Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 255

 

 

 

 

 

 

 

  

    2020            04           24                                      2020/ШЦТ/255                                 

                                                                                                                      

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, Б.Батболор нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч овогт П-гийн Э-ад холбогдох эрүүгийн 19100 1445 0554 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Ц.Отгонсүрэн, иргэдийн төлөөлөгч Д.Д, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О, түүний өмгөөлөгч З.Ариунжаргал, шүүгдэгч П.Э, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Манлайжав, гэрч О.Т нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1994 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаанч мэргэжилтэй, “Энержи кастель” ХХК-д мужаан ажилтай, ам бүл 1, хххх тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Ч овогт П-гийн Э- /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч П.Э нь 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Алтан тэвш орон сууны 64 тоотод өөрийн гэртээ “хоол хийсэнгүй” гэж иргэн А.О-гийн цээжин тус газар өшиглөсөн, мөн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Мөсөн өргөө” ХХК-ийн баригдаж буй барилга дээр иргэн А.О-г “байнга утсаараа оролдлоо” гэж зодож санаатай алсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч П.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо надад нэмж гаргах мэдүүлэг тайлбар байхгүй. Талийгаач бид хоёр ер нь бие биеэ цохилцоод л байдаг байсан юм. 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр талийгаач дээшээ харчихсан орилоод, хөрвөөсөн байдалтай байж байсан. Намайг ойртож очтол “битгий надад хүр” гээд байсан. Тухайн үед цээжинд нь ямар нэгэн гэмтэл байсан эсэхийг бол би анзаараагүй. Мөн талийгаач унтаж байхдаа зовиурлаж өвдөж байсан асуудал байгаагүй.

2019 оны 6 дугаар сарын 07-ны өглөө ажил руугаа хамт явж байхдаа бид хоёр маргалдсан асуудал байхгүй. 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө манай байранд Хонгор, Төгсбаяр, талийгаач бид 4 хоносон.

Би Хонгортой 2019 оны 6 дугаар сард уулзсан ба түүнээс хойш уулзаагүй. Хонгорын гаргаж өгсөн гэх хүсэлтийг хэзээ, хэрхэн гаргаж өгсөн талаар мэдэхгүй байна. Хонгор Сэлэнгэ аймагт ахтайгаа хамт явж байхдаа хүсэлт гаргаж өгч байна гэж сонссон.

2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр би талийгаачаас холдоогүй. Таийгаач 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр гэртээ амарч байсан. Бид нар ажил дээр өглөө 10 цаг өнгөрч байхад очсон. Тэгээд цайны цаг хүртэл буюу 2 цаг хүртэл ажиллаад цайндаа орсон. Буцаад ажилдаа ороод, ажлаа хийгээд 30-40 минут болж байтал талийгаач “ахынх нь хэвлий хэсгээр өвдөөд байна, машиныхаа түлхүүрийг өгчих” гэхээр нь би машины түлхүүрээ өгөөд явуулсан. Тэгээд “гайгүй юу” гэж асуухад “гайгүй, ах нь жаахан хэвтэж байгаад очъё” гэж байсан.

Төгсбаяр, Хонгор нар талийгаачтай муудалцсан асуудал байхгүй. Ер нь бид нар хааяа тэгж бие биенийхээ гар руу цохилцож тоглодог байсан. Би талийгаачийг бага наснаасаа таньдаг. Амь хохирогч бол манай ахын найз байгаа юм. Бид нарт садан төрлийн холбоо байхгүй, бидний дунд өс хонзон, өр авлага байхгүй. Би талийгаачтай багаасаа хөрш байсан ба дотно харилцаатай байдаг байсан.

2019 оны 6 дугаар сарын 05-ны шөнө Төгсбаяр, Хонгор бид гурав ажлаа тараад 00 цагийн үед гэртээ ирэхэд талийгаач гэрт цээж нүцгэн утсаа оролдоод хэвтэж байсан. Тэгээд би талийгаачаас “тамхи байна уу” гэхэд талийгаач “дэрэн доор байгаа” гэхээр нь дэрэн доороос тамхи авах гээд тонгойтол талийгаачаас архи үнэртээд байхаар нь би “ажил ихтэй байж архи уугаад байх юм, ажил хийх гэж ирсэн юм уу, архи уух гэж ирсэн юм уу” гэхэд “маргааш ажилдаа явна” гэж хэлсэн. Тухайн үед талийгаач нилээн согтолттой байсан.

Талийгаач надад 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвийн ойролцоо өөр ажил хийнэ гэж ярьж байсан, гэхдээ үнэ ханшаа тохироогүй гэж байсан. Мөн талийгаач 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр ажилдаа явсан. Тэгээд цайны цагийн дараа талийгаачийн бие нь муудаад эмнэлэгт хүргүүлсэн. Харин 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр ажилдаа яваагүй юм байна. Би 2019 оны 6 дугаар сарын 05-ны шөнө талийгаачийн биед гар хүрээгүй. Талийгаач 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр ажилдаа яваагүй ба би тухайн өдөр түүнтэй муудалцаагүй. 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр бид 2 бие биеийнхээ гар руу тоглоомоор 2, 2 удаа цохилцсон.

Талийгаач надаас 4 насаар ах, надаас том биетэй хүн. Түүнийг архи уугаад байхаар нь “архи битгий уугаад бай” гэж хэлдэг байсан. Түрээсийн байрны гэрээг талийгаачийн нэр дээр байгуулаад, байрны мөнгийг Төгсбаяр, бид хоёр хувааж төлдөг байсан.

Намайг тамхи асуухад талийгаачийн бие хэвийн байсан. 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр “ахынх нь нойр хүрээд байна” гээд талийгаач ажилдаа яваагүй. Ер нь талийгаач нойрондоо харамч хүн байсан. Хохирогч яагаад гэмтэл авсан талаар би мэдэхгүй байна, би талийгаачийг алаагүй.” гэсэн мэдүүлэг,

 

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би хэргийн материалтай танилцсан, гомдолтой байна. “Талийгаачийн цээжин тус газар нь цохиж өндийж босож чадахгүй болтол нь цохиж байсан, тоглож байгаад цохидог, дарамт үзүүлж байсан” гэх мэт мэдүүлэг хэрэгт байгаа. Манай ар гэрийнхэн одоо хүнд байдалд байна. Нэг удаагийн санамсаргүй байдлаар ийм асуудал болсон бол ойр дотно өссөн хүмүүс байж уучлалт гуйх байсан.

Одоо оршуулгын зардалд 20.0 сая төгрөг, сэтгэл санааны хохиролд 50.0 сая төгрөг нэхэмжилж байна. Талийгаач маань хэний ч өмнөөс хэрэлддэггүй, хэн нэгнийг цохидоггүй, хүнтэй муухай харьцдаггүй, дөлгөөн хүн байсан. Энэ талаар найз нөхөд нь ч гэрчилнэ. Биеийн эрүүл мэндийн хувьд ямар нэг өвчин зовлон хэлдэггүй, хэвийн байсан. Мөн бид  багаасаа Э-ыг мэднэ, нэг гудамжинд тоглож өссөн хүмүүс.

Хамгийн сүүлд талийгаач над руу 2019 оны 5 дугаар сард яриад “хотод орж ирсэн” гээд ярьсан ба тэр үед нь би “ах нь ажил ихтэй байна, тэгж байгаад яръя” гээд тэрнээс хойш холбогдоогүй байж байгаад ийм асуудал болчихлоо. Би Эрдэнэт рүү барилгын ажлаар явж байгаад уулзаж чадаагүй. Талийгаач миний дэргэд архи ууж байгаагүй, гэхдээ хүмүүсээс архи ууж байсан талаар сонсож байсан.” гэсэн мэдүүлэг,

3. Гэрч О.Тын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Би талийгаачтай нэг нутгынх, харин шүүгдэгч Э-тай найз нөхдийн харилцаатай, нэг ангид сурдаг байсан.

Би мөрдөн байцаалтын явцад 3 удаа мэдүүлэг өгсөн. Үүнээс анхны 2 мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгсөн. Харин нэг удаад нь худал мэдүүлэг гаргасан. Өөрөөр хэлбэл Э- гэм буруугүй гэж өгсөн мэдүүлэг үнэн юм. 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр талийгаач, Э- хоёр тоглоомооор бие биеэ цохилцоод байсан. Ингэхдээ Э- талийгаачийн баруун гарын мөр рүү нь 2-3 удаа цохисон.

2019 оны 6 дугаар сарын 06-ны орой бид нар 00 цаг өнгөрч байхад гэртээ иртэл талийгаач архи уучихсан, согтуу байдалтай байж байсан ба ажилдаа яваагүй байсан. Тэгээд бид нар маргааш нь талийгаачтай хамт ажилдаа явсан. Тухайн үед талийгаач болон Э- нар муудалцаагүй, бие биенийгээ цохисон асуудал байхгүй.

