Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 2020/ШЦТ/144

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Б.Төрболд

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор

Иргэний нэхэмжлэгч С

Шүүгдэгч У

Гэрч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Идэрбатаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ....... овогт У-т холбогдох эрүүгийн 1921001670109 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны ..... дугаар сарын ....-ны өдөр Дорнод аймгийн Халхгол суманд төрсөн, .... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, ............... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ............овогт У. /РД: .................../

 

Шүүгдэгч У нь 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар баг, “*******” гэх газраас иргэн А-н эзэмшилийн 2 тооны үхрийг хулгайлж, 2.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

- Мөн 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар баг, “*******” гэх газраас иргэн Д-н эзэмшилийн 1 тооны үхрийг хулгайлж, 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

- Мөн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар баг, “*******ын хар далан” гэх газраас иргэн Д-н эзэмшилийн 1 тооны үхрийг хулгайлж, 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

- Мөн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар баг, “*******” гэх газраас иргэн Б-ны эзэмшилийн 3 тооны үхрийг хулгайлж, 3.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

- Мөн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, “*******” гэх газраас иргэн Б-н 1 тооны үхрийг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

- Мөн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, “*******” гэх газраас иргэн Б-н 1 тооны үхрийг хулгайлж, 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч У шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би ******* гэдэг газраас А гэдэг хүний 2 тооны үхрийг хулгайлаагүй. ******* гэдэг хүн тухайн үхрийг ******* улсын дугаартай “Портер” машинаар хулгай хийсэн. ******* “Портер” машиныг хүнээс 2000,000 төгрөгөөр авсан юм. Тухайн мөнгийг өгөх гээд үхэр хулгайлсан. ******* улсын дугаартай “Портер” машин одоо ******* гэдэг хүний нэр дээр шилжсэн байсан. *******ийн үхрийг Батцэндтэй хамт хулгайлсан. Мөн Д, Б нарын  үхрүүдийг хулгайлсан...гэв.

 

Иргэний нэхэмжлэгч С мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би улбар шар өнгийн ДОЗ улсын дугаартай мотоциклийг 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотын “Нарантуул” захаас 1.800.000 төгрөгөөр худалдаж авч байсан. ...У нь “би таны мотоциклийг ер нь худалдаж авъя, та мотоциклоо надад хэдээр зарах вэ” гэж асуусан тэгэхээр нь би У-т хандаж “Би мотоциклоо 1.900.000 төгрөгөөр зарна шүү дээ” гэж хэлсэн чинь У нь “Би мотоциклийг чинь худалдаж авна, миний цалин өнөөдөр орой бууна, цалин буухаар мөнгийг чинь аваачиж өгье” гэж хэлсэн. Тэгээд би У-т мотоциклоо зарахаар болоод гэр рүүгээ харьсан. ...2019 оны 10 дугаар сарын эхэн үеэр...10, 11 цагийн орчимд У нь манай гэрт ганцаараа ирээд 800.000 төгрөг бэлнээр тоолж надад өгсөн. Ингээд У нь “үлдэгдэл мөнгийн цалин буухаар  би танд өгнө” гэж хэлээд манай гэрээс гараад явсан. ...Би одоо Уаас 1.100.000 төгрөг авах ёстой юмаа. Би У-т мотоциклоо зарахдаа гэрээ хэлцэл хийгээгүй зүгээр л У-т итгээд амаар ярьж тохироод л мотоциклоо өгчихсөн ...Шүүгдэгч У нь миний мотоциклыг гэр рүүгээ яваад ирье гэж хэлээд аваад явсан. 2-3 хоногийг дараа У-тай уулзахад “таны мотоциклыг худалдаж авъя. Би цалин буухаар мөнгийг нь өгнө” гэж хэлсэн...гэв. /1-р хх-ийн 209-211 тал, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

Гэрч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Би аавд ямар зүсмийн үхэр байдаг эсэхийг мэдэхгүй байна. Ямар ч байсан мал хулгайд алдсан гэсэн...гэв.

 

Гэрч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Тухайн үед шүүгдэгч надад гарал үүслийн бичигтэй цагаан эрээн үхэр 140.000 төгрөгөөр зарсан...гэв

 

Хохирогч А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар баг, ******* гэдэг газарт манай хүргэн ах ынд миний хэдэн тооны үхэр мал байдаг юм. 2018 оны 11 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө 2 тооны үхэр алга болсон талаар ах надад хэлж мэдэгдсэн юм. ...алдсан үхрүүд маань баруун чих догол имтэй, хүрэн улаан зүсмийн 6 настай эр үхэр, баруун чих нь догол имтэй шар эрээн зүсмийн 6 настай эр үхэр байсан юм. ...Алдагдсан үхрүүд миний үхэр... ах өөрийнхөө малтай хамт миний малыг харж өгдөг юм. Би болон ах Ут ямар ч өргүй...Би У-т гомдолтой байна. У нь одоог хүртэл ямар ч хохирол барагдуулаагүй байгаа...” гэжээ. /1-р хх-ийн 28-30 тал/

 

Хохирогч Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 11 дүгээр сарын сүүлээр манай тэргэнд ордог хамар нь цоорхой, эвэртэй, хар зүсмийн 14-15 настай эр үхэр алга болсон, им тамга байхгүй, барихад номхон том биетэй эр үхэр байсан юм. Тухайн үед У гэдэг залуу манай гэрээс хойш 11 км орчим газарт байдаг Улаан гэдэг айлд Портер машин хөлсөлж ирээд гэдэг хүний мотоциклийг гуйгаад Д ахынх руу очоод ирье гэж хэлээд надтай ирж уулзаагүй...У урьд нь манай адуу малыг харж байсан болохоор манай мал хаана бэлчдэг талаар сайн мэддэг хүн байгаа юм. ...Би 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өглөө үхрээ бүртгэж үзэхэд нэг тооны цагаан эрээн зүсмийн нас бие гүйцсэн бүдүүн эр үхэр алга болсон байхаар нь ойр орчмын айлаар хайгаад олоогүй юм. ... Миний хувьд У-т маш их гомдолтой байна. Уаас үхрийнхээ хохирлыг барагдуулах хүсэлтэй байна...” гэжээ. /1-р хх-ийн 81, 83, 124 тал/

 

Хохирогч Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 04 дүгээр сарын 01-ний өглөө эрт 08 цагийн үед би үхрээ хураагаад худагт услаад гаргасан байсан юм. Тэгээд 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 16 цагийн үед үхрээ хураахаар гэрээсээ баруун урагшаа 6-7 км газарт үхрийнхээ бэлчээр дээр очоод үхрээ тоолоод зүслээд үзэхэд 34 тооны үхэр байхаас 31 болсон байсан зүсэлж үзэхэд баруун чих они имтэй эвэртэй саарал халзан үнээ 5 настай, баруун чих они имтэй, зүүн чих цуулбар имтэй эвэртэй хар зүсмийн шүдлэн эр үхэр, баруун чих они имтэй эвэртэй ухаа зүсмийн шүдлэн эр үхэр алга болсон байсан. Манай урд айлын хүмүүс УБӨ улсын дугаартай “Портер” машинтай хүмүүс манай гэрийн ойролцоо явж байсан талаар ярьж хэлсэн юм. ...Хулгай хийсэн хүнийг тогтоож хохирлыг минь бүрэн барагдуулж өгөхийг хүсэж байна...” гэжээ. /1-р хх-ийн 162-163 тал/

 

Хохирогч Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр үхрээ бэлчээрт гаргахад бүрэн байсан. Тэгээд орой 17 цагт үхрээ татахад улаан халзан зүсмийн мухар зөв талын чих араас ганзага имтэй хязаалан насны эр үхэр маань алга болсон. ...2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр алдсан хүрэн халзан зүсмийн хязаалан насны үхрийг хулгайлсан хүн олдсон. Энэ хүрэн халзан үхэр миний өөрийн үхэр байгаа юм. Би үхрээ олж авч чадаагүй байна. ...Би У гэх хүнийг огт танихгүй. ...би ах, дүү нар, найз нөхөд өөрийн үхрийг Хэрлэн сумын 5 дугаар багийн нутаг “*******” гэх газарт харж малладаг юмаа. Хар халзан зүсмийн үхэр нь манай дүү Б-н үхэр, харин хүрэн халзан үхэр нь миний өөрийн үхэр байгаа юм. ...Би хулгай хийсэн хүнд маш их гомдолтой байна. Хохирлыг маань барагдуулж өгхийг хүсч байна...” гэжээ. /1-р хх-ийн 205-206 тал/

