Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 261

 

 

 

 

 

 

 

  

    2020            04           27                                      2020/ШЦТ/261                                 

                                                                                                                      

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ц-гийн Д-т холбогдох эрүүгийн 19100 2471 0199 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Н.Нарангэрэл, шүүгдэгч Ц.Д, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэл нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Батноров суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

- Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Ц-гийн Д- /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Ц.Д нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Натурал текстайл” ХХК-д ахлах нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа “тексийн химийн тусгай зөвшөөрлийн тэмдэгтийн хураамж” гэж 3.532.500 төгрөгийг авч, хувьдаа завшсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Ц.Дын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо надад нэмж ярих зүйл байхгүй. Би өөрийн хийсэн хэрэгтээ харамсаж байна. Би цаашид алдаа дутагдал гаргалгүй ажиллахыг зорьж байгаа. Би өмнөх шийтгэх тогтоолоор шийтгүүлсэн торгох ялаа төлж барагдуулаад явж байгаа.

Одоо би “Эрхэт төмөр” ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байгаа. Миний өмнө нь ажиллаж байсан компани нь миний одоо ажиллаж байгаа компанийн охин компани байгаа юм. Би өмнөх ажлаасаа 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Би мэргэжлийн ёс зүйгүй үйлдэл гаргасандаа харамсаж байна.

Байгууллагад учруулсан хохирол төлбөрийг 2020 оны 02 дугаар сард бүрэн төлж барагдуулсан. Би тухайн мөнгийг хувийн хэрэгцээндээ зарцуулсан. Би мэргэжлээрээ 9 дэх жилдээ ажиллаж байгаа.” гэсэн мэдүүлэг, 

 

Эрүүгийн 19100 2471 0199 дугаартай хэргээс:

 

1. Хохирогч “Натурал текстайл групп” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Би 2018 оны 4 сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Номин Юнайтед төвийн 3 давхарт байрлах “Натурал Текстайл групп” ХХК-д хүний нөөцийн менежерээр ажилд ороод одоог хүртэл ажиллаж байгаа юм. Тус компани үйлдвэрлэл худалдааны чиглэлийн компани бөгөөд малын гаралтай түүхий эдээр бэлэн бүтээгдэхүүн буюу хивс, ноос ноолууран хувцас эдлэл зэрэг бүтээгдэхүүн хийж үйлдвэрлэж худалдаалдаг юм. Манай компанид 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүртэл нягтлан бодогч, ахлах нягтлан бодогчоор ажилласан Ц.Д нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Номин Юнайтед дэлгүүрийн манай бүтээгдэхүүнийг худалдаалдаг салбар дэлгүүрийн касснаас 3.532.500 төгрөгийг зарлагадаж авсан бөгөөд уг үйлдлийнхээ гүйлгээний утгыг “Эрдэнэт текс” компанийн химийн бодисын тусгай зөвшөөрлийн тэмдэгтийн хураамж /бэлэн байлгах шаардлагатай буюу тушаагдахгүй бол буцаах/ гэх утгатайгаар зарлагын ордерийг өөрөө шивж бичсэн байна. Мөн 2019 оны 4 сарын 29-ний өдөр компанийн Голомт банкин дахь 4005016385 дугаартай данснаас өөрийн Голомт банкны 4705014191 дугаартай данс руу шилжүүлэн авч завшсан бөгөөд тухайн үед Ц.Д гүйцэтгэх захирал О.М- гэх хүнд өөрийнхөө хувийн эргэн төлөлтийг төлөх гэсэн юм, банк хооронд болохоор хугацаа алдаад байна. Алданги тооцох учраас 5.0 сая төгрөг шилжүүлж өгөөч” гэж хэлээд шилжүүлүүлж авсан. Тэгээд дээрх 2 удаагийн үйлдлээр авсан мөнгөө одоо хүртэл өгөөгүй. Ц.Д бол өөрөө хүлээн зөвшөөрөөд, өгнө гэж хэлдэг. Энэ талаар тайлбар бичиг хийсэн байгаа.

Ц.Д мөнгө гаргах үед О.М-аас зөвшөөрөл авч байж гаргах ёстой, ахлах нягтлан бодогч нь өөрөө 100.000 төгрөг хүртэл кассын зардал нэг удаа хийх эрхтэй бөгөөд бусад буюу түүнээс дээш дүнтэй мөнгийг захирлын зөвшөөрлөөр гаргадаг. Түүнд захирал О.М- хяналт тавьдаг. Баримтууд нь эх хувиараа байгаа учир манай байгууллагын зүгээс аудитын дүгнэлт гаргуулах шаардлагагүй гэж үзэж байгаа.” гэсэн мэдүүлэг /хэргийн 23х, 25-26х/,

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.М-ын гэрчээр өгсөн:

“...2019  оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Ц.Д надаас 2 цагийн хугацаатай 5.0 сая төгрөг түр зээлээч, Голомт банкнаас Голомт банкны данс руу яаралтай гүйлгээ хийх шаардлагатай байна. Миний дансанд байгаа мөнгө өөр банкинд байгаа юм гэж гуйгаад байхаар нь 5.0 сая төгрөгийг Голомт банкны данс руу шилжүүлэн өгсөн юм. Тэгээд би мөнгөө буцаагаад хийсэн байх гэж бодоод, шалгахгүй явж байгаад Ц.Дыг халагдах тойрох хуудас зуруулах үед хийгээгүй талаар мэдсэн.

2018 оны 12 сарын 28-ны өдөр компанийн касснаас миний зөвшөөрөлгүй миний нэр дээр гарын үсэг зураад, өөрөө хүлээн аваад кассын нярав Урангуагаас аваад, буцааж хийгээгүй байсныг нь мэдсэн. Ц.Д нь 3.532.500 төгрөгийг байгууллагын дансанд буцааж хийхгүй, ханшийн зардалд тусгаж өөрийн үйлдлийг нуух гэж байсан. Үүн дээр санхүүгийн аудит хийх шаардлагагүй. Аудит гэдэг нь тодорхой хугацааны турш олон дахин давтагдсан санхүүгийн гүйлгээнүүдийн эцсийн үр дүнг хэлдэг. Иймд аудитын дүгнэлт гаргуулах шаардлагагүй бөгөөд Ц.Д нь мөнгө авсан баримт байгаа ба мөнгө буцаан хийсэн баримт байхгүй байна.

Байгууллагын дотоод журмаар Ц.Д нь 100.000 төгрөгнөөс доош үнийн дүн дээр захирлыг орлон гарын үсэг зурах эрхтэй байдаг. Би 2 цагийн дараа хийнэ гэсэн болохоор нь байгууллагын мөнгөнөөс итгээд өгсөн юм. Түүнээс зээлсэн асуудал бол байхгүй, миний итгэлийг далимдуулан хуурч авсан байна.

Ц.Д нь 5.0 сая төгрөг, мөн 3.532.500 төгрөгийг барагдуулах юм бол ямар нэгэн гомдол санал байхгүй. 15.000 ам долларын асуудлаар Орхон аймгийн шүүхээр орж манай 15.000 ам доллларыг төлж барагдуулсан байгаа.” гэсэн мэдүүлэг /хэргийн 35-36х/,

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.Урангуагийн гэрчээр өгсөн:

“...2018 оны 12 сарын 28-ны өдөр захирал Мөнхцацрал байхгүй байсан бөгөөд ахлах нягтлан бодогч Ц.Д нь яаралтай тексийн химийн тусгай зөвшөөрлийн тэмдэгтийн хураамж бэлнээр авах шаардлагатай байна гээд гарын үсэг зураад, бэлнээр хүлээн авсан. Би захирлын гарын үсэг байхгүй гэж хэлэхэд яаралтай тушаах хэрэгтэй, тушаахгүй бол буцаагаад төлнө гэж хэлээд авсан. Тэгээд буцааж төлөөгүй.

Тексийн тусгай зөвшөөрөл гэж юу гэдгийг би мэдэхгүй байна. Дайчинбаатар надад хэлэхдээ “тексийн тусгай зөвшөөрлийн мөнгө бэлэн байх хэрэгтэй” гээд авсан. Дотоод журмаар захирлын гарын үсэг байхгүй бол мөнгө гаргаж болохгүй байсан боловч захирал байхгүй байсан болохоор Дайчинбаатар “яаралтай, би захиралд хэлчихнэ” гээд авсан. Тэгээд удаагүй Дайчинбаатар ажлаас гарсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 37-38х/,

 

4. 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Ц.Д “Натурал текстайл групп” ХХК-тай байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ” болон “Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ” баримтууд /хэргийн 09-11х, 12х/,

 

5. “Натурал текстайл групп” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалын хуулбар баримт /хэргийн 15х/,

 

6. “Натурал текстайл групп” ХХК-ийн кассын зарлагын ордер, санхүүгийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 17х, 18-19х/,

 

7. Хохирогч “Натурал текстайл групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.М-ын гарын үсэг бүхий “...Дайчинбаатар нь тус компанид учруулсан хохирлын 8.532.500 төгрөгийг бүрэн  нөхөн төлсөн, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй.” гэсэн Хан-Уул дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст бичгээр гаргасан хүсэлт, хавсаргах төлбөрийн баримтууд /хэргийн 82-85х/,

 

8. Яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын 2020 оны 3 сарын 27-ны өдрийн 09 дугаартай тогтоол /хэргийн 69х/

 

9. Шүүгдэгч Ц.Дын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн:

“...Би яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцлаа. Би хохирлоо барагдуулах болно, тухайн үед залилан мэхлэх санаа зорилго байгаагүй. Тексийн тусгай зөвшөөрлийн тэмдэгтийн хураамжийн мөнгийг буцаагаад тушаасан байх ёстой. Одоо сайн хэлж мэдэхгүй байна. Би учруулсан хохирлоо барагдуулах болно.” гэсэн мэдүүлэг /хэргийн 46х/ болон түүний хувийн байдалтай холбоотой урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 47х/, мөн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 51х/, Дайчинбаатарын Сондор, Дайчинбаатарын Сартуул нарын төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 56-57х/, Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 31 дугаар шийтгэх тогтоол /хэргийн 60-62х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж дүгнэсэн болно.  

 

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд зохих журмын дагуу шалгагдан тогтоогдсон ба хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ЭХХШТХ-ийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6-д заасан журамд үндэслэн Ц.Д нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан тул шүүх урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар хүсэлтийг хүлээн авч ханган, шүүгдэгчид холбогдох эрүүгийн 1910 02471 0199 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэж шийдвэрлэсэн болно.  

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Ц.Д нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Натурал текстайл” ХХК-д ахлах нягтлан бодогчоор ажиллаж байхдаа “яаралтай тексийн химийн тусгай зөвшөөрлийн тэмдэгтийн хураамж бэлнээр авах шаардлагатай байна, би захиралд өөрөө хэлчихнэ” гэж тус компанийн кассын ажилтнаас 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 3.532.500 төгрөгийг бэлнээр авч, кассын зарлагын ордер 44 дугаарт “тексийн химийн тусгай зөвшөөрлийн тэмдэгтийн хураамж /бэлэн байлгах шаардлагатай буюу тушаагдаагүй бол буцаах/” гэсэн шивэлт хийсэн, байгууллагын цахим санхүүгийн программд 2018/12/31/-ний өдрөөр НББОУС-8 гэж “3.532.500 төгрөгийг хаасан” бүртгэл хөтөлж, албан тушаалын байдлаа ашиглан хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн: 

- хохирогч “Натурал текстайл групп” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2018 оны 4 сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Номин Юнайтед төвийн 3 давхарт байрлах “Натурал Текстайл групп” ХХК-д хүний нөөцийн менежерээр ажилд ороод одоог хүртэл ажиллаж байгаа юм. Тус компани үйлдвэрлэл худалдааны чиглэлийн компани бөгөөд малын гаралтай түүхий эдээр бэлэн бүтээгдэхүүн буюу хивс, ноос ноолууран хувцас эдлэл зэрэг бүтээгдэхүүн хийж үйлдвэрлэж худалдаалдаг юм. Манай компанид 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүртэл нягтлан бодогч, ахлах нягтлан бодогчоор ажилласан Ц.Д нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Номин Юнайтед дэлгүүрийн манай бүтээгдэхүүнийг худалдаалдаг салбар дэлгүүрийн касснаас 3.532.500 төгрөгийг зарлагдаж авсан бөгөөд уг үйлдлийнхээ гүйлгээний утгыг “Эрдэнэт текс” компанийн химийн бодисын тусгай зөвшөөрлийн тэмдэгтийн хураамж /бэлэн байлгах шаардлагатай буюу тушаагдахгүй бол буцаах/ гэх утгатайгаар зарлагын ордерийг өөрөө шивж бичин авсан байсан. ...Ц.Д мөнгө гаргах үед О.М-аас зөвшөөрөл авч байж гаргах ёстой, ахлах нягтлан бодогч нь өөрөө 100.000 төгрөг хүртэл кассын зардал нэг удаа хийх эрхтэй бөгөөд бусад буюу түүнээс дээш дүнтэй мөнгийг захирлын зөвшөөрлөөр гаргадаг. Түүнд захирал О.М- хяналт тавьдаг. Баримтууд нь эх хувиараа байгаа учир манай байгууллагын зүгээс аудитын дүгнэлт гаргуулах шаардлагагүй гэж үзэж байгаа.” гэсэн мэдүүлэг /хэргийн 23х, 25-26х/,

- гэрч О.М-ын: “...Ц.Д нь ...2018 оны 12 сарын 28-ны өдөр компанийн касснаас миний зөвшөөрөлгүй, миний нэр дээр гарын үсэг зураад, өөрөө кассын нярав Урангуагаас аваад, буцааж хийгээгүй байсныг нь мэдсэн. Ц.Д нь 3.532.500 төгрөгийг байгууллагын дансанд буцааж хийхгүй, ханшийн зардалд тусгаж өөрийн үйлдлийг нуух гэж байсан. Үүн дээр санхүүгийн аудит хийх шаардлагагүй. Аудит гэдэг нь тодорхой хугацааны турш олон дахин давтагдсан санхүүгийн гүйлгээнүүдийн эцсийн үр дүнг хэлдэг. Иймд аудитын дүгнэлт гаргуулах шаардлагагүй бөгөөд Ц.Д нь мөнгө авсан баримт байгаа ба мөнгө буцаан хийсэн баримт байхгүй байна. Байгууллагын дотоод журмаар Ц.Д нь 100.000 төгрөгнөөс доош үнийн дүн дээр захирлыг орлон гарын үсэг зурах эрхтэй байдаг. Ц.Д нь ...3.532.500 төгрөгийг барагдуулах юм бол ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 35-36х/,

- гэрч А.Урангуагийн: “...2018 оны 12 сарын 28-ны өдөр захирал Мөнхцацрал байхгүй байсан бөгөөд ахлах нягтлан бодогч Ц.Д нь “яаралтай тексийн химийн тусгай зөвшөөрлийн тэмдэгтийн хураамж бэлнээр авах шаардлагатай байна” гээд гарын үсэг зураад, бэлнээр хүлээн авсан. Би захирлын гарын үсэг байхгүй гэж хэлэхэд “яаралтай тушаах хэрэгтэй, тушаахгүй бол буцаагаад төлнө” гэж хэлээд авсан. Тэгээд буцааж төлөөгүй. Тексийн тусгай зөвшөөрөл гэж юу гэдгийг би мэдэхгүй байна. Дайчинбаатар надад хэлэхдээ “тексийн тусгай зөвшөөрлийн мөнгө бэлэн байх хэрэгтэй” гээд авсан. Дотоод журмаар захирлын гарын үсэг байхгүй бол мөнгө гаргаж болохгүй байсан боловч захирал байхгүй байсан болохоор Дайчинбаатар “яаралтай, би захиралд хэлчихнэ.” гээд авсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 37-38х/,

- 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Ц.Дын “Натурал текстайл групп” ХХК-тай байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”, “Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ” баримтууд /хэргийн 09-11х, 12х/,

- “Натурал текстайл групп” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалын хуулбар баримт /хэргийн 15х/,

- хохирогч “Натурал текстайл групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.М-ын гарын үсэг бүхий “...Дайчинбаатар нь тус компанид учруулсан хохирлын 8.532.500 төгрөгийг бүрэн  нөхөн төлсөн, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй.” гэсэн Хан-Уул дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст бичгээр гаргасан хүсэлт, хавсаргах төлбөрийн баримтууд /хэргийн 82-85х/,

- яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын 2020 оны 03 сарын 27-ны өдрийн 09 дугаартай тогтоол /хэргийн 69х/ болон шүүгдэгч Ц.Дын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хэргийн 46, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд хууль, гэрээ, хэлцлийн үндсэн дээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшихыг хөрөнгө завших гэмт хэргийн энгийн бүрэлдэхүүнээр тодорхойлж, харин энэ гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн тохиолдолд хүндрүүлж эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчлан тогтоожээ.

