| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2017/0102/И |
| Дугаар | 75 |
| Огноо | 2017-02-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 75
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч А.Цэрэнханд би нэхэмжлэгч Капитал банкны Замын-Үүд салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Болдтулга, Ц.Нандинчимэг нарт холбогдох зээлийн гэрээний үүрэг 9,155,221 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 сарын 03-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Капитал банкны Замын-Үүд салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Капитал банк нь иргэн Лхагвасүрэнгийн Болдтулга, Цэрэнлхагвын Нандинчимэг нартай 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн №ЗГ-341 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 14,900,000 төгрөгийг 3 жилийн хугацаатайгаар, сарын 2,20 хувь, жилийн 26,40 хувийн хүүтэйгээр олгосон. Тус зээлийн баталгаа болгож Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р баг Эрүүл мэндийн 1-40 хаягт байрлалтай 40 мкв талбайтай хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-0714002656 дугаартай үл хөдлөх, мөн дээрхи хаягт байрлалтай 125 мкв талбайтай хувийн сууц эрхийн улсын бүртгэлийн Ү-0714002655 дугаартай үл хөдлөх хөрөнгө, дээрхи хаягт байршилтай 100502719 дугаартай 500 мкв гэр бүлийн газар зэргийг барьцаалсан байдаг. Зээлдэгч нь өнөөдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээлээс 7,033,089 төгрөг төлсөн бөгөөд 2017 оны 01 сарын 13-ны өдрөөр зээлийн үлдэгдэл 7,866,911 төгрөг, зээлийн хүү 74,594 төгрөг нийт 9,155,221 төгрөгийн төлөлт хийгдээгүй байна. Иймээс хариуцагчаас 9,155,221 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний бие хариуцагч Болдтулга, Нандинчимэг нарт холбогдох нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн дүн 9,155,221 төгрөг байсан ба үүнээс 1,300,000 төгрөг төлсөн тул татгалзаж, үлдэгдэл 7,855,221 төгрөгийг хариуцагч нар хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р баг, Эрүүл мэндийн гудамж 1-40 тоотод оршин суух Боржигон овогт Лхагвасүрэнгийн Болдтулга, /РД: МИ89112216/, Боржигон овогт Цэрэнлхамын Нандинчимэг /РД: ЛЖ87110701/ нар нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Бид нар 2014 оны 03 сарын 28-нд Капитал банктай зээлийн гэрээ байгуулж 14,900,000 төгрөгийг зээлж авсан болно. Одоо банкны нэхэмжилсэн 9,155,221 төгрөгнөөс 2017 оны 01 сарын 25-нд 1,300,000 төгрөг төлсөн үлдэгдэл 7,855,221 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Капитал банкны Замын-Үүд салбар нь хариуцагч Л.Болдтулга, Ц.Нандинчимэг нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 9,155,221 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Л.Болдтулга, Ц.Нандинчимэг нар нь нэхэмжлэгч Капитал банкны Замын-Үүд салбартай 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн №ЗГ-341 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 14,900,000 төгрөгийг 3 жилийн хугацаатайгаар, сарын 2,20 хувь, жилийн 26,40 хувийн хүүтэйгээр авсан байх ба зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, болох нь зээлийн гэрээний хуулбар, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан гэрээ байгуулагдсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонцэцэг нэхэмжлэлийн шаардлагаас 1,300,000 төгрөгөөс татгалзаж хариуцагч нар нь үлдэх 7,855,221 төгрөгийг хүлээн зөвшөөрч бүрэн төлж барагдуулах талаар тайлбар ирүүлснийг, нэхэмжлэгч байгууллага зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна. Энэ нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Капитал банкны Замын-Үүд салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Болдтулга, Ц.Нандинчимэг нарт холбогдох зээлийн гэрээний үүрэг 9,155,221 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонцэцэг нь нэхэмжлэлийн шаардлагаас 1,300,000 татгалзаж, хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,855,221 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 161,434 төгрөгийг төгрөгийн 50 хувь болох 80,717 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 80,717 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Л.Болдтулга, Ц.Нандинчимэг нараас 140,634 төгрөгийн 50 хувь болох 70,317 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЦЭРЭНХАНД