Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 232

 

 

 

 

 

 

 

 

 

 2020      03          17                                      2020/ШЦТ/232

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжин,

Улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,

Хохирогч П. Э,

Хохирогч Н. Э,

Хохирогч Б. А,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.От түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг,

Иргэний хариуцагч Г.Э,  

Шүүгдэгч Д. Ч түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д. Ч холбогдох 1903 0137 90038 дугаартай 2 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0 оны 0 дүгээр сарын 0-ны өдөр,  төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “ ХХК-д менежер ажилтай, ам бүл 4, ах, эгч, дүүгийн хамт Баянгол дүүргийн 0 дугаар хороо, Эрэн хороолол 0 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьая шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Ж овогт Д ын Ч /РД: /,

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар:/Яллах дүгннэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Д. Ч нь 2019 оны 12 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнийн 03 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Хүүхдийн ордны баруун замд Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох...” гэх заалтыг зөрчин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Тоёота Марк Х” маркийн 0 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 12.1-т заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэх заалтыг зөрчсөнөөс замын хажуугийн шон мөргөж зорчигч Д ийн амь, нас хохирч зорчигч П. Э, Н. Э нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, зорчигч Б. А ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгийг талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д. Ч“...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй ...” гэв.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чулуунбаатар “...Шүүгдэгч нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруу дээр маргах зүйлгүй. Гэмт хэрэг гарсан байдлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад эрдэнэт хүний амь хохирч, хохирогч нарт хөнгөн болон хүндэвтэр гэмтэл учирсан байх тул хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Шүүгдэгч болон хохирогч нарын ажилладаг гэх компани нь энэ их архидалтыг бий болгосон мөртлөө өнөөдөр ямар нэгэн санаа сэтгэл гаргаагүй байдалд харамсаж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид оршуулгын зардалд 7.000.000 төгрөгийг төлсөн боловч хүний амь хохирсонтой зүйрлэхгүй учир цаашид ч мөн талийгаачийн бага насны хүүхдэд тусалж дэмжиж байна гэдгээ шүүгдэгчийн ар гэрийхэн илэрхийлсэн. Хэдийгээр хавтаст хэрэгт бичгийн нотлох баримтаар авагдаагүй ч талийгаачийн ар гэрийхэн болон шүүгдэгчийн ар гэрийхэн бие биенээ хүндэтгэж ойлгож тусалж дэмжиж байхаа илэрхийлсэн хэлцлийг хийсэн байдаг. Яллах дүгнэлтэд дурдсан хохирогч Энэрэлсүрэнгийн нэхэмжилсэн хохирлыг нөхөн төлсөн. Харин тэрээр 6.600.000 төгрөгийг нэхэмжилж байх тул баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй. Бусад хохирогч нарын тухайд хохирол төлбөр нэхэмжлэхгүй гомдол саналгүй болохыг дурдаж байна. Гэхдээ шүүгдэгчийн ар гэрийхэн чадах чинээгээр хохирогч нар болон талийгаачийн ар гэрийхэнд чинь сэтгэлээсээ хандаж хохирол төлбөрийг төлөх санаачлагыг гаргаж байсныг дурдах нь зүйтэй. Иймд миний үйлчлүүлэгч гэм буруу дээр маргах зүйлгүй...” гэж.