Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 135/шш2017/00009

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 135/2015/00144/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.*******дарь би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: ****** сумын Засаг даргын Тамгын газар /****** сум,****** баг, өөрийн байр, утас: ****** / -ийн хүсэлттэй

*******ыг эрэн сурвалжилж оршин суугаа газрын хаягийг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлт болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* хамтран зээлдэгч ******* нар нь 2012 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Сум хөгжүүлэх сантай зээлийн гэрээ байгуулан 5 000 000 төгрөгийг үйл ажиллагаа өргөтгөх зориулалтаар авсан. Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр дууссан бөгөөд зээлийн төлбөр төлөхийг шаардахад хаяг тодорхой бус байгаа болно. Мөн шүүхэд *******, ******* нарт холбогдуулан зээлийн төлбөр гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч ******* хаягтаа байхгүй гэдгээр нэхэмжлэлийг буцаасан. *******гийн дугаар холбогдож байгаа бөгөөд биднийг ярихад төрөх гээд эмнэлэгт хэвтэж байгаа гэсэн. *******ы ах ******* энэ зээлийг авахад барьцаа болгон ******* 23-****** маркийн машиныг итгэмжлэлээр барьцаалж байсан болно. Эгч *******ы дугаар ******, хамтран зээлдэгч Золзаяагийн дугаар ****** болно. Шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаад хариуцагчийн хаяг тодорхой бус гэсэн болно. Иймд *******ыг эрэн сурвалжилж оршин суугаа газрын хаягийг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

****** сумын ЗДТГ-ын зээлдэгч *******ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоолгох тухай хүсэлт гаргасныг дараах байдлаар шийвэрлэх нь зүйтэй байна.

Зээлдэгч ******* нь хамтран зээлдэгч *******гийн хамт ****** сум, ****** баг, ****** хэсэг, ****** тоотод оршин суух *******ын Батчулууны итгэмжлэлээр түүний эзэмшлийн ******* ******* ******* ****** дугаарын тээврийн хэрэгсэлийг барьцаалан Сум хөгжүүлэх сантай зээлийн гэрээг 2012 оны 05 дугаар сарын 21-ний өдөр байгуулан 5 000 000 төгрөгийг үйл ажиллагаа өргөтгөх зорилгоор авсан байна.

Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр дуусаж зээлийн үлдэгдэл төлбөр 3 995 534 төгрөгийгшаардахаар түүний оршин суугаа газрын шүүхэд болон анхан шатны шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлалд хандахад түүний оршин суугаа газрын хаяг тодорхой бус байна.

Иймд иргэний эрх зүйн маргаанд оролцвол зохих *******ыг эрэн сурвалжилж оршин суугаа газрыг тогтоох үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар  ****** регистрийн дугаартай ****** сум, ****** баг, ****** дугаар хэсэг, ****** тоотод оршин сууж байсан овгийн Лхагвын Болорчулууныг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийн хүсэлт гаргагч ****** сум ЗДТГазартмэдэгдэх /****** сум, ****** баг өөрийн байр ******/-ийг 9 дүгээр тойргийн Тахарын албанд даалгасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар хүсэлт гаргагч нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