа 10 хувийг өг” гэхээр маргааш нь Оюундалай, Оюунчимэг нартай Улсын бүртгэлийн хойд талын нотариатад би Оргилтой хамт очоод зээлийн гэрээ хийж бэлнээр 30 000 000 төгрөгийг өгсөн. Би ажил авахын тулд өөрөөсөө 10 сая төгрөг, манай найз Оргил 20 сая төгрөгийг тус тус гаргаж, нийт 30 сая төгрөг бүрдүүлэн бэлнээр өгсөн,

хохирогч Н.Оргилын ... Ажил юу болж байгаа талаар нь асуухаар  одоо гарна гээд 2 жил гаран болсон. Мөнгөө нэхэхээр Оюундалай, Оюунчимэг нар нь цаашаагаа Урансайхан гэдэг хүнд өгсөн гэдэг. Урансайхан нь газар өгье, дараа нь төмөр өгье гэж хэлж байсан боловч өгөөгүй,

 

24. Б.Оюунчимэг, Б.А нартай бүлэглэн  2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Д.Болорчимэгээр зуучлуулж, М.Амарсайханаас 30 000 000 төгрөгийг залилсан нь:

 хохирогч М.Амарсайханы ...2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Оюунчимэг гэх хүн намайг 30 сая төгрөг зээлүүлчихвэл барилгын ажил гарч байгаа, тэр ажлаас би чамд нэг ажил олж өгье гэж хэлсэн. Тэр мөнгийг сарын хугацаатай зээлнэ, зээлэхдээ сарын 7 хувийн хүүтэй зээлнэ гэж хэлсэн. Барилга нураалтын ажил нь шийдэгдчихсэн, улсаас мөнгө санхүү нь батлагдчихсан хамгийн цаад талын хугацаа нь сарын дараа барилга нураалтын ажил нь эхэлнэ гэж хэлж байсан. Тэгэхээр нь би тэр эмэгтэйд итгээд 30 сая төгрөгийг бэлнээр өгсөн,

Надад учирсан 30.000.000 төгрөгийн хохирлоос А.У 9.000.000 төгрөгт бодож Сонгинохайрхан дүүргийн нутаг, Эмээлтийн наад талд 0.7 га газар өгсөн. Одоо А.Утай хохирлын талаар дахин ярих зүйл байхгүй. Д.Болорчимэг, Б.А, Б.Оюунчимэг нараас 21.000.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байгаа,

 

25. Б.Оюунчимэгтэй бүлэглэн 2014 оны 8 сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, Т.Биндэръяагаас 16 000 000 төгрөгийг залилсан нь:

 хохирогч Т.Биндэръяагийн ...манай ангийн найз Загдбазарын ээж Оюунчимэгтэй 2015 оны 5 сард тааралдахад “эгч нь одоо ажилгүй байгаа, тэтгэвэртээ гарсан, манай шавь нар нийслэлийн худалдан авах ажиллагааны газар ажиллаж байгаа. Барилгын тендерийн ажил авахаар бол хэлээрэй, асуудалгүй ажил гаргаж өгнө” гэж ярьсан. Тэгээд сургууль барих тендерийн ажил авахаар болоод намайг урьдчилгаа 16 000 000 төгрөг өгчих, би гаргаад өгнө гэхээр нь би 16 сая төгрөгөө өгөөд зээлийн гэрээ хийж авсан,

 

26. Б.Оюунчимэгтэй бүлэглэн “барилгын нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Т.Ффгаар зуучлуулж, 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Баттүвшингээс 60 000 000 төгрөгийг залилсан нь:

 хохирогч Ц.Баттүвшингийн ...Фф ийм сургууль цэцэрлэгийн барилга нураалтын ажил байна, ямар ч тендер сонгон шалгаруулалт байхгүйгээр дараагийн нэгдэх өдөр гэхэд ажил эхлэхээр байна. Нэг ажлын өртөг нь 30 сая төгрөг юм байна, 2 ажлыг авбал 60 сая төгрөг болно, өнөөдөр 17 цагийн дотор мөнгийг нь өгөх юм бол нэг дэх өдөр гэхэд хариу өгнө гэж хэлсэн. Тэгээд би.., 50 дугаар дэлгүүрийн хажуу талын нотариатын газарт 60 сая төгрөгийг хуурай дүү болох Жаргалсайханы хамт Ффд тоолж өгөөд, авсан гэх зээлийн гэрээ хийлгээд гарсан. Тэгээд утсаар яриад хүлээгээд байдаг, утсаар ярихаар Фф хэлэхдээ Оюунчимэг, Алтанцэцэг гэж 2 эмэгтэйтэй ярь, таны мөнгийг тийш нь өгсөн байгаа, өнөөдөр маргаашгүй ажил эхлэх гээд байна, хөрөнгө мөнгөний асуудал шийдэгдэх гээд байна. Амралт эхлээд төрийн ажил удаашраад байгаа учир биднээс шалтгаалаагүй гээд 45 хоног хүлээсэн юм. Тэгээд сүүлдээ арга барагдаад залилан мэхлээд байгаа юм байна гэж мэдсэн,

27. Б.Оюунчимэг, Б.А нартай бүлэглэн “барилгын нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Т.Ффгаар зуучлуулж, 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.Мөнхжаргалаас 30 000 000 төгрөгийг залилсан нь:

 хохирогч Б.Мөнхжаргалын ...барилгын нураалтын ажил хийх компани байна уу, барилгын нураалтын ажил хийлгэх ажлууд гарч байна, хэрэв компани байвал материалаа бүрдүүлээд урьдчилгаа мөнгөтэйгөө аваад ирвэл болох гээд байна гэсэн. Фф, Оюундалай, миний бие Мөнхжаргал нар нь хамтдаа Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны 68 дугаар байрны нотариат дээр очиж зээлийн гэрээ байгуулж 30 сая төгрөг болон материалуудаа өгч авалцсан. Машин дотроо 30 сая төгрөг Ффд тоолж өгсөн,

 

28. Б.Оюунчимэг, Б.А нартай бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 хорооны нутагт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Ууугаар зуучлуулж, А.Ганболдоос 40 000 000  төгрөгийг залилсан нь:

 хохирогч А.Ганболдын ...2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 11-р хороололд уулзахаар болоод 40 сая төгрөгийг аваачиж өгсөн. Тэр үед Оюундалайтай Оюунчимэг гэдэг эмэгтэй явж байсан. Тэгээд цахилгаан түгээх төвийн ойролцоо нэг нотариатаар орж 40 сая төгрөгөө өгөөд зээлийн гэрээ хийгээд мөнгөө бэлнээр нь өгсөн юм.  Түүнээс хойш худлаа ярьж явсаар байгаад өдийг хүрч байна,

 

29. Б.Оюунчимэг, Б.Ө нартай бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутагт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Ууугаар зуучлуулж, Д.Амарсанаагаас 30 000 000  төгрөгийг залилсан нь:

 хохирогч Д.Амарсанаагийн ...Энхтуяад итгээд Чингэлтэй дүүргийн 14-р хорооны сургууль, цэцэрлэгийн барилга барих угсралтын ажлын тендер авах зорилгоор 30 сая төгрөгийг 2014 оны 8 сарын 03 билүү 04-ний өдөр Оюундалайгийн өгсөн данс руу шилжүүлээд нотариат ороод 30 сая төгрөгний 3 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан. Оюундалай миний цаад талын хүн найдвартай гээд байсан бөгөөд том хүн болохоор гадуур хүмүүстэй уулзаж болохгүй гэж хэлээд байсан. Тэгээд би 45 хоног болоод ажил гарахгүй болохоор нь мөнгөө Оюундалайгаас нэхэхээр цаашаа хүмүүст өгсөн гэж хэлээд байсан. Тэгээд мөнгөө Оюундалайгаас нэхээд явж байхад Оюунчимэг гэх авгай гарч ирээд уулзахад миний захиалсан ажил гарахаа больсон, нураалтын ажил гарна түүнийг ав гэх зэргээр хугацаа хожиж байсан,

 

30. Б.Оюунчимэгтэй бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Ууу, Т.Фф нараар зуучлуулан, Ц.Батдоржоос 30 000 000 төгрөгийг залилсан нь:

 хохирогч Ц.Батдоржийн ...Оюундалай чиний ажил бэлэн байгаа, би хүнтэй яриадхая гэж хэлээд Оюунчимэг гэдэг хүнтэй ярьсан юм. Утсаар ярьсан чинь Оюунчимэг нөгөө ажлыг чинь хүн авчихсан, одоо 300 сая төгрөгний ажил байна, чи энэ ажлын баталгаанд 30 сая төгрөг авчих, тэгээд надад 30 сая төгрөг өгчих гэж хэлэхээр нь би мөнгөө бүрдүүлээд үдээс хойш өгье гэж хэлээд 16 цагт Оюундалай, Фф хоёртой дахиж уулзаад зээлийн гэрээ байгуулсан юм. Ингээд Оюунчимэг гэх хүнийг иртэл хүлээтэл 2 цаг гарангийн дараа Оюунчимэг гэх 50 гаран настай эгч ирэхээр нь уулзтал ажлыг чинь энэ 7 хоногт бүтээгээд гаргаад өгнө гэж хэлээд мөнгө аваад үлдсэн,

 

31. Б.Оюунчимэгтэй бүлэглэн 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “тендерийн ажил авч өгнө” гэж хуурч, Ч.Амартүвшин, Ууу нараар зуучлуулж, Ё.Хэрлэнцогоос 60 000 000 төгрөгийг залилсан нь:

 хохирогч Ё.Хэрлэнцогийн ... “Ворлд глобал” ХХК-ийн захирлаар Амартүвшин ажилладаг гэдгийг нь мэднэ..., Амартүвшин хэлэхдээ Нийслэлээс гарч байгаа барилгын ажлыг авч өгнө, ажил бүтээж өгнө, өнөө маргаашгүй ажил гарах гээд байна, ажлын урьдчилгаа болгож 60 сая төгрөг хэрэгтэй байна, тэгвэл хурдан ажил чинь бүтэх болно гэж хэлсэн..., Ингээд 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр надаас бэлнээр мөнгөө гаргуулан аваад явсан.., Цагдаа дээр ирснээс хойш нэг удаа 10 сая төгрөг өгсөн. 50 сая төгрөгөө гаргуулан авах хүсэлтэй байна,

 

32. Б.Оюунчимэгтэй бүлэглэн 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажлыг авч өгнө” гэж хуурч, Ч.Амартүвшингээр зуучлуулж, Д.Оргилбаяраас 30 000 000 төгрөгийг залилсан нь:

 хохирогч Д.Оргилбаярын ... Ч.Амартүвшин гэж хүн байсан. Тэгээд уулзахад өөрийгөө барилгын ажил авах хүмүүсийг аваад “нийслэлийн засаг дарга, яаманд ажилладаг хүмүүс нь манай ах дүү нар байдаг. Тэгээд би энэ ажлыг гаргаж байгаа” гэж хэлээд гүйцэтгэлийн баталгаа 30 сая төгрөг байршуулах чадвартай, тоног төхөөрөмжтэй тусгай зөвшөөрөлтэй тийм компани байвал 14 хоногийн дотор ажлаа хийгээд мөнгөө авах боломж байна гэсэн. Тэгээд би 30 сая төгрөгийг өөртөө байсан мөнгөн дээрээ өөр хүмүүсээс мөнгө зээлж босгоод 2014.09.01-нд Амартүвшингийн ажил дээр манай найз С.Бүрэнгэрэлийн компани “Хаш контакт” нэртэй компаний материалыг хамт аваачиж өгөөд гараар өгсөн авсан бичиг хийлгэж авсан,

 

33.Б.Оюунчимэг, Б.Ө нартай бүлэглэн 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн  4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Ууугаар зуучлуулж, Д.Амарбаясгалангаас 30 000 000 төгрөгийг залилсан нь:

хохирогч Д.Амарбаясгалангийн ...Оюундалайтай уулзаад 30 сая төгрөгөөр яах гэж байгааг нь асуухад урьдчилгаа болгож тодорхой хэмжээний мөнгө суулгасан байх ёстой. Танайд 700 сая төгрөгний нураалтын ажил авч өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би яг цаад эзэнтэй нь уулзуул гэж хэлэхэд мөнгө өгөхөөс нэг өдрийн өмнө худалдан авах ажиллагааны газарт ажилладаг Оюунчимэг гэх эмэгтэйтэй уулзуулсан. Тэгээд 9 сарын 30-ны өдөр төв Хаан банк дээр очоод Оюундалайгийн данс руу 30 сая төгрөг хийгээд нотариат орж зээлийн гэрээ хийх гэтэл миний бичиг баримт байхгүй байсан учир манай менежер Эрдэнэнямын бичиг баримтаар зээлийн гэрээ хийчихсэн юм. Сүүлд Өлзийсайхан надад 2 сая төгрөг буцааж өгсөн,

 

34. Б.Оюунчимэгтэй бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Ууугаар зуучлуулж, Д.Көөс 29 000 000 төгрөгийг залилсан нь:

 хохирогч Д.Кийн ...би та ерөөсөө тэр яаманд байгаа хүнтэйгээ уулзуулаадах гэсэн чинь за тэгье гээд Урт цагааны хажууд Оюунчимэг гэх эмэгтэйтэй уулзуулсан. Тэгээд урт цагааны урд нэг нотариат дээр очоод Оюунчимэг Ууганбаяр, бид гурав сууж байгаад би 29 сая төгрөг тоолоод Оюунчимэгт хүлээлгэж өгсөн. Оюунчимэг өөрөө тоолж аваад зээлийн гэрээн дээр гарын үсэг зурж өгсөн. Тэгээд Оюунчимэг нь мөнгийг чинь би нөгөө хүндээ өгчихлөө нураалтын ажил чинь Баянгол дүүрэгт юм уу, нэхмэлийн шар хоёрын аль нэгэн дээр гарахаар болсон шүү гэж хэлж байсан. Оюунчимэг нь цаад хүн, цаад хүн гэж яриад байгаа хүн нь Урансайхан гэдэг эмэгтэй байсан,

 

35. Б.Оюунчимэг, Б.А нартай бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт  “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Ц.Норжмаа, Ч.Амартүвшин нараар зуучлуулж, Хөөс 36 000 000 төгрөгийг залилсан нь:

 хохирогч Хийн …2014 оны 8 сард Норжмаа болон түүний нөхөр Жижгээ нар нь надад Сүхбаатар дүүргийн сургууль, цэцэрлэгийн буулгалтын ажил авч өгнө гэж хэлээд 36 000 000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бөмбөгөр худалдааны төвийн урд байдаг ажлын өрөөнд байхдаа бэлнээр авсан юм,

 

36. Б.Оюунчимэг, Ц.Баянбилэг нартай бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын тендерийн ажил авч өгнө” гэж  хуурч, Д.Оргилбаяраар зуучлуулж,  Б.Отгонжаргалаас 79 000 000 төгрөгийг залилсан нь:

 хохирогч Б.Отгонжаргалын ...2014 оны 6 дугаар сард Нийслэлийн захирагчийн ажлын албаны бизнес хөгжлийн төвийн мэргэжилтэн гэх ажилтай Д.Оргилбаяр гэдэг залуутай танилцсан. Оргилбаяр нь манай компанид барилгын тендер олж өгнө гэж надтай ярьсан. Амласан учраас 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Зүүн 4 замын Хаан банкны салбараас 15 сая төгрөгийг Оргилбаярын данс руу орлого гэдэг утгаар шилжүүлсэн. 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Цайз захын Хаан банкны салбараас 64 сая төгрөгийг Оргилбаярын данс руу шилжүүлсэн,

 хохирогч Б.Оргилбаярын ...Оюунчимэгтэй уулзаад миний захиалсан ажил юу болсон бэ гэхэн надад төмөр замын хуучин нураах барилгуудын тамга, гарын үсэггүй жагсаалт үзүүлээд энэ жагсаалт дотор багцалсан байгаа. Нэг багцандаа 3-н компани орж байгаа, дундаас нь нэг ажлыг авах боломжгүй заавал багцаараа гарна. Танайх хөрөнгө техник сайтай 2-3 компани олоод ирээ, хамтраад нураалтын ажил ав гэж хэлсэн. Би хүмүүсээс асууя гээд өмнө ажил хэргийн шугамаар танилцсан Отгонжаргал гэх залуутай утсаар яриад энэ ажлын талаар хэлсэн чинь хугацаа нь богино юм бол оръё гэсэн. Отгонжаргал тухайн үедээ 16.0 сая төгрөгний өртэй байсан бөгөөд над руу 79.0 сая төгрөг олоод шилжүүлье, хоёр ажил олоод өг, үлдсэн мөнгийг нь би зээлье гэсэн. Тэр үедээ Отгонжаргалаас өрөө авъя гэж яриагүй. Оюунчимэг рүү яриад барилгын ажил хэд болох вэ гэхэд 52.0 сая болно гэхээр нь 52.0 сая төгрөгийг Оюунчимэгийн данс руу шилжүүлээд “Стандарт инженеринг” компанийн материалыг Оюунчимэгт аваачиж өгөх гэсэн чинь хөдөө явж байна гэж хэлээд 11-р хорооллын Цоглог нэртэй дэлгүүр дээр аваачаад тавьчих гэхээр нь би тэр дэлгүүрдээр нь аваачиж өгсөн,

 

37. Б.Оюунчимэг, Б.А нартай бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч Л.Сэлэнгээр зуучлуулж, Өгаас 30 000 000 төгрөгийг залилсан нь:

 хохирогч Өгийн ...Манай нутгийн танил эгч Гааля гэдэг хүн надад Оюунчимэг гэдэг барилгын нураалтын ажил авч өгдөг хүн байна гээд утасны дугаарыг нь өгсөн юм. Тэгээд би тэр утсаар ярьж байгаад Оюунчимэгтэй холбогдсон юм. Тэгэхэд 2014 оны 11 дүгээр сарын 15-ны дотор ажлаа авчихсан байна гэж надад итгэл төрүүлж ярьсан бөгөөд ажил авахын өмнөх зарцуулах зардалд 30 сая төгрөг шаардлагатай байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Сэлэнгээ гээд нас тогтсон хуурай эгчийг дагуулан очоод Оюунчимэгтэй уулзалдахад Сэлэнгээ эгч Оюунчимэгийг нас тогтсон хүн байна, мөнгийг нь өгөөд ажлаа бүтээлгэ гэж хэлсэн. Тэгээд би зөвхөн Оюунчимэгт 30 сая төгрөг өгсөн,

 

38. Б.Оюунчимэгтэй бүлэглэн 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэрт “барилгын нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, иргэн Д.Болорчимэгээр зуучлуулж, У.Алтангэрэлээс 30 000 000 төгрөгийг залилсан нь:

 хохирогч У.Алтангэрэлийн ...

2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр иргэн Болорчимэг гэдэг хүн хуучин барилга нураах ажил байна гэж 30 сая төгрөгийг надаас авсан,

 

39.Б.Оюунчимэгтэй бүлэглэн “барилгын нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Д.Болорчимэгээр зуучлуулж, иргэн Н.Төмөрөөс 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 30 000 000 төгрөгийг, 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутагт 30 000 000 төгрөг авч, 60 000 000 төгрөгийг залилсан нь:

 хохирогч Н.Төмөрийн ... 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Их дэлгүүрийн тэнд кафед сууж байгаад эхний 30 сая төгрөгөө өгсөн. Тэгээд би өөрөө Болорчимэгээс нэг компани 2 ажил авч болох уу гэтэл болноо чи өөрөө мөнгөө өгч чадвал гэхээр нь дахиад 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт Хаан банкнаас өөрийнхөө данснаас 30 сая төгрөг аваад мөн Болорчимэгт өгсөн. Оюунчимэг гэдэг хүн 99130153 дугаараас залгаад ажил оноос өмнө 12 дугаар сарын 20 гэхэд гарна, жаахан хүлээж бай, хурлын шийдвэр гарах ёстой, тэр нь хойшлогдоод байна, танай компани бол найдвартай яг орчихсон, манай дүү энэ ажлыг зохицуулж дотор нь ажиллаж байгаа гэсэн,

 

40. Б.Оюунчимэг, Б.А нартай бүлэглэн 2014 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутагт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Ууугаар зуучлуулж, С.Энхбаатараас 30 000 000 төгрөгийг залилсан нь:

 хохирогч С.Энхбаатарын ...Оюундалай нь барилга нураалтын ажил байна, маш яаралтай энэ ажил нь гарах гээд байгаа учраас өнөөдөр 17 цагаас өмнө мөнгө өгвөл ажлыг нь бүтээж өгнө гэж хэлсэн. Тэгээд эхнийхээ ажлыг зарим нэг хүмүүс нь авчихсан байсан учраас итгээд шууд тухайн өдөртөө 30 сая төгрөгийг Оюундалайд аваачиж өгсөн,

 

41.Б.Оюунчимэг, Б.Ө нартай бүлэглэн 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, Б.Ганхөлөгөөр зээлийн гэрээ байгуулуулан, иргэн Б.Хүрэлбаатараас 30 000 000 төгрөгийг залилсан нь:

 хохирогч Б.Хүрэлбаатарын ... 2015 оны 4 сарын 13-ны өдөр нөгөө нягтлан хүүхэн утсаар яриад “маргааш тендер зарлагдана гэнэ, бичиг баримтаа бэлдээд дууссан уу” гэхээр нь би “ер нь бэлдээд дууссан” гэсэн чинь “маргааш өглөө тендер зарлагдахаар бичиг баримтаа барьцааны 30 сая төгрөгөө бэлдээрэй, өглөө 11 цагт Их дэлгүүрийн хойд талд чамтай уулзана гэж байна” гэсэн. Тэгээд би тэр өдрөө 30 сая төгрөг, бичиг баримтаа бэлдээд маргааш өглөө 11 цагт их дэлгүүр дээр очоод байж байхад Мөнх-Очир нягтлан хүүхнээ дагуулаад ирээд бид гурав байж байхад нягтлан хүүхэн ахиад нөгөө эмэгтэй хүнтэйгээ утсаар яриад “бид нар ирчихлээ” гэсэн чинь нөгөө эмэгтэй хүн нь “одоо наана чинь хүн очноо бичиг баримт, мөнгөө өгөөд явуулчих. Манай итгэлтэй хүн байгаа” гэсэн. Тэгээд Ганхөлөг гэх залуу ирээд өөрийнхөө ажлын талаар хэлээгүй намайг явуулсан, компанийн баримт, барьцааны 30 сая төгрөг аваад ир гэсэн гэж хэлэхээр нь би нягтлан хүүхнээс “би одоо энэ танихгүй хүнд зүгээр бэлэн мөнгө өгөөд явуулчих юмуу” гэсэн чинь Ганхөлөг хажуугаас тэгвэл ойролцоо нотариатын газар ороод гэрээ хийгээд баталгаажуулчих гэсэн. Ингээд би Ганхөлөгтэй хамт яваад хажуугийн нотариат ороод зээлийн гэрээ байгуулаад 30 сая төгрөгөө бэлнээр, баримтын хамт өгсөн. Ингээд тэр оройдоо эргээд тендер юу болсон бэ гээд нягтлан хүүхнээс асуухад “хойшлогдсон гэнээ” гэж хэлсэн,

 

42. Б.Оюунчимэгтэй бүлэглэн 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга  нураалтын ажил авна” гэж хуурч, Т.Энхбаяраар зуучлуулж, С.Энхбаяраас 30 000 000 төгрөг залилсан нь:

 хохирогч С.Энхбаярын ... “Хемп” констракшны захирал Хосбаяр, гүйцэтгэх захирал миний бие Энхбаяр, Оюунчимэг, Батболд, Энхжаргал гэх 4 хүнд 30 сая төгрөгийг өгсөн. Тухайн үед барилгын нураалтын ажил авч өгнө,  урьдчилгаа 30 сая төгрөг хэрэгтэй бөгөөд манай компаний тендерийн материалыг аваад Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар ажилладаг хүнд өгөөд тэр хүн нь барилгын нураалтын ажил авч өгнө гэж хэлсэн. Тэр ерөнхий төлөвлөгөөний газар ажилладаг байсан хүн нь Урансайхан болж таарсан. Тэр үедээ нэр болон утасныхаа дугаарыг нууцалдаг байсан,

 

43. Б.Оюунчимэгтэй бүлэглэн 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр  өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Б.Ганхөлөгөөр  зээлийн гэрээ хийлгэн, С.Иаас 20 000 000 төгрөг залилсан нь:

 хохирогч С.Иын ... БГД-ийн 6 дугаар төвийн барилгын нураалтын ажлын тендер явагдаж байгаа, тэр тендерт манай компани оролцох гээд дэнчингийн мөнгө 20 сая төгрөгийг өгөх болсон юм. Тэгтэл манай Батжих хан ХХК-ийн захирал Батсайхан намайг тэр 20 сая төгрөгийг Ганхөлөг гэдэг хүнд өгчихөөд ир гэсэн. Би тэр хүнтэй нь холбогдоод 2015.03.25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн ойролцоо өгөөд, нотаритараар баталгаажуулж авсан. Тэгтэл Б.Ганхөлөг нь би тэр мөнгийг чинь огт аваагүй, ажлыг чинь бүтээх гээд цаашаа Оюунчимэг, Урансайхан, Оюундалай гэх хүмүүст өгсөн гэж тайлбарладаг. 20 сая төгрөгөө гаргуулж авмаар байна,

 

44. Б.Оюунчимэгтэй бүлэглэн “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, Т.Базарханд, Д.Оргилбаяр нараар зуучлуулж, Б.Наранбаатараас 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 45 500 000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 10 000 000 төгрөг, нийт 55 500 000 төгрөг залилсан нь:

 хохирогч Б.Наранбаатарын ...Базарханд ярихдаа “миний ард олон хүн байгаа, би ганцаараа мөнгийг чинь аваагүй, энэ мөнгө чинь тэр хүмүүст очиж байгаа ш дээ” гэдэг цаад хүмүүсийнхээ талаар огт хэлдэггүй. Оргилбаяр гэх залуутай 3 удаа уулзсан. Энэ залуу миний Базархандад өгсөн мөнгөнөөс авсан юм шиг байна лээ, яг хэдэн төгрөг авсныгаа надад хэлдэггүй. Одоо миний 55.500.000 төгрөгний хохирлоос огт мөнгө барагдуулаагүй байгаа. Би өөрөө Баясгалан ахаас зээлсэн 45.500.000 төгрөгийг төлөөд дууссан.  Дүү Төмөрөөс авсан 10 сая төгрөгийг ч гэсэн би өөрөө төлсөн. Ингээд би 55.500.000 төгрөгөө нэхэмжилж байгаа. Би 2014 оны 12 сарын сүүлээр Базархандтай уулзаад мөнгөө нэхээд сууж байхад 11-р хорооллоос Оюунчимэг гэх хөгшин авгайг дуудаад энэ хүн чиний ажлыг чинь гаргаж өгнө гэж хэлээд Оюунчимэг ирээд “Баянгол дүүргийн худалдан авах ажиллагааны газарт миний танидаг хүн байгаа тэр хүнээр ажлыг чинь гаргуулна, удахгүй ажлаа авна” гэж хэлсэн,

 

45.Б.Оюунчимэгтэй бүлэглэн 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Д.Долгор, Ж.Ганбат нараар зуучлуулж, Д.Баас 20 000 000 төгрөг залилсан нь:

 хохирогч Д.Бы ...Ганбаттай уулзахад худгийн ажил дэмий байх барилга нураалтын ажил урьдчилгаа 20 000 000 төгрөг өгнө, цаана нь авч өгдөг хүн байгаа, тэрэнд бол ямар ч асуудал байхгүй, гадуур байдаг хүмүүс шиг хулхидах тийм асуудал байхгүй гэж хэлэхээр нь би итгээд барилга нураалтын ажлыг нь хийхээр болсон. Тэгээд материал бүрдүүлээд гэрээ хийхээр болоход 2015 оны 5 сарын 01-ний өдөр Ганбат ажил бэлэн болчихлоо, урьдчилгаа мөнгөө аваад ир гэхээр нь би мөнгөө аваад Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороололд хоолны газрын үүдэнд машин дотор уулзахад Ганбат 40 гаруй насны 2 эмэгтэйг дагуулж ирсэн ба түүний нэг эмэгтэй Долгор гэдэг хүнийг танилцуулсан. Энэ хүнтэй гэрээ хийгээд мөнгөө өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь хажуу талын нотариат руу ороод би тэр эмэгтэйтэй нь гэрээ байгуулаад мөнгийг өгсөн. Сүүлдээ миний мөнгийг Урансайхан гэдэг хүнд өгсөн болоод байсан,

 

46. Ц.Баянбилэгтэй бүлэглэн 2014 оны 3 сард Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Дархан-Уул аймаг "Дулааны цахилгаан станц"-н далангийн  ажил авч өгнө” гэж хуурч, иргэн Ж.Амаржаргалаас 65 000 000 төгрөгийг Р.Базарбек, Б.Ганхөлөг нарын дансаар шилжүүлүүлэн авч залилсан нь:

 хохирогч Ж.Амаржаргалын ...Тэр үед Сайханаа нь ганц Дарханы станцын үнсний сангийн ажил гэлтгүй тендерийн ажил их байна, та өөрөө алийг нь авах юм гэж ярьж байсан. Ингээд би зөвшөөрч 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Базарбекийн дансаар 15 сая төгрөгийг шилжүүлсэн. Тэгтэл Базарбек нь авах тендерийн ажлын 1 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө эхлээд өгөх ёстой гэж утсаар ярихаар нь 2014 оны 3 сардаа 10 сая төгрөгөөр нэг удаа Базарбекийн данс руу, дараа нь 20 сая төгрөгийг Базарбекийн данс руу шилжүүлж, 20 сая төгрөгийг Сайханаагийн хэлснээр Ганхөлөг гэх хүний данс руу шилжүүлсэн. 2015 оны 9 сард Базарбек нь надад 5 сая төгрөг дансаар шилжүүлж өгсөн. Би 60 сая төгрөгөө Сайхнаа, Баянбилэг гэх хүмүүсээс буцаан авах хүсэлтэй байна,

 

47. Ц.Баянбилэгтэй бүлэглэн 2015 оны 8 дугаар сарын 26-наас 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд “Сонгинохайрхан дүүргийн Орбитын уулзвараас Толгойтын эцэс хүртэл 3.6 км авто замын барилгын ажил гүйцэтгэх тендер олж өгнө” гэж хуурч, М.Ьгаас 3 удаагийн үйлдлээр, нийт 60 000 000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Баянгол дүүргийн 18, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт авч залилсан нь:

 хохирогч М.Ьн ... Толгойтын уулзвараас Орбитын эцэс хүртэлх 3.5 км замын гүйцэтгэх ажлыг олж өгнө, хамтарч ажиллана гэж Урансайхан гэдэг хүн надтай тохиролцсон. Ажлын урьдчилгаа 60 000 000 төгрөгийг 3 удаа тасалж, Урансайханд өгсөн.  2015.08.26-нд 5 сая төгрөгийг Ард кино театрын урд талд, 2015.09.01-ний өдөр 35 сая төгрөгийг хорооллын эцэст солонгос зоогийн газарт бэлнээр, 2015.09.07-нд 20 сая төгрөгийг модны 2 замын хажуу талын зогсоол дээр автомашин дотроо бэлнээр тус тус 3 удаа тасалж Урансайханд өгсөн. Урансайхан надад хэлэхдээ би тендер шалгаруулах хүмүүсийг таньдаг, авто замын алийг нь ч олж өгч чадна гэж хэлсэн. Нэг намын дарга хүн байгаа л гэж хэлсэн,

 

48. Ц.Баянбилэгтэй бүлэглэн 2018 оны 02 дугаар сараас 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд “Бүгд Найрамдах Солонгос улс руу зорчих боломжтой албаны ногоон паспорт гаргаж өгнө” гэж хуурч, Н.Жамбалаас 4 500 000 төгрөг залилсан нь:

 хохирогч Н.Жамбалын ... 3 дугаар сарын 22-нд Хан-Уул дүүрэг, 120 мянгатын Хаан банкин дотор Урансайхан гэх хүнтэй анх удаа өөрөө биечлэн танилцан уулзсан. Надад өөрийгөө гадагшаа хүний виз гаргаж өгдөг гэж танилцуулсан. Би өөрийнхөө асуудлыг асуухад чиний материал энэ байна, намайг нарийн бичгийн даргаар томилсон тушаал, намайг гадаад албан томилолтоор явуулан ажиллахаар хуралдсан хурлын тогтоол, бага хурлын тогтоол, гадаад харилцааны яамны Консулын газарт дипломат албан паспорт гаргуулах хүсэлт зэргийг бүрдүүлсэн гэж үзүүлсэн. Тэгээд мөнгөө гүйцээгээд өгчих гэхээр нь би тэр өдөр уулзсан газрынхаа Хаан банкнаас 456096611 гэсэн Худалдаа хөгжлийн банкны данс руу өөрийн данснаас 1.250.000 төгрөг шилжүүлсэн. Энэ данс нь Баянбилэг гэдэг хүний данс байсан,

 

49. С.Бтэй бүлэглэн 2016 оны 7 дугаар сараас 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд Баянгол дүүргийн 7, 18 дугаар хорооны нутаг дэвсгэр болон Чингэлтэй дүүргийн 4, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрүүдэд “Бүгд Найрамдах Солонгос, Япон зэрэг улс руу хөдөлмөрийн гэрээт ажилтнаар 3 жилийн хугацаатай явуулж виз гаргаж өгнө” гэж хуурч, А.Ундрал, Д.Ао нараар зуучлуулж, Д.Лхагва-Очироос 3 500 000 төгрөг,

К.Гантунгалагаас 2 500 000 төгрөг,

Ч.Солонгооос 5 000 000 төгрөг,

Э.Цолмонгоос 1.650.000 төгрөг,

Б.Халтархүүгээс 2 500 000 төгрөг,

Т.Хосбаяраас 2 750 000 төгрөг,

Б.Энхсолонгоос 5 150 000 төгрөг,

Г.Тунгалагсарангаас 2 650 000 төгрөг,

Б.Ариунаагаас 3 500 000 төгрөг,

Г.Тамираас 2 650 000 төгрөг,

Б.Ууганбаяраас 2 650 000 төгрөг,

Б.Алтантуяагаас 3 000 000 төгрөг,

Б.Өлзиймаагаас 3 000 000 төгрөг,

Н.Чулуунцэцэгээс 1 300 000 төгрөг,

Ч.Отгонзаяагаас 1 500 000 төгрөг,

Б.Энхжаргалаас 1 650 000 төгрөг,

Д.Төмөрчөдөрөөс 2 150 000 төгрөг,

Л.Отгонхүүгээс 2 150 000 төгрөг,

Б.Цолмонгоос 2 150 000 төгрөг,

Т.Бат-Эрдэнээс 1 300 000 төгрөг,

С.Хүрэлхуягаас 1 650 000 төгрөг,

Б.Энхцэцэгээс 3 300 000 төгрөг,

Г.Мөнхцэцэгээс 3 300 000 төгрөг,

Э.Ариунболдоос 1 650 000 төгрөг,

Б.Бадамцэцэгээс 3 500.000 төгрөг,

Б.Энхсайханаас 1 650 000 төгрөг,

Г.Батдоржоос 1 650 000 төгрөг,

Ч.Алгирмаагаас 1 650 000 төгрөг,

Д.Үржигсүрэнгээс 1 650 000 төгрөг,

Н.Мөнхцэцэгээс 1 600 000 төгрөг,

Б.Тэмүүжингээс 1 500 000 төгрөг,

Г.Пүрэвцогтоос 1 000 000 төгрөг,

С.Энхцэцэгээс 2 500 000 төгрөг,

М.Болортуяагаас 1 300 000 төгрөг тус тус залилсан нь хохирогч Д.Лхагва-Очир, К.Гантунгалаг Ч.Солонго, Э.Цолмон, Б.Халтархүү, Т.Хосбаяр, Б.Энхсолонго,  Г.Тунгалагсаран, Б.Ариунаа,  Г.Тамир, Б.Ууганбаяр, Б.Алтантуяа, Б.Өлзиймаа, Н.Чулуунцэцэг, Ч.Отгонзаяа, Б.Энхжаргал, Д.Төмөрчөдөр, Л.Отгонхүү, Б.Цолмон, Т.Бат-Эрдэнэ, С.Хүрэлхуяг, Б.Энхцэцэг, Г.Мөнхцэцэг, Э.Ариунболд, Б.Бадамцэцэг, Б.Энхсайхан, Г.Батдорж, Ч.Алгирмаа, Д.Үржигсүрэн, Н.Мөнхцэцэг, Б.Тэмүүжин, Г.Пүрэвцогт, С.Энхцэцэг, М.Болортуяа нарын мэдүүлгүүдээр тус тус нотлогдож, шүүгдэгч бусдад 1 786 040 000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон байна.

 

2. Шүүгдэгч Б.А нь үргэлжилсэн үйлдлээр

1. 2016 оны 4 дүгээр сарын 11-нээс 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд “Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргаж гаргаж өгнө” гэж хуурч,  Э.Баатарсүрэнгээс 1 600 000 төгрөг залилсан нь:

 

 хохирогч Э.Баатарсүрэнгийн ...2016 оны 4 сарын эхээр Алтанцэцэгтэй эхнэр утсаар ярихад Солонгос улс руу виз гаргаж хүн явуулж байгаа гэж хэлсэн. Тэгээд би эхнэртэйгээ ярьж байгаад 2016 оны 4 сарын 11 билүү 12-ны өдөр Алтанцэцэг эгчтэй хорооллын эцэст уулзаад 500.000 төгрөг, гадаад паспорт, цахим үнэмлэхийн хамт өгсөн. Тэгээд миний визийг удахгүй гарах гэж байгаа гээд л байсан. Тэгээд 2016 оны 7 сард Алтанцэцэг эгч утсаар яриад ахиад 500.000 төгрөг шилжүүл гэж хэлэхээр нь би хүү Пүрэвсүрэнгийн нэр дээр байдаг 5030295504 гэсэн данс руу өөрийнхөө 5047277393 гэсэн данснаас 2016 оны 7 сарын 11-ний өдөр 500.000 төгрөг, 2016 оны 7 сарын 19-ний өдөр 600.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Алтанцэцэг эгч хүү Пүрэвсүрэнгийнхээ дансыг хэрэглэж байгаа гэж байсан. Түүнээс хойш Алтанцэцэг эгч виз гарах гэж байна гээд худлаа яриад л яваад байсан,

 

2. А.У, Б.Оюунчимэг нартай бүлэглэн барилгын нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Т.Ффгаар зуучлуулж, 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.Мөнхжаргалаас 30 000 000 төгрөг залилсан нь хохирогч Б.Мөнхжаргал,

 

3. А.У, Б.Оюунчимэг нартай бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 хорооны нутагт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Ууугаар зуучлуулж, А.Ганболдоос 40 000 000  төгрөгийг залилсан нь хохирогч А.Ганболд,

 

4. А.У, Б.Оюунчимэг нартай бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Д.Болорчимэгээр зуучлуулж, М.Амарсайханаас 30 000 000 төгрөг залилсан нь хохирогч М.Амарсайхан,

 

5. А.У, Б.Оюунчимэг нартай бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт  “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Ц.Норжмаа, Ч.Амартүвшин нараар зуучлуулж, Хөөс 36 000 000 төгрөг залилсан нь хохирогч Х,

 

6. А.У, Б.Оюунчимэг нартай бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч Л.Сэлэнгээр зуучлуулж, Өгаас 30 000 000 төгрөг залилсан нь хохирогч Ө,

 

7. А.У, Б.Оюунчимэг нартай бүлэглэн 2014 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутагт “барилга нураалтын ажил авна” гэж хуурч, Ууугаар зуучлуулж, С.Энхбаатараас 30 000 000 төгрөг залилсан нь хохирогч, С.Энхбаатар,

 

8.Б.У, З.Ц нартай бүлэглэн “Чех улсын элчин сайдын яаманд визний ярилцлагын цаг авч өгнө” гэж хуурч, 2016 оны 6 дугаар сарын 14-нөөс 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд иргэн Ч.Уранчимэгээр зуучлуулж, иргэн Б.Жаргалтуяагаас 6 398 000 төгрөг залилсан нь:

 

 хохирогч Б.Жаргалтуяагийн ...Би танил хуурай эгч Уранчимэгийн данс руу нийт 6.398.000 төгрөг шилжүүлээд харин Уранчимэг эгч 99080985 гэсэн дугаараар З.Ц гэх хүн рүү утсаар ярихад “Чехийн элчинд ажилладаг” гэдэг байсан. Миний хохирлын 1.400.000 төгрөгийг Урангоо гэх хүн дансаар шилжүүлж өгсөн, дараа нь З.Ц гэх эгч 4.000.000 төгрөгийг 2017.02.07-ны өдөр миний хаан банкны 5071024943 гэсэн дансаар шилжүүлж өгөөд 100.000 төгрөг бэлнээр өгсөн,

 

9. Б.У, З.Ц нартай бүлэглэн 2016 оны 8 дугаар сарын 12-ноос 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд “Монгол Улс дахь Чехийн элчинд виз хүсэгчдийн групп” пэйж хуудсанд “Чех улсын ажлын гэрээний урт хугацаагаар ажиллах, амьдрах визний ярилцлагын цаг авч өгнө” гэж хуурч, Д.Сарантуяагаас 20 200 000 төгрөг, С.Нандинцэцэгээс 4 200 000 төгрөг, Б.Отгонтамираас 1 300 000 төгрөг залилсан нь:

 

 хохирогч Д.Сарантуяагийн ...Зуучилсаар байгаад 28 том хүн, 8 хүүхэд нийт 36 хүнийг зуучилж 31.2 сая төгрөгийг аваад цааш нь 20.2 сая төгрөгийг Ганхүүгийн 5059422617, Энхмаагийн 5086024639 гэх 2 дансруу шилжүүлсэн..., Би бүх хохирлыг барагдуулсан. Урнаа гэгч эмэгтэйгээр тэдгээр хүмүүс дамжсан болохоор Урнаад бэлнээр 2 сая үлдсэнд нь Сүхбаатар дүүргийн 13-р хороо, Рашаан 6-333 тоот өөрийн нөхрийн нэр дээрх хашаа байшинг 20 сая төгрөгөөр тооцож Урнаагийн нөхрийн нэр дээр шилжүүлсэн,

 

хохирогч С.Нандинцэцэгийн ...Ингээд 2016.11.28-ны өдөр манай дүү С.Отгонбаяр ярилцлагандаа орох болоход элчингийн ажилтан чиний авсан цаг богино хугацааны цаг байна, чи ажлын гэрээгээр явах гэж байж яагаад богино цаг авсан юм бэ, чи тэр хүмүүсээ зааж өгч чадах уу, гадуур ийм залилангийн хэрэг гарч байгаа гэж хэлсэн. Ингээд би энэ хүмүүст залилуулснаа мэдсэн,

 

хохирогч Б.Отгонтамирын ...2016.09.05-ны өдөр 99737097 дугаарын утаснаас нэрээ хэлээгүй эмэгтэй хүн холбогдоод би урт хугацааны ажлын гэрээний ярилцлагын цаг авч өгнө, интернет орох боломжтой байна уу гэхээр нь би боломжтой байна гэж хэлээд нөхрийнхөө болон өөрийнхөө регистрийн дугаар, овог, нэрээ явуулсан. Тэгтэл нэг их удалгүй над руу эргэж залгаад чиний имейл хаяг руу чинь цагны товыг явуулчихлаа шүү гэхээр нь би гайхаад тийм хурдан уу гэхэд нэг хүний 650.000 төгрөг болно гээд 5059421617 дугаарын данс өгсөн. Тэгээд би уг өдрөө экспресс банкны үйлчилгээгээр 1.300.000 төгрөг шилжүүлсэн. 2016.10.04-ний өдөр Чех улсын элчин сайдын яаманд ярилцлаганд орохоор очиход танд цаг авч өгсөн хүн чинь хуурамч зүйл хийсэн байна, та цагдаад ханд гэсэн,

 

10. Б.Утой бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр “Чех улсын элчин сайдын яаманд визний ярилцлаганд орох цаг авч өгнө” гэж хуурч, Д.Өлзийжаргалаас 800 000 төгрөг залилсан нь:

 

 хохирогч Д.Өлзийжаргалын ... Би Чехийн элчинд цаг авна гэж “орлоо инфо” сайтад зар тавьсан. Зарын дагуу 99737097 дугаарын утсаар нэг эмэгтэй над руу Чехийн элчинд цаг зарна авах уу гэж ярьсан. 2016.10.20-ны өдөр Хаан банкны 5059421617 Цагааны Ганхүү гэсэн данс руу 800.000 төгрөгөө шилжүүлсэн. 2016.11.15-ны өдөр мягмар гариг 09.30 цагт ярилцлагад орохоор цаг авч өгсөн. Тэр нь урт хугацааны ажил хийх цаг биш богино хугацаанд аялах цаг байсан. Энэ тухай өөрт нь энэ цаг чинь буруу цаг байна гэж хэлсэн чинь тэгэх ёсгүй дээ би шалгаад буцаагаад хариу хэлье гэхээр нь хүлээгээд байсан хариу өгөөгүй. Утас, фэйсбүүк хаягаа бүгдийг хаасан. Алтанцэцэг гэдэг эгч надад сүүлийн 10-аад хоног 800 000 төгрөгийг олж өгье, хүлээж бай, гэрээ хийе, маргааш нөгөөдөр гээд өгөхгүй байна. Алтанцэцэг гэдэг хүнээс мөнгийг гаргуулж өгнө үү, Алтанцэцэг бол Ц.Ганхүүгийн эгч юм билээ,

 

11.Б.Утой бүлэглэн Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сар хүртэл хугацаанд “Норд бенз”, “Шаланз” маркийн том оврын автомашины гэрчилгээ гаргаж өгнө” гэж хуурч, “Рун Шин Шань” ХХК-иас 36 500 000 төгрөгийг залилсан нь:

 хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Игиймаагийн ... Б.Буянцэцэг нь машины бичиг баримт бүрдүүлнэ гэж 36.500.000 төгрөгийг бусдад өгсөн асуудал дээрээ цагдаагийн байгууллагад хандаж эрүүгийн хэрэг үүсгүүлсэн байна. Манай захирал эрүүгийн хэрэг үүсгэсэн 36.500.000 төгрөг дээрээ нэхэмжлэл гаргана.., Б.Буянцэцэг нь машины бичиг баримт гаргуулна гэж цаашаа хэн гэдэг хүнтэй хэрхэн холбогдсон талаар мэдэх зүйл байхгүй,

 

гэрч Б.Буянцэцэгийн ...шинэ ажилдаа сайн дадаагүй байсан болохоор хамаатны эгч Мөнхтуяа руу утсаар яриад би шинэ ажилд орсон, манай компаний Хятадаас оруулж ирэх машинд гаалын бүрдүүлэлт хийх, номер авах шаардлагатай байна, та туслаач гэхэд Мөнхтуяа эгч хүнтэй яриад эргээд холбогдъё гэсэн. Тэгээд маргааш нь Мөнхтуяа эгч над руу залгаад олон жилийн найз Наранцэцэг гэх хуурай эгчтэйгээ ярилаа, Хятадаас оруулж ирж байгаа том оврын машины гаалийн бүрдүүлэлтийг мөнгөөр гаргаж өгдөг хүн байна, хоёр хоногийн дараа гаалийн бүрдүүлэлт хийгээд өгье гэж байна гэхээр нь би итгээд компанийхаа захирлын Хятадаас Монгол төгрөгт хөрвүүлж шилжүүлсэн 5.960.000 төгрөгийг өөрийнхөө Хаан банкны 5598034599 тоот дансаар дамжуулан авч тэр өдөртөө уг мөнгийг Мөнхтуяа эгчийн Хаан банкны данс руу шилжүүлсэн. Наранцэцэг нь энэ ажлыг цаана нь хөөцөлдөж байгаа хүн болилоо гэнэ, мөнгийг чинь буцааж өгье гэсэн гээд миний данс руу Даваа гэдэг хүний данснаас 5.100.000 орчим төгрөгийг цувуулж шилжүүлсэн байхаар нь би Наранцэцэгт уурлахад Наранцэцэг албан ёсны юм хийдэг хүн нь Алтанцэцэг гэж хүн байгаа гээд намайг Алтанцэцэгтай уулзуулахад Алтанцэцэг нь бид нар багаар ажилладаг, гаалийн бүрдүүлэлтийг албан ёсоор хийж өгдөг Урангоо гэж хүн бий гээд БГД-ийн 17-р хороо Модны хоёрын автобусны буудал дээр би Наранцэцэг, Алтанцэцэг, Мөнхтуяа нартай хамт Урангоотой уулзсан. Урангоо надад машины гаалийн бүрдүүлэлт хийхийн тулд Хятадаас хятад гаалийн техникийн гэрчилгээ авчруулаад тэрийгээ лазераар шивээд Монголын гаалийн бүрдүүлэлт хийдэг юм, урьдчилгаа 3 сая төгрөг өг гэхээр нь би Мөнхтуяа эгчийн данснаас Алтанцэцэгийн хүүгийн данс руу уг мөнгийг шилжүүлж өгсөн. Түүнээс хойш 5 хоногийн дараа Алтанцэцэг, Урангоо нар надад том оврын 5 ширхэг Норд бенз машины гаалийн бүрдүүлэлт бүхий баримтуудыг авчирч өгсөн. Тэр гаалийн бүрдүүлэлтийг нь Мөнхтуяа эгч аваад гэрчилгээ авна гэж 22-ын товчоо руу очсон боловч энэ баримт чинь хуурамч байна, хаана хийлгэсэн гээд асуусан байсан тул би Алтанцэцэг рүү залгаад та нар юу хийгээд өгчихсөн юм, мөнгөө буцааж авъя гэхэд Алтанцэцэг биднийг урагшгүй юмнууд гэж загнаад би өөрөө гаргаж өгье гэхээр нь тухайн үед би тэдэнд итгээд нийт 22 сая төгрөгөө өгчихсөн байсан болохоор яаж ч чадаагүй. Наранцэцэг нь Алтанцэцэг, Урангоо нараар л гаалийн бүрдүүлэлтийн баримтаа хийлгэе, өөр арга байхгүй гээд байхаар нь би 22-ын товчоон дээр Наранцэцэгийн машинд 17 сая төгрөгийг Алтанцэцэг, Наранцэцэг нарт өгсөн. Би.., нийт 36.500.000 төгрөгийг дансаар, бэлнээр тус тус шилжүүлж өгсөнөөс 2.000.000 төгрөгийг нь Наранцэцэг Алтанцэцэгээр дамжуулж авсан, үлдэгдэл мөнгийг нь Урангоо бүгдийг нь авсан гэж хэлдэг. Б.У нь авсан мөнгөнөөсөө 1 сая төгрөгийг надад буцааж өгсөн гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож, шүүгдэгч нь бусдад 266 998 000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан байна.

 

3. Шүүгдэгч Б.Ө нь үргэлжилсэн үйлдлээр

1. З.Ц, М.А нартай бүлэглэн 2014 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “авто замын тендерийн ажил авч өгнө” гэж хуурч, Б.Шоовдороор зуучлуулж, Б.Ганбаатараас 300 000 000 төгрөгийг залилсан нь:

 хохирогч Б.Ганбаатарын ...Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын засварын ажил байна. Танай “Эска выборг” ХК-г туслан гүйцэтгэгч компаниар оруулах боломжтой байна, бэлэн 300 сая төгрөг өгчихвөл өдөрт нь гэрээнд нь оруулна гэж Ариумаа, Шоовдор нар хэлсэн. 2014 оны 5 дугаар сарын эхээр 300 сая төгрөгийг Маршалын гүүрэн дээр Шоовдор, Ариумаа, Өлзийсайхан нар Шоовдорын цагаан өнгийн Киа Лотзе маркийн машинтай ирж авсан. Би Мөнгөншагайн хамтаар очиж мөнгөө өгсөн. Уг мөнгөнөөс бид хоёр ямар ч зардлын мөнгөгүй болчихоод байна гэж хэлж байгаад Шоовдороос 3 000 000 төгрөгийг 2014 оны 10 дугаар сарын орчимд авсан. Өөр мөнгө төгрөг буцааж авсан асуудал огт байхгүй. Тухайн үед уг ажлыг хийх тухай яриа гарчихсан байсан учраас Мөнгөншагай бид хоёр нэг их айхтар судлалгүйгээр орохоор шийдсэн бөгөөд гол итгэсэн асуудал нь Ариумаа нь Засгийн газрын ордонд Улсын их хурлын тамгын газарт ажилладаг гэж хэлсэн. Тэгээд би Ариумаад маш их итгэсэн. Ариумаа нь хэлэхдээ уг ажлыг өөрийнх нь ахынх нь компани авчихсан байгаа учраас хэлээд л туслан гүйцэтгэгч компаниар оруулчихна гэж итгүүлсэн,

 

гэрч-Г.Мөнгөншагайн ...Ариумаа нь би Засгийн газрын тамгын газарт ажилладаг юм, танилуудаараа би наад ажлыг чинь зохицуулж өгнө, та нар шиг явах юм бол ажил олж чадахгүй, өнөө маргаашгүй гэрээнд замын ажил олгох гэж байна, далд дарсан ажил байгаа гэж хэлээд бид нарын материалыг авч үзээд энэ шиг том чадалтай материал алга байна, болж байна гэж авчихаад маргааш 300 сая төгрөг бэлдчихээрэй гэж Шоовдор хэлээд явсан. Тэгээд бид нар захирал Винник.Ю.М хувь данснаас доллар аваад солиулаад 300 сая төгрөг болгоод 3 ширхэг том уутанд 100, 100 саяар нь хийгээд Их Монгол рестораны гадаа уулзахад Ариумаа, Шоовдор 2 мөнгө чинь бэлэн үү гэхээр нь бэлэн гэж хэлчихээд Маршалын гүүрний тэнд очоод уулзъя гэхээр нь гайхаад яагаад тэгж байгаа юм бэ гэхэд Ариумаа би чинь төрийн ажилчин хүн энд ингэж их мөнгө авч болохгүй, энэ мөнгө чинь миний зөвлөгөө өгч байгаа шагнал шүү, би цаашаа ахдаа бас мөнгө өгнө гэж хэлээд Маршалын гүүрний тэнд очоод мөнгийг нь өгсөн. Би Ганбаатар ахтай хамт Зам тээврийн яам дээр очоод өгсөн урилгыг шалгахад тийм юм байхгүй манай урилга дугаарт хүрээгүй гэж хэлсэн. Тэр урилга бол хулхи урилга байсан,

 

2. А.У, Б.Оюунчимэг нартай бүлэглэн 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “барилгын нураалтын хоёр тендерийн ажил авч өгнө, урьдчилгаа 10 хувийг нь урьдчилж өгнө” гэж хуурч, Т.Ффгаар зуучлуулж, Ш.Энх-Амгалан, Ц.Отгонбаатар нараас 59 350 000 төгрөг залилсан нь хохирогч Ш.Энх-Амгалан, Ц.Отгонбаатар нарын,

 

3. А.У, Б.Оюунчимэг нартай бүлэглэн 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “барилгын нураалтын 2 тендерийн ажил авч өгнө” гэж хуурч, Э.Хаас 33 000 000 төгрөг залилсан нь хохирогч Э.Х,

 

4. А.У, Б.Оюунчимэг нартай бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 хорооны нутагт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Ууугаар зуучлуулж, Д.Амарсанаагаас 30 000 000  төгрөг залилсан нь хохирогч Д.Амарсанаа,

 

5. А.У, Б.Оюунчимэг нартай бүлэглэн 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн  4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч,  Ууугаар зуучлуулж, Д.Амарбаясгалангаас 30 000 000 төгрөг залилсан нь хохирогч Д.Амарбаясгалан,

 

6. А.У, Б.Оюунчимэг нартай бүлэглэн 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, Б.Ганхөлөгөөр зээлийн гэрээ байгуулуулж, Б.Хүрэлбаатараас 30 000 000 төгрөг залилсан нь хохирогч Б.Хүрэлбаатар,

 

7. З.Цтой бүлэглэн 2014 оны 3 дугаар сард Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “банкны муу зээлдэгч гэсэн түүхийг арилгах ажлыг хөөцөлдөж өгнө” гэж хуурч, Г.Бямбадорж, О.Мөнгөншүр нараас нийт  4 000 000 төгрөгийг залилсан нь:

хохирогч Г.Бямбадоржийн ..Өлзийсайхан надад “нийгмийн даатгал бөглүүлээд банкин дахь хар дансыг арилгана, хар данс арилгахад 2 000 000 төгрөг, нийгмийн даатгал арилгахад 1 500 000 төгрөг хэрэгтэй” гэж хэлээд надаас 3 500 000 төгрөгийг авсан. Дараа нь 4 000 000 төгрөгийг надад зээл гаргуулж өгнө, тэгэхийн тулд хүмүүст мөнгө өгөх хэрэгтэй байна гэж хэлээд авсан юм. 2012 оны 3 сараас 9 сарын хооронд бага бус зүйлд хэрэглэнэ гэж хэлээд доод тал нь 500 000 төгрөг, дээд тал нь 1.000.000 төгрөг хүртэл мөнгийг 3-4 удаа авч байсан юм. Өлзийсайхан бид хоёрын хооронд ямар нэгэн гэрээ байхгүй,

 

8. З.Цтой бүлэглэн 2015 оны 4 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, Ж.Ганбат, Д.Долгор нараар зуучлуулж, Л.Алтанцэцэгээс 15 000 000 төгрөгийг залилсан нь:

 хохирогч Л.Алтанцэцэгийн ...2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр манай ахын хүүхэд Баттулга  цэцэрлэгийн нураалтын ажил олж өгөхөд 10 сая төгрөг байдаг юм байна, та хоёр мөнгөтэй юм бол тэр хүнтэй нь очиж уулзаад тэр ажлыг нь аваач гэж санал болгосон. Тэгэхээр нь нөхөр бид хоёр тэр өдрийн оройны 16 цагийн үед Долгор, Ганбат гэх 2 хүнтэй 5-р сургуулийн эмнэлгийн ар талд манай машинд уулзаад тэр хоёрт нөхөр бид хоёр 7 сая төгрөгөө тоолж өгөхөд тэр хоёр энэ их найдвартай ажил мөнгөө л өгөх юм бол хурдан гарна. Гэхдээ энэ ажил 10 сая төгрөг байдаг шүү дээ, та хоёр 3 сая төгрөгөө хэзээ өгөх юм бэ гэхээр нь бид хоёр маргааш өглөө 10 цагт өгье гэхэд тэр хоёр өнөөдөр өгчих юм бол аягүй хэрэгтэй, хүн амьтантай уулзчихмаар байна гээд байсан.

Оюунаа гэх нэртэй нэг бүдүүн авгай ирснээ нэг цаас үзүүлснээ тэр цаасан дээр нь 700 сая, 500 сая, 400 сая гэсэн бичиг үзүүлээд та нар хэрвээ 15 сая төгрөг өгвөл 400 гаруй сая төгрөгний ажлыг авна, харин дээшлэх тусам үнэ нь нэмэгдэнэ гэж хэлсэн. Манай нөхөр өдий насны хүн яалаа гэж худлаа ярихав дээ гэхээр нь би 7 сая төгрөгөө өгчихөөд ямар нэгэн баримт байхгүй бол яаж өгөх юм гэтэл нөгөө хүмүүс маргааш өглөө ирээд нотариатаар ороод батлуулчих гэсэн мэдүүлэг зэргээр нотлогдож, шүүгдэгч Б.Ө бусдад 501 350 000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан байна.

 

4.Шүүгдэгч М.А нь үргэлжилсэн үйлдлээр

1. 2017 оны 02 дугаар сарын 23-наас 24-ний өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт  “Төрийн орон сууц корпорацийн түрээсийн орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч, Л.Дарханцэцэгээр зуучлуулж, Г.Орхоноос 3 000 000 төгрөг, Л.Дарханцэцэгээс 1 500 000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Оээс 17 500 000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Т.Золбоогоос 3 000 000 төгрөг залилсан нь:

 хохирогч Г.Орхоны ... Багын найз Дарханцэцэг 2017 оны 02 сарын 20-ны өдөр Түрээсийн орон сууцны байранд орох боломжтой юм байна, материалаа бүрдүүлээд бэлэн 5 сая төгрөгтэй бол Баянсэлэнгийн туслах Ариумаа гэдэг хүүхэнтэй холбогдоод тэр хүнээр гаргаж өгөх юм, 03 сарын 06-ны өдөр байр ашиглалтанд орно, тэр байранд орох юм байна гэж хэлсэн..., 2017 оны 02 сарын 23-ны өдөр Улсын их дэлгүүрийн ертөнцийн зүгээр баруун талд нь байдаг нэрийг нь мэдэхгүй цайны газарт Дарханцэцэгтэй уулзаад өөрийн Хаан банкны мобайл банкнаасаа Дарханцэцэгийн Хаан банкны 5062039767 дугаартай данс руу 5 сая төгрөгийг шилжүүлсэн..., миний өгсөн 5 сая төгрөгийн 2 сая төгрөгийг нь Дарханцэцэг авч, 3 сая төгрөгийг Ариумаад өгч, гарын үсэг зуруулсан байдаг,

хохирогч Л.Дарханцэцэгийн ... Би 2016 оны 7 дугаар сараас хойш түрээсийн орон сууцанд орох гэж явж байгаад Ариумаа гэх хүнтэй утсаар холбоо барьж танилцсан. 2017 оны 02 дугаар сарын 20-ны орчим Ариумаатай уулзсан. Уулзсан учир нь Ариумаа надад хэлэхдээ түрээсийн орон сууцанд хүн оруулах боломж байгаа гэж хэлсэн. Ариумаатай уулзсаны дараа түрээсийн орон сууцны талаар Орхонд хэлсэн. Орхон над руу түрээсийн орон сууцанд орно гэж миний Хаан банкны 5062039767 дугаарын данс руу 2017.02.23-ны өдөр 5 сая төгрөг шилжүүлсэн. Энэ мөнгийг аваад Ариумаад 3 сая төгрөгийг өгсөн, үлдсэн 2 сая төгрөгийг буцаагаад Орхонд өгсөн. Ариумаа түрээсийн орон сууцанд Орхоныг оруулж чадаагүй юм. Би тэгэхээр нь найз Орхоныг хохируулчихлаа гээд Ариумаагийн өмнөөс мөнгийг нь Орхонд төлсөн. Мөн би өөрийн төрсөн охин Э.Урангоог түрээсийн орон сууцанд оруулна гэж Ариумаад 1.500.000 төгрөг өгсөн,

хохирогч Б.Оийн ...2017.03.10-ны орчимд найз Алтантуяатай уулзахад ТОСК-ийн Яармагийн түрээсийн байранд нэг айлыг 3.500.000 төгрөгөөр оруулах боломж байна шүү гэж надад хэлсэн. Алтантуяа тэр хүнтэй нь уулзуулаад өгч болно шүү гэж хэлсэн. Ингээд маргааш нь бил үү, нөгөөдөр нь Улаанбаатар их дэлгүүрийн доор Ариумаа, Алтантуяа бид гурав уулзсан. Уулзахад Ариумаа нь анкет өгөөд энийг бүрдүүл, мөн орох хүмүүстэй өөрийн нэр дээр орон сууцгүй гэдгээ баталсан бичгээ яаралтай гаргуул, мөн 3.500.000 төгрөгийг бэлнээр нь өг гэж хэлсэн. Тэгээд би 5 хүний бичиг баримтыг 17.500.000 төгрөгийн хамт бүрдүүлээд 2017.03.13-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Миний дэлгүүрийн хажууд бейкерид Ариумаа, Алтантуяа бид гурав уулзалдаж мөнгө, төгрөгөө өгсөн. Тэгээд энэ асуудал маань шийдэгдэхгүй байсан ба ярихаар гарын үсэг зурдаг хүмүүс нь байхгүй гадагшаа явсан байна гэж янз бүрийн шалтаг шалтгаан тоочоод өдий хүрсэн,

хохирогч Т.Золбоогийн ...2017 оны 5 дугаар сарын үеэр манай хадам эгч Өлзийдэлгэр нь “миний таньдаг хүн Төрийн орон сууцны корпорацийн мэдэлд байдаг Хангай хотхонд байранд хүн оруулж өгнө гэж байна, хамтдаа орох уу” гэж хэлсэн. Би тухайн үед уг саналыг зөвшөөрсөн. Нэг өдөр Өлзийдэлгэр эгч “нөгөө хүн чинь байр хөөцөлдөхөд 3 сая төгрөг надад хэрэгтэй байна гээд байна” гэж надад хэлсэн. Үүний дагуу 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр эгч Өлзийдэлгэр бид хоёр бэлэн 3 сая төгрөг бэлдээд Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Сүү ХХК-ийн үүдэнд Ариумаа эгчид Өлзийдэлгэрийн машин дотор уулзаад мөнгөө бэлнээр нь өгсөн,

 

2. Ц.Баянбилэгтэй бүлэглэн 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн  4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Э.Амарзаяагаар зуучлуулж, Л.Эрдэнэцогтод “барилга барих тендерийн ажил олж өгнө” гэж хуурч, 37 500 000 төгрөг залилсан нь:

 хохирогч Л.Эрдэнэцогтын ... 2013 оны 8 дугаар сарын эхээр Ариумаа гэдэг эмэгтэй над руу залгаад Баярхүү ах надад өөрийн чинь гар утсыг өгсөн. Та барилгын ажил сонирхож байгаа юм уу та Хан-Уул дүүргийн өвлийн цогцолбор барих ажлын тендерийн ажил сонирхож байгаа юм уу гэж асуухаар нь сонирхож байгаагаа хэлсэн. Тэгээд 8 дугаар сарын 09-ний өдөр над руу Ариумаа гэдэг эмэгтэй залгаад 16 цагаас өмнө 25 сая төгрөг бэлэн аваад 5 дугаар сургуулийн тэнд хүрээд ир гэхээр нь юу болох гэж байгаа талаар нь асуухад оочер дугаарт оруулж тендер шалгаруулж өгдөг тул 16 цагаас өмнө мөнгөө өгөөд оочерт орж чадахгүй бол тендерт шалгарч чадахгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь нээрээ л тийм л юм байх гэж бодоод эхнэр Лхагважавд хэлж ярилцаад эхнэрийн ах Цэцэнхүүгээс бэлнээр 25 сая төгрөг зээлж аваад тэр өдрөө Ариумаатай уулзаж мөнгөө өгсөн. Ариумаа өөрийгөө УИХ-ын Тамгын газарт ажилладаг гэж хэлж байхаар нь тэр бүгдэд итгэсэн. 2013 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Ариумаа над руу залгаад Баянгол дүүргийн нэг цэгийн үйлчилгээний барилгын тендер байнаа та авах юм уу гэж асуухаар нь би зөвшөөрсөн. Намайг дахиад 25 сая төгрөг авчир гэж хэлэхээр нь надад тийм их хэмжээний мөнгө олдохгүй, арай багасгах арга байхгүй юм уу гэж асуухад би цаашаа хүмүүсээсээ асуугаад эргээд хэлье гэж хэлсэн. Тэгээд удаагүй эргэж залгаад та ядаж 12 500 000 төгрөг олж өг гэхээр нь тэр өдрөө Ариумаатай уулзаж бэлнээр 12 500 000 төгрөг өгч нөгөө нотариатын газраараа орж зээлийн гэрээ байгуулсан,

 

3. З.Ц, Б.Ө нартай бүлэглэн 2014 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт “авто замын тендерийн ажил авч өгнө” гэж хуурч, Б.Шоовдороор зуучлуулж, Б.Ганбаатараас 300 000 000 төгрөг залилсан нь:

хохирогч Б.Ганбаатарын ...Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын засварын ажил байна. Танай “Эска выборг” ХК-г туслан гүйцэтгэгч компаниар оруулах боломжтой байна, бэлэн 300 сая төгрөг өгчихвөл өдөрт нь гэрээнд нь оруулна гэж Ариумаа, Шоовдор нар хэлсэн. 2014 оны 5 дугаар сарын эхээр 300 сая төгрөгийг Маршалын гүүрэн дээр Шоовдор, Ариумаа, Өлзийсайхан нар Шоовдорын цагаан өнгийн Киа Лотзе маркийн машинтай ирж авсан. Би Мөнгөншагайн хамтаар очиж мөнгөө өгсөн. Уг мөнгөнөөс бид хоёр ямар ч зардлын мөнгөгүй болчихоод байна гэж хэлж байгаад Шоовдороос 3 000 000 төгрөгийг 2014 оны 10 дугаар сарын орчимд авсан. Өөр мөнгө төгрөг буцааж авсан асуудал огт байхгүй. Тухайн үед уг ажлыг хийх тухай яриа гарчихсан байсан учраас Мөнгөншагай бид хоёр нэг их айхтар судлалгүйгээр орохоор шийдсэн бөгөөд гол итгэсэн асуудал нь Ариумаа нь Засгийн газрын ордонд Улсын их хурлын тамгын газарт ажилладаг гэж хэлсэн. Тэгээд би Ариумаад маш их итгэсэн. Ариумаа нь хэлэхдээ уг ажлыг өөрийнх нь ахынх нь компани авчихсан байгаа учраас хэлээд л туслан гүйцэтгэгч компаниар оруулчихна гэж итгүүлсэн,

 

гэрч-Г.Мөнгөншагайн ...Ариумаа нь би Засгийн газрын тамгын газарт ажилладаг юм, танилуудаараа би наад ажлыг чинь зохицуулж өгнө, та нар шиг явах юм бол ажил олж чадахгүй, өнөө маргаашгүй гэрээнд замын ажил олгох гэж байна, далд дарсан ажил байгаа гэж хэлээд бид нарын материалыг авч үзээд энэ шиг том чадалтай материал алга байна, болж байна гэж авчихаад маргааш 300 сая төгрөг бэлдчихээрэй гэж Шоовдор хэлээд явсан. Тэгээд бид нар захирал Винник.Ю.М хувь данснаас доллар аваад солиулаад 300 сая төгрөг болгоод 3 ширхэг том уутанд 100, 100 саяар нь хийгээд Их Монгол рестораны гадаа уулзахад Ариумаа, Шоовдор 2 мөнгө чинь бэлэн үү гэхээр нь бэлэн гэж хэлчихээд Маршалын гүүрний тэнд очоод уулзъя гэхээр нь гайхаад яагаад тэгж байгаа юм бэ гэхэд Ариумаа би чинь төрийн ажилчин хүн энд ингэж их мөнгө авч болохгүй, энэ мөнгө чинь миний зөвлөгөө өгч байгаа шагнал шүү, би цаашаа ахдаа бас мөнгө өгнө гэж хэлээд Маршалын гүүрний тэнд очоод мөнгийг нь өгсөн. Би Ганбаатар ахтай хамт Зам тээврийн яам дээр очоод өгсөн урилгыг шалгахад тийм юм байхгүй манай урилга дугаарт хүрээгүй гэж хэлсэн. Тэр урилга бол хулхи урилга байсан,

 

4. Б.Утой бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд А.Алтанзул болон түүний гэр бүлийн хүмүүст “Бүгд найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, 42 200 000 төгрөг залилсан нь:

 хохирогч А.Алтанзулын ...би холбогдоход Урангоо бичиг баримтаа бүрдүүлээд аваад ир, бид нар мөнгөө бичиг баримтаа авахдаа бэлнээр нь шууд авна гэж хэлсэн. 2017.10.06-ны өдөр Урангоо над руу яриад 7 хүний виз гарчихсан гээд миний фэйсбүүк мессенжер лүү гадаад паспортын визтэй хэсгийн зургийг дараад явуулсан. Тэгээд үлдсэн мөнгөө хий гэсэн тэрний дагуу би үлдсэн 3 хүний мөнгийг 2017.10.09-ний өдөр Урангоотой утсаар яриад үлдэгдэл 3 хүний мөнгийг өгье гэхэд надад Мижиддоржийн Төртулга гэдэг хүний данс руу хийчих гээд 5053366031 гэсэн данс өгсөн. Тэгээд би тэрийг нь тухайн өдрөө шилжүүлсэн. Тэгээд паспортоо авъя гэсэн чинь та нарын визийг том яамны хүмүүстэй хамт оруулчихсан чинь дундаас нь сугалж авч чадахгүй байна тийм болохоор хүлээж бай гээд хэлсэн бөгөөд бид нар 17-ны өдөр Солонгос руу нисэхээр захиалга өгчихөөд хүлээж байсан чинь паспорт өгөөгүй ба арга буюу Урангоогийн гэрт Их монгол хороололд очиж уулзахад та нарын виз гараагүй юм байна лээ. Би Ариумаад өгчихсөн чинь гараагүй мөртлөө хуурамч зураг явуулсан байна гэсэн. Тэгэхээр нь Ариумаатай ярихад очиж уулзъя гэж надад хэлсэн бөгөөд Шар хаданд бид нартай 2017.10.17-ны өдөр ирж уулзаад та нарын виз гарчихсан, харин би сугалаад авч чадахгүй байна гэсэн. Тэгээд бид нар хүлээгээд дийлээгүй ба 2017.11 сарын сүүлээр Урангоогоос паспортоо авсан чинь ямар ч виз дарагдаагүй хоосон байсан гэсэн мэдүүлгээр нотлогдож, М.А нь бусдад 404 700 000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан байна.

