Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 135/ШШ2017/00053

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

 

 

Хэргийн индекс:135/2016/01549/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь даргалж тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** *****салбар /утас:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** баг, ****** хороолол, ******* байр, ****** тоотод оршин суух ******* ******* овгийн ******* ******* /РД: *******/-д холбогдох

 

7,046,728.30 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч Э.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Зохигчид шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ:

... Хариуцагч нарын тайлбартай танилцсан, хариуцагч нар 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 1,450,000 төгрөгийг төлсөн тул хариуцагч ******* татгалзаж, үлдэгдэл 5,596,728.3 төгрөгийн төлбөрийг хариуцагч Э.*******аар төлүүлэхээр харилцан тохиролцож байна. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХААН банкны Дархан салбар нь хариуцагч П.Одгэрэл, Э.******* нарт холбогдуулан 7,046,728.30 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан эвлэрэн хэлэлцэх эрхийн дагууэвлэрэн хэлэлцэж ... Хариуцагч нарын тайлбартай танилцсан, хариуцагч нар 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 1,450,000 төгрөгийг төлсөн тул хариуцагч ******* татгалзаж, үлдэгдэл 5,596,728.3 төгрөгийн төлбөрийг хариуцагч Э.*******аар төлүүлэхээр харилцан тохиролцож байна ... гэж эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрэн хэлэлцсэн байна.

 

Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуулинд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул зохигчидын эвлэрлийг батлан хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг баримтлан

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5д зааснаар нэхэмжлэгч ХААН банкны Дархан салбар нь хариуцагч П.Одгэрэл, Э.******* нарт холбогдуулан 7,046,728.30 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг зохигчид ... Хариуцагч нарын тайлбартай танилцсан, хариуцагч нар 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 1,450,000 төгрөгийг төлсөн тул хариуцагч ******* татгалзаж, үлдэгдэл 5,596,728.3 төгрөгийн төлбөрийг хариуцагч Э.*******аар төлүүлэхээр харилцан тохиролцож байна ... гэж эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн 2016 оны 11дүгээр сарын 03-ны өдөр ХААН банк төрийн сан 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 127,697 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 63,848.5 төгрөгийг Э.*******аас гаргуулан нэхэмжлэгч ХААН банкны Дархан салбарт олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