 

Хохирогч Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр манай ах миний тоот утсаар залгаад манай ах Б-н үхэрт байсан хар халзан эр үхэр байхгүй байна сураглаад явж байхад зүүн гүүрээр ДОР улсын дугаартай цагаан өнгийн машин хар зүстэй үхэр ачаад явсан талаар гүүрний олон нийтийн цагдаа хэлсэн гэхээр нь би хайж байгаад цагдаад хандсан. Тэгээд цагдаа нар ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг нь шүүж үзэх үед Хэрлэн мал мах авдаг Н гэх хүний машин  байсан. Н нь цагдаагийн газар ирж мэдүүлэг өгөхдөө би энэ үхрийг У гэх залуугаас 1000.000 төгрөгөнд худалдаж авсан одоо “Их чулуут” захын бойны хашаанд байгаа гэхээр нь би очиж үзэхэд манай алдсан хар халзан үхэр мөн байсан тул 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ахтайгаа ирж үхрээ авсан, манай үхрийг надтай хамт ажиллаж манай хөдөө гэрээр хоёр удаа очиж байсан У гэх залуу хулгайлаад зарж борлуулсан байсан талаар цагдаагийн газраас мэдэгдсэн. ...Үхрээ олоод авсан тул ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” гэжээ. /2-р хх-ийн 5-7 тал/

 

Иргэний нэхэмжлэгч О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би ******* ДОА улсын дугаартай цэнхэр өнгийн “Портер” маркийн тээврийн хэрэгслийг 2019 оны 05 дугаар сарын 20-ны орчимд хадам ах Д.*******аас 3.500.000 төгрөгөөр худалдаж авсан. Би уг тээврийн хэрэгслийг худалдаж аваад удаагүй өөрийн нэр дээр шилжүүлж авсан. ...Би энэ машинаар малын хулгайн гэмт хэрэг үйлдсэн талаар мэдээгүй. ...хэрэв миний машин хураагдах юм бол У-аас машинаа нэхэмжилнэ...” гэжээ. /1-р хх-ийн 33-34 тал/

 

Иргэний нэхэмжлэгч Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...танихгүй залуу ирж уулзаад “Ахаа таны машин өндөрлөгөөтэй юм байна, би аймгаас урагш 50 км явж ахынхаасаа үхэр авах гэсэн юм, та хэдээр явах вэ” гэж асуусан тэгэхээр нь би хажуу талд байсан машинтай хүнээс “50 км газарт явж ирэхэд хэдээр явдаг юм бэ” гэхэд тэр хүн маань “100.000 төгрөгөөр явна шүү дээ” гэж хэлэхээр нь нөгөө залууд хандаж “удахаар бол ах нь явахгүй, ах нь Дашбалбар сум явах ажилтай байгаа юмаа, хэрэв явбал 100.000 төгрөгөөр явна” гэж хэлсэн чинь нөгөө залуу надад хандаж “Ахаа нээх удахгүй очоод үхрээ аваад буцаад эргэнэ, би аймгийн урд талд үхрээ аваад айлд буугаад үлдэнэ” гэж хэлсэн. ...Ингээд нөгөө айлаас зүүн тийш 5 орчим км яваад бөөн үхэр дээр очиж том биетэй хар зүсмийн эр үхрийг бугуйлдаж бариад ганцаараа машин дээр ачсан тэгээд “Энэ их номхон үхэр байгаа юм” гэж хэлж байсан. ...Би У-ыг хулгай хийж байна гэж огт мэдээгүй...” гэжээ. /1-р хх-ийн 88-89 тал/