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Г.Эрдэнэбилэг “...Хэдийгээр тухайн тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг ч гэсэн жинэхэн эзэмшигч нь Д. Ч юм. Д. Ч хөдөө орон нутгийн хаягтай байсан тул тээврийн хэрэгслийн дугаар авах боломжгүй болоод миний нэр дээр авсан. Үүний төлбөрийг Ч өөрөө бүрэн төлж худалдаж авсан гэв...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П. Э “...Хэрэг болох өдөр караокеноос гараад ажлын эмэгтэйн машинд сууснаас хойш 10 гаруй хоногийн турш болсон зүйлийн талаар санахгүй байгаа. Учир нь осолд орж тархины гэмтэл авсны улмаас ухаан алдсан. Иймд тухайн өдөр болсон хэргийн талаар санахгүй байна. Би гар болон эгэмд хагалгаа хийлгэсэн. Удахгүй мөн дахин хагалгаанд орно. Аарцаг болон нүүрний яс эдгэрсэн...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н. Э “...Караокеноос гараад ажлын хүнийг 120 хүргэж өгөх гээд Чимэд-Очиртой хамт явсан. Би машины хойд талын суудалд суугаад унтсан байсан тул цаашид юу болсон талаар санахгүй байна. Нэг мэдэхэд эмнэлэгт сэрсэн. 5-6 хоног ухаангүй байсан тул өөр зүйл мэдэхгүй. Машинд хэн хэн байсан талаар мэдэхгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б. А “...Хэрэг болсон өдөр караокеноос гараад Ч машинд сууснаа санаж байна. Тухайн үед согтуу байсан учир цаашид юу болсон талаар санахгүй байна. Өөр мэдэх зүйл байхгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Отгон Ж “...Хэрэг болох өдрийн шөнө 05 цагийн үед надад гэмтэл дээр яаралтай ирэх хэрэгтэй гэх дуудлага ирсний дагуу би очсон. Тэгэхэд миний дүү нас барсан байдалтай байсан. Талийгаач 3 настай охин хүүхэдтэй байсан. Иймд тэжээгчээ алдсны тэтгэмжийг тогтоолгож халамжийн байгууллагаас 188.000 төгрөгийн тэтгэмж тогтоолгосон. Мөн талийгаач нь сард 600.000 төгрөгийн цалинтай байсан тул цалин болон тэтгэмжийн зөрүү болох 412.000 төгрөгийг сар тутам шүүгдэгчээс гаргуулах хүсэлттэй байна гэв...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг “...Шүүгдэгч нь энэхүү гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай тогтоогдож байна. Амь хохирогч нь хохирогч нар болон шүүгдэгчтэй хамтран ажилладаг байсан. Тухайн өдөр ажлын баяр тэмдэглэж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдаг. Гэсэн хэдий ч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон санаатай үйлдэл гаргасан байх тул гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн баримтаар нэхэмжилсэн төлбөрийг шүүгдэгч нь төлж барагдуулсан тул баримтаар нэхэмжлэх зүйлгүй. Талийгаач нь сард 600.000 төгрөгийн цалинтай ажилладаг байсан. Иймд Иргэний хуулийн 508.2 дугаар зүйл, 508.3 дугаар зүйлд “төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна” гэж зааснаар уг цалингаас тэтгэмж болох 188.000 төгрөгийг хасаж үлдэгдэл 412.000 төгрөгийг сар бүр гаргуулах саналтай байна. Мөн дээрх мөнгийг шийдвэрлэх боломжгүй гэж үзвэл иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмын дагуу шийдвэрлүүлнэ...” гэв.

