Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 09

 

Ц.Ган-Өлзийд холбогдох хэргийн талаар

Говь-Алтай  аймгийн  Эрүү,  Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Б.Намхайдорж, Ерөнхий шүүгч Ш.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд Прокурор Б.Батнасан Шүүгдэгч Ц.Ган-Өлзий,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Баттүвшин

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нарыг оролцуулан;

 Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 75 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн улсын яллагчийн эсэргүүцэлээр Ц.Ган-Өлзийд холбогдох 201607000191 дугаартай эрүүгийн хэргийг ерөнхий шүүгч Ш.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Говь-Алтэй аймгийн Цогт сумын харьяат, 1989 оны 03 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, "Алтайн-Хүдэр" ХХК-нд жолоочоор ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат баг 1-31 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, төрөөс авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн, ДМ89033131 регистрийн дугаартай, Бэсүд овогт Цэнджавын Ган-Өлзий нь "Алтайн-Хүдэр" ХХК-ний 188 парк дугаартай, 46-68 УНЧ улсын дугаартай хүнд даацын ачааны Хово маркын тээврийн хэрэгслийг жолоодож "Алтайн Хүдэр"ХХК-ний уулын баяжуулах Таяннуур үйлдвэрээс улсын хилийн Бургастайн боомт руу замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7.е дэх хэсэгт "Тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах, явган хүний зам буюу хөвөөгөөр явах, батлагдсан замаас гарч шинэ зам гаргах, байгаль орчин, газрын хөрс, хадлан, тариалангийн талбай, ой модыг гэмтээх, гол мөрөн, нуур, булаг, хиймэл усан байгууламжийг бохирдуулах"-ыг хориглоно гэсэн заалт, мөн дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2 дахь хэсэгт заасан "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 17 цагийн үед Говь-Алтай аймгийн Бугат сумын нутаг дэвсгэр Хонхор заг гэх газар зам тээврийн осол гарган онхолдож, уг тээврийн хэрэгслийн авто чирэгч толгой шатаж, тус компанид онц их хэмжээний буюу 53.460.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 0

Анхан шатны шүүх: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон яллагдагчид Ц.Ган-Өлзийд холбогдох 201607000191

гаартай эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Говь-Алтай аймгийн Прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Улсын яллагч Б.Батнасан эсэргүүцэлдээ: Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан үндэслэл нь:

1. Шүүгдэгч Ц.Ган-Өлзий нь "...тухайн машин өмнө нь цахилгааны масстай байсан. Надад машиныг хүлээлгэж өгсөн өмнөх жолооч Нямсүх цахилгааны масстай талаар хэлж байсан... цахилгаанчин нараар дандаа засуулдаг байсан тул мэдэж байгаа... Би гар удаашруулагч буюу чиргүүлийн тоормозоо татахад ажиллаагүй. Зогсолтын тоормоз буюу гар кардаанаа татахад ажиллаагүй, хөл тоормозоо гишгэхэд хийгүй болсон байсан тул мөн ажиллаагүй. Зам харагдахаа больж, рулийн хүрд бас ажиллагаагүй болсон. Сандараад хаалгаа онгойлгох гэсэн чинь хаалганы дотор талын бариул төмөр утсаар хийсэн байсан учраас онгойгоогүй... Бүрэн бус тээврийн хэрэгслээс болж гал гарсан гэж үзэж байна. Машины тоормоз нь сайн барьдаггүй байсан... Дандаа араагаараа түгжиж явдаг байсан..." гэж мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт удаа дараа мэдүүлж байна. Гэтэл хавтаст хэрэгт ослын болон галын дүгнэлт гаргасан боловч осол гарахад техникийн талаасаа нөлөөлсөн эсэх дээр дүгнэлт гаргуулаагүй байх тул техникийн талаасаа шинжилгээ хийлгэж 188 парк дугаартай, 46-68 УНЧ улсын дугаартай хүнд даацын Хово маркын тээврийн хэрэгсэл, 11-03 ГЧ улсын дугаартай 1 дүгээр чиргүүл, 11-42 ГЧ улсын дугаартай 2 дугаар чиргүүл зэрэгт техникийн хувьд бүрэн бүтэн байсан эсэх дээр дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж үзсэн бэйна.

Шүүгдэгч Ц.Ган-Өлзий нь "...Надад машиныг хүлээлгэж өгсөн өмнөх жолооч Нямсүх цахилгааны масстэй талаар хэлж байсан... Бүрэн бус тээврийн хэрэгслээс болж гал гарсан гэж үзэж байна. Машины тоормоз нь сайн барьдаггүй байсан... Дандаа араагаараа түгжиж явдаг байсан..." гэж мөрдөн байцаалтын шатанд огт мэдүүлж байгаагүй, энэ талаар шүүх хуралдаан дээр анх удаа мэдүүлсэн байхад мөрдөн байцаалтын шатанд удаа дараа мэдүүлсэн гэж шүүх буруу дүгнэлт хийсэн байна.

