| Шүүх | Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шаравын Баттогтох |
| Хэргийн индекс | 133/2016/0003/э |
| Дугаар | 06 |
| Огноо | 2017-05-12 |
| Зүйл хэсэг | 126.1., |
| Улсын яллагч | Ц.Сайнхүү |
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 06
Т.Мөнхтөрд холбогдох эрүүгийн хэргийн тухай
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Энхтөр даргалж, шүүгч Б.Намхайдорж, Ерөнхий шүүгч Ш.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Дэжидмааг оролцуулан хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ч.Оюуны давж заалдах гомдлоор Т.Мөнхтөрд холбогдох 201413000151 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, прокурор Ц.Сайнхүү, хохирогч Ч.Оюун, Ч.Энхтуяа, шүүгдэгч Т.Мөнхтөр, хохирогчийн өмгөөлөгч Э.Ганбат, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Баасанжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаан 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Ерөнхий шүүгч Ш.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумд төрсөн, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, 2005 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Завхан аймгийн сум дундын 2 дугаар шүүхээс Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, ам бүл 3, эхнэр хүүгийн хамт Завхан аймгийн Улиастай сумын Товцог гол багийн Рашаантын 1-7 тоотод оршин суух, ИЦ87103170 регистрийн дугаартай Модчин овогт Тогтохбатын Мөнхтөр нь 2014 оны 08 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Завхан аймгийн Улиастай сумын Жинст багт байрлах "Уранбайгаль" зочид буудлын 102 тоот өрөөнд Б.Бат-Амгалан, Б.Батзаяа, Т.Мөнхтөр, талийгаач Б.Пүрэвжав нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж улмаар Т.Мөнхтөр нь талийгаач Б.Пүрэвжавыг согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэн биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан хурьцал үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч Модчин овогт Тогтохбатын Мөнхтөрийг талийгаач Б.Пүрэвжавын биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан түүнтэй хурьцал үйлдэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч
Т.Мөнхтөрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Т.Мөнхтөрд ногдуулсан 1 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхийг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар ялтан Т.Мөнхтөрийн цагдан хоригдсон 93 хоногийг ялтаны ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохыг дурдаж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан батлагдсан "Өршөөл үзүүлэх" тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар ялтан Т.Мөнхтөрийг энэ шийтгэх тогтоолоор ногдуулсан 1 жил 10 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлж, ялаас чөлөөлж, Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Энхтуяа, Ч.Оюун нарын нэхэмжилсэн 10.880.410 төгрөгийн нэхэмжлэлээс 5.330.110 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлтэй орхиж шийдвэрлэжээ.
Хохирогч Ч.Оюун давж заалдах гомдол, тайлбартаа: Миний бие Тогтохбат овогтой Мөнхтөрд холбогдох 201413000151 дугаартай эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна. Гомдол гаргах үндэслэл нь:
1. Уг хэргийн зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй . Учир нь энд хүний амьэрсэдсэн байхад шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас талийгаачийн амь насхохирсон болох нь тогтоогдоогүй гэж хүний амь эрсэдсэн байгааг харгалзаж үзээгүй.
2. Мөрдөн байцаалт дутуу хийгдсэн гэж үзэж байгаа. Камерийн бичлэгээстодруулах зүйлүүд байгаа. Шөнийн 3 цаг 13 минутанд Мөнхтөр, Батзаяа, Бат-Амгалан нар гарч явахдаа цүнхээ аваад явсан. Ямар учраас энэ үйлдэл хийгдсэн, мөн талийгаач тэднийг 4 цаг 09 минутанд ирэхэд орон дээр байсан хэрнээ цагдаа ирэхэд газар байсан гэх мэт.
3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтүүдэд анализ хийж зарим зөрүүтэй зүйлийг нягтлаагүй. Өөрөөр хэлбэл Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эмч нарын 2 дахь дүгнэлтэд зүрхний булчингийн эмгэг гэсэн дүгнэлт байгаа гэтэл 1,3 дахь дүгнэлтэд ийм дүгнэлт гараагүй. Задлан хийсэн эмчийн дүгнэлтийг шүүгч Мөнхтулга шууд үгүйсгэсэн байна. Этилийн спиртийн гүн хордлогоор нас барсан гэсэн дүгнэлтийн хувьд ходоодонд орсон спирт ямар хугацааны дараа цусанд орж хордлого үүсдэг талаар тодорхой шинжлэх ухааны үндэстэй мэдээлэл дүгнэлт байхгүй байгаа. Ийм учир Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүтнэлт эргэлзээтэй.