Би яагаад худал мэдүүлсэн бэ гэхээр байцаагч намайг айлгаж сүрдүүлээд байсан. Би тухайн байцаагчийн нэрийг нь одоо санахгүй байна, гэхдээ зүсийг нь харвал танина. “Ийм байдлаар мэдүүлэг өгөхгүй бол чамайг өмнөх хэрэгт чинь тохно шүү” гээд байсан. Би өмнө нь хүчингийн хэрэгт шалгагдаж байсан юм.

2019 оны 6 дугаар сарын 06-ны орой талийгаач Э-, талийгаач  нар намайг 00-ын өрөө ороод ирэхэд барьцалдсан байсан. Би Мянганбаярыг танина, хэрэг гарсан өдрөөс хойш түүнтэй уулзаагүй. Биднийг гэрт ирэхэд талийгаач Э-ын бэлтгэлийн өмдтэй, дээгүүрээ өөрийнхөө цамцтай байсан. Өмнө нь түүний өвдөгт нь шарх байсан. Талийгаач оройн цагаар гарч ордог байсан юм. Түрээсийн байранд бид 5 дугаар сараас эхлэн хамт амьдарч байсан.

Дараагийн өдөр талийгаач жолоочийн суудалны эсрэг талд сууж байсан. Би Э-ын хойно сууж байсан. Тэгэхэд Э- талийгаачийн зүүн гарын булчин хэсэг рүү цохиж байсан. Тэгээд бүгдээрээ ажилдаа ирээд, хурууныхаа хээг оруулаад багажаа аваад ажилдаа гарцгаасан. Цайны цагийн дараа талийгаачийн бие нь муудахад гүйгээд очиход талийгаачийн нүүрний зүүн тал хавдсан байдалтай, машины хажууд уначихсан байсан. Тэгээд юу болсон талаар асуутал “ахынх нь хар хөлс гараад, нүд харанхуйлаад байна” гэж хэлсэн. 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр талийгаач биднээс салж явсан асуудал байхгүй.

Э- биднийг дарамталдаг байсан асуудал байхгүй, харин түргэн ууртай. Ажил нь бүтэхгүй болохоор уурлаж байгаад уур нь хурдан гардаг. ...Би Э-аас тусгаарлаж мэдүүлэг өгөх хүсэлт гаргасан учир нь түүнийг харахаас эмээгээд байсан юм.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 19100 1445 0554 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оын өгсөн:

“...Талийгаач дүү Г.О бид хоёр эцэг тусдаа, эх нэгтэй. Уг хэрэгт намайг хохирогчоор тогтоож, мэдүүлэг авахад манай ах дүү нарын зүгээс ямар нэгэн маргаан үүсэхгүй. 2019 оны 6 дугаар сарын 07-ны орой ажлаасаа гэртээ хариад байж байхад орой 21 цагийн орчим Сэлэнгэ аймгаас ээж залгаад “дүү чинь Нэгдүгээр эмнэлэгт хагалгаанд орж байна гэнэ, юу болсоныг нь мэдээдэх” гэхээр нь Нэгдүгээр эмнэлэгт яваад очиход хагалгаанд орчихсон байсан. Тэгээд 1 цаг гарангийн дараа хагалгаанаас гараад, эрчимт эмчилгээний тасаг руу шилжин эмчлэгдэж байгаад ухаан оролгүй нас барсан.

Цуг байсан Э-, Төгсбаяр нараас юу болсон талаар асуухад “мэдэхгүй байна, ажлаас орой ирэхэд согтуу халамцуу байсан, та хэнтэй архи уусан юм бэ” гэхэд “та нар танихгүй” гэж хэлсэн. Маргааш өглөө нь 10 цаг өнгөрөөгөөд ажилдаа цуг явсан, ажилдаа гараад удалүй бие нь өвдөөд Э-аас машиныхаа түлхүүрийг өгчих, бие өвдөөд байна” гээд машин руу явсан, тэгээд оройхон ухаан алдаад, машинаас уначихсан байсан” гэж хэлсэн.

Талийгаач нь Баянзүрх дүүрэгт Э-, Төгсбаяр нартай хамт нийтийн байранд байрлан хамт барилгын ажил хийж байсан юм. Талийгаач архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, агсам согтуу тавьдаггүй. Би түүнтэй уулзалгүй удсан, хааяа утсаараа холбогддог юм. Нас барахаасаа 1 сар орчмын өмнө утсаар холбогдсон байх. Түүнд үхэлд хүргэх архаг хууч өвчин байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 26-27х/,

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Тын гэрчээр өгсөн:

“...Би маргааш өглөө нь О ахыг сэрээхэд ажилдаа явахгүй, нойр хүрээд байна, та хоёр яваад ир, ах нь өнөөдөр амарлаа гэсэн. Тэгээд орой ажлаа тараад Э-, Хонгор нарын хамт гэртээ ирэхэд О ах орондоо орчихсон, утсаараа оролдоод хэвтэж байсан. Биднийг ороход манай гэрийн хогийн саванд Нийслэл пивоны лааз нэг ширхэг, Хараа архины шил зэрэг байхаар нь О ахаас Э- та архи уучихсан юм уу гэж асуухад өнөөдөр Төгөлдөр гэх залуутай архи уусан гэж хэлсэн.

...О ахтай бид нэг сар хиртэй цуг амьдарч байна, бие хаа өвдөж байгаа талаар юм ярьдаггүй байсан, 2019 оны 6 сарын 06-ны орой ирэхэд өвдөж шаналсан, царай зүс нь сонин болсон байдал огт ажиглагдаагүй, орондоо утсаараа оролдоод хэвтэж байсан. 07-ны өглөө ажилдаа явахад ч зүгээр байсан.

...Э- гэрт ороод “та чинь одоо архи дарс уучихсан юм уу, арчаагүй пизда вэ” гэх зэргээр хэлж байсан бөгөөд О ах урдаас нь “юун сүртэй юм бэ” гээд тэд хоорондоо  хэрэлдсэн. Энэ үед би толгойгоо угаахаар үүдний хэсгийн коридорт байх угаалгын өрөө лүү орсон. Намайн угаалгын өрөөнд байхад хэрэлдэж маргалдаж байх нь сонсогдож байсан. Би толгойгоо угааж дуусаад өрөөнд орж ирэхэд тэр хоёр урвайчихсан, дуугуй болсон байсан. Тэгээд би болсон асуудлыг сонирхоогүй унтсан.

...2019 оны 6 сарын 07-ны өглөө 9 цагийн үед босоод О, Хонгор, Э- нарын хамт өглөөний цайгаа уучихаад 10 цагийн орчимд Эрдэнбатын 31-65 УБЯ улсын дугаартай цагаан өнгийн Акуа маркийн тээврийн хэрэгслээр ажил руугаа явсан. Тухайн үед Э- жолооны ард, О ах машины урд суудалд зэрэгцээд суучихсан, Хонгор Огийн харалдаа арын суудал, би Э-ын харалдаа арын суудалд сууж явсан. ...Ажил дээр ирээд баруун талын зогсоол дээр машинаа зогсоогоод машинаас буух гэтэл О ах гар утсаараа оролдоод байсан гэтэл Э- байнгын утсаар оролдож байх юм гээд Огийн баруун бөөрний харалдаа 2 удаа цохиж, баруун гарны бугалга хэсэгт, мөр лүү нэг удаа гараараа цохисон. Гэтэл О ах “ёо ёо өвдөж байна ш дээ” гээд зөрүүлээд Эрдэнбатын зүүн гарын булчин луу цохисон. Тэгээд Э- “за за уучлаарай, ажилдаа гаръя” гээд хуруугаа уншуулаад аюулгүй ажиллагааны зааварчилгаа дээр гарын үсэг зураад ажилдаа гарсан.

О ах мужааны туслах ажил хийж байсан. Э- бид хоёрын туслахаар ажилладаг, цутгалтын хэв хашмал угсрах, салгах ажил хийсэн. Энэ ажлыг хийхэд хүч орно. Ажил хийж байхдаа бэртэж гэмтсэн зүйл байхгүй.

...Ажлаа хийж байгаад өдөр нэг цагийн үед хоолондоо ороод 2 цагт ажилдаа гарсан. Тэгээд О ах 40 орчим минут ажлаа хийж байгаад “бие өвдөөд байна гээд Э-аас машиных нь түлхүүрийг авч явахыг харсан. Ингээд орой 19 цагийн үед Дүгэржав гэх манай ажилчин Э- бид 2-ыг дуудаад “ах чинь тэнд татаад байна” гэхээр нь гүйгээд очиход манай ажлынхан түргэн дуудчихсан, одоо ирж байгаа гэсэн. Би О ах руу дөхөж очоод “агаа яасан бэ, юу чинь өвдөөд байна” гэхэд “миний биед битгий хүрээд бай, нүдээр харанхуй оргиод, нурууны хар хөлс цутгаад байна, ахдаа ус аваад ир” гэхэд би явж ус авчирч өгөхөд нэг балгачихаад, атиралдаад баруун бөөрнийхөө хэсэгт дараад ёолоод байсан. Тэгээд удалгүй түргэний машин ирээд аваад явсан.  

...2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Э-, О ахыг хүрзний ишээр элэг рүү нь маш хүчтэй цохиход О ах газарт унаад хэсэг хэвтэж байгаад босож ирсэн гэж Мянганбаяр надад хэлсэн. Би тухайн үед ажилдаа яваагүй юм. 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Яармагийн ажлын гадаа ирээд Э- О ахын бөөр, нуруу хэсэгт нь гараараа 2-3 удаа цохисон, мөн ажил эхлэхийн өмнө хуруугаа цагийн бүртгэлийн машинд бүртгүүлсэний дараа машин дээр ирээд дахин нуруу хэсэг рүү нь 2-3 удаа хөлөөрөө өшиглөөд байсан. ...Э- өглөөнөөс эхлээд “О ахыг утсаараа сагс үзлээ” гэх зэргээр хэлээд зодож цохиод яваад байсан юм. Үйлдвэр комбинатын тэнд халтуурын ажил хийхээр хүнтэй уулзсаныхаа дараа ч гэсэн нэрийг нь мэдэхгүй байна, нэг сургуулийн хашаан дотор байхдаа О ах руу чулуу шидсэн. Ингээд О ах “чи яагаад байгаа юм бэ” гэхэд “өө зүгээр үү агаа” гэж ирээд зүүн талынх нь хөлний орчим нэг удаа өшиглөсөн. Энэ үед О “ёо ёо л доо” гэхэд Э- “та чинь тоглоом даахгүй байгаа юм уу” гээд тэвэрч авахдаа аль гараараа цохисоныг нь санахгүй байна, бөөрнийх нь хэсэгт гараараа нэг удаа цохиход О “өвдөж байна ш дээ” гээд уурласан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 36-37х, 38х, 40-43х, 124-125х/,

 

 

 

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Хонгорын гэрчээр өгсөн:

“...Байрны гадна машинаа тавиад дотогш ороод 2 давхарт гараад тэдний түрээслэн суудаг өрөөнд нь ороход О ганцаараа орон дээр утсаараа оролдоод, цээж хэсгээр нүцгэн, доогуураа саарал өнгийн биеийн тамирын өмдтэй хэвтэж байсан. Би оронгуутаа О ахтай “сайн байна уу” гэж мэндлэхэд О ах “сайн, юу байна” гэсэн. ...Э- Огоос “тамхи байна уу” гэхэд О “тамхи байгаа” гэсэн. Э- “чи тамхи хаанаас авсан юм бэ” гэхэд “урд талын ТҮЦ-нээс авсан” гэж хэлэхэд Э- Ог “та архи уучихсан юм уу” гэхэд “архи биш, нэг том савтай пиво доод давхарын залуутай уусан” гэж хэлсэн.

Төгсбаяр халуун тогоонд цай чаначихаад, оймсоо угаана гээд 00-ын өрөө орсон. Э- Огоос тамхи авахдаа “өдөржингөө гэрт ажилгүй байж хоол хийхгүй яасан юм бэ, та нар надгүй бол явцгүй байгаа биз дээ, өлсөж үхэх гэж байгаа биз дээ” гээд Огийн цээжний зүүн тал руу өшиглөсөн. Би тэр үед хойшоо харж цайнд боов хийгээд идэж байснаа эргээд харахад Э- Огийн гэдэс рүү нь баруун талын нүцгэн хөлөөрөө өшиглөхөд О ах дээшээ ухасхийж босоод гараа далайхад Э- инээгээд хойшоо холдсон. Тэр үед О “өвдөж байна ш дээ, яасан чанга өшиглөдөг юм бэ” гэж байхад Төгсбаяр 00-ын өрөөнөөс гарч ирсэн.

...О ах миний баруун талд сууж байхад Э- Огийн дэргэд ирээд ямар ч шалтгаангүй зүүн талын гуя руу нь баруун хөлөөрөө өшиглөөд хойшоогоо зугтаахаар нь О газраас жижигхэн чулуу аваад шидэхэд Э- “надад алх байгаа шүү” гээд өөдөөс нь алх барин тулж очоод “одоо болъё, болъё, тоглосон шүү” гээд тэврэхдээ зүүн талынх нь бөөр рүү нь гараараа нэг удаа цохисон. ...Э-ын харалдаа хойд талын суудал дээр Төгсбаяр суугаад кино үзээд, ид дундаа орж байхад Э- тоглоод Огийн цээж, хэвлий рүү нь баруун гараараа 2 удаа, мөр хэсэг рүү нь 1 удаа цохисон.

Тэгэхэд О “чи яасан ядаргаатай юм бэ” гээд өөдөөс нь гараа далайгаад цохиход Э- гараараа хаагаад “за болъё, агаа” гэж уучлалт гуйсан. О ах “чи хүнийг юм үзэж байхад битгий оролдоод хорлоод бай л даа, чи ийм харьцаатай байх юм бол чамтай ажиллах хүн олдохгүй шүү” гэж хэлж байсан.

Э-, О нар маргалдаж зодолдоод байх тодорхой шалтгаан байхгүй. Э- нь ерөнхийдөө Ог их шоглодог, зүгээр байхад нь цохиж шоглох үйлдэл намайг цуг байх хугацаанд цөөнгүй харагдсан. ...Од учирсан гэмтлийг Э- орой нь өшиглөхөөс ч юм уу, аль эсвэл өглөө нь цохисноос ч юм уу авсан байж магадгүй.

Э- нь түүнийг шоглох байдлаар нэг удаа хэвлий рүү өшиглөж, маргааш өглөө нь хоёр удаа гэдэс рүү нь, 1 удаа мөр рүү нь цохисон. Өөр ямар нэгэн хүнтэй хэрүүл маргаан, зодоон цохион хийгээгүй.  .” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 44-45х, 47-49х/,

 

 

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Гэрэлчулууны гэрчээр өгсөн:

“...Би өнөөдөр УНТЭ-ийн Шуурхай удирдлагын зохицуулалтын байнгын менежерээр ээлжийн ажил гүйцэтгэж байна. Манай эмнэлэгт өнөөдөр 20:28 цагт яаралтай тусламжийн тасагт 103-аар өвчтөн Ганбаатарын О /30 нас, эр/ хүргэгдэн ирсэн. Ирэхдээ биеийн байдал ухаангүй, зүрх зогссон байсан. Эмч нар бүгд ирж сэхээн амьдруулах үйл ажиллагаа хийгээд 20:50 цагт зүрх орж ирсэн. Өмдөндөө өтгөн, шингэнээ тухайн хүн гаргасан байсан. Уг хүнийг хагалгаанд оруулахаар хагалгааны тасагт шилжүүлсэн.

Анх ирэхэд нь газар дээр нь хэвлийд эхо харахад хэвлийдээ шингэнтэй, хатгалт хийхэд шфрицэнд цус орж ирсэн. Тэр хүн барилга дээр ажилладаг, ухаангүй, зүрх зогссон, ямар ч бичиг баримтгүй, шалтгаан тодорхойгүй хэвлийд цус алдалттай байсан учраас бид нар Цагдаагийн байгууллагад хандаж дуудлага мэдээлэл өгсөн юм. Барилгаас унах ч юм уу, зодуулсан, цохиулсан байж магадгүй гэж үзсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 70-71х/,

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Мянганбаярын гэрчээр өгсөн:

“...5 сар гаргаад Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Мөсөн өргөө” цогцолборын ажлыг хийхээр ирсэн. Энэ ажилд ороод 3-4 хонож байтал О ах манайд ажилд орсон юм.

...Би 6 дугаар сарын 05-ны өдөр ажилдаа ирэхэд Э-, О, Хонгор нар ажилд ирсэн, Төгсбаяр ажилд ирээгүй. Би тэр өдөр ажлаас жаахан хоцроод 9 цаг өнгөрөөгөөд 10 цаг болох гэж байхад очиход Э-, О нар жоотуугаар газар ухаж байсан. Хонгор цаана өөр газарт ажиллаж байсан. Би О, Э- нар дээр очиж цуг газар ухсан.

Гэтэл Э- Ог “яаж жоотуудаад байгаа юм бэ” гээд хөл рүү нь өшиглөхөд О уурлаад “пизда минь, давраад байгаарай” гээд Э-ын хөл рүү нь хүрзний ишээр цохисон. Тэгэхэд Э- “яаая, пизда чинь яаж давраад байгаа гөлөг вэ” гээд хүрзийг нь булааж аваад, ишээр нь Огийн нуруу руу цохиход О цаана нь байсан өөр хүрзээр Э-ын нуруу руу цохисон. Тэгэхэд Э- Ог барьж аваад тэврэхээр нь “зодолдох болов уу” гэж харж байхад “одоо больё” гээд больцгоосон.  

...2019 оны 6 дугаар сарын 06-ны өглөө ажилдаа ирэхэд О ирээгүй, Төгсбаяр, Э- нар ирсэн. ...Ерөнхийдөө бол Э- бид нарыг буруу зүйл хийвэл зодно, дарамтална, зодохдоо маш хүчтэй цохидог, нүүрнээс бусад газар цохидог юм. 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Э-, О хоёр маргалдахад би тэдний хажууд хамгийн ойр байсан. Бусад хүмүүс алсаас харсан эсэхийг мэдэхгүй. Манай байгууллага 100 гаран ажилчинтай, хэн нь хаана ажиллаж байсныг бол мэдэхгүй. Анх цагдаагийн ажилтан өндөр бор ах 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр ирж уулзахад би болсон процессийг ярьчихаад байж байхад Э-, Төгсбаяр хоёр “цагдаад юу гэж хэлэв” гэхээр нь “болсон зүйлийг хэлсэн” гэхэд “чи зүгээр бид хоёрыг цусгүй алчихлаа, бараг бариад өгчихлөө, ярих юмаа ярь гээ биз дээ пизда минь” гээд уурлаад, хийж байсан ажлаа орхиод Төгсбаяртай цуг ажлаас буугаад явсан.

Э- нь маш туйлбаргүй зан ааштай, нэг бол уурлаад, нэг бол инээгээд, заримдаа тэнэг юм шиг зан авир гаргадаг. Хүмүүсийг харааж доромжлоод байдаг юм. Мөн Э- нь “гэрт орж ирэхэд О согтуу байсан, нүүр гараа угаагаад, нэг тамхи татсан” гэж хэлээрэй, илүү дутуу юм ярих юм бол ална шүү гэж дамжуулаарай” гэхээр нь би тэрийг нь Хонгороод дамжуулж амжаагүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 122-123х/,

 

6. Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 1307 дугаартай:

1. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош:

1/. Хэвлийн битүү гэмтэл: Дэлүүний язрал, хэвлийн хөндийн цусан хураа. Өрц, зүүн бөөр, нойр булчирхайн өөхөн эд дэх цус хуралт. Зүүн 7-10-р хавирганы зөөлөн эд булчинд цус хуралт. Дэлүү авах мэс заслын дараахь байдал.

2. Дотуур цочмог цус алдалт, дотор эрхтэнүүдийн бичил цус эргэлтийн хямрал, цус багадалт, судсан доторх цус түгмэл бүлэгнэх хам шинж.

3. Толгойн хуйхан доорх зүүн зулай, дагзны зүүн хэсгийн цус хуралт, цээжний зүүн тал, баруун бугалга, шуу, баруун, зүүн гуянд цус хуралт, зүүн хөмсөгний гадна дээд хэсэг, зүүн хацрын гадна хэсэгт зулгаралт. Элэгний холимог зангилаат хатуурал.

Дүгнэлт:

1. Талийгаачийн Г.Огийн цогцост хэвлийн битүү гэмтэл, дэлүүний язрал, хэвлийн хөндийн цусан хураа, өрц, зүүн бөөр, нойр булчирхайн өөхөн эд дэх цус хуралт, зүүн 7-10-р хавирганы зөөлөн эд булчинд цус хуралт, толгойн хуйхан доорх зүүн зулай, дагзны зүүн хэсгийн цус хуралт, цээжний зүүн тал, баруун бугалга, шуу, баруун, зүүн гуянд цус хуралт, зүүн хөмсөгний гадна дээд хэсэг, зүүн хацрын гадна хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүснэ.

3. Дээрх гэмтлүүдээс хэвлийн битүү гэмтэл, дэлүүний язрал, хэвлийн хөндийн цусан хураа, өрц, зүүн бөөр, нойр булчирхайн өөхөн эд дэх цус хуралт нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн ХҮНД зэрэгт, зүүн 7-10-р хавирганы зөөлөн эд булчинд цус хуралт, толгойн хуйхан доорх зүүн зулай, дагзны зүүн хэсгийн цус хуралт нь 2.4.1-д зааснаар гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна. Харин бусад биеийн гадна хэсгийн цус хуралт, зулгарал нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Дээрх гэмтлүүд нь талийгаачийг амьд үед үүсчээ. Харин зүүн 3, 4-р хавирганы хугарал нь нас барсны дараа үүссэн байна.

5. Талийгаач нь элэгний хатуурал өвчтэй байна.

6. Талийгаач нь хоёрдугаар бүлгийн цустай байна.

7.8. Талийгаач нь хэвлийн битүү гэмтэл, дэлүүний язралын улмаас цус алдаж нас баржээ.

9. УНТЭ-ийн 11714 дугаартай өвчний түүхэнд тэмдэглэгдсэнээр талийгаач нь 2019 оны 6 сарын 08-ны 08:23 цагт нас баржээ.” гэсэн шинжээчийн дүгнэлт, дүгнэлтэд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1-р хавтас 154-159х/,

 

7. ШШҮХ-ийн бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн давтан шинжилгээний 1012 дугаартай актын:

1. Талийгаач нь элэгний хатуурал өвчтэй байсан нь дэлүү гэмтэхэд нөлөөлөхгүй. УНТЭ-н 11714 тоот өвчний түүхийн 2019.06.07-ны мэс заслын тэмдэглэлд дэлүү 8.0 см задарсан байна гэжээ.

2. Дэлүү задарсан тохиолдолд 48 цагаас дээш амьд байх боломжтой ба цус алдалтын шок-д орох хүртэл тодорхой үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой.

3. Дэлүүний задрал нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4.6. Талийгаачийн цогцост дэлүүний задрал, зүүн бөөр, нойр булчирхайн өөхөн эдийн цус хуралт, зүүн 7-10-р хавирганы булчингийн цус хуралт, зүүн зулай, дагзны зүүн хэсгийн цус хуралт, цээжний зүүн тал, баруун бугалга, шуу, баруун, зүүн гуянд цус хуралт, зүүн хөмсөгний гадна дээд хэсэг, зүүн хацрын гадна хэсэгт зулгаралт гэмтлүүд учирчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн тул олон удаагийн үйлчлэл гэж үзнэ.

5. Дэлүүний задрал нь унах үед болон юманд цохигдох үед үүсэх боломж багатай, өшиглөх, дэвсэх гэх мэт үйлдлийн үед үүсгэгдэх боломжтой.” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 175-178х/,  

 

8. ШШҮХ-ийн бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн давтан шинжилгээний 10 дугаартай актын:

1. 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Цогцост хийсэн шинжилгээ №1307 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

2. Талийгаач Г.Огийн цогцост хэвлийн битүү гэмтэл, дэлүүний язрал, хэвлийн хөндийн цусан хураа, өрц, зүүн бөөр, нойр булчирхайн өөхөн эд дэх цус хуралт гэмтэл учирсан байх ба уг гэмтлийг аваад эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломж багатай.” гэсэн дүгнэлт /хэргийн 2-р хавтас 100-110х/,  

 

9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч эмч С.Чулуунсүхийг байцаасан тэмдэглэлд:

“...Талийгаач Г.Огийн цогцост хэвлийн битүү гэмтэл, дэлүүний язрал, хэвлийн хөндийн цусан хураа, өрц, зүүн бөөр, нойр булчирхайн өөхөн эд дэх цус хуралт гэмтэл тогтоогдсон. Талийгаач нь хэвлийн битүү гэмтэл, дэлүүний язрал, хэвлийн хөндийн цусан хураа, цус алдаж нас баржээ. Цогцост хийсэн шинжилгээний 1307 тоот дүгнэлтээс харахад дэлүү мэс заслаар авагдсан, дэлүүний хэвлийн хэсэгт мэс заслын оёдол тавигдсан. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 11714 тоот өвчний түүхэнд мэс засал хийгдэх үед дэлүүний гадна хэсэгт 8 см орчим задарсан, тухайн хэсгээс цус алдаж байсныг, дэлүүг мэс заслын аргаар авсан байна. Уг задарсан урагдсан хэмжээгээр цус алдалтын хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй.

Хатуу ирмэгтэй зүйл дээр дэлүүний орчимд маш хүчтэй унасан тохиолдолд уг гэмтэл үүссэн байхыг үгүйсгэхгүй. Өндөрөөс өөрийн биеийн хүчээр унах үед үүсэхгүй. Мөн дэлүүний орчимд цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. 24 цагийн дотор үүссэн байх боломжтой. Гэмтэл авсан даруйгаас эхлэн хүчтэй өвдөлт зовиур илэрнэ. Талийгаач нь тухайн гэмтэл авсан даруйдаа эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан ч амь нас аврагдах боломж багатай. Талийгаач нь элэгний хатуурал өвчтэй байсан нь дэлүү язрах, үхлийн шалтгаанд ямар ч нөлөөгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 130-132х/,

 

10. Гэрч Р.Хонгорын эзэмшлийн Samsung Galaxy S6 маркийн гар утсанд үзлэг хийсэн тухай 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Мөрдөгчийн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 197-200х/

 

11. Гэрч Р.Хонгорын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Мөрдөгчийн тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 206-212х/

 

12. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оаас хохирол, төлбөр нэхэмжлэхтэй холбоотой гаргасан хүсэлт, талийгаачийг оршуулахтай холбоотой гарсан гэх зардлын талаарх баримтууд /хэргийн 2-р хавтас 138-154х/,

 

13. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч П.Эын яллагдагчаар өгсөн:

“...Хонгорын мэдүүлсэн шиг зодоон цохион болоогүй. Би Ог өшиглөж зодсон зүйл болоогүй, “ажилдаа явахгүй байж архи уугаад байх юм” гэж загнасан. Өөр ямар нэгэн үйлдэл хийгээгүй. Би Механик инженерийн сургуулийн хашаан дотор Ог хөл рүү нь өшиглөөгүй, бид хоёр машин дотор зөөлөн цохилцоод салсан. Биднийг орой ажлаас ирэхэд О гэрт архи уусан байдалтай, цээж нүцгэн хэвтэж байсан. Биед нь ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Би хэн нэгэн хүнийг дарамталсан зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 07х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэрч П.Эрдэнэсүрэнгийн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 127х/, П.Эын иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 1-р хавтас 213х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 1-р хавтас 216х/ баримт, сурагчийн хувийн хэрэг, мэргэжлийн боловсролын гэрчилгээний хуулбар баримтууд /хэргийн 1-р хавтас 219-225х/, Сэлэнгэ айгийн Сүхбаатар сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хэргийн 1-р хавтас 229х/, “Энержи Кастль Констракшн” ХХК-ийн тодорхойлолт /хэргийн 3-р хавтас 06х, 13х/, Хөдөлмөрийн гэрээ, мужааны ажлын байрны тодорхойлолт баримт /хэргийн 3-р хавтас 09-10х, 11-12х/ зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.    

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий шинжээч гаргасан байх тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, дүгнэн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч П.Эын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч П.Э нь 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн орой Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Алтан тэвш орон сууны 64 тоот дахь түрээслэн амьдарч байсан гэртээ “өдөржин гэртээ байсайн байж аяга хоол хийгээд тавьсангүй, архи уулаа” гэсэн шалтгаанаар Г.Ог хэвтэж байхад нь түүний хэвлий цээж хэсэгт хөлөөрөө өшиглөсөн, мөн өдрийн маргааш буюу 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Мөсөн өргөө” ХХК-ийн баригдаж буй барилга руу явж байх замдаа машин дотроо “утсаараа байнга оролдлоо” гэж хэвлий, бөөр орчимд нь гараараа цохиж зодсон үйлдэл хийсний улмаас Г.О нь биедээ “...хэвлийн битүү гэмтэл, дэлүүний язрал, хэвлийн хөндийн цусан хураа, өрц, зүүн бөөр, нойр булчирхайн өөхөн эд дэх цус хуралт, зүүн 7-10-р хавирганы булчингийн цус хуралт, зүүн зулай, дагзны зүүн хэсгийн цус хуралт, цээжний зүүн тал, баруун бугалга, шуу, баруун, зүүн гуянд цус хуралт, зүүн хөмсөгний гадна дээд хэсэг, зүүн хацрын гадна хэсэгт зулгаралт” бүхий хүнд, хөнгөн гэмтэл авч, улмаар 2019 оны 6 сарын 07-ны өдрийн 20 цагийн орчимд учирсан гэмтлийн хүндрэлээс эмнэлгийн яаралтай тусламжаар УКНТЭ-д хүргэгдэн эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байгаад ...хэвлийн битүү гэмтэл, дэлүүний язрал хүнд гэмтлээс үүдэлтэй цус алдаж, 2019 оны 06 сарын 08-ны өдрийн өглөө 08 цаг 23  минутад зүрх нь зогсож нас барсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн:

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оын: “...2019 оны 6 дугаар сарын 07-ны орой ажлаасаа гэртээ хариад байж байхад орой 21 цагийн орчим Сэлэнгэ аймгаас ээж залгаад “дүү чинь Нэгдүгээр эмнэлэгт хагалгаанд орж байна гэнэ, юу болсоныг нь мэдээдэх” гэхээр нь Нэгдүгээр эмнэлэгт яваад очиход хагалгаанд орчихсон байсан. Тэгээд 1 цаг гарангийн дараа хагалгаанаас гараад, эрчимт эмчилгээний тасаг руу шилжин эмчлэгдэж байгаад ухаан оролгүй нас барсан. ...Түүнд үхэлд хүргэх архаг хууч өвчин байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 26-27х/,

- гэрч О.Тын: “...би маргааш өглөө нь О ахыг сэрээхэд ажилдаа явахгүй, нойр хүрээд байна, та хоёр яваад ир, ах нь өнөөдөр амарлаа гэсэн. Тэгээд орой ажлаа тараад Э-, Хонгор нарын хамт гэртээ ирэхэд О ах орондоо орчихсон, утсаараа оролдоод хэвтэж байсан. Биднийг ороход манай гэрийн хогийн саванд Нийслэл пивоны лааз нэг ширхэг, Хараа архины шил зэрэг байхаар нь О ахаас Э- та архи уучихсан юм уу гэж асуухад өнөөдөр Төгөлдөр гэх залуутай архи уусан гэж хэлсэн.

...О ахтай бид нэг сар хиртэй цуг амьдарч байна, бие хаа өвдөж байгаа талаар юм ярьдаггүй байсан, 2019 оны 6 сарын 06-ны орой ирэхэд өвдөж шаналсан, царай зүс нь сонин болсон байдал огт ажиглагдаагүй, орондоо утсаараа оролдоод хэвтэж байсан. 07-ны өглөө ажилдаа явахад ч зүгээр байсан.

...Э- гэрт ороод “та чинь одоо архи дарс уучихсан юм уу, арчаагүй пизда вэ” гэх зэргээр хэлж байсан бөгөөд О ах урдаас нв “юун сүртэй юм бэ” гээд тэд хоорондоо  хэрэглдсэн. Энэ үед би толгойгоо угаахаар үүдний хэсгийн коридорт байх угаалгын өрөө лүү орсон. Намайг угаалгын өрөөнд байхад хэрэлдэж маргалдаж байх нь сонсогдож байсан. Би толгойгоо угааж дуусаад өрөөнд орж ирэхэд тэр хоёр урвайчихсан, дуугуй болсон байсан. Тэгээд би болсон асуудлыг сонирхоогүй унтсан.

...2019 оны 6 сарын 07-ны өглөө 9 цагийн үед босоод О, Хонгор, Э- нарын хамт өглөөний цайгаа уучихаад 10 цагийн орчимд Эрдэнбатын 31-65 УБЯ улсын дугаартай цагаан өнгийн Акуа маркийн тээврийн хэрэгслээр ажил руугаа явсан. Тухайн үед Э- жолооны ард, О ах машины урд суудалд зэрэгцээд суучихсан, Хонгор Огийн харалдаа арын суудал, би Э-ын харалдаа арын суудалд сууж явсан. ...Ажил дээр ирээд баруун талын зогсоол дээр машинаа зогсоогоод машинаас буух гэтэл О ах гар утсаараа оролдоод байсан гэтэл Э- байнгын утсаар оролдож байх юм гээд Огийн баруун бөөрний харалдаа 2 удаа цохиж, баруун гарны бугалга хэсэгт, мөр лүү нэг удаа гараараа цохисон. Гэтэл О ах “ёо ёо өвдөж байна ш дээ” гээд зөрүүлээд Эрдэнбатын зүүн гарын булчин луу цохисон. Тэгээд Э- “за за уучлаарай, ажилдаа гаръя” гээд хуруугаа уншуулаад аюулгүй ажиллагааны зааварчилгаа дээр гарын үсэг зураад ажилдаа гарсан.

О ах мужааны туслах ажил хийж байсан. Э- бид хоёрын туслахаар ажилладаг, цутгалтын хэв хашмал угсрах, салгах ажил хийсэн. Энэ ажлыг хийхэд хүч орно. Ажил хийж байхдаа бэртэж гэмтсэн зүйл байхгүй.

...Ажлаа хийж байгаад өдөр нэг цагийн үед хоолондоо ороод 2 цагт ажилдаа ажилдаа гарсан. Тэгээд О ах 40 орчим минут ажлаа хийж байгаад “бие өвдөөд байна гээд Э-аас машиных нь түлхүүрийг авч явахыг харсан. Ингээд орой 19 цагийн үед Дүгэржав гэх манай ажилчин Э- бид 2-ыг дуудаад “ах чинь тэнд татаад байна” гэхээр нь гүйгээд очиход манай ажлынхан түргэн дуудчихсан, одоо ирж байгаа гэсэн. Би О ах руу дөхөж очоод “агаа яасан бэ, юу чинь өвдөөд байна” гэхэд “миний биед битгий хүрээд бай, нүдээр харанхуй оргиод, нурууны хар хөлс цутгаад байна, ахдаа ус аваад ир” гэхэд би явж ус авчирч өгөхөд нэг балгачихаад артиралдаад баруун бөөрнийхөө хэсэгт дараад ёолоод байсан. Тэгээд удалгүй түргэний машин ирээд аваад явсан.  

...2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Э-, О ахыг хүрзний ишээр элэг рүү нь маш хүчтэй цохиход О ах газарт унаад хэсэг хэвтэж байгаад босож ирсэн гэж Мянганбаяр надад хэлсэн. Би тухайн үед ажилдаа яваагүй юм. 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Яармагийн ажлын гадаа ирээд Э- О ахын бөөр, нуруу хэсэгт нь гараараа 2-3 удаа цохисон, мөн ажил эхлэхийн өмнө хуруугаа цагийн бүртгэлийн машинд бүртгүүлсэний дараа машин дээр ирээд дахин нуруу хэсэг рүү нь 2-3 удаа хөлөөрөө өшиглөөд байсан. ...Э- өглөөнөөс эхлээд “О ахыг утсаараа сагс үзлээ” гэх зэргээр хэлээд зодож цохиод яваад байсан юм. Үйлдвэр комбинатын тэнд халтуурын ажил хийхээр хүнтэй уулзсаныхаа дараа ч гэсэн нэрийг нь мэдэхгүй байна, нэг сургуулийн хашаан дотор байхдаа О ах руу чулуу шидсэн. Ингээд О ах “чи яагаад байгаа юм бэ” гэхэд “өө зүгээр үү агаа” гэж ирээд зүүн талынх нь хөлний орчим нэг удаа өшиглөсөн. Энэ үед О “ёо ёо л доо” гэхэд Э- “та чинь тоглоом даахгүй байгаа юм уу” гээд тэвэрч авахдаа аль гараараа цохисоныг нь санахгүй байна, бөөрнийх нь хэсэгт гараараа нэг удаа цохиход О “өвдөж байна ш дээ” гээд уурласан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 36-37х, 38х, 40-43х, 124-125х/,

- гэрч Б.Хонгорын: “...Байрны гадна машинаа тавиад дотогш ороод 2 давхарт гараад тэдний түрээслэн суудаг өрөөнд нь ороход О ганцаараа орон дээр утсаараа оролдоод, цээж хэсгээр нүцгэн, доогуураа саарал өнгийн биеийн тамирын өмдтэй хэвтэж байсан. Би оронгуутаа О ахтай “сайн байна уу” гэж мэндлэхэд О ах “сайн, юу байна” гэсэн.

...Э- Огоос “тамхи байна уу” гэхэд О “тамхи байгаа” гэсэн. Э- “чи тамхи хаанаас авсан юм бэ” гэхэд “урд талын ТҮЦ-нээс авсан” гэж хэлэхэд Э- Ог “та архи уучихсан юм уу” гэхэд “архи биш, нэг том савтай пиво доод давхарын залуутай уусан” гэж хэлсэн. Төгсбаяр халуун тогоонд цай чаначихаад, оймсоо угаана гээд 00-ын өрөө орсон.

Э- Огоос тамхи авахдаа “өдөржингөө гэрт ажилгүй байж хоол хийхгүй яасан юм бэ, та нар надгүй бол явцгүй байгаа биз дээ, өлсөж үхэх гэж байгаа биз дээ” гээд Огийн цээжний зүүн тал руу өшиглөсөн. Би тэр үед хойшоо харж цайнд боов хийгээд идэж байснаа эргээд харахад Э- Огийн гэдэс рүү нь баруун талын нүцгэн хөлөөрөө өшиглөхөд О ах дээшээ ухасхийж босоод гараа далайхад Э- инээгээд хойшоо холдсон. Тэр үед О “өвдөж байна ш дээ, яасан чанга өшиглөдөг юм бэ” гэж байхад Төгсбаяр 00-ын өрөөнөөс гарч ирсэн.

...О ах миний баруун талд сууж байхад Э- Огийн дэргэд ирээд ямар ч шалтгаангүй зүүн талын гуя руу нь баруун хөлөөрөө өшиглөөд хойшоогоо зугтаахаар нь О газраас жижигхэн чулуу аваад шидэхэд Э- “надад алх байгаа шүү” гээд өөдөөс нь алх барин тулж очоод “одоо болъё, болъё, тоглосон шүү” гээд тэврэхдээ зүүн талынх нь бөөр рүү нь гараараа нэг удаа цохисон. ...Э-ын харалдаа хойд талын суудал дээр Төгсбаяр суугаад кино үзээд, ид дундаа орж байхад Э- тоглоод Огийн цээж, хэвлий рүү нь баруун гараараа 2 удаа, мөр хэсэг рүү нь 1 удаа цохисон.

Тэгэхэд О “чи яасан ядаргаатай юм бэ” гээд өөдөөс нь гараа далайгаад цохиход Э- гараараа хаагаад “за за болъё, агаа” гэж уучлалт гуйсан. О ах “чи хүнийг юм үзэж байхад битгий оролдоод хорлоод бай л даа, чи ийм харьцаатай байх юм бол чамтай ажиллах хүн олдохгүй шүү” гэж хэлж байсан. Э-, О нар маргалдаж зодолдоод байх тодорхой шалтгаан байхгүй.

Э- нь ерөнхийдөө Ог их шоглодог, зүгээр байхад нь цохиж шоглох үйлдэл намайг цуг байх хугацаанд цөөнгүй харагдсан. ...Од учирсан гэмтлийг Э- орой нь өшиглөснөөс ч юм уу, аль эсвэл өглөө нь цохисноос ч юм уу авсан байж магадгүй. Э- нь түүнийг шоглох байдлаар нэг удаа хэвлий рүү нь өшиглөж, маргааш өглөө нь хоёр удаа гэдэс рүү нь, нэг удаа мөр рүү нь цохисон. Өөр ямар нэгэн хүнтэй хэрүүл маргаан, зодоон цохион хийгээгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 44-45х, 47-49х/,

- гэрч Б.Гэрэлчулууны: “...Би өнөөдөр УНТЭ-ийн Шуурхай удирдлагын зохицуулалтын байнгын менежерээр ээлжийн ажил гүйцэтгэж байна. Манай эмнэлэгт өнөөдөр 20:28 цагт яаралтай тусламжийн тасагт 103-аар өвчтөн Ганбаатарын О /30 нас, эр/ хүргэгдэн ирсэн. Ирэхдээ биеийн байдал ухаангүй, зүрх зогссон байсан. Эмч нар бүгд ирж сэхээн амьдруулах үйл ажиллагаа хийгээд 20:50 цагт зүрх орж ирсэн. Өмдөндөө өтгөн, шингэнээ тухайн хүн гаргасан байсан. Уг хүнийг хагалгаанд оруулахаар хагалгааны тасагт шилжүүлсэн.

Анх ирэхэд нь газар дээр нь хэвлийд эхо харахад хэвлийдээ шингэнтэй, хатгалт хийхэд шфрицэнд цус орж ирсэн. Тэр хүн барилга дээр ажилладаг, ухаангүй, зүрх зогссон, ямар ч бичиг баримтгүй, шалтгаан тодорхойгүй хэвлийд цус алдалттай байсан учраас бид нар Цагдаагийн байгууллагад хандаж дуудлага мэдээлэл өгсөн юм. Барилгаас унах ч юм уу, зодуулсан, цохиулсан байж магадгүй гэж үзсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 70-71х/,

- гэрч Б.Мянганбаярын: “...5 сар гаргаад Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Мөсөн өргөө” цогцолборын ажлыг хийхээр ирсэн. Энэ ажилд ороод 3-4 хонож байтал О ах манайд ажилд орсон юм. ...Би 6 дугаар сарын 05-ны өдөр ажилдаа ирэхэд Э-, О, Хонгор нар ажилд ирсэн, Төгсбаяр ажилд ирээгүй. Би тэр өдөр ажлаас жаахан хоцроод 9 цаг өнгөрөөгөөд 10 цаг болох гэж байхад очиход Э-, О нар жоотуугаар газар ухаж байсан. Хонгор цаана өөр газарт ажиллаж байсан. Би О, Э- нар дээр очиж цуг газар ухсан.

Гэтэл Э- Ог “яаж жоотуудаад байгаа юм бэ” гээд хөл рүү нь өшиглөхөд О уурлаад “пизда минь, давраад байгаарай” гээд Э-ын хөл рүү нь хүрзний ишээр цохисон. Тэгэхэд Э- “яаая, пизда чинь яаж давраад байгаа гөлөг вэ” гээд хүрзийг нь булааж аваад, ишээр нь Огийн нуруу руу цохиход О цаана нь байсан өөр хүрзээр Э-ын нуруу руу цохисон. Тэгэхэд Э- Ог барьж аваад тэврэхээр нь “зодолдох болов уу” гээд харж байхад “одоо больё” гээд больцгоосон. 