 

5. Шүүгдэгч З.Ц нь үргэлжилсэн үйлдлээр

 

1. А.У, Н.Уртнасан нартай бүлэглэн 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт О.Наранбаатараас “Хас банкнаас зээл авч, орон сууц худалдаж авах гэж байгаа, дансандаа урьдчилгаа төлбөр байршуулах хэрэгтэй байна” гэж хуурч, зээлийн гэрээгээр халхавчлан, зээлэх нэрийдлээр Н.Уртнасангийн "Хас банк"-ны дансанд 45 000 000 төгрөг байршуулуулан, улмаар хуурамч иргэний үнэмлэхээр данснаас гарган авч залилсан нь:

хохирогч О.Наранбаатарын ...45 сая төгрөгийг дансандаа байршуулахдаа Уртнасан “Хамтран эзэмшигчээр орвол зээл бүтэхээ больчихно” гэдэг шалтгаанаар дансаа хамтран эзэмшигчээр бүртгүүлээгүй байсан. Уг мөнгө нь миний өөрийн эзэмшлийн мөнгө юм. 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Н.Уртнасан данснаасаа 45 сая төгрөгийг зарлагадаж авахдаа хуурамч иргэний үнэмлэхээ ашигласан байсан, энэ үйлдэлд Урансайхан, Цолмон гэх хүмүүс ямар оролцоотой оролцсон талаар мэдэх зүйл байхгүй. Уртнасан гэдэг хүн л хуурамч бичиг баримтаар мөнгө авсан байсан,

гэрч Т.Билгүүний ...Н.Уртнасан, О.Наранбаатар ах хоорондоо зээлийн гэрээг гэрчлүүлж, Хас банкны Ард салбар дээр Уртнасангийн хадгаламжийн 500737765 тоот дансанд бэлнээр 45 сая төгрөгийн орлогын гүйлгээг би өөрийн биеэр хийсэн. Уртнасан данснаасаа 45 сая төгрөг авчихна гэж үнэндээ бодоогүй, хардаагүй.  Сайхнаа, Цолмон, Уртнасан гурав ирж уулзаад бүгд объект худалдаж авах тухай баталгаа үзүүлээд банкнаас зээл гаргах шаардлагатай байна гэсэн хүсэлтийн дагуу Хас банкинд 45 сая төгрөг байршуулаад урьдчилгаа хүү болох 2 250 000 төгрөг бэлнээр өгөхдөө 2 залуутай ирж өгсөн,

 

2. А.Утай бүлэглэн 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн  2 дугаар хороонд Д.Ьн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын 10-г-9а тоот, 265 м.кв газар хувийн сууцны зориулалттай 650 м.кв талбай бүхий 2 давхар үл хөдлөх хөрөнгийг нь 40 000 000 төгрөгийн зээлийн барьцаалбарт шилжүүлүүлэн, 30 000 000 төгрөгийг зээлэх нэрийдлээр хуурч залилсан нь хохирогч Д.Ь,

 

3. А.У, Б.Лхагвадорж нартай бүлэглэн 2013 оны 4 дүгээр сард Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Урт цагааны урд Д.Сономпэлжээд “цагдаа дээр хураагдсан үнэт эдлэлүүдийг чинь авч өгье” гэж хуурч, бэлнээр 10 000 000 төгрөгийг залилсан, хохирогч Д.Сономпэлжээ,

 

4. Б.Өтай бүлэглэн 2014 оны 3 сард Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “банкны муу зээлдэгч гэсэн түүхийг арилгах ажлыг хөөцөлдөж өгнө” гэж хуурч, Г.Бямбадорж, О.Мөнгөншүр нараас нийт  4 000 000 төгрөгийг залилсан нь хохирогч Г.Бямбадорж,

 

5. М.А, Б.Ө нартай бүлэглэн 2014 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт “авто замын тендерийн ажил авч өгнө” гэж хуурч, Б.Шоовдороор зуучлуулж иргэн Б.Ганбаатараас 300 000 000 төгрөгийг залилсан нь:

 хохирогч Б.Ганбаатарын ...Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын засварын ажил байна. Танай “Эска выборг” ХК-г туслан гүйцэтгэгч компаниар оруулах боломжтой байна, бэлэн 300 сая төгрөг өгчихвөл өдөрт нь гэрээнд нь оруулна гэж Ариумаа, Шоовдор нар хэлсэн. 2014 оны 5 дугаар сарын эхээр 300 сая төгрөгийг Маршалын гүүрэн дээр Шоовдор, Ариумаа, Өлзийсайхан нар Шоовдорын цагаан өнгийн Киа Лотзе маркийн машинтай ирж авсан. Би Мөнгөншагайн хамтаар очиж мөнгөө өгсөн. Уг мөнгөнөөс бид хоёр ямар ч зардлын мөнгөгүй болчихоод байна гэж хэлж байгаад Шоовдороос 3 000 000 төгрөгийг 2014 оны 10 дугаар сарын орчимд авсан. Өөр мөнгө төгрөг буцааж авсан асуудал огт байхгүй. Тухайн үед уг ажлыг хийх тухай яриа гарчихсан байсан учраас Мөнгөншагай бид хоёр нэг их айхтар судлалгүйгээр орохоор шийдсэн бөгөөд гол итгэсэн асуудал нь Ариумаа нь Засгийн газрын ордонд Улсын их хурлын тамгын газарт ажилладаг гэж хэлсэн. Тэгээд би Ариумаад маш их итгэсэн. Ариумаа нь хэлэхдээ уг ажлыг өөрийнх нь ахынх нь компани авчихсан байгаа учраас хэлээд л туслан гүйцэтгэгч компаниар оруулчихна гэж итгүүлсэн,

 

гэрч Г.Мөнгөншагайн ...Ариумаа нь би Засгийн газрын тамгын газарт ажилладаг юм, танилуудаараа би наад ажлыг чинь зохицуулж өгнө, та нар шиг явах юм бол ажил олж чадахгүй, өнөө маргаашгүй гэрээнд замын ажил олгох гэж байна, далд дарсан ажил байгаа гэж хэлээд бид нарын материалыг авч үзээд энэ шиг том чадалтай материал алга байна, болж байна гэж авчихаад маргааш 300 сая төгрөг бэлдчихээрэй гэж Шоовдор хэлээд явсан. Тэгээд бид нар захирал Винник.Ю.М хувь данснаас доллар аваад солиулаад 300 сая төгрөг болгоод 3 ширхэг том уутанд 100, 100 саяар нь хийгээд Их Монгол рестораны гадаа уулзахад Ариумаа, Шоовдор 2 мөнгө чинь бэлэн үү гэхээр нь бэлэн гэж хэлчихээд Маршалын гүүрний тэнд очоод уулзъя гэхээр нь гайхаад яагаад тэгж байгаа юм бэ гэхэд Ариумаа би чинь төрийн ажилчин хүн энд ингэж их мөнгө авч болохгүй, энэ мөнгө чинь миний зөвлөгөө өгч байгаа шагнал шүү, би цаашаа ахдаа бас мөнгө өгнө гэж хэлээд Маршалын гүүрний тэнд очоод мөнгийг нь өгсөн. Би Ганбаатар ахтай хамт Зам тээврийн яам дээр очоод өгсөн урилгыг шалгахад тийм юм байхгүй манай урилга дугаарт хүрээгүй гэж хэлсэн. Тэр урилга бол хулхи урилга байсан,

 

6. Б.Өтай бүлэглэн 2015 оны 4 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, Ж.Ганбат, Д.Долгор нараар зуучлуулж, Л.Алтанцэцэгээс 15 000 000 төгрөг залилсан нь:

хохирогч Л.Алтанцэцэгийн ...2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр манай ахын хүүхэд Баттулга  цэцэрлэгийн нураалтын ажил олж өгөхөд 10 сая төгрөг байдаг юм байна, та хоёр мөнгөтэй юм бол тэр хүнтэй нь очиж уулзаад тэр ажлыг нь аваач гэж санал болгосон. Тэгэхээр нь нөхөр бид хоёр тэр өдрийн оройны 16 цагийн үед Долгор, Ганбат гэх 2 хүнтэй 5-р сургуулийн эмнэлгийн ар талд манай машинд уулзаад тэр хоёрт нөхөр бид хоёр 7 сая төгрөгөө тоолж өгөхөд тэр хоёр энэ их найдвартай ажил мөнгөө л өгөх юм бол хурдан гарна. Гэхдээ энэ ажил 10 сая төгрөг байдаг шүү дээ, та хоёр 3 сая төгрөгөө хэзээ өгөх юм бэ гэхээр нь бид хоёр маргааш өглөө 10 цагт өгье гэхэд тэр хоёр өнөөдөр өгчих юм бол аягүй хэрэгтэй, хүн амьтантай уулзчихмаар байна гээд байсан.

Оюунаа гэх нэртэй нэг бүдүүн авгай ирснээ нэг цаас үзүүлснээ тэр цаасан дээр нь 700 сая, 500 сая, 400 сая гэсэн бичиг үзүүлээд та нар хэрвээ 15 сая төгрөг өгвөл 400 гаруй сая төгрөгний ажлыг авна, харин дээшлэх тусам үнэ нь нэмэгдэнэ гэж хэлсэн. Манай нөхөр өдий насны хүн яалаа гэж худлаа ярихав дээ гэхээр нь би 7 сая төгрөгөө өгчихөөд ямар нэгэн баримт байхгүй бол яаж өгөх юм гэтэл нөгөө хүмүүс маргааш өглөө ирээд нотариатаар ороод батлуулчих гэсэн,

 

7. Б.У, Б.А нартай бүлэглэн “Чех улсын элчин сайдын яаманд визний ярилцлагын цаг авч өгнө” гэж хуурч, 2016 оны 6 дугаар сарын 14-нөөс 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд иргэн Ч.Уранчимэгээр зуучлуулж иргэн Б.Жаргалтуяагаас 6 398 000 төгрөгийг залилсан нь:

 хохирогч Б.Жаргалтуяагийн ...Би танил хуурай эгч Уранчимэгийн данс руу нийт 6.398.000 төгрөг шилжүүлээд харин Уранчимэг эгч 99080985 гэсэн дугаараар З.Ц гэх хүн рүү утсаар ярихад “Чехийн элчинд ажилладаг” гэдэг байсан. Миний хохирлын 1.400.000 төгрөгийг Урангоо гэх хүн дансаар шилжүүлж өгсөн, дараа нь З.Ц гэх эгч 4.000.000 төгрөгийг 2017.02.07-ны өдөр миний хаан банкны 5071024943 гэсэн дансаар шилжүүлж өгөөд 100.000 төгрөгөөр бэлнээр өгсөн,

 

8, Б.У, Б.А нартай бүлэглэн 2016 оны 8 дугаар сарын 12-ноос 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд “Монгол Улс дахь Чехийн элчинд виз хүсэгчдийн групп” пэйж хуудсанд “Чех улсын ажлын гэрээний урт хугацаагаар ажиллах, амьдрах визний ярилцлагын цаг авч өгнө” гэж хуурч, Д.Сарантуяагаас 20 200 000 төгрөг, С.Нандинцэцэгээс 4 200 000 төгрөг, Б.Отгонтамираас 1 300 000 төгрөг залилсан нь хохирогч Д.Сарантуяа,С.Нандинцэцэг, Б.Отгонтамир нарын,

 

9. ганцаараа 2013 оны 7 дугаар сарын 15-наас 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “банкнаас зээл гаргаж өгнө” гэж хуурч, Д.Пүрэвжалаас 9 500 000 төгрөгийг залилсан нь:

 хохирогч Д.Пүрэвжалын ...Зээл гаргаж өгдөг нь найдвартай юм билээ гээд Цолмон гэх хүүхнийг танилцуулсан. Цолмон Хаан банкинд таньдаг хүн байгаа, тэр хүнийг Амараа гэдэг юм гэж хэлээд Кристал гэх цайны газарт Хаан банкинд ажилладаг гэх хэдэн хүмүүстэй уулзуулсан. Тэгээд гарч ирээд Цолмон, Билэгцэцэг нар нь за та одоо харав уу, итгэв үү, Амараа бол захирал нь байгаа юм. Одоо наад хүмүүс чинь найдвартай гэж хэлээд банкны хүмүүс зээлийн урьдчилгаа мөнгийг нь эхлээд гаргаад өгчихдөг юм гэж хэлээд 7.5 сая төгрөгийг 2 удаа тасалж авсан. Ингээд би Хаан банкны зээлээ хөөцөлдсөн боловч ямар ч зээл бүтээгүй бөгөөд Амараа гэх хүнтэйгээ дотно харьцаатай биш, Амараа гэх хүнээ ч таньж мэддэггүй, зөвхөн миний мөнгийг аваад л хувьдаа хэрэглэчихсэн байсан нь сүүлд мэдэгдсэн,

 

10. 2013 оны 6 дугаар сарын 07-нын өдөр Баянгол дүүргийн 18-р хороонд барйлах "Хайер электроникс" дэлгүүрээс 4 700 000 төгрөгийн үнэ бүхий 6 ширхэг зөөврийн компьютерыг зээлээр худалдан авах нэрийдлээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилсан нь:

 хохирогч Д.Цогтбаярын ...Миний ажилладаг Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хайер электроникс цахилгаан барааны дэлгүүрт 2013 оны 6 дугаар сарын 07-ны өдөр З.Ц ирж 4 700 000 төгрөгний цахилгаан бараа лизингээр худалдан авсан. Манайх лизенгээр бараа өгөхдөө үйл ажиллагаа явуулж байгаа ААН, ХХК-ийн үйл ажиллагаанд тулгуурлаж өгдөг тул тухайн үед З.Цгийн түрээсээр ажиллуулдаг гэх Далай 8 нэрийн хүнсний дэлгүүрийн бичиг баримтыг шалгаж БЗД-ийн 5-р хороо, Моносын 2-17а тоотод очиж Далай гэх хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаатай танилцаж 6 ширхэг нөүтбүүкийг лизенгээр өгч урьдчилгаа төлбөр гэж 700 000 төгрөгийг тухайн өдрөө авсан. Түүнээс хойш өдөр өдөрт мөнгө төлөх байсан ч төлөхгүй байсан тул Далай хүнсний дэлгүүрт очиж биечлэн асуухад З.Ц нь Далай хүнсний дэлгүүртэй ямар ч хамааралгүй болохыг мэдсэн,

 

11. 2015 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Улсын нэгдүгээр эмнэлгийн 5 өрөөг тохижуулах ажил авч өгнө” гэж хуурч, Б.Ариунболдоос 13 000 000 төгрөг залилсан нь:

 хохирогч Б.Ариунболдын ...Асемын чуулга уулзалтын бэлтгэл ажилд зориулаад улсын 1-р эмнэлгийн 5 өрөөг засаж тохижуулах ажил байна, нийт 130 сая төгрөгний ажил бөгөөд сайдын ажлын багцаас гарч байгаа, гэрээ хийгээд бэлэн мөнгө нь шууд гарч ирнэ, тэгээд ажлаа эхлүүлж болно, эхлээд урьдчилгаанд 13 сая төгрөг хэрэгтэй” гэж хэлсэн. Тэгээд би энэ ажлыг нь авахаар болоод 13 сая төгрөгийг бэлнээр бэлдээд 2016.05.16-ны өдөр Амартүвшинтэй Улаанбаатар банкны хажууд уулзахад “эндээс нэг хүн ирнэ тэр хүнтэй гэрээ хийгээд нотариат ороод батлуулчих, тэр эмэгтэй хүн болохоор энэ ажлын гэрээг чинь цааш нь хийлгэж өгөх хүн юмаа” гэж хэлсэн. Тэгээд байж байтал одоо З.Ц гэх эмэгтэй ганцаараа ирээд “өөрийгөө Б гээд эрүүл мэндийн санхүүгийн хэлтсийн даргаас би авлагатай юмаа, авлаганыхаа оронд таны авах гэж байгаа эмнэлгийн 5-н өрөөний тохижилтын ажлыг надад гаргаж өгнө гэсэн юмаа, итгэхгүй байгаа бол энэ Б гэж хүнийг асуугаарай, 3 дахь өдөр энэ хүн Солонгосоос ирнэ тэгээд 4 дэхэд гэрээг чинь хийж өгнө” гэж хэлсэн. Тэгээд тэр дороо Цолмонд 13 сая төгрөг бэлнээр өгөөд нотариат зээлийн гэрээ хийж өгсөн гэсэн мэдүүлгүүдээр тус тус нотлодож,З.Ц нь бусдад 473 298 000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан байна.

 

6. Шүүгдэгч С.Б нь үргэлжилсэн үйлдлээр

1. А.Утай бүлэглэн 2016 оны 7 дугаар сараас 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд Баянгол дүүргийн 7, 18 дугаар хорооны нутаг дэвсгэр болон Чингэлтэй дүүргийн 4, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрүүдэд “Бүгд Найрамдах Солонгос, Япон зэрэг улс руу хөдөлмөрийн гэрээт ажилтнаар 3 жилийн хугацаатай явуулж виз гаргаж өгнө” гэж хуурч, А.Ундрал, Д.Ао нараар зуучлуулж,

Д.Лхагва-Очироос 3 500 000 төгрөг,

К.Гантунгалагаас 2 500 000 төгрөг,

Ч.Солонгооос 5 000 000 төгрөг,

Э.Цолмонгоос 1 650 00 төгрөг,

Б.Халтархүүгээс 2 500 000 төгрөг,

Т.Хосбаяраас 2 750 00 төгрөг,

Б.Энхсолонгоос 5 150 000 төгрөг,

Г.Тунгалагсарангаас 2 650 000 төгрөг,

Б.Ариунаагаас 3 500000 төгрөг,

Г.Тамираас 2 650 000 төгрөг,

Б.Ууганбаяраас 2 650 000 төгрөг,

Б.Алтантуяагаас 3 000 000 төгрөг,

Б.Өлзиймаагаас 3 000 000 төгрөг,

Н.Чулуунцэцэгээс 1 300 000 төгрөг,

Ч.Отгонзаяагаас 1 500 000 төгрөг,

Б.Энхжаргалаас 1 650 000 төгрөг,

Д.Төмөрчөдөрөөс 2 150 000 төгрөг,

Л.Отгонхүүгээс 2 150 000 төгрөг,

Б.Цолмонгоос 2 150 000 төгрөг,

Т.Бат-Эрдэнээс 1 300 000 төгрөг,

С.Хүрэлхуягаас 1 650 000 төгрөг,

Б.Энхцэцэгээс 3 300 000 төгрөг,

Г.Мөнхцэцэгээс 3 300 000 төгрөг,

Э.Ариунболдоос 1 650 000 төгрөг,

Б.Бадамцэцэгээс 3 500 000 төгрөг,

Б.Энхсайханаас 1 650 000 төгрөг,

Г.Батдоржоос 1 650 000 төгрөг,

Ч.Алгирмаагаас 1 650 000 төгрөг,

Д.Үржигсүрэнгээс 1 650 000 төгрөг,

Н.Мөнхцэцэгээс 1 600 000 төгрөг,

Б.Тэмүүжингээс 1 500 000 төгрөг,

Г.Пүрэвцогтоос 1 000 000 төгрөг,

С.Энхцэцэгээс 2 500 000 төгрөг,

М.Болортуяагаас 1 300 000 төгрөг тус тус залилсан нь:

 

хохирогч Д.Лхагва-Очирын ...Ао нь би цаашаа хүмүүст зуучилж байгаа юм, би өөрөө бол виз гаргахгүй, цаад хүмүүс хөдөлмөрийн бирж дээр ажилладаг, дээгүүрээ нилээн том танилуудтай хүн байдаг юм, цаашдаа АНУ-ын виз гаргаж өгнө, та нарыг явуулчихаад дараагийн хүмүүсээ 2017 оны 3 сараас бүртгэж авна, би 2016.12.20-ны орчим Япон явж та нарын ажлын байрыг очиж үзнэ гэж тэр үедээ ярьж байсан. Урансайхан гэж хүнтэй уулзахад би чамаас Аоаар дамжуулж 3.500.000 төгрөг авсан. Би та нарын мөнгийг цааш нь Батхишигт өгсөн гэж ярьж байсан,

хохирогч К.Гантунгалаг ... манай найз Солонгоотой нэг удаа яриад би чамтай уулзана, Батхишиг гэж хүн та нарын мөнгийг авсан гэж хэлсэн байсан. Ао ч утсаа авахгүй байсан,

хохирогч Ч.Солонгын ... Аотэй уулзахад Урансайхан гэдэг хүн та нарын бичиг баримт, мөнгийг авсан, би тэр хүнтэй нь уулзуулна гээд чимээгүй болсон. Урансайхантай 7 дугаар төвийн тэнд уулзахад хэдүүлээ 14 хоногийн хугацаатай гэрээ хийе, та нар ээж шигээ хүнийг ингээд яахав гэж хэлсэн. Урансайхан хэлэхдээ Ао энэ хэрэгт хамаагүй, Батхишигт мөнгийг дамжуулсан гэж өөрөө бидэнд хэлсэн,

хохирогч Э.Цолмонгийн ...Батхишиг нь ганцаараа нэг ширээ сандлаас өөр юмгүй өрөөнд байсан, үүдэндээ Солонгос руу зуучлах төв гэсэн хаяг бичсэн байсан. Худлаа болоод Батхишиг, Ао, Урансайхан, Ундрал нартай хөөцөлдөж олоод төлбөр барагдуулах гэрээ хийсэн,

хохирогч Б.Халтархүүгийн ...Ундралтай хамт Ао гэж хүний гэрт очиж 2.500.000 төгрөгөө өгсөн. Ундралтай уулзаад Урансайхан гэдэг хүний талаар сонсоод Урансайханыг хайж эхэлсэн, өмнө нь Урансайхантай холбоотой гэж хальт сонсогдож л байсан. Тэгээд Урансайханыг олоод мөнгөө авъя гэхэд Урансайхан нь өгнө өгнө, 7 хоногийн дараа шийдээд өгье гэсэн,

хохирогч Т.Хосбаярын ...Он гарахын өмнөхөн 2016.12.28-нд 2017.01.05-нд визэнд орохоор болсон, мөнгөө бэлнээр авахаар болсон шүү гэхээр нь дахиад нөгөө Түшээ дээд сургууль дээр очсон чинь өмнөх шигээ сууж байхаар нь 150.000 төгрөг төлөөд, Батхишиг бэлэн мөнгөний баримт бичээд надад өгсөн,

хохирогч Б.Энхсолонгын ... үүний дараа манай том эгчийн хүүхэд Хөвсгөлд амьдардаг бөгөөд ба Ундралаар дамжуулж 2.500.000 төгрөг өгсөн. Тэгж байтал 2016 оны 12 сарын сүүлээр 2017.01.04-нд визэнд орно, яаралтай 60 ам.доллар тушаа гэж байна гэсэн. Энэ нь 150.000 төгрөг болоод Ундралд өгсөн. Урансайхан, Батхишиг, Ундрал, Ао нартай төлбөр барагдуулах гэрээ байгуулсан,

хохирогч Г.Тунгалагсарангийн  ...2017.01.18-нд Хосбаяр, Тамир, Халтархүү нартай нийлээд Урансайхантай гэрийнх нь гадаа уулзахад “би мөнгийг нь дамжуулсан, би гараараа дамжуулсан юм, Батхишигт өгсөн юм, та нар цагдаад битгий өгөөч, би бол яах ч үгүй, Ао, Ундрал нар хоригдох гээд байна, би эд нарын өмнөөс мөнгийг нь өгнө, залуу хүмүүсийг шоронд хиймээргүй байна, Батхишиг олдвол болно, би яг 5-6 хоногт өгнө, эцсийн хугацаа, хүүтэй нь 4.000.000 төгрөг болгож өгнө” гээд салсан, 

хохирогч-Б.Алтантуяагийн ...би 2016 оны 10 сард иргэний үнэмлэхний хуулбар, гадаад паспортын хуулбар нотариатаар баталгаажуулаад визний 3 хувь зурагтай, 3.000.000 төгрөг бэлнээр Урансайханд 3 дугаар хороололд Өргөө кино театрын хажууд өгсөн. Урансайхан тэгээд сар өнгөрөнгүүт нь юу болов гэхэд өө удахгүй, нэр чинь ирсэн байна, код чинь солигдсон байна, бичиг баримт чинь солигдоод ирсэн байна, чи ганцаараа явах гэж байгаа биш, олон хүн байгаа гээд л шалтаг тоочоод аргалаад байсан. Сүүлдээ Батхишиг гэж хүний нэрийг хэлэх болсон, би Батхишиг гэж хүнд хулхидуулчихлаа, би чиний мөнгийг гаргаж өг гэж хэлсэн байгаа, энд тэнд хятадуудад газар зарах гээд явж байна гээд л худлаа ярьж эхэлсэн. 94222502 дугаараас нэг эмэгтэйг яриулаад байсан. Тэгсэн тэр хүн нь чи Алтантуяа юу, би Солонгос явуулдаг хүн байна, Сайхнаагийн дүү юу, чиний виз 2017.02.14-нд гарна, үлдэгдэл мөнгөө бэлдээд байж бай гэсэн. Энэ утас нь дахиад хэзээ ч холбогдоогүй,

хохирогч Б.Өлзиймаагийн ...Урансайхантай 2016.08.08-нд уулзахад “эгч нь БНСУ руу гаргадаг, Япон руу ч явуулна, нөхөр рүүгээ явах гэж байгаа юм уу, эгч нь явуулаад өгье, би найдвартай” гэсэн. Батхишиг нь та хоёрыг 2016.12.15-нд визэнд оруулахаар бичсэн байна гээд нэг дэвтэр үзүүлээд байсан. Дараа нь дахиад уулзах гээд ажил дээр нь очиход ерөөсөө байгаагүй. Тэгээд Батхишигийнх нь утсаар ярьсан чинь визний 60 ам.доллар буюу 150.000 төгрөгөө өгөөрэй, бэлнээр өгөөрэй, дансанд хийхгүй шүү гэсэн,

хохирогч Н.Чулуунцэцэгийн ...Урансайхан гэх эмэгтэй “манай дүү нар хөдөлмөрийн биржэд ажилладаг, урьд нь олон хүн гэрээгээр явуулж байсан, би урьд нь анзаардаггүй байсан, тэгсэн дүү нар та зүгээр байхаар таньдаг мэддэг хүн байвал явуулаач гэсэн. Би бас өөрийнхөө ах дүү нар, хүүхдээ явуулах гээд бичиг баримтыг нь өгсөн байгаа, надад ашиг байхгүй, Болороо, Саарал нар гуйсан болохоор энэ хоёрын ганц нэг таньдаг хүнийг явуулах гэж байгаа юм” гэж ярьсан. Би найздаа манай хүү 8 сарын 20 гэхэд явах юм байна, очоод нэг сар ажил хийгээд цалингаа авахаар нь мөнгийг чинь өгье гэж хэлээд 1.300.000 төгрөг авсан. Тэгээд Урансайханд үүнээс өөр мөнгө олдохгүй юм байна гэхэд Урансайхан за яахав би өөрөөсөө нэмээд 1.500.000 болгоод өгчихье, чи виз гарсны дараа гүйцээж өгөөрэй гэсэн. Тэгээд утасдах тоолонд визэнд орох хүмүүсийн материал бүрдээгүй байна, элчин цаг авах гээд байна гэсээр байгаад 10 сар болсон.., Батхишиг гэж хүнд мөнгийг чинь өгсөн, гэхдээ би мөнгийг чинь өөрөөсөө гаргаад өгчихнө, Батхишигтэй дараа нь учраа олно, би Батхишигтэй уулзаж надаас мөнгө авсан гэдгээ хэлж баталж өгөөрэй гэсэн,

хохирогч Ч.Отгонзаяатын  ...Ао утсаар яриад “Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн хажуугийн нотариат дээр хүрээд ир, Урансайхан байна” гэсэн. Тэгээд би ганцаараа яваад очиход Ао, Урансайхан Батхишиг гэх хүмүүстэй байсан. Хажууд нь баахан над шиг мөнгөө өгөөд визээ аваагүй хүмүүс байж байсан,

хохирогч-Б.Энхжаргалын  ...Би Болороотой хамт 2016 оны 8 сарын 22-ны өдөр хорооллын гурван билэг их дэлгүүрийн хажууд Урансайхантай  уулзахад “1.500.000 төгрөгөө өгчих, гадаад паспортын хуулбар, цээж зургаа өгчих, найдвартай 3 жилийн хугацаатай виз гаргана, хариу иртэл хүлээж бай” гэсэн. Урансайхан өөрийгөө болохоор хувиараа иймэрхүү ажил хийгээд ядарсан хүмүүст тус болоод явж байдаг гээд ярихаар нь настай хүн болохоор итгэсэн. Ингээд тэр өдрөө 1.500.000 төгрөгөө бэлнээр өгөөд итгээд гэрээ хийгээгүй. Түүнээс хойш хоног хугацаа сунаад л яваад байсан. 2016 оны 12 сард Урансайхан “Түшээ дээд сургуулийн 5-н давхарт 504 тоот өрөөнд Батхишиг гэж хүнтэй очоод уулзчих, тэр хүн визийг чинь гаргаад өгнө” гэж хэлээд би очоод Батхишиг гэх хүнтэй уулзахад гадна талдаа “солонгос руу гэрээгээр ажилд зуучилна” гэсэн хаягтай байсан. Батхишиг гэх хүн өөрийгөө “эгч нь солонгосын компанитай хувиараа гэрээтэй, хүмүүс гаргадаг, Урансайхан явуулсан уу, би чамд тусална, одоо визний  60 ам.доллараа өгчих” гэж хэлээд 2016 оны 12 сарын 28-ны өдөр Батхишигт 60 ам.долларыг бэлнээр өгөөд бэлэн мөнгөний орлогын баримт бичүүлж авсан,

...мөн хохирогч Б.Энхжаргал, Д.Төмөрчөдөр, Л.Отгонхүү, Б.Цолмон, Т.Бат-Эрдэнэ, С.Хүрэлхуяг, Б.Энхцэцэг, Г.Мөнхцэцэг, Э.Ариунболд, Б.Бадамцэцэг, Б.Энхсайхан, Г.Батдорж, Ч.Алгирмаа, Д.Үржигсүрэн, Н.Мөнхцэцэг, Б.Тэмүүжин, Г.Пүрэвцогт, С.Энхцэцэг, М.Болортуяа нарын,

 

2. Т.Хтэй бүлэглэн 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, иргэн С.Къаас 4 289 129 төгрөгийг залилсан нь:

 

  хохирогч С.Къын ...2017 оны 7 дугаар сарын 23, 24-ний өдөр Хандсүрэн, Батхишиг нар манай гэрийн гадаа ирсэн. Ингэж ирэхэд нь Батхишигт 4 сая төгрөгийг гялгар уутанд хийгээд бэлнээр өгсөн. Батхишиг мөнгийг аваад эхний ээлжинд чамайг явуулна гэж хэлсэн. Хэд хоногийн дараа Батхишиг эмнэлгийн бичгийн мөнгө гэж 120 ам.доллар надаас авсан. Би өөрийн төрсөн хоёр дүүгээ явуулах гэж Батхишигт 120 ам.доллар, 4.000.000 төгрөг өгсөн. Батхишиг надаас авсан мөнгө төгрөгнөөс нэг ч төгрөг төлөөгүй. Хандсүрэн энэ Батхишиг гэх хүнийг дагуулж ирж надтай уулзуулсан,

 

3. Ганцаараа 2016 оны 8 дугаар сарын 22-ноос 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 73а байрны 13 тоот өөрийн түрээсэлж буй байрыг хохирогч Б.Энхтайванд өөрийн мэдлийн мэтээр ойлгуулан хуурч, 1 жилийн хугацаатай түрээслэх нэрийдлээр зээлийн гэрээ байгуулж, 3 000 000 төгрөгийг залилсан нь:

хохирогч Б.Энхтайваны ...Би фейсбүүк зар сонинд байр удаан хугацаагаар түрээслэж суух, мөнгө зээлж хүүнд нь удаан хугацаагаар байр түрээслэж сууна гэсэн зар тавьсан. Тэр зарын дагуу өөрийгөө Батхишиг гэгч 2016.08.22-ны өдөр над руу холбоо барьж, бид хоёр “Гялс” төвийн хажуу талын Гоймондоо гэх газарт уулзсан. Тэгэхэд Батхишиг гэгч нь “Гоймондоо” гэсэн газраа өргөжүүлэхийн тулд мөнгө яаралтай хэрэгтэй байга учраас манай хүүхдийн нэг өрөө  байранд жилийн хугацаатай суу гээд уг байрны хаягийг Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 73/а байрны 13 тоотыг түрээслэхээр болж тохироод Батхишигийн мобайл данс руу би өөрийн мобайл банкаар 2016.08.22-ны өдөр 1.500.000 төгрөг, 2016.08.23-ны өдөр дахин 1.500.000 төгрөг шилжүүлэг хийгээд 2016.08.23-ны өдрөөс эхлэн манай дүү Баярцогтын Энхмөнх нь тэр байранд орж суусан. Түүнээс хойш 2016.09.20-ны үеэр уг байрны жинхэнэ эзэн болох Жанцалдулам уг байранд ирж манай дүүтэй уулзаад, “Батхишигийг өөрийнх нь байрыг түрээслэж байгаа хүн гэж хэлээд, байраа суллан өгөхийг шаардсан. Батхишигийн гар утасны дугаар руу нь залгахад удахгүй мөнгийг чинь өгье дансаа явуул гэхээр нь дансаа явуулсан боловч нэг сарын хугацаанд нэг ч төгрөг орж ирээгүй. Тэгэхээр нь Батхишигийн ажиллуулж байсан гоймонгийн газар очтол түүнийг нь өөр хүмүүс ажиллуулж байсан бөгөөд Батхишигийг асуухад түрээслэхээ больсон гэж хэлсэн,

 

4. 2016 оны 9 дүгээр сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Бүгд Найрамдах Солонгос улс руу явах визийг чинь гаргуулж бүтээж өгнө” гэж хуурч, А.Дашпэлжээгээс 500 000 төгрөгийг залилсан нь:

 хохирогч А.Дашпэлжээгийн ... “..2017 оны 7 дугаар сард байх манай Одончимэгийн найз Хандсүрэн гэдэг хүн Солонгост хөдөлмөрийн гэрээгээр хүмүүс гаргаж байна гэхээр нь эхнэр бид хоёр явахаар болоод визний материал нэг хүний 5 сая төгрөгийн хамт Хандсүрэнд холбогдож байгаад бэлнээр өгсөн.Тэгээд энэ ер нь бүтэхээ байлаа гээд мөнгөө нэхсээр 2017 оны 9 дүгээр сарын эхээр эхлээд 6 сая төгрөг аваад сүүлд нь 4 сая төгрөгөө авсан. Энэ үед Хандсүрэн нь Батхишиг гэж хүнд өгсөн болж таарсан. Ингээд Батхишиг гэж хүнтэй уулзсан чинь Хандсүрэн та нарын юмыг удаагаад байгаа юм Оюунгэрэл гэж энэ хүнд юм аа өгчихвөл хурдан гарна гэхээр нь уулзаад үзэхэд хөдөлмөрийн яаманд бичиг хэрэг дээр ажилладаг гэж байсан Батхишиг нь энэ хүн урдуур оруулж өгнө энэ хүнд л 500.000 төгрөг өгчих гэхээр нь 500.000 төгрөг өгсөн,

 

5. 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр “Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт П.Цэндээс 420 000 төгрөг,

2017 оны 9 дүгээр сард иргэн О.Цэнгүүнээс 395 000 төгрөгийг,

2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр иргэн Я.Оюунгэрэлээс 170 000 төгрөгийг тус тус залилсан нь:

хохирогч П.Цэндийн ...Батхишиг манай охины хадмууд нь Солонгос Монголын хамтарсан компаний Монгол дахь захирал юм, найз нь 3 сар явчихаад ирлээ гэсэн. Тэгээд намайг явуулна баталгаатай гэхээр нь материалаа өгсөн. 2017 оны 9 дүгээр сарын 14-нөөс 16-ны үеэр танил Батхишиг гэгчид эхлээд 50.000 төгрөг өгөөд ойролцоогоор 2 хоногийн дараа 30.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 22-р хороо, Цайз зах дотор бэлнээр өгсөн. Тэгээд 3 хоногийн дараа Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Сандэй худалдааны төвийн үүдэнд орой 20 цаг 40 минутын үед бэлнээр 90.000 төгрөг өгсөн. Тэгээд тухайн үед Цэнгүүн, Оюунгэрэл хоёрын шинжилгээний мөнгийг яаралтай өгөх хэрэгтэй байна гэхээр нь тэр хоёрын өмнөөс 40.000 төгрөг бэлнээр өгсөн,

хохирогч О.Цэнгүүний ...Би 2017 оны 9 дүгээр сарын 10-ны орчим Батхишиг гэх хүнд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Цайз худалдааны төвд бэлнээр 150.000 төгрөг өгсөн. Хэд хоногийн дараа эрүүл мэндийн шинжилгээний мөнгө гээд 45.000 төгрөг надаас Батхишиг нэхсэн. Тэгээд би 25.000 төгрөгийг нь бэлнээр Цэнд эгчид өгөөд Батхишиг гэх хүнд өгчихөөрэй гэсэн. Тэгээд 20.000 төгрөгийг нь Батхишигийн Хаан банкны 5039172913 тоот данс руу нь 2017.09.19-ний өдөр гэрээсээ мобайлаар шилжүүлсэн. Удалгүй 2017 оны 10-р сарын эхээр 50.000 төгрөг хэрэгтэй, ярилцлаганд орох цаг авна гээд Батхишиг надаас 2017 оны 09-р сарын сүүлээр Баянзүрх дүүргийн Сансарт “Алтан жолоо” худалдааны төвийн гадаа бэлнээр авсан. Мөн тийзний мөнгө 150.000 төгрөг өг гэсэн бөгөөд 2017 оны 10-р сарын эхээр Батхишигт 5039172913 тоот данс руу нь ээжийн данснаас шилжүүлсэн юм. Тэгэхээр би Батхишиг гэх хүнд 370.000 төгрөг өгсөн,

хохирогч Я.Оюунгэрэлийн ...надтай хамт худалдаа эрхэлдэг Цэнд гэх хүний найз Батхишиг гэгч нь Солонгос руу ажилчин гаргана гэсэн. Тэгээд тухайн хүнд би болон Цэнд, түүний дүү Цэнгүүн нар  бичиг баримт, мөнгөө Солонгос улс руу явах зорилгоор өгсөн. Би 2017 оны 9-р сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 22-р хороо, Цайз худалдааны төвд ажил дээрээ байж байхад Батхишиг гэх хүн визний  мөнгө хэрэгтэй гээд 60 доллар болон эрүүл мэндийн хуудасны мөнгө гэж бэлнээр 20.000 төгрөг авсан. Тэгээд намайг Солонгос явуулаагүй залилсан. 60 долларыг Монгол мөнгөөр бодоход 150.000 орчим төгрөг болно. Намайг Батхишиг гэгч нь Солонгос улс руу явуулж өгнө гэж хэлээд нийт 170.000 төгрөг залилсан,  

 

6. 2017 оны 10 дугаар сарын 11-нээс 14-нийг хүртэл хугацаанд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Уранчимэгээс “хүүхдийг чинь цэцэрлэгт оруулж өгнө” гэж хуурч, 300 000 төгрөгийг залилсан нь:

 хохирогч Б.Уранчимэгийн ...Хоролсүрэн эгч “манай найз Батхишиг БЗД-ийн 22 дугаар цэцэрлэгт ажилладаг байсан, одоо гарчихсан. Танай хүүхдийг цэцэрлэгт оруулж өгөх байх гэж хэлсэн. Тэгээд хэд хоногийн дараа намайг арга зүйчийн данс руу 200.000 төгрөг шилжүүлчих, хүүхдээ цэцэрлэгт оруулахдаа ангийн багшид нь ариун цэврийн хэрэглэлүүдийн мөнгө гэж 100.000 төгрөг өгчихөөрэй гэж хэлсэн. Тэгээд би 2017.10.11-ны өдөр 5016212399 гэсэн данс руу 200.000 төгрөг шилжүүлсэн..., Батхишиг над руу залгаад ангийн багшид нь өгөх 100.000 төгрөгийг миний данс руу шилжүүлчих гэсэн. Тэгээд 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 5079002284 гэсэн данс руу 100.000 төгрөг шилжүүлсэн,

 

7. 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр О.Даваадорж нарын хүмүүсээр зуучлуулан “хямд үнээр 22.2 тонн шатахуун худалдана” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, “Эм Жи Жи И Си” ХХК-ийн уурхайн дарга Пэс 30 885 800 төгрөгийг залилсан нь:

 хохирогч Г.Бат-Эрдэнийн …Даваадорж 2017 оны 10-р сарын эхээр над руу залгаад “танай компани манайхаас хэдэн тонн түлш авчихаач” гээд гуйгаад байсан. Тэгэхээр нь би за за гээд Даваадоржоос түлш авахаар болсон ба Даваадорж 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр над руу залгаад нөхдүүд мөнгөө шилжүүлэхгүй бол түлш гаргахгүй байна гэж хэлсэн. Тэгээд би Даваадоржид итгээд, 22.2 тонн түлш авахаар тохиролцоод Даваадоржийн өгсөн данс руу шилжүүлэх гэтэл хувь хүний данс байсан. Тэгэхээр нь би Даваадорж руу буцаж залгаад саяны өгсөн данс чнь хувь хүний данс байна  гэж хэлтэл зүгээрээ би одоо харж байгаад ачуулна гэж хэлсэн. Тэгэхээр нь би итгээд 2017 оны 10-р сарын 19-ний өдөр өөрийн “Эм Жи Жи И Си” ХХК-ийн нягтлан Чинзоригоор мөнгөө шилжүүлүүлсэн,

гэрч О.Даваадоржийн ...Б.Лувсандагва, Петровисийн нярав С.Б гэх хүнээс 1 литрийг нь 1.300 төгрөгөөр тооцож, 22 тонн түлш авахаар гэрээ байгуулчихлаа миний дүү түлш авах байгууллага байвал олж өгөөч гэж хэлсэн. Бат-Эрдэнэ хүлээн зөвшөөрч авахаар болсон. Тэгээд би 2017.10.18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Петровис трейдинг ХХК-ийн үүдэн дээр машинаа оруулах гээд зогсож байсан чинь Лувсандагва, өөрийн нягтлан гэх Алтанцэцэг нар нь Батхишиг гэх хүнтэй утсаар яриад түлш авах машины дугаар зэргийг өгөөд удахгүй ачаанд оруулна гэж байна гэж хэлэхээр нь би итгэж байсан. Тэгээд 2 цаг гарны дараа Лувсандагва 22 тонн түлшний төлбөр болох 30.885.800 төгрөгийг данс руу хийчих л юм бол шууд түлш ачина гэж хэлсэн. Тэгээд Бат-Эрдэнэ уг дансанд түлшний төлбөр болох 30.885.800 төгрөгийг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсэнээс 2 цаг өнгөрсөн, Батхишиг нь одоохон орууллаа гээд байсан. Тэгээд 3-4 цагийн дараа Батхишигийн утас нь холбогдохоо больсон,

 

8. 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Бүгд Найрамдах Солонгос улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах виз гаргаж өгнө гэж хуурч, Г.Азбаяраас 316 000 төгрөгийг залилсан нь:

 хохирогч Г.Азбаярын ...2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр танил болох Баттүвшин гэх залуугаас Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд ажилладаг Батхишиг гэдэг эмэгтэй Солонгос улсад гэрээгээр ажиллах виз гаргадаг гэнээ гэж сонсоод утсаар нь холбогдож ажлын гадаа хүрээд ир гэхээр нь Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны гадаа очиход Батхишиг гэгч эмэгтэй дотроос нь гараад ирсэн бөгөөд машин дотор уулзсан ба интернетээс татаад хэвлэсэн юм шиг харагдаж байсан анкет өгөөд энийг бөглөөд өг гэсэн. Тэгээд бичиг баримт бүрдүүлэхэд шаардлагатай урьдчилгаа гээд 316 000 төгрөг өг гэхээр нь тэр дор нь данс руу нь шилжүүлсэн. Сураггүй болчихоор нь Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яаманд очиж зургийг нь үзүүлээд ийм хүн ажилладаг уу гэсэн чинь тийм хүн байхгүй гэж байсан. Батхишиг гэгч хэлэхдээ мөнгөтэй хүн байвал олж өгөөч хэдэн хүн нэмээд виз гаргуулчихмаар байна гэдэг байсан гэсэн мэдүүлгүүдээр тус тус нотлогдож, С.Б бусдад 120 875 929 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан байна.

 

7. Шүүгдэгч Т.Х нь үргэлжилсэн үйлдлээр

1. “Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сар хүртэлх хугацаанд Б.Маас 3 361 750 төгрөг,

2016 оны 6 дугаар сард Б.Мөнхцэцэгээс 1 300 000 төгрөг,

2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр С.Болдбаатараас 6 000 000 төгрөг,

2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Т.Бат-Отгоноос 4 000 000 төгрөг,

 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр О.Одончимэгээр зуучлуулж, А.Дашпэлжээгээс 10 000 000 төгрөг,

2016 оны 7 дугаар сарын 01-нээс 2017 оны 7 дугаар сар хүртэл хугацаанд  Э.Дэлгэрзаяагаас  2 244 564 төгрөг,

2017 оны 7 дугаар сард иргэн Ч.Батбаатараас 170 000 төгрөг,

 2017 оны 7 дугаар сард иргэн Х.Батсайханаас 214 564 төгрөгийг тус тус залилсан нь:

хохирогч Б.Мын  ... Хандсүрэнтэй холбоо барьж ямар учиртай хүн бэ, найдвартай юм уу гэхэд виз гаргадаг Улсын их хурлын гишүүн байгаа гэж хэлсэн. Би тэгэхээр нь мөнгө төгрөгөө өгөх юм бол нотариатаар орж байж болно гэдгийг хэлсэн. Ингээд 2016 оны 6 дугаар сард Монгол улс руу 3 сая төгрөг шилжүүлсэн. Миний төрсөн дүү Мөнхцэцэг, бэр Тэлмэн нар Хандсүрэнтэй уулзаад мөнгийг өгч, гэрээ хийсэн байсан. Солонгос улсын виз над дээр гараагүй, Хандсүрэн хүлээж бай, Бээжин эмчилгээнд явсан гэх мэтээр янз бүрийн шалтаг хэлээд удаагаад байсан. 2017 он гараад Урнаа гэдэг хүнд мөнгөө өгсөн гэж хэлдэг болсон. Хандсүрэн, Урнаа эгчид мөнгөө өгсөн, асуугаад өгье гээд өнөөдрийг хүртэл миний виз гараагүй байгаа. Хандсүрэн эмнэлгийн бичиг барьж ирээд нэмж мөнгө авч байсан. Миний өөрийн өгсөн мөнгө гэвэл 3.400.000 төгрөг болж байгаа. Виз гарахгүй удаад асуудал хүндэрсний дараа Цолмон, Урнаа гэдэг нэр гарч ирсэн. Би Хандсүрэнгийн дансаар мөнгөө өгсөн,

хохирогч Б.Мөнхцэцэгийн ...үзмэрч Баярцэцэг, Хандсүрэн гэх эмэгтэй Солонгос улс руу хүн гаргадаг гэж хэлээд утасны дугаарыг нь өгсөн. Холбоо барьсан чинь манай эгч Цолмон виз гаргадаг гээд надад 99080985 гэсэн гар утасны дугаар өгсөн. Би Хандсүрэнд иргэний үнэмлэхний хуулбар, гэрлэлтийн баталгааны хуулбар, гадаад паспорт, бэлэн мөнгө 1.300.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Т.Хд 2016 оны 06 дугаар сард Солонгос улсын виз гаргуулна гэж өөрөөсөө 1.300.000 төгрөгийг өгөхөд Цолмон гэдэг хүн яригдаж байсан. Цолмонтой нь уулзаж байгаагүй, ямар хүн байдаг талаар мэдэхгүй. Хандсүрэн манай бэр эгч Цолмон гэж хэлээд гар утасны дугаарыг надад өгөөд холбож өгсөн. Б.Тэлмэн нь манай бэр юм. Тэлмэн бид 2 2016.06.27-ны өдөр хамт явж байгаад эгч Мын Солонгос улсаас шилжүүлсэн 3 сая төгрөгийг аваад Т.Хгийн Хаан банкны 5064387645 дугаарын дансруу шилжүүлэн өгсөн,