4. Талийгаачийн төрөх үеийн эмнэлгийн өвчтөний түүх, жирэмсэн үеийн картыг хавтаст хэрэгт хавсаргасан боловч эрүүл мэндийн байдал нь ямар байсан талаар нэг ч удаа сөхөж тавиагүй. Энэ талаар миний тавьсан хүсэлт ч хавтаст хэрэгт бий.
5. Энэ хэрэгт гэрчээр оролцож байгаа Батзаяа гэгч цагдаагийн ажилтан ч холбогдолтой байх үндэслэл байгаа гэж бодож байна. Өөрийнх нь өгсөн мэдүүлэг, камерийн бичлэг 2-оос
6. Үхлийн шалтгааныг тогтоолгохоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс гадна Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмгэг судлалын үндэсний төв, Хор судлалын төвийн эмч мэргэжилтнийг оролцуулсан баг гаргаж шинжилгээ хийлгэх талаар бидний гаргасан хүсэлтийг аль ч шатанд хүлээж аваагүй.
Иймд бидний гомдлыг хүлээн авч хянан үнэн зөв шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна гэв.
Хохирогч нарын өмгөөлөгч Э.Ганбат: Тус аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 15 дугаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гараагүй гэж үзэж байна. Хохирогч, иргэний нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс шаардсан зүйл юу байсан бэ гэхээр уг хэрэгт шинжээчийн дүгнэлт хэд хэдэн удаа гаргасан. Анх хохирогч механик байдлаас нас барсан гэсён дүгнэлт гарсан. Анх гарсан шинжээчийн дүгнэлт хэргийн бусад нотлох баримтуудтай хоорондоо уялдаа холбоотой. Хохирогчийн нас барсач шалтгаан хэн нэгний гэм буруутай үйлдлийн улмаас бий болсон. Хэргийн нөхцөл байдал уялдаа холбооноос үзэхэд. Хохирогчийг согтууруулах ундаа хэрэглэсэн үед нь бэлгийн харьцаанд орох явцад хохирогч нас барсан байх магадлалтай гэж үзэхээр нөхцөл байдал харагдаж байна. Шинжээчийн дүгнэлтээр архины хордлого байна гэж гарсан. Хэргийн бусад нотлох баримтууд болон камерийн бичлэгээр хохирогч архи уугаад архины хордлогоор нас барсан шинжгүй, ухаан нь сэргэг байдалтай гэрлүүгээ явах гээд буудлын өрөөнөөс гарч явсан байдал нь бичигдсэн. Гэрлүүгээ явах гээд гарахад нь араас нь шүүгдэгч оруулж ирсэн. Түүний дараа удалгүй хохирогч нас барсан. Дээрх үйл явдал камерийн бичлэгээр авагдсан. Дараа нь хамт байсан хүмүүс нь орж гарсан. Хохирогчийн биеийн байдал эвгүй болсон байдлыг мэдсэн шинжтэй үйлдэл хийсэн нь камерийн бичлэгээр нотлогддог. Харамсалтай нь шинжээчийн дүгнэлтээр архины хордлого гэж гарсан. Хохирогч болон түүний өмгөөлөгч нарын тавьсан шинжилгээг гадуур хийлгүүлэх тухай хүсэлтийг хангах боломжгүй байна гэж үзсэн. Ингэж үзэхдээ шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд энэ талаар мэргэшсэн албан хаагч байхгүй, хүндрэлтэй гэдэг талаар тогтоолдоо дурдсан. Бид нар мэргэшсэн боловсон хүчин байхгүй гэдэг утгаар хүсэлт тавиагүй. Ер нь шинжилгээг шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс гадуур хийлгэх хүсэлт тавьсан. Эрүүл мэндийн яамны дэргэдэх нарийн мэргэжлийн салбар зөвлөл ажилладаг. Үүнд анагаахын мэргэжлийн салбар, хордлого судлалын салбар, зүрх судасны эмгэгийн нарийн мэргэжилтэн, эмгэг судлалын мэргэжпийн салбар зөвлөл гэсэн нарийн мэргэжлийн салбар зөвлөл байдаг. Энэ хэрэгт хамааралтай нарийн мэргэжлийн салбар зөвлөлийн эмч, мэргэжилтэнг оролцуулан мөн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эмч, мэргэжилтэнг оролцуулан дүгнэлт гаргуулах хүсэлт тавьсан. Гадуур дүгнэлт гаргуулснаар уг хэргийг шийдвэрлэхэд нотолгоотой эцэслэн шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэн хүсэлт гаргаж байсан. Шинжээч томилох боломжгүй учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж шинжилгээг шүүхийн шинжилгээний хүрээлэнгээс гадуур эрүүл мэндийн салбар зөвлөлөөс нарийн эмч, мэргэжилтэн нарыг оролцуулан дүгнэлт гаргуулж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.
