Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
Хэргийн индекс | 135/2017/00055/и |
Дугаар | 135/ШШ2017/00090 |
Огноо | 2017-01-18 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 135/ШШ2017/00090
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2017/00055/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн шүүхийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Шарын гол сум, ****** баг, ****** тоотод оршин суух, ******* овгийн ******* *******, /РД:*******/-ын хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Миний бие 1989 оны 09 дүгээр сарын 27-нд авто тээврийн 31 дүгээр бааз болон автобус баазад ажилд орж ажиллаад 2000 оны 02 дугаар сарыг дуустал ажилласан. Миний ажилд орсон тушаал байдаг ба ажилаас гарсан тушаал байдаггүй. Тухайн үед надтай хамт ажиллаж байсан *******, ******* нар нь намайг гэрчлэх хүмүүс байгаа юм. Хөдөлмөрийн дэвтэр байдаггүй тул би өндөр насныхаа тэтгэвэрт гарах боломжгүй болсон байна. Иймд миний ажилласан жилийг тогтоож өгнө үү.гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.******* нь тухайн үеийн нэрээр Бүгд найрамдах Монгол ард улсын Зам тээврийн яамны харъяа Дархан хот дахь тээврийг удирдах газарт 1989 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 1989 оны 11 дугаар сарын 20-ныг хүртэл барилгын бригадад нормчиноор, 1989 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2000 оны 02 дугаар сарыг дуустал 31 дүгээр баазад жолоочоор ажиллаж байсныг тогтоолгохоор хүсэлт гаргасаныг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Тухайн үеийн нэрээр Зам тээврийн яамны харъяа Дархан хот дахь тээврийг удирдах газрын даргын 1989 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 266 дугаартай ажилд авах ба шилжүүлэн ажиллуулах тухай тушаал, Зам тээврийн яамны харъяа Дархан хот дахь тээврийг удирдах газрын даргын 1989 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 322 дугаартай шилжүүлэн ажиллуулах тухай тушаал, Дархан хотын тээврийг удирдах газрын харъяа 31 дүгээр авто баазын даргын 1989 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Ажилд авах ба ажлаас чөлөөлөх тухай тушаал, гэрч *******ын мэдүүлэг... би 1972 оноос эхлэн 31 дүгээр авто баазад жолоочоор ажилд ороод 1992 он хүртэл ажиллаж байсан...Д.******* намайг ажилаас гарахад 31 дүгээр авто баазад ажиллаж байсан...31 дүгээр автобааз татан буугдтал Д.******* ажилласан...гэрч *******гийн мэдүүлэг...би 1975 оноос 2000 он хүртэл Дархан Тээвэр ХК-д ашиглалтын хэлтэсийн дэд даргаар ажиллаж байсан. Тухайн үед манай байгууллага барилгын бригадтай байсан тэр үед Д.******* нь бариогын бригадад ажиллаж байсан...Д.******* 1989-2000 он хүртэл ажиллаж байсан. 1990 оноос хойш Д.******* жолооч хийж эхэлсэн...гэсэн мэдүүлэг зэргээрнотлогдож байна.
Иймд ******* регистр бүхий ******* *******ыг тухайн үеийн нэрээр Зам тээврийг удирдах газарт 1989 оны дүгээр09 дүгээр сарын 27-ноос 1989 оны 11 дүгээр сарын 18-ныг хүртэл нормчиноор, 1989 оны 11 дүгээр сарын 18-аас 2000 оны 02 дугаар сарыг дуустал Дархан хотын тээврийг удирдах газрын харъяа 31 дүгээр автобаазад болон Дархан тээвэр ХК-д жолоочооражиллаж байсныг тогтоох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т заасныг баримтлан *******регистр бүхий ******* *******ыг тухайн үеийн нэрээр Зам тээврийг удирдах газарт 1989 оны дүгээр 09 дүгээр сарын 27-ноос 1989 оны 11 дүгээр сарын 18-ныг хүртэл нормчиноор, 1989 оны 11 дүгээр сарын 18-аас 2000 оны 02 дугаар сарыг дуустал Дархан хотын тээврийг удирдах газрын харъяа 31 дүгээр автобаазад болон Дархан тээвэр ХК-д жолоочоор ажиллаж байсныг тогтоосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайхуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Төрийн банк төрийн сан 100 190 000 941 тоот дансанд 2017 оны 01 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 70 200 төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэртанилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгчбуюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давжзаалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