| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2017/00115/И |
| Дугаар | 116 |
| Огноо | 2017-01-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 116
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Самбуугийн гудамж, өөрийн байранд байрлах, 9016001017 улсын бүртгэлийн дугаартай, 2556375 регистрийн дугаартай, Капитал банкны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг, 5-24 тоотод оршин суух, 1981 онд төрсөн, 36 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ81031633, Зуутраг овогт Нохойжавын Цогт-Очир,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг, 5-24 тоотод оршин суух, 1981 онд төрсөн, 36 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ81070702, Тугтан овогт Жаргалын Зүгжмаа нарт холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 11.696.867,71 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Капитал банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Увс аймаг дахь салбарын захирлын үүргийг орлон гүйцэтгэгч Г.Азбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Капитал банк нь Нохойжав овогтой Цогт-Очир болон Жаргал овогтой Зүгжмаа нартай 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр №203000717 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 14.950.000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 26,4 хувийн хүүтэй олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Увс аймаг, Улаангом сумын 1 дүгээр баг, 12-01 тоотод байрлалтай Исузу ачааны автомашин Арал №NPR66L7428599, Увс аймаг Улаангом сум 2 дугаар баг Арсайд байрлах ГД:0029316 дугаартай 5 га эзэмших эрхтэй хадлангийн газар барьцаалсан. Зээлдэгч Нохойжав овогтой Цогт-Очир болон Жаргал овогтой Зүгжмаа нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлээгүй ба гэрээнээс үндсэн зээл 3.813.376,94 төгрөг, зээлийн хүү 7.464.030.64 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 11.326.211,78 төгрөгийн үндсэн зээл, 466.870,54 төгрөгийн хүү, 93.374,11 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү нийт 11.696.867,71 төгрөгийг төлөөгүй. Тиймээс иргэн Н.Цогт-Очир болон Ж.Зүгжмаа нараас үндсэн зээл 11.326.211,78, зээлийн үндсэн хүү 466.870,54 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 93.374,11 төгрөг, нийт 11.696.867,71 төгрөгийг түүний барьцаа хөрөнгө болон бусад орлогоос банкинд гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Н.Цогт-Очир, Ж.Зүгжмаа нар шүүхэд гаргасан тайлбартаа: “Капитал банкнаас нэхэмжилсэн үндсэн зээл 11.326.211,78, зээлийн үндсэн хүү 466.870,54 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 93.374,11 төгрөг, нийт 11.696.867,71 төгрөгийг барьцаа хөрөнгө болон бусад орлогоос төлж барагдуулж банкыг хохиролгүй болгоно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү“ гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Капитал банк нь хариуцагч Н.Цогт-Очир, Ж.Зүгжмаа нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 11.696.867,71 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Н.Цогт-Очир, Ж.Зүгжмаа нар нь нэхэмжлэгч Капитал банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 11.696.867,71 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагч нарын тайлбараар нотлогдож байна. Иймд хариуцагч Н.Цогт-Очир, Ж.Зүгжмаа нар нь нэхэмжлэгч Капитал банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч нар нь нэхэмжлэгч Капитал банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 11.696.867,71 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 202.100 төгрөгийн тал хувь болох 101.050 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 150000941 тоот данснаас 101.050 төгрөг, хариуцагч Н.Цогт-Очир, Ж.Зүгжмаа нараас 101.050 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Капитал банкинд олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Капитал банкны зээлийн гэрээний гүйцэтгээгүй 11.696.867,71 /арван нэгэн сая зургаан зуун ерэн зургаан мянга найман зуун жаран долоон төгрөг далан нэгэн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.Цогт-Очир, Ж.Зүгжмаа нар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 150000941 тоот данснаас 101.050 /нэг зуун нэг мянга тавь/ төгрөг, хариуцагч Н.Цогт-Очир, Ж.Зүгжмаа нараас 101.050 /нэг зуун нэг мянга тавь/ төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Капитал банкинд олгож, 101.050 /нэг зуун нэг мянга тавь/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Н.Цогт-Очир, Ж.Зүгжмаа нар сайн дураар биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгийг худалдан борлуулж, шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