  

НЭГ. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

 

Яллагдагч Д. Ч нь 2019 оны 12 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнийн 03 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Хүүхдийн ордны баруун замд Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох...” гэх заалтыг зөрчин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Тоёота Марк Х” маркийн 0улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 12.1-т заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэх заалтыг зөрчсөнөөс замын хажуугийн шон мөргөж зорчигч Д ийн амь нас хохирч, зорчигч П. Э, Н. Э нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, зорчигч Б. Аийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ослын бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-3-10/, жолоочийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлд: “Марк Х” маркийн 0улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан Д.Чимэд-Очирыг драйгер багаж ашиглан шалгахад 1.79 хувийн тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо. /1-р хх-11/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 58 дугаартай дүгнэлтэд “... Шинжилгээнд ирүүлсэн 23 нас, эр, 1996.11.26 гэж хаягласан хуруу шилтэй цусанд 1.7 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусан дахь 1.7 промилли нь согтолтын дунд зэрэгт хамаарна...” /1-р хх-157-158/,

Хохирогч Н. Эийн “... Би караокеноос гараад Ч ийн машины хойд талын хаалгаар суугаад зүүн талд нь унтаж байсан. Гэтэл гэнэт машин хөдлөх шиг болохоор нь хартал Д. Чмашинаа жолоодоод хөдөлгөж байсан ба би ойлгохдоо машинаа эргүүлж байна гэж ойлгоод буцаад унтаад өгсөн. Нэг мэдсэн чинь гэмтлийн эмнэлэгт сэрсэн юу болсон талаар сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-65-66/,

Хохирогч П. Э гийн “... Ч ын машинд сууснаа санахгүй байна, надад мэдэх зүйл байхгүй, нэг мэдсэн чинь эмнэлэгт ирчихсэн эмчилгээ хийлгэж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-72-73/,

 

Хохирогч Б. А ийн “... 2019 оны 12 дугаар сарын 09-ний орой 20 цагаас манай байгууллагын шинэ жилийн үйл ажиллагаа эхлээд шөнийн 01 цагийн үед дууссан. Манай байгууллагын ажилчид ярилцаад үргэлжлүүлэн Наадам центерийн хажууд караокед орсон. Караокенаас гараад харих гэж байсан ба би тэр үед Ч ийн машин дотор Т, Э, Д, Э нарын хамт суугаад явж байсан. Би тухайн үед баяр дээрээ архи уугаад нилээн муудчихсан байсан ба нэг мэдэхэд зам тээврийн осолд орсон байсан. Би автомашины ар талд буюу жолоочийн арын суудалд сууж явсан. Осол болох автомашиныг Ч жолоодоод явж байсан. Ч тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтуу байсан...” гэх мэдүүлэг, /1-р хх-60-61/,

 

Гэрч З.Р ийн “... Бид караоке орохоор болж тохиролцоод 5 машин байсан учир 5 дуудлагын жолооч дуудсан. Тэгээд наадам центрийн хажууд караокед бүгд ороод дуулаад байж байтал манай ажилчид цуварч явсаар байгаад бид нар 8-уулаа үлдсэн байсан. 03 цаг өнгөрч байхад үлдсэн хүмүүс караокенаас гарцгаасан. Манай нөхөр бид 2 дуудлагын жолооч дуудаж гэртээ хариад байж байтал С гэдэг манай ажилтан надруу залгаад “... Та яаралтай гэмтлийн эмнэлэг дээр ирэх шаардлагатай байна” гэж хэлсэн. Тэгээд шууд гэмтэл дээр яваад очтол С надад “Ч машинаа барьж яваад зам тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргасан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг         /1-р хх-100-101/,

 

Гэрч Ч. Б“... Шөнө 03 цагийн үед Энхтайваны гүүрний урд талд эхнэрийн ажил дээр юм хүргэж өгчихөөд буцаад гэрлүүгээ Энхтайваны гүүр хойшоогоо даваад явж байсан. Тэгээд явж байтал Хүүхдийн ордны баруун талын уулзвар дээр зогсож байгаад хойшоо толиндоо хартал цагаан өнгийн машин миний хойноос ирж байгаад зорчих хэсэг дээр шарваж, эргэлдээд замын хашлага даваад замын гэрэлтүүлгийн шон хажуу талаараа гуйдаж мөргөөд зогссон. Тэгэхээр нь би машинаасаа буугаад очтол нэг залуу машины жолоон дээрээс буугаад ирсэн. Тэгэхээр нь би “юу болж байнаа, яачив” гэж асуутал, би мэдэхгүй байна ахаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би архи үнэртэх шиг болохоор нь жолоо барьж явсан залуугаас чи архи уусан юм уу гэж асуутал тиймээ гэж хэлсэн. Тэгээд би 103, 102, 105 дугааруудруу залгаж яаралтай дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-109-110/,

 