Прокурор Ц.Сайнхүү: Говь-Алтай аймгийн Прокурорын газрын орлогч прокурор Ц.Сайнхүү би, Монгол Улсын Үндсэн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Прокурорын байгууллагын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэг, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 311 үгээр зүйлийн 311.4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Мөнхтөрд холбогдох эрүүгийн хэрэгт хохирогчийн давж заалдсан гомдлоор дараах дүгнэлтийг гаргаж байна. Хохирогчийн давж заалдах гомдлын талаар тодорхой тайлбар хэлсэн. Амь хохирогчийг архины хордлогоор нас барсан гэх шинжээчийн дүгнэлт 2 удаа гарсан.
Эдгээр дүгнэлтээр анхан шатны гаргасан шинжээчийн дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзсэн. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн хүний амь нас хохирсон тохиолдолд ямар шалтгааны улмаас хохирсон талаар дүгнэлт гаргадаг. Шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур дүгнэлт хийлгэхийн тулд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шинжилгээ хийлгэх юм байна гэж ойлгосон. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн болон шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх хүний амь настай холбоотой шинжээчийн дүгнэлт өвчний түүх болон эмнэлгийн бусад бичиг баримт, эд эсийг шинжлэн судалсны үндсэн дээр дүгнэлтээ гаргадаг. Шинжилгээний байгууллагаас гадуур дүгнэлт хийлгэхээр хэргээ уншиж, нотлох баримт дээр тулгуурлаж дүгнэлт гаргана гэсэн ойлголт байхгүй. Энэ дүгнэлтийг шүүхийн шинжилгээний байгууллаас гадуур гаргасан ч гэсэн урьд нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс дүгнэлт гаргахдаа ашигласан шинжилгээний обьектийг дахин ашиглаж дүгнэлт гаргах учраас дахин гадуур дүгнэлт гаргуулах шаардлага байхгүй. Мөрдөн байцаалтын ажиллагаанд нотловол зохих ажиллагааг бүгдийн хийж гүйцэтгэсэн. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Баасанжаргал: Би уг хэрэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөр мөрдөн байцаалтын шатнаас ажиллаж байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуулийн дагуу гарсан хүчин төгөлдөр шийтгэх тогтоол гэж үзэж байна. Ийм харамсалтай, эмгэнэлтэй хэрэг болсонд амь хохирогчийн төрсөн ээж Ч.Оюун, түүний нагац эгч Ч.Энхтуяа нарт гүн эмгэнэл илэрхийлж байна. Шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй, хуулийн шаардлага хангасан шийтгэх тогтоол гэж үзэж байна. Мөрдөн байцаалтын явцад цугларсан нотлох баримтууд хангалттай авагдсан гэж үзэж байна. Шүүгдэгч талийгаачтай хурьцал үйлдэж байхад талийгаач нас барсан гэх асуудал байхгүй. Хурьцал үйлдсэн үйлдэл нь завдалтын шинжтэй, завдалтын явцад талийгаач нас барсан эсэх асуудал дээр хохирогчийн өмгөөлөгчийн хэлж байгаа зүйлтэй санал зөрж байна. Яагаад гэвэл Батзаяагийн мэдүүлгээр шүүгдэгч Т.Мөнхтөр талийгаачийн дээр нь гарсаны дараа талийгаач хүндэрэхээр нь Т.Мөнхтөр огиод бие засах өрөө рүү гүйгээд орсон. Энэ асуудал болсны дараа талийгаач хурхирч унтаад буудлын өрөөнд гарцаараа хоцорсон. Мөн тухайн үед нь шүүгдэгч, түүний найзууд архинд явахаар гарч явдаг. Эргэж орж ирээд талийгаачийг нас барсан асуудлыг мэддэг. Талийгаачийн нас барсан асуудал дээр хурьцал үйлдэх гээд завдаж байх явцад талийгаач нас бараагүй. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс гаргасан дүшэлтийг хохирогч тал эргэлзээтэй байгаа учраас хүлээн зөвшөөрөхгүй байна гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзэх дараах боломж байдаг. Шаардлагатай эмнэлгийн мэргэжил дутуу, хор судлал буюу архинд хордож нас барсан үхлийн шалтгааныг тогтоож чадахгүй гэж үзэх, мэдлэг дутуу гэж үзэх үндэслэл байхгүй. Үндэслэл байхгүй учраас дээрх дүгнэлтийг дахин 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр шинжилгээний байгууллагаас гадуур гаргуулах хууль зүйн боломж байхгүй. Монгол Улсын хэмжээнд шүүхийн шинжилгээний байгууллага үхлийн шалтгааныг тогтоох боломжгүй болсон тохиолдолд шинжилгээний байгууллагаас гадуур шинжилгээ хийлгүүлдэг. Монгол Улсын хэмжээнд бүх эрүүгийн хэргийн үхлийн шалтгаан болон бусад шалтгаан нөхцөл, гэмтлийн зэргийг шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн дээр тогтоогдог. Эдгээр эмч нарыг архины хордлогыг тогтоох чадваргүй гэж үзэх ямар ч боломж байхгүй. Дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулахаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах боломжгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч Т.Мөнхтөрийг талийгаач Б.Пүрэвжавын биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан түүнтэй хурьцал үйлдэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэснийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэв.
Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлд заасан хүчиндэх гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй бөгөөд шүүгдэгч Т.Мөнхтөр хохирогчийн бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд халдаж, хүсэл зоригийнх нь эсрэг хурьцал үйлдэж эхэлснээр уг гэмт хэрэгт өгссөн.
Хохирогч Ч.Оюуны давж заалдах гомдол, өмгөөлөгч Э.Ганбат нарын талийгаачийн үхлийн шалтгааныг тогтоолгохоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс гадна хор судлал, зүрх судасны нарийн мэргэжлийн эмч оролцуулсан хамтарсан багаар шинжилгээ хийлгэх тухай хүсэлтийг хүлээн авч хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Амь хохирогчийн үхлийн шалтгаан эргэлзээтэй, хэргийн бодит үнэнийг тогтооход шинжилгээг шинжилгээний байгууллагийн бус мэргэжлийн байгууллагыг оролцуулан хийлгэх хууль зүйн боломж буй тул энэ хэргийн хувьд шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулж өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа удаашралтай явагдсан боловч хэргийн бодит үнэнийг тогтооход ач холбогдолтой ажиллагааг хийхээс зайлсхийх үндэслэл болохгүй бөгөөд шаардлагатай мөрдөн байацаалтын ажиллагааг хийх нь зүйтэй гэж үзсэн болно.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныгудирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 15 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Т.Мөнхтөрд холбогдох 201413000151 дугаартай эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Завхан аймгийн прокурорын газарт буцааж хохирогч Ч.Оюуны гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.
2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Т.Мөнхтөрд урьд авсан бусдын батлан
даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Магадлалд хяналтын шатны журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ЭНХТӨР
ШҮҮГЧИД Б.НАМХАЙДОРЖ
Ш.БАТТОГТОХ