Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2020/ШЦТ/186

 

 

              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

     

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Алтаншагай,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдорж,

Шүүгдэгч Б.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Цхолбогдох эрүүгийн 1938007970202 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Ц нь 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр иргэн Ж.Дэзэмшлийн Приус 11 маркийн 76-15 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож тус сумын төвд оршин суух иргэн П.Схашаанаас ухрах үйлдэл хийж байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.14 дэх хэсэгт заасан заалтыг зөрчиж хашааны хаалга хаахаар зогсож байсан иргэн З.Тмөргөсөн зам тээврийн осол гаргаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Ц нь 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр иргэн Ж.Дэзэмшлийн Приус 11 маркийн 76-15 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож тус сумын төвд оршин суух иргэн П.Схашаанаас ухрах үйлдэл хийж байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.14 дэх хэсэгт заасан заалтыг зөрчиж хашааны хаалга хаахаар зогсож байсан иргэн З.Тмөргөсөн зам тээврийн осол гаргаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 1938007970202 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Цын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…Машины зүүн хойд талд нимгэн төмөр дуугарах чимээ гарахаар нь би машинаа зогсоосон. Тэгтэл машины ар талд З.Т намайг дайрчихлаа ш дээ гээд орилоод эхэлсэн. Машинаасаа буугаад очиход З.Т замаасаа мултарч гарсан хаалганы буланд хашааны гадаа дээшээ хараад хэвтэж байсан...Би хохирогчид 9.800.000 төгрөгийг дансаар нь шилжүүлж өгсөн...Ийм зүйл болсонд маш их харамжсаж байна...” гэх мэдүүлэг,

Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2-3-р хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 103-104-р хуудас/,

Хохирогч З.Тгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б.Ц өөрийн приус-11 маркын машинтайгаа Саранчулуун багшийн хашаанд ороод ирсэн. Тэгээд Даваахүү багшруу уурлаад машиндаа суугаад явах гэхэд Саранчулуун багш Б.Цыг явуулахгүй гээд жолооноос нь зууралдаад байсан. Тэр хооронд Б.Ц машинаа зөөлөн ухраангаа Саранчулуун багшийн гарыг түлхээд ноцолдож байсан. Тэгэхээр нь би Б.Цыг хашааны хаалга хаачихвал зогсоод явахаа больчих байх гэж бодоод Саранчулуун багшийн хашааны хаалгыг хаагаад эргээд хартал Б.Ц машинийхаа хойд талаар намайг шонтой хавсарч мөргөсөн. Машин намайг мөргөхдөө миний биеийн зүүн талын цавьний тушаа мөргөсөн...Ослын улмаас аарцаг болон суудлын яс хугараад зөрсөн. Гурван сар хэвтрийн дэглэм барь гэсэн байгаа...Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-22-р хуудас/,

Гэрч Д.Смөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасаг дээр З.Ттай уулзахад хашааны хаалга хаагаад зогсож байтал Б.Ц гэдэг хүн машинаараа ухарч байгаад намайг дайрсан гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/,

Гэрч П.Смөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б.Ц машинтайгаа хашаанаас гарах гэж байгаа бололтой ухарч байсан. Тэгтэл З.Т хашааны хаалга тэндээс намайг мөргөчихлөө гээд хашгираад эхэлсэн. Тэгэхээр нь машиний араар тойроод очтол З.Т хашааны гадаа хаалганы хажууд газарт хэвтэж байсан. Тэгээд Б.Ц П хамт өргөөд манай гэрлүү оруулах гэхэд намайг тавь гээд орилоод байхаар нь манай гэрийн үүдэнд тавьсан…З.Тг аваад эмч дуудчихаад Б.Цын гэрийн гадаа очоод байж байтал эмч ирж үзээд З.Тг үзээд энэ хүн чинь сотуу байна. Өвчин намдаах тариа үйлчлэхгүй гээд яваад өгсөн. Эмч явсаны дараа З.Тг дулаан газар оруулья гээд өргөж оруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-35-р хуудас/,