Харин Ц.Ган-Өлзий нь "...Гэнэт автомашины бүхээгний буруу урд салон дээр байрладаг гал хамгаалагч релейгийн самбарын таг нь дээш үсэрч, салон задарч гал хамгаалагч релейгийн хэсгээс гал утаа гарч, бүхээг тэр чигтээ утаа болсон. Би гар удаашруулагч буюу чиргүүлийн тоормозоо татахад ажиллаагүй. Зогсолтын тоормоз буюу гар кардаанаа татахад мөн ажиллаагуй, хөл тоормозоо гишгэхэд хийгүй болсон байсан тул мөн ажиллаагуй. Зам харагдахаа больж, рулийн хүрд бас ажиллагаагүй болсон. Сандраад хаалгаа онгойлгох гэсэн чинь хаалганы дотор талын бариул төмөр утсаар хийсэн байсан учраас онгойгоогүй..." гэж сэжигтнээр байцаалт өгөхдөө мэдүүлсэн байдаг. Сэжигтнээр өгсөн Ц.Ган-Өлзийгийн энэ мэдүүлэг худлаа болох нь хавтаст хэрэгт цугларсан хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Баттүвшин, гэрч Л.Батгэрэл, Д.Бат-Ирээдүй, Ч.Эрдэнэхуяг, Б.Бат-Оргил, Б.Ганболд, Б.Наранбат, Ц.Нямдорж нарын мэдүүлэг, галын болон автын шинжээч нарын дүгнэлтээр тогтоогддог. Гэрчүүд дундаас Л.Батгэрэл, Д.Бат-Ирээдүй нар нь "Алтайн хүдэр" ХХК-д ажилладаггүй, хөндлөнгийн хүмүүс буюу Аймгийн автотээврийн төвийн хяналтын улсын байцаагч, инженер албан тушаалтай хүмүүс юм. Тээврийн хэрэгслийн цахилгаанаас шалтгаалж бүхээгнээс гэл гарлаа гэж бодоход жолооны болон тоормозны механизм нь цахилгаан системээс хамааралгүй учир тэр даруй бүгд ажиллагаагүй болно гэж байхгүй, улмаар Ц.Ган-Өлзийгийн хэлсэнчлэн тоормоз хийгүй болсон бол энэ төрлийн тээврийн хэрэгсэл жолооч тоормоз гишгээгүй байсан ч шууд зогсдог онцлогтой талаар мөн гэрчүүд мэдүүлсэн байгаа.

Тухайлбал, гэрч Л.Батгэрэл "...Цахилгаанд масс гарах үед тоормос, рулийн хүрдэд нөлөө үзүүлэхгүй. Машин асаад явж байгаа үед тоормос, руль цахилгаанаас хамаардаггүй. Өөрөөр хэлбэл бүхээгт гал гарч байгаа үед тоормос, рулийн механизм хэвийн ажиллана... Хөдөлгүүр ажиллаж байгаа үед тоормос, руль хэвийн ажиллана. Хийгүй болсон үед тоормосны шөрмөс татаж, наклад тэлж, шууд зогсох ёстой. Өөрөөр хэлбэл жолооч тоормос гишгээгүй ч автомашин автоматаар тоормослогдоно",

Гэрч Д.Бат-Ирээдүй "...HOWOzz4257v3241v маркийн автомашины бүхээгэнд гал гарах, масс үүсэх буюу гэмтэл гарахад гар удаашруулагч буюу чиргүүлийн тоормос, зогсолтын тоормос буюу гар кардан, хөл тоормос, рулийн хүрд зэрэг ажиллагаагүй болох үндэслэл байхгүй. Цахилгаанд масс гарах нь явах эд ангид нөлөөлөхгүй... Тоормосны баллон бүхээгний ард байрладаг. Релей гал хамгаалагчид цахилгааны масс гарах, шатах, гэмтэл гарсан тохиолдолд тоормост нөлөө үзүүлэхгүй. Өөрөөр хэлбэл, тоормосууд хэвийн ажиллах ёстой. Жолооны систем ч хэвийн ажиллана" гэж тус түс мэдүүлсэн байдаг.

"Осол гарахад техникийн талаасаа нөлөөлсөн эсэх дээр дүгнэлт гаргуулаагүй байх тул техникийн талаасаа шинжилгээ хийлгэх" гэж шүүгч үзсэн нь үндэслэлгүй гэж үзэжбайна. Учир нь шинжээч Б.Бөхбаярын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн дүгнэлт, шинжээч Д.Жаргал, Б.Түмэнбаяр, Б.Мөнхнасан нарын 2017 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн дахин дүгнэлт зэргээр зам тээврийн ослын шалтгаан нөхцлийг хөдөлбөргүй тогтоосон байх тул уг осол гарахад техникийн эвдрэл, гэмтлийн талаас нөлөөлсөн ямар нэгэн нөлөөлөл байхгүй, техникийн шинжилгээ хийлгэх нь хэрэгт ач холбогдолгүй, шаардлагагүй болох нь тодорхой байна. Мөн осол болоход техник талаасаа нөлөөлсөн гэх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүйн зэрэгцээ зөвхөн шүүгдэгчийн мэдүүлгийг үндэслэж дээрх байдлаар дүгнэсэн нь хүуль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна.

Нөгөөтэйгүүр Ц.Ган-Өлзийг яллагдагчаар татан байцаахдаа мөрдөн байцаагч "Таны жолоодон явсан тээврийн хэрэгслийн тоормоз, явах эд анги, бусад механизм бүрэн ажиллаж байсан уу? Та бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодон явсан уу?" гэж асуухад Ц.Ган-Өлзий "...Тээвэрт гарах үед бүгд бүрэн ажиллаж байсан. Замд гэмтэл гарсан юм... Сольсон релей 11 сарын 27-ны өдөр осол гарахын өмнөхөн "Начингийн даваан" дээр гараад ажиллагаагүй болсон юм" гэж мэдүүлсэн байдаг. Тэгэхээр уг тээврийн хэрэгсэл "Алтайн хүдэр" ХХК-иас улсын хилийн Бургастайн боомт руу хөдлөхдөө ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, техникийн хувьд бурэн бүтэн байсан байх бөгөөд релей ажиллагаагүй боллоо гээд энэ нь зам тээврийн осол үйлдэгдэх шалтгаан нөхцөл болж чадахгүй нь хэнд ч ойлгомжтой билээ.

2. Шүүгдэгч Ц.Ган-Өлзий нь шүүхийн хэлэлцүүлэгт"...2016оны 06 дугаар сарын 10-ны өдөр авсан. Авсан өдрөөсөө хойш тээврийн хэрэгслийн гэмтлийн талаар удаа дараа хэлсэн. Явж байсан 8 барваандаа 9, 10 дугаар сард сэлбэг ирчихсэн байхад цаас авч хадаж байсан. Чирэгч толгой тоормозгүй байсан. Урд талын нэг, хоёрдугаар дугуйндаа наклаттай, тоормоз нь барьдаггүй байсан. Хойд талын 4 барваа хөндий байсан. Нэгдүгээр чиргүүл 6 барваатай, зургуулаа барьдаг байсан. Хоёрдугаар чиргүүлийн арын 6 барвааны 3 нь бариад 3 нь барьдаггүй байсан. Хоёр чиргүүлийг барьдаг 4 барваа хөндий байсан... Тоормозны хувьд бүрэн бус техник. Энэ талаар хэлтсийн дарга мастер мэдэж байгаа. Хэлэхээр аргалаад яв гэж хэлдэг... Замын уруу газар явахад дандаа хүнд араа түгжигддэг байсан. Яндан хаагч тоормоз хоёроор хавсарч зогсоодог байсан... Ахлах мастер Батжаргал, тээврийн хэлтсийн дарга Тогооням нарт хэлж байсан. Тэгэхээр сэлбэг байхгүй учраас аргалаад явж бай гэж хэлдэг..." гэж мэдүүлж байгаа бөгөөд өмнө нь мөрдөн байцаалтын шатанд энэ талаар мэдүүлж байгаагүй байх тул шүүхийн зүгээс шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэн шүүгдэгч Ц.Ган-Өлзий өөрийн хариуцаж авсан тээврийн хэрэгслийн бүрэн

 

 

 

 