Гэрч Э.Т ын мэдүүлэг “... Би Ч ийн машины урд талд суугаад бүсээ зүүгээд суугаад байж байтал Ч орж ирээд жолооны ард суусан. Тэгэхээр нь би “Чи өөрөө машинаа барьж явах гэж байгаа юм уу” гэж асуутал тэгнэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би дуудлагын жолооч дуудсан гэсэн тоглож байгаа байлгүйдээ гэж бодоод унтаад өгсөн. Тэгтэл Ч машин жолоодоод явж байх үед ард талын суудал дээр сууж байсан хүмүүс “араас цагдаа ирж байна зогсооч” гээд ярьж байх шиг байсан, би нэг мэдэхэд эмнэлгийн машин дотор сэрсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-98-99/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 37 дугаартай цогцост үзлэг хийсэн тэмдэглэлд “... Талийгаач нь биеийн олон хавсарсан гэмтлийн улмаас нас барсан байна...” гэх дүгнэлт /1-р хх-124-132/,

 

Хүний биед үзлэг хийсэн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 455 дугаартай дүгнэлтэд “... П. Эгийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл тогтоогдсон, уг гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэх дүгнэлт /1-р хх-151-153/,

 

Хүний биед үзлэг хийсэн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 456 дугаартай дүгнэлтэд “... Н. Эийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт, /1-р хх-161-162/,

 

Хүний биед үзлэг хийсэн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 454 дугаартай дүгнэлтэд “... Б. Аийн биед цээжний 7-р хавиргын хугарал, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /1-р хх-145-146/,

 

Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 07 дугаартай дүгнэлтэд “... Тоёота Марк-Х маркийн 0 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Д. Ч нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно” а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, /Жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадхааргүй өвчтэй буюу ядарса үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.1-т заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэл тогтоогдохгүй байна...” гэх дүгнэлт /1-р хх-171-172/ зэрэг болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд, шүүгдэгч П.Ч ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болох, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

 

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Д. Ч холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас 1 хүний амь нас хохирсон, 1 хүний биед хөнгөн хохирол учруулсан, 2 хүний биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

 

Хэдийгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь санамсаргүй болгоомжгүйгээр үйлдэгддэг хэдий ч нөгөө талдаа иргэний эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хор хохирол учруулж, цаашлаад иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэнд халддагаараа нийгмийн аюулын шинж чанар нь тодорхойлогддог.

 

Д.Ч ийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдэсний улмаас хохирол, хор уршиг учруулсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй бөгөөд шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгч Д.Ч ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Хохирогч П. Э нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролд 6.600.000 төгрөг нэхэмжилсэн байх бөгөөд хэрэгт авагдсан хохирлын баримтуудаас харахад түүнд 1.113.920 төгрөгийн хохирол учирсан болох нь харагдаж байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Д. Ч нь хохирогч П. Эд 1.140.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн болох нь шүүгдэгч хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул энэ гэмт хэргийн улмаас хохирогч П. Э д учирсан хохирол бүрэн төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Мөн шүүгдэгчийн зүгээс амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 7.500.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн байх бөгөөд шүүх энэ гэмт хэргийн улмаас амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан хохирол баримтын хэмжээнд төлсөн гэж дүгнэсэн болно.

 

Хохирогч П. Э, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О Ж нар нь цаашид гарах гэм хорын болон эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг тогтоолд нээлттэй үлдээв.

  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хариуцлагын талаарх санал, дүгнэлтэдээ “... Шүүгдэгч Д. Ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч 3 жил 10 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдуулах...” саналыг,

 

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч “... Шүүгдэгч нь бололцооны хэрээр хохирогчийн хохирлыг төлж барагдуулсан. Цаашид хохирогч нарын хохирлыг ажил хөдөлмөр эрхлэн төлж барагдуулах боломжтой зэргийг нь харгалзан ял шийтгэлийг нь хөнгөрүүлж өгнө үү...” гэх саналыг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч “... Д. Ч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг нь харгалзан үзэж ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэх саналыг,

 

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “... Өмгөөлөгчийнхөө гаргасан саналыг дэмжиж байна...” гэх,

Хохирогч П. Э “... Тусгайлан гаргах саналгүй...” гэх,

Хохирогч Н. Э “... Гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй тул хөнгөн ял шийтгэж өгнө үү...” гэх саналыг,

Хохирогч Б. А “... Хөнгөн ял шийтгэж өгнө үү...” гэх саналыг,

Шүүгдэгч Д. Ч“... Өөрийн үйлдсэн хэрэгтээ харамсаж байна. Миний эрүүл мэндийн байдлыг харгалзан хөнгөн ял шийтгэж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргажээ.  