Гэрч Д.Пмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн хэрэг болсон өдөр манай багш П.Стөрсөн өдөр нь болоод намайг гэртээ байж байхад гэрээс ирж авсан юм...Саранчулуун багш Б.Цыг явуулахгүй гээд зууралдаад байсан. Тэгэхэд Б.Ц би явмаар байна, хүүхэд хүлээж байгаа гэж байсан юм. Тэгэж байхад Даваахүү бид хоёр Б.Цын унаж ирсэн машиний арын суудалд суусан. Бид хоёрыг суусны дараа Б.Ц машинаа асаагаад хойшоо хашаанаас гарах гээд ухрах үйлдэл хийж эхэлсэн. Ухраад нэг их хол яваагүй хальт хөдөлхөд ар талд юманд тулчих шиг болсон. Тэгтэл ард эмэгтэй хүн орилохоор нь буугаад хартал З.Т газарт уначихсан хэвтэж байсан. Тэгэхээр нь яав юу болов гэж З.Тгаас асуухад согтуу байсандаа болоод ч тэрүү хашгирч орилоод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38-р хуудас/,

Гэрч Ж.Дмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Пүрэвсүрэн багш хоёулаа хамт Б.Цтай хамт явья гээд Б.Цын машиний ар талын суудалд орж суусан. Машин дотор орж суухад Саранчулуун багш Б.Цтай зууралдсан хэвээр байсан бөгөөд Саранчулуун багшийг Б.Ц цааш нь түлхээд машиний хаалгыг хаагаад хөдлөх гэхэд З.Т хашааны хаалга хаахаар явж байсан бараг хааж байсан.  Энэ байдлыг эргэж харсан. Тэгээд Пүрэвсүрэн багш бид хоёр хүүш З.Т ар талд хашааны хаалга хаагаад явж байсан байна шүү гэж хэлээд машинаас буусан. Машинаас буухад хашааны хаалганы тэнд орилж байсан. Би юу гэж хэлж байсныг нь санахгүй байна. Тэгсэн Б.Ц Пүрэвсүрэн хоёр З.Тг өргөөд Саранчулуун багшийн гэрт оруулах гэхэд миний биед битгий хүрээд бай гээд орилж хашгираад гэрлүү нь ороогүй...Эмч нар ирсний дараа З.Тг манай гэрт оруулж байлгаж байгаад удалгүй Мөрөнгийн төврүү Б.Ц машинтайгаа авчирсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-42-р хуудас/,

   Иргэний хариуцагч Ж.Дмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б.Ц орж ирээд таны машинаар хальт гараад ирье эхнэрийн утас холбогдохгүй байна гэж хэлээд миний 76-15 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг аваад явсан. Тэгээд удалгүй миний машиныг авчирч ирсэн ба хүн мөргөчихлөө гэж хэлсэн. Би гарч машинаа харж шалгахад гадна тал нь бүрэн бүтэн зүгээр байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49-р хуудас/,

   Шинжээч эмч Б.Цмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Суудал ясны дээд, доод салааны хугарал бүхий гэмтэлтэй хүн бүрэн эдгэрсэн тохиолдолд ямар ч асуудалгүй жирэмсэн болж өөрөө төрөх боломжтой. Харин хугарал нь зөрөө ихтэй үүнийг засах боломжгүй бол жирэмсэн болсон ч хүүхэд томрохын хэрээр өвдөлт их хэмжээгээр өгч урагт аюултай нөхцөл байдал үүсдэг. Ийм гэмтэлтэй өвчтөнд яс бүрэн эдгэрч бороололт өгсөнөөс хойш зургаагаас дээш жилийн дараа жирэмсэн болохыг зөвлөдөг...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Чимэд-Очирын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №13672 дугаартай

1.2.3. Түвшинзаягийн биед зүүн талын умдаг ясны дээд доод салааны далд хугарал, зүүн ташаа, зүүн шуу, баруун тохой, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь тухайн осол гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тээврийн хэрэгсэлд мөргүүлэх үед үүсэх боломжтой.

      5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг  тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

      6. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 57-р хуудас/,

      Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Ц2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 111 дугаартай нэмэлт дүгнэлт

       1. З.Тгийн биед мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна.

