| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 103/2016/00550/и |
| Дугаар | 135/ШШ2017/00093 |
| Огноо | 2017-01-19 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 135/ШШ2017/00093
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:103/2016/00550/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Багануур дүүрэг, ****** хороо, ****** хороолол, ****** байр, ****** тоотод оршин суух, ******* овгийн ******* *******, /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Улаанбаатар хот, Багануур дүүрэг, ****** хороо, ******* гудамж, ****** тоотод оршин суух, ******* овгийн ******* *******, /РД:********/-д холбогдох
“Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай” үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.*******, хариуцагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний бие М.******* нь М.*******тэй 2015 оны 4 дүгээр сард танилцаж бид хоёр Багануур дүүрэг 3 дугаар хороо 61-18 тоотод М.*******ы ээжийн хамт амьдарч эхэлсэн. 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүү Э.Эрхэс төрсөн. 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Б.******* нь миний бие өвдөөд эмнэлэг явах гэж байхад хүүхдээ хурдан хувцасла гэхээр нь миний бие өвдөөд байна “чи хувцаслачих” гэснээс болж миний давсаг бөөр рүү өшиглөж зодсон. Өөрөө уучлалт гуйгаад байхаар нь уг хэргийг тэгсгээд өнгөрсөн. 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр өглөөний 10 цагт намайг аэробикэд явлаа гэж бас л зайл гээд урдаас мөнгө шидэж, зодож дарамталсан. Иймд би Б.*******д зодуулж загнуулж янз бүрээр хэлүүлж цаашид амьдрах боломжгүй болсон тул Э.Эрхэсд хүүхдийн тэтгэлэг тогтоолгох , хүүхээ өөрийн асрамжид авах хүсэлттэй байна.” гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Би 2015 онд *******тай танилцан, хамтран амьдарч 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүүтэй болсон. Би Багануур ХК-нд бульдозрын операторч ажилтай. 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 3 дугаар хорооны 31 дүгээр байрны 4 тоот сууцыг хөлсөлж амьдардаг байсан. Амьдрах хугацаандаа ******* худал хэлэх, хэт дураараа авирлаж, зөвхөн өөрийгөө бодох гэх мэт алдаа байнга гаргадаг байсан. Гэтэл 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ******* өөрийн дураараа зангаа дахин гаргаж намайг засварын ажилд явуулахгүй, өөрөө фитнест явна гэсний улмаас цагдаа дуудаж өгч эрүүгийн хэрэг үүсгэсэн. ******* миний хүү хүүхдийн тэтгэлэг тогтоолгох өргөдөлдөө удаа дараа зодож бөөр давсаг руу өшиглөдөг байсан мэтээр худлаа бичсэн байсан. ******* миний хүү хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийг би хүлээн зөвшөөрөхгүй байна..*******гийх олуулаа амьдардаг, дүү нар нь миний хүүг гадуурхдаг ” гэжээ.
Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:
“...Б.******* миний бие хамтран амьдарч байсан М.*******гаас Багануур дүүргийн Иргэний хэргийн шүүхэд миний хүү тэтгэлэг тогтоолгох, хүсэлт гаргасан байна. Иймд хүүгээ өөрийн асрамжид авах хүсэлтэй байна.” гэжээ.
Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хариу тайлбартаа:
М.******* миний бие 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б.*******аас миний хүү 18 нас хүртэл нь асаргааны тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасаны дагуу Б.******* 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр сөрөг нэхэмжлэл гаргасан байна. Би сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч Б.*******д холбогдуулан 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн хүү асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, хариуцагч Б.******* нь нэхэмжлэгч М.*******д холбогдуулан асрамж тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Нэхэмжлэгч М.*******, хариуцагч Б. ******* нар нь Иргэний гэр бүлийн байдлын гэрлэсэний бүртгэлд бүртгүүлээгүйгээр 2015 оны 04 дүгээр сараас хамтын амьдралтай байх хугацаанд 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүү Э.Эрхэс төрсөн талууд энэ талаар маргаангүй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.-д зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хамтарч өргөдөл гаргасан бол иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага эцэг, эхийг тогтооно гэснээр талууд хүү Э.Эрхэсийг эцэг Б.*******аар овоглон 2016 оны 04 дүгээр сарын 25 ны өдөр Иргэний гэр бүлийн байдлын төрөлтийн бүртгэлд бүртгүүлэн төрсний гэрчилгээ авсан тул хүүхдийн эцгийг захиргааны журмаар тогтоосон гэж үзнэ.
Гэр бүлийн тухай 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсэх ба, мөн хуулийн 21.5-д зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээх учиртай байна.
Зохигчид 2016 оны 09 дүгээр сараас хоорондын таарамжгүй харилцааны улмаас хамтын амьдралаа үргэлжлүүлэх боломжгүй болж, нэхэмжлэгч М.******* хамтран амьдарч байсан Улаанбаатар хот Багануур дүүргээс шилжилт хөдөлгөөн хийлгэж Дархан-Уул аймагт шилжин ирсэн байна.
2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн хүү Э.Эрхэс эцэг, эхийгээ тусдаа амьдарч байх хугацаанд эх М.*******гийн асрамжид байгаа хүүхдийн нас, өсөж байгаа орчин, хамтын амьдралыг талууд цаашид үргэлжүүлэх боломжгүй байгааг харгалзан эх М.*******гийн асрамжид үлдээх нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.-т зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхээс төрсөн хүүхдийг ялгаварлан гадуурхаж, эрх, ашиг сонирхлыг нь хохироохыг хориглох учрыг дурьдаж байна.
Хариуцагч Б.******* 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн хүү эцэг мөн эсэх талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч байгаа, хүүхдийг эхийн асрамжид үлдээж шийдвэрлэсэн тул тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Хариуцагч Б.******* хүү Э.Эрхэсийг өөрийн асрамжид байлгах талаар сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд хүүхдийн нас, эрүүл мэнд, асаргаа сувилгаа зэрэгт эхийн оролцоо шаардлагатай байгаа зэрэг, мөн түүний сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан .. тогтож амьдарсан орон байргүй, зээлтэй, 2 хүүхэд тэжээж өсгөхөд хүндрэлтэй, дахин гэрлэх үед миний хүүгийн өсөх орчин, хүмүүжилд нөлөөлнө гэх байдал тогтоогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу эх М.*******, эцэг Б.******* нар нь асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүрэгтэй, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар хүүхдээ хүмүүжүүлэхэд эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх тул хүүхдийн эрх ашгийг харгалзан үзсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63-р зүйлийн 63.1.5-д тогтмол хугацаанд төлөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг шаардсан нэхэмжлэлд нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлохоор заасан тул тэтгэлэг төлөгч Б.*******ааас нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 28,022 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3 , 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн хүү Э.Эрхэсийг эх М.*******гийн асрамжид үлдээж, хариуцагч Б.*******ы хүү асрамжийн талаар гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 , Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч М.******* нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Б.*******аас 70,200 төгрөг, нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 28,022 төгрөгийг гаргуулж тус тус улсын орлогод оруулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй, сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын адгуу албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.
6.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь тэгш эрх, адил үүрэгтэй бөгөөд Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т зааснаар эцэг, эх тусдаа амьдрах, гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдийн эрхийг хангах үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүйг дурдсугай.
7. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй , шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