Иргэний нэхэмжлэгч Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би “Шүр” зах дээр өөрийн ДОА улсын дугаартай машинаар ачаа олдвол ачна гээд зогсож байхад У гэх залуу ирээд надтай уулзаад “Би хөдөө гэрээсээ мал авахаар явах хэрэгтэй байна, та явах уу, хэдээр явах вэ” гэж асуусан тэгэхээр нь би тэр У гэх залууд хандаж “Эндээс хэр хол газар явах юм бэ” гэж асуухад У нь “аймгаас 60 км газар, би өөрийн малаас нэг үхэр авчирч зарах гэж байгаа юм гэж хэлсэн. ...У гэх залуу хоосон малын саравчны хажууд зогс гэж хэлсэн тэгээд би тэр газарт нь зогсоход У нь “манай ах энд байдаг байсан юм, хэзээ нүүсэн юм болоо, та энэ хашааны урдуур гараад зүүн хойш гараад яв даа” гэхээр нь хэлснээр нь хашааны урдуур зүүн хойш эргэсэн чинь нилээд олон тооны үхэр гэрэлд орсон чинь У нь тэр үхрийг хараад “Энэ манай үхэр байгаа юм, энэ үхрээс нэг үхэр авна” гэж хэлэхээр нь хулгайнх биш биз гэхэд “...Ахаа энэ манай үхрүүд байгаа юм, би юу гэж хулгай хийх юм, ах хаашаа нүүснийг нь мэдэхгүй байна хаана гэж хайхав дээ, би ахад хэлсэн мэдэж байгаа...” уурлаж байгаад дээрх үхрээс 1 тооны эр үхэр бариад машин дээр ачсан. ...Би Уаас машинаар үйлчлүүлсэн хөлс гээд 150.000 төгрөг авсан өөр мөнгө аваагүй. ...Би тэр У-ыг хулгай хийж байна гэж огт мэдээгүй, машиныг маань хурааж авбал гомдолтой...” гэжээ. /1-р хх-ийн 127-128 тал/

 

Иргэний нэхэмжлэгч П мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 04 дүгээр сарын эхэн үеэр “Шүр” зах дээр өөрийн эзэмшлийн УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ачаа ачих зорилготой зогсож байхад 2 танихгүй залуу, 40 орчим насны хүүхний хамт ирсэн нэг залуу нь “Ахаа аймгийн төвөөс зүүн урагш 60 км газарт яваад үхэр ачиж ирэх гэсэн юмаа, та хэдээр явах вэ” гэж надаас асуусан. ...Би тэр залууг өөрийнхөө үхрийг авч байна гэж бодсон. Хулгайн гэмт хэрэг үйлдэж байгааг огт мэдээгүй. Тэр залуу нь хар зүсмийн эр үхэр, эвэртэй саарал халзан зүсмийн үнээ, ухаа зүсмийн эр үхрийг миний машинд ачсан. Би тэр залууг хулгай хийсэн гэж огт мэдээгүй, мэдсэн бол би явахгүй байсан...” гэжээ. /1-р хх-ийн 166-167 тал/

 

Иргэний нэхэмжлэгч Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 10 дугаар сарын 04, 05-ны орчимд шиг санаж байна /ян өдрийг нь санахгүй байна гэв/ би гадуур ажилтай явж байхад У нь над руу залгаад “Би үхэр заръя, та надад урьдчилгаа 1.000.000 төгрөг өгчих, би 1000 боодол өвч худалдаж авч байгаа юмаа” гэж хэлсэн. Тэгээд би Уаас “үхэр чинь хаана байгаа юм бэ” гэхэд “үхэр бол бэлэн та санаа зоволтгүй, та надад 1.000.000 төгрөг урьдчилгаа өгчих” гэхээр нь би Ут итгээд 6-н давхарын “ХААН” банкны гадаа уулзахаар болсон. ...бэлнээр 1.000.000 төгрөг аваад явсан. ...Би Уаас 1.000.000 төгрөгөө авмаар байна...” гэжээ. /2-р хх-ийн 10-11 тал/

 

- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлүүд /1-р хх-ийн 17, 88, 113, 159, 191 тал, 2-р хх-ийн 3 тал /

- Эд хөрөнгө битүүмжлэх тухай Мөрдөгчийн тогтоол, тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 18-20, 71-74, 115-117, 152-153, 155, 194-196, 247-249 тал/

- Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбарууд, лавлагаанууд /1-р хх-ийн 21, 77, 120-121, 154, 158, 199 тал /

- Тээврийн хэрэгслийн үнэлгээнүүд /1-р хх-ийн 25, 78, 122, 159, 200, 250 тал/

- Эд зүйлийн үнэлгээнүүд /1-р хх-ийн 31, 82, 85, 125, 164, 207 тал, 2-р хх-ийн 8 тал/