Ц.Д нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Натурал текстайл групп” ХХК-д ахлах нягтлан бодогчоор ажиллаж байхдаа “яаралтай тексийн химийн тусгай зөвшөөрлийн тэмдэгтийн хураамж бэлнээр авах шаардлагатай байна, би захиралд өөрөө хэлчихнэ” гэж тус компанийн кассын ажилтнаас 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 3.532.500 төгрөгийг бэлнээр хүлээн авч, кассын зарлагын ордер 44 дугаарт “тексийн химийн тусгай зөвшөөрлийн тэмдэгтийн хураамж /бэлэн байлгах шаардлагатай буюу тушаагдаагүй бол буцаах/” гэсэн шивэлт хийсэн ба уг мөнгийг зориулалтын дагуу ашиглаагүй, байгууллагын цахим санхүүгийн программд 2018/12/31/-ний өдрөөр НББОУС-8 гэж “3.532.500 төгрөгийг хаасан” гэсэн бүртгэл хөтөлж, мөнгийг өөртөө ашиглаж завшсан гэмт үйлдэл нь хөрөнгө завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгчийн хувьд хөрөнгө завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэх хүндрүүлэх шинжийг хүлээн зөвшөөрч, гэм буруу болон хэргийн зүйлчлэлд маргаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 3.532.500 төгрөгийг хохирогч “Натурал текстайл групп” ХХК-д нөхөн төлж барагдуулсан нь тус компанийн гүйцэтгэх захирал О.М-ын гарын үсэг бүхий “...Дайчинбаатар нь тус компанид учруулсан хохирлын 8.532.500 төгрөгийг бүрэн  нөхөн төлсөн, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн Хан-Уул дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст бичгээр гаргасан хүсэлт, хавсаргах төлбөрийн баримтууд /хэргийн 82-85х/, шүүгдэгчийн мэдүүлэг баримтаар /шүүх хуралдааны  тэмдэглэл/ тогтоогдсон.

Прокуророос шүүгдэгчийн дээрх гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “албан тушаалын байдлаа ашиглан хөрөнгө завших” гэмт хэргээр зүйлчилж ирүүлсэн хуулийн үндэслэл бүхий, хэргийн талаар нотлогдвол зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоосон байна.  

Иймд шүүгдэгч Ц.Дыг “албан тушаалын байдлаа ашиглан хөрөнгө завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Шүүх, шүүгдэгч Ц.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар тус тус маргаагүй, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан 3.532.500 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирлыг нөхөн төлж, “Натурал текстайл групп” ХХК-ийг хохиролгүй болгосон зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзэв.  

Шүүгдэгч Ц.Д нь Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн ба уг ялаас 280.000 төгрөгийг төлж, 9.720.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 4 сарын 10-ны өдрийн 3/13291 дугаартай албан бичиг баримтаар тогтоогджээ. /хэргийн 47х, 56-57х, 118х/

Шүүх, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх  шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн гэм  буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасныг баримтлан Ц.Дт 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Ц.Дт энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор буюу Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан  10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаас эдлээгүй үлдсэн 9.720.000 төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг нийт 19.720.000 төгрөгөөр торгох ял гэж тогтоож, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн биелүүлэх хугацаа тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв. 

Энэ хэрэгт Ц.Д нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч “Натурал текстиль групп” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдаж шийдвэрлэв.     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                              

 

                                                       ТОГТООХ нь:

 

1. Б овогт Ц-гийн Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Ц.Дыг 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Ц.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял дээр өмнөх буюу Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаас эдлээгүй үлдсэн 9.720.000 төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг нийт 19.720.000 төгрөгийн торгох ял гэж тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ц.Д нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 03 /жилийн/ хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтанд мэдэгдэж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Энэ хэрэгт Ц.Д нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч “Натурал текстиль групп” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь “хохирол нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ц.Дт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 С.БАЗАРХАНД