бүтэн бус байдлын талаар дээд шатны албан тушаалтнуудад удаа дараа мэдэгдэж байсан эсэх, "Алтайн хүдэр" ХХК жолоочид бүрэн бүтэн тээврийн хэрэгсэл шилжүүлэх, шаардлагатай засвар үйлчилгээг цаг тухай бүрт хийх үүргээ хэрхэн гүйцэтгэсэн талаар тус тус тодруулах шаардлагатай гэж үзлээ гэжээ.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 357 дугаар зүйлд гэрч, шинжээчийн санаатай гаргасан худал мэдүүлэг, дүгнэлт, орчуулагч, хэлмэрчийн санаатай худал орчуулга, түүнчлэн хуурамч эд мөрийн баримт, тэмдэглэл, баримт бичгийг үндэслэжтогтоол, магадлал гаргасан нь тогтоогдсон, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч нь эрх хэмжээгээ хортойгоор урвуулан ашигласан нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн тогтоолоор тогтоогдсон, цагаатгагдсан буюу хэрэг нь хэрэгсэхгүй болгогдсон этгээд гэм буруутай болохыг нотлох, эсхүл гэм буруугүй этгээдэд эрүүгийн хариуцлага оногдуулахад хүргэсэн, түүнчлэн урьд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэснээс хөнгөн буюу хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох өмнө нь шүүх тогтоол, магадлал гаргах үед мэдэгдээгүй байсан зэрэг нөхцөл байдлууд илэрсэн бол шинэ нөхцөл байдал гэж үзэх талаар дурдсан бөгөөд шүүгдэгч өмнө нь мөрдөн байцаалтанд мэдүүлээгүй байсан зүйли|7/н талаар шүүх хурал дээр ярих нь шинэ нөхцөл байдалд хамаарахгүй гэдэг нь харагдаж байна.

Ц.Ган-Өлзий нь хэрэг үйлдсэн үеэсээ хойш "Алтайн хүдэр" ХХК-д ажиллахаа больсон ба шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн дээрх мэдүүлгийг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэх бүрэн боломжтой байсан. Үүний зэрэгцээ Ц.Ган-Өлзий 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр сэжигтнээр байцаалт өгөхөд өмгөөлөгч М.Энхзаяа нь байлцсан бөгөөд түүнээс хойш 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хэргийг прокурорын хяналтанд ирүүлэх хүртэл хугацаанд өмгөөлөгч нь ч, Ц.Ган-Өлзий ч энэ талаар шалгуулах ямар нэгэн хүсэлт гаргаагүй байдаг. Шүүхийн хэлэлцүүлэгт бодит байдлыг гуйвуулж мэдүүлж байгаа шүүгдэгч болгоны хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах жишиг тогтоож болохгүй болов уу. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид хууль сануулдаггүй, эдгээр субъект нь заавал үнэн зөвийг мэдүүлэх үүрэг хүлээдэггүй билээ.

Хэргийн нөхцөл байдлаас харахад шүүгдэгч Ц.Ган-Өлзийгийн мэдүүлэгт дурдагдсан н.Батжаргал, н.Тогооням нар нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 318 дугаар зүйлд заасан чухал ач холбогдол бүхий мэдүүлэг өгч болох хүмүүс биш юм. 188 парк дугаартай, 46-68 УНЧ улсын дугаартай хүнд даацын ачааны Хово /Но\л/о/ маркын тээврийн хэрэгсэлд "Алтайн хүдэр" ХХК-ийн зүгээс засвар үйлчилгээг цаг тухай бүрт хийж байсан талаарх баримтууд хэрэгт нотлох баримтаар бэхжигдсэн байгаа.

3. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Баттүвшин шүүхийн хэлэлцүүлэгт "...даатгалаас 23.460.000 төгрөг орж ирсэн..." гэж мэдүүлж байгаа боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүйгээс хохирол, иргэний нэхэмжлэлтэй холбоотой тооцооллыг хийх боломжгүй байх тул хохиролтой холбоотой нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай байна гэж үзсэн байна.

Дээр дурдсанчлан Ц.Ган-Өлзийд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хэргийг прокурорын хяналтанд ирүүлсэн байдаг. Гэтэл мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, хэрэг прокурорт ирсэний дараа буюу 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр "Монгол даатгал" ХХК-иас "хүнд болон тусгай зориулалтын машин механизмын даатгал" гэх гүйлгээний утгаар 23.430.000 /хорин гурван сая дөрвөн зуун гучин мянган/ төгрөг "Алтайн хүдэр" ХХК-ийн дансанд шилжиж орсон байна.

"Хөрөнгө-эстимэйт" ХХК-ийн шинжээч Б.Бат-Энх, Р.Мөнхтуяа нарын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 04/1 а дугаартай дүгнэлтээр энэ хэргийн улмаас

 

учирсан хохирлын хэмжээ нь нэгэнттогтоогдсон байхад шүүгч хохиролтой холбоотой тооцооллыг хийх боломжгүй гэж дүгнэсэн нь өрөөсгөл гэж үзэж байна.

Түүнчлэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.3 дахь хэсэгт "Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад тооцоог бүрэн хийх боломжгүй бөгөөд энэ нь гэм бурууг шийдвэрлэхэд нөлөөлөхгүй бол эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэж, нэхэмжлэлээ иргэний журмаар гаргахыг нэхэмжпэгчид мэдэгдэнэ", мөн хуулийн 291 дүгээр зүйлийн 291.3 дахь хэсэгт "Хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, түүний хэмжээний тухай асуудлыг иргэний журмаар шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлж болно" гэж тус тус заасан байдаг бөгөөд даатгалын байгууллагаас хэдий хэмжээний нөхөн төлбөр "Алтайн хүдэр" ХХК-ийн дансанд шилжиж орсон нь шуүгдэгчийн гэм бурууг шийдвэрлэхэд нөлөөлөхгүй тул шүүх нэхэмжлэлээ иргэний журмаар гаргахыг нэхэмжлэгчид мэдэгдэж, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байсан байна.

Нөгөө талаар хохирогч, иргэний нэхэмжпэгч Д.Баттүвшин шүүхийн хэлэлцүүлэгт "...даатгалаас 23.430.000 төгрөг орж ирсэн..." гэж үнэн зөвөөр мэдүүлсэн байдаг бөгөөд хохирогчийн мэдүүлгийг шүүх үнэлээгүй байна.

Энэхүү эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн гэж үзэх үндэслэлгүй, хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай хүрэлцээтэй бэхжигдсэн тул Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 75 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 75 дугаар шүүгчийн захирамжид заасан осол гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг тогтоох, Хово маркийн тээврийн хэрэгсэл болон чиргүүлүүд нь техникийн хувьд бүрэн бүтэн байсан эсэх талаар шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад уг осол нь зам тээврийн осол мөн эсэх, хэрэв мөн бол уг зам тээврийн осол гарахад нөлөөлсөн үндсэн шалтгааныг нарийвчлан тогтоож, хэргийг шалгаж шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хангалттай бүрдүүлж, мөрдөн шалгах ажиллагааг гүйцэд хийх шаардлагатай гэж үзлээ.

Мөрдөн байцаалтын шатанд зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг тогтоох зорилгоор хийгдсэн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн дүгнэлт нь замын хөдөлгөөний дүрмийн ямар заалт зөрчсөнийг тоочсон боловч уг осол гарахад нөлөөлсөн үндсэн шалтгааныг хангалттай шалгаж тогтоогоогүй бөгөөд мөрдөн байцаалтаар хийж гүйцэтгэвэл зохих ажиллагааг гүйцэд хийгээгүй байна.

Мөн авто машин явж байхад гал гарсан гэж шүүгдэгч мэдүүлж байгаа бөгөөд Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 16 дугаар акт нь гал гарсан шалтгааныг бүрэн тодорхойлоогүй, ямар хүчин зүйлийн улмаас гал гарсан болохыг тогтоож чадаагүй байна.

Иймд галын болон зам тээврийн ослын дүгнэлтийг шинжээчийн бүрэлдэхүүнтэйгээр дахин гаргуулж, ослын үндсэн шалтгааныг тогтоосны үндсэн дээр холбогдох мөрдөн шалгах ажиллагааг бүрэн хийж хэргийн үйл баримтыг эргэлзээгүй тогтоосны эцэст хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Мөн анхан шатны шүүх шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлгийг шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үнэлсэн нь үндэслэлгүй хэдий ч шүүгдэгч Ц.Ган-Өлзий өөрийн хариуцаж авсан тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн бус байдлын талаар дээд шатны албан тушаалтнуудад удаа дараа мэдэгдэж байсан эсэх, Алтайн хүдэр ХХК нь жолоочид бүрэн бүтэн тээврийн хэрэгсэл шилжүүлэх, шаардлагатай засвар үйлчилгээг цаг тухай бүрт нь хийх үүргээ биелүүлж байсан эсэхийг шалгаж тогтоох нь шаардлагатай талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Харин хохирогч иргэний нэхэмжлэгч Д.Баттүвшин нь даатгалаас 23460000 төгрөг авсан гэж мэдүүлж байгаа тул энэ талаарх холбогдох нотлох баримтыг хэрэгт хавсаргах нь зүйтэй байна. Давж заалдах шатны шүүх хэрэгт холбогдолтой зарим ажиллагааг нэмэлтээр бүрдүүлэх шаардлагатай гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай    аймаг дахь  сум  дундын   Эрүүгийн  хэргийн   анхан    шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 75 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, улсын ялагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Ган-Өлзийд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг   анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ.

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               Ж.БАТТОГТОХ

                  ШҮҮГЧИД               Б.НАМХАЙДОРЖ

                                          Ш.БАТТОГТОХ