- Гэрч Д.ын мэдүүлэг /1-р хх-ийн 35-36 тал/

- Гэрч ын мэдүүлэг /1-р хх-ийн 39-42, 95-99 тал/

- Гэрч Д.*******ын мэдүүлэг /1-р хх-ийн 45-48 тал/

- Гэрч гийн мэдүүлэг /1-р хх-ийн 93 тал/

- Гэрч ын мэдүүлэг /1-р хх-ийн 94 тал/

- Гэрч *******ийн мэдүүлэг /1-р хх-ийн 102 тал/

- Гэрч *******ийн мэдүүлэг /1-р хх-ийн 134-135 тал/

- Гэрч А.Оюунтулгын мэдүүлэг /1-р хх-ийн 174-176 тал/

- Гэрч гийн мэдүүлэг /1-р хх-ийн 177-178 тал/

- Гэрч ын мэдүүлэг /1-р хх-ийн 219, 221-225 тал/

- Гэрч ийн мэдүүлэг /2-р хх-ийн 17-19 тал/

- Мал хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 1-2 тал/

- У-ын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 43-44, 100-101, 131-133, 172-173, 214-215, 15 тал, 2-р хх-ийн 20-21 тал, 1-р хх-ийн 59-60, 107-108, 144-145, 186-187, 238-240 тал, 2-р хх-ийн 67-71, 134-135  тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

 

Шүүгдэгч ........... овогт У нь 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар баг, “*******” гэх газраас хохирогч А-н 2 тооны үхрийг хулгайлж, 2.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

- мөн 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар баг, “*******” гэх газраас хохирогч Д-н 1 тооны үхрийг хулгайлж, 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

- мөн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар баг, “*******ын хар далан” гэх газраас хохирогч Д-н 1 тооны үхрийг хулгайлж, 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

- мөн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар баг, “*******” гэх газраас хохирогч Б-ны 3 тооны үхрийг хулгайлж, 3.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

- мөн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, “*******” гэх газраас хохирогч Б-н 1 тооны үхрийг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

- мөн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, “*******” гэх газраас хохирогч Б-н 1 тооны үхрийг хулгайлж, 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч А, Д, Б, Б, Б, иргэний нэхэмжлэгч О, Э, Б, П, С, Н, гэрч Д., , Д.*******, , , *******, *******, , , , нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлүүд, эд хөрөнгө битүүмжлэх тухай Мөрдөгчийн тогтоол, тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбарууд, лавлагаанууд, тээврийн хэрэгслийн үнэлгээнүүд, эд зүйлийн үнэлгээнүүд, мал хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Шүүгдэгч У-т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Идэрбатаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч У-ыг бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч У-ыг бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

          Шүүгдэгч У-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан  эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.

 

Шүүгдэгч У-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь “...би *******тай хамт А-н хулгайлсан, Батцэндтэй хамт “*******”-ийн 2 айлын үхрийг хулгайлсан” гэж мэдүүлж байгаа боловч энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байх тул дээрх хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна.

 

Иргэний нэхэмжлэгч С нь “Yingang” маркийн ДОЗ улсын дугаартай мотоциклийг шүүгдэгч У-т 1.900.000 төгрөгөөр худалдсан гэх бөгөөд шүүгдэгч У нь 1.100.000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон гэж маргаж байна.

Гэвч Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт “Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ” гэж, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт “Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ” гэж, 43 дугаар зүйлийн 43.1.1-д “хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон” гэж тус тус заажээ.

