Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 135/шш2017/00002

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2015/01694/и

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн шүүхийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: ****** аймаг, ****** сум, ****** баг ****** хороолол, ****** байрны ****** тоотод оршин суух ******* овгийн *******ын ******* /РД: ******, утас: *****/-гийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Л.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Л.******* миний бие Зөвлөлт холбоот улсын ******* хотын *******ийн дээд сургуулийг 1982 оны 07 дугаар сард төгсөж, ****** хотын орон сууц нийтийн аж ахуйн удирдах газарт ашиглалтын инженэрээр 1982 оны 09 дүгээр сарын 01-нээс 1985 оны 11 дүгээр сарын 20-ныг хүртэл ажиллаад 1985 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс Дархан хотын Ус сувгийн товчооны сувагжуулалтанд ангийн даргаар томилогдож ажилласан. 1999 онд Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар татан буугдсан. Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газарт ажиллаж байсан талаар хөдөлмөрийн дэвтэрт орсон гарсан тушаал бичигдээгүй. Энд тэнд очиж шүүлгэхэд баримт олдохгүй байгаа учраас шүүхэд хандаж байна. Иймд миний Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газарт ажиллаж байсан 3 жил 2 сарын хугацааг сэргээн тогтоож өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Л.******* нь тухайн үеийн нэрээр Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газарт 1982 оны 09 дүгээр сарын 1-нээс 1985 оны 11 дүгээр сарын 20-ныг хүртэл ашиглалтын инженэрээр, 1985 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс ****** хотын Ус сувгийн товчооны сувагжуулалт ангийн даргаар томилогдож ажиллаж байсныг тогтоолгохоор хүсэлт гаргасаныг хангажшийдвэрлэх үндэслэлтэй байна. 1987 оны 02 дугаар сарын 20-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр дэх ажлын тухай мэдээ хэсгийн бичилт, гэрч******* ... би тухайн үеийн нэрээр Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газарт 1974 оноос 2014 он хүртэл ажиллаж байсан. Л.******* нь 1980 онд сургуулиа төгс ирээд 1982 оноос 1985 он хүртэл Орон сууц нийтийн аж

ахуйн удирдах газарт байцаагч, хөдөлмөр хамгааллын инженэрийн ажлыг давхар гүйцэтгэж байсан .... гэрч ******* ...би тухайн үеийн нэрээр Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газарт 1985 оноос 1990 он хүртэл ажиллаж байсан. Л.******* нь 1980 онд сургуулиа төгс ирээд 1982 оноос 1985 он хүртэл Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газарт байцаагч, хөдөлмөр хамгааллын инженэрийн ажлыг давхар гүйцэтгэж байсан ... гэсэн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Иймд ****** регистр бүхий *******ын *******г тухайн үеийн нэрээр ***** хотын Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газарт ашиглалтын инженэрээр 1982 оны 09 дүгээр сарын 01-нээс 1985 оны 11 дүгээр сарын 20-ныг хүртэл ажиллажбайсныг тогтоох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т заасныг баримтлан ****** регистр бүхий *******ын *******г тухайн үеийн нэрээр Дархан хотын Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газарт, ашиглалтын инженэрээр 1982 оны 09 дүгээр сарын 01-нээс 1985 оны 11 дүгээр сарын 20-ныг хүртэл ажиллаж байсныг тогтоосугай

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайхуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид ХААН банк төрийн сан 190 000 941 тоотдансанд 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 70 200 төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэртанилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгчбуюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давжзаалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