Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 135/ШШ2017/00092

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2017/00046/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ****** хороолол, ****** байр, ****** тоотод байрлалтай ******* ХХК-ийн захирал ******* овгийн ******* *******, /РД:********/-ын хүсэлттэй

 

******* эрэн сурвалжилж оршин суугаа газрын хаягийг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан тайлбартаа:

...Миний бие нь ******* 2016.03.07-ны өдөр 096/16 тоот Бараа бүтээгдэхүүн зээлээр олгох тухай гэрээ байгуулсан. Гэрээний нийт үнийн дүн 1.565.000 /Нэг сая таван зуун жаран таван мянган төгөрг/ төлөх ёстойгоос анх гэрээ байгуулахдаа 365.000 /Гурван зуун жаран таван мянга/ төгрөгийг төлсөн. Гэрээний үүргийн дагуу зээлдэгч тал 2016.03.21-ний өдөр гэхэд бүх төлбөрийг төлж барагдуулахаар гэрээнд тусгасан боловч зээл төлөөгүй. Иймд талууд ярилцаад үлдэгдэл төлбөрийг 2016.07.15-ны өдрийг хүртэл хойшлуулахаар гэрээний хугацааг сунгасан. Энэ хугацаанд зээлдэгч тал 500.000 /Таван зуун мянга/-н төгрөгийг төлсөн. Зээлдэгч тал 865.000 /Найман зуун жаран таван мянга/-н төгрөгийг төлж үлдэгдэл 700.000 /Долоон зуун мянга/-н төгрөгийг төлөхгүй өдрийг хүрлээ. Иймд Иргэний хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-д заалт, Иргэний хуулийн 232 дугаар зүйл, Бараа бүтээгдэхүүн зээлээр олгох гэрээний үүргийн дагуу хариуцагч талаас гэрээний үлдэгдэл төлбөр 700.000 төгрөг, гэрээний 2.6 дахь заалтыг үндэслэн үлдэгдэл төлбөрөөс хоногийн 0.5 хувийн алданги тооцож 525.000 /Таван зуун хорин таван мянга/-н төгрөг, нийт 1.225.000 /Нэг сая хоёр зуун хорин таван мянга/-н төгрөгийг төлөөгүй. Одоог хүртэл оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байгаа учир ******* эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү. Иймд миний хүсэлтийг хангаж өгнө үү. гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.*******ын хүсэлттэй ******* эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоолгох тухай хүсэлт гаргасаныг дараахь байдлаар шийвэрлэх нь зүйтэй байна.

******* ХХК-нь дэлгүүр ******* ХХК-ийн захирал ******* 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Бараа бүтээгдэхүүн зээлээр олгох №096,16 дугаартай гэрээ байгуулсан байна. Гэрээний дагуу ******* ХХК-нь ******* ХХК-иас гэрээнд заасан үнийн дагуу шаарлагаа гаргах байсан боловч ******* ХХК-ийн захирал н.Гантигцэцэг нь оршин сууж байсан хаягт оршин суухгүйгээс зохих ажиллагаа хийгдэх боломжгүй, мөн маргааны талаар хариуцагчийн оршин суугаа газрын шүүхийн эвлэрүүлэн зуучлал болон Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандахад оршин суугаа газрын хаяг тодорхой бус нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдахгүй байгаа тул иргэний эрх зүйн маргаанд оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжилж оршин суугаа газрын хаягийг тогтоон хүсэлт гаргагч Б.*******ад мэдэгдэхийг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар ******* эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийн хүсэлт гаргагч Б.*******ад мэдэгдэхийг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57,1-т зааснаар хүсэлт гаргагчийн ХААН банк 2017оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Төрийн сан 100 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг төрийнсангийн орлогод хэвээр үлдээсүгэй

 

3. н.Гантигцэцэг нь Дархан-Уул аймаг, Дархан сум, 16 дугаар баг, Үйлчилгээний төвд байрлах дэлгүүр, ******* ХХК /РД:********/-ийн захирал ажилтай болохыг дурдсугай.

 

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