Иргэний нэхэмжлэгч С, шүүгдэгч У нар нь “Yingang” маркийн ДОЗ улсын дугаартай мотоциклийг худалдах, худалдан авахаар 2019 оны 09 дүгээр сарын 29-ний орчимд хэлэлцэн тохиролцож амаар хэлцэл байгуулсан ба шүүгдэгч У нь мөн оны 10 дугаар сарын эхээр 800.000 төгрөгийг С-т бэлнээр төлснөөр хэлцэл хийгдсэн байх тул “Yingang” маркийн ДОЗ улсын дугаартай мотоцикл нь шүүгдэгч Уын өмчлөлд шилжсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч  Уаас 1.900.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч С-т олгох нь зүйтэй байх бөгөөд У-ын төлсөн 800.000 төгрөгийг хасч, үлдэгдэл 1100.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, иргэний нэхэмжлэгч С-т олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Уын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч А-д 2 тооны үхрийн үнэ 2.800.000 төгрөгийн, хохирогч Д-д 2 тооны үхрийн үнэ 2.800.000 төгрөгийн, хохирогч Б-д 3 тооны үхрийн үнэ 3.400.000 төгрөгийн, хохирогч Б-т 1 тооны үхрийн үнэ 1.000.000 төгрөгийн, хохирогч Б-д 1 тооны үхрийн үнэ 1.200.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Н-д 1.000.000 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь хавтас хэрэгт авагдсан эд зүйлийн үнэлгээнүүд /1-р хх-ийн 31, 82, 85, 125, 164, 207 тал, 2-р хх-ийн 8 тал/-ээр тогтоогдож байх тул шүүгдэгч У-аас дээрх мөнгийг гаргуулж хохиргч нарт олгох, хохирогч Б нь учирсан хохирлоо буцааж авсан учир шүүгдэгчид “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг хохирогч Б-д төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Уын цагдан хоригдсон 203 /хоёр зуун гурав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй гэж үзэв.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн иргэний нэхэмжлэгч О-н эзэмшлийн “Hyundai Porter” маркийн ******* ДОА улсын дугаартай 3500.000 төгрөгийн үнэ бүхий, Э-н эзэмшлийн “Hyundai Porter” маркийн 29-49 ДОР улсын дугаартай 3500.000 төгрөгийн үнэ бүхий, Б-н эзэмшлийн “Hyundai Porter” маркийн ДОА улсын дугаартай 3500.000 төгрөгийн үнэ бүхий, П-н эзэмшлийн “Hyundai Porter-2” маркийн УБӨ улсын дугаартай 12000.000 төгрөгийн үнэ бүхий, Н-н эзэмшлийн “Hyundai Bongo-3” маркийн ДОР улсын дугаартай 12000.000 төгрөгийн үнэ бүхий, шүүгдэгч У-ын эзэмшлийн “Yingang” маркийн ДОЗ улсын дугаартай 1500.000 төгрөгийн үнэ бүхий мотоцикл зэргийг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” мөрдөгчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, эзэмшигч О, Э, Б, П, Н, У нарт тус тус буцаан олгох нь зүйтэй байна.

 

Харин энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч У-ын ........... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч .... овогт У-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У-ыг 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У-т оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У-ын цагдан хоригдсон 203 /хоёр зуун гурав/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний нэхэмжлэгч О-н эзэмшлийн “Hyundai Porter” маркийн ******* ДОА улсын дугаартай 3500.000 төгрөгийн үнэ бүхий, Э-н эзэмшлийн “Hyundai Porter” маркийн 29-49 ДОР улсын дугаартай 3500.000 төгрөгийн үнэ бүхий, Б-н эзэмшлийн “Hyundai Porter” маркийн ДОА улсын дугаартай 3500.000 төгрөгийн үнэ бүхий, П-н эзэмшлийн “Hyundai Porter-2” маркийн УБӨ улсын дугаартай 12000.000 төгрөгийн үнэ бүхий, Н-н эзэмшлийн “Hyundai Bongo-3” маркийн ДОР улсын дугаартай 12000.000 төгрөгийн үнэ бүхий, шүүгдэгч У-ын эзэмшлийн “Yingang” маркийн ДОЗ улсын дугаартай 1500.000 төгрөгийн үнэ бүхий мотоцикл зэргийг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” мөрдөгчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, эзэмшигч О, Э, Б, П, Н, У нарт тус тус буцаан олгож, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч У-ын ............ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У-аас бусдад учруулсан гэм хорын хохиролд нийт 12.100.000 /арван хоёр сая нэг зуун мянга/ төгрөгийг гаргуулж, 2800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгийг хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, 66-06 тоотод оршин суух, А /РД: ......../-д,  2800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгийг хохирогч Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар баг, “*******” гэх газарт оршин суух, Д /РД: ......../-д, 3400.000 /гурван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг хохирогч Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар баг, “*******” гэх газарт оршин суух, Б /РД: ............../-д, 1000.000 /нэг сая/ төгрөгийг хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, “*******” гэх газарт оршин суух, Б /РД: .........../-т, 1000.000 /нэг сая/ төгрөгийг иргэний нэхэмжлэгч Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалтын 9-07 тоотод оршин суух, Н /РД: .............../-д, 1100.000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөгийг иргэний нэхэмжлэгч Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, тоотод оршин суух, С /РД: ............./-т тус тус олгож, хохирогч Б нь “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг хохирогч Б-д төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч У-т авсан цагдах хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.БАТЖАРГАЛ