| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2017/00127/И |
| Дугаар | 135 |
| Огноо | 2017-02-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 135
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Самбуугийн гудамж, өөрийн байранд байрлах, 9016001017 улсын бүртгэлийн дугаартай, 2556375 регистрийн дугаартай, Капитал банкны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, 15-14 тоотод оршин суух, 1989 онд төрсөн, 28 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОЙ89030809, Тайчууд овогт Пүрэвийн Мишигдорж,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, 15-14 тоотод оршин суух, 1949 онд төрсөн, 68 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОЙ49031416, Тайчууд овогт Равагийн Пүрвээ нарт холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1.309.988 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Капитал банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Увс аймаг дахь салбарын захирлын үүргийг орлон гүйцэтгэгч Г.Азбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Капитал банк нь П.Мишигдорж болон Р.Пүрэв нартай 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр №615 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 2.500.000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, жилийн 30 хувийн хүүтэй олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Увс аймаг,Улаангом сум, 5 дугаар баг, 15 дугаар гудамж 14 тоотод байрлах 8 ханатай иж бүрэн тавилгатай гэр, Увс аймаг,Улаангом сум, 5 дугаар баг, 15 дугаар гудамж 14 тоотод байрлах 65-72 УНП улсын дугаартай цэнхэр өнгийн Hyundai Porter АРАЛ№КМFХКS7ВРPVU120792 дугаартай автомашин барьцаалсан. Зээлдэгч П.Мишигдорж болон Р.Пүрэв нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлээгүй ба зээлийн хугацаа 2015 оны 10 дугаар сарын 18-ны өдөр дуусахад гэрээнээс үндсэн зээл 1.624.364,86 төгрөг, зээлийн хүү 633.635,13 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 875.635,14 төгрөгийн үндсэн зээл, 361.960,76 төгрөгийн хүү, 72.392,15 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү нийт 1.309.988,06 төгрөгийг төлөөгүй. Тиймээс иргэн П.Мишигдорж болон Р.Пүрэв нараас үндсэн зээл 875.635,14 төгрөг, зээлийн үндсэн хүү 361.960,76 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 72.392,15 төгрөг, нийт 1.309.988,06 төгрөгийг түүний барьцаа хөрөнгө болон бусад орлогоос банкинд гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч П.Мишигдорж, Р.Пүрвээ нар шүүхэд гаргасан тайлбартаа: “Увс аймаг дахь Капитал банкнаас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага 1.309.988 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Барьцаа хөрөнгийг зарж борлуулсан бөгөөд гэхдээ банкны нэхэмжилж байгаа уг мөнгийг төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү“ гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Капитал банк нь хариуцагч П.Мишигдорж, Р.Пүрвээ нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1.309.988 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад П.Мишигдорж, Р.Пүрвээ нар нь нэхэмжлэгч Капитал банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1.309.988 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагч нарын тайлбараар нотлогдож байна. Иймд хариуцагч П.Мишигдорж, Р.Пүрвээ нар нь нэхэмжлэгч Капитал банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч нар нь нэхэмжлэгч Капитал банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1.309.988 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35.910 төгрөгийн тал хувь болох 17.955 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 150000941 тоот данснаас 17.955 төгрөг, хариуцагч П.Мишигдорж, Р.Пүрвээ нараас 17.955 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Капитал банкинд олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Капитал банкны зээлийн гэрээний гүйцэтгээгүй 1.309.988 /нэг сая гурван зуун есөн мянга есөн зуун наян найм/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч П.Мишигдорж, Р.Пүрвээ нар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 150000941 тоот данснаас 17.955 /арван долоон мянга есөн зуун тавин тав/ төгрөг, хариуцагч П.Мишигдорж, Р.Пүрвээ нараас 17.955 /арван долоон мянга есөн зуун тавин тав/ төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Капитал банкинд олгож, 17.955 /арван долоон мянга есөн зуун тавин тав/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч П.Мишигдорж, Р.Пүрвээ нар сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