Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 135/ШШ2017/00091

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2017/00079/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 12 дугаар баг, 6 дугаар хороолол, 27 дугаар байрны 81 тоотод оршин суух, Хэрээдэй овгийн Гантулгын Гэрэлт-Од, /РД:СУ88065554, утас:8806 5554/-ын хүсэлттэй

Үрчилэлт хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Г.Гэрэлт-Од, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа :

...Миний охин Г.Амархишигийг төрсөн эх Цагаанбаатар овогтой Дүгэрийн Загдсүрэн төрсөн эцэг Хэрээдэй овгийн Буянтогтохын Гантулга нар нь намайг 2015 онд Бүгд найрамдах Хятад улс руу олон жил сургуульд суралцах болсон учраас албан ёсоор үрчилж өнөөдрийг хүртэл асран хамгаалж байна. Одоо би эх орондоо ирсэн цаашид өөрийн охиноо өсгөн хүмүүжүүлэх эхийн үүргийг гүйцэтгэх хүсэлттэй байгаа тул үрчлэлтийг хүчингүй болгож охиныг миний асрамжинд үлдээж өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Г.Гэрэлт-Одын хүсэлттэй Г.Амархишигийн үрчлэлтийг хүчингүй болгуулах тухай хүсэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2009 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн Амархишиг нь Г.Гэрэлт-Одын гэр бүлд төрсөн бөгөөд 2009 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр төрсөнийг 2009 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр бүртгэж, Г-637 тоот төрсний гэрчилгээ олгосон бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д зааснаар үрчлэгчийн нэрээрбүртгэхдээ Гэр бүлийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д заасан ... хүүхдийг тэдний ашиг сонирхолын үүднээс үрчлүүлэх зорилгоор үрчлүүлээгүй эх Г.Гэрэлт-Од нь гадаад улсад удаан хугацаагаар суралцах, ажиллах болсон, гэр бүл тусдаа амьдарч байсан зэргээс хүүхдээ хэн нэгний асрамжид үлдээх зорилгоор үрчлүүлсэн байна.

Иймд 2009 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн охин Г.Амархишигийг 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Буянтогтохын Гантулгын төрсөн хүүхэд гэж бүртгэсэн үрчлэлтийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, болгон 145 дугаар зүйлийн 145.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т зааснаар 2009 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн Г.Амархишигийг Б.Гантулгад үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүй болгосугай.

 

2.Иргэний бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.9д зааснаар үрчлэлтийн бүртгэлд зохих өөрчлөлт оруулахыг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.

 

3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагчийн Төрийн банк 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр тушаасан тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.