Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 0602

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Г  даргалж,

           нарийн бичгийн дарга О.Б ,   

           улсын яллагч Ж.О,  

            шүүгдэгч Б.Мнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г овогт Б-гийн М холбогдох ............... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн байцаалт : 

Монгол Улсын иргэн, 1992 оны 05 дугаар сарын 25-ний өдөр Төв аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автозасварчин мэргэжилтэй, “Мастер-плаза” ХХК-нд автомеханик ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэг 8 дугаар хороо Баянцагааны 11 дүгээр гудамж 01 тоотод оршин суух боловч Баянгол 6 дугаар хороо 10 дугаар хороолол дилав хутагт Жамсранжав гудамж Амины орон сууц байр 26 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, Г  хувилгаан овогт Б-гийн М /РД;............./,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:  

Шүүгдэгч Б.М-нь 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 12-89 дугаартай тээврийн хэрэгсэл дотроос иргэн Б.Ш-ынгээгдэл эд зүйл болох монетон гинжийг олж авч, бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 950.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар :  

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч Б.М-нь 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 12-89 дугаартай тээврийн хэрэгсэл дотроос иргэн Б.Ш-ынгээгдэл эд зүйл болох монетон гинжийг олж авч, бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 950.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь :     

- хохирогч Б.Ш-ын”...2019 оны 12 сарын 21-ний өдөр өөрийн найз Л.Борхүүтэй уулзахаар тохирч уулзсан. Д.Б миний зүс таних М  гэх залуутай ирсэн ба Борхүү, М  хоёр машин дотроо архи хувааж уусан. Би архинаас уугаагүй, машиныг барьсан. Бид хэд гадуур явж байгаад 05 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт М гийн гэрийн ойролцоо очоод засмал зам дээр буугаад гэр рүүгээ таксидаж явсан. Би машин барьж явж байгаад өөрийнхөө грамм сорцийг сайн мэдэхгүй, 950.000 төгрөгөөр Мөнгөн завъяагаас худалдаж авч байсан гинжээ санаандгүй унагасан юм байна лээ. Гинжээ унагаснаа гэртээ очоод ойролцоогоор 1 цаг орчмын дараа мэдээд М  рүү залгаж, би гинжээ машинд унагасан уу гэж асуухад чиний гинж надад байна, санаа зоволтгүй маргааш надтай холбогдоод гинжээ авчих гэхээр нь тэгье гэж бодоод гэртээ амарсан. Маргааш нь М , Б  хоёр руу залгахад утас нь холбогдохгүй байхаар нь эхнэр нь утсаар ярихад гэртээ ирэхгүй гадуур архи уугаад байгаа юм шиг байна лээ холбогдоогүй гэж хэлсэн. Тэгээд тэрнээс хойш М , Б  хоёртой холбогдож чадахгүй болохоор эхнэр рүү нь залгахад миний монетон гинжийг 10 дугаар хорооллын “Төгс багана” гэдэг нэртэй ломбарданд 500.000 төгрөгөөр тавиад мөнгөөр нь архи уусан гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-18, 21, 24/,

- иргэний нэхэмжлэгч Г.Т-ын”...Би өөрийн нөхрийн хамт “Төгс багана” нэртэй барьцаалан зээлдүүлэх газар ажилладаг. Намайг ажил дээр байхад 2019 оны 12 сарын 22-ны өдөр 13-16 цагийн орчим, намхан нуруутай, махлаг бор царайтай, улаан хацартай залуу гаднаас орж ирээд...хүзүүнээсээ шаргал өнгийн монетон эрэгтэй гинж тайлаад би уул уурхайн компанид ажилладаг, мөнгөний хэрэг гараад байна, энэ гинж хэд хүрэх бэ гэж асуухаар нь би эрэгтэй монетон гинжийг үзэхэд 14к гэсэн бичигтэй эрэгтэй гинж байсан. Уг гинжийг 500.000 төгрөг хүрнэ гэж хэлэхэд 500.000 төгрөгөөр тавина гэж хэлээд өөрийнхөө иргэний цахим үнэмлэхийг үзүүлсэн ба тухайн хүнийг Б  овогтой М  гэж байсан, 1 сарын хугацаатай сарын 8 хувийн хүүтэй өгсөн. Түүнээс хойш холбоогүй байж байгаад 2020 оны 03 сарын 04-ний өдөр монетон гинж тавьсан М  гадаад паспорттой ирээд мөнгө нэмж авах гэсэн юм гээд эхлээд 40.000 төгрөг, дараа нь 4 цагийн дараа ирээд 30.000 төгрөг авсан. Одоо монетон гинж авахад үндсэн мөнгө нь 370.000 төгрөг, хүү нь 45.600 төгрөг буюу нийт үнийн дүн нь 415.600 төгрөг буюу нийт 415.600 төгрөг өгч байж авна. Тухайн манайд зээлийн барьцаанд тавьсан монетон гинж нь гэмт хэргийн холбогдолтой эд зүйлс гэдгийг мөрдөгч ирж эд зүйл хураан авах тогтоол танилцуулах үед мэдсэн. Миний данс руу 415.000 төгрөгийг өгсөн надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-26-29/,

- эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-11-13/,  

- “Мастер Үнэлгээ” ХХК-ний үнэлгээ : гинж 950.000” төгрөг /хх-41-42/,

- шүүгдэгч Б.М гийн”...2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр найз Борхүү, Шижирбат нартай уулзацгаасан. Дараа нь Шижирбат над руу утсаар ярьж машин дотор сандал дээр монетон гинжээ унагаачихсан байна уу хараад өгөөч  гэж асуухаар хартал түүний хүзүүндээ зүүж байсан шаргал өнгийн гинж машины урд сандал байхаар нь аваад Шижирбатад гинж байна, маргааш авчих гэж хэлсэн.  Шижирбатад хэлэлгүйгээр монетон гинжийг 10 дугаар хороололд байрлах “Төгс багана” нэртэй ломбарданд 500.000 төгрөгөөр өөрийнхөө бичиг баримтаар барьцаалсан...Торгуулийн мөнгө төлөх гэсэн боловч цагдаа байхгүй байхаар нь 10 дугаар хороололд зочид буудалд өрөө авч, тэндээ архи ууж, хонож 500.000 төгрөгнөөс үрсэн юм. Би бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан...гэх мэдүүлэг / хх-75/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна тухайн нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, иргэний нэхэмжлэг нар худал мэдүүлсэн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Б.М г гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад 950.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.         

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” болохоо мэдүүлсэн /хх-24, 28-29/, бичгээр илэрхийлсэн байна.  

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч, иргэний нэхэмжлэгчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.         

Шүүгдэгч өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй / х-54/, мөн эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, “Мастер плаза” компанид механикчаар ажиллаж байгаад, өвчний учир бөөрний хагалгаанд орсон талаар гэрч нар мэдүүлсэн /х-37, 39/ байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан прокурорын санал дүгнэлтийн хүрээнд 550.000 төгрөгийн торгох ял оногдуулж, тус ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй байна.       

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь  заалт, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон    

         ТОГТООХ нь :

 

1.  Шүүгдэгч Б.М-г гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад 950.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.      

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М д 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.М д оногдуулсан 550.000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.     

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

            7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Б.М д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.Г