...2019 оны 6 дугаар сарын 06-ны өглөө ажилдаа ирэхэд О ирээгүй, Төгсбаяр, Э- нар ирсэн. ...Ерөнхийдөө бол Э- бид нарыг буруу зүйл хийвэл зодно, дарамтална, зодохдоо маш хүчтэй цохидог, нүүрнээс бусад газар цохидог юм.

2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Э-, О хоёр маргалдахад би тэдний хажууд хамгийн ойр байсан. Бусад хүмүүс алсаас харсан эсэхийг мэдэхгүй. Манай байгууллага 100 гаран ажилчинтай, хэн нь хаана ажиллаж байсныг бол мэдэхгүй.

Анх цагдаагийн ажилтан өндөр бор ах 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр ирж уулзахад би болсон процессийг ярьчихаад байж байхад Э-, Төгсбаяр хоёр “цагдаад юу гэж хэлэв” гэхээр нь “болсон зүйлийг хэлсэн” гэхэд “чи зүгээр бид хоёрыг цусгүй алчихлаа, бараг бариад өгчихлөө, ярих юмаа ярь гээ биз дээ, пизда минь” гээд уурлаад, хийж байсан ажлаа орхиод Төгсбаяртай цуг ажлаас буугаад явсан. Э- нь маш туйлбаргүй зан ааштай, нэг бол уурлаад, нэг бол инээгээд, заримдаа тэнэг юм шиг зан авир гаргадаг. Хүмүүсийг харааж доромжлоод байдаг юм. Мөн Э- нь “гэрт орж ирэхэд О согтуу байсан, нүүр гараа угаагаад, нэг тамхи татсан гэж хэлээрэй, илүү дутуу юм ярих юм бол ална шүү гэж дамжуулаарай” гэхээр нь би тэрийг нь Хонгороод дамжуулж амжаагүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 122-123х/,

- Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 1307 дугаартай:

1. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош:

1/. Хэвлийн битүү гэмтэл: Дэлүүний язрал, хэвлийн хөндийн цусан хураа. Өрц, зүүн бөөр, нойр булчирхайн өөхөн эд дэх цус хуралт. Зүүн 7-10-р хавирганы зөөлөн эд булчинд цус хуралт. Дэлүү авах мэс заслын дараахь байдал.

2. Дотуур цочмог цус алдалт, дотор эрхтэнүүдийн бичил цус эргэлтийн хямрал, цус багадалт, судсан доторх цус түгмэл бүлэгнэх хам шинж.

3. Толгойн хуйхан доорх зүүн зулай, дагзны зүүн хэсгийн цус хуралт, цээжний зүүн тал, баруун бугалга, шуу, баруун, зүүн гуянд цус хуралт, зүүн хөмсөгний гадна дээд хэсэг, зүүн хацрын гадна хэсэгт зулгаралт. Элэгний холимог зангилаат хатуурал.

Дүгнэлт:

1. Талийгаачийн Г.Огийн цогцост хэвлийн битүү гэмтэл, дэлүүний язрал, хэвлийн хөндийн цусан хураа, өрц, зүүн бөөр, нойр булчирхайн өөхөн эд дэх цус хуралт, зүүн 7-10-р хавирганы зөөлөн эд булчинд цус хуралт, толгойн хуйхан доорх зүүн зулай, дагзны зүүн хэсгийн цус хуралт, цээжний зүүн тал, баруун бугалга, шуу, баруун, зүүн гуянд цус хуралт, зүүн хөмсөгний гадна дээд хэсэг, зүүн хацрын гадна хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүснэ.

3. Дээрх гэмтлүүдээс хэвлийн битүү гэмтэл, дэлүүний язрал, хэвлийн хөндийн цусан хураа, өрц, зүүн бөөр, нойр булчирхайн өөхөн эд дэх цус хуралт нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн ХҮНД зэрэгт, зүүн 7-10-р хавирганы зөөлөн эд булчинд цус хуралт, толгойн хуйхан доорх зүүн зулай, дагзны зүүн хэсгийн цус хуралт нь 2.4.1-д зааснаар гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна. Харин бусад биеийн гадна хэсгийн цус хуралт, зулгарал нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Дээрх гэмтлүүд нь талийгаачийг амьд үед үүсчээ. Харин зүүн 3, 4-р хавирганы хугарал нь нас барсны дараа үүссэн байна.

5. Талийгаач нь элэгний хатуурал өвчтэй байна.

6. Талийгаач нь хоёрдугаар бүлгийн цустай байна.

7.8. Талийгаач нь хэвлийн битүү гэмтэл, дэлүүний язралын улмаас цус алдаж нас баржээ.

9. УНТЭ-ийн 11714 дугаартай өвчний түүхэнд тэмдэглэгдсэнээр талийгаач нь 2019 оны 6 сарын 08-ны 08:23 цагт нас баржээ.” гэсэн шинжээчийн дүгнэлт, дүгнэлтэд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1-р хавтас 154-159х/,

- ШШҮХ-ийн бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн давтан шинжилгээний 1012 дугаартай актын:

1. Талийгаач нь элэгний хатуурал өвчтэй байсан нь дэлүү гэмтэхэд нөлөөлөхгүй. УНТЭ-н 11714 тоот өвчний түүхийн 2019.06.07-ны мэс заслын тэмдэглэлд дэлүү 8.0 см задарсан байна гэжээ.

2. Дэлүү задарсан тохиолдолд 48 цагаас дээш амьд байх боломжтой ба цус алдалтын шок-д орох хүртэл тодорхой үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой.

3. Дэлүүний задрал нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4.6. Талийгаачийн цогцост дэлүүний задрал, зүүн бөөр, нойр булчирхайн өөхөн эдийн цус хуралт, зүүн 7-10-р хавирганы булчингийн цус хуралт, зүүн зулай, дагзны зүүн хэсгийн цус хуралт, цээжний зүүн тал, баруун бугалга, шуу, баруун, зүүн гуянд цус хуралт, зүүн хөмсөгний гадна дээд хэсэг, зүүн хацрын гадна хэсэгт зулгаралт гэмтлүүд учирчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн тул олон удаагийн үйлчлэл гэж үзнэ.

5. Дэлүүний задрал нь унах үед болон юманд цохигдох үед үүсэх боломж багатай, өшиглөх, дэвсэх гэх мэт үйлдлийн үед үүсгэгдэх боломжтой.” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 175-178х/,  

- ШШҮХ-ийн бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн давтан шинжилгээний 10 дугаартай актын:

1. 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Цогцост хийсэн шинжилгээ №1307 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

2. Талийгаач Г.Огийн цогцост хэвлийн битүү гэмтэл, дэлүүний язрал, хэвлийн хөндийн цусан хураа, өрц, зүүн бөөр, нойр булчирхайн өөхөн эд дэх цус хуралт гэмтэл учирсан байх ба уг гэмтлийг аваад эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломж багатай.” гэсэн дүгнэлт /хэргийн 2-р хавтас 100-110х/,  

 - шинжээч эмч С.Чулуунсүхийг байцаасан тэмдэглэлд: “...Талийгаач Г.Огийн цогцост хэвлийн битүү гэмтэл, дэлүүний язрал, хэвлийн хөндийн цусан хураа, өрц, зүүн бөөр, нойр булчирхайн өөхөн эд дэх цус хуралт гэмтэл тогтоогдсон. Талийгаач нь хэвлийн битүү гэмтэл, дэлүүний язрал, хэвлийн хөндийн цусан хураа, цус алдаж нас баржээ. Цогцост хийсэн шинжилгээний 1307 тоот дүгнэлтээс харахад дэлүү мэс заслаар авагдсан, дэлүүний хэвлийн хэсэгт мэс заслын оёдол тавигдсан. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 11714 тоот өвчний түүхэнд мэс засал хийгдэх үед дэлүүний гадна хэсэгт 8 см орчим задарсан, тухайн хэсгээс цус алдаж байсныг, дэлүүг мэс заслын аргаар авсан байна. Уг задарсан урагдсан хэмжээгээр цус алдалтын хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй.

