| Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай Хэргийн индекс:135/2016/01583/И Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүгч Д.Оюундарь би, Нэхэмжлэгч: ***** ******* ХХК Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******р, /утас:8604 6006, 94646006/-ийн нэхэмжлэлтэй, Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** баг, ****** хороолол, ****** байр, *******тоотод оршин суух, ****** овогт ****** ****** холбогдох 4,371,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэнажиллагаа хийгээд, ТОДОРХОЙЛОХ нь: Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ...Нэхэмжлэгч ***** ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дөлгөөн хариуцагч *******той нэхэмжлэлийн шаардлага болох 4,371,000 төгрөгийг дараах байдлаар төлөхөөр тохиролцов. Үүнд: | № | Зээл төлөх, он, сар, өдөр | Мөнгөн дүн | | 1 | 2017.02.05-ны өдөр | 871,000 төгрөг | | 2 | 2017.03.05-ны өдөр | 1,500,000 төгрөг | | 3 | 2017.04.05-ны өдөр | 2,000,000 төгрөг | | Нийт | 4,371,000 төгрөг | төлнө. гэжээ. ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч ***** ******* ХХК-нь хариуцагч ******* 4,371,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагагаргасан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаарзүйлийн 26.2, 26.3-т заасан нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрэх эрхийн дагуу ...Нэхэмжлэгч ***** ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дөлгөөн хариуцагч *******той нэхэмжлэлийн шаардлага болох 4,371,000 төгрөгийг дараах байдлаар төлөхөөр тохиролцов. Үүнд: | № | Зээл төлөх, он, сар, өдөр | Мөнгөн дүн | | 1. | 2017.02.05-ны өдөр | 871,000 төгрөг | | 2. | 2017.03.05-ны өдөр | 1,500,000 төгрөг | | 3. | 2017.04.05-ны өдөр | 2,000,000 төгрөг | | Нийт | 4,371,000 төгрөг | төлнө.... гэж эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Дээрхи эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыгхөндөөгүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч хариуцагч нар гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул зохигчид эвлэрэн хэлэлцсэнийгбаталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ***** ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын талаар зохигчид ... Нэхэмжлэгч ***** ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дөлгөөн хариуцагч *******той нэхэмжлэлийн шаардлага болох 4,371,000 төгрөгийг дараах байдлаар төлөхөөр тохиролцов. Үүнд: | № | Зээл төлөх, он, сар, өдөр | Мөнгөн дүн | | 1 | 2017.02.05-ны өдөр | 871,000 төгрөг | | 2 | 2017.03.05-ны өдөр | 1,500,000 төгрөг | | 3 | 2017.04.05-ны өдөр | 2,000,000 төгрөг | | Нийт | 4,371,000 төгрөг | төлнө. ...гэж эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрэн хэлэлцсэнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ***** ******* ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ХААН банк төрийн сан 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 84,890 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвэр үлдээж, төрийн сангийн орлогоос тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 42,445 төгрөгийг, хариуцагч ******* тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 42,445 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ***** ******* ХХК-д олгосугай. 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шийдвэрийгхариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэнд адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ | |