Шүүх | Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
Хэргийн индекс | 152/2017/00080/И |
Дугаар | 117 |
Огноо | 2016-01-30 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 117
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 20-19 тоотод оршин суух, 1961 онд төрсөн, 56 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ61112760, Булгадар овогт Лхайсүрэнгийн Нинагийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Нина, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Нина шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1961 онд төрсөн, 56 настай. Би Увс аймаг дахь Материал техникийн хангамжийг удирдах газарт 1981 оны 5 дугаар сарын 21-нээс 1985 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг дуустал тооцооны нягтлан бодогчоор, 1985 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1997 оны 7 дугаар сар хүртэл Тээврийг удирдах газар болон тус газрын харьяа 9 дүгээр баазад тооцооны нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан. Тээврийг удирдах газрын харъяа 9 дүгээр бааз нь 1993 оныд Ачаа тээвэр ХК болоход мөн л тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан. Тухайн үед хөдөлмөрийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэр, ажилд орсон гарсан тушаалуудад овог нэр буруу бичигдсэн, Материал техникийн хангамжийг удирдах газарт тооцооны нягтлан бодогчоор орсныг тоо бүртгэгчээр гэж буруу бичсэн, Тээврийг удирдах газрын харьяа 9 дүгээр баазад тооцооны нягтлан бодогчоор орсон тушаал байх боловч гарсан тушаал нь олдохгүй байна. Эдгээр бүрэн бус бичилтүүдийг зөвтгөхөөр шүүхэд хандаж байна. Иймд миний Увс аймгийн Материал техникийн хангамжийг удирдах газарт 1981 оны 5 дугаар сараас 1985 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг дуустал тооцооны нягтлан бодогчоор, 1985 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1997 оны 7 дугаар сар хүртэл Тээврийг удирдах газар болон тус газрын харьяа 9 дүгээр бааз, Ачаа тээвэр ХК-д тооцооны нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү. Тухайн үед Материал техникийн хангамжийг удирдах газарт хамт ажиллаж байсан Д.Цэрэн, Ц.Лхамхүү, Тээврийг удирдах газарт хамт ажиллаж байсан С.Чулуунцэцэг, Ц.Лхагвасүрэн нарыг гэрчээр асууж өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Нина нь 1981 оны 5 дугаар сарын 21-нээс 1997 оны 6 дугаар сарыг дуустал Увс аймгийн Материал техникийн хангамжийг удирдах газар, Тээврийг удирдах газар болон тус газрын харьяа 9 дүгээр бааз, Ачаа тээвэр ХК-д тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.
Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 44 дүгээр архивын лавлагаанд: “Увс аймгийн Материал техникийн хангамжийг удирдах газрын 1981-1985 он, Тээврийг удирдах газрын 1985-1990 оны цалинг тус тус шүүн үзэхэд Лхайсүрэн овогтой Нинатай холбогдох баримт гараагүй нь үнэн болно” гэжээ.
Материал техникийн хангамжийг удирдах газраас 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Таасүрэн овогтой Нинад олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: “1981 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ня-бо-гоор авч ажиллуулав, 1985 оны 8 дугаар сарын 25-ны өдөр суралцах болсон тул ажлаас чөлөөлж, полийн дээд сургуулийн мэдэлд шилжүүлэв, 1985 оны 10 дугаар сарын 20-ны өдөр амьдралын шаардлагаар суралцах боломжгүй болсон тул нягтлан бодогчоор авч ажиллуулав, 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Тээврийг удирдах газрын нягтлан бодогчийн ажлаас чөлөөлж, 9 дүгээр баазын мэдэлд шилжүүлэв, 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдөр нягтлан бодогчоор авч ажиллуулав, 1992 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр 9 дүгээр баазын нягтлан бодогчийн ажлаас чөлөөлж, Ачаа тээвэр хувьцаат компанид нягтлан бодогчоор ажиллуулав” гэжээ.
Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс Тайсүрэн овогтой Нинад 1995 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр олгосон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарт: “1995 оны 1 дүгээр сараас 1997 оны 6 дугаар сарыг дуустал хугацаанд сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, төлсөн шимтгэл бичигджээ”.
Увс аймгийн Материал техникийн хангамжийг удирдах газрын даргын 1981 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 27 дугаар “Ажилд авах тухай” тушаалд: “...Таасүрэн овогтой Нинааг 5 дугаар сарын 21-нээс тоо бүртгэгчээр ажиллуулсугай” гэжээ.
Увс аймгийн Материал техникийн хангамжийн хорооны харьяа Увс аймаг дахь материал техникийн хангамжийн удирдах газрын даргын 1985 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 58 дугаар “Нинаг шижлүүлэх тухай” тушаалд: “...Нинаг 8 дугаар сарын 25-наар тасалбар болгон ажлаас чөлөөлж С-ийн мэдэлд шилжүүлсүгэй” гэжээ.
Увс аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны харьяа Тээврийг удирдах газрын даргын 1985 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 152 дугаар “Ажилд томилох тухай” тушаалд: “...Лхамсүрэн овогтой Нинаг нягтлан бодогчоор ажиллуулсугай” гэжээ.
Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2013 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 1352 дугаар шимтгэл төлөлтийн лавлагаанд: “1991-1992 онд 9 дүгээр бааз, 1993-1994 онд Ачаа тээвэр ХК нь Увс аймгийн Улаангом суманд үйл ажиллагаа явуулж цалин ба түүнтэй адилтгах орлогоосоо хуулийн хувь хэмжээгээр шимтгэл төлж байсан нь үнэн болно” гэжээ.
Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2011 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Тайсүрэн овогтой Нинагийн Ачаа тээвэр ХК-д ажиллаж байхдаа шимтгэл төлж ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, төлсөн шимтгэлийн лавлагаанд: “1995 оны 1 дүгээр сараас 1997 оны 6 дугаар сарыг дуустал хугацаанд сарын хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлого болон төлсөн шимтгэл бичигджээ”.
Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Д.Цэрэн, Ц.Лхамхүү, С.Чулуунцэцэг, Ц.Лхагвасүрэн нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Д.Цэрэн “Миний бие нь 1980-1995 оны хооронд Увс аймгийн Материал техникийн хангамжийн удирдах газар, Арилжаа ХК-д бичээч, няраваар ажиллаж байсан. Намайг Увс аймгийн Материал техникийн хангамжийн удирдах газарт ажиллаж байхад Л.Нина нь 1981 оны 5 дугаар сараас эхлэн тус газарт нягтлан бодогчоор ажиллаж эхэлсэн бөгөөд 1985 оны 8 дугаар сар хүртэл нягтлан бодогчоор ажилласан. Тухайн үед Увс аймгийн Материал техникийн хангамжийн удирдах газрын даргаар Б.Шинэн гэх хүн ажиллаж байсан” гэж, гэрч Ц.Лхамхүү “Миний бие нь 1978-1995 оны хооронд Увс аймгийн Материал техникийн хангамжийн удирдах газар, Арилжаа ХК-д эдийн засагч, барилгын хэлтсийн дарга, ахлах эдийн засагчаар ажиллаж байсан. Намайг Увс аймгийн Материал техникийн хангамжийн удирдах газарт ажиллаж байхад Лхайсүрэнгийн Нина нь 1981 оны 5 дугаар сараас эхлэн тус газарт нягтлан бодогчоор ажиллаж эхэлсэн бөгөөд 1985 оны 8 дугаар сар хүртэл нягтлан бодогчоор ажиллаж байгаад сургуульд суралцах болсон тул ажлаасаа чөлөөлөгдөж байсан” гэж, гэрч С.Чулуунцэцэг “Миний бие нь 1985-1997 оны хооронд Увс аймгийн Тээврийг удирдах газар болон тус газрын харьяа 9 дүгээр баазад нягтлан бодогчоор ажиллаж байсан. Л.Нина бид хоёр хамт 1985 оноос эхлэн Увс аймгийн Тээврийг удирдах газрын харъяа 9 дүгээр баазын нягтлан бодогчоор ажиллаж эхэлсэн бөгөөд Л.Нина нь тус газарт 1997 он хүртэл ажилласан ба бид хоёр мөн хамт нэг онд ажлаасаа чөлөөлөгдөж байсан болно. Тухайн үед Увс аймгийн Тээврийг удирдах газрын харъяа 9 дүгээр баазын даргаар Сүхбаатар, ерөнхий нягтлан бодогч Чилхаасүрэн, Увс аймгийн Тээврийг удирдах газрын даргаар Жамъяндорж гэх хүмүүс ажиллаж байсан” гэж, гэрч Ц.Лхагвасүрэн “Миний бие нь 1980-1995 оны хооронд Увс аймгийн Тээврийг удирдах газрын харъяа 9 дүгээр баазад слесарь, жолоочоор ажиллаж байсан. Намайг тус газарт ажиллаж байхад Л.Нина нь 1985 оны 10 дугаар сараас эхлэн Увс аймгийн Тээврийг удирдах газрын харьяа 9 дүгээр баазын нягтлан бодогчоор ажиллаж эхэлсэн бөгөөд 1985 оны 8 дугаар сар хүртэл нягтлан бодогчоор ажиллаж байгаад 1995 онд намайг ажлаас чөлөөлөгдөх үед Л.Нина нь тус газартаа нягтлан бодогчоор ажиллаад үлдсэн” гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ.
Л.Нина нь 1981 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс Увс аймгийн Материал техникийн хангамжийн удирдах газарт нягтлан бодогчоор ажиллаж эхэлсэн болох нь түүний хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн байдал болон түүний тайлбараар нотлогдож байна.
Түүнчлэн Л.Нинаг ажилд томилсон болон чөлөөлсөн тушаал, хөдөлмөрийн дэвтэрт түүний овгийг Лхамсүрэн, Таасүрэн, Тайсүрэн хэмээн хэлний дуудлагаар буруу бичсэн боловч уг тушаалууд нь хөдөлмөрийн дэвтрийн бичилттэй тохирч байх тул хөдөлмөрийн дэвтэр, тушаалуудыг нэхэмжлэгч Л.Нинагийнх гэж үзэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Л.Нина нь 1981 оны 5 дугар сарын 21-нээс 1997 оны 6 дугаар сарыг дуустал Увс аймгийн Материал техникийн хангамжийг удирдах газар, Тээврийг удирдах газар болон тус газрын харьяа 9 дүгээр бааз, Ачаа тээвэр ХК-д тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан болох нь Материал техникийн хангамжийг удирдах газраас 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 1995 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр олгосон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Увс аймгийн Материал техникийн хангамжийг удирдах газрын даргын 1981 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 27 дугаар “Ажилд авах тухай” тушаал, Увс аймгийн Материал техникийн хангамжийн хорооны харьяа Увс аймаг дахь материал техникийн хангамжийн удирдах газрын даргын 1985 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 58 дугаар “Нинаг шижлүүлэх тухай” тушаал, Увс аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны харьяа Тээврийг удирдах газрын даргын 1985 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 152 дугаар “Ажилд томилох тухай” тушаал, Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2013 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 1352 дугаар шимтгэл төлөлтийн лавлагаа, Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2011 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн архивын лавлагаа, гэрч Д.Цэрэн, Ц.Лхамхүү, С.Чулуунцэцэг, Ц.Лхагвасүрэн нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Л.Нинагийн хүсэлтийг хангаж, түүний 1981 оны 5 дугар сарын 21-нээс 1985 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг Увс аймгийн Материал техникийн хангамжийг удирдах газарт тооцооны нягтлан бодогчоор 4 жил 3 сар 4 хоног, 1985 оны 10 дугаар сарын 20-ноос 1997 оны 6 дугаар сарыг дуустал Увс аймгийн Тээврийг удирдах газар болон тус газрын харьяа 9 дүгээр бааз, Ачаа тээвэр ХК-д тооцооны нягтлан бодогчоор 11 жил 8 сар 10 хоног, нийт 15 жил 11 сар 14 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Булгадар овогт Лхайсүрэнгийн Нинагийн 1981 оны 5 дугар сарын 21-нээс 1985 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг Увс аймгийн Материал техникийн хангамжийг удирдах газарт тооцооны нягтлан бодогчоор 4 /дөрөв/ жил 3 /гурав/ сар 4 /дөрөв/ хоног, 1985 оны 10 дугаар сарын 20-ноос 1997 оны 6 дугаар сарыг дуустал Увс аймгийн Тээврийг удирдах газар болон тус газрын харьяа 9 дүгээр бааз, Ачаа тээвэр ХК-д тооцооны нягтлан бодогчоор 11 /арван нэг/ жил 8 /найм/ сар 10 /арав/ хоног, нийт 15 /арван тав/ жил 11 /арван нэг/ сар 14 /арван дөрөв/ хоног ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Л.Нинагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