Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 264

 

 

 

 

 

 

 

  

    2020            04           28                                        2020/ШЦТ/264                                 

                                                                                                                      

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч овогт Х-гийн О-т холбогдох эрүүгийн 19100 2813 0003 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: улсын яллагч Г.Эсэн, шүүгдэгч Х.О, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Г, өмгөөлөгч Б.Батаа, дохионы хэлний хэлмэрч Б.Саранчимэг нарыг оролцуулан нарийн бичгийн дарга Н.Өсөхжаргал шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ах, эгч нарын хамт амьдрах, хххх тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 02 сарын 16-ны өдрийн 82 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 01 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн,

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 11 сарын 25-ны өдрийн 573 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 02 жил 01 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 01 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,

- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 5 сарын 16-ны өдрийн 604 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 02 жил 02 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 11 сарын 25-ны өдрийн 573 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 02 жил 01 сарын хугацаагаар хорих ялын зарим болох 01 сарын хорих ялыг нэмж нэгтгэн 02 жил 03 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн ба Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн “Ялаас өршөөн хэлтрүүлэх хасах” тухай 2015 оны 11 сарын 05-ны өдрийн 445 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхын ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 02 жил 02 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 03 сар 05 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 03 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 7 сарын 04-ний өдрийн 244 дугаар “Ялыг дүйцүүлэн хасах тухай” шүүгчийн захирамжаар Х.Оын биечлэн эдлэх хорих ялыг 01 жил 08 сар 24 хоногоор тогтоож, хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосныг биечлэн эдэлж, 2018 оны 12 сарын 03-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Ч овогт Х-гийн О- /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Х.О нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аварга” дээд сургуулийн фитнесс заалны хувцас солих өрөөний шүүгээнд байсан иргэн Х.Х-ын ягаан өнгийн Айфоне-7 плас загварын гар утас, бэлэн түрийвчтэй эд зүйл, бэлэн 20.000 төгрөг зэрэг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 770.000 төгрөгийн хохирол учруулсан,

- Мөн 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кинг тауер” хотхоны 123 дугаар байрны 02-01 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Кидс” англи хэлний сургалтын төвөөс БНХАУ-ын иргэн Ш Ш Ф-ийн цүнхтэй мөнгөн бугуйвч, 280.000 төгрөг, 1000 юань, 48 ам доллар зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Х.Оын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Уучлаарай, би дахиж хулгай хийхгүй. Хоёр удаа хулгайн гэмт хэрэг үйлдсэн, үүнийгээ хүлээн зөвшөөрч байна. Би хоол идмээр санагдаад утас хулгайлсан. Миний буруу, би ичиж байна. Би хулгайлж авсан гар утасны кодыг нь тайлуулаад гэртээ авч ирсэн. Харин мөнгийг нь хувийн хэрэгцээндээ үрсэн. Хятад Улсын иргэний мөнгийг нь солиулаад, мөнгөн бугуйвчийг нь зарчихсан. Энэ мөнгөөрөө Сэлэнгэ аймаг руу яваад, замдаа хэрэглээд дуусгасан. Хулгай хийсэн талаараа ар гэрийхэндээ хэлээгүй байсан.” гэсэн мэдүүлэг,

 

2. Шүүгдэгч Х.Оын хууль ёсны төлөөлөгч Д.Гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би энэ хүүхдийг 5 настай байхаас нь харж хандаж байгаа юм. Намайг гадаадад эхнэр, хүүхэдтэйгээ яваад ирэх үед ээж нь нас барсан байсан. Би тэрнээс хойш харж хандаж байгаа. 2018 онд Зүүн хараагийн шоронгоос суллагдаж гарах үед очиж аваад, гэртээ байлгадаг. Манай гэрт миний үеэл дүү нартай, бид хамтдаа зургуулаа амьдардаг. О нь миний үгэнд их сайн ордог, өөрөө гадуур яваад ажил олж хийсэн байсан. Саяхан “Шөлөндөө” хоолны газарт угаагчаар ажилд орсон байсан. Өнөөдөр шүүх хуралтай гээд ажлаас нь чөлөө аваад ирсэн. Цаашид хараа хяналтаа улам сайжруулж, хяналт тавьж байх болно.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 19100 2813 0003 дугаартай хэргээс:

 

Нэг. Хохирогч Х.Х-ын эд зүйлсийг нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэх үйлдэлтэй холбоотой:

 

1.1. Хэрэг гарсан өдрийн “Аварга” дээд сургуулийн фитнесс заалны хяналтын камерийн бичлэг бүхий дискинд үзлэг хийсэн тэмдэглэл, дуу дүрсний бичлэг бүхий 1 ш дискийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан мөрдөгчийн тогтоол /хэргийн 14-16х, 17х/,

 

1.2. Эд зүйл түр хураан авч, хохирогч Х.Х-ад Iphone 7 plus маркийн гар утсыг хүлээлгэн өгсөн тухай 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Мөрдөгчийн тэмдэглэл /хэргийн 19-20х/,

 

1.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.Х-ын хохирогчоор өгсөн:

“...2019 оны 12 сарын 02-ны өдөр 19 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аварга” дээд сургуулийн фитнес зааланд бэлтгэл хийж байхдаа хувцас сольдог өрөөнд Iphone 7plus маркийн, улаан өнгийн гар утсаа алдсан. Уг утсыг би 2018 онд таньдаг хүнээс 1.000.000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо 750.000 төгрөгөөр үнэлж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 23х/,

 

1.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Болдтулгын гэрчээр өгсөн:

“...Би “Аварга” дээд сургуульд суралцдаг, хажуугаар нь фитнес заалыг нь хариуцаж ажиллуулдаг юм. 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 18 цагийн үед ажил дээр буюу коридорт явж байхад нэг үл таних сэжигтэй хүн фитнес заалын хувцасны өрөөнөөс гарч ирсэн. Тэр үед би “ямар учиртай хүн энд яваад байна вэ” гэхэд огт дуугаралгүй гараад явсан. Тэгээд удалгүй хувцас солих өрөөнөөс манайд бэлтгэл хийдэг Х.Х- гэх залуугийн Iphone7 plus маркийн гар утас хулгайд алдсан гэж сонссон.

Тэгээд би хяналтын камерийн бичлэг шүүж үзэхэд хувцас солих өрөө рүү гадны хүн гэвэл надтай зөрсөн 20-25 орчим насны, махлагдуу, хар бараан өнгийн куртик, хар өмд, бараан өнгийн гутал, цайвар өнгийн цамцтай, хар араамтай нүдний шил зүүсэн эрэгтэй хүн байсан. Би тэр залууг сайн санаж байна, дахиж харвал танина.” гэсэн мэдүүлэг /хэргийн 27х/,

 

1.5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Гийн гэрчээр өгсөн:

“...2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 15 цагийн үед Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Газарчин 01-41 тоот гэртээ байж байх үед миний 99278041 дугаарын утас руу 99196131 дугаарын утаснаас залгаад “Цагдаагаас ярьж байна, танай дүү О хулгайн гэмт хэрэгт холбогдсон байна, одоо гэртээ байна уу, яваад очъё” гэж хэлээд, хэсэг хугацааны дараа энгийн хувцастай хоёр цагдаа ирж бичиг баримтаа үзүүлсэн. Би юу болсон талаар асуухад “ягаан шаргал өнгийн Iphone 7 plus маркийн гар утас хулгайд алдагдсан, танай дүү О хулгай хийсэн байна” гэж хэлсэн.

Тэгэхээр нь би дүү Оын хувцас хунарыг үзэхэд ягаан шаргал өнгийн Iphone 7 plus маркийн гар утас гарч ирэхээр нь цагдаад өгсөн. Манай дүү О нь яриа, сонсголын бэрхшээлтэй учир энгийн хүнтэй ойлголцох боломжгүй, харин би ойлголцож чадна. Би түүнээс дохио зангаагаар асууж тодруулахад 2019 оны 12 сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Аварга дээд сургуулиас уг гар утсыг хулгайлан авсан талаар надад хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 29х/,

 

1.6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Номингийн гэрчээр өгсөн:

“...2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 15 цагийн үед Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Газарчин 01-41 тоот гэртээ байж байхад манай ах Гангэрэлтэй цагдаагаас хүмүүс ярьж байсан. Би юу болсон талаар асуухад “О хулгайн гэмт хэрэгт холбогдсон байна, цагдаагийн хүмүүс ирж байна” гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа энгийн хувцастай, хоёр цагдаа орж ирэн бичиг баримтаа үзүүлсэн.

Тэр үед Гангэрэл ах юу болсон талаар асуухад “ягаан шаргал өнгийн Iphone 7 plus маркийн гар утас хулгайд алдагдсан” гэхээр нь ах бид хоёр Оын хувцас хунарыг үзэхэд гар утас цүнхнээс нь гарч ирсэн. Тэгээд ах бид хоёр уг утсыг цагдаад өгсөн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 34х/,

 

1.7. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Х-727 дугаартай:

“...Iphone 7 plus гар утас зах зээлийн дундаж үнэ 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөг” гэж тогтоосон үнэлгээний тайлан дүгнэлт /хэргийн 44-46х/,

 

Хоёр. Хохирогч Ш Ш Ф-ий эд зүйлсийг нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэх үйлдэлтэй холбоотой:

 

2.1. Эрүүгийн 19100 2024 0052 дугаартай хэргийг эрүүгийн 19100 2813 0003 дугаартай хэрэгт нэгтгэсэн тухай 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 14 дугаар Прокурорын тогтоол /хэргийн 87-88х/,

 

2.2. Хэрэг гарсан өдрийн “Кидс” англи хэлний хяналтын камерийн бичлэг бүхий дискинд үзлэг хийсэн тэмдэглэл, дуу дүрсний бичлэг бүхий 2 ш дискийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан мөрдөгчийн тогтоол /хэргийн 104-106х, 107-108х/,

 

2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ш Ш Ф-ий хохирогчоор өгсөн:

“...2019 оны 8 дугаар сарын 23-ны орой 17 цаг 20 минутын үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Кинг тауер хотхоны 123 дугаар байранд байрлах өөрийн Кидс англи хэлний сургалтын төвөөс цүнхтэй бэлэн мөнгө, бичиг баримт, эд зүйл хулгайд алдсан байсан. Би мөнгө, мөнгөн бугуйвчаа алдсан. Цүнхтэй бичиг баримт, эд зүйлээ 123 дугаар байрны 8 дугаар давхараас олсон. Тэгэхээр би 280.000 монгол төгрөг, 1.000 юань, 48 ам доллар, мөнгөн бугуйвчаа алдсан. Мөнгөн бугуйвчийг 1.000 ам доллараар манай охин худалдаж авч, надад бэлэглэж байсан.

Манай байгууллага дотор хяналтын камер бол байхгүй, харин Кинг тауэрийн хамгаалалтын хяналтын камер байгаа бөгөөд бичлэг дээр нэг залуу аваад явж байгаа харагдсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 126х/,

 

2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Цэцэгмаагийн гэрчээр өгсөн:

“...Би Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Урт цагаан дээр үнэт эдлэл зардаг. 2-3 сарын өмнө байх, хэлгүй залуу ирж “зарна” гэхээр нь бугуйвчийг 30.000 төгрөгөөр авсан. Тухайн үед би хулгайн бугуйвч гэдгийг нь мэдээгүй, анзаараагүй юм. Мөнгөний хэрэг гарсан байх гэж бодоод худалдаж авсан юм. Одоо тэр бугуйвч нь надад байхгүй, би 35.000 төгрөгөөр бусдад зарсан, яг ямар хүнд зарсанаа одоо мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 128х/,

 

2.5. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Х-426 дугаартай:

“...1.000 ам доллараар авсан гэх баримт байхгүй, хийц, орц, грамм, материал нь тодорхойгүй бугуйвчийг үнэлэх боломжгүй байна” гэсэн хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлан дүгнэлт /хэргийн 138-140х/,

 

2.6. Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 50 дугаартай:

1. Х.О нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Х.О нь сэтгэцийн эмчийн хяналтанд байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна.

2. Х.Оын удамд сэтгэцийн эмгэгтэй хүн байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна

3. Х.О нь дохионы хэлмэрчийн тусламжтайгаар дохио зангаар мэдүүлэг өгөх чадвартай байна. Х.О нь хэрэг хариуцах чадвартай байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 48-49х/,

7. Шүүгдэгч Х.Оын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл баримтууд, хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 109-113х/,

 

8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.Оын гэрч, яллагдагчаар өгсөн:

“...2019 оны 8 сарын 23-ны орой цагаа сайн мэдэхгүй байна, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах өндөр барилга руу орсон. Тэгээд 1 давхарт сургалт ордог танхим байсан ба нэг эмэгтэй хүн компьютерийн ард сууж байсан. Тэгээд зөндөө олон хүнгүй өрөөнүүд байсан, нэг өрөөнд байх ширээн дээр нь байсан хар өнгийн нарийхан оосортой үүргэвч байсныг нь аваад буцаад цахилгаан шатанд суугаад үүргэвчин дотор байсан цагаан металл эмэгтэй хүний бугуйвч, 28.000 төгрөг, мөн 400 хятад юань, мөн 20 ам доллар байсан. Би уг зүйлүүдийг нь аваад, цүнхээ 8 давхарын цонхны тавцан дээр тавиад доошоо цахилгаан шатаараа буугаад гараад явсан.

Улаанбаатар Их дэлгүүрийн Хаан банкинд очиж 400 юанаа 380 төгрөгөөр солиулахад 152.000 төгрөг болсон. 20 ам доллараа 2670 төгрөгөөр солиулаад 53.700 төгрөг болсон. Тэгээд эмэгтэй хүний бугуйвчийг нь Мөнгөн завъяагийн хавьцаа автобусны буудалны ойролцоо алт мөнгөний дэлгүүр дотор явж байсан нүдний шилтэй эмэгтэйд 40.000 төгрөгөөр зарсан.

Түүнээс хойш 2019 оны 12 сарын 02-ны орой Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Аварга” дээд сургуулийн фитнесс зааланд бэлтгэл хийж байсан хүмүүсийн хувцас солих өрөөнд байсан цүнхнээс Iphone 7 plus маркийн гар утас, мөн хар өнгийн түрүүвчийг нь авсан. Түрүүвчин дотор 20.000 төгрөг байсан. Тэгээд мөнгийг нь аваад түрүүвчийг нь автобусны буудал дээрх хогийн саванд хаясан. Миний гэдэс өлсөөд хулгай хийсэн, өөр ямар нэгэн зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 40-41х, 58х, 131-132х, 146-147х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэрч Д.Г /хэргийн 31-32х/, гэрч Ч.Бадрах /хэргийн 35х/ нарын мэдүүлэг, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хрэгийн 64х/, Х.Оын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 69х/ баримт, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 5 сарын 16-ны өдрийн 604 дугаар шийтгэх тогтоол, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолуудын хуулбар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 сарын 05-ны өдрийн 445 дугаар шүүгчийн “Ялаас өршөөн хэлтрүүлэх тухай” захирамж, Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 244 дугаар шүүгчийн “Ялыг дүйцүүлэн хасах тухай” захирамж /хэргийн 71-72х, 73х, 74-77х, 77-78х/, суллагдсан хүмүүст олгодог засрал хүмүүжлийн тухай тодорхойлолт /хэргийн 78-79х/ баримтууд, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хэргийн 81х/, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 85-86х/ баримт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үнэлсэн ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байна.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Х.Оын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.  