хохирогч С.Болдбаатарын  ...Хандсүрэнгийн ээж нь манай ээжид Хандсүрэн Солонгос улс руу хүн явуулж байгаа гэж ярьсан гэхээр нь Хандсүрэнгийн утасны дугаарыг нь аваад ярихад 2017 оны 8 дугаар сарын эхээр эхний ээлжний хүмүүсүүд явж байгаа, найдвартай, асуудалгүй, нэг хүний 5.000.000 төгрөг, урьдчилгаанд 3.000.000 төгрөг гэсэн. Эхнэрийн дүү Мягмарсүрэнтэй хамт явна гэж яриад нийт 6.000.000 төгрөгийг Хандсүрэнгийн Хаан банкны 5064387645 дугаартай дансанд 2017.08.04-ний өдөр шилжүүлсэн байгаа. Мөнгөө буцааж авъя гэхэд үгүй одоо удахгүй гарна гэсэн, ингээд утсаар яриад явсан сүүлд нь би хүнд залилуулсан гэж хэлсэн. Ингээд Хандсүрэнгийн эгчтэй уулзаад нотариатаар гэрээ байгуулаад авсан. Ингээд 2017.11.28-ны өдөр 1.000.000 төгрөгөө буцааж авсан юм.., Батхишиг гэж хүн над руу яриад би Хандсүрэнг залилсан гэх хүн байна, би та нарын мөнгө төгрөгийг маш хурдан гаргаж өгнө гэж ярьсан. Сүүлд нь 13 дугаар хорооллын тэнд гэрт нь очиход Батхишиг гэх эмэгтэй нь би чамд мөнгө өгнө гэж яриагүй, өгөхгүй хоног хугацаа аваад өгөөч гэж хэлсэн. Наад Хандсүрэн чинь өөрөө залилан хийж байгаа юм гэхэд Хандсүрэн уурлаж, Батхишиг, Хандсүрэн хоёр маргалдаж муудалцсан,

 хохирогч Т.Бат-Отгоны ...Хандсүрэнтэй утсаар ярьсан чинь визэнд орох материал 4.000.000 төгрөг өгчих гэхээр нь 2017.08.14-ний өдөр утсаар ярьж байгаад Төмөр замын 42 дугаар байрны 14 тоотод гэрт нь Хандсүрэнд аваачиж өгсөн. “...Сүхээгийн Батхишиг гэдэг хүнийг танихгүй. Хандсүрэн гэдэг хүүхэн Солонгос улс руу явуулах виз гаргаж өгнө гэж надаас урьдчилгаа гэж 4 сая төгрөгийг бэлнээр авсан. Хандсүрэнгээс мөнгөө нэхэхээр Батхишиг гэдэг хүнд өгсөн, энэ хүнээс аваад өгнө гэдэг юм,

хохирогч А.Дашпэлжээгийн ... 2017 оны 7 дугаар сард байх манай Одончимэгийн найз Хандсүрэн гэдэг хүн Солонгост хөдөлмөрийн гэрээгээр хүмүүс гаргаж байна гэхээр нь эхнэр бид хоёр явахаар болоод визний материал нэг хүний 5 сая төгрөгийн хамт Хандсүрэнд холбогдож байгаад бэлнээр өгсөн.Тэгээд энэ ер нь бүтэхээ байлаа гээд мөнгөө нэхсээр 2017 оны 9 дүгээр сарын эхээр эхлээд 6 сая төгрөг аваад сүүлд нь 4 сая төгрөгөө авсан. Энэ үед Хандсүрэн нь Батхишиг гэж хүнд өгсөн болж таарсан. Ингээд Батхишиг гэж хүнтэй уулзсан чинь Хандсүрэн та нарын юмыг удаагаад байгаа юм Оюунгэрэл гэж энэ хүнд юм аа өгчихвөл хурдан гарна гэхээр нь уулзаад үзэхэд хөдөлмөрийн яаманд бичиг хэрэг дээр ажилладаг гэж байсан Батхишиг нь энэ хүн урдуур оруулж өгнө энэ хүнд л 500.000 төгрөг өгчих гэхээр нь 500.000 төгрөг өгсөн,

хохирогч Э.Дэлгэрзаяагийн ...ээжийн найзынх нь охин гэх Хандсүрэн гэх эмэгтэйтэй уулзахад Улсын Их Хурлын гишүүний квотоор гаргана. Тэгээд визэнд оруулж өгнө, материал бүрдүүлчих гэхээр нь визэнд оруулах материалаа бэлдээд өгөхөөр болоод 2016.07.01-ний өдөр Хандсүрэнгийн 5064387645 дугаар Хаан банкны дансанд эхлээд 1.400.000 төгрөг, 2016.07.07-ны өдөр мөн дансанд 500.000 төгрөг, 2016.07.09-ний өдөр 200.000 төгрөгийг бэлнээр, нийт 2.100.000 төгрөгийг өгөөд одоог хүртэл аваагүй байна. 2017.07 дугаар сард визний хураамж 60 долларыг гадаад паспортын хамт аваад ир гэхээр нь аваачиж өгсөн.,

хохирогч Ч.Батбаатарын ...Т.Хд 2017.07 дугаар сарын эхээр 100.000 төгрөг өгсөн байсан. Миний элэгний шинжилгээ муу гарсан, би явж чадахгүй юм байна, өмнө өгсөн 100.000 төгрөгөө авъя гэж хэлсэн чинь тэр хамаагүй, Монголд бүх зүйл мөнгөөр бүтдэг юм гээд надаас 70.000 төгрөг авсан. Ингэж уулзсанаас хойш 20 гаран хоногийн дараа Хандсүрэн над руу утсаар ярьж 2 хоногийн дараа виз чинь гарах гэж байна 5 сая төгрөг өг гэж хэлсэн. Энэ үед нь манай эхнэрийн бие өвдөөд эмнэлэгт байсан болохоор данснаасаа мөнгө авч чадаагүй юм. Би Солонгос явахаа больж Хандсүрэнд өгсөн 170.000 төгрөгөө авах гээд 2017.08 дугаар сарын эхээр очиж уулзсан чинь Хандсүрэн нь би Батхишиг гэдэг хүнд залилуулаад байна гээд надтай хэрэлдээд салсан,

хохирогч Х.Батсайханы ...Баянгол дүүргийн нутагт 2017 оны 7 дугаар сарын эхээр Хандсүрэн гэх хүнтэй танилцаад Солонгос улсын виз гаргуулахаар монгол төгрөгөөр 70.000 төгрөг, 60 ам.доллар өгсөн. Миний өгсөн 60 ам.доллар нь тухайн үед монгол төгрөгөөр 230.000 төгрөг болж байсан. Ингээд нийт 300.000 төгрөг, гадаад паспортын хамт Хандсүрэн гэх хүнд өгсөн. Хандсүрэн нь 2017 оны 10 дугаар сарын орчим Солонгос улсын виз гарах нь худлаа боллоо гээд гадаад паспортыг буцаагаад өгсөн. Хандсүрэн надаас авсан мөнгөө өгөөгүй. Би Батхишигт залилуулсан байна гээд байдаг юм,

 

2.С.Бтэй бүлэглэн 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, С.Къаас 4 289 129 төгрөгийг залилсан нь:

  хохирогч С.Къын ...2017 оны 7 дугаар сарын 23, 24-ний өдөр Хандсүрэн, Батхишиг нар манай гэрийн гадаа ирсэн. Ингэж ирэхэд нь Батхишигт 4 сая төгрөгийг гялгар уутанд хийгээд бэлнээр өгсөн. Батхишиг мөнгийг аваад эхний ээлжинд чамайг явуулна гэж хэлсэн. Хэд хоногийн дараа Батхишиг эмнэлгийн бичгийн мөнгө гэж 120 ам.доллар надаас авсан. Би өөрийн төрсөн хоёр дүүгээ явуулах гэж Батхишигт 120 ам.доллар, 4.000.000 төгрөг өгсөн. Батхишиг надаас авсан мөнгө төгрөгнөөс нэг ч төгрөг төлөөгүй. Хандсүрэн энэ Батхишиг гэх хүнийг дагуулж ирж надтай уулзуулсан гэсэн мэдүүлгүүдээр тус тус нотлогдож, Т.Х нь бусдад 31 580 007 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулсан байна.

 

8. Шүүгдэгч Б.У нь үргэлжилсэн үйлдлээр

1. Г.Болорцэцэгээс түүний нөхөр Г.Болдсайханд “Бүгд Найрамдах Солонгос улс руу эмчилгээний шугамаар явах виз гаргаж өгнө” гэж хуурч, 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 2 234 400 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 2 255 600 төгрөгийг дансаар шилжүүлэн авч, 4 490 000 төгрөгийг залилсан нь:

хохирогч Г.Болорцэцэгийн ...2018 оны 02 дугаар сарын эхээр Болормаа, Урангоо гэж хоёр хүнтэй уулзсан ба тэр хоёр ирэхдээ Урангоо БНСУ-ын элчин сайдын яаманд ажилладаг гэж хэлсэн бөгөөд Болдсайханыг Солонгос улс руу эмчилгээний шугамаар явуулахаар болсон код нь ирчихсэн одоо Солонгост байдаг эмнэлэгт урьдчилгаа өгнө гээд урьдчилгаа 2.300.000 төгрөг өгчих гэсэн юм. Тэгэхээр нь банкаар шилжүүлье, гар дээр бэлэн өгөхгүй гээд тэндээс салсан бөгөөд 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Занабазарын музейн урд талын Төрийн банкнаас 2.234.400 төгрөгийг Б.Угийн 104100419178 дугаартай төрийн банкных нь данс руу шилжүүлсэн. Тэгээд хоногоо захиалчихлсан явж байсан ба 1 сарын дараа 2018.03.22-ны өдөр Урангоо өөрөө над руу яриад үлдэгдэл мөнгөө хий, ахын чинь виз гарчихсан гэхээр нь Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Бөмбөгөрийн зам дагуух төрийн банкнаас 2.255.600 төгрөгийг шилжүүлсэн. Би Урангоогийн дансаар 4.490.000 төгрөг хийсэн,

2. З.Ц, Б.А нартай бүлэглэн “Чех улсын элчин сайдын яаманд визний ярилцлагын цаг авч өгнө” гэж хуурч, 2016 оны 6 дугаар сарын 14-нөөс 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд иргэн Ч.Уранчимэгээр зуучлуулж, иргэн Б.Жаргалтуяагаас 6 398 000 төгрөгийг залилсан нь:

хохирогч Б.Жаргалтуяагийн ...Би танил хуурай эгч Уранчимэгийн данс руу нийт 6.398.000 төгрөг шилжүүлээд харин Уранчимэг эгч 99080985 гэсэн дугаараар З.Ц гэх хүн рүү утсаар ярихад “Чехийн элчинд ажилладаг” гэдэг байсан. Миний хохирлын 1.400.000 төгрөгийг Урангоо гэх хүн дансаар шилжүүлж өгсөн, дараа нь З.Ц гэх эгч 4.000.000 төгрөгийг 2017.02.07-ны өдөр миний хаан банкны 5071024943 гэсэн дансаар шилжүүлж өгөөд 100.000 төгрөгөөр бэлнээр өгсөн,

 

3. З.Ц, Б.А нартай бүлэглэн 2016 оны 8 дугаар сарын 12-ноос 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд “Монгол Улс дахь Чехийн элчинд виз хүсэгчдийн групп” пэйж хуудсанд “Чех улсын ажлын гэрээний урт хугацаагаар ажиллах, амьдрах визний ярилцлагын цаг авч өгнө” гэж хуурч, Д.Сарантуяагаас 20 200 000 төгрөг,

С.Нандинцэцэгээс 4 200 000 төгрөг,

Б.Отгонтамираас 1 300 000 төгрөг залилсан нь:

хохирогч Д.Сарантуяагийн ...Зуучилсаар байгаад 28 том хүн, 8 хүүхэд нийт 36 хүнийг зуучилж 31.2 сая төгрөгийг аваад цааш нь 20.2 сая төгрөгийг Ганхүүгийн 5059422617, Энхмаагийн 5086024639 гэх 2 дансруу шилжүүлсэн..., Би бүх хохирлыг барагдуулсан. Урнаа гэгч эмэгтэйгээр тэдгээр хүмүүс дамжсан болохоор Урнаад бэлнээр 2 сая үлдсэнд нь Сүхбаатар дүүргийн 13-р хороо, Рашаан 6-333 тоот өөрийн нөхрийн нэр дээрх хашаа байшинг 20 сая төгрөгөөр тооцож Урнаагийн нөхрийн нэр дээр шилжүүлсэн,

 

хохирогч С.Нандинцэцэгийн ...Ингээд 2016.11.28-ны өдөр манай дүү С.Отгонбаяр ярилцлагандаа орох болоход элчингийн ажилтан чиний авсан цаг богино хугацааны цаг байна, чи ажлын гэрээгээр явах гэж байж яагаад богино цаг авсан юм бэ, чи тэр хүмүүсээ зааж өгч чадах уу, гадуур ийм залилангийн хэрэг гарч байгаа гэж хэлсэн. Ингээд би энэ хүмүүст залилуулснаа мэдсэн,

 

хохирогч Б.Отгонтамирын ...2016.09.05-ны өдөр 99737097 дугаарын утаснаас нэрээ хэлээгүй эмэгтэй хүн холбогдоод би урт хугацааны ажлын гэрээний ярилцлагын цаг авч өгнө, интернет орох боломжтой байна уу гэхээр нь би боломжтой байна гэж хэлээд нөхрийнхөө болон өөрийнхөө регистрийн дугаар, овог, нэрээ явуулсан. Тэгтэл нэг их удалгүй над руу эргэж залгаад чиний имейл хаяг руу чинь цагны товыг явуулчихлаа шүү гэхээр нь би гайхаад тийм хурдан уу гэхэд нэг хүний 650.000 төгрөг болно гээд 5059421617 дугаарын данс өгсөн. Тэгээд би уг өдрөө экспресс банкны үйлчилгээгээр 1.300.000 төгрөг шилжүүлсэн. 2016.10.04-ний өдөр Чех улсын элчин сайдын яаманд ярилцлаганд орохоор очиход танд цаг авч өгсөн хүн чинь хуурамч зүйл хийсэн байна, та цагдаад ханд гэсэн,

 

4. Б.Атэй бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр “Чех улсын элчин сайдын яаманд визний ярилцлаганд орох цаг авч өгнө” гэж хуурч, Д.Өлзийжаргалаас 800 000 төгрөгийг залилсан нь:

хохирогч Д.Өлзийжаргалын ... Би Чехийн элчинд цаг авна гэж “орлоо инфо” сайтад зар тавьсан. Зарын дагуу 99737097 дугаарын утсаар нэг эмэгтэй над руу Чехийн элчинд цаг зарна авах уу гэж ярьсан. 2016.10.20-ны өдөр Хаан банкны 5059421617 Цагааны Ганхүү гэсэн данс руу 800.000 төгрөгөө шилжүүлсэн. 2016.11.15-ны өдөр мягмар гариг 09.30 цагт ярилцлагад орохоор цаг авч өгсөн. Тэр нь урт хугацааны ажил хийх цаг биш богино хугацаанд аялах цаг байсан. Энэ тухай өөрт нь энэ цаг чинь буруу цаг байна гэж хэлсэн чинь тэгэх ёсгүй дээ би шалгаад буцаагаад хариу хэлье гэхээр нь хүлээгээд байсан хариу өгөхгүй. Утас, фэйсбүүк хаягаа бүгдийг хаасан. Алтанцэцэг гэдэг эгч надад сүүлийн 10-аад хоног 800 000 төгрөгийг олж өгье, хүлээж бай, гэрээ хийе, маргааш нөгөөдөр гээд өгөхгүй байна. Алтанцэцэг гэдэг хүнээс мөнгийг гаргуулж өгнө үү, Алтанцэцэг бол Ц.Ганхүүгийн эгч юм билээ,

 

5. М.Атай бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд А.Алтанзул болон түүний гэр бүлийн хүмүүст нь “Бүгд найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, 42 200 000 төгрөг залилсан нь:

хохирогч А.Алтанзулын ...би холбогдоход Урангоо бичиг баримтаа бүрдүүлээд аваад ир, бид нар мөнгөө бичиг баримтаа авахдаа бэлнээр нь шууд авна гэж хэлсэн. 2017.10.06-ны өдөр Урангоо над руу яриад 7 хүний виз гарчихсан гээд миний фэйсбүүк мессенжер лүү гадаад паспортын визтэй хэсгийн зургийг дараад явуулсан. Тэгээд үлдсэн мөнгөө хий гэсэн тэрний дагуу би үлдсэн 3 хүний мөнгийг 2017.10.09-ний өдөр Урангоотой утсаар яриад үлдэгдэл 3 хүний мөнгийг өгье гэхэд надад Мижиддоржийн Төртулга гэдэг хүний данс руу хийчих гээд 5053366031 гэсэн данс өгсөн. Тэгээд би тэрийг нь тухайн өдрөө шилжүүлсэн. Тэгээд паспортоо авъя гэсэн чинь та нарын визийг том яамны хүмүүстэй хамт оруулчихсан чинь дундаас нь сугалж авч чадахгүй байна тийм болохоор хүлээж бай гээд хэлсэн бөгөөд бид нар 17-ны өдөр Солонгос руу нисэхээр захиалга өгчихөөд хүлээж байсан чинь паспорт өгөөгүй ба арга буюу Урангоогийн гэрт Их монгол хороололд очиж уулзахад та нарын виз гараагүй юм байна лээ. Би Ариумаад өгчихсөн чинь гараагүй мөртлөө хуурамч зураг явуулсан байна гэсэн. Тэгэхээр нь Ариумаатай ярихад очиж уулзъя гэж надад хэлсэн бөгөөд Шар хаданд бид нартай 2017.10.17-ны өдөр ирж уулзаад та нарын виз гарчихсан, харин би сугалаад авч чадахгүй байна гэсэн. Тэгээд бид нар хүлээгээд дийлээгүй ба 2017.11 сарын сүүлээр Урангоогоос паспортоо авсан чинь ямар ч виз дарагдаагүй хоосон байсан. 2.100.000 төгрөгийг авсан, өөр мөнгө аваагүй,

 

6. Б.Атэй бүлэглэн Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сар хүртэл хугацаанд “Норд бенз”, “Шаланз” маркийн том оврын автомашины гэрчилгээ гаргаж өгнө” гэж хуурч, “Рун Шин Шань” ХХК-иас 36 500 000 төгрөгийг залилсан нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Игиймаагийн ... Б.Буянцэцэг нь машины бичиг баримт бүрдүүлнэ гэж 36.500.000 төгрөгийг бусдад өгсөн асуудал дээрээ цагдаагийн байгууллагад хандаж эрүүгийн хэрэг үүсгүүлсэн байна. Манай захирал эрүүгийн хэрэг үүсгэсэн 36.500.000 төгрөг дээрээ нэхэмжлэл гаргана.., Б.Буянцэцэг нь машины бичиг баримт гаргуулна гэж цаашаа хэн гэдэг хүнтэй хэрхэн холбогдсон талаар мэдэх зүйл байхгүй,

 

гэрч Б.Буянцэцэгийн ...шинэ ажилдаа сайн дадаагүй байсан болохоор хамаатны эгч Мөнхтуяа руу утсаар яриад би шинэ ажилд орсон, манай компаний Хятадаас машин оруулж ирэх машинд гаалын бүрдүүлэлт хийх, номер авах шаардлагатай байна, та туслаач гэхэд Мөнхтуяа эгч хүнтэй яриад эргээд холбогдъё гэсэн. Тэгээд маргааш нь Мөнхтуяа эгч над руу залгаад олон жилийн найз Наранцэцэг гэх хуурай эгчтэйгээ ярилаа, Хятадаас оруулж ирж байгаа том оврын машины гаалийн бүрдүүлэлтийг мөнгөөр гаргаж өгдөг хүн байна, хоёр хоногийн дараа гаалийн бүрдүүлэлт хийгээд өгье гэж байна гэхээр нь би итгээд компанийхаа захирлын Хятадаас Монгол төгрөгт хөрвүүлж шилжүүлсэн 5.960.000 төгрөгийг өөрийнхөө Хаан банкны 5598034599 тоот дансаар дамжуулан авч тэр өдөртөө уг мөнгийг Мөнхтуяа эгчийн Хаан банкны данс руу шилжүүлсэн. Наранцэцэг нь энэ ажлыг нөгөө цаана нь хөөцөлдөж байгаа хүн болилоо гэнэ, мөнгийг чинь буцааж өгье гэсэн гээд миний данс руу Даваа гэдэг хүний данснаас 5.100.000 орчим төгрөгийг цувуулж шилжүүлсэн байхаар нь би Наранцэцэгт уурлахад Наранцэцэг албан ёсны юм хийдэг хүн нь Алтанцэцэг гэж хүн байгаа гээд намайг Алтанцэцэгтэй уулзуулахад Алтанцэцэг нь бид нар багаар ажилладаг, гаалийн бүрдүүлэлтийг албан ёсоор хийж өгдөг Урангоо гэж хүн бий гээд БГД-ийн 17-р хороо Модны хоёрын автобусны буудал дээр би Наранцэцэг, Алтанцэцэг, Мөнхтуяа нартай хамт Урангоотой уулзсан. Урангоо надад машины гаалийн бүрдүүлэлт хийхийн тулд Хятадаас хятад гаалийн техникийн гэрчилгээ авчруулаад тэрийгээ лазераар шивээд Монголын гаалийн бүрдүүлэлт хийдэг юм, урьдчилгаа 3 сая төгрөг өг гэхээр нь би Мөнхтуяа эгчийн данснаас Алтанцэцэгийн хүүгийн данс руу уг мөнгийг шилжүүлж өгсөн. Түүнээс хойш 5 хоногийн дараа Алтанцэцэг, Урангоо нар надад том оврын 5 ширхэг Норд бенз машины гаалийн бүрдүүлэлт бүхий баримтуудыг авчирч өгсөн. Тэр гаалийн бүрдүүлэлтийг нь Мөнхтуяа эгч аваад гэрчилгээ авна гэж 22-ын товчоо руу очсон боловч энэ баримт чинь хуурамч байна, хаана хийлгэсэн гээд асуусан байсан тул би Алтанцэцэг рүү залгаад та нар юу хийгээд өгчихсөн юм, мөнгөө буцааж авъя гэхэд Алтанцэцэг биднийг урагшгүй юмнууд гэж загнаад би өөрөө гаргаж өгье гэхээр нь тухайн үед би тэдэнд итгээд нийт 22 сая төгрөгөө өгчихсөн байсан болохоор яаж ч чадаагүй. Наранцэцэг нь Алтанцэцэг, Урангоо нараар л гаалийн бүрдүүлэлтийн баримтаа хийлгэе, өөр арга байхгүй гээд байхаар нь би 22-ын товчоон дээр Наранцэцэгийн машинд 17 сая төгрөгийг Алтанцэцэг, Наранцэцэг нарт өгсөн. Би.., нийт 36.500.000 төгрөгийг дансаар, бэлнээр тус тус шилжүүлж өгсөнөөс 2.000.000 төгрөгийг нь Наранцэцэг нь Алтанцэцэгээр дамжуулж авсан, үлдэгдэл мөнгийг нь Урангоо бүгдийг нь авсан гэж хэлдэг. Б.У нь авсан мөнгөнөөсөө 1 сая төгрөгийг надад буцааж өгсөн гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тус тус нотлогдож, Б.У нь бусдад 116 088 000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан байна.

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн дүгнэлт, хохирогч нараас мөнгө шилжүүлсэн дансны хуулгууд, шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

Гэм буруугийн талаар:

 

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч А.У, С.Б, Т.Х нарын гэмт  үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д,

шүүгдэгч Б.А, Б.Ө, М.А,  З.Ц,  Б.У нарын гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлджээ.

Т.Х  нь “Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сар хүртэлх хугацаанд Б.Маас 3 361 750 төгрөг, 2016 оны 6 дугаар сард Б.Мөнхцэцэгээс 1 300 000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр С.Болдбаатараас 6 000 000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Т.Бат-Отгоноос 4 000 000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр О.Одончимэгээр зуучлуулж, А.Дашпэлжээгээс 10 000 000 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 01-нээс 2017 оны 7 дугаар сар хүртэл хугацаанд  Э.Дэлгэрзаяагаас  2 244 564 төгрөг, 2017 оны 7 дугаар сард иргэн Ч.Батбаатараас 170 000 төгрөг, 2017 оны 7 дугаар сард иргэн Х.Батсайханаас 214 564 төгрөг,

С.Бтэй бүлэглэн 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, С.Къаас 4.289.129 төгрөгийг залилсан гэмт хэргийг үйлдэж, бусдад 31 580 007 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулсан боловч виз гаргаж өгнө гэж бусдаас авсан мөнгөнөөс З.Цд 2 800 000 төгрөг, С.Бт 8 229 128 төгрөг өгсөн, түүнчлэн олсон ашиг орлогоороо өөрийн гэр бүл хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол, үйл ажиллагааныхаа үндсэн эх сурвалж болгосон тогтвортой шинжтэй үйлдэл хийсэн нь нотлох баримтаар нотлогдохгүй тул Нийслэлийн прокурорын газраас түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар зүйлчилсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн  1 болгон хөнгөрүүллээ.

А.У нь 2011-2018 онуудад ганцаараа болон бусадтай бүлэглэж,  49 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдад 1 786 040 000 төгрөгийн хохирол учруулж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,

С.Б нь 2016-2018 онуудад ганцаараа болон бусадтай бүлэглэж, 8 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдад 120 875 929 төгрөгийн хохирол учруулж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,

 Б.А, Б.Ө, М.А,  З.Ц, Б.У нар нь  ганцаараа болон бусадтай бүлэглэж, хуурч, залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдэж, бусдад их хэмжээний хохирол учруулсан,

Т.Х нь ганцаараа болон бусадтай бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдэж, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч А.У, С.Б нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1,

Б.А, Б.Ө, М.А,  З.Ц, Б.У нарын  үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2,

Т.Хгийн  үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан, хэргийн үйл баримттай тохирч байна.

 

Прокуророос  Б.А, Б.Ө, М.А, З.Ц,  Б.У нарын гэмт үйлдлийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь 2.2-т зааснаар тэдний үйлдлийг зүйлчилсэн нь зөв байна.

 

Хохирлын талаар:

 

Шүүх шүүгдэгч нарыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хохирогч нарт учирсан хохирлыг тэднээр нөхөн төлүүлэх нь зүйтэй.  

Хохирлыг төлүүлэхдээ мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд хохирол төлж барагдуулсан баримт, яллах дүгнэлтийн хавсралт, хохирогч нарын хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг, хохирогч нарт хохирол, төлбөр төлнө гэж шүүхийн завсарлага авсан хугацаанд шүүгдэгч нараас хохирол төлсөн байдал зэргийг харгалзсан болно. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.А нь хохирогч Алтанзулаас авсан 18 000 000 төгрөгөөс 5 250 000 төгрөгийг Б.Уд өгсөн гэж мэдүүлснийг Б.У авснаа хүлээн зөвшөөрч байх тул З.Ариумаагийн Алтанзулд төлөх 18 000 000 төгрөгийн төлбөрөөс 5 250 000 төгрөг хасч, 12 750 000 төгрөгийг, харин Урангоогийн Алтанзулд төлөх 21 200 000 төгрөгийн төлбөр дээр 5 250 000 төгрөг нэмж, түүнээс 26 450 000 төгрөг гаргуулан Алтанзулд олгохоор шийдвэрлэв.

         Төлбөр төлөхөөр завсарлага авч, шүүх хуралдаан хойшлуулсан хугацаанд иргэний хариуцагч З.Ц хохирогч Б.Мт 2 000 000 төгрөг, хохирогч Б.Мөнхцэцэгт 800 000 төгрөг,   

         С.Б хохирогч Хосбаярт 100 000 төгрөг төлсөн нь  нотлох баримтаар нотлогдож,

         Б.У хохирогч Отгонтамирт төлөх 433 000 төгрөгийг шүүхэд бэлнээр авчирсан байх тул тэдний төлөх төлбөрөөс хасав.

          Хохирогч Ц.Туяацэцэг нь өөрт учирсан 30 000 000 төгрөгийн хохирлоос 15 000 000 төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд Б.Баясгалангаас авсан гэж мэдүүлжээ.

          Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2016/01096 дугаар шийдвэрээр хариуцагч Б.Баясгалангаас Ц.Туяацэцэгт 23 625 000 төгрөг гаргуулан шийдвэрлэжээ. Иймд энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Б.Баясгалангийн 182/ШШ2016/01096 дугаар шийдвэрээр Ц.Туяацэцэгт төлсөн 15 000 000 төгрөгийг шүүгдэгч А.Уаас гаргуулан олгох нь зүйтэй гэж үзэв.

А.У, З.Ц нарыг Б.Лхагвадорж нартай бүлэглэн 2013 оны 4 дүгээр сард Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Урт цагааны урд хохирогч Д.Сономпэлжээд “цагдаа дээр хураагдсан үнэт эдлэлүүдийг чинь авч өгье” гэж хуурч, бэлнээр 10 000 000 төгрөгийг залилсан гэх хэргийн холбогдогч Б.Лхагвадорж нас барсан тул түүнээс 3 000 000 төгрөг гаргуулан хохирогч Д.Сономпэлжээд олгох боломжгүйг дурдах нь зүйтэй. Иймд шүүгдэгч:

 

1. А.Уаас 42 700 000 төгрөг гаргуулан хохирогч Р.Амарзаяад, 30 000 000 төгрөг гаргуулан хохирогч  С.Гомбосүрэнд, 5 500 000 төгрөг гаргуулан хохирогч  Э.Түмэнд, 15 000 000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Б.Баясгаланд, 1 530 000 төгрөг гаргуулан хохирогч  Д.Даваажаргалд, 1 560 000 төгрөг гаргуулан хохирогч  Д.Оюундэлгэрт, 4 000 000 төгрөг гаргуулан хохирогч С.Баттулгад, 2 500 000 төгрөг гаргуулан хохирогч  Б.Ат, 25 000 000 төгрөг гаргуулан хохирогч  Ж.Ст, 15 000 000 төгрөг гаргуулан хохирогч  Э.Гад, 10 000 000 төгрөг гаргуулан хохирогч Өлзийхутагт, 27 500 000 төгрөг гаргуулан хохирогч  Б.Энхбатад, 5 000 000 төгрөг гаргуулан хохирогч  А.Хүрэлбаатарт, 15 000 000 төгрөг гаргуулан хохирогч Т.Ганчимэгт,  2 000 000 төгрөг гаргуулан хохирогч  Д.Ган-Эрдэнэд, 55 000 000 төгрөг гаргуулан хохирогч  С.Ад, 10 000 000 төгрөг гаргуулан хохирогч  А.Ерболд, 44 350 000 төгрөг гаргуулан хохирогч Ш.Энх-Амгалан, Ц.Отгонбаатар нарт, 28 000 000 төгрөг гаргуулан хохирогч Э.Хт, 20 000 000 төгрөг гаргуулан хохирогч  Г.Жд, 10 000 000 төгрөг гаргуулан хохирогч Н.Оргилд, 16 000 000 төгрөг гаргуулан хохирогч Т.Биндэрьяад, 36 000 000 төгрөг гаргуулан хохирогч  Ц.Баттүвшинд, 9 000 000 төгрөг гаргуулан хохирогч Б.Мөнхжаргалд, 18 000 000 төгрөг гаргуулан хохирогч Ц.Батдоржид, 39 000 000 төгрөг гаргуулан хохирогч  Ё.Хэрлэнцогтод, 18 000 000 төгрөг гаргуулан хохирогч Д.Оргилбаярт, 20 000 000 төгрөг гаргуулан хохирогч Д.Амарбаясгаланд, 23 300 000 төгрөг гаргуулан хохирогч Д.Кд, 14 000 000 төгрөг гаргуулан хохирогч Хт, 33 000 000 төгрөг гаргуулан хохирогч Б.Отгонжаргалд, 18 000 000 төгрөг гаргуулан хохирогч У.Алтангэрэлд /ЭЧМ ХХК/, 1 500 000 төгрөг гаргуулан хохирогч С.Энхбаатарт /Ану холдинг ХХК/, 15 000 000 төгрөг гаргуулан хохирогч Б.Хүрэлбаатарт /Хаан тэс ХХК/, 15 000 000 төгрөг гаргуулан хохирогч С.Энхбаярт /ХЭМП ХХК/, 20 000 000 төгрөг гаргуулан хохирогч С.Ид  /Батжих Хан ХХК/, 20 000 000 төгрөг гаргуулан хохирогч Б.Наранбаатарт /Нимо ХХК/, 20 000 000 төгрөг гаргуулан хохирогч Д.Бд /Мөнгөн ташаат ХХК/, 20 000 000 төгрөг гаргуулан хохирогч Ж.Амаржаргалд, 1 750 000 төгрөг гаргуулан хохирогч Н.Жамбалд, 2 500 000 төгрөг гаргуулан хохирогч Д.Лхагва-Очирт, 2 500 000 төгрөг гаргуулан хохирогч К.Гантунгалагт, 5 000 000 төгрөг гаргуулан хохирогч Ч.Солонгод,  1 500 000 төгрөг гаргуулан хохирогч Э.Цолмонд, 1 300 000 төгрөг гаргуулан хохирогч Б.Халтархүүд,  1 500 000 төгрөг гаргуулан хохирогч Т.Хосбаярт, 3 950 000 төгрөг гаргуулан хохирогч Б.Энхсолонгод, 632 000 төгрөг гаргуулан хохирогч Тунгалагсаранд, 2 500 000 төгрөг гаргуулан хохирогч Б.Ариунаад, 1 000 000 төгрөг гаргуулан хохирогч Г.Тамирт, 1 500 000 төгрөг гаргуулан хохирогч Б.Ууганбаярт, 3 000 000 төгрөг гаргуулан хохирогч Б.Алтантуяад, 3 000 000 төгрөг гаргуулан хохирогч Б.Өлзиймаад, 1 300 000 төгрөг гаргуулан хохирогч Н.Чулуунцэцэгт, 1 500 000 төгрөг гаргуулан хохирогч Ч.Отгонзаяатад, 1 500 000 төгрөг гаргуулан хохирогч Б.Энхжаргалд, 1 500 000 төгрөг гаргуулан хохирогч Д.Төмөрчөдөрт, 1 500 000 төгрөг гаргуулан хохирогч Л.Отгонхүүд, 1 530 000 төгрөг гаргуулан хохирогч Б.Цолмонд, 1 000 000 төгрөг гаргуулан хохирогч Т.Бат-Эрдэнэд, 1 500 000 төгрөг гаргуулан хохирогч С.Хүрэлхуягт, 3 000 000 төгрөг гаргуулан хохирогч Б.Энхцэцэгт, 3 000 000 төгрөг гаргуулан хохирогч Г.Мөнхцэцэгт, 1 500 000 төгрөг гаргуулан хохирогч Э.Ариунболдод, 3 500 000 төгрөг гаргуулан хохирогч Б.Бадамцэцэгт, 1 500 000 төгрөг гаргуулан хохирогч Б.Энхсайханд, 1 500 000 төгрөг гаргуулан хохирогч Г.Батдоржид,  600 000 төгрөг гаргуулан хохирогч Ч.Алигэрмаад, 600 000 төгрөг гаргуулан хохирогч Д.Үрчигсүрэнд, 1 600 000 төгрөг гаргуулан хохирогч Н.Мөнхцэцэгт, 1 200 000 төгрөг гаргуулан хохирогч Б.Тэмүүжинд, 1 000 000 төгрөг гаргуулан хохирогч Г.Пүрэвцогтод, 1 500 000 төгрөг гаргуулан хохирогч С.Энхцэцэгт, 1 300 000 төгрөг гаргуулан хохирогч М.Болортуяад,

                         Б.Аээс 1 575 000 төгрөг гаргуулан хохирогч  Э.Баатарсүрэнд, 9 000 000 төгрөг гаргуулан хохирогч  М.Амарсайханд /Хуримт констракшн ХХК/,  9 000 000 төгрөг гаргуулан хохирогч  Б.Мөнхжаргалд, 6 000 000 төгрөг гаргуулан хохирогч Хт, 6 733 333 төгрөг гаргуулан хохирогч Д.Сарантуяад, 1 400 000 төгрөг гаргуулан хохирогч С.Нандинцэцэгт, 433 333 төгрөг гаргуулан хохирогч Б.Отгонтамирт, 800 000 төгрөг гаргуулан хохирогч Д.Өлзийжаргалд, 1 300 000 төгрөг гаргуулан хохирогч “Рун Шин Шань” ХХК-д,

                         Б.Өаас 99 000 000 төгрөг гаргуулан хохирогч Б.Ганбаатарт, 10 000 000 төгрөг гаргуулан хохирогч  Ш.Энх-Амгалан, Ц.Отгонбаатар нарт, 7 000 000 төгрөг гаргуулан хохирогч  Д.Амарсанаад, 5 000 000 төгрөг гаргуулан хохирогч Д.Амарбаясгаланд, 15 000 000 төгрөг гаргуулан хохирогч Б.Хүрэлбаатарт, 2 500 000 төгрөг гаргуулан хохирогч Л.Алтанцэцэгт,

                         М.Агаас 99 000 000 төгрөг гаргуулан хохирогч Б.Ганбаатарт, 10 400 000 төгрөг гаргуулан хохирогч Б.Од, 3 000 000 төгрөг гаргуулан хохирогч Г.Орхонд, 1 400 000 төгрөг гаргуулан хохирогч Л.Дарханцэцэгт, 12 750 000 төгрөг гаргуулан хохирогч А.Алтанзулд,

                        З.Цгоос 99 000 000 төгрөг гаргуулан хохирогч Б.Ганбаатарт, 13 750 000 төгрөг гаргуулан хохирогч  О.Наранбаатарт, 30 000 000 төгрөг гаргуулан хохирогч  Д.Ьд, 6 733 333 төгрөг гаргуулан хохирогч Д.Сарантуяад, 1 400 000 төгрөг гаргуулан хохирогч С.Нандинцэцэгт, 433 333 төгрөг гаргуулан хохирогч Б.Отгонтамирт, 12 500 000 төгрөг гаргуулан хохирогч Л.Алтанцэцэгт, 7 000 000 төгрөг гаргуулан хохирогч Б.Ариунболдод,

                         Б.Угоос 4 490 000 төгрөг гаргуулан хохирогч Г.Болорцэцэгт, 6 733 333 төгрөг гаргуулан хохирогч Д.Сарантуяад, 700 000 төгрөг гаргуулан хохирогч С.Нандинцэцэгт, 33 500 000 төгрөг гаргуулан хохирогч “Рун Шин Шань” ХХК-д, 26 450 000 төгрөг гаргуулан хохирогч А.Алтанзулд,

                         С.Бээс 150 000 төгрөг гаргуулан хохирогч Э.Цолмонд, 50 000 төгрөг гаргуулан хохирогч Т.Хосбаярт, 150 000 төгрөг гаргуулан хохирогч Тунгалагсаранд, 150 000 төгрөг гаргуулан хохирогч Б.Ууганбаярт, 150 000 төгрөг гаргуулан хохирогч Б.Энхжаргалд, 150 000 төгрөг гаргуулан хохирогч Д.Төмөрчөдөрт, 150 000 төгрөг гаргуулан хохирогч Л.Отгонхүүд, 30 000 төгрөг гаргуулан хохирогч Б.Цолмонд, 300 000 төгрөг гаргуулан хохирогч Т.Бат-Эрдэнэд, 50 000 төгрөг гаргуулан хохирогч С.Хүрэлхуягт, 300 000 төгрөг гаргуулан хохирогч Б.Энхцэцэгт, 100 000 төгрөг гаргуулан хохирогч Г.Мөнхцэцэгт, 150 000 төгрөг гаргуулан хохирогч Э.Ариуболдод, 50 000 төгрөг гаргуулан хохирогч Б.Энхсайханд, 50 000 төгрөг гаргуулан хохирогч Г.Батдоржид, 50 000 төгрөг гаргуулан хохирогч Ч.Алигэрмаад, 2 250 000 төгрөг гаргуулан хохирогч Б.Энхтайванд, 500 000 төгрөг гаргуулан хохирогч А.Дашпэлжээд, 420 000 төгрөг гаргуулан хохирогч П.Цэндэд, 395 000 төгрөг гаргуулан хохирогч О.Цэнгүүнд, 170 000 төгрөг гаргуулан хохирогч Я.Оюунгэрэлд, 300 000 төгрөг гаргуулан хохирогч Б.Уранчимэгт, 28 885 800 төгрөг гаргуулан хохирогч Пд, 316 000 төгрөг гаргуулан хохирогч Г.Азбаярт,

                         иргэний хариуцагч С.Бээс 3 500 000 төгрөг гаргуулан хохирогч С.Болдбаатарт, 2 100 000 төгрөг гаргуулан хохирогч Т.Бат-Отгонд,  2 244 564 төгрөг гаргуулан хохирогч Э.Дэлгэрзаяад, 170 000 төгрөг гаргуулан хохирогч  Ч.Батбаатарт, 214 564 төгрөг гаргуулан хохирогч Х.Батсайханд,

                         Т.Хгээс  1 361 750 төгрөг гаргуулан хохирогч  Б.Мт,  500 000 төгрөг гаргуулан хохирогч Б.Мөнхцэцэгт гаргуулж шийдвэрлэв.

      Түүнчлэн энэ хэрэгт татагдсан доорх иргэний хариуцагч нараас төлбөр гаргуулан хохирогч нарт олгох нь зүйтэй.

 

                         Иргэний хариуцагч Ч.Амартүвшингээс-15 000 000 төгрөг гаргуулан хохирогч Хт,  

                         иргэний хариуцагч Ч.Уранчимэгээс-898 000 төгрөг гаргуулан хохирогч Жаргалтуяад,  

                         иргэний хариуцагч Пэс-12 500 000 төгрөг гаргуулан хохирогч  Б.Энхбатад, 2 000 000 төгрөг гаргуулан хохирогч  А.Хүрэлбаатарт,       иргэний хариуцагч Д.Болорчимэгээс-3 000 000 төгрөг гаргуулан хохирогч М.Амарсайханд, /Хуримт констракшн ХХК/, 3 000 000 төгрөг гаргуулан хохирогч У.Алтангэрэлд,

                         иргэний хариуцагч Т.Ффгаас-6 000 000 төгрөг гаргуулан хохирогч  Ц.Баттүвшинд, 1 500 000 төгрөг гаргуулан хохирогч  Ц.Батдоржид,

                         иргэний хариуцагч Ууугаас-3 000 000 төгрөг гаргуулан хохирогч  Б.Мөнхжаргалд, 300 000 төгрөг гаргуулан хохирогч Ц.Батдоржид, 5 000 000 төгрөг гаргуулан хохирогч Ё.Хэрлэнцогтод  /Жаргалант трэйд” ХХК/ 3 000 000 төгрөг гаргуулан хохирогч Д.Амарбаясгаланд /Цомбон тоосго ХХК/,  2 000 000 төгрөг гаргуулан хохирогч Д.Кд /Класс таур ХХК/, 3 000 000 төгрөг гаргуулан хохирогч С.Энхбаатарт,  

                         иргэний хариуцагч Т.Базархандаас-22 500 000 төгрөг гаргуулан хохирогч Б.Наранбаатарт,  

                         иргэний хариуцагч Д.Оргилбаяраас-13 000 000 төгрөг гаргуулан хохирогч Б.Наранбаатарт,

                         иргэний хариуцагч А.Ундралаас 1 000 000 төгрөг гаргуулан хохирогч Д.Лхагва-Очирт,  1 000 000 төгрөг гаргуулан хохирогч Б.Халтархүүд, 1 000 000 төгрөг гаргуулан хохирогч Т.Хосбаярт, 1 000 000 төгрөг гаргуулан хохирогч Б.Энхсолонгод, 1 000 000 төгрөг гаргуулан хохирогч Тунгалагсаранд, 1 000 000 төгрөг гаргуулан хохирогч Б.Ариунаад, 1 000 000 төгрөг гаргуулан хохирогч Г.Тамирт, 1 000 000 төгрөг гаргуулан хохирогч Б.Ууганбаярт, 1 000 000 төгрөг гаргуулан хохирогч С.Энхцэцэгт,

                         иргэний хариуцагч Н.Баярмаагаас-2 000 000 төгрөг гаргуулан хохирогч И.Отгонбатад,

                         иргэний хариуцагч Д.Долгороос-500 000 төгрөг гаргуулан хохирогч И.Отгонбатад,

                         иргэний хариуцагч Б.Лувсандагваас 500 000 төгрөг,

                         Иргэний хариуцагч Х.Алтанцэцэгээс  670 000 төгрөг тус тус гаргуулан Пд / “Эм Жи Жи И Си” ХХК-д / олгохоор шийдвэрлэлээ. 

 

            Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ талуудын эрүүгийн хариуцлагын хуралдаанд гаргасан дүгнэлт, тайлбар, санал зэргийг харгалзан үзэв.

  Шүүгдэгч Б.Ө 2014 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл 8 удаагийн үйлдлээр, бусадтай бүлэглэн залилах  гэмт хэрэг үйлдэх үед 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан ба уг хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т

“Энэ гэмт хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ,

мөн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.5-д  “Энэ хуулийн тусгай ангид арван жилээс дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих, онцгой тохиолдолд хорин таван жил хүртэл хугацаагаар хорих буюу цаазаар авах ял шийтгэхээр заасан гэмт хэргийг онц хүнд гэмт хэрэг гэнэ”,

72 дугаар зүйлийн 72.1.4-т “онц хүнд гэмт хэрэг үйлдсэнээс хойш хорин таван жил өнгөрсөн бол эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн гэж үзэж эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө” гэж тус тус заажээ.

 

Энэ хэргийг шүүх хянан шийдвэрлэх 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр  2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн  2.2-т “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ,

ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ,

1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг нэг жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн бол яллагдагчаар татаж болохгүй гэж заасан нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн ангилал буурч, түүнд оногдуулах ял болон гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа багасаж, түүний эрх зүйн байдал дээрдэж байна.

 

      Иймд Б.Өы үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг нь хүнд гэмт хэргийн ангилалд хамаарах ба уг гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс хойш 5 жилийн хугацаа буюу гэмт хэргийн  хөөн хэлэлцэх хугацаа 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр дууссан, тэр 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш  дахин гэмт хэрэг үйлдээгүй нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх тул холбогдох хэргийг нь хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөв. 

            Б.А 2008 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 180 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 300 000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,  

З.Ц 2002 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 298 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 3-т зааснаар 3 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, хөнгөн ялыг хүндэд нь багтааж бүгд 3 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг эдэлж, 2003 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 1 жил 4 сар 28 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

С.Б  Нийслэлийн шүүхийн 2000 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 466 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 3, 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оноож, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,  

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1427 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар 10 хоног баривчлах ялаар шийтгүүлсэн,

Б.У 2007 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Багануур дүүргийн шүүхийн 89 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 150 цагийн албадан ажил хийлгэх,             2008 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 391 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих,

2010 оны 3 дугаар  сарын 03-ны өдрийн Баянгол дүүргийн шүүхийн 87 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар 50 000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 5 жил 1 сар, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, хөнгөн ялыг хүндэд нь багтааж, заримыг нэмж нэгтгэн 5 жил 6 сар хорих ялаар тус тус шийтгүүлсэн боловч 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1, 78.2.2, 78.2.3, 78.2.4-т зааснаар ялгүй болсон байна.

 

Шүүгдэгч А.У, С.Б, Б.А, З.Ц, М.А, Б.У, Т.Х нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, А.У, С.Б, Б.А, З.Ц нарын эрүүл мэндийн байдал, Б.У 20 хоногтой, Т.Х 7 сартай нярай, нялх хүүхэдтэй,

М.А нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй зэрэг байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх,

гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгч нарын  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, үйлдлийн тоо, хэргийн зүйлчлэл, учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ, бүлэглэн гүйцэтгэсэн гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоо, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар А.Уд 9 жил,  С.Бт 6 жил,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Ат 4 жил, М.Ад 5 жил,  З.Цд  5 жил 6 сар, Б.Уд 3 жилийн ялгамжтай хорих ял оногдуулж, тэдгээрийн хувийн байдлыг харгалзан, эдлэх ялыг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй.

            Шүүгдэгч Т.Х нь 2019  оны 6 сарын 25-ны өдөр охин Б.Энхлүүнийг төрүүлсэн, хүүхэд нь 11 сартай, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1-д ... дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж ялын төрлийг заасан тул түүнд 5 000 нэгжтэй тэнцэх хэмжээний 5 000 000 төгрөгөөр торгох ял оногдууллаа.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Хас банкны телекамерын бичлэг бүхий 1 ширхэг си ди, Хаан банкнаас гаргуулан авсан 3 ширхэг си ди, А.У, А.Ундрал нарын харилцан яриа бүхий дууны билэгийн 1 ширхэг си ди, нийт 5 ширхэг си ди бичлэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, “Цагаан дэглий” эмийн үйлдвэрийн төслийн баримтыг устгахаар шийдвэрлэж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг дурдав.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 316/с дугаар захирамжаар Б.Аийг 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 14 хоног цагдан хорьсныг түүний эдлэх ялд нь оруулан тооцлоо.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар    А.Уы 2012 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс  10 дугаар сарын 11-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 17, 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс  2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл  75, 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс  2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 133, 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс  2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 1, 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 81 хоног, нийт 307 хоногийг,

 

З.Цгийн 2012 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 9 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 3, 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 57,  2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл  цагдан хоригдсон 58, 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 81 хоног, нийт 199 хоногийг,

М.Агийн 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл цагдан хоригдсон  13 хоног, 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс  2015 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 34  хоног, 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс  2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 28  хоног, 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 81 хоног, нийт 156 хоногийг,

Б.Аийн 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс  2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 49 хоног, 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 14 хоног,  2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 164, 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 81 хоног, нийт 308 хоногийг,

С.Бийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 59  хоног, 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс 14-ний өдөр хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 хоног, 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 183  хоног, 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 81 хоног, нийт 325  хоногийг,     

Б.Угийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс  2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 56 хоногийг тэдний эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.  