 

Шүүгдэгч Д. Ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Д.Ч ийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт, шүүгдэгч, хохирогч нарын санал, өмгөөлөгчдийн тайлбар зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Ч ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 2 жил 6 сарын хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хэдийгээр санамсар болгоомжгүйгээр үйлддэг хэдий ч өнөөдрийн нөхцөл байдлаас харахад тухайн гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, хүүхэд өнчирч хоцорсон, 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хэдийгээр шүүгдэгч нь хохирогч нарт учирсан хохирлыг тодорхой хэмжээгээр нөхөн төлсөн байх боловч гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилсан гэж үзэх боломжгүй байгааг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Д. Ч нь дээрх гэмт хэргийг нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээг мэдсээр байж зөрчин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдэснийг хүндрүүлэх нөхцөл байдалд, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогч нарт учирсан бодит хохирлоос тодорхой хэмжээгээр нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

 

Шүүгдэгч Д. Ч оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолохыг дурдаж байна.  

 

Гурав. Бусад асуудлаар.

 

          Шүүгдэгч Д. Чнь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж хохирогч Н. Э, Б. А нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурдвал зохино.

 

          Энэ хэрэгт иргэний хариуцагчаар тогтоогдсон Г.Эрдэнэбилэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Хэдийгээр тухайн тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг ч гэсэн жинэхэн эзэмшигч нь Д. Чюм. Д. Чхөдөө орон нутгийн хаягтай байсан тул тээврийн хэрэгслийн дугаар авах боломжгүй болоод миний нэр дээр авсан...” талаар дурдсан, шүүгдэгч тухайн мэдүүлгийг хүлээн зөвшөөрсөн байх тул иргэний хариуцагч Г.Эрдэнэбилэгээс гэм хорын хохиролд төлбөр гаргуулах шаардлагагүй гэж үзэв.

 

          Шүүгдэгч Д. Ч оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялыг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолох бөгөөд хэрэгт хавсарган ирүүлсэн 1010572 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

 

1. Ж овогт Д ын Ч “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас 1 хүний амь нас хохирсон, 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1  дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Ч ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасч, 02 жил 06 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.  

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д. Ч оногдуулсан 02 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          4. Шүүгдэгч Д. Ч оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах /5 жилийн хугацаагаар/ нэмэгдэл ялыг үндсэн ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолохыг дурдсугай. 

          5. Д. Ч нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Хохирогч П. Э, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О Ж нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Д.Ч ээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

          7. Хэрэгт хавсарган ирүүлсэн шүүгдэгч Д.Ч ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 1010572 дугаартай үнэмлэх 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Өлзийтүвшинд даалгасугай.

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д. Ч авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

        9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

        10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д. Ч авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Х.ИДЭР

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны

                 шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатарт хүсэлт гаргах нь:

 

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Б.Махбалд холбогдох хэргийг тус шүүхэд 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр шилжүүлжээ. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 277 дугаартай захирамжаар тус хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд шүүгч намайг томилсон байна.

 

Прокурор Б.Баярхүү, яллагдагчийн өмгөөлөгч Д.Батбаяр нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “шүүгч өөрөө шууд...эсхүл шууд бусаар энэ хэрэгт хувийн сонирхолтой байна гэж үзэх бусад үндэслэл байгаа” үндэслэлээр шүүгч намайг татгалзан гаргах хүсэлтийг гаргаж, ерөнхий шүүгч 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр  №1101 дугаартай захирамж гарган оролцогчдоос гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэжээ.

Иймд, 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр зарлагдсан Б.Махбалд холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзаж буй хүсэлтийг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.

 

 

 

 

 

 

 

         ХҮСЭЛТ ГАРГАСАН ШҮҮГЧ                          Х.ИДЭР