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт: 

 

Шүүгдэгч Х.О нь 2019 оны 12 сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аварга” дээд сургуулийн фитнесс заалны хувцас солих шүүгээнд байсан Х.Х-ын ягаан өнгийн Iphone-7 plus загварын гар утас, бэлэн түрүүвчтэй эд зүйл, бэлэн 20.000 төгрөг зэрэг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 770.000 төгрөгийн хохирол учруулсан,

- Мөн 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кинг тауэр” хотхоны 123 дугаар байрны 02-01 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Кидс” англи хэлний сургалтын төвөөс БНХАУ-ын иргэн Ш Ш Ф-ийн цүнхтэй мөнгөн бугуйвч, 280.000 төгрөг, 1000 юань, 48 ам долллар зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан:

- хэрэг гарсан өдрийн “Аварга” дээд сургуулийн фитнесс заалны хяналтын камерийн бичлэг бүхий дискинд үзлэг хийсэн тэмдэглэл, дуу дүрсний бичлэг бүхий 1 ш дискийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан мөрдөгчийн тогтоол /хэргийн 14-16х, 17х/,

- хэрэг гарсан өдрийн “Кидс” англи хэлний хяналтын камерийн бичлэг бүхий дискинд үзлэг хийсэн тэмдэглэл, дуу дүрсний бичлэг бүхий 2 ш дискийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан мөрдөгчийн тогтоол /хэргийн 104-106х, 107-108х/,

- эд зүйл түр хураан авч, хохирогч Х.Х-ад Iphone 7 plus маркийн гар утсыг хүлээлгэн өгсөн тухай 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Мөрдөгчийн тэмдэглэл /хэргийн 19-20х/,

- хохирогч Х.Х-ын: “...2019 оны 12 сарын 02-ны өдөр 19 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аварга” дээд сургуулийн фитнес зааланд бэлтгэл хийж байхдаа хувцас сольдог өрөөнд Iphone 7plus маркийн, улаан өнгийн гар утсаа алдсан. Уг утсыг би 2018 онд таньдаг хүнээс 1.000.000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо 750.000 төгрөгөөр үнэлж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 23х/,

- хохирогч Ш Ш Ф-ий: “...2019 оны 8 дугаар сарын 23-ны орой 17 цаг 20 минутын үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Кинг тауер хотхоны 123 дугаар байранд байрлах өөрийн Кидс англи хэлний сургалтын төвөөс цүнхтэй бэлэн мөнгө, бичиг баримт, эд зүйл хулгайд алдсан байсан. Би мөнгө, мөнгөн бугуйвчаа алдсан. цүнхтэй бичиг баримт, эд зүйлээ 123 дугаар байрны 8 дугаар давхараас олсон. Тэгэхээр би 280.000 монгол төгрөг, 1.000 юань, 48 ам доллар, мөнгөн бугуйвчаа алдсан. Мөнгөн бугуйвчийг 1.000 ам доллараар манай охин худалдаж авч, надад бэлэглэж байсан. Манай байгууллага дотор хяналтын камер бол байхгүй, харин Кинг тауерийн хамгаалалтын хяналтын камер байгаа бөгөөд бичлэгэн дээр нэг залуу аваад явж байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 126х/,

- гэрч Н.Болдтулга /хэргийн 27х/, Д.Г /хэргийн 29х/, Б.Номин /хэргийн 34х/, Н.Цэцэгмаа /хэргийн 128х/ нарын мэдүүлэг,

- Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Х-727 дугаартай:

“...Iphone 7 plus гар утас зах зээлийн дундаж үнэ 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөг” гэж тогтоосон үнэлгээний тайлан дүгнэлт /хэргийн 44-46х/,

- Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Х-426 дугаартай:

“...1.000 ам доллараар авсан гэх баримт байхгүй, хийц, орц, грамм, материал нь тодорхойгүй бугуйвчийг үнэлэх боломжгүй” гэсэн хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлан дүгнэлт /хэргийн 138-140х/,

- шүүгдэгч Х.Оын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл баримтууд, хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 109-113х/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Оын үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг /хэргийн 146-147х, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/ зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Х.Оын 2019 оны 12 сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аварга” дээд сургуулийн фитнесс заалны хувцас солих шүүгээнд байсан Х.Х-ын ягаан өнгийн Iphone 7plus загварын гар утас, бэлэн түрүүвхэзээ орлчтэй эд зүйл, бэлэн 20.000 төгрөг зэрэг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 770.000 төгрөгийн хохирол учруулсан,

- Мөн 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кинг тауэр” хотхоны 123 дугаар байрны 02-01 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Кидс” англи хэлний сургалтын төвөөс БНХАУ-ын иргэн Ш Ш Ф-ийн цүнхтэй мөнгөн бугуйвч, 280.000 төгрөг, 1000 юань, 48 ам доллар зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.  

 

Прокуророос шүүгдэгчийн дээрх гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, шүүгдэгч Х.Оын гэмт үйлдэлд нь тохирсон ба мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотлогдвол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоожээ.

 

Түүнчлэн хэргийн шүүгдэгч Х.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иймд дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч Х.Оыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх  үндэслэлтэй.   

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлж хуульчилсан. 

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эсүйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.

 

Хэргийн хохирогч Х.Х-ын хулгайд алдагдсан ягаан өнгийн Iphone 7plus загварын гар утасыг шүүгдэгчээс хураан авч хохирогчид хүлээлгэн өгснөөр уг хохирол биет байдлаар нөхөн төлөгдсөн гэж үзэх ба хохирогч Х.Х- болон БНХАУ-ын иргэн Ш Ш Ф- нар нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад хохирол, хор уршгийг мөнгөөр нөхөн төлүүлэхээс татгалзаж, тус тус “гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй” талаархи хүсэлтээ илэрхийлсэн баримттай байна. /хэргийн 20х, 126х/

Иймээс энэ шийтгэх тогтоолоос шүүгдэгч Х.Оаас гаргуулах төлбөргүй гэж үзнэ.

 

Шүүгдэгч Х.О нь урьд ял шийтгүүлж байсан тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 69х/, шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /хэргийн 71-72х, 73х, 74-77х, 77-78х/ зэрэг  бичгийн баримтууд хэрэгт авагдсан ба 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар “ялтай байдал” гэх хууль зүйн үр дагаврыг халж, “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” талаар мөн хуулийн 6.1 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан тул шүүгдэгчийн урьд гэмт хэрэг үйлдэж хэд хэдэн удаа ял шийтгүүлж байсан нөхцөл байдлыг түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, эрх зүйн байдлыг дордуулах нөхцөл байдал болгон дүгнээгүй болно.  

 

Шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

 

Шүүх, шүүгдэгч Х.Оыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын “гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” зорилго, зорилтод  нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал болон түүний эрүүл мэндийн байдлыг тус тус харгалзан,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэн, уг оногдуулсан ял дээр нэмж “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Энэ хэрэгт Х.Оын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Х.Х-, Ш Ш Ф- нар нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                              

                                                                ТОГТООХ нь:

 

1. Ч овогт Х-гийн О-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Оыг 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 заалтад зааснаар Х.От энэ тогтоолоор оногдуулсан 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр нэмж “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авч, шийтгэх тогтоолын биелэлтэнд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг ялтанд  мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож хураагдсан камерын бичлэг бүхий CD 3 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6. Энэ хэрэгт Х.Оын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Х.Х-, Ш Ш Ф- нар нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Х.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               С.БАЗАРХАНД