        2. З.Тгийн биед үүссэн суудал ясны дээд доод салааны хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

        3. З.Тгийн биед үүссэн гэмтэл нь хэрэг гарсан цаг хугацаанд зам тээврийн ослын үед үүссэн гэмтэл байна.

        4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.

        5. Дээрх сүүлд авахуулсан рентген зургийг өмнөх зурагтай харьцуулан үзэхэд бороололт муу явагдаж эдгэрэлт үүсээгүй харагдаж байна гэх дүгнэлт /хх-ийн 62-63-р хуудас/,

        Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаагийн дэслэгч Д.Отгонбаярын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 60 дугаартай дүгнэлт:

      ...2 Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д зааснаар /Жолооч хөлдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, яг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх ба нөхцлийг хангана/ Мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-р зүйлд заасан /Бусдад саад учруулахгүйгээр газарт аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй/ гэсэн заалтыг жолооч Б.Ц нь тус тус зөрчиж осол гаргасан байна.

    3. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5 дугаар зүйлийн 5.12б-д зааснаар /Аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх/ гэсэн заалтыг явган зорчигч З.Т зөрчсөн байна гэх дүгнэлт /хх-ийн 82-83-р хуудас/,

Шүүгдэгч Б.Цаас хохирогч З.Тд хохирол нийт 9.800.000 төгрөг төлсөн тухай Хаан банкны орлогын баримтууд /хх-ийн 113-115-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Бор гол багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, ажил байдлын тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 109, 116-121-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 1938007970202 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Ц нь 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр иргэн Ж.Дэзэмшлийн Приус 11 маркийн 76-15 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож тус сумын төвд оршин суух иргэн П.Схашаанаас ухрах үйлдэл хийж байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.14 дэх хэсэгт заасан заалтыг зөрчиж хашааны хаалга хаахаар зогсож байсан иргэн З.Тмөргөсөн зам тээврийн осол гаргаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Б.Цын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2-3-р хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 103-104-р хуудас/,

Хохирогч З.Тгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 17-22-р хуудас/,

Гэрч Д.С/хх-ийн 24-р хуудас/, гэрч П.С/хх-ийн 33-35-р хуудас/, гэрч Д.П/хх-ийн 37-38-р хуудас/,  гэрч Ж.Д/хх-ийн 39-42-р хуудас/,  иргэний хариуцагч Ж.Д/хх-ийн 48-49-р хуудас/,   шинжээч эмч Б.Ц/хх-ийн 51-52-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Чимэд-Очирын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №13672 дугаартай дүгнэлт /хх-ийн 57-р хуудас/,

      Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Ц2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 111 дугаартай нэмэлт дүгнэлт /хх-ийн 62-63-р хуудас/,

       Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаагийн дэслэгч Д.Отгонбаярын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 60 дугаартай дүгнэлт /хх-ийн 82-83-р хуудас/,

Шүүгдэгч Б.Цаас хохирогч З.Тд хохирол нийт 9.800.000 төгрөг

төлсөн тухай Хаан банкны орлогын баримтууд /хх-ийн 113-115-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

     Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

     Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн анхаарал болгоомжгүй байдал нөлөөлсөн гэж үзлээ.

     Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг шүүгдэгч Б.Ц нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцон үйлдсэн нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Б.Ц нь хохирогч З.Тгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бөгөөд хохирогч З.Тд эмчилгээний зардалд 9.800.000 төгрөгийг нөхөн төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч З.Т нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Б.Ц, иргэний хариуцагч Ж.Д нараас иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх

үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Ц нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 117-р хуудас/-аар тогтоогдож байна.

      Шүүгдэгч Б.Ц нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзлээ.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн 1938007970202 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Б.Цын АВ ангиллын №655041 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Цт буцаан олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн 1938007970202 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.         

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Ц нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      4. Эрүүгийн 1938007970202 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Б.Цын АВ ангиллын №655041 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Цт буцаан олгохыг шүүгчийн туслах Б.Ууганбаярт даалгасугай.

      5. Эрүүгийн 1938007970202 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч  З.Т  нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Б.Ц, иргэний хариуцагч Ж.Д нараас иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

      6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Цт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ХҮРЭЛБААТАР