Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
Хэргийн индекс | 135/2016/00082/И |
Дугаар | 135/ШШ2017/00126 |
Огноо | 2017-01-24 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 135/ШШ2017/00126
Хэргийг хялбаршуулсан журмаар
хянан шийдвэрлэх тухай
Хэргийн индекс: 135/2016/00082/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.*******дарь би,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* хороолол, *******тоотод байрлалтай ******* ******* ХХК, /утас:********/
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* гудамж, ******* тоотод оршин суух /Буян зах 5 дугаар гуанзны тогооч/ ******* овгийн ******* ******* /РД:*********/,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******** баг, ******** гудамж, ******* тоотод оршин суух, ******* овгийн ******* *******, /РД:********/
“798,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагад 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа хийгээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:
“...Б.*******, Б.******* нараас 798,000 төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
“...Б.*******, Б.******* нар нь “******* *******” ХХК-иас зээлийн гэрээний дагуу төлөгдөх ёстой 798,000 төгрөгөөс 2 тал харилцан тохиролцож 798,000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор сар бүр 66,500 төгрөгөөс доошгүйгээр төлж барагдуулна. Б.******* нь зээлийн барьцааны хөрөнгө болох Toyota Mark 2 маркын 95-94 ДАХ улсын дугаартай авто машинтай холбоотой аливаа эрсдэл торгууль төлбөр, татвар болон бусад бүх асуудлыг өөрөө хариуцна, хариуцаж байгаа ба “******* Кредит” ХХК-д төлбөрөө бүрэн төлж барагдуулсан тохиолдолд барьцааны хөрөнгийг “******* Кредит” ХХК-нь Б.*******ы нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлэн өгнө. Б.******* нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүгээгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлнэ. Талууд гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулмагц хүчин төгөлдөр болж энэхүү гэрээгээр хүлээсэн эрх үүрэгтэй холбоотой ямар нэгэн маргаан байхгүй.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч Б.*******, Б.******* нараас 798,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т заасан нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрэх эрхийн дагуу нэхэмжлэгч “******* *******” ХХК-иас хариуцагч Б.*******, Б.******* нарт холбогдуулан 798,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч төлөх хугацааг нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсон байх тул талуудын эвлэрлийг баталж хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэж эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Дээрх эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч хариуцагч нар гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч “******* Кредит” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын талаар зохигчид ... Б.*******, Б.******* нар нь “******* *******” ХХК-иас зээлийн гэрээний дагуу төлөгдөх ёстой 798,000 төгрөгөөс 2 тал харилцан тохиролцож 798,000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор сар бүр 66,500 төгрөгөөс доошгүйгээр төлж барагдуулна. Б.******* нь зээлийн барьцааны хөрөнгө болох Toyota Mark 2 маркын 95-94 ДАХ улсын дугаартай авто машинтай холбоотой аливаа эрсдэл торгууль төлбөр, татвар болон бусад бүх асуудлыг өөрөө хариуцна, хариуцаж байгаа ба “******* Кредит” ХХК-д төлбөрөө бүрэн төлж барагдуулсан тохиолдолд барьцааны хөрөнгийг “******* Кредит” ХХК-нь Б.*******ы нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлэн өгнө. Б.******* нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүгээгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлнэ. Талууд гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулмагц хүчин төгөлдөр болж энэхүү гэрээгээр хүлээсэн эрх үүрэгтэй холбоотой ямар нэгэн маргаан байхгүй... гэж эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрэн хэлэлцсэнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Худалдаа хөгжлийн банк төрийн сан 100 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 23,702 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 11,851 төгрөгийг төрийн сангийн орлогоос, тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 11,851 төгрөгийг хариуцагч Б.*******, Б.******* нараас тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* Кредит” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэнд адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