            Т.Хгийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 02  дугаар сарын 19-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 5 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, 75 000 төгрөгийг түүнд оногдуулсан 5 000 000 төгрөгийн торгох ялаас хасах нь зүйтэй.

 

Б.Ө 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүртэл 30 хоног, 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 81 хоног, нийт 111 хоног цагдан хоригдсон болохыг дурдав.

             Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Ц “прокурорын яллах дүгнэлтэд намайг Б.Өтай бүлэглэж, Энхбаяраас 10 000 000 төгрөг залилсан” гэж бичсэн байна, би ийм гэмт хэрэг үйлдээгүй” гэж мэдүүлж байна. Улсын яллагч “ яллах дүгнэлтэд Ц.Баянбилэгийн үйлдлийг бичихдээ З.Ц, Б.Ө нарыг бүлэглэж, 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилгын ажил авна” гэж хуурч, Д.Долгороор зуучлуулж, А.Энхбаяраас 10 000 000 төгрөгийг залилсан” гэж андуурч бичсэн байна гэж залруулж тайлбарлаж, уг үйлдлээр түүнийг яллаагүй тул шүүх З.Цг дээрх үйлдлийг үйлдсэн гэж үзээгүй болно.

             Яллах дүгнэлтэд Б.Уг Б.Атэй бүлэглэн Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сар хүртэл хугацаанд “Норд бенз”, “Шаланз” маркийн том оврын автомашины гэрчилгээ гаргаж өгнө” гэж хуурч, “Рун Шин Шань” ХХК-ийн тээвэр хариуцсан ажилтан иргэн Б.Буянцэцэгээс 36 500 000 төгрөгийг залилсан гэж бичсэн боловч энэ хэргийн хохирогч нь “Рун Шин Шань” ХХК гэж үзэж, хохирлыг тус компанид гаргуулж шийдвэрлэв.

Иргэний хариуцагч Ууу, Т.Фф нар хохирогч нараас зуучлалын хөлсөнд авсан шагналын мөнгөө төлөхийн тулд өөрт байсан газрыг А.Уд өгсөн, төлбөр төлөхгүй гэж маргаж байх боловч тэднээс хохирогч нараас авсан хохирлыг гаргуулан шийдвэрлэв. Харин өөрт хохирол учирсан, А.Уд газар өгсөн талаар нотлох баримтаа бүрдүүлэн түүнээс жич нэхэмжлэх эрхтэй, Б.Оюунчимэг, Ц.Баянбилэг, Н.Уртнасан нарт холбогдох хэргийг энэ хэргээс тусгаарласан болохыг тус тус дурдах нь зүйтэй.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн прокурорын газраас Т.Хд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Боржигон овогт Алтангэрэлийн Урансайханыг үргэлжилсэн үйлдлээр, ганцаараа болон бусадтай бүлэглэн хуурч, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,

 Боржигон овогт Сүхээгийн Батхишигийг үргэлжилсэн үйлдлээр, ганцаараа болон бусадтай бүлэглэн хуурч, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,

Боржигин овогт Балжиннямын Алтанцэцэгийг үргэлжилсэн үйлдлээр, ганцаараа болон бусадтай бүлэглэн хуурч, залилах гэмт хэргийг үйлдэж, бусдад их хэмжээний хохирол учруулсан,

 Жадамбаа овогт Батдоржийн Өлзийсайханыг үргэлжилсэн үйлдлээр, бусадтай бүлэглэн хуурч, залилах гэмт хэргийг үйлдэж, бусдад их хэмжээний хохирол учруулсан,

 Боржигон овогт Мижиддоржийн Ариумааг үргэлжилсэн үйлдлээр, ганцаараа болон бусадтай бүлэглэн хуурч, залилах гэмт хэргийг үйлдэж, бусдад их хэмжээний хохирол учруулсан,

Чандмань овогт Зогсдоржийн Цолмонг үргэлжилсэн үйлдлээр, ганцаараа болон бусадтай бүлэглэн хуурч, залилах гэмт хэргийг үйлдэж, бусдад их хэмжээний хохирол учруулсан,

Бодонгууд овогт Борхүүгийн Урангоог үргэлжилсэн үйлдлээр, ганцаараа болон бусадтай бүлэглэн хуурч, залилах гэмт хэргийг үйлдэж, бусдад их хэмжээний хохирол учруулсан,

Хариад овогт Төрмөнхийн Хандсүрэнг үргэлжилсэн үйлдлээр, ганцаараа болон бусадтай бүлэглэн залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар Б.Өд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар А.Уыг 9 /есөн/ жил,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар С.Бийг 6 /зургаа/ жил,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Аийг 4 /дөрвөн/ жил,  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч М.Аг 5 /тав/ жил,  

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч З.Цг 5 /тав/ жил, 6 /зургаа/ сар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Уг 3 /гурван/ жил хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.Хг 5 000         нэгжтэй тэнцэх хэмжээний 5 000 000 төгрөгөөр торгох ялаар тус тус  шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар А.Уд оногдуулсан 9 жилийн, С.Бт оногдуулсан 6 жилийн,       Б.Ат оногдуулсан 4 жилийн, М.Ад оногдуулсан 5 жилийн,  З.Цд оногдуулсан 5 жил 6 сарын, Б.Уд оногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг Т.Хд даалгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Т.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдсугай.

            8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар Т.Хд оногдуулсан 5 000 000 төгрөгийн торгуулийн ялаас 75 000 төгрөгийг хасч тооцсугай.

 

            9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Өд авсан цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн түүнд хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авч,

А.У, С.Б, Б.А, М.А, З.Ц нарт авсан цагдан хорих,

Т.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж,

Б.Уд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авч,

А.У, С.Б, Б.А, М.А, З.Ц, Б.У нарын  эдлэх ялыг 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар

 

А.Уы 2012 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс  10 дугаар сарын 11-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 17, 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс  2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 75, 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс  2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 133, 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс  2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 1, 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 81 хоног, нийт 307 хоногийг,

З.Цгийн 2012 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 9 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 3, 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 57, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 58, 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 81 хоног, нийт 199 хоногийг,

М.Агийн 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 13 хоног, 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс  2015 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 34  хоног, 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс  2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 28  хоног, 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 81 хоног, нийт 156 хоногийг,

Б.Аийн 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс  2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл цагдан хоригдсон  49 хоног, 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 14 хоног,  2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 164, 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 81 хоног, нийт 308 хоногийг,

С.Бийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 59  хоног, 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс 14-ний өдөр хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 хоног, 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 183  хоног, 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 81 хоног, нийт 325  хоногийг,      

Б.Угийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс  2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 56 хоногийг эдлэх ялд нь оруулан тус тус тооцсугай.

11. Т.Х 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 02  дугаар сарын 19-ний өдөр хүртэл 5 хоног,

Б.Ө 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс  2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүртэл 30 хоног, 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 81 хоног, нийт 111 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

           12. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдсугай.

 

13. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар

шүүгдэгч А.Уаас

 

42 700 000 төгрөг гаргуулан хохирогч Р.Амарзаяад,

30 000 000 төгрөг гаргуулан хохирогч  С.Гомбосүрэнд,

5 500 000 төгрөг гаргуулан хохирогч  Э.Түмэнд  /Энхтуяа/ 

15  000 000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Б.Баясгаланд,

1 530 000 төгрөг гаргуулан хохирогч  Д.Даваажаргалд,

1 560 000 төгрөг гаргуулан хохирогч  Д.Оюунгэрэлд,

           4 000 000 төгрөг гаргуулан хохирогч  С.Баттулгад,

           2 500 000 төгрөг гаргуулан хохирогч  Б.Ат,

25 000 000 төгрөг гаргуулан хохирогч  Ж.Ст,

15 000 000 төгрөг гаргуулан хохирогч  Э.Гад,

10 000 000 төгрөг гаргуулан хохирогч  Өлзийхутагт,

27 500 000 төгрөг гаргуулан хохирогч  Б.Энхбатад,  

5 000 000 төгрөг гаргуулан хохирогч  А.Хүрэлбаатарт,

15 000 000 төгрөг гаргуулан хохирогч  Т.Ганчимэгт,

2 000 000 төгрөг гаргуулан хохирогч  Д.Ган-Эрдэнэд,

55 000 000 төгрөг гаргуулан хохирогч  С.Ад,

10 000 000 төгрөг гаргуулан хохирогч  А.Ерболд,

44 350 000 төгрөг гаргуулан хохирогч  Ш.Энх-Амгалан, Ц.Отгонбаатар нарт /Эерэг туйл ХХК/  

28 000 000 төгрөг гаргуулан хохирогч  Э.Хт,

20 000 000 төгрөг гаргуулан хохирогч  Г.Жд,

10 000 000 төгрөг гаргуулан хохирогч  Н.Оргилд,

16 000 000 төгрөг гаргуулан хохирогч Т.Биндэрьяад,

36 000 000 төгрөг гаргуулан хохирогч  Ц.Баттүвшинд,  

9 000 000 төгрөг гаргуулан хохирогч  Б.Мөнхжаргалд,

18 000 000 төгрөг гаргуулан хохирогч  Ц.Батдоржид, /Монгол монерель ХХК/

39 000 000 төгрөг гаргуулан хохирогч    Ё.Хэрлэнцогт, /Жаргалант трэйд” ХХК/

18 000 000 төгрөг гаргуулан хохирогч  Д.Оргилбаярт, /Хаш коштакт ХХК/

20 000 000 төгрөг гаргуулан хохирогч Д.Амарбаясгаланд, /Цомбон тоосго ХХК/

23 300 000 төгрөг гаргуулан хохирогч Д.Кд, /Класс таур ХХК/

14 000 000 төгрөг гаргуулан хохирогч Хт, /Лендо трейд ХХК/  

33 000 000 төгрөг гаргуулан хохирогч Б.Отгонжаргалд, /Стандарт инженеринг ХХК/

18 000 000 төгрөг гаргуулан хохирогч У.Алтангэрэлд, /ЭЧМ ХХК/

1 500 000 төгрөг гаргуулан хохирогч С.Энхбаатарт, / Ану холдинг ХХК/  

15 000 000 төгрөг гаргуулан хохирогч Б.Хүрэлбаатарт, /Хаан тэс ХХК/

15 000 000 төгрөг гаргуулан хохирогч С.Энхбаярт, /ХЭМП ХХК/   

20 000 000 төгрөг гаргуулан хохирогч С.Ид, /Батжих Хан ХХК/   

20 000 000 төгрөг гаргуулан хохирогч Б.Наранбаатарт, /Нимо ХХК/  

20 000 000 төгрөг гаргуулан хохирогч Д.Бд, /Мөнгөн ташаат ХХК/

20 000 000 төгрөг гаргуулан хохирогч Ж.Амаржаргалд,

1 750 000 төгрөг гаргуулан хохирогч Н.Жамбалд,

2 500 000 төгрөг гаргуулан хохирогч Д.Лхагва-Очирт,  

2 500 000 төгрөг гаргуулан хохирогч К.Гантунгалагт,  

5 000 000 төгрөг гаргуулан хохирогч Ч.Солонгод,

1 500 000 төгрөг гаргуулан хохирогч Э.Цолмонд,  

1 300 000 төгрөг гаргуулан хохирогч Б.Халтархүүд,  

1 500 000 төгрөг гаргуулан хохирогч Т.Хосбаярт,  

3 950 000 төгрөг гаргуулан хохирогч Б.Энхсолонгод,

632 000 төгрөг гаргуулан хохирогч Тунгалагсаранд ,

2 500 000 төгрөг гаргуулан хохирогч Б.Ариунаад,  

1 000 000 төгрөг гаргуулан хохирогч Г.Тамирт,

1 500 000 төгрөг гаргуулан хохирогч Б.Ууганбаярт,

3 000 000 төгрөг гаргуулан хохирогч Б.Алтантуяад,

3 000 000 төгрөг гаргуулан хохирогч Б.Өлзиймаад,  

1 300 000 төгрөг гаргуулан хохирогч Н.Чулуунцэцэгт,

1 500 000 төгрөг гаргуулан хохирогч Ч.Отгонзаяатад,

1 500 000 төгрөг гаргуулан хохирогч Б.Энхжаргалд,  

1 500 000 төгрөг гаргуулан хохирогч Д.Төмөрчөдөрт,

1 500 000 төгрөг гаргуулан хохирогч Л.Отгонхүүд,  

1 530 000 төгрөг гаргуулан хохирогч Б.Цолмонд,

1 000 000 төгрөг гаргуулан хохирогч Т.Бат-Эрдэнэд,

1 500 000 төгрөг гаргуулан хохирогч С.Хүрэлхуягт,

3 000 000 төгрөг гаргуулан хохирогч Б.Энхцэцэгт,

3 000 000 төгрөг гаргуулан хохирогч Г.Мөнхцэцэгт,

1 500 000 төгрөг гаргуулан хохирогч Э.Ариунболдод,  

3 500 000 төгрөг гаргуулан хохирогч Б.Бадамцэцэгт,

1 500 000 төгрөг гаргуулан хохирогч Б.Энхсайханд,

1 500 000 төгрөг гаргуулан хохирогч Г.Батдоржид,

600 000 төгрөг гаргуулан хохирогч Ч.Алигэрмаад,  

600 000 төгрөг гаргуулан хохирогч Д.Үрчигсүрэнд,

1 600 000 төгрөг гаргуулан хохирогч Н.Мөнхцэцэгт,  

1 200 000 төгрөг гаргуулан хохирогч Б.Тэмүүжинд,

1 000 000 төгрөг гаргуулан хохирогч Г.Пүрэвцогтод,

1 500 000 төгрөг гаргуулан хохирогч С.Энхцэцэгт,

1 300 000 төгрөг гаргуулан хохирогч М.Болортуяад, Нийт 790 202 000 төгрөг,

              Б.Аээс-  

1 575 000 төгрөг гаргуулан хохирогч  Э.Баатарсүрэнд,  

9 000 000 төгрөг гаргуулан хохирогч  М.Амарсайханд, /Хуримт констракшн ХХК/

9 000 000 төгрөг гаргуулан хохирогч  Б.Мөнхжаргалд,

6 000 000 төгрөг гаргуулан хохирогч Хт, /Лендо тррейд ХХК/

6 733 333 төгрөг гаргуулан хохирогч Д.Сарантуяад,

1 400 000 төгрөг гаргуулан хохирогч С.Нандинцэцэгт,

433 333 төгрөг гаргуулан хохирогч Б.Отгонтамирт,

800 000 төгрөг гаргуулан хохирогч Д.Өлзийжаргалд,

1 300 000 төгрөг гаргуулан хохирогч “Рун Шин Шань” ХХК-д, Нийт 36 241 666  төгрөг,

 

              Б.Өаас-

99 000 000 төгрөг гаргуулан хохирогч Б.Ганбаатарт,  

10 000 000 төгрөг гаргуулан хохирогч  Ш.Энх-Амгалан, Ц.Отгонбаатар нарт, /Эерэг туйл/ ХХК

7 000 000 төгрөг гаргуулан хохирогч  Д.Амарсанаад,

5 000 000 төгрөг гаргуулан хохирогч Д.Амарбаясгаланд,

15 000 000 төгрөг гаргуулан хохирогч Б.Хүрэлбаатарт, /Хаан тэс ХХК/

2 500 000 төгрөг гаргуулан хохирогч Л.Алтанцэцэгт, Нийт 138 500 000 төгрөг,                       

              М.Агаас-   

99 000 000 төгрөг гаргуулан хохирогч Б.Ганбаатарт,  

10 400 000 төгрөг гаргуулан хохирогч Б.Од,   

3 000 000 төгрөг гаргуулан хохирогч Г.Орхонд, 

1 400 000 төгрөг гаргуулан хохирогч Л.Дарханцэцэгт    

12 750 000 төгрөг гаргуулан хохирогч А.Алтанзулд, Нийт 126 550 000 төгрөг,

 

            З.Цгоос-  

99 000 000 төгрөг гаргуулан хохирогч Б.Ганбаатарт,

13 750 000 төгрөг гаргуулан хохирогч  О.Наранбаатарт,

30 000 000 төгрөг гаргуулан хохирогч  Д.Ьд,

6 733 333 төгрөг гаргуулан хохирогч Д.Сарантуяад,

1 400 000 төгрөг гаргуулан хохирогч С.Нандинцэцэгт,  

433 333 төгрөг гаргуулан хохирогч Б.Отгонтамирт,

12 500 000төгрөг гаргуулан хохирогч Л.Алтанцэцэгт,

7 000 000 төгрөг гаргуулан хохирогч Б.Ариунболдод, Нийт 170 816 666  төгрөг,

 

              Б.Угоос-  

4 490 000 төгрөг гаргуулан хохирогч Г.Болорцэцэгт,

6 733 333 төгрөг гаргуулан хохирогч Д.Сарантуяад,

700 000 төгрөг гаргуулан хохирогч С.Нандинцэцэгт,

33 500 000 төгрөг гаргуулан хохирогч Рун шин Шань ХХК-д,

26 450 000 төгрөг гаргуулан хохирогч А.Алтанзулд, Нийт 71 873 333 төгрөг,  

 

              С.Бээс   

150 000 төгрөг гаргуулан хохирогч Э.Цолмонд,

50 000 төгрөг гаргуулан хохирогч Т.Хосбаярт,

150 000 төгрөг гаргуулан хохирогч Тунгалагсаранд,

150 000 төгрөг гаргуулан хохирогч Б.Ууганбаярт,

150 000 төгрөг гаргуулан хохирогч Б.Энхжаргалд,

150 000 төгрөг гаргуулан хохирогч Д.Төмөрчөдөрт,

150 000 төгрөг гаргуулан хохирогч Л.Отгонхүүд,

30 000 төгрөг гаргуулан хохирогч Б.Цолмонд,

300 000 төгрөг гаргуулан хохирогч Т.Бат-Эрдэнэд,

50 000 төгрөг гаргуулан хохирогч С.Хүрэлхуягт,

300 000 төгрөг гаргуулан хохирогч Б.Энхцэцэгт,

100 000 төгрөг гаргуулан хохирогч Г.Мөнхцэцэгт,

150 000 төгрөг гаргуулан хохирогч Э.Ариунболдод,

50 000 төгрөг гаргуулан хохирогч Б.Энхсайханд,

50 000 төгрөг гаргуулан хохирогч Г.Батдоржид,

50 000 төгрөг гаргуулан хохирогч Ч.Алигэрмаад,

2 250 000 төгрөг гаргуулан хохирогч Б.Энхтайванд,

500 000 төгрөг гаргуулан хохирогч А.Дашпэлжээд,

420 000 төгрөг гаргуулан хохирогч П.Цэндэд,

395 000 төгрөг гаргуулан хохирогч О.Цэнгүүнд,  

170 000 төгрөг гаргуулан хохирогч Я.Оюунгэрэлд,

300 000 төгрөг гаргуулан хохирогч Б.Уранчимэгт,

28 885 800 төгрөг гаргуулан хохирогч Пд,

316 000 төгрөг гаргуулан хохирогч Г.Азбаярт, Нийт 35 266 800 төгрөг,

 

              Иргэний хариуцагч-С.Бээс

3 500 000 төгрөг гаргуулан хохирогч С.Болдбаатарт,

2 100 000 төгрөг гаргуулан хохирогч Т.Бат-Отгонд,

2 244 564 төгрөг гаргуулан хохирогч Э.Дэлгэрзаяад,

170 000 төгрөг гаргуулан хохирогч Ч.Батбаатарт,

214 564 төгрөг гаргуулан  хохирогч Х.Батсайханд, нийт 8 229 128 төгрөг,

 

                         Т.Хгээс-   

1 361 750 төгрөг гаргуулан хохирогч Б.Мт, 

500 000 төгрөг гаргуулан хохирогч төг Б.Мөнхцэцэгт, Нийт 1 861 750 төгрөг,

 

                         Иргэний хариуцагч Ч.Амартүвшингээс-15 000 000 төгрөг гаргуулан хохирогч Хт, /Лендо трейд ХХК/

                         Иргэний хариуцагч Ч.Уранчимэгээс-898 000 төгрөг гаргуулан хохирогч Жаргалтуяад,  

                         Иргэний хариуцагч Пэс-12 500 000 төгрөг гаргуулан хохирогч  Б.Энхбатад,

                         2 000 000 төгрөг гаргуулан хохирогч  А.Хүрэлбаатарт,

                         Иргэний хариуцагч Д.Болорчимэгээс-3 000 000 төгрөг гаргуулан хохирогч М.Амарсайханд, /Хуримт констракшн ХХК/

                         3 000 000 төгрөг гаргуулан хохирогч У.Алтангэрэлд /ЭЧМ ХХК/

                         Иргэний хариуцагч Т.Ффгаас-6 000 000 төгрөг гаргуулан хохирогч  Ц.Баттүвшинд,  

                         1 500 000 төгрөг гаргуулан хохирогч  Ц.Батдоржид,

                         Иргэний хариуцагч Ууугаас-3 000 000 төгрөг гаргуулан хохирогч  Б.Мөнхжаргалд,

                         300 000 төгрөг гаргуулан хохирогч Ц.Батдоржид,

 

                         5 000 000 төгрөг гаргуулан хохирогч   Ё.Хэрлэнцогт,  /”Жаргалант трэйд” ХХК/

                         3 000 000 төгрөг гаргуулан хохирогч Д.Амарбаясгаланд /Цомбон тоосго ХХК/

                         2 000 000 төгрөг гаргуулан хохирогч Д.Кд,

                         3 000 000 төгрөг гаргуулан хохирогч С.Энхбаатарт / Ану холдинг ХХК/   

                         Иргэний хариуцагч Т.Базархандаас-22 500 000 төгрөг гаргуулан хохирогч Б.Наранбаатарт /Нимо ХХК/  

                         Иргэний хариуцагч Д.Оргилбаяраас-13 000 000 төгрөг гаргуулан хохирогч Б.Наранбаатарт /Нимо ХХК/  

                         Иргэний хариуцагч А.Ундралаас-1 000 000 төгрөг гаргуулан хохирогч Д.Лхагва-Очирт,  

                         1 000 000 төгрөг гаргуулан хохирогч Б.Халтархүүд,

                         1 000 000 төгрөг гаргуулан хохирогч Т.Хосбаярт,

                         1 000 000 төгрөг гаргуулан хохирогч Б.Энхсолонгод,

                         1 000 000 төгрөг гаргуулан хохирогч Тунгалагсаранд,

                         1 000 000 төгрөг гаргуулан хохирогч Б.Ариунаад,

                         1 000 000 төгрөг гаргуулан хохирогч Г.Тамирт,

                         1 000 000 төгрөг гаргуулан хохирогч Б.Ууганбаярт,

                         1 000 000 төгрөг гаргуулан хохирогч С.Энхцэцэгт,

                         Иргэний хариуцагч Н.Баярмаагаас-2 000 000 төгрөг гаргуулан хохирогч И.Отгонбатад, /Батбөх ХХК/

                         Иргэний хариуцагч Д.Долгороос-500 000 төгрөг гаргуулан хохирогч И.Отгонбатад /Батбөх ХХК/ 

                         Иргэний хариуцагч Б.Лувсандагваас-500 000 төгрөг гаргуулан хохирогч Пд /“ЭМ ЖИ Жи И Си” ХХК/  

                         Иргэний хариуцагч Х.Алтанцэцэгээс-670 000 төгрөг гаргуулан хохирогч Пд /“ЭМ ЖИ Жи И Си” ХХК/  тус тус олгосугай.

 

          14. А.У нарт холбогдох 2012 0105 1319 дугаар хэргээс шүүгдэгч Б.Оюунчимэг, Ц.Баянбилэг, Уртнасан нарт холбогдох хэргийг тусгаарласан болохыг дурдсугай.

 

15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 5 ширхэг си ди бичлэгийг энэ хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалж,

“Цагаан дэглийн эмийн үйлдвэрийн” төслийн баримтыг устгасугай.

 

16. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

17. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний хариуцагч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            18. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Өд хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах,

            Т.Хд хувийн баталгаа гаргах,

А.У, С.Б, Б.А, М.А, З.Ц, Б.У нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.ОЮУН

                                                

                                                     ШҮҮГЧИД                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

                                                                                                     

                                                                                              С.БОЛОРТУЯА