Хатуу ирмэгтэй зүйл дээр дэлүүний орчимд маш хүчтэй унасан тохиолдолд уг гэмтэл үүссэн байхыг үгүйсгэхгүй. Өндөрөөс өөрийн биеийн хүчээр унах үед үүсэхгүй. Мөн дэлүүний орчимд цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. 24 цагийн дотор үүссэн байх боломжтой. Гэмтэл авсан даруйгаас эхлэн хүчтэй өвдөлт зовиур илэрнэ. Талийгаач нь тухайн гэмтэл авсан даруйдаа эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан ч амь нас аврагдах боломж багатай. Талийгаач нь элэгний хатуурал өвчтэй байсан нь дэлүү язрах, үхлийн шалтгаанд ямар ч нөлөөгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 130-132х/,

- гэрч Р.Хонгорын эзэмшлийн Samsung Galaxy S6 маркийн гар утсанд үзлэг хийсэн тухай 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Мөрдөгчийн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 197-200х/,

- гэрч Р.Хонгорын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Мөрдөгчийн тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 206-212х/,

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оаас хохирол, төлбөр нэхэмжлэхтэй холбоотой гаргасан хүсэлт, талийгаачийг оршуулахтай холбоотой гарсан гэх зардлын талаарх баримтууд /хэргийн 2-р хавтас 138-154х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээр дурьдсан нотлох баримтуудыг үнэлж, дүгнээд “шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүргийн Прокуророос П.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 заалт болгон хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүгдэгч П.Э нь 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн орой Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Алтан тэвш орон сууны 64 тоот дахь түрээслэн амьдарч байсан гэртээ “өдөржин гэртээ байсайн байж аяга хоол хийгээд тавьсангүй, архи уулаа” гэсэн шалтгаанаар Г.Ог хэвтэж байхад нь түүний хэвлий цээж хэсэгт хөлөөрөө өшиглөсөн, мөн өдрийн маргааш буюу 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Мөсөн өргөө” ХХК-ийн баригдаж буй барилга руу явж байх замдаа машин дотроо “утсаараа байнга оролдлоо” гэж хэвлий, бөөр орчимд нь гараараа цохиж зодсон үйлдэл хийсний улмаас Г.О нь биедээ “...хэвлийн битүү гэмтэл, дэлүүний язрал, хэвлийн хөндийн цусан хураа, өрц, зүүн бөөр, нойр булчирхайн өөхөн эд дэх цус хуралт” бүхий хүнд гэмтэл авч, улмаар 2019 оны 6 сарын 07-ны өдрийн 20 цагийн орчимд учирсан гэмтлийн хүндрэлээс эмнэлгийн яаралтай тусламжаар УКНТЭ-д хүргэгдэн эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байгаад ...хэвлийн битүү гэмтэл, дэлүүний язралын улмаас цус алдаж, 2019 оны 6 сарын 08-ны өдрийн өглөө 08 цаг 23  минутад зүрх нь зогсож нас барсан үйл баримт тогтоогдсон бөгөөд шүүгдэгч П.Эын дээрх үйлдэлд хохирогч Г.Ог алах, түүний амь насыг хохироох гэсэн шууд санаа зорилго агуулаагүй хэдий ч тэрээр үл ялих зүйлээр шалтаглан амь хохирогчийн хэвлий, цээж хэсэгт өшиглөх, бөөр хэвлий хэсэгт нь гараараа цохих зэргээр зодож цохисон үйлдэлдээ шууд санаатай хандаж, уг үйлдлийнх нь улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирч болох үр дагаварт зориуд хүргэсэн, тодруулбал гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулснаас хохирогч нас барсан болох нь нотлогдож тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Хүнийг санаатай алах болон хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах гэмт хэргийн ялгаа нь гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилго, уг зорилгоо хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдлээс учирсан гэмтлийн улмаас хохирогч үхэлд хүрсэн, эсхүл уг гэмтлээс шалтгаалсан эмчилгээ, сувилгаа, бусад байдлаар учирсан хүнд гэмтэлтэй шууд шалтгаант холбоогүй хүндрэл үүсч нас барсан зэргээр тус тус ялгагдана.

 

Шүүгдэгч П.Эын үйлдсэн гэмт хэргийн тухайд, хохирогчийн амь насыг хороох санаа зорилго агуулаагүй хэдий ч хүнд гэмтэл учруулсан үйлдэлдээ санаатай хандсан шүүгдэгчийн гэмт үйлдлийг “хохирогчид хүнд гэмтэл санаатай учруулсаны улмаас хохирогч нас барсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд ... санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн ...хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсаны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зохицуулсан.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оаас амь хохирогчийг оршуулахтай холбоотой гарсан зардал болон сэтгэл санааны хохиролд нийт 70.000.000 төгрөг нэхэмжилснээс хэрэгт баримтаар тогтоогдсон 4.686.000 төгрөгийн хохирлыг шүүх хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 5 дахь хэсэгт заасан журмын дагуу “хохирлыг нөхөн төлөх талаархи” шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд шүүгдэгч П.Эрдэнбат нь гэм хорын хохирлын 4.686.000 /дөрвөн сая зургаан зуун наян зургаан мянга/ төгрөгийг нөхөн төлж барагдуулсан болно.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оаас гаргасан нэхэмжлэлээс үлдэх сэтгэл санааны хохирол болон амь хохирогчийг оршуулахтай холбоотой баримтгүй гарсан зардал гэх 65.314.000 төгрөгийн шаардлагад хамаарах нэхэмжлэлийг  шүүх хэлэлцэхгүй орхиж, мөн хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмын дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч П.Э нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 1-р хавтас 216х/ тогтоогдсон байна.  

 

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн хор уршиг буюу амь хохирогчийн оршуулах ажиллагаатай холбоотой гарсан зардалд нэхэмжилсэн 4.686.000 төгрөгийг нөхөн төлж барагдуулсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчаас шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан санал зэргийг тус тус харгалзан, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч П.Эад 08 /найм/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.  

 

Энэ хэрэгт шүүгдэгч нь 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс сэжигтнээр баривчлагдаж, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагааны явцад шүүгдэгчээр тус тус цагдан хоригдсон нийт 4 /дөрөв/ хоногийг “...баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны ял эдлэх ялд оруулан тооцох” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй. /хэргийн 1-р хавтас 184, 3-р хавтас 15-16х/

 

Энэ хэрэгт шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурьдаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс хэргийн талаар нотолвол зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдлыг хангалттай шалгаж тогтоогоогүй, гэм буруугийн сэдэлт, санаа зорилго, гэмт хэргийг хэн, хэрхэн яаж үйлдсэн болох зэргийг бүрэн шалгаагүй, хэрэгт гэрчээр асуугдсан Р.Хонгор, О.Т нараас мэдүүлэг авахдаа тэдгээрийг дарамталж мэдүүлэг авсан талаар гэрчүүд хэлж, тодорхойлсон, мөн гэрч нарын мэдүүлэг өөр хоорондоо зөрүүтэй зэргээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах талаар санал гаргаж, хэрэгт гэрчээр асуугдсан Р.Хонгор нь Япон Улс руу явахаас өмнө шүүгдэгчийн эгчид бичгээр бичиж өгсөн гэх тодорхойлолт баримтыг шүүхэд гаргасан.

Хэргийн нөхцөлд хэрэгт гэрчээр асуугдсан Р.Хонгор, О.Т нараас мэдүүлэг авахдаа тэдгээрийг дарамталсан, эрүүдэн шүүсэн, нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан шаардлага зөрчсөн талаар хэрэгт үндэслэл бүхий баримт нотолгоо үгүй, тэдгээр гэрчүүд болон шүүгдэгч нараас мөрдөн шалгах ажиллагаанд гарсан гэх дээрх зөрчлийн талаар эрх бүхий этгээдэд гомдол мэдээлэл гаргаж шалгуулсан баримтгүй, нөгөөтэйгүүр Р.Хонгорын үйлдсэн гэх бичгээр гаргасан тодорхойлолт нь эх хувиараа биш, илт хуулбарлаж канондсан хувийг нотариатч гэрчилсэн нь бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлага хангаагүйг баталсан, гэрчилсэн баримт байх тул уг баримтыг шүүх шинжлэн судлаагүй болно. /ЭХХШТХ-ийн 16.6 дугаар зүйл/

Иймт дээрх үндэслэлээр шүүгдэгч П.Эын өмгөөлөгч Б.Манлайжавын гаргасан хэрэгт мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах тухай хүсэлтийг шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэснийг тэмдэглэв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус  удирдлага болгон    

                                                                    ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Прокуророос Ч овогт П-гийн Э-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

 

2. Ч овогт П-гийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсаны улмаас хохирогч нас барсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт зааснаар П.Эад 08 /найм/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.Эад оногдуулсан 08 /найм/ жил 06 /зургаа/  хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Эын цагдан хоригдсон 04 /дөрөв/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан агэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт П.Э нь 4.686.000 /дөрвөн сая зургаан зуун наян зургаан мянга/ төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч овогт Б-ийн О-д /шүүх хуралддааныг завсарлуулсан хугацаанд/ нөхөн төлснийг тэмдэглэж, хохирогчийн нэхэмжлэлээс үлдэх сэтгэл санааны хохирол болон амь хохирогчийг оршуулахтай холбоотой баримтгүй гарсан зардал гэх 65.314.000 төгрөгийн шаардлагыг хэлэлцэхгүй орхисугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О нь амь хохирогчийг оршуулах зардалтай холбоотой болон сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн шаардлагад хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

 

8. Энэ хэрэгт П.Эын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба П.Эад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

10. Ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

11. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг нь түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд П.Эад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               С.БАЗАРХАНД

                                 

                                  ШҮҮГЧИД                                                           Б.БАТБОЛОР

                                                                                                

                                                                                                              Д.АЛТАНЖИГҮҮР