| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 135/2015/01322/И |
| Дугаар | 135/ШШ2017/00069 |
| Огноо | 2017-01-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 135/ШШ2017/00069
Хэргийг хялбаршуулсан журмаар
хянан шийдвэрлэх тухай
Хэргийн индекс:135/2015/01322/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би,
Нэхэмжлэгч:Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** баг, ****** байрлах ****** банкны тооцооны төв, /Утас:******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** баг, ******* хороолол, ****** байр, ******тоотод оршин суух, ******* овгийн ******* *******, /******/,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** баг, ****** хороолол, ****** байр, ****** тоотод оршин суух, ******* овгийн ******* *******, /РД:*******/ нарт холбогдох
Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 1,986,141.38 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:
...Зээлдэгч зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн тул банк зээлдэгчээс зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй байна. Иймд 2014 оны 01-р сарын 17-ны өдрийн ЗГ-928 тоот зээлийн гэрээг болон 2014 оны 06-р сарын 16-ны өдрийн 5282 тоот нэмэлт гэрээг цуцлах, үндсэн зээлийн төлбөр 1,724,680.34 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 246,993.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 11,467.93 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 3,000 төгрөг, бүгд 1,986,141.38 төгрөг гаргуулж өгнө үү, мөн улсын тэмдэгтийн хураамж 46,728.26 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХААН банк Дархан салбар нь З.*******, Д.******* нараас 1,986,141.38 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасан нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх эрхийн дагуу үлдэгдэл төлбөр болох 1,986,141.38 төгрөгийг төлж барагдуулсан нь Д.Мөнх-Эрдэний ХААН банк 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн зээл хаах тухай баримтаар тогтоогдож байна.
Дээрх ХААН банкны зээл хаасан баримт нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ХААН банк Дархан салбарын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.*******, З.Туяацацрал нар нь бүрэн төлж нэхэмжлэлийн шаардлагыгбиелүүлсэн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 45,528.33 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 1,199.93 төгрөгийг Төрийн сан 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 45,727 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.